Жан Хуй, Хятад
Намайг Жан Хуй гэдэг бөгөөд 1993 онд манай гэр бүлийнхэн бүгд Эзэн Есүст итгэдэг болсон юм. Би урам зоригтой эрэлчин байсан тул төд удалгүй номлогч болсон билээ. Би ажиллаж, номлохоор өөр өөр чуулган дамжин явдаг байлаа. Хэдэн жилийн дараа би ажлаасаа гарч Эзэнд бүтэн цагаар үйлчилж эхлэв. Гэвч үл мэдэгдэх шалтгааны улмаас ах эгч нарын минь итгэл, хайр аажмаар унтарч, атаа жөтөө, хэрүүл маргаан хамтран зүтгэгчдийн дунд нэмэгдэв. Мөн сүнс минь хатаж байгаа нь мэдрэгдэж, надад номлох зүйл үлдсэнгүй. 2005 онд эхнэр минь хорт хавдраар өвчилж, удалгүй нас барлаа. Энэ нь надад хүнд цохилт болж, би улам бүр сул дорой боллоо. Нэг өдөр би үеэлийнхээ гэрт байхаар явж, тэнд хоёр эгчтэй уулзсан бөгөөд тэд надад Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг номлосон юм. Хэдэн өдрийн нөхөрлөл, мэтгэлцээний эцэст би Эзэн Есүс эргэн ирсэн бөгөөд Тэр бол махбод дахь Төгс Хүчит Бурхан гэдэгт үнэхээр итгэлээ. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар цангасан зүрх минь услагдаж, хангагдсан бөгөөд Ариун Сүнсний ажлын чихэрлэг амтанд шимтэж, өмнө нь хэзээ ч ойлгож байгаагүй олон үнэн ба нууцыг ойлгосон юм. Гэвч намайг дөнгөж Эзэнтэй эргэн уулзахын баяр хөөрт автаад байх үед Сатаны сорилт, дайралт над руу улам бүр ойртсоор байлаа …
Нэг өглөө би сүнслэг зориулалтыг хэрэгжүүлж байтал гэнэт хаалга тогшив. Намайг хаалга тайлтал Ли Ян пастор болон Ван Жунь хамтран зүтгэгч нар гадаа зогсож байлаа. Зүрх минь булгилж, ийнхүү гайхширлаа: “Энэ хоёр энд юу хийж яваа билээ? Миний Төгс Хүчит Бурханд итгэдэг талаар мэдсэн юм биш байгаа? Урьд нь сайн эрэлч байсан ах эгч нар Төгс Хүчит Бурханд итгэж эхлэхэд Ли пастор болон Ван хамтран зүтгэгч цуу яриагаар айлгаж, гэр бүлийг нь Төгс Хүчит Бурханы Чуулганыг үзэн ядахад турхирч байсан юм. Тэднийг Төгс Хүчит Бурханыг дагахыг хориглохын тулд чадах бүхнээ хийсэн билээ. Өнөөдөр тэр хоёр надад саад болохын тулд ямар арга ашиглахыг би мэдэхгүй байна.” Би тэдэнтэй мэндлээд, суулгав. Удалгүй манай охин Шиаоянь болон хүү Даён ч эргэж ирлээ. Би гайхаж орхив: Манай хүүхдүүд их завгүй ажилтай байна гэсэн атлаа өнөөдөр яагаад хоёулаа ирдэг билээ? Ли пастор хүүхдүүдийг маань ирүүлсэн юм биш байгаа? Ли Ян болон Ван Жунь бэлтгэлтэй ирсэн юм шиг байв! Би яаран Бурханд залбирлаа: “Төгс Хүчит Бурхан минь! Өнөөдөр тэд яах аргагүй надад саад болж, үймүүлэхээр иржээ. Бурхан минь, миний биеийн хэмжээ хэтэрхий өчүүхэн. Намайг залж чиглүүлж, тэдэнтэй харьцахад минь туслаач гэж би Танаас гуйя. Би Таны гэрчлэлд зогсоход бэлэн байна!” Залбирсны дараа зүрх сэтгэл минь тайвшрав. Тэр мөчид Ли Ян худлаа инээмсэглэж, ингэж хэллээ: “Жан ах аа, таныг одоо Зүүний Аянгад итгэдэг болсон гэж сонслоо. Энэ үнэн үү? Зүүний Аянгад хэчнээн ч үнэн байлаа гэсэн бид хүлээн зөвшөөрч болохгүй. Жан ах аа, бид бүгд л Эзэнд маш олон жил итгэж, номлох ажил хийсэн. Эзэн Есүс цовдлуулж, нүглийн тахил болсон нь биднийг нүглээс золин аварсан гэдэг баримтыг бид бүгд тодорхой мэддэг. Мөн бид Эзэний хайрласан арвин их нигүүлсэл, амар амгалан, баяр баяслыг эдэлсэн учраас Эзэний нэр, замыг ямагт баримтлах ёстой. Бид өөр Бурханд итгэж болохгүй. Эзэн Есүсийн нэрээс хагацаж, Төгс Хүчит Бурханд итгэж байгаа чинь Эзнээс урваж байгаа хэрэг биш үү?” Би тайвнаар ингэж хэлэв: “Ли ах аа, бид туйлшралгүй бодитой байх ёстой. Мөн бид үүнийг зүгээр л дур мэдэн яллаж болохгүй, үндэслэлтэй байх ёстой. Та Зүүний Аянгын замыг судалж үзсэн үү? Та Төгс Хүчит Бурханы үгийг уншиж үзсэн үү? Та үүнийг хэзээ ч судалж үзээгүй юм байж Зүүний Аянгыг зөвшөөрсөн маань Эзэнээс урвасан хэрэг гэх дүгнэлтэд яаж хүрч болдог юм бэ? Үнэн хаанаас гардгийг та мэдэх үү? Хэн үнэнийг илэрхийлдгийг мэдэх үү? Эзэн Есүс, ‘Би бол зам, үнэн, амь юм’ (Иохан14:6). гэж хэлсэн байдаг. Бурхан бол үнэн юм. Зүүний Аянгад хэчнээн ч үнэн байлаа, хүлээн зөвшөөрөхгүй гэж та яаж хэлж чадаж байна аа? Энэ чинь үнэнийг санаатайгаар эсэргүүцэж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг биш үү? Бид тэгэх байсан бол Эзэний гэж ер нь тооцогдох уу? Шуадаргаар хэлэхэд шашны ертөнцийн пастор, ахлагч нар Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ил тод эсэргүүцэж, ялладаг учраас Төгс Хүчит Бурханд итгэж эхлэхдээ миний буруу байж магадгүй, би замаа алдсан байж магадгүй гэж би ч бас айсан. Гэхдээ дараа нь би Төгс Хүчит Бурханы үгийг их уншаад эдгээр нь бүгд үнэн бөгөөд Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө болон ажлын гурван үе шатны дотоод үнэн, Бурхан махбод болдог нууц, Библийн дотоод жинхэнэ түүх болон бусад олон нууцыг илчилдэг болохыг нь олж мэдсэн. Эзэнд итгэсэн олон жилийн минь будилаан, саад бэрхшээл бүгд Төгс Хүчит Бурханы үгээр дамжин шийдэгдсэн. Би Бурханы үгийг унших тусмаа Ариун Сүнсний айлдвар болон Бурханы дуу хоолой мөн гэдгийг нь мэдэрдэг. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс бөгөөд Эзэн бидэнд илэрч байна гэдэгт би бат итгэдэг! Ли ах аа, Ван ах аа, Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүс бол нэг Бурхан юм. Төгс Хүчит Бурханд итгэнэ гэдэг бол Эзэний ирэхийг угтан авч буй хэрэг! Энэ талаар бодоцгооё. Эзэн Есүс ажиллахаар ирэхэд Түүнийг дагахаар олон хүн сүмийг орхисон. Тухайн үед тэднийг Ехова Бурханаас урвалаа, итгэл бишрэлээ орхилоо гэж хэлж, шүүмжлэл хийсэн хүн гарцаагүй олон байсан. Эзэн Есүсийн золин авралын ажил нь Ехова Бурханы хийсэн хууль гаргах ажлаас өөр байж, Бурханы нэр ч мөн өөрчлөгдсөн боловч Эзэн Есүс болон Ехова Бурхан нь нэг бөгөөд адилхан Бурхан гэдгийг одоо бид бүгдээрээ мэднэ.Эзэн Есүст итгэнэ гэдэг Ехова Бурханаас урваж буй хэрэг бус, харин Хурганы хөлийн мөрийг даган, Бурханы авралыг олж байгаа хэрэг. Үнэндээ Ехова Бурханд итгэдэг атлаа Эзэн Есүсийг дагаагүй хүмүүс л Бурханыг үнэхээр орхиж, Түүнээс урвасан юм. Өнөөдөр ч адилхан. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил хэдийгээр Эзэн Есүсийн золин аврах ажилтай адилгүй, мөн Бурханы нэр өөрчлөгдсөн боловч Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүс нь нэг бөгөөд адилхан Бурхан юм. Энэ бол үгүйсгэшгүй баримт. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийсэн боловч хүний нүглийг л уучилсан болохоос хүнийг сатанлаг зан чанар, нүгэлт уг чанараас нь салгаагүй. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил нь хүний сатанлаг зан чанар болон нүгэлт зан чанарыг шийдвэрлэх, тэднийг бүрэн аварч, Сатаны нөлөөг хөсөр хаян Бурханд олдоход хүргэхийн төлөө байдаг. Үүнийг үнэхээр нэг Бурхан хийдэг. Миний Төгс Хүчит Бурханд итгэдэг нь Эзэн Есүсээс урвасан хэрэг биш. Энэ нь Хурганы хөлийн мөрийг дагаж байгаа хэрэг. Хэрэв бид Эзэн Есүст л итгэж, Төгс Хүчит Бурханыг дагахаас татгалзвал Ехова Бурханд л итгэж Эзэн Есүсийг голсон Фарисайчуудтай адилхан болж, Бурханы авралыг алдаад зогсохгүй Бурханы шийтгэлийг хүртэх болно. Энэ л Эзэнийг үнэхээр эсэргүүцэж, урваж байгаа явдал! Та нар тэгж хэлэхгүй гэж үү?”