Showing posts with label Есүс. Show all posts
Showing posts with label Есүс. Show all posts

2020/01/22

Magtan duu 2020 | Сэтгэл нь шархалсан Бурхан хүнийг хайрладаг | Lyrics Video




Magtan duu 2020 | Сэтгэл нь шархалсан Бурхан хүнийг хайрладаг | Lyrics Video

Махбод дахь Бурхан шүүгдэж, яллагдаж,
элэг доог болдог.
Диаволуудаар Тэр хөөгддөг.
Шашны ертөнцөд гологддог.
Хэн ч Түүний сэтгэлийн шархыг нөхөж чадахгүй.
Хүн төрөлхтний улайрсан эсэргүүцэл,
доромжлол, мөшгөлт, худал гүтгэлэг нь
Бурханы махбодод асар их аюул учруулдаг.
Хэн Түүнийг ойлгож, тайтгаруулж чадах вэ?
Бурхан ялзарсан хүнийг тэвчээрээр авардаг.
Шархалсан сэтгэлээр Тэр хүнийг хайрладаг.
Энэ бол хамгийн зүдэргээтэй,
хамгийн зүдэргээтэй ажил билээ.
Махбод дахь Бурханы ажил эхлэхэд
илчилсэн бүх зүйл нь хайр байсан.
Тэр Өөрийн гэсэн бүхнээ хүнд өгдөг.
Түүний ажлын мөн чанар нь хайр билээ.
Махбод дахь Бурханы ажил эхлэхэд
илчилсэн бүх зүйл нь хайр байсан.
Тэр Өөрийн гэсэн бүхнээ хүнд өгдөг.
Түүний ажлын мөн чанар нь хайр билээ.

Гучин гурван жил хагасын турш
Есүс дэлхий дээр амьдрахдаа цовдлогдож, дахин амилан,
дөчин өдөр хүмүүст харагдсаныхаа дараа л
зовлон шаналлаас ангижирсан.
Хүмүүстэй амьдрах хүнд он жилүүд дууссан ч
Бурханы зүрх сэтгэл шаналсан хэвээр,
хүний төгсгөлд зовнисоор байв.
Хэн ч энэ шаналлыг мэдэхгүй, тэвчиж чадахгүй.
Махбод дахь Бурханы ажил эхлэхэд
илчилсэн бүх зүйл нь хайр байсан.
Тэр Өөрийн гэсэн бүхнээ хүнд өгдөг.
Түүний ажлын мөн чанар нь хайр билээ.
Махбод дахь Бурханы ажил эхлэхэд
илчилсэн бүх зүйл нь хайр байсан.
Тэр Өөрийн гэсэн бүхнээ хүнд өгдөг.
Түүний ажлын мөн чанар нь хайр билээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020/01/14

Христийн сүмийн видео “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил” (Монгол хэлээр)





Христийн сүмийн видео “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил” (Монгол хэлээр)


Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан–эргэн ирсэн Эзэн Есүс–эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй. Нигүүлслийн эрин үеийн сүмүүдийг Паул болон бусад элчүүд үүсгэн байгуулаагүй харин тэдгээрийг Эзэн Есүс Өөрөө байгууийн ажлын үр дүн байсан юм. Үүнтэй адилаар, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы Чуулганыг Бурханаар ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, харин энэ нь Төгс Хүчит Бурханы ажлын бүтээл юм. Бурханд ашиглагддаг хүмүүс нь чуулгануудыг зөвхөн усалж, хангаж, удирдаж, хүний үүргийг гүйцэтгэдэг. Бурханы сонгосон хүмүүс нь хэдийгээр Бурханд ашиглагддаг хүнээр удирдуулж, услуулж, хангагддаг боловч Төгс Хүчит Бурханаас өөр хэнд ч итгэж дагадаггүй ба Бурханы үг, ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байдаг. Энэ бол хэн ч үгүйсгэж үл чадах бодит баримт. Бие махбодтой болсон Бурханы илрэлт болон ажлын улмаас бүх шашны бүлэглэл, урсгал дахь Эзэний олон үнэн итгэгчид эцэст нь Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүс хэдийнээ ирж эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийснийг харсан бөгөөд тэд бүгдээрээ Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг баталсан – үүний үр дүнд тэд эцсийн өдрүүд дэх Түүний ажлыг хүлээн авсан. Төгс Хүчит Бурханы үгээр байлдан дагуулагдсан бүх хүмүүс Түүний нэрэнд захирагдана. Tийм учраас Төгс Хүчит Бурханы Чуулганы сонгогдсон бүх хүмүүс Төгс Хүчит Бурханд залбирч, Түүнийг дагаж, Түүнд дуулгавартай байж, шүтэн мөргөдөг. Хятад дахь сонгогдсон хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг туулснаар Түүний зөвт зан чанарыг үнэлж эхэлсэн ба Түүний сүр жавхлан, уур хилэнг харсан, иймээс тэд Бурханы үгээр бүрэн байлдан дагуулагдаж Төгс Хүчит Бурханы өмнө хөсөр унасан бөгөөд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг дуулгавартай дагаж, хүлээн авахaд бэлэн байгаа. Тиймээс тэд Бурханы авралыг хүртсэн юм.

2019/12/29

Эзэн Есүс золин авралын ажлыг дуусгасан: Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дууссан уу?

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ”.(Матай 7:21–23)

Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно.(Иохан 12:47-48)


“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.”(Иохан 16:12-13)
Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ.(1 Петр 4:17)
Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин авралын ажил хийсэн бөгөөд загалмай дээр байх үедээ “Гүйцэлдлээ” гэж хэлсэн. Иймээс хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн дуусаж, Эзэн Есүс бидний бүх нүглийг уучилсан бөгөөд Эзэнийг эргэн ирэхэд бид шууд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж олон итгэгч боддог. Гэвч Нигүүлслийн эрин үеийн хүмүүс нүгэлт уг чанартаа хүлэгдсээр, байнга нүгэл үйлдсээр байдаг ба улам бүр доройтсон. Библид: “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45). “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14) хэмээн бичсэн байдаг. Мэдээж Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил нь хүн төрөлхтний нүгэлт уг чанарыг бүрэн цэвэрлээгүй. Бүрэн аврал хүртэж, тэнгэрийн хаанчлалд орохыг хүсдэг хүмүүст Бурханы ажлын өөр нэг үе шат буюу бүрэн авралын ажил хэрэгтэй.
Холбогдолтой Бурханы үг

Хүний хувьд, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авсан ба Бурханы ажил бүрэн биелсэн гэж хүн бүхэн боддог. Үнэндээ, Бурханы хувьд Түүний ажлын жаахан хэсэг л биелэгдсэн юм. Тэр ердөө л хүн төрөлхтнийг золин аварсан; хүн дэх Сатаны муу муухайг өөрчлөх нь байтугай Тэр хүн төрөлхтөнийг байлдан дагуулаагүй. Тийм учраас Бурхан, “Хэдийгээр бие махбод болсон Миний махан бие үхлийн зовлон шаналлыг туулсан ч тэр нь бие махбодтой болсон Бурхан Миний бүх зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон, гэхдээ Тэр Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Тэр зөвхөн үүний нэг хэсгийг л хийсэн юм” хэмээн хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас

Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлтэн биш болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэн гэж тооцогдохгүй юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос

Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч хүн махан биед амьдарч нүглээс чөлөөлөгдөөгүй учраас үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, сатаны ялзарсан зан чанараа илчилж л чадна. Энэ бол хүний эцэс төгсгөлгүй нүгэл үйлдэж, уучлуулдаг амьдрал юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар, нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч гэсэн энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн. Тухайлбал, хүмүүс Моабын үр удам гэдгээ мэдэх үедээ гомдоллох үг хэлж, амийг эрэлхийлэхээ больж, бүрмөсөн идэвхгүй болдог. Хүмүүс Бурханы ноёрхол дор бүрэн захирагдаж чадахгүй байсаар байгааг энэ нь харуулдаггүй гэж үү? Энэ нь яг нарийндаа сатаны завхарсан зан чанар биш гэж үү? Гэсгээлтэнд өртөөгүй байх үедээ чи гараа бусдынхаас, бүр Есүсийнхээс ч илүү өндөр өргөж байсан. Тэгээд чи чанга дуугаар ийнхүү хашхирсан: “Бурханы хайртай хүү бай! Бурханы ойр дотнын хүн бай! Сатанд сөгдөхийн оронд бид үхэхийг илүүд үзнэ! Хөгшин Сатаны эсрэг бос! Агуу улаан лууны эсрэг бос! Агуу улаан луу бүрмөсөн нуран унах болтугай! Бурхан биднийг бүрэн төгс болгох болтугай! Хашхираан чинь хэнийхээс ч илүү чанга байсан. Харин дараа нь гэсгээлтийн цаг үе ирэхэд хүмүүсийн завхарсан зан чанар дахин нэгэнтээ илчлэгдсэн юм. Тэгээд тэдний хашхираан намжсан ба шийдэмгий байдал нь бүтэлгүйтсэн. Энэ бол хүний завхрал; энэ нь нүглээс илүү гүн нэвчсэн ба Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-өөс

Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгаар л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт угийн чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-өөс

Би ямар төрлийн хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч, хэрвээ эцэстээ өрөвдмөөр бохир заваан хэвээр байвал—Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгоогүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж чадахгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

2019/12/10

Бурханы нэрийн утга учир


Бурханы үгийн магтан дуу “Бурханы нэрийн утга учир” (Lyrics)

Үеийн үед, Түүний ажлын үе шат болгонд
Бурханы нэр бэлгэдлийн ач холбогдолтой, 
дэмий хоосон зүйл биш.
Түүний нэр бүхэн эрин үеийг төлөөлдөг.

Ехова, Есүс, Мессиа бүгд Бурханы Сүнсийг төлөөлдөг.
Эдгээр нэр нь 
Бурханы удирдлагын эрин үеүдийг төлөөлдөг ч
Бурханыг бүрэн төлөөлдөггүй.
Газар дээр хүний Бурханыг дууддаг нэрс
Түүний зан чанар хийгээд 
Тэр хэн болохыг бүхэлд нь илэрхийлж чадахгүй.
Тэдгээр нь зөвхөн өөр өөр үеүдийн Бурханы нэр.
Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд 
Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно.
Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй.
Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна.
Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.
Бурхан нэг удаа Ехова байсан. 
Түүнийг Мессиа гэдэг байсан билээ.
Хайрлаж, хүндэлдэг хүмүүс Түүнийг Есүс, 
Аврагч гэж дууддаг байсан. 
Өнөөдөр Бурхан 
хүмүүсийн урьдны мэдэх Ехова, Есүс биш.
Тэр бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Бурхан, 
энэ үеийг төгсгөх Бурхан.
Өөрийн зан чанар, эрх мэдлээр дүүрэн, 
нэр төр, суу алдартай,
Тэр бол Бурхан, Бурхан Өөрөө билээ.
Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан 
Бурхан Өөрөө билээ.
Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан 
Бурхан Өөрөө билээ.

Эцэст нь дэлхийн бүх үндэстэн Бурханы үгээр ерөөгдөж,
Бас сүйрэл амсах болно.
Тиймээс эцсийн өдрийн хүмүүс 
Аврагч Бурхан эргэн ирэхийг харах болно.
Тэр бол хүн төрөлхтөнг байлдан дагуулдаг 
Хүмүүсийн нүглийн тахил болж байснаа 
Тэр харуулах болно.
Гэвч эцсийн өдрүүдэд 
Тэр бүх зүйлийг шатаадаг нарны гэрэл.
Тэр бүх зүйлийг илчилдэг зөвт байдлын нар билээ.
Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажил. 
Энэ бол Бурханы ажил.
Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд
Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно.
Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй.
Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна.
Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

2019/11/12

Төгс Хүчит Бурхан намайг цэвэр болох замд хөтөлсөн

АНУ, Ганчиан

Би амь амьжиргаагаа залгуулахын тулд 2007 онд ганцаараа Сингапурт ажиллахаар ирсэн юм. Жилийн турш Сингапурын цаг агаар маш халуун байдаг учраас би өдөр бүр ажиллаж байхдаа асар их хөлөрдөг байлаа. Үнэхээр хүнд бэрх байсан учраас би үгээр илэрхийлэхийн аргагүй зовж зүдэрч, дээрээс нь ямар ч хамаатан садан, найз нөхөдгүй, дасал болоогүй амьдрал байсан тул энэ нь надад уйтгартай, залхмаар санагддаг байв. Наймдугаар сарын нэгэн өдөр би ажлаас харьж явах замдаа сайн мэдээний зурагт хуудас хүлээн авсан бөгөөд тэнд: “Гэвч Христ Есүсээр та нарыг мөнх алдартаа дуудсан бүх нигүүлслийн Бурхан та нарыг түр зуур зовсны дараа төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно” (1Петр 5:10) гэж бичсэн байлаа. Эдгээр үгийг уншаад би зүрх сэтгэлдээ халуун дулааныг мэдрэв. Дараа нь би чуулган руу ахыг даган явлаа. Мэндийг минь асуун ах эгч нар урамтай угтсан нь надад урт удаан хугацаанд байгаагүй гэр бүлийн минь халуун дулааныг мэдрүүллээ. Нүд минь гэнэтхэн халуун нулимсаар дүүрч, гэртээ ирсэн мэт мэдрэмж надад төрөв. Тэр цагаас хойш ням гараг бүрд чуулган миний байх ёстой газар боллоо.

Би 12-р сард баптизм хийлгэж, Эзэнд итгэх замд албан ёсоор орсон билээ. Чууланд орсон хойноо би номлогчийг Матайн 18-р бүлгийн 21-22-р хэсгийг уншихыг сонсов: “Дараа нь Петр түүн дээр ирж, Эзэн минь, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдвэл би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэж хэлэв. Есүс түүнд, Дараа нь Петр Түүн дээр ирж, Эзэн минь, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд Есүс түүнд, ‘Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье’ гэв.” Үүнийг сонсоод би дотроо ингэж бодлоо: “Эзэн Есүсийн уучлал, тэвчээр яаж ийм агуу байж чаддаг юм бэ? Тэр хүмүүст дал дахин долоон удаа уучлал өгнө. Хүмүүс үнэхээр ингэж чаддаг байсан бол хүмүүсийн дунд тэмцэл гэж үгүй, хайр, халуун дулаан л байх байсан!” Эзэний үг сэтгэлийг минь маш их хөдөлгөж, би Эзэний сургаалын дагуу явна хэмээн шийдлээ.
Хоёр гурван жилийн дараа дарга маань надад барилгын талбайн удирдлагыг хариуцуулан өгсөн учраас би бүх эрч хүчээ ажилдаа зориулж, яваандаа цуглаанд оролцохоо болив. Дараа нь найзынхаа танилцуулснаар би Ли даргатай уулзаж, түүнтэй хамт барилгын компани байгууллаа. Би маш аз жаргалтай байсан бөгөөд их хүчин зүтгэл гаргана хэмээн сэтгэл шулуудсан юм. Тухайн үед би мөнгөний эргүүлэгт бүрмөсөн автаж, цуглаанд оролцохоор чуулган руу явахаа болив. Төсөл амжилттай болж, өрсөлдөх чадвараараа бусдаас магтаал хүртэхийн тулд ажилчдаасаа шаарддаг шаардлага минь улам нэмэгдэж, илүү хатуу боллоо. Тэднийг ямар нэг зүйл зүй зохисгүйгээр юм уу, миний шаардлагаас өөрөөр хийх юм бол би загнадаг байсан бөгөөд багийн ахлагч нь миний зүхлээс болж ихэвчлэн нулимс унагахад хүрдэг байв. Ажилчид намайг харах бүрдээ айж, бүр надаас нуугддаг байлаа. Хуучны сайн найзууд маань ч намайг тоохоо байж, надад сэтгэлээ уудлахаа болив. Энэ байдлыг хараад би ихэд шаналсан! Эзэн Есүс бидэнд бусдыг дал дахин долоон удаа уучил, хөршөө өөр шигээ хайрла гэж сургадаг. Гэвч би үүнийг өчүүхэн төдий ч хэрэгжүүлээгүй, ганц ч удаа хийгээгүй. Үүнийг яаж Христэд итгэгч байна гэх вэ? Би нүгэл үйлдсэнээ мэдэж байсан бөгөөд нүглээ улайн, гэмшиж, Эзэнд ойр ойрхон залбирдаг байв. Би өөрийгөө өөрчлөхөөр шийдлээ. Гэхдээ ямар нэг зүйл болох бүрд би өөрийн эрхгүй нүгэл үйлддэг байв. Сэтгэл минь ихэд шаналж байлаа.

2019/09/01

БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН НУУЦ (1)

  Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээсээ өмнө Есүс ч бас Ариун Сүнсний хийсэн бүхэнтэй нийцүүлэн үйлдэж байсан жирийн л нэг хүн байлаа. Тухайн үед Тэр Өөрийн ялгамж чанарын талаар мэдэж байсан эсэхээс үл хамааран Бурханаас ирсэн бүхнийг дуулгавартай дагаж байв. Түүний үйлчлэл эхлэхээс өмнө Ариун Сүнс Түүний ялгамж чанарыг хэзээ ч илчлээгүй. Өөрийн үйлчлэлийг эхэлснийхээ дараа л Тэр тэдгээр дүрэм журам, хуулийг хүчингүй болгосон бөгөөд Өөрийн үйлчлэлийг албан ёсоор гүйцэтгэж эхэлсний дараа л Түүний үгэнд эрх мэдэл, хүч чадал шингэсэн юм. Өөрийн үйлчлэлийг эхэлснийх нь дараа л шинэ эрин үеийг авчрах Түүний ажил эхэлжээ. Үүнээс өмнө Ариун Сүнс Түүний дотор 29 жилийн турш нуугдмал хэвээр үлдсэн, энэ хугацаанд Тэр зөвхөн нэг хүнийг төлөөлсөн бөгөөд Бурханы ажил эсвэл ялгамж чанаргүй байсан юм. Ажиллаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа эхлээд хүн Өөрийг нь хэр их мэдэж байгааг үл анхааран Тэр Өөрийн ажлыг дотроо төлөвлөснийхөө дагуу хийсэн бөгөөд Түүний хийсэн ажил Бурханы Өөрийн шууд төлөөлөл байлаа. Тухайн үед Есүс Өөрийнхөө эргэн тойрны хүмүүсээс, “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуусан юм. Тэд “Та бол эш үзүүлэгчдээс хамгийн агуу нь бөгөөд бидний сайн эмч билээ” хэмээн хариулжээ. Бас зарим нь “Та бол бидний тэргүүн тахилч” гэсэн… Бүх төрлийн хариулт өгөгдсөн, зарим нь бүр Түүнийг Иохан гэж, мөн Елиа гэж хэлсэн юм. Дараа нь Есүс Симон Петрт хандан “Чи Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуужээ. Петр, “Та бол Христ, амьд Бурханы Хүү билээ” гэж хариулсан байна. Тэр үеэс эхлээд хүмүүс Тэр бол Бурхан гэдгийг мэддэг болсон. Түүний ялгамж чанар мэдэгдэх үед үүнийг анх мэдсэн хүн нь Петр байсан бөгөөд түүний амаар энэ нь хэлэгджээ. Тэгэхэд Есүс “Чиний хэлсэн зүйл мах, цусаар илчлэгдээгүй, харин Миний Эцэг илчилсэн юм” хэмээн өгүүлсэн. Тэр баптисм хүртсэний дараа бусад нь энэ тухай мэдэж байсан эсэх нь хамаагүй, Түүний хийсэн ажил Бурханы өмнөөс хийгдсэн юм. Тэр Өөрийн ялгамж чанарыг ил болгохын тулд биш, Өөрийн ажлыг хэрэгжүүлэхийн тулд ирсэн билээ. Петр энэ тухай хэлсний дараагаар л Түүний ялгамж чанар хүнд ил болсон юм. Тэр бол Бурхан Өөрөө байсан гэдгийг чи мэдэж байгаа эсэхээс үл хамааран цаг нь ирэхэд Тэр Өөрийн ажлыг эхлүүлсэн. Чи үүнийг мэдэж байсан ч, эсвэл үгүй ч Тэр Өөрийн ажлыг урьдных шигээ үргэлжлүүлсэн юм. Чи үүнийг үгүйсгэсэн ч гэсэн Тэр Өөрийн ажлыг гүйцэтгэх байсан ба цаг нь болоход үүнийг хийх л байсан. Хүн Түүний махбодыг мэдэхийн төлөө биш, харин хүн Түүний ажлыг хүлээн авахын төлөө Тэр ажлаа хийж, үйлчлэлээ хэрэгжүүлэхээр ирсэн билээ. Хэрвээ чи өнөө үеийн ажлын үе шат нь Бурханы Өөрийн ажил гэдгийг таньж чадаагүй бол чамд үзэгдэл дутагдаж байна. Гэсэн ч чи ажлын энэ үе шатыг үгүйсгэж чадахгүй; таньж чадахгүй байгаа чинь Ариун Сүнс ажиллахгүй байгааг, эсвэл Түүний ажил буруу гэдгийг батлахгүй. Одоогийн ажлыг Библи дэх Есүсийн ажилтай тулгаж, ажлын энэ үе шатыг үгүйсгэхийн тулд таарч тохирохгүй зүйлийг ашигладаг хүмүүс ч байдаг. Энэ нь сохорсон хүний үйлдэл биш гэж үү? Библид тэмдэглэгдсэн зүйлс хязгаарлагдмал; тэдгээр нь Бурханы ажлыг бүхэлд нь тѳлѳѳлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нь хамтдаа зуугаас цөөхөн бүлэгтэй ба тэнд, Есүс инжрийн модыг хараасан, Петр Эзэнээс гурван удаа татгалзсан, Есүс цовдлол болон амиллынхаа дараа шавь нартаа харагдсан, мацаг барих талаарх сургаал, залбирал хийх тухай сургаал, салалтын тухай сургаал, Есүсийн төрөлт ба угийн бичиг, Есүс шавь нараа томилсон тухай гэх мэт хязгаарлагдмал үйл явдлуудын талаар бичсэн байдаг. Гэсэн хэдий ч хүн тэдгээрийг эрдэнэс мэт үнэлж, бүр өнөөдрийн ажлыг тэдгээртэй тулган шалгадаг. Тэд бүр, Есүсийн амьдралдаа хийсэн бүх ажил нь ердөө тийм хэмжээтэй, Бурхан ердөө тийм зүйлийг л хийх чадвартай ба илүү ихийг хийж чадахгүй гэж итгэдэг. Энэ нь утгагүй хэрэг биш гэж үү?

2019/08/28

БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН НУУЦ (1)

   Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зам тавьж өгсөн. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй бөгөөд хүний үүргийг л биелүүлсэн юм. Иохан Эзэний замыг тавигч байсан хэдий ч Бурханыг төлөөлж чадаагүй юм; тэр ердөө Ариун Сүнсэнд ашиглагдсан хүн байлаа. Есүс баптисм хүртсэний дараа “Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буужээ.” Дараа нь Тэр Өөрийн ажлыг эхэлсэн, ѳѳрѳѳр хэлбэл Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тийм учраас Тэр Бурханы ялгамж чанарыг эзэмшсэн, учир нь Тэр Бурханаас ирсэн билээ. Үүнээс өмнө Түүний итгэл ямар байсан нь хамаагүй—энэ нь заримдаа сул, заримдаа хүчтэй байсан байж болох ч—бүгд Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнөх хэвийн хүний амьдралд нь харьяалагдаж байв. Түүнд баптисм хүртээсний (өөрөөр хэлбэл, тосолсны) дараа Бурханы хүч чадал болон алдар суу нэн даруй Түүнтэй хамт байсан, иймээс Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тэрээр тэмдэг, гайхамшиг бүтээж, хүчит үйлс үзүүлж чаддаг байсан бөгөөд Түүнд хүч чадал, эрх мэдэл байлаа, учир нь Тэр шууд Бурханы Өөрийн өмнөөс ажиллаж байсан билээ; Тэр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байв. Тиймээс Тэр Бурхан Өөрөө байсан юм; энэ бол эргэлзээгүй. Ариун Сүнс Иоханыг ашигласан. Тэр Бурханыг төлөөлж чадаагүй, мөн түүний хувьд Бурханыг төлөөлөх боломж ч байгаагүй. Хэрвээ тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс үүнийг нь зөвшөөрөхгүй байх байлаа, учир нь Бурханы Өөрийн биелүүлэх гэж байсан ажлыг тэр хийх чадваргүй байсан юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан эсвэл ямар нэгэн гажуудал байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байв. Түүний алдаа дутагдал нь зөвхөн түүнийг төлөөлж байсан боловч ажил нь харин Ариун Сүнсний төлөөлөл байлаа. Гэвч түүний бүх зүйл Бурханыг төлөөлж байсан гэж хэлж болохгүй. Түүний гажуудал, алдаа дутагдал нь Бурханыг төлөөлж чадах байсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаа мадагтай байх нь хэвийн зүйл боловч хэрвээ хүн Бурханыг төлөөлөхдөө гажуудалтай бол Бурханыг гутаасан хэрэг болох биш үү? Тэр нь Ариун Сүнсний эсрэг доромжлол биш үү? Бусад нь түүнийг өргөмжилж байсан ч хүн Бурханы байр сууринд зогсохыг Ариун Сүнс хөнгөхнөөр зөвшөөрөхгүй. Хэрвээ тэр Бурхан л биш бол эцэст нь бат зогсож чадахгүй. Ариун Сүнс, хүссэнээрээ Бурханыг төлөөлөхийг хүнд зөвшөөрдөггүй! Жишээ нь Ариун Сүнс Иоханд гэрчлэл хийсэн бөгөөд Есүст зам тавих нэгэн болохыг илчилсэн боловч түүн дээр Ариун Сүнсний хийсэн ажил хэмжээтэй байв. Иоханаас хүссэн бүхэн нь Есүсийн замыг тавигч байж, Түүнд зориулан зам тавих явдал байлаа. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс түүний зам тавих ажлыг л дэмжиж, тийм ажил хийхийг л түүнд зөвшөөрсөн—өөр зүйл хийхийг түүнд зөвшөөрөөгүй. Иохан Елиаг төлөөлсөн бөгөөд тэрээр зам тависан эш үзүүлэгчийг төлөөлсөн юм. Ариун Сүнс үүнд нь түүнийг дэмжсэн; түүний ажил нь зам тавихын төлөө байсан цагт Ариун Сүнс түүнийг дэмжиж байв. Гэвч хэрвээ тэр өөрийгөө Бурхан Өөрөө хэмээж, золин авралын ажлыг дуусгахын төлөө ирсэн гэж хэлсэн бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах байлаа. Иоханы ажил хэчнээн агуу байсан нь хамаагүй, үүнийг Ариун Сүнс дэмжиж байсан ч гэсэн түүний ажил хил хязгааргүй байгаагүй юм. Ариун Сүнс түүний ажлыг үнэхээр дэмжиж байсан нь үнэн боловч тухайн үед түүнд өгсөн хүч чадал нь зам тавих явдлаар л хязгаарлагдаж байв. Тэр өөр ажил хийж огт чадахгүй байсан, учир нь тэр бол Есүс биш, харин замыг тависан Иохан байлаа. Тиймээс Ариун Сүнсний гэрчлэл гол түлхүүр нь боловч хүнээр хийлгэхээр Ариун Сүнсний зөвшөөрсөн ажил бүр ч илүү чухал юм. Иохан тухайн үед хангинасан гэрчлэл хүлээн аваагүй гэж үү? Түүний ажил ч бас асар их байгаагүй гэж үү? Гэхдээ түүний хийсэн ажил Есүсийнхээс илүү гараагүй, учир нь тэр ердөө л Ариун Сүнсээр ашиглагдсан хүн байсан ба Бурханыг шууд төлөөлж чадаагүй, иймээс түүний хийсэн ажил хязгаарлагдмал байлаа. Түүнийг зам тавих ажлаа дуусгасны дараа түүний гэрчлэлийг хадгалах хэн ч байгаагүй, ямар ч шинэ ажил түүнийг дагаагүй бөгөөд Бурханы Өөрийн ажил эхлэхэд тэр орхин явсан юм.

2019/08/20

“Аврал хүртвэл тэнгэрийн хаанчлалд орж чадах уу” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)


Аврал хүртвэл тэнгэрийн хаанчлалд орж чадах уу” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)

Жан Мудэ нь гэр чуулганы номлогч бөгөөд “Хүн зүрх сэтгэлээрээ итгэснээр зөвт байдалд хүрнэ, амаараа хүлээн зөвшөөрснөөр авралд хүрнэ.” (Ром 10: 10) гэдэгт итгэдэг билээ. Түүнчлэн өөрийгөө Эзэн Есүст итгэдэг учраас аль хэдийн зөвт хэмээн нэрлэгдэн, аль эрт авралыг олж авсан, мөн Эзэнийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлалд шууд өргөгдөнө хэмээн бодно. Нэг өдөр охин нь бусад бүс нутагт номлол хийх ажлаасаа гэртээ эргэн ирээд, Жан Мудэгийн олон жил баримталж ирсэн энэ үзэл бодолд эргэлзээ төрүүлжээ. Үүний дараа гэр бүлийн гурав, авралд хүрэх нь тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болгож чаддах эсэх, тэнгэрийн хаанчлалд ямар хүмүүс орж чаддаг эсэх болон үүнтэй холбогдох сэдвээр ширүүн мэтгэлцээн өрнүүлнэ ... 

2019/08/15

“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Библиэс өөр Бурханы үг байдаг уу?(Монгол хэлээр)


“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Библиэс өөр Бурханы үг байдаг уу?(Монгол хэлээр)
Зарим шашны хүмүүс Бурханы үг болон ажил Библид байдаг ба Библид өгүүлснээс гадна хаана ч Бурханы үг болон ажил байдаггүй гэдэгт итгэдэг. Иймэрхүү үзэл нь үнэний дагуу байна уу? Библид “Түүнчлэн Есүсийн хийсэн бусад олон зүйлс байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн номуудыг ертөнц хүртэл өөрөө багтааж чадахгүй байх байсан гэж би боддог.” (Иохан 21: 25). Төгс Хүчит Бурхан “Бурхан юу болох, Түүнд юу байгаа нь үүрд шавхагдашгүй бөгөөд хязгааргүй. Бурхан бол амийн болон бүх зүйлийн эх сурвалж юм. Бурханыг ямар ч бүтээгдсэн зүйл ойлгож чадашгүй. Эцэст нь Би хүн бүхэнд ийнхүү сануулах ёстой: Бурханыг ном, үгс эсвэл Түүний урьдны айлдваруудаар дахин бүү хязгаарла. Бурханы ажлын шинж чанарт зориулсан цорын ганц үг нь – шинэ юм. Тэр хуучин замаар явж эсвэл Өөрийн ажлыг давтах дургүй, цаашлаад Тэр, Түүнийг тодорхой цар хүрээнд хязгаарласнаар Түүнд шүтэн мөргөхийг хүмүүсээс хүсдэггүй. Энэ бол Бурханы зан чанар билээ.” (Үг нь махбодоор илэрсэн) гэсэн байдаг.

2019/08/10

Эзэн эргэн ирэхдээ Тэр хүн төрөлхтний дунд хэрхэн гарч ирэх вэ? (Монгол хэлээр)


Эцсийн өдрүүд аль хэдийн ирсэн ба олон итгэгчид Эзэн эргэн ирж тэднийг тэнгэрийн хаант улс руу авч явахыг хүсдэг. Гэвч чи Эзэн эргэн ирэхдээ хэрхэн гарч ирэхийг мэдэж байна уу?
Бидний төсөөлж байгаачлан Тэр олны өмнө үүлэн дээрээс шууд бууж ирэх үү? Төгс Хүчит Бурхан “Чи Есүсийг харахыг хүсэж байна уу? Чи Есүстэй хамт амьдрахыг хүсэж байна уу? Чи Есүсийн хэлсэн үгийг сонсохыг хүсэж байна уу? ... Есүс ямар байдалтай ирэх вэ? Есүсийг цагаан үүлэн дундаас ирнэ гэдэгт чи итгэдэг. Гэхдээ чамаас асуухад: Цагаан үүл нь ямар утгатай вэ? Есүсийг буцаж ирэхийг хүлээж буй түүний олон дагагчдаас хэн дээр Есүс ирэх вэ?” “Диваажингийн цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын нар олон нийтэд үзэгдэнэ... Үүнийг Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлд буюу Бурхан сайныг нь шагнаж, мууг шийтгэх үед зарлах болно. Хүн тэмдгийг харахаас өмнө зөвхөн үнэнийг илэрхийлж байх үед Бурханы шүүлт дууссан байна ” (Үг нь махбодоор илэрсэн) гэж хэлсэн.

2019/08/05

“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ? (Монгол хэлээр)


“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ?(Монгол хэлээр)
   Цуст дөрвөн сар аль хэдийн гарсан. Энэ нь Иоелийн номд эш үзүүлсэнчлэн “Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно. Мөн Би тэнгэр болон газарт цус, гал, утааны баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно.” (Иоел 2: 29-31) Гай гамшиг удахгүй биднийг нөмөрнө гэсэн утгатай юм. Гай гамшиг бидэнд нүүрлэхээс өмнө Бурханы Сүнс Түүний зарц нар болон шивэгчдийг усалж, бүлэг ялагчдыг бүтээх болно. Хэрэв бид гай гамшгаас өмнө өргөгдөж чадахгүй бол бид тэрхүү гамшгийн дунд сүйрэх болно. Одоо “Зүүний Аянга” нь Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн ба үнэнийг илэрхийлж, бүлэг ялагчдыг бүтээсэн гэдгийг гэрчилж байна. Энэ нь Библийн зөгнөлүүд биелэлээ олсыг харуулж байна, тийм уу? “Зүүний Аянга” нь Эзэний илрэлт болон ажил биш гэж үү?

2019/07/27

олилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх


Зургаан мянган жил үргэлжилдэг Миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм), тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн уг чанартай уялдан агуулгаараа ялгаатай байдаг боловч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг буюу бүр нарийн хэлбэл, Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд түүний ашигладаг заль мэхтэй уялдан хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах явдал юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны тэвчишгүй жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад энэ нь, сайн, мууг хооронд нь ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, өөдгүйгээс өөдгүй, муу ёрын нэгэн гэдгийг тодорхой харахыг Өөрийн бүтээлүүдэд зааж сургах, мөн сайн ба муу, үнэн ба худал, ариун чанар ба бузар булайгийн хоорондын ялгааг, юу агуу болохыг, юу олиггүй болохыг туйлын тодорхой хэлж өгөх явдал билээ. Ингэж, хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, харин бүтээлийн Эзэн болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэднийг баярлуулах зүйлсийг өгч чадна гэдгийг мунхаг хүн төрөлхтөн Надад гэрчилж чаддаг болно; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө л Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлдээ Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авах болно. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэхийн тулд гурван үе шатанд хуваагддаг: Өөрийн бүтээлүүддээ Миний гэрч болж, Миний хүслийг ухаарч, Би бол үнэн гэдгийг мэдэх боломж олгох. Тийнхүү, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ажлын анхны үе шатны үеэр Би хуулийн ажлыг хийсэн ба энэ нь Ехова Өөрийн ардыг удирдах ажил байсан. Хоёр дахь үе шат нь Иудейн тосгонуудад Нигүүлслийн эрин үеийн ажлыг эхлүүлсэн. Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг Есүс төлөөлдөг; Тэр бие махбодтой болж, загалмайд цовдлогдож, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн. Золилтын ажлыг төгсгөж, Хуулийн эрин үеийг дуусган Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд Тэр цовдлогдсон ба тиймээс Түүнийг “Дээд Командлагч”, “Нүглийн тахил” болон “Золин аврагч” гэж нэрлэжээ. Тийнхүү Есүсийн ажил Еховагийн ажлаас агуулгаараа өөр байсан боловч зарчмаараа адилхан байсан. Ехова Хуулийн эрин үеийг эхлүүлж, газар дээрх Өөрийн ажлыг гүйцэтгэх гэрийн суурь, төрсөн нутгийг бий болгосон ба тушаал гаргасан; эдгээр нь Түүний, Хуулийн эрин үеийг төлөөлдөг хоёр амжилт нь байв. Нигүүлслийн эрин үед Есүсийн хийсэн ажил бол тушаал гаргах биш, харин тушаалыг биелүүлэх, ингэснээр хоёр мянган жил үргэлжилсэн Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийг урин залах явдал байсан юм. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг урин залах үндсийг эхлэн тавигч байсан боловч Түүний ажлын гол цөм нь золин аврал хэвээр үлдсэн. Иймээс Түүний хийсэн ажил мөн хоёр хэсгээс бүтдэг: шинэ эрин үеийг нээх, Өөрийн цовдлолоороо дамжуулан нүглээс золин аврах ажлыг гүйцээх. Тэгээд Тэр явж одсон. Тэр үед Хуулийн эрин үе төгсгөлдөө очиж, хүн төрөлхтөн Нигүүлслийн эрин үед орсон билээ.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...