Showing posts with label Эзэн. Show all posts
Showing posts with label Эзэн. Show all posts

2020/01/25

Манан арилж, тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг би оллоо


энь Ай, Хятад

Би бага байхаасаа эхлэн эцэг эхээ даган Эзэнд итгэдэг болсон ба одоо өтөл нас хаяанд иржээ. Хэдийгээр би насан туршдаа Эзэнд итгэсэн ч нүглээс хэрхэн ангижирч, тэнгэрийн хаанчлалд орох тухай асуудал миний хувьд сэтгэлийг минь байнга зовоосон, шийдэх аргагүй оньсого байж ирсэн бөгөөд үүнээс үүдэн би төөрөлдөж, шаналах болсон юм. Би нүглээс ангижирч, тэнгэрийн хаанчлалд орох тухай энэ насандаа олж мэдэхийг маш их хүсэж байлаа. Ингэснээр амьдрал минь бүрэн дүүрэн байсан гэх мэдлэгтэйгээр үхэлтэй нүүр тулж, эцэст нь зүрх сэтгэлдээ Эзэнтэй амар тайвнаар уулзаж чадах байв.

Энэ мухардлыг шийдвэрлэхийн тулд би Библиэс идэвхийлэн лавлаж, Хуучин Гэрээнээс Шинэ рүү нь, мөн Шинэ Гэрээнээс Хуучин руу нь орж, Библийг ахин дахин уншсан юм. Гэвч эцэстээ би ямар ч зөв хариулт олж чадсангүй. Сонголтгүй болсон учраас би Эзэний сургаалын дагуу биеэ авч явахад бүх хүчин чармайлтаа зориулахаас өөр аргагүй байлаа. Учир нь Эзэн: “Чармайдаг хүн тэнгэрийн хаанчлалд орно, шаргуу ажилладаг хүн үүнийг олж авдаг” (Матай 11:12). гэж хэлсэн юм. Гэвч бодит амьдрал дээр би хэчнээн их хичээсэн ч Эзэний надад тавьсан шаардлагад нийцэхээр амьдарч чадахгүй гэдгээ олж мэдэв. Яг л Эзэний хэлсэнчлэн: “‘Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюунаараа Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм’” (Матай 22: 37-39). Бурханыг бүхий л зүрх, сэтгэлээрээ хайрлах, ах эгч нар бие биеэ хайрлахыг Эзэн биднээс шаарддаг. Гэвч гэр бүлээ гэх хайр Эзэнийг хайрлах хайраас минь илүү байсан бөгөөд чуулган дахь ах эгч нараа би өөрийгөө хайрладаг шигээ үнэхээр хайрлаж ер чадахгүй байсан тул юу ч хийлээ гэсэн ийм хайранд хүрч чадаагүй юм. Харин ч өөрийн минь ашиг сонирхол хөндөгдсөн үед бусдад ихэвчлэн шалихгүй, тооцоотой хандаж, бүр сэтгэлд минь хорсол төрдөг байв. Над шиг хүн ер нь яаж аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж чадах юм бэ? Мөн Эзэн Есүс: “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй” (Матай 18:3). “Учир нь Би та нарт хэлье, зөв шударга байдал чинь хуулийн багш нар болон фарисайчуудынхаас давахгүй л бол та нар яавч тэнгэрийн хаанчлалд орохгүй” (Матай 5:20) мэтээр тэнгэрийн хаанчлалд орох тухай олон зүйл хэлсэн. Би Эзэний эдгээр шаардлагын алийг нь ч хэрэгжүүлж чадаагүй юм. Тэгээд ихэвчлэн худал хэлж, өөрт таалагдахгүй зүйлтэй тулгарах бүрдээ Эзэнийг буруутгадаг байлаа. Бодол минь заль мэх, шударга бус байдлыг агуулж, би цаг үргэлж нүгэл дунд шаналж, ахин дахин нүгэл үйлдэж, гэмшдэг байв. Эзэн ариун бөгөөд Библид: “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14) хэмээсэн байдаг. Над шиг туйлын бузар хүн яаж тэнгэрийн хаанчлалд ороход тэнцэх юм бэ? Үүнд би маш их бухимдаж байлаа. Гэвч итгэлтэй байж, баптисм хүртэх нь гарцаагүй аврагдсан гэсэн үг, зүрх сэтгэлдээ Эзэнд итгэж, Түүнийг амаараа хүлээн зөвшөөрвөл бид итгэлээр зөвтгөгдөж, үүрд аврагддаг бөгөөд Эзэн дахин ирэх үедээ биднийг тэнгэрийн хаанчлал руу өргөх нь лавтай хэмээн Ром, Галат, Ефест Паулын сайшаан дэмжсэн байдаг итгэлээр зөвтгөгдөх арга замын талаар унших бүрдээ би баяр хөөрөөр бялхдаг байв. Тэгээд тэнгэрийн хаанчлалд орох тухай санаа зовох хэрэггүй мэт санагддаг байлаа. Гэвч хүмүүс өөрсдийн хичээл зүтгэлээр л тэнгэрийн хаанчлалд орж чадах тухай Эзэний хэлсэн үгийг дараа нь санаад, сэтгэл түгшдэг байв. Итгэлээр зөвтгөгдөөд, тэнгэрийн хаанчлалд орно гэдэг нь үнэхээр ийм энгийн байж болно гэж үү? Ялангуяа амьдралынхаа төгсгөлд ойртож буй өтөл насны сүсэгтэй итгэгчид байж суух газраа олохгүй, санаа зовсон байдалтай харагдаж, бүр тасралтгүй мэгшин, хэн нь ч явахдаа баяртай бус байгааг харах үедээ би өөрийн эрхгүй ийн гайхширдаг байлаа: Тэд ганцхан итгэлээр зөвтгөгдөх замаар тэнгэрийн хаанчлал руу орж чадна гэцгээдэг юм байж үхлийн ирмэгт байхдаа яагаад ингэж их айж эмээсэн харагдана вэ? Тэд аврагдсан эсэхээ, үхсэнийхээ дараа хаачихаа огт мэдэхгүй байх шиг санагдсан юм. Эзэн Есүсийн үгийг би ахин дахин тунгааж, Паулын үгийг ч бас эргэцүүлсэн бөгөөд тэнгэрийн хаанчлалд хэн орж чадах тухай асуудал дээр Есүс, Паул хоёрын үг асар их зөрүүтэй байгааг олж мэдлээ. Паулынхаар бол хүн ердөө л Эзэнд итгэснээр итгэлээр зөвтгөгддөг—хэрэв ийм байсан бол хүн бүр аврагдах байлаа. Тэгвэл яагаад Эзэн Есүс: “Мөн тэнгэрийн хаанчлал бол төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан тортой адил юм. Үүнийг дүүрмэгц тэд эрэг дээр татан гаргаад, доош сууж сайныг нь саванд хийж, мууг нь хаяна” (Матай 13:47-48) хэмээсэн юм бэ? Эцсийн өдрүүдэд Эзэн эргэн ирэхдээ яагаад буудайг үрийн сүүлнээс, хонийг ямаанаас, сайн зарцыг муу зарцаас ялгах хэрэгтэй байдаг юм бэ? Эзэн Есүсийн хэлсэн эдгээр үгээс харахад, Эзэнд итгэдэг хүн бүхэн тэнгэрийн хаанчлалд орж чаддаг юм биш гэдэг нь тодорхой байна. Иймээс би ийнхүү бодлогошров: Би аврагдсан уу? Үхэх үедээ би тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? Эдгээр асуулт оюун санаанд минь оньсого мэт эргэлдсээр байсан бөгөөд би яаж хариулахаа мэдэхгүй байлаа.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр чармайсандаа би үе үеийн алдартай сүнслэг хүмүүсийн бичсэн бүтээлээс лавласан ч миний уншсан зүйлсийн ихэнх нь Ром, Галат, Ефест гардаг итгэлээр зөвтгөгдөх тухай тайлбарууд байсан бөгөөд тэдгээр номын нэг нь ч миний эргэлзээг тайлж чадсангүй. Тэгээд би Эзэн дэх бүх алдартай ахлагчид дээр зочилж, олон өөр урсгалын цуглаанд оролцсон боловч тэд бүгд ерөнхийдөө адилхан зүйл ярьж байгааг олж мэдсэн бөгөөд тэнгэрийн хаанчлалд хэрхэн орох тухай нууцыг хэн ч надад тодорхой тайлбарлаж өгч чадаагүй юм. Дараа нь би сүүлийн үеийн шинэ гадаад урсгал олоод, ийм чуулган жаахан ойлгомжтой тайлбарлаж чадна байх гэж дотроо бодлоо. Иймээс тэдний цуглаанд оролцохоор баяртайгаар явж очив. Тэдний номлолын эхлэл нь жаахан гэрэлтүүлмээр санагдсан боловч төгсгөлд нь тэд ч бас итгэлээр зөвтгөгдөх арга замын талаар номлож байгааг олж мэдээд, асар их урам хугарсан юм. Цуглааны дараа би ахлах пасторыг олж уулзан, “Пастор оо, ‘Нэгэнт аврагдвал үүрд аврагдана’ гэж хэлэхэд тань би ойлгоогүй шиг байна. Та энэ талаар надад илүү их нөхөрлөж болох уу?” гэж асуулаа. Пастор: “Энэ ойлгоход маш амархан зүйл. Ромд, ‘Бурханы сонгосон хүмүүсийг хэн буруутгах вэ? Зөвтгөдөг Нэгэн нь Бурхан билээ. Ялладаг нь хэн юм бэ?’ (Ром 8:33-34) гэсэн байдаг. Эзэн Есүс Христ загалмайд цовдлогдсоноор бидний бүх нүглийг аль хэдийн цагаатгасан юм. Өөрөөр хэлбэл, урьд нь үйлдсэн ч бай, өнөөдөр үйлдэж байгаа ч бай, эсвэл ирээдүйд үйлдэх ч бай хамаагүй, бүх нүгэл маань уучлагдсан гэсэн үг. Бид Христэд итгэх итгэлээр үүрд зөвтгөгддөг ба Эзэн нүглийн маань төлөө биднийг яллахгүй юм бол өөр хэн биднийг буруутгана гэж? Иймээс бид тэнгэрийн хаанчлалд орно гэдэгтээ итгэл алдрах ёсгүй” гэж хариулав. Пасторын хариултад би улам ч их будилсан тул “Еврейд ‘Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй’ (Еврей 10:26) гэж бичсэн байдгийг та яаж тайлбарлах вэ?” гэж дараа нь асуулаа. Пасторын царай улайж, өөр юм хэлээгүй бөгөөд асуулт минь хариултгүй үлдэв. Энэ цуглаан миний төөрөгдлийг шийдвэрлэж чадаагүйн дээр бухимдлыг минь нэмэгдүүлсэн юм. “Эзэнд би олон арван жилийн турш итгэсэн боловч үхэх үед миний сүнс Эзэн рүү очих эсэхийг ч тодорхой мэдэхгүй байна, тэгэхээр би насан туршдаа төөрөлдсөн итгэлтэй явсан гэсэн үг бус уу?” гэж би дотроо бодлоо. Тэгээд асуудлынхаа хариултыг газар сайгүй хайхаар замд гарав.

2000 оны 3-р сард би гадаадуудын номлодог номлол давуу байж, төөрөгдлийг минь лавтай шийдвэрлэнэ гэж итгэн, гадаадуудын явуулдаг шашны сургуульд суралцахаар очсон юм. Гэвч гайхмаар нь тэнд хоёр сарын турш суралцан, суралцах хугацаандаа итгэлээр бялхаж байсныхаа дараа би тэдний пасторууд бүгд улиг болсон зүйлээ номлодог, номлолд нь ямар ч шинэ гэрэл байдаггүйг олж мэдлээ. Тэнд байхдаа би амь-өгөх номлолын талаар ганц ч сонсоогүйн зэрэгцээ ганц ч сүнслэг эсээ уншсангүй. Төөрөгдөл маань арилаагүйн зэрэгцээ тэнд өнгөрүүлсэн цаг хугацаа маань намайг улам бүр барьц алдуулсан юм. Би өөрийн эрхгүй тээнэгэлзэн, “Энд хоёр сар гаруй болсон ч юу олж авав аа? Эндээс хангалт олж авч чадахгүй юм бол үргэлжлүүлэн суралцах ямар хэрэг байна?” гэж бодов.

Нэгэн орой хоолны дараа пастороос би: “Пастор оо, теологийн оюутнуудын судалдаг зүйл ингээд л гүйцээ юу? Бид амийн замын талаар ярьж болохгүй юм уу?” гэж асуулаа. Пастор: “Хэрэв бид теологи судлахдаа эдгээр зүйлийг хэлэлцэхгүй юм бол юун тухай ярих болж байна? Тайвшраад, цааш нь судал! Бид дэлхий дээрх шашны хамгийн том байгууллага бөгөөд олон улсад танигдсан. Бид таныг энд гурван жилийн турш сургана, дараа нь та олон улсад пастор гэх гэрчилгээтэй болно. Цаг нь ирэхээр та тэр гэрчилгээгээ дэлхийн хаана ч авч явж, сайн мэдээ номлож, чуулган байгуулж болно” гэж тун ёсорхуу хариуллаа. Пасторын хариултад би үнэхээр урам хугарсан юм. Би пастор болох бус, гагцхүү тэнгэрийн хаанчлалд яаж орох тухай л мэдэхийг хүсэж байлаа. Иймээс би пастороос, “Пастор оо, пасторын гэрчилгээтэй байхад олон үүд хаалга нээгддэг юм чинь үүнийг чинь ашиглаад би тэнгэрийн хаанчлалд орж болох уу?” гэж асуув. Үүнийг сонсоод, пастор дуугаа хураалаа. Би цааш нь: “Пастор оо, таныг хүүхэд байхаасаа эхлэн Эзэнд итгэсэн гэж дуулсан. Итгэснээс тань хойш олон арван жил болсон тул та аврагдсан болов уу гэж би гайхаж байна” гэлээ. Пастор: “Тийм ээ, би аврагдсан” гэж хариулав. “Тэгвэл та тэнгэрийн хаанчлалд орж чадах уу?” гэж би асуулаа. Пастор: “Мэдээж орно шүү дээ!” гэж өөртөө итгэлтэйгээр хариулсан юм. Тэгэхээр нь би ингэж асуув: “Тэгвэл та ямар үндсэн дээр өөрийгөө тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж хэлж байгаа вэ гэдгийг тань асууж болох уу? Та хуулийн багш нар, фарисайчуудаас илүү зөв шударга хүн мөн үү? Хөршөө та өөр шигээ хайрладаг уу? Та ариун уу? Бодоод үз дээ: Бид өөрийн эрхгүй цаг үргэлж нүгэл үйлдэж, Эзэний сургаалын эсрэг явж, өдрөөр нүгэл үйлдэн, шөнөөр нүглээ улайдаг байдалтайгаар өдөр бүр амьдардаг. Бурхан ариун тул нүглээр ингэтлээ дүүрсэн бид тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж та үнэхээр бодож байгаа гэж үү?” Пастор мухардалд орж, нүүр нь час улайсан бөгөөд нэг хэсэгтээ ахин үг дуугарсангүй. Түүний хариу үйлдэлд би маш их урам хугаран, тэнд үргэлжлүүлэн суралцах юм бол амийг хэрхэн олж авч, тэнгэрийн хаанчлалд орох тухай нууцыг олйгож чадахгүй мэт санагдлаа. Иймээс би шашны сургуульд суралцахаа болиод, төрөлх нутаг руугаа буцав.

Гэртээ харих замдаа би урьд өмнө нь байгаагүйгээр их сэтгэлээр унаж, эцсийн найдлага маань тасарсан мэт санагдаж байлаа. “Нүглээс ангижирч, тэнгэрийн хаанчлалд орох замыг би гадаад пасторуудын явуулдаг шашны сургууль дээрээс эрж хайгаад ч олсонгүй. Энэ замыг эрж хайхын тулд өөр хаашаа явж болох вэ?” гэж дотроо бодлоо. Би замын төгсгөлд хүрсэн мэт санагдаж байв. Яг тэр мөчид, манай хөгшин эцэг болон өндөр настай пасторын үхэх дөхөөд уйлж байсан дүр зураг нүдэнд дахин үзэгдлээ. Тэд итгэлээр зөвтгөгдөх арга замын тухай, мөн хүмүүс үхээд тэнгэрийн хаанчлалд орох тухай насан туршдаа номлосон ч эцэст нь харуусал дүүрэн насан эцэслэсэн нь бодогдов. Би насан туршдаа Эзэнд итгэж, үхэх үедээ тэнгэрийн хаанчлалд орно гэж хүмүүст өдөр бүр хэлсээр байсан ч тэнгэрийн хаанчлалд үнэндээ яаж орох талаар хэзээ ч бодит тодорхой мэдлэггүй байсан юм—би яг л аав, пастор хоёр шигээ энэ амьдралаас харуусал дүүрэн буцах юм гэж үү? Уй гашуу дунд маань Эзэний “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7) хэмээх үг гэнэт санаанд орлоо. “Тийм шүү. Эзэн бол итгэмжит. Намайг үнэн зүрх сэтгэлээр эрж хайж байгаа цагт Эзэн гарцаагүй замчилна. Би бууж өгч болохгүй. Бие минь амьсгаатай байгаа цагт би тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг хайсаар байх болно!” гэж бодогдсон юм. Тэгээд би Эзэний өмнө очиж, ийнхүү залбирлаа: “Хүндэт Эзэн минь, би нүглээс ангижирч, тэнгэрийн хаанчлалд орох замыг хаа сайгүй хайсан боловч асуудлыг маань хэн ч шийдвэрлэж чадсангүй. Хүндэт Эзэн минь, би яах ёстой вэ? Номлогчийн хувиар би, өдөр бүр хичээнгүй эрэлчид байж, эцсээ хүртэл тэвчээртэй байх хэрэгтэй, амьсгал хураасны маань дараа Та ирж, биднийг тэнгэрийн хаанчлалд аваачна гэж ах эгч нартаа хэлдэг. Гэвч энэ мөчид би нүглээс хэрхэн ангижирч, тэнгэрийн хаанчлалд орох талаар үнэхээр мэдэхгүй байна. Сохор нь сохрыгоо хөтөлж, ах эгч нараа нүх рүү чиглүүлж байгаа маань энэ бус уу? Хүндэт Эзэн минь, би тэнгэрийн хаанчлалд орох замыг хаашаа очиж эрж хайх ёстой вэ? Намайг замчлаач!”

Төрөлх нутагтаа эргэн очоод, манай чуулганы олон сайн хонь, тэргүүлэх хоньдыг маань Зүүний Аянга хулгайлсан талаар сонслоо. Зүүний Аянгын зам шинэ ойлголт, шинэ гэрлээр хангадаг талаар олон хүн ярьж байсан бөгөөд туршлагатай пасторууд ч тэдний номлолыг биширч байв. Эдгээр зүйлийг сонсох бүрдээ би: “Зүүний Аянгын хийдэг номлол үнэхээр л сүртэй юм шиг байна. Би Зүүний Аянгын хүмүүстэй таараагүй нь харамсалтай. Нэг л өдөр тэдэнтэй уулзвал тун сайхан аа! Тэр өдөр ирдэг л юм бол би тэдний номлол яагаад тийм сайн байдгийг харж, миний олон жил тээж ирсэн энэ будилааныг тайлж чадах эсэхийг үзэхийн тулд заавал хичээнгүйлэн сонсож, эрж хайна даа” гэж боддог байсан юм.

Нэг өдөр чуулганы удирдагч надад ингэж хэллээ: “Ийм ийм чуулганууд олон сайн хонио Зүүний Аянгад хулгайлуулсан. Одоо бүх урсгалынхан чуулганаа битүүмжилж байна. Зүүний Аянгын хэнтэй ч, яасан ч бүү холбогд, ялангуяа тэдний номлолыг бүү сонс гэж бид ах эгч нараа шавдуулах хэрэгтэй. Хэрэв бүх итгэлтэй хүн маань Зүүний Аянгад итгээд эхэлбэл бид хэндээ номлол хийх болж байна?” Чуулганы удирдагчийнхаа ингэж хэлэхийг сонсоод миний ой гутаж, “Манай чуулган хүн бүхэнд нээлттэй байдаг юм чинь яагаад битүүмжлэх ёстой гэж? Алс газрын танихгүй хүнийг яагаад угтан авахгүй байх гэж? Библид: ‘Танихгүй хүмүүсийг дайлахаа бүү март: учир нь үүгээрээ зарим хүн өөрийн мэдэлгүйгээр тэнгэрэлчүүдийг дайлсан юм’ (Еврей 13:2) хэмээсэн байдаг. Абрахам танихгүй хүмүүсийг оруулсан тул Бурханаар ерөөгдөж, зуун насандаа хүүтэй болсон; Лот хоёр тэнгэрэлчийг оруулсан тул Содомын сүйрлээс аврагдсан; Рахаб гэгч янхан Израилийн тагнуулуудыг оруулж, гэр бүлийнхэн нь бүгд аврагдсан; ядуу бэлэвсэн эмэгтэй эш үзүүлэгч Елиаг хүлээн авснаар гурван жил хагасын туршид өлсгөлөнгөөс ангижирсан. Ийм олон хүний дунд алс газрын танихгүй хүнийг оруулснаасаа болж хорлогдсон хүн алга, харин ч Бурхан тэднийг бүгдийг нь ерөөсөн. Иймээс танихгүй хүмүүсийг оруулах нь Эзэний хүсэлд нийцдэг нь тодорхой байна шүү дээ. Гэтэл та яагаад Эзэний хүслийн эсрэг явж, чуулганыг улайран битүүмжилж, ямар ч танихгүй хүнийг оруулахгүй байгаа юм бэ?” гэж дотроо бодов. Ингэж бодоод би толгой сэгсрэн, удирдагчдаа хэллээ: “Ингэх нь Эзэний хүсэлтэй нийцэхгүй. Манай чуулган Бурханд харьяалагддаг бөгөөд бүгдэд нээлттэй байдаг. Эзэнд итгэх тухай нөхөрлөж байгаа хэнийг ч гэлээ бид угтан авч, нээлттэй сэтгэлээр эрж хайж, үзэл санааг хамтдаа судлах ёстой. Ингэснээр л бид Эзэний сургаалтай нийцнэ.”

2000 оны 7-р сарын нэгэн өдөр би Ван ахын гэрт байхдаа Зүүний Аянгыг номлож байгаа хоёр эгчтэй уулзсан юм. Мэнд усаа товчхон мэдэлцсэний дараа би тэднээс ингэж асуув: “Би аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж чадах эсэх талаараа үргэлж төөрөлдсөөр ирлээ. Одоо шашны ертөнцийнхөн тэр аяараа Паулын үгийг баримталж, зүгээр л итгэж, баптисм хүртсэнээр бид аврагдана, зүрх сэтгэлдээ Эзэнд итгэж, Эзэнийг амаараа хүлээн зөвшөөрснөөр итгэлээр зөвтгөгдөж, үүрд аврагдан, Эзэнийг эргэн ирэхэд тэнгэрийн хаанчлал руу лавтай өргөгдөнө гэж итгэдэг. Гэвч тэнгэрийн хаанчлалд орох нь тийм энгийн байж таарахгүй гэж би хувьдаа бодож байна. Библид хэлсэн байдагчлан: ‘Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй’ Еврей 12:14). Би ч тэр, эргэн тойрны маань ах эгч нар ч тэр бүхэл өдөржингөө нүгэлд амьдарч байхад, өдөр бүр нүгэлд амьдардаг бидэн шиг хүмүүс тэнгэрийн хаанчлал руу орж чадахгүй гэж би бодож байна. Тэгэхээр тэнгэрийн хаанчлалд яг яаж орох вэ гэдгийг л би мэдмээр байгаа юм. Та нар надтай энэ талаар нөхөрлөж болох уу?”

Жоу эгч инээмсэглэн, ингэж хэлэв: “Ах аа, таны асууж байгаа энэ асуулт тун чухал. Тэнгэрийн хаанчлалд хэрхэн орох вэ гэдэг нь итгэгч бүрийн хувьд томоохон асуудал. Энэ асуудлыг тодорхой ойлгоно гэдэг нь Эзэнд итгэгчид байнга хүний хэлсэн зүйлийн дагуу бус, харин Эзэн Есүсийн үгийн дагуу биеэ авч явах ёстой гэдгийг эхлээд мэднэ гэсэн үг. Эзэн Есүс: ‘Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно’ (Матай 7:21) хэмээн бидэнд тодорхой хэлсэн байдаг. Эзэн бидэнд нигүүлсэлд найдан аврагдах, итгэлээр зөвтгөгдөх төдийхнөөр тэнгэрийн хаанчлалд орж болно гэж хэзээ ч хэлээгүй. Итгэлээр зөвтгөгдөх, итгэлээс үүдэн үүрд аврагдах, дараа нь тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх гэдэг нь Паулын үг байсан юм. Паул ердөө л эш үзүүлэгч, завхарсан хүн төрөлхтний нэг байсан бөгөөд Эзэн Есүсийн аврал түүнд ч бас хэрэгтэй байсан. Бусад хүн тэнгэрийн хаанчлалд орж чадах эсэхийг Паул яаж тодорхойлж чадах юм бэ? Эзэн Есүс л тэнгэрийн хаанчлалын Эзэн, тэнгэрийн хаанчлалын Хаан мөн; Эзэний үг л үнэн бөгөөд эрх мэдэлтэй байдаг. Иймээс бид тэнгэрийн хаанчлалд хэрхэн орж чадах тухайд Эзэний үгийг л сонсох ёстой нь гарцаагүй!

“Тэгэхээр ‘Итгэлээр зөвтгөгдөх, итгэлээсээ үүдэн аврагдах гэж ер нь юу юм бэ?’, ‘Аврагдмагцаа тэнгэрийн хаанчлал руу орж чадах уу?’ гэх асуултууд гарна. Эдгээрийг Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой тайлбарласан байдаг тул одоо Бурханы үгийн хоёр хэсгийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг хэрхэн бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас). ‘Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний эрх мэдэл дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).

Ван эгч цааш нь ийн нөхөрлөлөө: “Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлыг явуулж, цовдлогдох замаар хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болж, биднийг Сатаны савраас золин аварсан юм. Бид Эзэний авралыг хүлээн зөвшөөрч, нүглээ Эзэнд улайн, гэмшиж байгаа цагт нүгэл маань уучлагдаж, бид Эзэний нигүүлсэл, ерөөлийг эдлэхэд тохиромжтой болдог. ‘Нүгэл маань уучлагддаг’ гэдэг нь хууль зөрчсөнийхөө төлөө хуулийн дор яллагдаж, үхэх ял авахаа больдог гэсэн утгатай бөгөөд итгэлээр зөвтгөгдөх, итгэлээсээ үүдэн аврагдах гэж үнэндээ үүнийг хэлдэг. Гэвч энэ нь, бид тэгээд нүгэлгүй, хир буртаггүй болдог гэсэн үг биш, бид тэнгэрийн хаанчлалд орж чадна гэсэн үг ч биш. Учир нь бидний нүгэл уучлагдсан байж болох ч нүгэлт уг чанар маань бидний дотор гүн үндэслэсэн хэвээр байгаа бөгөөд асуудалтай тулгарах үедээ бид өөрсдийн байр суурь, ашиг сонирхлыг хамгаалахын тулд байнга худал хэлж, бусдыг хуурсаар л байдаг. Эзэний нигүүлслийг эдлэхдээ бид Түүнд талархал, магтаал өргөж, Эзэний төлөө эрч хүчтэйгээр өөрсдийгөө зарлагаддаг. Гэвч гай гамшиг учрах юм уу гэр бүлд маань муу зүйл тохиох мөчид бид Эзэнийг буруугаар ойлгож, буруутгадаг бөгөөд Эзэнийг бүр үгүйсгэж, Эзэнээс урвахдаа тулдаг. Тэгэхээр золин аврагдсан боловч байнга нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг бидэн шиг хүмүүс ер нь яаж тэнгэрийн хаанчлалд ороход тэнцэх юм бэ? Бурхан зөвт, ариун бөгөөд бузар булай, завхарсан хүмүүс хаанчлалд нь орохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Биднийг Сатаны нөлөөнөөс нэгмөсөн аврахын тулд Тэрээр Өөрийн удирдлагын төлөвлөгөө болон завхарсан хүн төрөлхтөн бидний хэрэгцээний дагуу ажиллаж, эцсийн өдрүүдэд хүнийг шүүж, ариусгах ажлаа хийдэг. Бие махбодтой болсон Бурхан бидний завхрал, бузар булай, зөв шударга бус байдал, эсэргүүцлийг шүүж, завхарсан зан чанараасаа ангижрах замыг бидэнд харуулахын тулд олон сая үг илэрхийлсэн. Бид Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулах замаар завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханы үгийг хэрэгжүүлэх чадвартай болж, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг хүмүүс болсон цагт л Бурханы хаанчлалд ороход тэнцэнэ. Үнэндээ Эзэн Есүс шүүлтийн ажил хийхээр эцсийн өдрүүдэд эргэн ирнэ гэдгээ аль эрт зөгнөсөн байдаг. Түүний хэлснээр: ‘Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно’ (Иохан 12:47-48). ‘Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ’ (Иохан 16:7-8). Иймээс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, завхарсан зан чанараасаа ангижирч, ариуссанаар л бид Бурханы хаанчлалд орж чадна гэдэг нь тодорхой байна.”

Эгч нарын нөхөрлөлийг сонссоны дараа гэнэт бүх зүйл тодорхой болж, зүрх сэтгэл минь тэр дороо гэрлээр дүүрлээ. “Аан, тэнгэрийн хаанчлал руу ингэж ордог байх нь! Эзэн Есүс биднийг нүглээс ангижруулах ажил бус, харин хүн төрөлхтнийг золин аврах ажлыг явуулсан юм байна гэдгийг би одоо л эцэст нь ойлголоо. Эзэн бидний нүглийг үнэхээр цагаатгасан боловч нүгэлт уг чанар маань бидний дотор гүн үндэслэсэн хэвээр бөгөөд бид байнга өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Эзэнийг эсэргүүцдэг. Би нүглийн хүлээс, дөнгөнөөс чөлөөлөгдөж огт чадахгүй байсанд гайхах юм алга—Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөөгүй болохоор л тэгсэн болж таарлаа!” гэж би бодов. Иймээс би хоёр эгчид ингэж хэллээ: “Эзэнд талархъя! Зүрх сэтгэлдээ Эзэнд итгэж, үгээрээ Эзэнийг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадна гэх бидний баримталж ирсэн итгэл бол ердөө л бидний үзэл, төсөөлөл юм байна гэдгийг би Төгс Хүчит Бурханы үг болон та хоёрын нөхөрлөлийг сонсоод эцэст нь мэдлээ! Эзэн Есүсийн хийсэн ажил нь золин авралын ажил байсан бөгөөд эргэн ирсэн Эзэн шүүлтийн ажил явуулна гэдгийг би одоо ойлголоо. Өөрөөр хэлбэл, Тэр завхарсан зан чанарыг маань бүрмөсөн цэвэрлэж, өөрчилнө, тэр үед л бид тэнгэрийн хаанчлалд орж чадна. Би маш олон сүнслэг ном уншсан ч хүний нүгэлт байдлын асуудалд шийдэл олж хэзээ ч чадаагүйд гайхах юм алга! Эгч нар аа, тэгвэл Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлтийн ажлыг яаж явуулдаг юм бэ? Надтай илүү их нөхөрлөж болох уу?”

Тэгэхэд Ван эгч ингэж хэлэв: “Энэ асуултын хариуг Бурханы үгэнд тодорхой өгүүлсэн байдаг тул тэндээс нэг хэсгийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).

“Эцсийн өдрүүдэд Бурхан бүрэн аврал хүртэхэд маань шаардлагатай бүх үнэнийг илэрхийлж, Бурханыг эсэргүүцэгч сатанлаг уг чанар, завхарсан мөн чанарыг маань шүүж, илчилдэг гэдгийг Бурханы үг бидэнд тодорхой хэлдэг. Энэ бүх үг үнэн бөгөөд Бурханы өөрийн эрх мэдэл, сүр хүчийг агуулж, Бурханд юу байгаа, Тэр юу болох, мөн ямар ч зөрчлийг хүлцдэггүй Түүний зөвт зан чанарыг бидэнд илчилдэг. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, баримтуудын илчлэлээр дамжуулан бид өөрсдийн сатанлаг уг чанар болон Сатан биднийг завхруулсан үнэний талаар жаахан ойлголттой болдог. Биднийг Сатан маш гүн гүнзгий завхруулсан, бид угаасаа биеэ тоосон, ихэрхүү, гажууд, ов мэхтэй, аминчхан, өөрийгөө шүтдэг, шунахай, хорон муу, бусдаас давах ирмүүн хүсэлтэй, мөн бид гагцхүү сатанлаг зан чанараа л яс махандаа тултал илчилдэг гэдгээ олж хардаг. Эдгээр завхарсан зан чанарт ноёрхуулсан бид өөрийн эрхгүй Бурханыг цаг ямагт эсэргүүцэж, Түүний эсрэг тэрсэлдэг. Жишээлбэл, бид чуулгандаа ажиллаж, номлол хийх үедээ бусдаар хүндлүүлж, дээдлүүлэхийн тулд сүрхий сонсогдох илтгэл чалчиж, өөрсдийгөө гайхуулж, өргөмжилдөг. Бид өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд байнга худал хэлж, бусдыг хууран мэхэлж, явуулга хийж, бүр нэг нэгтэйгээ тэмцэлддэг. Тэгээд өөрсдийн маань үзэлтэй нийцэхгүй хүмүүс, үйл явдал, юмс, нөхцөл байдалтай учрах үедээ Бурханд үргэлж үндэслэлгүй шаардлага тавьж, хэрээс хэтэрсэн хүсэл өвөрлөж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаггүй. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулах замаар бид аажмаар зарим үнэнийг ойлгож, сатанлаг уг чанараа үнэхээр ойлгон, чин сэтгэлээсээ үзэн яддаг бөгөөд Бурханы зөвт зан чанарын талаар бас жинхэнэ ойлголттой болдог. Бурхан ямар хүмүүсийг хайрлаж, ямар хүмүүсийг үзэн ядаж, ямар эрэл хайгуул Түүний хүсэлд нийцдэг болохыг бид мэддэг. Тэгээд эерэг, сөрөг зүйлсийг ялгаж салгаж сурдаг. Эдгээр зүйлийг ойлгомогцоо бид зүрх сэтгэлийнхээ угаас махан биеэ хаяж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэхэд бэлэн болдог. Цаг хугацаа өнгөрөх тусам Бурханыг хүндэлж, хайрлах хүсэл бидний дотор аажмаар бий болж, сатанлаг завхарсан зан чанарынхаа хүлээс, дөнгөнөөс чөлөөлөгддөг бөгөөд Бурханд үндэслэлгүй шаардлага тавих маань цөөрдөг. Бид бүтээгдсэн зүйлсийн байр сууриа баримталж, үүргээ биелүүлэх чадвартай болж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдан, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж эхэлдэг. Тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц зам бол эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, үнэнийг эрэлхийлж, Бурханы талаар болон өөрсдийнхөө талаар мэдлэгтэй болж, завхарсан зан чанараа өөрчлөх явдал гэдгийг бид Бурханы ажлыг туулах явцдаа гүнээ ойлгож авдаг.”

Төгс Хүчит Бурханы эдгээр үг болон эгчийн нөхөрлөлийг сонсоод би дотроо улам ч тодорхой ойлголттой боллоо. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн нь маш бодитой бөгөөд завхарсан хүмүүс бидэнд үнэхээр л хэрэгтэй зүйл юм байна. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, туулах замаар л бид завхарсан зан чанарынхаа хүлээс, дөнгөнөөс бүрмөсөн ангижирч чадна! Би өөрийн эрхгүй уртаар санаа алдаад, “Би ийм олон жил Эзэнд итгэсэн атлаа үргэлж өдрөөр нүгэл үйлдэж, шөнөөр тэр нүглээ улайн, нүгэлд шаналах амьдралаар л амьдарч байна. Хэрэв Бурхан хүн төрөлхтнийг ариусгахын төлөө бүх үнэнийг илэрхийлж, завхарсан зан чанараасаа ангижрах замыг бидэнд заагаагүй бол би нүгэлд маш чанга хүлүүлж, эрх чөлөөнд хүрэх замыг хэзээ ч олохгүй байсан нь лавтай. Эзэн: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна’ (Иохан 16:12-13) хмээсэнд гайхах зүйл алга. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд илүү их үг илэрхийлж, биднийг бүх үнэнд ороход удирдана гэдгээ аль эрт бидэнд хэлсэн байж. Төгс Хүчит Бурханы үг эрх мэдэл, сүр хүчтэй бөгөөд миний ойлгохыг хүссэн ч, хэзээ ч ойлгож чадаагүй бүх үнэн болон нууцыг илчилж, намайг бүрэн үнэмшүүллээ. Эцэст нь би тэнгэрийн хаанчлалд орох замаа оллоо!” гэж хэлэв. Хоёр эгч баяртайгаар толгой дохилоо.

Дараа нь би сэтгэл догдлон ингэж хэллээ: “Энэ бол Эзэний дуу хоолой мөн. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс юм байна! Миний маш урт удаан хугацаанд хүссэн зүйл эцэст нь тохиолдлоо, би үнэхээр азтай, тун ерөөлтэй юм! Эзэн Есүсийг мэндлэх үед Симеон ердөө л наймхан хоногтой байсан нялх Есүсийг хараад асар их баярласан байдаг. Энэ насандаа Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч, Бурханы Өөрийн айлдварыг сонсож чадсан би Симеоноос ч илүү зол завшаантай юм, бас би Эзэнд маш их талархаж байна!” Ингэж хэлж байхдаа сэтгэл хөдлөлд автан, догдолсондоо нулимс унагав. Тэгээд газар сөгдөн Бурханд залбирах гэсэн ч мэгшин уйлсандаа амнаас үг гарч өгсөнгүй. Эгч нарын ч бас сэтгэл нь хөдлөн, нулимс унагацгаав.

Маш олон жил намайг шаналгасан бухимдлыг Төгс Хүчит Бурханы үг эцэст нь шийдвэрлэсэн юм. Би газар сайгүй хайсан ч тэнгэрийн хаанчлалд хүргэх ариуслын замыг огт олж чадахгүй байсан бол одоо эцэст нь үүнийг олсон гэдгээ бодлоо. Энэ бол намайг гэх Бурханы нигүүлсэл, аврал гэдгийг би мэдэж байсан юм! Дараа нь би цуглаанд оролцож, Төгс Хүчит Бурханы үгийн талаар ах эгч нартай нөхөрлөснөөр улам их үнэнийг ойлгож аван, биднийг аврах Бурханы хүслийг жаахан ойлгов. Одоо би Бурханы үгийн илүү их шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Түүний ажлыг туулж, завхарсан зан чанараасаа аажмаар ангижирч, ариусмаар байна. Бурханд талархъя!

2019/10/15

“Бүхнийг Захирагч Нэгэн” баримтат киноны клип: 3 Бурхан бүх улс орон, бүх хүний хувь заяаг захирдаг



“Бүхнийг Захирагч Нэгэн” баримтат киноны клип: 3 Бурхан бүх улс орон, бүх хүний хувь заяаг захирдаг
Эртний Ромын эзэнт гүрэн болон Британийн эзэнт гүрэн хүмүүс мэдэхээс өмнө хөгжин цэцэглэж, хүчирхэг болсон бөгөөд дараа нь уналт болон сүйрэл рүү эргэсэн юм. Одоо Америкийн Нэгдсэн Улс маргаангүйгээр дэлхийн хүчирхэг гүрэн болсон, мөн дэлхийн нөхцөл байдлыг тохинуулж, тогтворжуулахад орлуулахын аргагүй үүрэг гүйцэтгэсэн билээ. Улс үндэстнүүдийн үүсэл болон уналтын ард үнэндээ ямар нууц нуугдаж байна вэ? Улс орон бүрийн болон бүх хүний хувь заяаг хэн захирч байна вэ? “Бүхнийг захирагч Нэгэн” хэмээх Христийн киноны энэ гайхалтай хэсэг нь эдгээр хариултыг танд илчилнэ. 

2019/08/10

Эзэн эргэн ирэхдээ Тэр хүн төрөлхтний дунд хэрхэн гарч ирэх вэ? (Монгол хэлээр)


Эцсийн өдрүүд аль хэдийн ирсэн ба олон итгэгчид Эзэн эргэн ирж тэднийг тэнгэрийн хаант улс руу авч явахыг хүсдэг. Гэвч чи Эзэн эргэн ирэхдээ хэрхэн гарч ирэхийг мэдэж байна уу?
Бидний төсөөлж байгаачлан Тэр олны өмнө үүлэн дээрээс шууд бууж ирэх үү? Төгс Хүчит Бурхан “Чи Есүсийг харахыг хүсэж байна уу? Чи Есүстэй хамт амьдрахыг хүсэж байна уу? Чи Есүсийн хэлсэн үгийг сонсохыг хүсэж байна уу? ... Есүс ямар байдалтай ирэх вэ? Есүсийг цагаан үүлэн дундаас ирнэ гэдэгт чи итгэдэг. Гэхдээ чамаас асуухад: Цагаан үүл нь ямар утгатай вэ? Есүсийг буцаж ирэхийг хүлээж буй түүний олон дагагчдаас хэн дээр Есүс ирэх вэ?” “Диваажингийн цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын нар олон нийтэд үзэгдэнэ... Үүнийг Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлд буюу Бурхан сайныг нь шагнаж, мууг шийтгэх үед зарлах болно. Хүн тэмдгийг харахаас өмнө зөвхөн үнэнийг илэрхийлж байх үед Бурханы шүүлт дууссан байна ” (Үг нь махбодоор илэрсэн) гэж хэлсэн.

2019/07/23

Magtan duu 2019“Хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл хэзээ ч өөрчлөгдөхгүй”


Христийн шашны хошин яриа“Библиэс гарах нь” (Монгол хэлээр)
Шиан Ян гэр чуулганд ажилладаг бөгөөд шашны бусад олон итгэгчийн л яг адилаар Бурханы үг, ажил бүгд Библид байдаг, Эзэнд итгэнэ гэдэг Библид итгэнэ гэсэн үг, Библи нь Эзэнийг төлөөлдөг, Библийг дагаж мөрдвөл тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэнэ гэж боддог билээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг саяхан хүлээн зөвшөөрсөн Жан И ах энэ бодлын тухайд эргэлзэж явдаг. Энэ хоёр хөгжилтэй мэтгэлцээн өрнүүлнэ: Бурханы бүх үг, ажил үнэхээр Библид байдаг уу? Библи үнэхээр Эзэнийг төлөөлдөг үү? Библийг баримталснаар бид тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэж чадах уу? Хариултыг нь олж мэдье гэвэл Библиэс гарах нь хэмээх хошин яриаг үзээрэй. 

2019/07/15

Христийн шашны хошин яриа“Библиэс гарах нь” (Монгол хэлээр)


Христийн шашны хошин яриа“Библиэс гарах нь” (Монгол хэлээр) Шиан Ян гэр чуулганд ажилладаг бөгөөд шашны бусад олон итгэгчийн л яг адилаар Бурханы үг, ажил бүгд Библид байдаг, Эзэнд итгэнэ гэдэг Библид итгэнэ гэсэн үг, Библи нь Эзэнийг төлөөлдөг, Библийг дагаж мөрдвөл тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэнэ гэж боддог билээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг саяхан хүлээн зөвшөөрсөн Жан И ах энэ бодлын тухайд эргэлзэж явдаг. Энэ хоёр хөгжилтэй мэтгэлцээн өрнүүлнэ: Бурханы бүх үг, ажил үнэхээр Библид байдаг уу? Библи үнэхээр Эзэнийг төлөөлдөг үү? Библийг баримталснаар бид тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэж чадах уу? Хариултыг нь олж мэдье гэвэл Библиэс гарах нь хэмээх хошин яриаг үзээрэй.

2019/03/12

Христийн сүмийн богино зураглал “Хоосон мөрөөдөл” Тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг та мэдэх үү?


Христийн сүмийн богино зураглал “Хоосон мөрөөдөл” Тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг та мэдэх үү? (Монгол хэлээр)

Ли Миндао бол гэр чуулганы номлогч юм. Тэрээр Эзэнд олон жил итгэж, номлох, ажиллах, зовж зүдрэх, төлөөс төлөхөд анхааран, үргэлж Паулын үлгэр жишээг дагаж иржээ. "Хүн ажиллаж, хөдөлмөрлөж л байвал тэнгэрийн хаанчлалд орж, шагнуулж, титэм хүртэж чадна" гэдэгт Миндао итгэдэг байв. Гэвч хамтран зүтгэгчидтэйгээ хийсэн цуглаан дээр нь түүний бодлын талаар Жан ах эргэлзээ төрүүлжээ. Үүнд үнэмшээгүй Ли Миндао гэртээ хариад Библийг судалсныхаа дараа Жан ахтай ширүүн мэтгэлцээн өрнүүлнэ... Эзэний төлөө ажиллаж, хөдөлмөрлөх нь Бурханы хүслийг биелүүлж байгаа явдал мөн үү? Энэ маягаар эрэлхийлэх нь эцэстээ өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орох боломжийг хүнд олгодог уу? Хоосон Мөрөөдөл хэмээх элэглэлээс энэ талаар хүлээн авч үзээрэй.

2019/01/31

Харагдах байдалд үндэслэн шүүх нь хийсвэр зүйл

   
Өнгөрсөн хугацаанд, би хүмүүсийг байнга харагдах байдлаар нь шүүж, гоё сайхан, боловсролтой, уран цэцэн ярьдаг хүмүүст ялангуяа хүндэтгэлтэй ханддаг байсан. Тийм хүмүүсийг мэдрэмжтэй, бусдыг ойлгохдоо сайн, ерөнхийдөө сайн, сайхан сэтгэлтэй хүмүүс гэж би итгэдэг байв. Саяхан, бодит байдал өөрийгөө илчилж би энэхүү хийсвэрээр боддог арга замаа өөрчлөх хэрэгтэй болсон.

2019/01/27

Жинхэнэ өөрчлөлт гэж юу вэ?

   
Ах, эгч хоёр маань миний алдаа дутагдлыг хэлж эсвэл миний үзэл бодлыг тоохгүй байх үед их унтууцаж эсвэл өөдөөс нь мэтгэлцдэг байсан. Дараа нь харамсдаг ч гэсэн яг цагаа тулахаар энэ ялзарсан зан чанараа өөрийн эрхгүй ил гаргачихдаг байсан. Би энэ талаар бодож санаагаа зовоодог байлаа: Яагаад бусдын хэлсэн үг намайг цухалдаж уурлахад хүргэдэг юм бол? Бас яагаад Бурханы заасан замаар найман жил явчхаад би өөрчлөгдөөгүй юм бол? Миний санаа зовниж Бурханаас байнга хариулт хүсдэг байлаа.

  Нэг өдөр, сүсэглэн залбирч байгаад хүний нөхөрлөлийн талаар энэ үгийг олж уншсан юм: “Хүн бүр өөрсдийнхөө их зан, биеэ тоосон байдал, худал хуурмаг, зальжин зангаа үзэн яддаг.” Ихэнх хүмүүс ямар нэг байдлаар өөрчлөгддөг; зарим төрөлхийн их зантай, биеэ тоосон, гажуу, муйхар хүмүүс маш бага өөрчлөгддөг учир зан ааш, өөрийгөө илэрхийлэх байдал нь нэг их өөрчлөгддөггүй: Тэдний бардам зан, биеэ тоосон байдал, зальжин зан нь илт харагддаг. Энэ нь тэдний туулж өнгөрүүлсэнтэй холбоотой юм. Тэд эхнээсээ эцэс хүртэл өөрсдийнхөө зан чанарыг засах гэж оролддоггүй харин бусад хүмүүсийн амийн оролт юу болж байна гэж аждаг. Ийм болохоор тэд өөрсдийгөө анзаардаггүй, зөвхөн бусдын бардам зан, биеэ тоосон байдлыг л анзаарч бусад хүмүүс л Бурханы шүүлт, гэсгээлтэд орж зэмлүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэд өөрсдийгөө Бурханыг эсэргүүцээгүй, түүний шүүлт, зэмлэл зөвхөн бусдад зориулсан гэж боддог. Бурханы үгийг ингэж ойлгох нь хачирхалтай ч тэд өөрчлөгддөггүй нь гайхаад байх зүйл биш юм (“Зан чанараа өөрчлөхийн тулд сүнслэг амьдралдаа анхаарал хандуулах хэрэгтэй” - Цуглааны Удирдагчид болон Ажилчидтай Хийсэн Христийн Ярианаас). Тэгэхэд л би өдий олон жил Бурханыг дагачхаад өөрчлөгдөөгүй байгаа шалтгаан нь би Бурханд итгэсэн боловч өөрийн зан чанараа засах гэж оролдож байгаагүй, өөрийнхөө биш бусдын амийн оролтонд л анхаарлаа хандуулж ирсэн гэдгийг ухаарсан. Энэ мөчид би өөрийн эрхгүй “ажлаа” хийгээд яаран гүйж байгаа дүр зураг минь толгойд буусан юм: Би Бурханы үгийг унд мэт ууж, хоол мэт иддэг атлаа өөртөө тусгаж авдаггүй байж. Би үргэлж бусдад зааж зөвлөж, Бурханы үгийн мөрөөр бусдыг шүүмжилдэг байсан. Уулзалт, цугларалтын үеэр бусдын асуудлыг хэлэлцэхдээ үнэн шударгаар ханддаг байсан ч хэзээ ч өөрийнхөө амийн оролтыг ямар байх ёстой талаар бодож байгаагүй. Хүн төрөлхтний бузар булайг илчилсэн Бурханы үгийг хуваалцахдаа бусад ах дүү нарынхаа жишээг сануулга болгон ашиглаж өөрөө шүүлтээс зугтдаг байсан. Би Бурханы үгийг өөрийн нөхцөл байдал, амьдралыг ойлгоход хэзээ ч тусгаж байгаагүй… Цаг хугацаа өнгөрсөөр харин миний амийн оролт яг хэвээрээ. Гэсэн хэдий ч би өөрийгөө бусдыг ойлгодог, тэдний ачааг үүрэлцэж яваа гэж бодож явсан. Ялангуяа жилийн өмнөөс манай цуглаан намайг нэг охинтой хамт ажиллаж, үүргээ хамтдаа биелүүлэх зохицуулалт хийсэн тул, би мөн л “ачаа” үүрэлцэж байгаа мэт түүний амийн оролтыг анхаарч эхэлсэн. Түүнийг биеэ тоосон, гөжүүд зан гаргахад нь Бурханы үгээр хариулах гэдэг байсан ч дотроо “Үнэхээр л биеэ тоосон хүн юм даа” гэж боддог байсан. Тэр охин ирээдүй, хувь заяандаа хэт санаа зовсоноос ч тэр үү, сөрөг зүйлсээсээ салж чадахгүй байх үед нь би идэж, уух амин чухал Бурханы үгийг олж хуваалцаж Бурхан биднийг аврахын хүсэж байгаа гэж хэлдэг байсан ч дотроо түүнд дургүй хэвээр: “Ийм бага хугацаа үлдээд байхад Бурханы ивээлийг улайран хайсаар л байх уу?” гэж бодно. Тэр охин надад дотроо нээж хүмүүст итгэхгүй байгаагаа ярихад, би үнэнч шударга хүн байх талаар ярьдаг ч дотроо төвөгшөөж “Чи ч үнэхээр асуудалтай хүн юм даа” гэж боддог. Тэр ямар нэгэн асуудалд орсон ч яагаад гэдгийг нь хэлж чадахгүй байх үед, түүнд өөрийгөө шинж, уг чанараа нягтлан шалга гэж хэлж байсан ч би Бурханы үгийг ашиглан илчлэгдсэн зүйлсээс өөрийгөө ойлгож, өөрийгөө шинжихэд анхаарал хандуулаагүй юм… Би өөрийгөө Бурханы үгээр далдалж, бусад хүмүүс л бузар булай, Бурханы шүүлтэд орж, зэмлүүлэх ёстой юм шиг бодож яваагүй гэж үү? Би бусдын амийн оролтод л анхаарлаа хандуулж өөрийгөө орхигдуулаагүй гэж үү? Энэ л үед би өөрийгөө гудамжны гуйлгачинтай адил ямар ядуу, ядмаг байснаа ухаарч харуусалд автсан юм. Бурхан намайг удирдан залж өөрийн үгээ өгсөн юм:

2019/01/26

Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг


Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг
Гол дүрийн баатар энэ газар дэлхий дээр өөрийн байх газрыг олохын тулд ертөнцийн чиг хандлагыг дагахаас аргагүйд хүрч, алдар нэр, байр суурийн төлөө тэмүүлж, шамдан зүтгэж байв. Амьдрал нь нэн хоосон, зовлонтой байлаа. Харин Төгс Хүчит Бурханд итгэснийхээ дараа тэр Төгс Хүчит Бурханы үгээс хүний амьдралын утга учрыг ойлгон, баяр баяслаар дүүрч, Бурханыг даган, үүргээ биелүүлэв. Гэсэн хэдий ч, зүрх сэтгэл нь алдар нэр, байр суурийн хяналтан дор байсан тул үүргээ гүйцэтгэхдээ тэрээр үргэлж өөрийн санаанд нийцүүлэн хийж, дур зоргоороо, захирангуй байв. Энэ шалтгааны улмаас ах эгч нар түүнийг засаж, харьцжээ. Эхлээд тэр марган, бууж өгсөнгүй. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан тэр өөрийн завхралын тухай үнэнийг мэдэх болов. Гэвч тэрээр Бурханы санаа зорилгыг ойлгоогүй тул Бурханыг буруугаар ойлгон, Бурхан өөрийг нь аврахгүй гэж боджээ. Тэр үед Бурханы үг бага багаар түүнийг гэгээрүүлж, замчилж, хүнийг аврах Бурханы чин санаа зорилгыг ойлгуулсан бөгөөд тэрээр хүн төрөлхтнийг гэх Бурханы жинхэнэ хайрыг мэдэрсэн байна ...



2019/01/19

Би бүгдийнх нь хяналтыг хүлээн зөвшөөрөхийг эрмэлзэж байна

 
 Саяхныг хүртэл дүүргийн номлогчид манай чуулганд ирж байгааг дуулангуут миний дургүй хүрдэг байв. Би гаднаа мэдрэмжээ илэрхийлэхгүй боловч зүрх сэтгэл минь нууцхан бөөн эсэргүүцлээр дүүрэн байлаа. Би ийнхүү бодлоо: “Хэрэв та нар бүгдээрээ ирээгүй бол сайхан байхгүй юу. Хэрэв та нар ирж байгаа бол ядаж чуулганд надтай бүү ажилла. Эс бөгөөс би хязгаарлагдаж, хөөрөлдөж чадахгүй болно.” Дараа нь нөхцөл байдал эрс муудаж, тэдний ирэхийг ч үзэн яддаг болов. Тэр ч бүү хэл өөрт минь ямар нэг асуудал байна гэж бодоогүйгээр барахгүй энэ нөхцөл байдалд өөрийгөө мэдэх гэж ч хичээгээгүй юм.

2019/01/16

Киноны клип: Шаргуу ажиллах нь тэнгэрлэг Эцгийн хүслийг дагаж байна гэсэн үг үү? (Монгол хэлээр)


Киноны клип: Шаргуу ажиллах нь тэнгэрлэг Эцгийн хүслийг дагаж байна гэсэн үг үү? (Монгол хэлээр)

Бидний хийх ёстой бүх зүйл бол ерөөсөө Эзэний сайн мэдээг түгээхийн тулд зовж, төлөөс төлж, Эзэнийг дагахын тулд загалмай үүрч, даруу зан, тэвчээр, хатуужлыг хэрэгжүүлэх явдал бөгөөд эдгээрийг хийснээр бид тэнгэрлэг Эцгийн хүслийг дагаж байгаа гэж Эзэний зарим итгэгчид боддог ба хэрвээ бид ийм замаар итгэлээ эрэлхийлбэл, эцэст нь Бурханаар аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орно гэж тэд бас итгэдэг. Гэвч ийм ойлголтой байж, ийм замаар хэрэгжүүлэх нь зөв үү? Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг, “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7: 22-23). Эзэний нэрээр номлож, ажилладаг энэ хүмүүс яагаад тэнгэрийн хаанчлалд орохгүйгээр зогсохгүй, Эзэнээр бас шийтгэгдэх вэ?
Анхны видео линк:

2019/01/13

Бурханы хайрын уг чанар юу вэ?

  “Хэрвээ чи Надад үргэлж үнэнч байж өгөөмөр сэтгэл гаргаж байсан ч өвчин зовлон, амьдралын шахалтыг амсаж, найз нөхөд, төрөл төрөгсөд чинь орхиж, амьдралд чинь өөр бусад азгүйтэл тохиолдоход Надад үнэнч байж, үргэлжлүүлэн Намайг хайрласаар байх уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-аас) Бурханы үгийн дээрх хэсгийг харах бүрд онцгой гунигтай – гаслан зовлонгийн мэдрэмж дотор минь өгсөн ирж миний зүрх сэтгэл чимээгүй гоморхлоор ярьдаг: Эрхэм хүндэт Бурхан минь, Танд үнэнч, Таныг хайрладаг хүмүүст тийм гай зовлон тохиолдохыг Та хэрхэн зөвшөөрч чадна вэ? Үр дүнд нь, “Хүнд тавих Бурханы сүүлчийн шаардлага бол элэгсэг, чин үнэнч байх явдал” хэмээн Ариун Сүнсэнд ашиглагдсан хүний хэлсний утга учрыг ойлгоход надад бэрх байлаа.

2018/12/29

Христийн сүмийн шинэ найрал дуу “Амийн усан гол”

Христийн сүмийн шинэ найрал дуу “Амийн усан гол” Амийн усан гол, болор мэт тунгалаг, Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг. Тэр голын эрэг дээр амийн мод бий, Арван хоёр төрлийн жимс, сар бүр ургадаг. Тэр модны навч үндэстнүүдийг эдгээдэг. Ямар ч хараалыг үгүй болгоно. Бурхан ба Хурганы хаан ширээ тэр хотод оршиж, Зарц нар нь Түүнд үйлчилж, Түүний царайг харах болно. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй, Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас Тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно. Ариун хот, шинэ Иерусалим, Тэнгэрээс, Бурханаас бууж ирдэг. Харагтун, Бурханы асар хүмүүстэй хамт байна, Тэдэнтэй хамт амьдрана. Тэд Бурханы хүмүүс болно. Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, Тэдний Бурхан болж тэдний нулимсыг арчина. Ахин ямар ч үхэл, зовлон, нулимс, өвдөлтгүй, Учир нь хуучин бүхэн улирч одсон. Тэр цангасан нэгэнд амийн голын уснаас үнэгүй өгөх болно. Ялагчид бүхнийг өвлөн авах болно. Бурхан түүний Бурхан, тэр Бурханы хүү болно. Тэнд цаашид шөнө болохгүй, Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас Тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно. Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт хүрдэг. Эцсийн өдрүүдэд Христ, Төгс Хүчит Бурхан, Хүн төрөлхтөн дунд биечлэн заларч, үнэнийг илэрхийлдэг. Бурхан Үг махбодоор илэрч, Хүн бүр хаант улсын төгс төгөлдөр, сургаалыг хүлээн авч, өөрсдөө Бурханы хаан ширээний өмнө захирагдана. Христ эцсийн өдрүүдэд мөнх амийг авчирна. Бурханы хүмүүс өдөр бүр Түүний царайг харж, Түүний үгийг сонсч, зүйрлэшгүй жаргалыг мэдрэнэ. Түүний үгийн шүүлт ба гэсгээлт нь хоёр талдаа иртэй илд мэт хүн төрөлхтөнийг ариусгаж, аврана. Шүүлт Бурханы гэрээс эхэлсэн ба Эцсийн өдрүүдийн шүүлт эхэлсэн. Бурханы хүмүүс Таны ариун нэрийг магтан дуулаг. Бурхан хаанчлалыг олж авч газар дээр бууж ирсэн. Түүний агуу ажил аль эрт дууссан. Бурхан бүрэн алдаршсан. Тэнд цаашид шөнө болохгүй, Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно (хаанчлах болно). Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно (хаанчлах болно). Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2018/12/25

Аврагдагсад тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? (Монгол хэлээр)


“Сүнсэндээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ” киноны клип: Аврагдагсад тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? (Монгол хэлээр)

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс бид бүгдийг бүх нүглээс маань цагаатгасан золин аврах ажил хийсэн юм. Бид Эзэн Есүсийг Аврагчаа гэж хүлээн зөвшөөрч, Эзэнд залбиран, нүглээ улайж байгаа цагт, нүгэл маань цагаатгагдаж, бид итгэлээрээ дамжуулан аврагдах болно. Тэгвэл энд байгаа “аврагдах” гэдэг нь яг юу гэсэн утгатай вэ? Бид Эзэнд итгэж, Түүний нигүүлсэлд багтан, аврагдах замаар өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орж чадах уу?



2018/12/23

Есүс Христийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрөх нь урвалт мөн үү (Монгол хэлээр)


“Миний хэрэгт бүү оролц”киноны клип: Есүс Христийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрөх нь урвалт мөн үү? (Монгол хэлээр)
Библид Паул, “Христийн нигүүлсэл рүү та нарыг дуудсан Түүнээс та нар ийм түргэн салж, өөр сайн мэдээ рүү эргэсэнд би гайхаж байна:” (Галат 1: 6) гэж хэлсэн. Пасторууд болон ахлагч нар Паулын эдгээр үгийг буруугаар тайлбарлаж, энэ нь урвалт бөгөөд Эзэнээс урваж буй хэрэг гэж хэлэн, Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн бүх хүнийг ялладаг. Тиймээс зарим итгэгч хууртагдсанаас болж Эзэнийг угтан авах боломжоо алддаг. Энэ бичвэрийн жинхэнэ утгын талаар тодорхой ойлгох нь Эзэний эргэн ирэлтийг угтан авахад туйлын чухал гэдэг нь илэрхий байна. Тэгэхээр Бичвэрийн энэ хэсгийн жинхэнэ утга учир юу вэ? Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрөх нь урвалт уу?

2018/12/21

“Миний хэрэгт бүү оролц” киноны клип: Фарисайчууд Бурханыг эсэргүүцдэгийн үнэнийг илчлэх нь


Эзэн Есүс гарч ирж, ажил хийх үед Иудейн тахилчид, хуулийн багш нар болон Фарисайчууд Эзэн Есүсийг улайран гүтгэж, доромжилж, яллаж байсан. Тэд Эзэн Есүсийг загалмайд цовдолж, хүмүүст Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрөхөд саад болсон. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин бие махбодтой болсон. Тэр бие махбодтой болж, ажлаа хийж байгаа. Шашны хүрээллийн пасторууд болон ахлагч нар, Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхөд нь урхи мэхээрээ итгэгчдэд саад болон, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг дахин догшин ширүүнээр эсэргүүцэж, ялладаг. Илэрч, ажиллан хоёр удаа бие махбодтой болохдоо Бурхан яагаад шашны удирдагчдын эсэргүүцэл, яллалттай тулгарсан бэ? Шашны удирдагчдын эсэргүүцлийн жинхэнэ уг чанар болоод эх үүсвэр нь юу вэ?

2018/12/12

Бурханы үгийн магтан дуу “Бурханы ялгамж чанар ба байр суурь” Бурхан бол бүх бүтээлийн Захирагч




Бурхан бол бүгдийн дээгүүр Захирагч Нэгэн билээ, Бурхан бол бүгдийг Тэргүүлэгч Нэгэн билээ. Тэр бүгдийг бүтээсэн, бүгдийг Тэргүүлэгч, Тэр бүгдийг захирдаг бөгөөд бүгдийг хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Түүний хэн болох нь юм. Бүгдийн төлөө, бүх бүтээлүүдийн төлөө, Тэр бол бүгдийг Бүтээгч, бүх зүйлсийн Эзэн билээ. Энэ нь Түүний хэн болох тухай үнэн, Түүний ялгамж чанар цор ганц билээ. Хүний болон сүнслэг ертөнц дэх бүтээлээс хэн ч Бурхан мэт жүжиглэж, ямар ч арга саам, шалтаг шалтгаанаар  Түүний оронд Түүний байр сууринд зогсож үл чадна. Бүх зүйлсээс ийм ялгамж чанартай,  Бүгдийг Захирагч ийм хүч чадал, эрх мэдэл бүхий цор ганц Нэгэн бий. Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. (Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.) Бурхан бүтээлүүдийн дундуур алхаж, аж төрнө. Тэр мөн бүгдийн дээгүүр, өндөрт дүүлнэ. Тэр Өөрийгөө даруутган, хүний дүрийг авч, Махан бие ба цус бүхий хүн болж чадна. Тэр хүмүүстэй нүүр тулан уулзаж,  тэдний уй гуниг ба баярыг хуваалцана. Үүнээс гадна Тэр бүгдийн дээр оршиж,  Бүх зүйлсийн хувь заяа, явах замыг нь шийдвэрлэнэ. Түүнээс гадна, Тэр хүн төрөлхтний хувь заяа, явах замыг чиглүүлнэ. Тийм Бурханыг амьтай бүхэн нь шүтэн мөргөж, таньж мэдэх зохистой билээ. Чи хүн төрөлхтний аль хэсэгт багтах, эсвэл Ямар хүн байхаас чинь үл хамааран Бурханд итгэж, Бурханаас эмээн дагаж, Бурханы ноёрхол ба хувь заяаны чинь талаарх шийдвэрийг хүлээн авагтун. Ямар ч хүн бөгөөд амь бүхий нэгэнд Энэ нь цорын ганц, хийх ёстой сонголт чинь юм. Бүх зүйлсээс ийм ялгамж чанартай,  Бүх зүйлсээс ийм ялгамж чанартай,  Бүгдийг Захирагч ийм хүч чадал, эрх мэдэл бүхий цор ганц Нэгэн бий. Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. (Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.) (Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.) Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. (Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.)

2018/12/10

“Зүрх шархлуулсан дурсамж” киноны клип: Та Паулыг үнэхээр ойлгодог уу? (Монгол хэлээр)


“Зүрх шархлуулсан дурсамж” киноны клип: Та Паулыг үнэхээр ойлгодог уу? (Монгол хэлээр)
Хоёр мянга гаруй жилийн турш Паул Эзэнд итгэдэг бүх хүний дагах үлгэр дуурайл болсоор ирсэн. Гэтэл бид Паулыг үнэхээр ойлгодог бил үү? Эзэний төлөөх Паулын хичээнгүй зүтгэлийн цаадах үнэнийг бид чухамдаа мэдэх бил үү? Паул ямар уг чанар хийгээд мөн чанартай хүн бэ? Энэ богино хэмжээний видео бидэнд жинхэнэ Паулыг таньж мэдэхэд тусална! Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.



2018/12/05

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)


Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)
Тао Уэй бол гэр чуулганы номлогч. Чуулган нь өдөр өдрөөр эзгүйрэхийн хэрээр дагагчид нь бүгд идэвхгүй, сул дорой сүнстэй болж, өөрийнх нь ч сүнс харанхуй болжээ. Тэр Эзэний байгааг мэдрэхээ больж, төөрөлдөж, яахаа мэдэхгүй болдог. Шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг яаж алдсан бэ? Эзэн аль хэдийн эргэж ирээд, ажлаа хийхээр хаа нэгтээ илэрсэн юм биш биз? ... Тао Уэй эдгээр асуултад яаралтай хариу хайж, Бурханы амийн амьд усны хангалт авахыг улам ихээр хүсэх болжээ. Тэр ах эгч нартайгаа хамт Бурханы ажил болон илрэлтийг хайж, эцэст нь Төгс Хүчит Бурханы Чуулганд ирж, тэндээ Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой ярилцаж, мэтгэлцэж эхэлдэг... Төгс Хүчит Бурханы Чуулганаас тэд амийн амьд усны эх сурвалжийг олж чадах болов уу? Сэнтийнээс урсдаг голоос тэд амийн усыг олж чадах болов уу?

2018/11/30

Христийн сүмийн видео “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа


Христийн сүмийн видео “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа

Эцсийн өдрүүдэд, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээж байгаа Христэд итгэгчдийн сэтгэл улам хөөрөн догдолж байгаа ч, Эзэн яг яаж эргэн ирэх вэ? Зарим нь “Эзэн Есүс үүлэн дээр ирнэ” гэцгээдэг. Бусад нь “Түүний эргэн ирэлтийг зөгнөсөн зөгнөлүүд бас ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ’” (Илчлэл 16: 15). “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17: 25). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25: 6). хэмээдэг гэцгээдэг. Тэр бүгдэд харагдахаар үүлэн дээр ирдэг юм бол, Түүний нууцаар ирж, зовж, гологддогийн нууц болон Түүний эргэн ирэлтийг бусад нь гэрчилнэ гэх үгийг хэрхэн тайлбарлах вэ? Эзэн бидэнд хэрхэн илрэх вэ? Эзэн яг яаж ирдэг вэ хэмээх хөгжөөнт хошин яриа нь энэ асуудлын талаарх бидний эргэлзээг тайлахаар оролдоно.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...