Showing posts with label Төгс Xүчит Бурханы. Show all posts
Showing posts with label Төгс Xүчит Бурханы. Show all posts

2019/04/05

Жинхэнэ түншлэл

  Сүүлийн үед би маш найрсаг түншлэлд орлоо гэж бодож байв. Би түнштэйгээ ямар ч хамаагүй зүйлийн талаар хэлэлцэж, тэр байтугай миний дутагдалтай талыг хэлж өгөхийг хүртэл түүнээс заримдаа хүсдэг болж, бид хоёр хэзээ ч муудалцдаггүй байсан тул би маш найрсаг харилцаа тогтоож чадлаа гэж би бодож байлаа. Гэтэл бодит байдал дээр жинхэнэ найрсаг түншлэл нь миний үздэгээс огт өөр зүйл байдаг нь илчлэгдлээ.

  Нэгэн өдөр уулзалтын үеэр түнш маань ахлагчийн маань урд миний зарим дутагдалтай талыг онцолж хэлэв. Намайг дээрэнгүй, үнэнийг хүлээж авдаггүй, хянах дуртай, захирангуй гэв... Ингэж хэлсэнд нь би маш их уурлаж, “Өчигдөр би чамаас миний талаар ямар нэг үзэл бодол чамд бий юу гэж асуухад чи үгүй гэж хэлсэн мөртлөө одоо болохоор удирдагчийн маань урд чи ямар их зүйл хэлэв ээ! Үнэхээр хуурамч юмаа!” гэж би бодов. Түнш бид хоёр эв найрамдалтай харилцаатай гэж би бодож байсан ч тэрээр миний талаар ийм үзэл бодолтой байдаг байсан нь бидний хооронд үл ойлголцол хэвээрээ байгааг, мөн бидний харилцаа огт эв найрамдалтай биш гэдгийг нотлов. Ийм нөхцөл байдалтай тулгарсан тул би түншлэлдээ ямар зан байдал гаргаж байснаа эргэн санахаас өөр аргагүй болов: Цугларалтын үед ах маань бас нөхөрлөл хийдэг байсан ч би уулзалтын ихэнх хугацаанд ярьж, түүнд ярих боломж бараг олгодоггүй байсан тул тэрээр бага ярьдаг байсан. Ажил дээрээ байх үед бид үүссэн аливаа асуудлын талаар үнэхээр ярилцдаг байсан ч үзэл бодол маань зөрөлдөх үед би үргэлж өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, түүнийхийг няцаадаг байсан бөгөөд ах маань зүгээр л маргахаа болих үед асуудлууд шийдэгддэг байлаа. Гаднаас нь харахад бидний хооронд ямар ч маргаан, зөрчилдөөн байхгүй мэт харагдаж байсан ч дотроо бол бидний хооронд ямар нэг саад буюу биднийг бүрэн нээлттэй байхад ямар нэг зүйл садаа болж байгаа нь үргэлж мэдрэгддэг байв. Энэ үед бид хоёр хамтран ажилладаг түншүүд мэт харагдаж байсан ч би бүх тушаалыг өгч, тэрээр ажил үүргээ биелүүлэх боломжийг хэзээ ч олж авч байгаагүй гэдгийг би ухаарав. Бидний харилцаа харилцан бие биеэ нөхдөг, тэгш эрх бүхий түншлэл гэж би боддог байсан ч үнэндээ бол удирдагч, удирдуулагчийн харилцаа байжээ. Найрсаг түншлэл гэж бодож байсан зүйл маань өнгөцхөн практик ажиллагаа байсныг нөхцөл байдлууд надад илчилж өгөв. Тэгэхээр жинхэнэ найрсаг харилцаа гэж юу вэ?

2019/01/18

“Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Библи дотор яагаад алдаа байдаг билээ?(Монгол хэлээр)


Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Библи дотор яагаад алдаа байдаг билээ?(Монгол хэлээр) Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, энэ нь бүхэлдээ Ариун Сүнснээс ирсэн бөгөөд нэг ч үг нь алдаа мадагтай биш гэж олон хүн итгэдэг. Ийм төрлийн үзэл бодол баримтуудтай нийцдэг үү? Библийг 40 гаруй зохиолч бичсэн, үүний агуулгуудыг хүн тэмдэглэж, эмхэтгэсэн бөгөөд Ариун Сүнс шууд илчлээгүй. Хүн үүнийг тэмдэглэж, эмхэтгэсэн болохоор хүний санаа болон алдаа орохоос зайлсхийхэд хэцүү байв.

2019/01/16

Киноны клип: Шаргуу ажиллах нь тэнгэрлэг Эцгийн хүслийг дагаж байна гэсэн үг үү? (Монгол хэлээр)


Киноны клип: Шаргуу ажиллах нь тэнгэрлэг Эцгийн хүслийг дагаж байна гэсэн үг үү? (Монгол хэлээр)

Бидний хийх ёстой бүх зүйл бол ерөөсөө Эзэний сайн мэдээг түгээхийн тулд зовж, төлөөс төлж, Эзэнийг дагахын тулд загалмай үүрч, даруу зан, тэвчээр, хатуужлыг хэрэгжүүлэх явдал бөгөөд эдгээрийг хийснээр бид тэнгэрлэг Эцгийн хүслийг дагаж байгаа гэж Эзэний зарим итгэгчид боддог ба хэрвээ бид ийм замаар итгэлээ эрэлхийлбэл, эцэст нь Бурханаар аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орно гэж тэд бас итгэдэг. Гэвч ийм ойлголтой байж, ийм замаар хэрэгжүүлэх нь зөв үү? Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг, “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7: 22-23). Эзэний нэрээр номлож, ажилладаг энэ хүмүүс яагаад тэнгэрийн хаанчлалд орохгүйгээр зогсохгүй, Эзэнээр бас шийтгэгдэх вэ?
Анхны видео линк:

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...