Showing posts with label Бурхан. Show all posts
Showing posts with label Бурхан. Show all posts

2019/05/20

Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ерөөлтэй еэ


Mongolian Christian Worship Song “Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ерөөлтэй еэ” Ариун Сүнсний aйлдварыг дуулгавартай дагагсад ерөөлтэй еэ Тэр хүмүүс урьд нь ямар байсан нь хамаагүй, Ариун Сүнс хэрхэн тэдний дотор ажилласан нь ч хамаагүй, Шинэ ажлыг хүлээн авагсад хамгийн ерөөлтэй. Өө...өө… Шинэ ажлыг хүлээн авагсад хамгийн ерөөлтэй, Шинэ ажлыг үл дагагчидыг Бурхан таягдан хаядаг. Шинэ гэрлийг хүлээн авах нэгнийг Бурхан хүсдэг. Шинэ ажлыг хүлээн авч, мэдэх нэгнийг Тэр хүсдэг. Тэд Ариун Сүнсний ажлыг эрэн хайж, шинэ зүйлсийг ойлгон, Хуучин үзлээ хөсөр хаяж, өнөөдрийн Бурханы ажилд дуулгавартай болно. Өө...өө… Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн авсан энэ хүмүүс Өнө эрт үеүдээс ч өмнө Бурханы төлөвлөгөөнд байсан, Энэ хүмүүс хамгийн ерөөлтэй. Та нар Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы илрэлтийг хардаг Тэнгэр, газар даяар, эрин үеүдийн туршид, Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ. Өө...өө... Тэнгэр, газар даяар, эрин үеүдийн туршид, Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2018/11/30

Христийн сүмийн видео “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа


Христийн сүмийн видео “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа

Эцсийн өдрүүдэд, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээж байгаа Христэд итгэгчдийн сэтгэл улам хөөрөн догдолж байгаа ч, Эзэн яг яаж эргэн ирэх вэ? Зарим нь “Эзэн Есүс үүлэн дээр ирнэ” гэцгээдэг. Бусад нь “Түүний эргэн ирэлтийг зөгнөсөн зөгнөлүүд бас ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ’” (Илчлэл 16: 15). “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17: 25). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25: 6). хэмээдэг гэцгээдэг. Тэр бүгдэд харагдахаар үүлэн дээр ирдэг юм бол, Түүний нууцаар ирж, зовж, гологддогийн нууц болон Түүний эргэн ирэлтийг бусад нь гэрчилнэ гэх үгийг хэрхэн тайлбарлах вэ? Эзэн бидэнд хэрхэн илрэх вэ? Эзэн яг яаж ирдэг вэ хэмээх хөгжөөнт хошин яриа нь энэ асуудлын талаарх бидний эргэлзээг тайлахаар оролдоно.

2018/11/29

Хүний уг чанарыг гадна талаас нь шүүж болохгүй


  Аав маань чуулганаасаа хөөгдсөнийг би нэг өдөр гэнэт олж сонсов. Би тэгэхэд бүрмөсөн цочирдож, учрыг нь ойлгохгүй байлаа. Зүрх сэтгэлд минь миний аав дэлхийн хамгийн агуу хүн байсан. Хэдийгээр тэр авир муутай хүн байсан ч биднийг, эгч нарыг гайхамшигтай сайн халамжилдаг байв, биднийг хэзээ ч загнаж, зодож байгаагүй. Манай гэр бүл асуудал тэмцэлтэй байсан ч тэр биднийг уурлан дүргүйцэхийг зөвшөөрдөггүй, өөрөө хэчнээн зовж шаналсан ч хамаагүй даваад л гардаг. Манай гэр бүлийнхэн бүгд Бурханы ажлыг хүлээн авсны дараа аав маань үүргээ биелүүлэхдээ илүү идэвх санаачлагатай байсан бөгөөд биднийг ч үүргээ зохих ёсоор биелүүлэхийг дэмжин зоригжуулдаг байсан. Аав маань заримдаа бага зэрэг ширүүн байдаг хэдий ч хийх шаардлагатай ажил үүрэг гарахад салхитай, бороотой, хүндрэл бэрхшээл хэчнээн их байсан ч ялгаагүй хийж гүйцэтгэх арга замыг олдог. Тийм сайн хүн яагаад хөөгддөг байна аа? Хэрвээ тэр авралыг хүлээн авч чадахгүй юм бол хэн чадах юм бэ? Чуулганыхан аавд маань шударга хандаагүй гэж би мэдэрсэн учраас нөхцөл байдал зүрх сэтгэлийг маань эгдүүцэл, зөрчилдөөнөөр дүүргэсэн. Хэдийгээр би үүнийг хэлээгүй ч зүрх сэтгэл маань тайвшрахад хэцүү, зовж шаналан байлаа.

2018/11/28

Шинэ магтан дуу “Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлxтнийг өрөвддөг” Эзэний хайранд талархал магтаал өргөе


Шинэ магтан дуу “Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлxтнийг өрөвддөг” Эзэний хайранд талархал магтаал өргөе Зөвхөн Бүтээгч тасрашгүй өршөөл, хайраа хүн төрөлxтөнтэй xуваалцдаг. Зөвхөн тэр Өөрийн бүх бүтээлүүдээ энэрдэг, Тэр үнэхээр Нэгэн билээ. Түүний бодол бүр нь үргэлж хүн төрөлxтний төлөө байдаг. Түүний сэтгэл хөдлөл бүр нь тэдний оршин тогтнолтой xолбоотой. Тэр ямагт яаран аялж Өөрийн амийн мөч бүрээ Тэр үүнд зориулан Өөрийн амийн хором бүрээ Тэр үггүй бүхэнд өргөнө. Тэр хэн болох, түүнд байгаа бүгдээрээ бүх хүн төрөлхтний төлөө юм. Энэ бүгд хүн төрөлxтний төлөө Тэр зүрхнийхээ гүнд хүмүүсийн үйлийг мэдэрдэг.

2018/11/25

Хувийн өш хонзон авахын мөн чанар


  Хэсэг хугацааны өмнө бид өөрсдийнхөө хариуцсан газар нутгийг дүүргүүдэд хэсэгчлэн хуваах шаардлагатай болсон юм. Тэгээд удирдагч сонгох зарчимдаа тулгуурлан судлаад үзэхэд нэлээн тохиромжтой нэг ах байв. Би түүнийг дүүргийн удирдагчид нэр дэвшүүлэхээр бэлдэв. Нэг өдөр түүнтэй ярьж байхад тэрээр намайг ажилдаа дэндүү захирангуй хандаж, хэт их хүчлээд байгаа мэт түүнд санагддаг бөгөөд надтай хамт цуглаан хийх тийм ч таашаалтай байдаггүй гэж хэлэв... Үүнийг сонсоод намайг дорд үзсэн мэт надад санагдав. Надад үнэхээр муухай санагдаж, тэр ахын талаар шууд л өөр үзэл бодолтой болж, түүнийг дүүргийн удирдагчид нэр дэвшүүлэхээр төлөвлөж байснаа болив.

2018/11/24

Библийн кино “Өөрчлөлтийн агшин” киноны клип: Ухаалаг охид яаж өргөгдөх вэ? (Монгол хэлээр)



Библийн кино “Өөрчлөлтийн агшин” киноны клип: Ухаалаг охид яаж өргөгдөх вэ? (Монгол хэлээр)
Эзэн өөрсдийг нь тэнгэрийн хаанчлал руу өргөхийг хүлээх асуудал дээр зарим хүмүүс Паулын энэ үгээр явдаг:“Нүд ирмэхийн зуур, нэг агшинд сүүлчийн бүрээн дуугаар: учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах руу амилуулагдаж, бид өөрчлөгдөх болно” (1 Коринт 15: 52). Хэдий бид нүгэлт уг чанарын хүлээснээс ангижраагүй, үргэлж нүгэл үйлддэг ч Эзэн ирэхээрээ дүр төрхийг маань даруй өөрчилж, биднийг тэнгэрийн хаанчлал руу аваачна гэж тэд итгэдэг. Мөн, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7: 21). “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11: 45). хэмээх Бурханы үгээр явдаг хүмүүс бас бий. Үргэлж нүгэл үйлддэг хүмүүс ариун байдалд хүрэхэд хол бөгөөд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх эрхгүй гэж тэд итгэдэг. Ийнхүү сонирхол татсан мэтгэлцээн өрнөлөө... Тэгэхээр ямар төрлийн хүмүүс тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх шаардлагыг хангадаг вэ? Бид та бүхнийг энэхүү богино видеог үзэхийг урьж байна.

2018/11/20

Христийн сүмийн гоё дуу “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хэрэгтэй”



Христийн сүмийн гоё дуу “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хэрэгтэй” Бурханы ажлын бай нь Сатаны сүнс, биегүй зүйл биш хүн учир Бурхан махбод болсон билээ. Хүний махан биеийг Сатан ялзруулсан учир Бурханы ажлын бай болсон. Бурханы авралын бай бол хүн билээ, хүн билээ. Хүн бол мах цустай мөнх бус оршихуй, Бурхан л түүнийг аварч чадна. Өөрийн ажлыг хийж, сайн үр дүнд хүрэхийн тулд Бурханд хүний махбод, бүх зүйл байх ёстой. Хүн махан биеэрээ нүглийг ялж чадахгүй тул Бурхан махбод болох ёстой. Хүн махан биеийн хүлээснээс салж чадахгүй учир Бурхан махбод болох ёстой.

2018/11/17

Бүдэрч унахын өмнөх дээрэлхүү зан


  Ажлын шаардлагаар намайг өөр ажилд шилжүүлсэн юм. Тухайн үед би Бурханд маш их талархаж байлаа. Надад маш олон зүйл дутагдаж буй мэт санагддаг байсан ч Бурханы тэнгэрлэг дэмжлэгээр ийм гайхалтай сайхан ажлын талбарт үүрэг гүйцэтгэх боломж олдож билээ. Бурханы ачийг хариулахын тулд бүхий л талаараа хичээж ажиллана гэж би зүрх сэтгэлдээ Бурханд тангараглав.

2018/11/04

Христийн чуулганы магтан дуу “Бурханд гэрчлэл хийх нь хүний үүрэг”



Христийн чуулганы магтан дуу “Бурханд гэрчлэл хийх нь хүний үүрэг” Бурхан чамд амь бэлэглэдэг, энэ бэлгийг чи Түүнээс авдаг. Иймээс чи Түүнийг гэрчлэх үүрэгтэй. Бурхан чамд Өөрийн алдрыг, Израильчуудад байгаагүй Өөрийн амийг өгдөг. Иймээс чи залуу нас, амиа Түүнд зориулах ёстой. Бурханы алдар чамд байдаг тул чи Бурханыг гэрчлэх ёстой. Энэ нь томилолт. Бурханы алдар чамд байдаг тул чи Бурханыг гэрчлэх ёстой. Энэ нь томилолт.

2018/09/25

Христийн сүмийн магтан дуу “Бурхан суу алдраараа дэлхийн зүүн зүгт илэрсэн” Бурхан хятадад байна



Христийн сүмийн магтан дуу “Бурхан суу алдраараа дэлхийн зүүн зүгт илэрсэн” Бурхан хятадад байна Орчлон даяар Бурхан ажлаа хийж байна. Зүүн зүгт нүргэлэх чимээ тасралтгүй гарч байна, Бүх урсгал, бүлэглэлийг чичрүүлж байна. Энэ бол бүхнийг өнөө үед авчирсан Бурханы дуу хоолой. Энэ бол бүхнийг байлдан дагуулах Түүний дуу хоолой. Тэд бүгд энэ урсгалд унаж, Түүнд захирагдана. Бурхан суу алдраа аль эрт дэлхийгээс буцаан авч Зүүн зүгт шинээр олгосон. Бурханы суу алдрыг харахыг хүсэхгүй хэн байх вэ? Түүний эргэн ирэхийг тэсэж ядан хүлээхгүй хэн байх вэ? Хэн Түүний дахин ирэлтээр цангаагүй вэ? Хэн Түүний хайр татам байдлыг үгүйлэхгүй вэ? Гэрэл рүү ирэхгүй хэн байх вэ? Канааны баялгийг харахыг хүсэхгүй хэн байх вэ? Аврагч эргэн ирэхийг хүлээгээгүй хэн байх вэ? Бүхнийг чадагчийг хүндлэхгүй хэн байх вэ?

2018/09/23

Библи Эзэн үү эсвэл Бурхан Эзэн үү? “Хэн миний Эзэн бэ” Христийн сүмийн кино (Монгол хэлээр)



Библи Эзэн үү эсвэл Бурхан Эзэн үү? “Хэн миний Эзэн бэ” Христийн сүмийн кино (Монгол хэлээр) Лиу Жижунг бол Хятадын нэгэн бүс нутгийн гэр чуулганы ахлагч. Тэр 30 гаруй жил итгэгч байсан бөгөөд “Библи Бурханы онгодыг хүртсэн” “Библи Бурханыг төлөөлдөг, Бурханд итгэх нь Библид итгэх, Библид итгэх нь Бурханд итгэх явдал” гэдэгт байнга бат зогсдог. Түүний зүрх сэтгэлд Библи бол хамгийн чухал зүйл. Библийг хүндэлж, сохроор итгэдэгээс болж тэр хэзээ ч эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг эрэлхийлж, харж байсангүй. Нэгэн өдөр, итгэгчдийг Төгс Хүчит Бурханы үгийг онлайнаас уншихыг хориглосноор түүнд Төгс Хүчит Бурханы чуулганы номлогчидтой учрах боломж гарсан юм. Үнэний талаар ширүүн мэтгэлцээн болсны дараа эцсийн дүнд тэр Библи болон Бурханы хоорондын харилцааг тодорхой харж чадсан уу? Христ бол үнэн, зам, амь гэдгийг ойлгохын тулд тэр Библиэс холдож чадав уу? Тэр Бурханы өмнө өргөгдөх үү? Анхны видео линк: Библи Эзэн үү эсвэл Бурхан Эзэн үү? “Хэн миний Эзэн бэ” Христийн сүмийн кино (Монгол хэлээр)

2018/09/22

5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?




Холбоотой Бурханы Үг:

Хэдийгээр олон хүмүүс Бурханд итгэдэг ч, цөөхөн хүмүүс л Бурханд итгэх итгэл нь юу болох болон Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд тэд юу хийх ёстойгоо ойлгодог. Хүмүүс хэдийгээр “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч тэд Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэдгээр бүх хүмүүс нь будилж самуурсан итгэлтэй байдагт гайхах зүйл үгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг ноцтойгоор авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, Түүний ажлыг мэдэхгүй бол тэд Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан хэрэглэхэд тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон номлол дахь, захиан дахь Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх тэдний итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы зөвшөөрлийг олж авах чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө тэд залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр газар дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэх нь Бурханаас илүү их нигүүлслийг хүлээн авахаас өөр юу ч биш гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй мөн Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс нь Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чадна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

2018/09/21

Христийн сүмийн товч зураглал “Шинэ жилээр цагдаа зочилсон нь I” (Монгол хэлээр)



Христийн сүмийн товч зураглал “Шинэ жилээр цагдаа зочилсон нь I” (Монгол хэлээр) Жэн Шинмин бол дал дөхөж яваа настан, үнэн сүсэгт Христэд итгэгч. Эзэнд итгэдгээсээ болоод тэр баривчлагдаж, найман жилийн ял авч байжээ. Тэр сулллагдсан ч, Хятадын Коммунист цагдаа түүнийг төвлөрсөн хяналтын байн жагсаалтанд байлгасаар байв. Ялангуяа, настай эр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөний дараа түүнийг айлган сүрдүүлж, заналхийлж, садаа болохын тулд цагдаа бараг өдөр бүр ирдэг байв. Жэн Шинминд гэртээ Бурханы үгийг унших арга байсангүй, гэр бүлийн гишүүд нь хүртэл түүний санаа зовнилыг хуваалцаж байв. Шинэ жилийн үдэш болж, настай эр юу болохыг үл мэдэн гэртээ Бурханы үгийг уншиж байлаа...

2018/09/20

4. Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийн ажлын ач холбогдол.




Холбогдолтой Бурханы үг:

Хүмүүсийн ямар дотоод төлөв байдалд эдгээр шалгалтууд чиглэсэн бэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй хүмүүсийн тэрслүү зан чанар луу чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор маш их ариун бус зүйлс байдаг бөгөөд ихэнх нь хуурамч байдаг иймээс Бурхан тэднийг ариусгахын тулд шалгалт уруу хөтөлдөг. …

… Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы бүхий л зан чанар чамд харагдах үед, энэ нь чиний махан биед юуг авчрах вэ? Бурханы зөвт зан чанар чамд харагдах үед чиний махан бие өөрийн эрхгүй их өвдөлт шаналлыг амсах болно. Хэрвээ чи энэ өвдөлтөнд зовж шаналахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй бас Бурханд жинхэнэ хайрыг зориулж чадахгүй байх болно. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Тэр Өөрийн бүхий л зан чанарыг чамд гарцаагүй харуулах болно. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн бүхий л зан чанарыг хэзээ ч харуулж байгаагүй—гэвч эцсийн өдрүүдэд Тэрээр Өөрийн урьдаас товлож сонгосон бүлэг хүмүүст үүнийгээ илчилж байгаа бөгөөд хүмүүсийг төгс болгохоор Тэр Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан Тэр бүлэг хүмүүсийг бүрэн дүүрэн болгож байна. Энэ бол хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр юм. Тэдний төлөөх Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхийн тулд хүмүүс туйлын их өвдөлтийг тэсвэрлэж, өндөр төлөөс төлөх шаардлагатай. Зөвхөн үүний дараа л Бурхан тэднийг авч чадна мөн тэд Бурханд буцаагаад өөрсдийн жинхэнэ хайрыг өгч чадах ба зөвхөн тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол, хэрвээ Түүний хүслийг биелүүлж, өөрсдийн жинхэнэ хайрыг Бурханд бүрэн өгөхийг хүсэж байгаа бол тэд нөхцөл байдлуудаас ихээхэн зовлон шаналал, орчин тойрны тарчлалыг туулж, үхэхээс дор өвдөлтийг амсах ёстой ба эцэстээ тэднээс өөрсдийн жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхийг албадах болно. Хэн нэгэн Бурханд үнэхээр хайртай юу үгүй гэдэг нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг ба энэ нь бас зөвхөн зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас

2018/09/17

Богино зураглал “Хахахаас эмээгээд өлсөх нь” Та Есүс Христийн эргэн ирэлтийг хэрхэн угтан авах вэ



Сайн мэдээний Богино зураглал “Хахахаас эмээгээд өлсөх нь” Та Есүс Христийн эргэн ирэлтийг хэрхэн угтан авах вэ Эзэний ирэхийг угтах тухайд, хуурамч Христүүдэд мэхлүүлэхээс айхдаа хаалгаа хаагаад ганцаараа хүлээдэг зарим хүн шашны ертөнцөд бий. Тэд хахах вий гэж эмээсээр гэдсээ өлсгөдөг бөгөөд “Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно” (Матай 24: 23-24). гэсэн үгтэй салахгүй зууралддаг. Эцсийн өдрүүдийн Бурханы сайн мэдээг номлож буй эсвэл Эзэн эргэж ирснийг гэрчлэх хэнийг ч бай хуурамч гэж тэд боддог бөгөөд тийм хүмүүсийг сонсох, харах эсвэл харилцахаас эрс татгалздаг боловч Эзэний ирэхийг хэрхэн угтах талаар хайхрахгүй өнгөрдөг. Энэхүү бэсрэг хошин тоглолтын гол дүр нь тэдний нэг юм... Хэрвээ бид Бичвэрүүдийг буруу тайлбарлаж, Эзэний үгийг ташаа ойлгох мөн алдаатай ойлголтыг гөжүүдлэн дагаж мөрдөх юм бол өргөгдөх боломжоо гарцаагүй алдаж, Эзэнд хаягдах болно гэдгийг энэ бэсрэг хошин тоглолт бидэнд анхааруулж байна. Эзэний эргэн ирэхийг хэрхэн угтах өөрөөр хэлбэл БурханХристийны дуу хоолойг эрэлхийлэх, судлах, сонсоход анхаарч, хахаж цацахаас айсандаа гэдсээ өлсгөхгүй байх тухай Христэд итгэгчид бодож эргэцүүлэх хэрэгтэй юм.

2018/09/15

Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Цөллөгийн урт зам” баримтат кино



(Монгол хэлээр) Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Цөллөгийн урт зам” баримтат кино 1949 онд Хятадын төрийн эрхэнд гарснаасаа хойш Хятадын Коммунист Нам (ХКН) шашин шүтлэгийг зогсолтгүй хяхан хавчиж ирсэн юм. Тэд Христэд итгэгчдийг улайран баривчилж, амийг нь хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй номлогчдыг нутгаасаа хөөж, эрхэнд нь халдан, тоо томшгүй олон Библийг хураан авч шатаан, чуулганы барилгуудыг битүүмжилж нураан, гэр чуулгануудыг тэр аяар нь устгахаар оролдож иржээ.… Энэхүү баримтат кино нь, Хятадын Коммунист Намд хавчигдаж буй Хятадын Христэд итгэгч, Ян Жин’эний бодит түүхийг өгүүлдэг. Ян Жин’энь аз жаргалтай гэр бүл, тав тухтай амьдралтай байсан боловч түүний эхнэр тэр хоёр Бурханд итгэж, үүргээ биелүүлж эхэлсний дараа ХКН тэднийг эрэн сурвалжилж эхэлжээ. Тэд гэрээсээ дүрвэж, зугтахаас өөр аргагүй болсон байна. 18 жилийн хугацаанд Ян Жин’энь Хятадын хагасыг туулсан боловч очсон газар бүрдээ тэр дарлал амссаар байсан бөгөөд ахин дахин асар их аюулд өртөж, удаа дараа хямралтай тулгарч байв...


2018/09/13

Магтан дуу “Бурханы эрх мэдлийн дор Сатан юуг ч өөрчилж чадахгүй” Бурханы төгс хүчийг магтан дуулъя



Магтан дуу “Бурханы эрх мэдлийн дор Сатан юуг ч өөрчилж чадахгүй” Бурханы төгс хүчийг магтан дуулъя Хэчнээн жил, хэдэн мянган жил Сатан хүн төрөлхтнийг ялзруулан, маш их нүгэл үйлдсэн. Үе удмууд нэг нэгээрээ хууртсаар байна. Өө хэчнээн гэмт хэрэг, аймшигт гэмт хэргийг Сатан дэлхий дээр үйлдсэн билээ. Хүнийг Бурхантай тэмцэлдүүлж, хүчирхийлж, хууран Бурханы удирдлагын төлөвлөгөөг сүйрүүлэхийг зорьдог. Сатан Бурханы бүтээлүүд дундуур алхдаг хэдий ч Тэр өчүүхэн ч өөрчилж чадахгүй, хүмүүс болон бүтээлийг өөрчилж чадахгүй. Сатан Бурханы бүтээлүүд дундуур алхдаг хэдий ч Түүний өөрчилж чадах нэг ч зүйл үгүй. Бурханы тушаал дор юу ч өөрчлөгдөхгүй, юу ч өөрчлөгдөхгүй. Бурханы эрх мэдлийн дор бүх зүйл Түүний дүрмэнд захирагддаг. Амьтай бүхэн Бурханы тогтоосон хуулийг дагадаг билээ. Бурханы агуу эрх мэдлийн дэргэд Сатаны бузар муу нь өчүүхэн, Олиггүй, муухай, жигшүүртэй. Үнэхээр өчүүхэн, хэврэг, Үнэхээр өчүүхэн, хэврэг. Сатан Бурханы бүтээлүүд дундуур алхдаг хэдий ч Тэр өчүүхэн ч өөрчилж чадахгүй, хүмүүс болон бүтээлийг өөрчилж чадахгүй. Сатан Бурханы бүтээлүүд дундуур алхдаг хэдий ч Түүний өөрчилж чадах нэг ч зүйл үгүй. Бурханы тушаал дор юу ч өөрчлөгдөхгүй, юу ч өөрчлөгдөхгүй. Сатан Бурханы бүтээлүүд дундуур алхдаг хэдий ч Тэр өчүүхэн ч өөрчилж чадахгүй, хүмүүс болон бүтээлийг өөрчилж чадахгүй. Сатан Бурханы бүтээлүүд дундуур алхдаг хэдий ч Түүний өөрчилж чадах нэг ч зүйл үгүй. Бурханы тушаал дор юу ч өөрчлөгдөхгүй, юу ч өөрчлөгдөхгүй. “Үг нь махбодоор илэрсэн” номоос

2018/09/10

4. Бурханы ажлын гурван үе шат бүрийн хоорондох харилцаа.





Холбогдолтой Бурханы үг:

Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь Бурханы удирдлагын бүхий л хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс эхлэн Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Тэр бол Эхнийх болон Сүүлийнх мөн Тэр бол эрин үеийг эхлүүлдэг Нэгэн бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр газар байрлал дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсээр хийгдсэн. Эдгээр гурван үе шатыг салгадаг хүн бүр Бурханыг эсэргүүцдэг. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлгох ёстой ба энэ нь ямар ч эргэлзээгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээсh

Та нар Еховагийн ажлыг, Түүний тогтоосон хуулиудыг болон хүний амьдралыг залж чиглүүлдэг Түүний зарчмуудыг, Хуулийн эрин үед Түүний хийсэн ажлын агуулгыг, хуулийг тогтоосон Түүний зорилгыг, Нигүүлслийн эрин үе дэх Түүний ажлын ач холбогдлыг болон сүүлчийн энэ үе шатанд Бурханы хийж байгаа ажлыг ойлгох ёстой. … Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажлууд нь Хуулийн эрин үед болон Нигүүслийн эрин үед хийсэн ажлуудыг орлож чадахгүй. Гэвч эдгээр гурван үе шат нь хоорондоо холбогдон нэг болсноор нэг Бурханы хийсэн бүх ажлыг үүсгэдэг. Мэдээж энэ ажлын гүйцэтгэл нь хэд хэдэн эрин үед хуваагддаг. Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажил бүх зүйлийг төгсгөлд нь аваачна. Хуулийн эрин үед хийсэн зүйл нь эхлэл, Нигүүслийн эрин үед хийсэн зүйл нь золин аврал юм. … Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс илүү зүйл биш, Хаанчлалын эрин үеэс илүү зүйл биш ба Нигүүслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд гэдэг нь ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг та нарт илчлэх хугацаа юм. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм нууцыг ямар ч хүн тайлж чадахгүй. …Эцсийн өдрүүдэд зөвхөн үгээр Хаанчлалын эрин үед орох ажлыг хийх ба энэ нь бусад эринүүдийг төлөөлөхгүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс илүү зүйл биш, Хаанчлалын эрин үеэс илүү зүйл биш ба Нигүүслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд гэдэг нь ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг та нарт илчлэх хугацаа юм. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. …

Эцсийн өдрүүдэд хийх ажил нь гурвын эцсийн үе шат юм. Энэ бол өөр нэг шинэ эрин үеийн ажил ба удирдлагын ажлыг бүхэлд нь төлөөлөхгүй. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь гурван эрин үе дэх ажлыг төлөөлж чадахгүй ба харин бүхэл юмны нэг талыг төлөөлж чадна. Ехова гэсэн нэр нь Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед ажил гүйцэтгэсэн гэдэг нь Бурхан бол хуулийн доор Бурхан байна гэдгийн баталгаа болохгүй. Ехова хүмүүст зориулан хууль гаргаж, тэдэнд тушаал буулган, хүмүүсээс сүм болон тахилын ширээ барихыг хүсэж байсан. Түүний хийсэн ажил нь зөвхөн Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан гэж хүмүүсээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэж батлах гээгүй. Ингэж хэлж болохгүй. Хуулийн доорх ажил нь зөвхөн нэг эрин үеийг илэрхийлнэ. Иймд хэрэв Бурхан зөвхөн Хуулийн эрин үед л ажил хийсэн бол хүмүүс Бурханыг тогтоогоод ингэж хэлэх байсан: “Бурхан бол сүмд байдаг Бурхан. Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөгийг өмсөж сүмд орох ёстой.” Хэрэв Нигүүслийн эрин үе дэх ажил хийгдээгүй, Хуулийн эрин үе одоог хүртэл үргэлжилсээр байсан бол хүн Бурханд бас өршөөнгүй болон хайрлах тал байдгийг мэдэхгүй байх байсан. Хэрэв Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, зөвхөн Нигүүслийн эрин үеийн ажил хийгдсэн бол хүн Бурханыг зөвхөн хүнийг зольж, нүглийг нь өршөөдөг гэдгийг л мэдэж байх байсан. Тэд зөвхөн Түүнийг ариун бөгөөд гэмгүй, Тэрээр Өөрийгөө хүмүүсийн төлөө цовдлуулж чадна гэдгийг л мэдэх болно. Хүн зөвхөн үүнийг мэдэх ба бусад бүх зүйлийн талаар ойлголтгүй байна. Иймд эрин үе бүр Бурханы зан чанарын нэг талыг төлөөлнө. Хуулийн эрин үе зарим талыг, Нигүүслийн эрин үе зарим талыг, энэ эрин үе зарим талыг илэрхийлдэг. Бурханы зан чанар нь зөвхөн бүх гурван үе шатыг хослуулснаар бүрэн илчлэгдэх юм. Хүн бүх гурван үе шатыг таниснаар л түүнийг бүтнээр нь хүлээн авч чадна. Эдгээр гурван үе шатын алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын эдгээр гурван шатыг мэдсэнээр л Бурханы зан чанарыг бүрэн байдлаар нь харах болно. Бурхан Хуулийн эрин үед ажлаа дуусгасан нь Түүнийг хуулийн доорх Бурхан гэж батлахгүй, Тэрээр золилтын ажлаа хийж дуусгасан нь Түүнийг хүн төрөлхтнийг үүрд зольно гэж баталж чадахгүй. Эдгээр нь хүний гаргасан дүгнэлт. Нигүүслийн эрин үе дууссан боловч чи Бурханыг зөвхөн загалмайд хамаатай учраас Бурханы cыг загалмай илэрхийлнэ гэж хэлж болохгүй. Хэрвээ чи ингэх юм бол чи Бурханыг тогтоож байна гэсэн үг. Энэ үе шатанд Бурхан ихэвчлэн үгний ажлыг хийж байгаа, иймд чи Бурханыг хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, Түүний авчирсан бүх зүйл нь гэсгээлт болон шүүлт гэж хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь Ехова болон Есүсийн ажлуудыг нээж, хүмүүсийн ойлгож чаддаггүй бүх нууцыг дэлгэх болно. Энэ нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дунд хийгдсэн авралын бүх ажлыг төгсгөл болгохын тулд хийгддэг. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг төгсгөл рүү нь аваачна. Хүний ойлгохгүй байсан бүх нууцыг тайлснаар хүн эдгээрийн талаар нэвт харж зүрхэндээ тодорхой ойлголттой болно. Зөвхөн тэгснээр л хүмүүсийг төрлөөр нь хувааж болно. Зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхлээр нь ойлгох ба учир нь Түүний удирдлага төгсгөл болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

2018/09/09

Киноны клип: Яагаад буцаж ирсэн Эзэн Төгс Хүчит Бурхан гэдэг нэр авсан бэ? (Монгол хэлээр)



Библи ингэж зөгнөдөг: “Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрээ бичнэ” (Илчлэл 3:12). “Тэгээд Еховагийн амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ” (Исаиа 62:2). Эцсийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтөнд “Төгс Хүчит Бурхан” нэртэйгээр илэрч шүүлтийн ажлыг Өөрийн гэр бүлийнхнээс эхлэн хийж, Өөрийн зөвт, сүр жавхлант, хилэнт зан чанарыг илчилнэ. “Төгс Хүчит Бурхан” гэдэг нэрний ач холбогдол нь асар их. Энэ нэрний ач холбогдлыг та мэдэх үү? Энэ видео танд хариулт өгөх болно.

2018/09/08

3. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго ба ач холбогдлыг мэдэх нь.




Холбогдолтой Бурханы үг:

Еховагийн Израиль дахь ажлын ач холбогдол, зорилго, үе шат нь Өөрийн ажлыг дэлхий дээр хийж эхлэх, аажмаар Израилиас эхлэн Харь үндэстнүүд рүү тархаах явдал байсан юм. Энэ бол Түүний орчлон ертөнц даяар ажиллахдаа баримталдаг зарчим юм: загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн Түүний сайн мэдээг хүлээн автал түүнийгээ өргөжүүлэх. Эхний Израильчууд нь Ноагийн үр удам байсан. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал байсан ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ л хангаж чаддаг байснаас Еховаг ямар төрлийн Бурхан байсныг, Тэр хүн төрөлхтнөөс юуг хүсэж байсныг мэддэггүй, бүх бүтээлийн Эзэнийг яаж хүндэтгэх ёстойг бол бүр ч мэддэггүй байсан. Адамын үр сад ямар хууль дүрмийг дагахаа мэдэхгүй, бүтээлүүд Бүтээгчдээ ямар ажил хийж өгөх ёстойг мэддэггүй байсан. Тэдний мэдэж байсан зүйл гэвэл эр нөхөр нь хөлсөө гарган хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээх ёстой ба эхнэр нь нөхөртөө дуулгавартай байж Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэсэн зүйл байсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал болон Түүний амь байсан ба харин тэд ы хуулийг хэрхэн дагах болон бүх бүтээлийн Эзэнийг яаж хангалуун байлгахаа мэдэхгүй байсан. Тэд хэтэрхий бага зүйлийг ойлгосон. Тэдний зүрхэнд шударга бус, зальтай зүйл огт байгаагүй, тэд хааяа л муудалцаж, атаархдаг байсан боловч тэд бүх бүтээлийн Эзэн болох Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүмүүсийн өвөг дээдэс болох энэ хүмүүс зөвхөн Еховагийн хийсэн зүйлийг идэхийг, Еховагийн хийсэн зүйлийг эдлэхийг л мэддэг байсан ба харин Еховаг хүндэтгэхийг, Түүнд өвдөг сөгдөн шүтэн мөргөх ёстойг мэддэггүй байсан. Тэднийг яаж Түүний бүтээл гэж нэрлэж болох юм бэ? Тэгэхээр “Ехова бол бүх бүтээлийн Эзэн” болон “Тэрээр хүнийг Өөрийн илэрхийлэл болгон, Өөрийгөө алдаршуулахаар, Өөрийгөө төлөөлүүлэхээр бүтээсэн” гэдэг үг хий дэмий хэлэгдсэн гэж үү? Еховаг хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрын гэрчлэл байж чадах юм бэ? Тэд яаж Түүний алдрын илэрхийлэл болох юм бэ? Тэгвэл Еховагийн “Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэдэг үг муу ёрын нэгэн болох Сатаны гар дахь зэвсэг болох бус уу? Эдгээр үг нь Ехова хүнийг бүтээснийг доромжилсон тэмдэг болохгүй гэж үү? Ажлынхаа тэрхүү үе шатыг дуусгахын тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамаас Ноа хүртэл тэднийг зааварчилж, чиглүүлээгүй юм. Харин үерийн дараа л Тэр албан ёсоор Адам болон Ноагийн үр сад болох Израильчуудыг залж чиглүүлж эхэлсэн. Израиль дахь ажил болон үг нь газар нутаг даяарх бүх хүмүүсийн амьдралыг залж чиглүүлсэн ба Ехова зөвхөн хүнийг шорооноос Бурханы бүтээл болгон босгож, амийн амьсгал өгч чадахаас гадна Өөрийн таягаа ашиглан хүмүүсийг удирдахын тулд хүн төрөлхтнийг галаар шатааж, харааж чаддагийг тэдэнд харуулсан. Иймээс тэд Ехова газар дээрх хүний амьдралыг чиглүүлж, тэдний дунд өдөр шөнөгүй ярьж, ажиллаж чадахыг харсан. Тэрээр энэ ажлыг, хүн Түүний атгасан шорооноос үүссэн, хүнийг Тэр бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүддээ мэдүүлэхийн тулд л хийсэн юм. Түүнчлэн Түүний Израильд эхлүүлсэн ажил нь бусад хүмүүс болон улсууд (үнэндээ тэд нар Израилиас бүр тусгаар улсууд биш байсан ба зүгээр л Израилиас салж одсон боловч Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн авснаар орчлон ертөнц дээрх бүх бүтээл Түүнийг хүндэтгэж, Түүнийг агуу байлгах зорилготой байлаа. Хэрэв Ехова Өөрийн ажлыг Израильд эхлэлгүйгээр оронд нь зүгээр хүн төрөлхтнийг бүтээгээд тэднийг дэлхий дээр дураар нь амьдруулсан бол хүний бие махбодын угийн чанараас (угийн чанар гэдэг нь хүн өөрийн харахгүй зүйлийг хэзээ ч мэдэж чадахгүй ба өөрөөр хэлбэл тэр Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг болон тэр ч байтугай Тэр яагаад үүнийг хийснийг ч мэдэхгүй байх юм) болж Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг, Тэр бол бүх зүйлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Хэрэв Ехова хүн төрөлхтнийг зүгээр л Өөрийн зугаа болгон бүтээж, газар дээр байрлуулсан бол Тэрээр хэсэг хугацаанд хүмүүсийн дунд удирдахын оронд гар дахь тоосыг сэгсрээд орхих байсан, тэгвэл хүн төрөлхтөн бүгдээрээ юу ч биш байдалд буцаж очих байсан; тэр ч бүү хэл Түүний бүтээсэн газар, тэнгэр, бүх зүйл, хүн төрөлхтнийг оролцуулаад бүгд юу ч үгүй байдалд буцан орж, Сатанаар гишгэлүүлэх байсан юм. Ингэвэл “Тэр дэлхий дээр, бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газартай байх ёстой” гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байсан. Иймд оронд нь Бурхан хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Тэрээр тэдний амьдралыг хөтөлж, тэдэнтэй ярьж байлаа. Израиль дахь Бурханы ажил нь бүх зүйлийг бүтээхээсээ өмнө гаргасан Түүний төлөвлөгөөг биелүүлэх л зорилготой байсан, тиймээс Тэр эхлээд Израильчуудын дунд ажилласан нь болон Тэр бүх зүйлийг бүтээсэн нь бие биетэйгээ зөрчилддөггүй бөгөөд хоёулаа Түүний удирдлага, Түүний ажил, Түүний алдар, хүн төрөлхтнийг бүтээснийх нь утга учрыг гүнзгийрүүлэхийн төлөө байсан билээ. Тэрээр газар дээрх хүн төрөлхтний амьдралыг Ноагаас хойш хоёр мянган жилийн турш залж чиглүүлсэн ба энэ явцдаа Тэрээр тэдэнд бүх зүйлийн Эзэн Еховаг хэрхэн хүндэтгэхийг зааж, биеэ хэрхэн авч явж, амьдралдаа хэрхэн амьдрахыг зааж, хамгийн гол нь Еховаг яаж гэрчлэхийг, Түүнийг хүндэтгэхийг, Түүнд дуулгавартай байхыг, Давид болон түүний тахилч нарын адилаар Түүнийг хөгжмөөр магтан дуулахыг заасан.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...