Showing posts with label хаанчлал. Show all posts
Showing posts with label хаанчлал. Show all posts

2020/04/11

Жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг нь ялган таних тухай үнэнийг ойлгосныхоо дараа би сохроор сэрэмжлэхээ больсон юм

Шианван, Малайз

Би хүүхэд байхаасаа л ээжийгээ (манай ээж чуулганы санваартан, ням гарагийн сургуулийн багш байсан юм) даган Эзэнд итгэдэг болсон юм. Тэгээд байнга цуглаанд оролцож, ээжтэйгээ цуг Библи уншдаг байсан бөгөөд өсөж том болоод багачуудын бүлгээс өсвөр насны бүлэгт шилжсэн билээ.

Өсвөр насны бүлгийн номлолыг хариуцсан пастор нь теологийн доктор байв. Пастор байна гэдэг амаргүй, мөн Ариун Сүнсээр байнга хөдөлгөгдөхгүй бол пастор хэвээр байх маш хэцүү хэмээн тэр бидэнд байнга хэлдэг байлаа. Иймээс бид пасторыгоо Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн, Эзэний хамгийн их бахаддаг хүн гэж итгэн, шүтдэг байсан юм. Пастор маань бидэнд номлох үедээ Библийн дараах хоёр эшлэлийг үргэлж ашигладаг байв: “Хэрэв хэн нэгэн та нарт ‘Хараач, Христ энд байна’ эсвэл ‘Хараач, Тэр тэнд байна’ гэвэл бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ” (Марк 13:21-22). Тэгээд эцсийн өдрүүдэд олон хуурамч Христ гарч ирнэ гэж бидэнд хэлдэг байсан бөгөөд үргэлж болгоомжтой бай, бусад номлолыг хамаагүй бүү сонс хэмээн захидаг байв. Ялангуяа Библид бат үндэс суурьтай болоогүй, биеийн хэмжээгээр хэтэрхий жаахан бидний хувьд хууртахаас зайлсхийхийн тулд өөр урсгалын хэний ч номлосон ямар нэг номлолыг сонсож, уншиж, судлахгүй байсан нь дээр гэж пастор хэлсэн билээ.

Үүнээс гадна пастор маань бидний ямар ч үнээр хамаагүй зайлсхийх ёстой Зүүний Аянга гэх зэрэг зарим чуулганыг байнга дурдан, Зүүний Аянгын талаар түгж байгаа зарим сөрөг мэдээллийг бидэнд хэлдэг байсан бөгөөд үүний дараа манай бүлгийн гишүүд бүгд тус чуулганаас зайлсхийнэ гэцгээсэн юм. Библийг их уншиж, цуглаанд байнга оролцон, сүнслэг ажиллагаагаа тогтмол явуулж, өдөр бүр Эзэнд нүглээ улайж, гэмшиж, цаг ямагт тэвчээртэйгээр харуулдаж байгаа цагт Эзэнийг ирэхээр тэнгэрлэг хаанчлал руу өргөгдөнө гэж пастор бидэнд байнга номлодог байлаа. Би пасторын хэлсэн үгэнд бат итгэн, өөр чуулганы номлосон ямар ч номлолыг зоргоороо очоод сонсож зүрхэлдэггүй байсан бөгөөд пасторын хэлсэн бүхнийг дагадаг байлаа. Иймээс “Эзэний ирэхийг хүлээх” аюулгүй бүсэд амьдарч байгаа мэт надад санагддаг байв.

2017 оны 8-р сарын нэгэн өдөр манай чуулганы Ху ах гэнэт намайг хайн сургууль дээр ирээд, “Чамд хэлэх маш чухал зүйл байна. Одоо ээж, эгч хоёр чинь Зүүний Аянгад итгэж байгаа юм шиг байна” хэмээн маш чин сэтгэлээсээ хэллээ. Энэ мэдээг сонсоод би мэл гайхаж, “Зүүний Аянгатай огт холбогдож болохгүй гэж пастор бидэнд байнга захидаггүй бил үү? Ээж яаж Зүүний Аянгад итгээд эхэлж чадав аа?” хэмээн дотроо бодов. Дараа нь Ху ах Зүүний Аянгын талаар зарим нэг сөрөг мэдээлэл хэлсэн бөгөөд сонсох тусмаа би улам айж, маш их сандрав. “Яах вэ? Яах вэ?” гэж зогсоо зайгүй бодогдож байлаа. Яг тэр үед Ху ах, “Бушуухан гэртээ хариад, ээжээсээ Зүүний Аянгад үнэхээр итгэж эхэлсэн эсэхийг нь асуугаадах. Гэхдээ асуухдаа юу ч мэдээгүй юм шиг царайлаарай. Эхлээд ээжийнхээ юу гэж хэлэхийг нь сонсоод, дараа нь ярианыхаа бичлэгийг надад өгөөрэй” гэв. Ээж маань замаа алдаж хэмээн айсан болохоор би ч зөвшөөрлөө.

2020/03/15

Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, Канад

Би хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа би Эзэн Есүсийн сайн мэдээг хадам ээждээ дамжуулсан бөгөөд тэр цагаас эхлээд хадам ээж аливаа зүйл тохиолдоход уур уцаарт автах юм уу урьдынх шигээ дур зоргоороо аашлахаа больж, гэр бүлийн маань харилцаа тэр чигтээ сайжирч эхэлсэн билээ. Ээжид нь гарсан өөрчлөлтийг хараад нөхөр минь ч бас 2015 онд Эзэнд итгэж эхэлсэн бөгөөд надтай хамт долоо хоног бүр чуулган руу явдаг байв. Эзэний сайн мэдээг хүлээн авсны дараа гэр бүлийнхэн маань амар амгалан байхыг хараад энэ нь Эзэний нигүүлсэл мөн болохыг би мэдэж, Эзэнд зүрх сэтгэлийнхээ гүнээс талархсан юм.

2017 оны 2-р сарын нэгэн өдөр ажил дээрээ байхад үйлчлүүлэгч эмэгтэй намайг хараад сэтгэл нь ихэд хөдлөв. Тэр намайг татан, “Та манай найзтай их адилхан харагдлаа. Би таныг найзтайгаа танилцуулж болох уу? Тэр маань Канадад дөнгөж ирээд, найз нөхөдгүй байгаа юм, тэгэхээр танд цаг зав байгаа бол түүнтэй уулзаж ярилцвал сайн байх сан” гэлээ. Би үүнийг сонсоод үнэхээр гайхширч, “Ийм зүйл байж болно гэж үү? Найз нь надтай үнэхээр тийм их адилхан юм байх даа?” гэж бодов. Гэхдээ бүх зүйлд Эзэний сайн санаа зорилго байдаг бөгөөд хайрын сэтгэлээр бусдад туслах нь Эзэний бас нэг сургаал юм гэдгийг ухаарсан учраас би түүний хүсэлтийг хүлээж авав. Хэд хоногийн дараа би түүний найз Шиао Ханьтай уулзлаа. Хань надтай үнэхээр адилхан харагдаж байв; бид хоёрыг харсан хүмүүс ихэр юм уу гэж асууж байлаа. Бид их адилхан харагддагаас болсон уу, эсвэл аливаа зүйлийн цаана Эзэний зохицуулалт байснаас болсон уу мэдэхгүй юм, гэхдээ түүнийг хараад надад тэр даруй маш дотно санагдав. Түүнтэй хэд хэдэн удаа уулзсаны дараа бид юугаа ч ярьж болох эгч дүүс шиг болсон байлаа. Намайг хамгийн их гайхшируулсан зүйл гэвэл Шиао Ханиар дамжуулан би эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэн Есүсийн сайн мэдээг сонссон явдал байв.

Нэгэн өдөр Шиао Хан намайг авга эгчийнхээ гэрт аваачсан ба эгч нь Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг бид хоёртой хуваалцсан юм. Тэрээр эцсийн өдрүүдэд Бурханы айлдсан үгийг биднээр уншуулж, Адам, Еваг бүтээсэн Бурханы хүсэл, хөвөгч авдар бариулахаар Ноаг дуудах үеийн Бурханы бодол, санаа зорилго, Ноагийн цаг үеийн хүмүүсийг устгахдаа Бурханы зүрх сэтгэл хэрхэн өвдсөн тухай болон өөр бусад зүйлийн талаар бидэнд нөхөрлөсөн юм. Бурханы эцсийн өдрүүдийн үгэнд эдгээр нууц бүгд илчлэгдсэн байдаг бөгөөд тэгээгүй бол хэн ч эдгээр нууцыг ойлгож чадахгүй гэж тэр хэлэв. Бурхан Өөрөө л хийдэг бүхнийхээ ар дахь бодол санааг тайлбарлаж чадах учраас би эгчид итгэсэн юм. Бурхан биечлэн үг хэлж, ажиллахаар ирээгүй бол өөр хэн Бурханы бодол, санаа зорилгыг бүрэн дүүрэн тайлбарлаж чадах билээ? Би Бурханы үгэнд ихэд татагдаж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг нухацтай судлахаар шийдлээ. Судлах явцдаа би, Библийг уншаад ер ойлгохгүй байсан олон асуултыг хөндсөн бөгөөд Шиао Ханий эгч надад Төгс Хүчит Бурханы үгэнд тулгуурлан хариулт өгч байв. Хариултууд маш бүрэн гүйцэд байсан бөгөөд тодорхой, ойлгомжтой байлаа. Бурханы үгийг унших тусам зүрх сэтгэл дэх төөрөгдөл аажмаар шийдвэрлэгдэж, эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан үгээрээ дамжуулан шүүлтийн ажил хийдэг бөгөөд энэ нь “Шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17) хэмээх Библийн зөгнөлийг биелүүлдэг гэдгийг ойлгож авсан юм. Бурханы ажлын энэ үе шат нь Эзэн Есүсийн ажил өргөжиж, гүнзгийрч байгаа хэрэг бөгөөд хүн төрөлхтнийг ариусгаж, аврах Бурханы эцсийн өдрүүд дэх ажлын сүүлчийн үе шат билээ. Хэсэг хугацаанд судалсныхаа дараа би Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэлтэй болж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг баяртайяа хүлээн зөвшөөрсөн бөгөөд ах эгч нартайгаа хамт цуглаанд оролцож эхэллээ.

2020/01/26

Ариусгалтад хүрэх зам

Кристофер, Филиппин

Намайг Кристофер гэдэг, би Филиппин дэх гэр чуулганы пастор. 1987 онд баптисм хүртэж, Эзэн Есүс рүү эргэж, дараа нь Эзэний нигүүлслээр 1996 онд орон нутгийн чуулганы пастор болсон юм. Тухайн үед би Филиппиний олон газарт ажиллаж, номлож байсан төдийгүй Хонг Конг, Малайз зэрэг газруудад ч номлож байв. Ариун Сүнсний ажил болон удирдамжаар дамжуулан Эзэний төлөөх ажилдаа би шавхагдашгүй эрч хүчтэй, номлолдоо дуусашгүй урам зоригтой байдаг байлаа. Би сөрөг, сул дорой болсон ах, эгч нартаа үргэлж дэмжлэг үзүүлдэг байсан юм. Заримдаа тэдний үл итгэгч гэр бүлийнхэн надтай нөхөрсөг бус харьцах үед би хүлээцтэй, тэвчээртэй байж мөн л чаддаг байв; би Эзэнд итгэх итгэлээ алдаагүй бөгөөд Эзэн тэднийг өөрчилж чадна гэдэгт итгэдэг байлаа. Иймээс, итгэгч болсноосоо хойш би асар их өөрчлөгдсөн юм шиг санагддаг. Гэвч 2011 оноос эхлээд би Ариун Сүнсний ажлыг урьдын адил хүчтэй мэдрэхээ болив. Аажмаар би номлолынхоо шинэ гэгээрлийг алдаж, нүгэлтэй амьдралаас ангижрах хүч чадал дутаж байлаа. Эхнэр, охин хоёр маань миний дургүй зүйлийг хийж байхыг харах үедээ би өөрийн эрхгүй тэдэнд уурлаж, уурласандаа тэднийг загнадаг байв. Энэ нь Эзэний хүсэлтэй нийцэхгүй байгааг мэдэж байсан ч биеэ барьж чадахгүй байлаа. Энэ нь миний хувьд маш их шаналгаатай байсан юм. Би нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайх амьдралаас өөрийгөө салгахын тулд Библи уншиж, мацаг барьж, залбирахад шамдан, хамт эрж хайж, судлах сүнслэг пасторуудыг хаа сайгүй хайлаа. Гэвч миний бүх хүч чармайлт талаар болсон бөгөөд нүгэлт амьдрал, сэтгэл дэх харанхуй байдалд минь ямар ч өөрчлөлт гарсангүй.

2016 оны хаврын нэгэн орой эхнэр минь надаас “Кристофер, ойрд үнэхээр их зовуурьтай байгааг чинь би анзаарлаа. Сэтгэлд чинь юу бодогдоо вэ?” гэж асуув. Намайг юу зовоогоод байгааг би эхнэртээ хэлэв: “Би пастор болж, Эзэнд олон жилийн турш итгэсэн мөртөө сүүлийн хэдэн жил яагаад өөрийгөө нүгэлт амьдралаас чөлөөлж чадахгүй байна вэ гэж гайхширч байлаа. Би Эзэнийг мэдэрч чадахаа болиод, Эзэн намайг хаячихсан юм шиг л байна. Би хаа сайгүй явж номлодог хэдий ч чөлөөт цагаараа, ялангуяа шөнө дүлээр үргэлж хоосон, түгшүүртэй санагдаж, энэ мэдрэмж ерөөсөө улам нэмэгдсээр байна. Би энэ олон жилд Эзэнд итгэж, Библийг ихээхэн уншиж, Эзэний маш олон номлолыг сонсон, загалмай үүрч, өөрийгөө ялан дийлнэ гэж байнга шийдэж байсан боловч үргэлж нүгэлд хүлэгддэг тухайгаа боддог. Би ашиг сонирхол, нэр нүүрээ хамгаалахын тулд худал хэлж чаддаг бөгөөд ‘Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй’ (Илчлэл 14:5). гэдгийг хэрэгжүүлж чаддаггүй. Бэрхшээл, цэвэршүүлэлттэй тулгарах үедээ эдгээр нь Эзэний зөвшөөрлөөр тохиолдож байгааг мэддэг хэдий ч Эзэний талаар гомдоллож, Түүнийг буруугаар ойлгохоо больж мөн л чаддаггүй. Би өөрийгөө дуртайяа үгүйсгэж огт чаддаггүй. Ийм маягаар нүгэлд амьдарч байгаад би Эзэнийг ирэхэд тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэж айж байна!”

Үүнийг сонсоод эхнэр маань: “Кристофер, чи яаж ингэж бодож чадаж байна аа? Чи итгэлтэй байх ёстой; чи чинь пастор шүү дээ! Хэдийгээр бид нүгэл дотор амьдарч, нүглийн хүлээсээс ангижраагүй боловч Библид ‘Хэрвээ та Эзэн Есүсийг амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхлээс амилуулсан гэж зүрх сэтэлдээ итгэвэл аврагдах болно’ (Ром 10:9). ‘Учир нь Эзэний нэрийг дуудах хэн боловч аврагдах болно’ (Ром 10:13). Бид Библи уншиж, цуглаанд оролцож, Эзэнд залбирч, загалмайгаа үүрэн, Эзэнийг хоёр дахиа ирэх хүртэл алдалгүй дагасаар байгаа цагт бид тэнгэрийн хаанчлалд орж, Эзэний ерөөлийг хүлээн авч чадна” гэж хэллээ.

Би дараа нь эхнэртээ ингэж хэлэв: “Би өмнө нь тэгж боддог байсан ч Петр 1:16-д ‘Би ариун учраас та нар ариун байгтун.’ Би Эзэнд гучин жил итгэсэн атлаа Эзэний замыг сахиж чадалгүй, нүгэл дунд амьдарч, Эзэнийг үргэлж эсэргүүцэх чадвартай хэвээр байна. Би Эзэний шаардлагад өчүүхэн ч нийцдэггүй. Өө! Эзэний сургаалыг дуулгавартай дагахаар би хэчнээн удаа шийдсэн ч Түүний үгийг хэрэгжүүлж чадаагүй билээ дээ. Ийм байхад би яаж тэнгэрийн хаанчлалд ороход тохирох юм бэ? Эзэн Есүс: ‘Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно’ (Матай 7:21). Эзэний үгийн дагуу бол тэнгэрийн хаанчлалд орох нь бидний боддог шиг энгийн биш. Эзэн ариун учраас Түүний үгийг хэрэгжүүлж чаддаггүй, Түүнийг байнга эсэргүүцдэг хүмүүс яаж тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах билээ? Өөрчлөгдсөн, Бурханы хүслийг хэрэгжүүлдэг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна!”

Эхнэр минь түр зуур бодоод, “Чиний хэлсэн зүйл ортой байна. Эзэн ариун бөгөөд бид нүгэлтэй хэвээр байгаа. Бид Бурханы хаанчлалд ороход тохирохгүй. Зүгээр л … би гэнэт саналаа л даа … Лиу пастор Солонгос пастор Кимийг чуулганд урьсан биш үү? Хоёулаа энэ асуудлаар бага зэрэг эрэлхийлбэл ямар вэ?” гэв. Би: “Тэгье, сайхан санаа байна. Эзэн Есүс: ‘Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ’ (Матай 7:7). Бид эрж хайж байгаа цагт Эзэн биднийг хөтөлнө гэдэгт би итгэж байна. Пасторын хувьд би ах эгч нарын амийг бодолцох ёстой. Би итгэлдээ ёс журамгүй байвал тэдэнд ч, өөртөө ч хор хөнөөл учруулна. Тэгэхээр Ким пасторыг иртэл хүлээгээд энэ асуудлын талаар түүнээс асууя” гэж хэллээ.

Би Ким пасторыг хайж олохыг хүсэж байсан тул түүний нөхцөл байдлын талаар бага ч болов мэдэхийг хүссэн юм. Ингээд би түүний байдаг Солонгос чуулганыг интернэтээс хайв. Гарч ирсэн хуудсууд дотор https://mn.kingdomsalvation.org/ вэб сайт харагдлаа. Нээгээд үзэхэд эдгээр үг миний анхаарлыг татав: “Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, гэр бүлийн нэг гишүүний итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт олон нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг хүлээн зөвшөөрч болохуйц итгэгч гэж үздэг байлаа. Зөвхөн ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгохгүй юм. Тэдний хийсэн бүхэн нь зан чанараа өөрчлөх ямар ч замаар явалгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайх явдал байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс). Эдгээрийг үнэхээр сайн хэлсэн байсан тул би яах ч аргагүй үргэлжлүүлэн уншлаа: “Тиймээс ажлын энэ үе шат дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь, үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, тийнхүү түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг үргэлжлүүлэн хөөн зайлуулсаар байсан бол энэ үе шат нь үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ өршөөлгөөд л зогсох байв. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүний доторх ялзарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс). Үүнийг унших нь миний хувьд тун сэтгэл хөдлөм байлаа. Хэдийгээр би үүнийг бүрэн ойлгож чадахгүй, зарим үг нь бүр будилмаар санагдаж байсан ч эдгээр үг надад жаахан итгэл найдвар харах боломж олгосон юм. Үүн дотроос өөрийгөө ариусгаж, өөрчлөх замыг олж болох юм гэж надад санагдлаа. Миний залбирлыг сонссоных нь төлөө би зүрхнийхээ угаас Бурханд талархаж байв. Үргэлжлүүлэн уншихын хэрээр би эдгээр нь үнэхээр ангасан сүнсийг минь усалж, хариулах гайхалтай үг юм гэдгийг мэдэрсэн билээ. Вэб сайт дээр “Хэрэв та улс орон эсвэл бүс нутгийнхаа Сайн мэдээний шууд холбогдох дугаарыг олж чадахгүй бол бидэнд зурвас үлдээнэ үү, бид тантай аль болох хурдан холбогдох болно” гэж байхыг харав. Би хурдхан хараад Филиппинд зориулсан шууд холбогдох дугаарыг олоогүй тул тэр даруй зурвас үлдээж, холбоо барих дугаар болон э-мэйл хаягаа эргэлзэлгүйгээр бичиж үлдээлээ.

Тэр үдэш гэртээ хариад би эхнэртээ энэ тухай хэлсэн бөгөөд миний хэлснийг сонссоныхоо дараа эхнэр минь ч бас эрж хайхыг хүсэж байв. Маргааш нь тэд миний зурваст хариу өгч, тэр өдрийнхөө үдээс хойш бидэнтэй онлайнаар холбогдохоор зохицуулсанд би Эзэнд үнэхээр талархаж байна. Үдээс хойш нь бид Лиу эгч, Су эгч хоёртой ярилцлаа. Ярианаас нь үзэхэд тэд энгийн, ухаалаг, гүн ойлголттой ярьж байгаа нь мэдрэгдэв. Эхнэр маань надаас ч их санаа зовж, “Би нэг асуулт асуувал болох уу?” гэж асуув. Тэд урам зоригтойгоор: “Мэдээж болно” гэсэн юм. Эхнэр маань: “Танай чуулганы вэб сайт дээр ‘Эцсийн өдрүүдийн Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлын үе шатыг хийсэн’ гэж бичсэн байна. Эзэн ариун учраас ариун бус ямар ч хүн Эзэнийг харахгүй гэдгийг нөхөр бид хоёр мэднэ, гэхдээ Ром номд ингэж хэлсэн, ‘Хэрвээ та Эзэн Есүсийг амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхлээс амилуулсан гэж зүрх сэтэлдээ итгэвэл аврагдах болно’ (Ром 10:9). ‘Учир нь Эзэний нэрийг дуудах хэн боловч аврагдах болно’ (Ром 10:13). Хэрэв бид Эзэн Есүст итгэдэг бол аль хэдийн аврагдсан бөгөөд тэнгэрийн хаанчлалд орж болно, гэтэл эцсийн өдрүүдийн Бурхан яагаад шүүлт, гэсгээлтийн ажлын үе шатыг хийж байгаа юм бэ? Би үүнийг сайн ойлгохгүй байна, тэгээд та нарын бодлыг сонсох гэсэн юм” хэмээн хариулав.


2019/12/29

Эзэн Есүс золин авралын ажлыг дуусгасан: Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дууссан уу?

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ”.(Матай 7:21–23)

Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно.(Иохан 12:47-48)


“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.”(Иохан 16:12-13)
Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ.(1 Петр 4:17)
Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин авралын ажил хийсэн бөгөөд загалмай дээр байх үедээ “Гүйцэлдлээ” гэж хэлсэн. Иймээс хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн дуусаж, Эзэн Есүс бидний бүх нүглийг уучилсан бөгөөд Эзэнийг эргэн ирэхэд бид шууд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж олон итгэгч боддог. Гэвч Нигүүлслийн эрин үеийн хүмүүс нүгэлт уг чанартаа хүлэгдсээр, байнга нүгэл үйлдсээр байдаг ба улам бүр доройтсон. Библид: “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45). “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14) хэмээн бичсэн байдаг. Мэдээж Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил нь хүн төрөлхтний нүгэлт уг чанарыг бүрэн цэвэрлээгүй. Бүрэн аврал хүртэж, тэнгэрийн хаанчлалд орохыг хүсдэг хүмүүст Бурханы ажлын өөр нэг үе шат буюу бүрэн авралын ажил хэрэгтэй.
Холбогдолтой Бурханы үг

Хүний хувьд, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авсан ба Бурханы ажил бүрэн биелсэн гэж хүн бүхэн боддог. Үнэндээ, Бурханы хувьд Түүний ажлын жаахан хэсэг л биелэгдсэн юм. Тэр ердөө л хүн төрөлхтнийг золин аварсан; хүн дэх Сатаны муу муухайг өөрчлөх нь байтугай Тэр хүн төрөлхтөнийг байлдан дагуулаагүй. Тийм учраас Бурхан, “Хэдийгээр бие махбод болсон Миний махан бие үхлийн зовлон шаналлыг туулсан ч тэр нь бие махбодтой болсон Бурхан Миний бүх зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон, гэхдээ Тэр Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Тэр зөвхөн үүний нэг хэсгийг л хийсэн юм” хэмээн хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас

Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлтэн биш болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэн гэж тооцогдохгүй юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос

Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч хүн махан биед амьдарч нүглээс чөлөөлөгдөөгүй учраас үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, сатаны ялзарсан зан чанараа илчилж л чадна. Энэ бол хүний эцэс төгсгөлгүй нүгэл үйлдэж, уучлуулдаг амьдрал юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар, нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч гэсэн энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн. Тухайлбал, хүмүүс Моабын үр удам гэдгээ мэдэх үедээ гомдоллох үг хэлж, амийг эрэлхийлэхээ больж, бүрмөсөн идэвхгүй болдог. Хүмүүс Бурханы ноёрхол дор бүрэн захирагдаж чадахгүй байсаар байгааг энэ нь харуулдаггүй гэж үү? Энэ нь яг нарийндаа сатаны завхарсан зан чанар биш гэж үү? Гэсгээлтэнд өртөөгүй байх үедээ чи гараа бусдынхаас, бүр Есүсийнхээс ч илүү өндөр өргөж байсан. Тэгээд чи чанга дуугаар ийнхүү хашхирсан: “Бурханы хайртай хүү бай! Бурханы ойр дотнын хүн бай! Сатанд сөгдөхийн оронд бид үхэхийг илүүд үзнэ! Хөгшин Сатаны эсрэг бос! Агуу улаан лууны эсрэг бос! Агуу улаан луу бүрмөсөн нуран унах болтугай! Бурхан биднийг бүрэн төгс болгох болтугай! Хашхираан чинь хэнийхээс ч илүү чанга байсан. Харин дараа нь гэсгээлтийн цаг үе ирэхэд хүмүүсийн завхарсан зан чанар дахин нэгэнтээ илчлэгдсэн юм. Тэгээд тэдний хашхираан намжсан ба шийдэмгий байдал нь бүтэлгүйтсэн. Энэ бол хүний завхрал; энэ нь нүглээс илүү гүн нэвчсэн ба Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-өөс

Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгаар л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт угийн чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-өөс

Би ямар төрлийн хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч, хэрвээ эцэстээ өрөвдмөөр бохир заваан хэвээр байвал—Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгоогүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж чадахгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

2019/12/05

Монгол кино 2019“Галын баптисм”Христэд итгэгчдийн жинхэнэ гэрчлэл (Монгол хэлээр)



Монгол кино 2019“Галын баптисм”Христэд итгэгчдийн жинхэнэ гэрчлэл (Монгол хэлээр)


Эзэн 
Есүс хэлсэн нь, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7: 21). хэмээн 
Эзэн Есүс хэлсэн билээ. Бид тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг, Бурханд дуулгавартай хүмүүс болж, улмаар Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргүүлэхийн тулд яг хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Христэд итгэгч Сон Эньжэ Бурханд итгэн, Бурханы сайн мэдээг номлосон учраас Хятадын Коммунист Намд баривчлагдаж, долоон жил хоригдсон юм. Тэгээд суллагдсаныхаа дараа сайн мэдээ түгээснээр Бурханы төлөө үргэлжлүүлэн зарлагадна хэмээн зүтгэжээ. Тэрээр, гэр орон, ажил албаа орхиж, ажиллаж, хөдөлмөрлөх нь Бурханы хүслийг биелүүлж байгаа хэрэг бөгөөд Бурханы сайшаалыг гарцаагүй хүртэж, Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргэгдэнэ хэмээн боддог. Үүний дараа хүү нь хүндээр өвдөж, амь нас нь аюулд орсноос үүдэн Сон Эньжэ Бурханд өш санаж, Бурхантай маргахаар оролдон, тэр ч бүү хэл үүргээ биелүүлэх хүсэлгүй болов. Тэгээд олон жил Бурханы төлөө орхиж, зарлагадсан нь угтаа Бурханы нигүүлсэл, ерөөлийг наймаацах гэсэн оролдлого байсан бөгөөд өөрөө Бурханд дуулгавартай хүн биш гэдгээ Сон Эньжэ өөрийн нөхцөл байдлын талаарх баримт, Бурханы үгийн илчлэлээс харсан зүйлээрээ дамжуулан ухаарна. Эцэст нь эрж хайснаар дамжуулан тэрээр, завхарсан зан чанараасаа ангижрах, Бурханд үнэхээр дуулгавартай болох, Бурханаар авруулахын тулд хэрхэн эрэлхийлэх ёстойг сурчээ.

2019/09/30

Бурханы дуу хоолой “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм” Эшлэл 1 (Монгол хэлээр)


Бурханы дуу хоолой “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм” Эшлэл 1 (Монгол хэлээр)

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажлын арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс ярьж, үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг харах боломжийг хүнд олгодог. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг. Энэ бол Үгийн эрин үед ажиллахдаа үгийг ашиглахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юунд орох ёстойг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Үгээр дамжуулан хүнийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүн үгийг харж, үгийг сонсож, үгийн оршин тогтнолыг мэддэг болсон. Үүний үр дүнд тэрээр Бурханы оршин тогтнолд, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаанд, мөн түүнчлэн хүнийг гэсэн Бурханы хайранд, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг.  ‘Үг’ хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан дэлхийг үгээр бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үгээр удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхийл хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэлдэх юм. Хаанчлалын эрин үеийн туршид Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд Бурхан үг ашигладаг; Тэр гайхамшиг болон ид шид үзүүлэхгүй; Тэр ердөө үгээр дамжуулан ажлаа хийдэг. Үгнээс болж хүн тэжээгдэж, хангагддаг; үгнээс болж хүн мэдлэг болон жинхэнэ туршлага олж авдаг. Үгийн эрин үе дэх хүн үнэхээр ер бусын ерөөл хүртсэн. Тэр бие махбодын ямар ч зовлон шаналал амсдаггүй ба зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангалтыг эдэлдэг; тэр эрж хайж, бэдрэх хэрэггүйгээр хялбархнаар Бурханы илрэлтийг харж, Өөрийнхөө амаар ярихыг нь сонсож, Түүний хангадаг зүйлийг хүлээн авч, ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Эдгээр нь өмнөх эрин үеүдийн хүмүүсийн эдэлж чадаагүй зүйлс бөгөөд эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж байгаагүй ерөөл юм.”

2019/08/28

БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН НУУЦ (1)

   Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зам тавьж өгсөн. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй бөгөөд хүний үүргийг л биелүүлсэн юм. Иохан Эзэний замыг тавигч байсан хэдий ч Бурханыг төлөөлж чадаагүй юм; тэр ердөө Ариун Сүнсэнд ашиглагдсан хүн байлаа. Есүс баптисм хүртсэний дараа “Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буужээ.” Дараа нь Тэр Өөрийн ажлыг эхэлсэн, ѳѳрѳѳр хэлбэл Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тийм учраас Тэр Бурханы ялгамж чанарыг эзэмшсэн, учир нь Тэр Бурханаас ирсэн билээ. Үүнээс өмнө Түүний итгэл ямар байсан нь хамаагүй—энэ нь заримдаа сул, заримдаа хүчтэй байсан байж болох ч—бүгд Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнөх хэвийн хүний амьдралд нь харьяалагдаж байв. Түүнд баптисм хүртээсний (өөрөөр хэлбэл, тосолсны) дараа Бурханы хүч чадал болон алдар суу нэн даруй Түүнтэй хамт байсан, иймээс Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тэрээр тэмдэг, гайхамшиг бүтээж, хүчит үйлс үзүүлж чаддаг байсан бөгөөд Түүнд хүч чадал, эрх мэдэл байлаа, учир нь Тэр шууд Бурханы Өөрийн өмнөөс ажиллаж байсан билээ; Тэр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байв. Тиймээс Тэр Бурхан Өөрөө байсан юм; энэ бол эргэлзээгүй. Ариун Сүнс Иоханыг ашигласан. Тэр Бурханыг төлөөлж чадаагүй, мөн түүний хувьд Бурханыг төлөөлөх боломж ч байгаагүй. Хэрвээ тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс үүнийг нь зөвшөөрөхгүй байх байлаа, учир нь Бурханы Өөрийн биелүүлэх гэж байсан ажлыг тэр хийх чадваргүй байсан юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан эсвэл ямар нэгэн гажуудал байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байв. Түүний алдаа дутагдал нь зөвхөн түүнийг төлөөлж байсан боловч ажил нь харин Ариун Сүнсний төлөөлөл байлаа. Гэвч түүний бүх зүйл Бурханыг төлөөлж байсан гэж хэлж болохгүй. Түүний гажуудал, алдаа дутагдал нь Бурханыг төлөөлж чадах байсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаа мадагтай байх нь хэвийн зүйл боловч хэрвээ хүн Бурханыг төлөөлөхдөө гажуудалтай бол Бурханыг гутаасан хэрэг болох биш үү? Тэр нь Ариун Сүнсний эсрэг доромжлол биш үү? Бусад нь түүнийг өргөмжилж байсан ч хүн Бурханы байр сууринд зогсохыг Ариун Сүнс хөнгөхнөөр зөвшөөрөхгүй. Хэрвээ тэр Бурхан л биш бол эцэст нь бат зогсож чадахгүй. Ариун Сүнс, хүссэнээрээ Бурханыг төлөөлөхийг хүнд зөвшөөрдөггүй! Жишээ нь Ариун Сүнс Иоханд гэрчлэл хийсэн бөгөөд Есүст зам тавих нэгэн болохыг илчилсэн боловч түүн дээр Ариун Сүнсний хийсэн ажил хэмжээтэй байв. Иоханаас хүссэн бүхэн нь Есүсийн замыг тавигч байж, Түүнд зориулан зам тавих явдал байлаа. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс түүний зам тавих ажлыг л дэмжиж, тийм ажил хийхийг л түүнд зөвшөөрсөн—өөр зүйл хийхийг түүнд зөвшөөрөөгүй. Иохан Елиаг төлөөлсөн бөгөөд тэрээр зам тависан эш үзүүлэгчийг төлөөлсөн юм. Ариун Сүнс үүнд нь түүнийг дэмжсэн; түүний ажил нь зам тавихын төлөө байсан цагт Ариун Сүнс түүнийг дэмжиж байв. Гэвч хэрвээ тэр өөрийгөө Бурхан Өөрөө хэмээж, золин авралын ажлыг дуусгахын төлөө ирсэн гэж хэлсэн бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах байлаа. Иоханы ажил хэчнээн агуу байсан нь хамаагүй, үүнийг Ариун Сүнс дэмжиж байсан ч гэсэн түүний ажил хил хязгааргүй байгаагүй юм. Ариун Сүнс түүний ажлыг үнэхээр дэмжиж байсан нь үнэн боловч тухайн үед түүнд өгсөн хүч чадал нь зам тавих явдлаар л хязгаарлагдаж байв. Тэр өөр ажил хийж огт чадахгүй байсан, учир нь тэр бол Есүс биш, харин замыг тависан Иохан байлаа. Тиймээс Ариун Сүнсний гэрчлэл гол түлхүүр нь боловч хүнээр хийлгэхээр Ариун Сүнсний зөвшөөрсөн ажил бүр ч илүү чухал юм. Иохан тухайн үед хангинасан гэрчлэл хүлээн аваагүй гэж үү? Түүний ажил ч бас асар их байгаагүй гэж үү? Гэхдээ түүний хийсэн ажил Есүсийнхээс илүү гараагүй, учир нь тэр ердөө л Ариун Сүнсээр ашиглагдсан хүн байсан ба Бурханыг шууд төлөөлж чадаагүй, иймээс түүний хийсэн ажил хязгаарлагдмал байлаа. Түүнийг зам тавих ажлаа дуусгасны дараа түүний гэрчлэлийг хадгалах хэн ч байгаагүй, ямар ч шинэ ажил түүнийг дагаагүй бөгөөд Бурханы Өөрийн ажил эхлэхэд тэр орхин явсан юм.

2019/07/27

олилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх


Зургаан мянган жил үргэлжилдэг Миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм), тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн уг чанартай уялдан агуулгаараа ялгаатай байдаг боловч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг буюу бүр нарийн хэлбэл, Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд түүний ашигладаг заль мэхтэй уялдан хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах явдал юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны тэвчишгүй жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад энэ нь, сайн, мууг хооронд нь ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, өөдгүйгээс өөдгүй, муу ёрын нэгэн гэдгийг тодорхой харахыг Өөрийн бүтээлүүдэд зааж сургах, мөн сайн ба муу, үнэн ба худал, ариун чанар ба бузар булайгийн хоорондын ялгааг, юу агуу болохыг, юу олиггүй болохыг туйлын тодорхой хэлж өгөх явдал билээ. Ингэж, хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, харин бүтээлийн Эзэн болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэднийг баярлуулах зүйлсийг өгч чадна гэдгийг мунхаг хүн төрөлхтөн Надад гэрчилж чаддаг болно; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө л Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлдээ Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авах болно. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэхийн тулд гурван үе шатанд хуваагддаг: Өөрийн бүтээлүүддээ Миний гэрч болж, Миний хүслийг ухаарч, Би бол үнэн гэдгийг мэдэх боломж олгох. Тийнхүү, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ажлын анхны үе шатны үеэр Би хуулийн ажлыг хийсэн ба энэ нь Ехова Өөрийн ардыг удирдах ажил байсан. Хоёр дахь үе шат нь Иудейн тосгонуудад Нигүүлслийн эрин үеийн ажлыг эхлүүлсэн. Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг Есүс төлөөлдөг; Тэр бие махбодтой болж, загалмайд цовдлогдож, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн. Золилтын ажлыг төгсгөж, Хуулийн эрин үеийг дуусган Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд Тэр цовдлогдсон ба тиймээс Түүнийг “Дээд Командлагч”, “Нүглийн тахил” болон “Золин аврагч” гэж нэрлэжээ. Тийнхүү Есүсийн ажил Еховагийн ажлаас агуулгаараа өөр байсан боловч зарчмаараа адилхан байсан. Ехова Хуулийн эрин үеийг эхлүүлж, газар дээрх Өөрийн ажлыг гүйцэтгэх гэрийн суурь, төрсөн нутгийг бий болгосон ба тушаал гаргасан; эдгээр нь Түүний, Хуулийн эрин үеийг төлөөлдөг хоёр амжилт нь байв. Нигүүлслийн эрин үед Есүсийн хийсэн ажил бол тушаал гаргах биш, харин тушаалыг биелүүлэх, ингэснээр хоёр мянган жил үргэлжилсэн Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийг урин залах явдал байсан юм. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг урин залах үндсийг эхлэн тавигч байсан боловч Түүний ажлын гол цөм нь золин аврал хэвээр үлдсэн. Иймээс Түүний хийсэн ажил мөн хоёр хэсгээс бүтдэг: шинэ эрин үеийг нээх, Өөрийн цовдлолоороо дамжуулан нүглээс золин аврах ажлыг гүйцээх. Тэгээд Тэр явж одсон. Тэр үед Хуулийн эрин үе төгсгөлдөө очиж, хүн төрөлхтөн Нигүүлслийн эрин үед орсон билээ.

2019/07/20

Тэрслүү үзэл болон шүтээнийг хүмүүс тодорхойлж чадахгүй

Хенань Муж, Анианг Хот, Ли Кун
Бурханы эцсийн өдрүүдийн ажил Хятадын Эх газарт аль хэдийнэ нэг бүлэг хүмүүсийг байлдан дагуулаад байна. Бурханы илрэлтийг хүсдэг шашны бүлэглэлийн олон итгэгчид Бурханы үгээр байлдан дагуулагдсаны учир нь тэд Бурханы дуу хоолойг сонсож Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэнд оршино. Үүний зэрэгцээ, шашны бүлэглэл дэх олон тахилч, ахлагч нар Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэх, буруутгахын тулд яахаас ч буцдаггүй. Тэд үүнийг байнга тэрслүү үзэл эсвэл шүтээн гэж хандан ямар ч шалтгаангүйгээр буруутгаж, доромжилдог. Хуучин ажил шинээр солигдох чухал цаг мөчид, үл ойшоосон, бардам зан нь тэднийг тухайн цаг үеийн Фарисайчуудын адилаар Бурханыг эсэргүүцэн Бурханыг дайснаа гэж үзэж мөхлийн замаа сонгоход хөтөлдөг.
Дэлхийг бүтээсэн үеэс эхлээд одоог хүртэл Бурхан байнга шинэ ажил хийж хүн төрөлхтнийг хөгжлийн зүгт үргэлжлүүлэн удирдан залсаар байгаа билээ. Гэхдээ Бурханы шинэ ажил хүний дээр ирэх үе бүрт Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг олон тооны хүмүүс байдаг. Тэд Бурханы өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаас зууралдаж, хүмүүсийн үзэл, төсөөллийг цагдан, хүмүүсийн мэдлэг, оюун ухаанаар дамжуулан Бурханы шинэ ажлыг тодорхойлдог бөгөөд Бурханыг эсэргүүцдэг, Бурханы шинэ ажлаас татгалздаг учраас эцэст нь Бурханаар арчигдан үгүй болдог.

2019/06/05

БУРХАНЫ ИЛРЭЛТ ШИНЭ ЭРИН ҮЕИЙГ АВЧИРСАН

  Бурханы удирдлагын зургаан мянган жилийн төлөвлөгөө дуусаж байгаа бөгөөд Түүний илрэлтийг эрж хайдаг бүхэнд хаанчлалын үүд хаалга аль хэдийн нээгдээд байна. Хүндэт ах эгч нар аа, та бүхэн юу хүлээгээ вэ? Юу эрж хайгаа вэ? Бурханы илрэхийг хүлээж байгаа юм уу? Түүний мөрийг хайж байна уу? Бурханы илрэлтийг хүн хэчнээн хүсэн хүлээдэг билээ! Бурханы мөрийг олох хэчнээн хэцүү билээ! Ийм эрин үед, ийм дэлхий ертөнцөд, Бурханы илрэх өдрийг нүдээр үзэхийн тулд бид яах ёстой вэ? Бурханы мөртэй хөл нийлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? Ийм төрлийн асуултууд Бурханы илрэхийг хүлээж байгаа бүх хүнд тулгардаг. Та бүгд эдгээрийг нэг бус удаа бодож үзсэн—гэхдээ үр дүн нь юу байв? Бурхан хаана илэрдэг юм бэ? Бурханы мөр хаа байгаа юм бэ? Хариултыг нь та нар олсон уу? Бурхан Өөрийг нь дагадаг бүх хүний дунд гарч ирдэг, Түүний мөр бидний дунд байдаг гэж олон хүн хариулна; энэ ийм энгийн! Нэгэн хэвийн хариултыг хэн ч өгч чадна, гэхдээ Бурханы илрэлт болон Түүний мөр гэдэг нь юу гэсэн утгатайг та нар ойлгодог уу? Бурханы илрэлт гэдэг нь газар дэлхий дээр ажлаа хийхээр биечлэн ирэхийг нь хэлдэг. Тэрээр эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөх ажил явуулахын тулд Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, мөн Өөрийн төрөлх арга замаар хүн төрөлхтний дунд буудаг. Энэ төрлийн илрэлт нь нэг төрлийн ёслол биш юм. Энэ бол тэмдэг, дүр зураг, гайхамшиг, ямарваа агуу үзэгдэл биш, шашны нэг төрлийн үйл явц бүр ч биш. Энэ бол хэний ч харж, хүрч болох жинхэнэ, бодит баримт билээ. Энэ төрлийн илрэлт нь ёс төдий зүйл хийхийн төлөө, эсвэл богино хугацааны даалгаврын төлөө байдаггүй; харин Түүний удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын нэг үе шатны төлөө байдаг. Бурханы илрэлт нь үргэлж утга учиртай байдаг бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэг байдлаар үргэлж холбоотой байдаг. Энд “илрэлт” гэж нэрлэгддэг зүйл нь Бурхан хүнийг залж, чиглүүлж, гэгээрүүлдэг төрлийн “илрэлт”-ээс тэс өөр юм. Бурхан илрэх бүрдээ нэг алхам агуу ажлыг хийдэг. Энэ ажил нь өөр ямар ч эрин үеийн ажлаас өөр билээ. Энэ нь хүний ухаан санаанд багтамгүй ба хүн үүнийг хэзээ ч туулж байгаагүй. Энэ бол шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөдөг ажил бөгөөд хүн төрөлхтний авралын төлөөх илүү шинэ, илүү сайжирсан ажлын алхам юм; түүнчлэн энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү аваачдаг ажил билээ. Энэ бол Бурханы илрэлтийн утга учир юм.

2019/04/10

Бурханы үгийн магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай”

Бурханы үгийн магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай”

Чин сэтгэлээсээ эрж хайж байгаа эсэх чинь
Бусдын шүүлт, санаа бодлоор биш,
Ариун Сүнсний ажлын оролцоо
байгаа эсэхээр шийдэгддэг.
Гэвч чин сэтгэлийг чинь илүү их тодорхойлох зүйл бол
Ариун Сүнсний ажил аажмаар
Чамайг өөрчилж, Бурханыг мэдүүлж байна уу гэдэг юм.
Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө.
Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно.
Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг.
Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй.


Хэрэв чи өөрчлөгдөөгүй бол энэ нь

Ариун Сүнс чам дээр ажилладаггүйг харуулдаг.
Хэдий чи үйлчилдэг ч ерөөл хүртэхийн тулд л үйлчилдэг.
Хааяа нэг үйлчлэх нь
Зан чанарын өөрчлөлт гэсэн үг биш.
Үйлчлэл үзүүлэгчид устгагдах болно.
Учир нь хаанчлалд тэд хэрэггүй.
Итгэлтэй, төгс хүмүүст үйлчлэх
Өөрчлөгдөөгүй хүн хаанчлалд хэрэггүй.
Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө.
Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно.
Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг.
Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2019/03/07

Magtan duu “Бүх үндэстнээс гаралтай Бурханы ардууд нэг болж, санаа сэтгэлээ илэрхийлдэг ” MV


Magtan duu “Бүх үндэстнээс гаралтай Бурханы ардууд нэг болж, санаа сэтгэлээ илэрхийлдэг ” MVБурханы хаанчлалыг харагтун,
энд Бурхан бүгдийг захирдаг.
Бүтээлийн эхлэлээс энэ өдрийг хүртэл
Бурханы хөвгүүд бэрхшээл дотор дагуулсан.
Тэд сайн мууг туулсан.
Гэхдээ одоо Түүний гэрэлд амьдардаг.
Өчигдрийн шударга бус байдалд
гашууддаггүй хэн байна вэ?
Их үнээр олдсон амьдралын төлөө
нулимс урсгадаггүй хэн байна вэ?
Бурханд зүрхээ зориулах боломжийг
ашиглахгүй хэн байна вэ?
Эрмэлзэл туршлагаа илэрхийлэхийг
хүсэхгүй хэн байна вэ?
Өчигдрийн шударга бус байдалд
гашууддаггүй хэн байна вэ?
Их үнээр олдсон амьдралын төлөө
нулимс урсгадаггүй хэн байна вэ?
Бурханд зүрхээ зориулах боломжийг
ашиглахгүй хэн байна вэ?
Эрмэлзэл туршлагаа илэрхийлэхийг
хүсэхгүй хэн байна вэ?

2019/01/30

Христийн сүммйн кино “Ялалтын Дуу” киноны хэсэг: ариусгалт ба авралд хөтөлдөг зам (Монгол хэлээр)


Христийн сүммйн кино “Ялалтын Дуу” киноны хэсэг: ариусгалт ба авралд хөтөлдөг зам (Монгол хэлээр)
Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил хүнийг яаж ариусгаж, авардаг вэ? Үнэн ба амийг олж авч, аврал хүртэх эрхтэй болж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид Бурханы шүүлт, гэсгээлтийг хэрхэн туулах ёстой вэ? Энэхүү видео танд хариултуудыг нь өгч, тэнгэрийн хаанчлалд орох замыг заах болно. Анхны видео линк:Христийн сүммйн кино “Ялалтын Дуу” киноны хэсэг: ариусгалт ба авралд хөтөлдөг зам (Монгол хэлээр)



2019/01/17

Цайлган хүмүүс шудрага хүмүүс байх албагүй

   Би өөрийгөө нийтэч, шулуухан төрлийн хүн гэж үздэг. Би хүмүүстэй маш шулуухан ярьчихдаг, хэлэхийг хүссэн зүйлээ тойруулаад байлгүй шулуухан хэлчихдэг. Хүмүүстэй харилцахдаа ч тэр би хэтэрхий шулуухан талдаа. Бусдад хэтэрхий амархан итгэснээсээ байнга мэхлэгдэж, дооглуулна. Зөвхөн чуулганд явсаны дараагаар би өөрийн гэж дуудаж болохоор газраа олсон юм. Би өөртөө ингэж бодов: Өмнө нь миний цайлган зан сул тал минь болж, бусдад намайг амархан мэхлэгдэхэд хүргэдэг байсан, харин чуулганд Бурхан нийгмийн элэг доог болсон хүмүүсийг, шудрага хүмүүсийг хүсдэг, тиймээс би хэтэрхий цайлган байхдаа санаа зовох шаардлагагүй болсон. Би ялангуяа Бурхан шудрага бөгөөд эгэл хүмүүсийг хайрладаг бөгөөд зөвхөн шудрага хүмүүс Бурханы авралыг хүртэнэ гэдгийг сонсоод тайтгарсан. Ах эгч нар маань өөрсдийнхөө урвамтгай уг чанараа таньж мэдсэн ч, өөрчлөж чадалгүй, ямар их зовж байгааг хараад, би шулуун шудрага зантай болохоор ийм зовлонг туулах шаардлагагүйдээ улам их тайтгарсан. Нэгэн өдөр Бурханы илчлэлтийг хүлээн авсаныхаа дараа, би бодож байсан шигээ бас тийм ч шудрага хүн биш гэдгээ эцсийн эцэст ухаарав.

2018/11/11

Христийн сүмийн дуу “Бурханы ардууд төлөвших тусам, агуу улаан луу улам сүйрнэ”



2018/10/31

8-р бүлэг. Янз бүрийн төрлийн хүмүүсийн төгсгөл ба хүнд өгсөн Бурханы амлалт


Холбогдолтой Бурханы үг:

  Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Хэрвээ чи одоо ойлгосон бол Би чамайг шүүгдэхдээ дуулгавартайгаар захирагдахыг ятгаж байна, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдаж эсвэл Тэр чамайг Өөрийн хаанчлалд аваачих боломжийг хэзээ ч олж авч чадахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаагүй, өөрөөр хэлбэл шүүлтийн ажлын дундуур зугтан одсон хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэдний нүгэл нь фарисайчуудынхаас ч илүү олон, илүү хүнд ба учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Ийм хүмүүс үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнэгүй ба тэд илүү хатуу шийтгэл буюу үүрдийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээрээ харуулаад дараа нь Түүнээс урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, оюун ухаан, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Энэ нь хүнийг шүүж, түүнийг илчлэх Бурханы зорилго биш гэж үү? Шүүлтийн явцад Бурхан төрөл бүрийн хорон муу хэрэг хийсэн хүмүүсийг муу ёрын сүнсээр дүүрсэн газар луу явуулж, эдгээр муу ёрын сүнснүүдээр тэдний махан биеийг устгуулдаг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхлах ба энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан эдгээр үнэнч бус, хуурамч итгэгчид, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг тэдний бүртгэлийн номонд бичиж авдаг; цаг нь ирэхэд Тэр тэднийг бохир сүнснүүдийн дунд хаяж, эдгээр бохир сүнсээр тэдний бүхий л биеийг бузартуулдаг, ингэснээр тэд хэзээ ч дахин төрөхгүй, хэзээ ч дахин гэрэл харахгүй болох юм. Нэгэн цагт үйлчлэл хийж байгаад эцэст нь хүртэл үнэнч байж чадаагүй эдгээр хоёр нүүртнүүдийг Бурхан ёрын муу гэж тооцох ба ингэснээр тэд ёрын муугийн зөвлөлд алхаж, тэдгээр эмх замбараагүй хүмүүсийн нэг болно; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгах болно. Бурхан, Христэд хэзээ ч үнэнч байгаагүй эсвэл ямар ч хүчин чармайлтыг зориулж байгаагүй хүмүүсийг цааш нь тавьж, анзаарахгүй ба эрин солигдох үед тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалын хаалгаар орж чадах нь байтугай, газар дээр оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин сэтгэлээсээ хандаагүй бөгөөд нөхцөл байдлын улмаас Түүний харьцалтанд хүчээр орсон хүмүүсийг Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд оруулна. Тийм хүмүүсийн ердөө цөөхөн хэд нь л амьд үлдэх ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурхан, Бурхантай ижил санаатай бүх хүмүүсийг, Бурханы ард болон хөвгүүдийг мөн Бурханы тахилч болгохоор урьдчилан тогтоосон хүмүүсийг Өөрийн хаанчлалдаа аваачина. Энэ бол Өөрийнхөө ажлаар дамжуулан Бурханы олж авсан охь юм. Бурханы тогтоосон ангиллуудын алинд нь ч багтаагүй хүмүүсийн тухайд гэвэл тэд үл итгэгчдийн дунд тоологдох болно. Та нар тэдний үр дүн ямар байхыг итгэлтэйгээр төсөөлж чадна. Та бүхэнд хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; та нарын сонгох зам бол та нарын гаргах шийдвэр байх болно. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Түүнтэй эн зэрэгцэн явж чадахгүй хэнийг ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар нь ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

2018/09/14

1. Бурханы үгийн ажлын ач холбогдол.



Холбогдолтой Бурханы үгс:

Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм. Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой гэдгийг хүн тэр үгээр дамжуулан мэдэх болсон. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр нь дамжин бүтдэг. Хүн тэр үгээр илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг энгийн, эгэл хэдий боловч бие махбод болсон Бурханы амнаас гарсан үг бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний үзэл, хуучин зан чанар болон бүхэл дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид зөвхөн өнөө үеийн Бурхан л ийм байдлаар ажилладаг ба зөвхөн Тэр ярьж, хүнийг тийнхүү авардаг. Түүний дараа хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг; тэд үгийн дэлхийд амьдарч, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг ба түүгээр үл барам үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж, хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж авардаг. Эцэст нь Тэр, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход үгийг ашиглана. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын эрин үеийн туршид Бурхан Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлдэггүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ. Үгийн улмаас, хүн тэжээгдэж, хангагддаг; үгийн улмаас хүн мэдлэг болон жинхэнэ туршлагыг олж авдаг. Үгийн эринд хүн үнэхээр онцгой ерөөлүүдийг хүртжээ. Хүн бие махбодын өвчинд зоволгүй, зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангамжийг эдэлдэг; тэд эрж хайн, бэдрэх хэрэггүй ба Бурханы дүр төрхийг амархан харж, Түүнийг биечлэн сонсож, Түүний хангамжийг хүртэж, Түүнийг ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Өнгөрсөн эрин үеийн хүмүүс тийм зүйлийг эдэлж чадахгүй байсан ба эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж чадахгүй ерөөл байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

2018/09/10

4. Бурханы ажлын гурван үе шат бүрийн хоорондох харилцаа.





Холбогдолтой Бурханы үг:

Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь Бурханы удирдлагын бүхий л хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс эхлэн Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Тэр бол Эхнийх болон Сүүлийнх мөн Тэр бол эрин үеийг эхлүүлдэг Нэгэн бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр газар байрлал дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсээр хийгдсэн. Эдгээр гурван үе шатыг салгадаг хүн бүр Бурханыг эсэргүүцдэг. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлгох ёстой ба энэ нь ямар ч эргэлзээгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээсh

Та нар Еховагийн ажлыг, Түүний тогтоосон хуулиудыг болон хүний амьдралыг залж чиглүүлдэг Түүний зарчмуудыг, Хуулийн эрин үед Түүний хийсэн ажлын агуулгыг, хуулийг тогтоосон Түүний зорилгыг, Нигүүлслийн эрин үе дэх Түүний ажлын ач холбогдлыг болон сүүлчийн энэ үе шатанд Бурханы хийж байгаа ажлыг ойлгох ёстой. … Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажлууд нь Хуулийн эрин үед болон Нигүүслийн эрин үед хийсэн ажлуудыг орлож чадахгүй. Гэвч эдгээр гурван үе шат нь хоорондоо холбогдон нэг болсноор нэг Бурханы хийсэн бүх ажлыг үүсгэдэг. Мэдээж энэ ажлын гүйцэтгэл нь хэд хэдэн эрин үед хуваагддаг. Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажил бүх зүйлийг төгсгөлд нь аваачна. Хуулийн эрин үед хийсэн зүйл нь эхлэл, Нигүүслийн эрин үед хийсэн зүйл нь золин аврал юм. … Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс илүү зүйл биш, Хаанчлалын эрин үеэс илүү зүйл биш ба Нигүүслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд гэдэг нь ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг та нарт илчлэх хугацаа юм. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм нууцыг ямар ч хүн тайлж чадахгүй. …Эцсийн өдрүүдэд зөвхөн үгээр Хаанчлалын эрин үед орох ажлыг хийх ба энэ нь бусад эринүүдийг төлөөлөхгүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс илүү зүйл биш, Хаанчлалын эрин үеэс илүү зүйл биш ба Нигүүслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд гэдэг нь ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг та нарт илчлэх хугацаа юм. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. …

Эцсийн өдрүүдэд хийх ажил нь гурвын эцсийн үе шат юм. Энэ бол өөр нэг шинэ эрин үеийн ажил ба удирдлагын ажлыг бүхэлд нь төлөөлөхгүй. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь гурван эрин үе дэх ажлыг төлөөлж чадахгүй ба харин бүхэл юмны нэг талыг төлөөлж чадна. Ехова гэсэн нэр нь Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед ажил гүйцэтгэсэн гэдэг нь Бурхан бол хуулийн доор Бурхан байна гэдгийн баталгаа болохгүй. Ехова хүмүүст зориулан хууль гаргаж, тэдэнд тушаал буулган, хүмүүсээс сүм болон тахилын ширээ барихыг хүсэж байсан. Түүний хийсэн ажил нь зөвхөн Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан гэж хүмүүсээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэж батлах гээгүй. Ингэж хэлж болохгүй. Хуулийн доорх ажил нь зөвхөн нэг эрин үеийг илэрхийлнэ. Иймд хэрэв Бурхан зөвхөн Хуулийн эрин үед л ажил хийсэн бол хүмүүс Бурханыг тогтоогоод ингэж хэлэх байсан: “Бурхан бол сүмд байдаг Бурхан. Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөгийг өмсөж сүмд орох ёстой.” Хэрэв Нигүүслийн эрин үе дэх ажил хийгдээгүй, Хуулийн эрин үе одоог хүртэл үргэлжилсээр байсан бол хүн Бурханд бас өршөөнгүй болон хайрлах тал байдгийг мэдэхгүй байх байсан. Хэрэв Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, зөвхөн Нигүүслийн эрин үеийн ажил хийгдсэн бол хүн Бурханыг зөвхөн хүнийг зольж, нүглийг нь өршөөдөг гэдгийг л мэдэж байх байсан. Тэд зөвхөн Түүнийг ариун бөгөөд гэмгүй, Тэрээр Өөрийгөө хүмүүсийн төлөө цовдлуулж чадна гэдгийг л мэдэх болно. Хүн зөвхөн үүнийг мэдэх ба бусад бүх зүйлийн талаар ойлголтгүй байна. Иймд эрин үе бүр Бурханы зан чанарын нэг талыг төлөөлнө. Хуулийн эрин үе зарим талыг, Нигүүслийн эрин үе зарим талыг, энэ эрин үе зарим талыг илэрхийлдэг. Бурханы зан чанар нь зөвхөн бүх гурван үе шатыг хослуулснаар бүрэн илчлэгдэх юм. Хүн бүх гурван үе шатыг таниснаар л түүнийг бүтнээр нь хүлээн авч чадна. Эдгээр гурван үе шатын алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын эдгээр гурван шатыг мэдсэнээр л Бурханы зан чанарыг бүрэн байдлаар нь харах болно. Бурхан Хуулийн эрин үед ажлаа дуусгасан нь Түүнийг хуулийн доорх Бурхан гэж батлахгүй, Тэрээр золилтын ажлаа хийж дуусгасан нь Түүнийг хүн төрөлхтнийг үүрд зольно гэж баталж чадахгүй. Эдгээр нь хүний гаргасан дүгнэлт. Нигүүслийн эрин үе дууссан боловч чи Бурханыг зөвхөн загалмайд хамаатай учраас Бурханы cыг загалмай илэрхийлнэ гэж хэлж болохгүй. Хэрвээ чи ингэх юм бол чи Бурханыг тогтоож байна гэсэн үг. Энэ үе шатанд Бурхан ихэвчлэн үгний ажлыг хийж байгаа, иймд чи Бурханыг хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, Түүний авчирсан бүх зүйл нь гэсгээлт болон шүүлт гэж хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь Ехова болон Есүсийн ажлуудыг нээж, хүмүүсийн ойлгож чаддаггүй бүх нууцыг дэлгэх болно. Энэ нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дунд хийгдсэн авралын бүх ажлыг төгсгөл болгохын тулд хийгддэг. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг төгсгөл рүү нь аваачна. Хүний ойлгохгүй байсан бүх нууцыг тайлснаар хүн эдгээрийн талаар нэвт харж зүрхэндээ тодорхой ойлголттой болно. Зөвхөн тэгснээр л хүмүүсийг төрлөөр нь хувааж болно. Зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхлээр нь ойлгох ба учир нь Түүний удирдлага төгсгөл болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...