Ван Юпин, Хятад
Эзэн Есүсийн эргэн ирэхийг хүсэн хүлээж буй бусад бүх ах эгчийн нэгэн адилаар би ч бас Эзэнийг удахгүй эргэн ирж, тэнгэрийн хаанчлалд биднийг хүлээн авч, бидэнд ерөөлөө хайрлахыг тасралтгүй хүлээж байсан юм. 2006 оны 11 дүгээр сарын нэгэн өдөр би Эзэн эргэн ирсэн тухай мэдээг эцэст нь нэг юм сонсож билээ. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг уншиж, ах эгч нараас эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын талаар нөхөрлөж, гэрчилж байгааг сонссоны дараа бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг би эцэст нь ухаарав. Иймээс би эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг дуртайяа хүлээн авсан юм.
Нэг удаа цуглааны үеэр Ян эгч надад маш нухацтай өнгө аястайгаар ингэж нөхөрлөв: “Ойрын үед Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараа Сатаны учруулж буй саад, уруу таталттай тулгарсан олон ах эгч байгаа. Зарим нь ХКН-ын худал үгэнд хууртаж, зарим нь пастор, ахлагчдын саад, заналхийлэлтэй тулгарч, зарим нь гэр бүлийнхээ албадлага, хавчлагад орж, заримынх нь гэр бүлийн гишүүд өвдөж, гай барцадтай тулгарч байна. Энэ бүхэн нь биднийг Бурхан руу эргэн очиход саад хийх гэсэн Сатаны урхи юм. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил Бурханы гэрээс эхэлдэг, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын эцсийн үе шат гэдгийг бид бүгд хэдийнээ ойлгож байгаа. Бурхан хүнийг аврахын тулд хийж чадах бүхнээ хийж байна. Харин Сатан биднийг Бурханы өмнө очиж, Түүний авралыг хүлээн авахад саад учруулахын тулд арга заль гаргаж, бидэнд саад учруулж байгаа. Яг одоо сүнсний ертөнцөд явагдаж буй тулаан улам бүр эрчимжиж байгаа тул Сатаны заль мэх нүүрлэх болгонд хууртахгүй байж, Бурханы гэрчлэлд зогсохын тулд бид үнэнээр зэвсэглэж, ялган таних чадвар эзэмших яаралтай шаардлага гарч байна. Одоо Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншицгаая” гэв. Тэгээд би Бурханы үгийн номыг авч, дараах хэсгийг үнэн сэтгэлээсээ уншлаа: “Бурхан ажиллаж байхад Сатан түйвээдэг. Эцсийн өдрүүдэд тэр түйвээлтээ дуусгах ба үүний нэгэн адил Бурханы ажил ч гэсэн дуусаж, Бурханы төгс болгохыг хүссэн тийм төрлийн хүн бий болох юм. Бурхан хүмүүсийг эерэгээр чиглүүлдэг; Түүний амь бол амийн ус, хэмжихийн аргагүй агаад хязгааргүй. Сатан хүнийг тодорхой хэмжээнд завхруулсан; эцэстээ амийн амьд ус хүнийг төгс болгох болно, тэгээд Сатан хөндлөнгөөс оролцож, өөрийн ажлыг явуулах боломжгүй болох юм. Тиймээс, Бурхан эдгээр хүмүүсийг бүрэн олж авах болно. Сатан одоог хүртэл үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа; тэр өөрөө байнга Бурханы эсрэг сөрөн зогсдог, гэхдээ Бурхан үүнд ямар ч анхаарал хандуулдаггүй. Би Сатаны бүх харанхуй хүчийг, үүний бүх харанхуй нөлөөг ялах болно гэж Тэр хэлсэн. …Бурхан түүнээс илүү ухаантай ба Түүний ажил түүнээс хамаагүй илүү. Тиймээс, Би дараах зүйлийг өмнө нь хэлж байсан: Миний хийдэг ажил бол Сатаны ов залийн хариуд хэрэгждэг. Эцэстээ Би Өөрийн төгс хүчит байдлыг болон Сатаны хүчгүй байдлыг илчлэх болно. Бурхан Өөрийн ажлаа хийх үед, Сатан Түүний араас салахгүй дагаж байдаг, эцэстээ тэр бүрэн устгагдах хүртлээ—тэр өөрийг юу цохисныг ч мэдэхгүй! Тэрээр аль хэдийн сүйрэн унаж, няцлуулсныхаа дараа л үнэнийг ухаарах болно; харин тэр үед тэрээр аль хэдийн галан нууранд шатаагдаж байх болно. Тэгэхэд л тэр бүрэн итгэхгүй гэж үү? Учир нь түүнд цаашид ашиглах арга заль үгүй байх болно!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос). Ян эгч надад зөөлнөөр ингэж хэлэв: “Бурханы удирдлагын ажлын алхам бүрийг Сатан ойр нэхэн дагаж байдгийг Бурханы үгээс бид олж харлаа. Наана нь Бурхан хүнийг аврах ажил хийж байхад цаана нь Сатан үймүүлж, эвдэн сүйтгэж байдаг. Сатан хүнийг авахын тулд Бурхантай байнга өрсөлдөж байдаг бөгөөд ялангуяа хүн төрөлхтнийг бүрмөсөн аврах Бурханы ажлын эцсийн үе шатанд энэ нь нэн хамааралтай. Энэ удаад Бурханы ажлыг хүлээн авч, захирагдахад маань саад, төвөг учруулахын тулд Сатан бүр ч илүүтэйгээр чадах бүхнээ хийж, бүх төрлийн хүмүүс болон эд юмсыг ашиглаж байна. Хүнийг Бурханаас холдуулж, Бурханыг үгүйсгэх, Бурханаас урвахад хүргэж, улмаар Бурханы аврал хүртэхээргүй болгох нь Сатаны жигшмээр зорилго юм. Гэвч Сатаны заль мэхийн хариуд Бурхан мэргэн ухаанаа хэрэгжүүлдэг. Бурхан Сатаны саадыг ашиглан Өөрийн ажил, мэргэн ухаан, төгс хүчийг бидэнд ойлгуулж, мөн Сатаны хорон муу, ой гутам байдлыг тод томруун харуулдаг. Тиймээс цаашид юу ч тохиолдсон бай бид бүгд Бурханд залбирч, Бурханд найдаж, үнэнийг эрэлхийлэх ёстой. Мөн Сатаны заль мэхийг нэвт харж, ингэснээр Бурханы гэрчлэлд зогсох чадвартай байх ёстой. Энэ нь яг л Иовын туулсан шалгалттай адил. Иов Бурханы гэрчлэлд зогсож, Сатаныг ичгүүртэйгээр ухрахад хүргэсэн юм...” Ян эгчийн нөхөрлөлийг сонсоод би бүрэн итгэл үнэмшилтэйгээр: “Тийм ээ, бид жинхэнэ Бурханд итгэдэг. Бурханыг түшиж тулбал бидэнд айх зүйл байхгүй. Хэрэв би Сатаны сорилттой таарвал Бурханы талд заавал зогсох болно” гэж хариуллаа.