2018/10/31

8-р бүлэг. Янз бүрийн төрлийн хүмүүсийн төгсгөл ба хүнд өгсөн Бурханы амлалт


Холбогдолтой Бурханы үг:

  Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Хэрвээ чи одоо ойлгосон бол Би чамайг шүүгдэхдээ дуулгавартайгаар захирагдахыг ятгаж байна, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдаж эсвэл Тэр чамайг Өөрийн хаанчлалд аваачих боломжийг хэзээ ч олж авч чадахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаагүй, өөрөөр хэлбэл шүүлтийн ажлын дундуур зугтан одсон хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэдний нүгэл нь фарисайчуудынхаас ч илүү олон, илүү хүнд ба учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Ийм хүмүүс үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнэгүй ба тэд илүү хатуу шийтгэл буюу үүрдийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээрээ харуулаад дараа нь Түүнээс урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, оюун ухаан, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Энэ нь хүнийг шүүж, түүнийг илчлэх Бурханы зорилго биш гэж үү? Шүүлтийн явцад Бурхан төрөл бүрийн хорон муу хэрэг хийсэн хүмүүсийг муу ёрын сүнсээр дүүрсэн газар луу явуулж, эдгээр муу ёрын сүнснүүдээр тэдний махан биеийг устгуулдаг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхлах ба энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан эдгээр үнэнч бус, хуурамч итгэгчид, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг тэдний бүртгэлийн номонд бичиж авдаг; цаг нь ирэхэд Тэр тэднийг бохир сүнснүүдийн дунд хаяж, эдгээр бохир сүнсээр тэдний бүхий л биеийг бузартуулдаг, ингэснээр тэд хэзээ ч дахин төрөхгүй, хэзээ ч дахин гэрэл харахгүй болох юм. Нэгэн цагт үйлчлэл хийж байгаад эцэст нь хүртэл үнэнч байж чадаагүй эдгээр хоёр нүүртнүүдийг Бурхан ёрын муу гэж тооцох ба ингэснээр тэд ёрын муугийн зөвлөлд алхаж, тэдгээр эмх замбараагүй хүмүүсийн нэг болно; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгах болно. Бурхан, Христэд хэзээ ч үнэнч байгаагүй эсвэл ямар ч хүчин чармайлтыг зориулж байгаагүй хүмүүсийг цааш нь тавьж, анзаарахгүй ба эрин солигдох үед тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалын хаалгаар орж чадах нь байтугай, газар дээр оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин сэтгэлээсээ хандаагүй бөгөөд нөхцөл байдлын улмаас Түүний харьцалтанд хүчээр орсон хүмүүсийг Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд оруулна. Тийм хүмүүсийн ердөө цөөхөн хэд нь л амьд үлдэх ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурхан, Бурхантай ижил санаатай бүх хүмүүсийг, Бурханы ард болон хөвгүүдийг мөн Бурханы тахилч болгохоор урьдчилан тогтоосон хүмүүсийг Өөрийн хаанчлалдаа аваачина. Энэ бол Өөрийнхөө ажлаар дамжуулан Бурханы олж авсан охь юм. Бурханы тогтоосон ангиллуудын алинд нь ч багтаагүй хүмүүсийн тухайд гэвэл тэд үл итгэгчдийн дунд тоологдох болно. Та нар тэдний үр дүн ямар байхыг итгэлтэйгээр төсөөлж чадна. Та бүхэнд хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; та нарын сонгох зам бол та нарын гаргах шийдвэр байх болно. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Түүнтэй эн зэрэгцэн явж чадахгүй хэнийг ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар нь ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

  Одоо бол Би хүнийг хүн болгож эхлэх үе шат биш, харин хүн нэг бүрийн төгсгөлийг тодорхойлох цаг юм. Би хүн нэг бүрийн үг болон үйлдлийг, түүнчлэн Намайг дагаж буй тэдний замыг, тэдний төрөлхийн онцлог шинжийг, мөн тэдний эцсийн гүйцэтгэлийг Өөрийн тэмдэглэлийн дэвтэрт бичдэг. Ийм маягаар ямар ч хүн Миний гараас зайлахгүй ба Миний оноосноор бүгд өөрсдийнхөө төрөлтэй хамт байх болно. Хүн нэг бүрийн хүрэх газрын Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ болон ялангуяа өрөвдүүлж буй түвшин дээр нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшиж байгаа эсэхийнх нь дагуу шийддэг. Үүнээс өөр сонголт байхгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн шийтгэгдэнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хөдөлшгүй баримт. Тиймээс шийтгэгдсэн бүх хүмүүс бол тоо томшгүй олон муу үйлийнхээ хариуд Бурханы зөвт байдлын дагуу цээрлэл болгон ийнхүү шийтгүүлдэг юм. …

  Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Хорон санаатнууд дээр буудаг шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын баталгаа, түүнээс ч илүүтэйгээр Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гай гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст өлсгөлөн, тахал тохиолдох ба тэд цурхиран уйлах болно. Бүх төрлийн өөдгүй хэрэг үйлдсэн боловч Намайг олон жилийн турш дагасан хүмүүс ял тулгалтаас зугтахгүй; тэд ч бас эрин үеүдийн туршид хааяа үзэгдэж байсантай адил гай гамшигт унаж, байнгын айдас, түгшүүртэй байдалд амьдрах болно. Гагцхүү Надад үнэнч байдгаа харуулсан Миний дагалдагчид л баярлан хөөрч, Миний сүр хүчийг магтан сайшаах болно. Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй бахдалыг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд нь хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөртэйгээр амьдрах болно. Учир нь, Би хүмүүсийн сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Анх хүн төрөлхтнийг удирдан хөтөлж эхэлснээс хойш Би Өөртэйгээ адил санаа бодолтой бүлэг хүмүүсийг олж авахыг ихэд хүсэн найдсаар байна. Надтай адил санаа бодолгүй хүмүүсийг Би хэзээ ч мартаагүй; Би тэднийг зүрх сэтгэлдээ зэвүүрхэн хадгалж, тэдэн дээр Өөрийн цээрлэлийг буулгах боломжийг л хүлээж байгаа ба үүнийг харах нь Надад таашаал өгөх болно. Миний цаг үе эцэстээ өнөөдөр ирсэн ба Би цаашид хүлээх хэрэггүй!

  Миний сүүлчийн ажил зөвхөн хүнийг шийтгэхийн төлөө ч биш, харин хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө билээ. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь, Өөрийн хийсэн бүхний төлөө бүгдээс сайшаал талархал хүртэхийн төлөө юм. Миний хийсэн бүхэн зөв гэдгийг болон Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл юм гэдгийг хүн нэг бүр хараасай гэж Би хүсдэг; хүн төрөлхтнийг бий болгосон нь хүний ажил, нэн ялангуяа байгалийнх бүр ч биш. Эсрэгээрээ, бүтээлийн доторх амьд амьтан бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн зөвхөн мөхөж, гай тотгорын шаналал амсах болно. Ямар ч хүн үзэсгэлэнт нар, сар, эсвэл ногоон дэлхийг дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн зөвхөн хүйтэн цэвдэг шөнө болон үхлийн сүүдрийн хэрцгий хөндийтэй л тулгарах болно. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, мөн үүнээс ч илүүтэйгээр Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн юм. Надгүйгээр хүн төрөлхтөн нэн даруй бүрэн зогсонги байдалд орно. Хэдийгээр хэн ч Намайг анхаарч үздэггүй боловч Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрэл гамшгийг амсаж, бүх төрлийн сүг сүнсэнд гишгэлүүлэх болно. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн, хүн сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэдэг л Миний ганц найдвар юм. Хэдийгээр Миний ачийг хариулах хүн маш цөөхөн боловч энэ олон жилийн туршид хүн төрөлхтний дунд нааш цааш яаравчлан гүйсэн минь үр бүтээлтэй байж, Би тун сэтгэл хангалуун байгаа учраас хүний ертөнц дэх Өөрийн аяныг төгсгөж, Өөрийн ажлын дараагийн алхмыг эхлэх болно. Миний анхаардаг зүйл бол хүмүүсийн тоо биш, харин үүний оронд тэдний сайн үйлс юм. Ямар ч байсан та нар өөрсдийн хүрэх газрын төлөө хангалттай сайн үйлийг бэлдэнэ гэж Би найдаж байна. Тэгвэл л Би сэтгэл хангалуун байх болно; эс бөгөөс та нарын хэн ч та нарт тохиолдох гай гамшгаас зугтаж чадахгүй. Гай гамшиг Надаас үүсдэг ба мэдээж Надаар зохицуулагддаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайнаар харагдаж чадахгүй бол гай гамшиг амсахаас зайлахгүй. Гай зовлонгийн дунд та нарын үйлдэл болон үйл хэрэг бүхэлдээ зүй зохистой гэж тооцогдоогүй, учир нь та нарын итгэл болон хайр хуурмаг хоосон байсан ба та нар зөвхөн айдас ч юмуу, эсвэл хүч чадал гэдгээ л харуулсан. Үүний талаар Би зөвхөн сайн эсвэл муу шүүлт л хийх болно. Та нарын тус бүрийн үйлдэл, өөрийгөө илэрхийлэх арга зам Миний сонирхолыг татсан хэвээр байгаа ба үүний үндсэн дээр Би та нарын төгсгөлийг тодорхойлно. Гэхдээ Би үүнийг тодорхой болгох ёстой: Гай зовлонгийн цаг үед Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөл үзүүлэхгүй, учир нь, Миний өршөөл зөвхөн энэ хүртэл үргэлжилдэг. Цаашлаад Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би нүүр өгөхгүй, тэр ч байтугай Би найзуудынхаа ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсан хэн ч үүрд Миний зүрх сэтгэлд үлдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас

  Хаанчлал хүн төрөлхтний дунд бүрэлдэн тэлж, хүн төрөлхтний дунд оршино; тэнд Миний хаанчлалыг устгаж чадах хүч байхгүй. Өнөөдрийн хаанчлалд байгаа Миний хүмүүсээс хэн нь хүмүүсийн дунд байгаа хүн биш вэ? Та нарын хэн чинь хүний нөхцөл байдлын гадна оршдог вэ? Миний шинэ эхлэх цэг олон түмэнд зарлагдахад, хүн төрөлхтөн ямар хариу үйлдэл үзүүлэх бол? Хүн төрөлхтний байгаа байдлыг та нар өөрсдийн нүдээр харсан; та нар энэ ертөнцөд үүрд орших найдлага мэдээж өвөрлөдөггүй биз дээ? Би одоо Өөрийн хүмүүсийн дунд алхаж, Өөрийн хүмүүсийн дунд амьдарч байна. Өнөөдөр, Надад чин сэтгэлийн хайраа зориулж байгаа тэдгээр хүмүүс, мөн тэдэн шиг хүмүүс ерөөгдөнө; Намайг дуулгавартай дагадаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний хаанчлалд үлдэх болно; Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд гарцаагүй эрх мэдэл эзэмших болно; Намайг эрж хайж байгаа хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Сатаны хүлээсээс зугатааж, Надаар ерөөгдөж жаргана; өөрсдийгөө орхиж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын хишгээс өвлөж авах болно. Миний төлөө гүйдэг тэдгээр хүмүүсийг Би дуурсган мөнхөлнө, Миний төлөө зарцуулдаг тэдгээр хүмүүсийг Би аз жаргалтайгаар тэвэрнэ, Надад өргөн барьдаг хүмүүст Би таашаал бэлэглэнэ. Миний үгнээс таашаал олдог тэр хүмүүсийг Би ерөөх болно; тэд гарцаагүй Миний хаанчлалын гол нурууг барих багана байх болно, тэд Миний гэрт харьцуулшгүй их хишигтэй байх болно, тэдэнтэй хэн ч өөрийгөө харьцуулж чадахгүй. Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрсөн үү? Та нар өөрсдийн өгсөн амлалтаа хэзээ нэгэн цагт эрж хайсан уу? Та нар мэдээж, Миний гэрлийн заавраар, харанхуйн хүчний боомилолтыг сэт цохиж чадна. Мэдээж, та нар харанхуйн дундаас, та нарыг замчлах гэрлийг алдахгүй. Та нар мэдээж бүх бүтээлийн эзэн нь байх болно. Та нар мэдээж Сатаны өмнөх ялагч байх болно. Та нар мэдээж, агуу улаан лууны хаанчлалын уналтын үеэр Миний ялалтанд гэрчлэл хийхийн тулд асар олон хүмүүсийн дунд зогсох болно. Та нар мэдээж, Синимийн газар нутагт шийдэмгий, гуйвшгүй байх болно. Өөрсдийн туулдаг зовлонгоор дамжуулан та нар Надаас ирэх ерөөлийг өвлөн авч, бүхий л орчлон ертөнц дээр Миний алдраар гэрэлтэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Арван ес дэх айлдвар”-аас

  Миний үгс төгссөний дараа газар дээр аажмаар хаанчлал бий болж, хүн аажмаар хэвийн байдалдаа эргэн орно, тиймээс Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагдана. Хаант улсад Бурханы бүх ардууд энгийн хүний амьдралыг эргүүлэн авна. Жавартай хүйтэн өвөл дуусаж жилийн туршид хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс цаашид золгүй, гунигтай хүний ертөнцтэй нүүр тулахгүй, цаашид тэд хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахгүй. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага болон аллага хядлагаас урсах цус үгүй болно; бүхий л газар аз жаргалаар дүүрч, хүмүүсийн хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг байх болно. Би дэлхий даяар явж, Би Өөрийн сэнтий дээр тааламжтай суун оддын дунд амьдарна. Тэнгэр элчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барина. Цаашид өөрсдийнх нь сул дорой байдал тэднийг нулимс урсгахад хүргэхгүй. Миний өмнө тэнгэр элчүүдийн уйлах чимээг Би цаашид сонсохгүй ба цаашид хэн ч өөрсдийн зовлон бэрхшээлийн талаар Надад гомдоллохгүй. Өнөөдөр та нар бүгд Миний өмнө амьдардаг; маргааш та нар бүгд Миний хаанчлалд орших болно. Энэ нь, хүмүүст хайрладаг Миний хамгийн агуу ерөөл биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Хорь дахь айлдвар”-аас

  Амарч байгаа амьдрал гэдэг ямар ч дайнгүй, ямар ч бусармаг зүйлгүй, ямар ч шударга бус байдалгүй амьдрал юм. Өөрөөр хэлбэл Сатаны дарамт (энд “Сатан” гэдэг нь дайсагнасан хүчийг хэлж байна), Сатаны ялзруулалт, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагагүй байна гэсэн үг. Бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзнийг шүтэн мөргөдөг. Тэнгэр, газар бүхлээрээ амар амгалан байна. Энэ бол хүн төрөлхтний амар тайван амьдрал юм. Бурхан амралтанд орох үед газар дээр шударга бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсагнасан хүчний халдлага байхгүй байх болно. Хүмүүс бас шинэ ертөнцөд орох болно; тэд Сатаны ялзралд автсан хүн төрөлхтөн байхаа больж, харин Сатанаар ялзруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс байх болно. Хүн төрөлхтний амралтын өдөр нь Бурханы ч бас амралтын өдөр байна. Хүн төрөлхтөн амралтанд орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан; Тэр анхнаасаа амрах чадваргүй байсан юм биш. Амралтанд орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болино эсвэл бүх зүйл хөгжихөө болино гэсэн үг биш, мөн Бурхан ажиллахаа больж эсвэл хүн амьдрахаа болино гэсэн үг ч биш. Амралтанд орохын тэмдэг нь ийм байдаг: Сатан устгагдсан; хорон муу үйлд нь Сатантай нэгддэг хорлонт муу хүмүүс шийтгэгдэж, арчигдан хаягдсан; Бурханд дайсагнасан бүх хүч оршин байхаа больсон. Бурхан амралтанд орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтанд орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна гэсэн үг; тэнд Сатаны ялзралын юу ч байхгүй, ямар ч шударга бус зүйл тохиолдохгүй. Хүмүүс газар дээр хэвийн амьдарч, Бурханы халамжинд амьдрах болно. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтанд ороход, энэ нь Сатан устгагдаж, хүмүүс аврагдаж, хүмүүсийн дунд хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн үг байх юм. Бурхан хүмүүсийн дунд ажиллахаа болино, хүн ч Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Тиймээс Бурхан завгүй байхаа болих ба хүн ч яарч сандрах зүйлгүй болно. Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтанд орох болно. Бурхан Өөрийнхөө анхдагч байр сууриндаа эргэн ирж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст хүн, Бурхан хоёрын тус тусдаа оршин суух хүрэх газар нь юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар байдаг. Амрах зуураа Бурхан газар дээрх бүх хүний амьдралыг залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа больж, хүн ч бас Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдрах боломжгүй болно. Бурхан, хүн хоёр адилхан ертөнцөд амьдарч чадахгүй, харин хоёуланд нь тус тусын амьдрах байдал байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг чиглүүлэгч Нэгэн, харин тэгэхэд бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүн төрөлхтөн бөгөөд мөн чанарын хувьд хүн төрөлхтөн Бурхантай ижил биш. Амрах гэдэг нь өөрийнхөө анхдагч байранд эргэн ирэх гэсэн үг. Тиймээс Бурхан амралтанд орох үедээ Бурхан Өөрийн анхдагч байранд буцаж очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн дунд байх зуураа тэдний баяр баясал, зовлонг хуваалцахаа болино. Хүмүүс амралтанд орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээрээс Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж эсвэл Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Эдгээр нь амралтанд орсны дараах Бурхан ба хүн төрөлхтний тус тусын амьдрал, хүрэх газар юм. Бурхан, Сатан хоёрын хоорондох дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар Өөрийн удирдлагын ажил дууссаны дараа Бурхан амралтанд орох явдал, хүний бүрэн аврал, амралтанд орох оролт нь мөн зайлшгүй чиг хандлага болдог. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амарч байхдаа Бурханыг шүтэн мөргөж, газар дэлхий дээр амьдрах болно, харин Бурхан амарч байхдаа хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх болно; Тэр тэднийг газар дэлхийгээс бус тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай. Бурхан амрах зуураа хүмүүсийн дунд ирж, илрэх бол хүн амарч байхдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн амьдралыг эдлэх болно. Бурхан, хүн хоёр амралтанд орсны дараа Сатан оршин байхаа больж, Сатаны адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтанд орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно. Тэд эцсийн өдрүүдийн агуу гай гамшгуудаар устгагдсан байх болно. Тэр хорон муу хүмүүс бүрэн устгагдсаны дараа газар дэлхий Сатаны дарлалыг дахин хэзээ ч мэдэхгүй. Хүмүүс бүрэн авралыг олох ба тэр үед л Бурханы ажил бүрэн дуусах болно. Эдгээр нь Бурхан, хүн хоёрын амралтанд орох урьдчилсан нөхцөлүүд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

  Тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажлын төлөө бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг тэр хүмүүс тэнгэрийн дор тэднийг эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр хаа сайгүй хүссэнээрээ алхаж чадах ба тэд газар дээр эрхийг эзэмшиж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Эдгээр хүмүүс дэлхий дахинаас нэгдэн нийлсэн бөгөөд, тэд өөр хэлээр ярьдаг, өөр өөр арьсны өнгөтэй боловч тэдний оршин тогтнол адилхан утга учиртай ба тэд бүгд Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй, тэд бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан шийдвэртэй, ижил хүсэл зорилготой байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхдаг ба Бурханыг гэрчилдэг хүмүүс орчлон ертөнц даяар аялж чадна. Эдгээр хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, тэд Бурханаар ерөөгдсөн бөгөөд тэд үүрд Түүний гэрэлд амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-оос

  учиргүй байх юм. Бурханаар төгс болгуулах хүмүүс нь Бурханы ерөөл болон Түүний өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг хүлээн зөвшөөрдөг, ингэснээр энэ нь тэдний дотор байгаа зүйл болдог; тэднийг боловсруулсан Бурханы бүх үг тэдэнд байдаг; Бурханы оршихуй ямар ч байсан, чи энэ бүгдийг яг байгаагаар нь авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чадна. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авахуулж чадах хүн юм. Зөвхөн тийм хүн л Бурханы хүртээсэн эдгээр ерөөлүүдийг өвлөн авах эрхтэй:

1. Бурханы хайрыг бүхэлд нь хүлээн авах.

2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх.

3. Бурханы удирдамжийг хүлээн авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханаар гэгээрүүлэгдэх.

4. Газар дээр Бурханд хайрлагдах дүр төрхийг амьдран харуулах; Петр Бурханыг хайрлаж, Бурханы төлөө цовдлогдож, Бурханы хайрын ачийг хариулан үхэх үнэ цэнэтэй байсан шигээр Бурханыг үнэхээр хайрлах; Петртэй адил алдартай байх.

5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.

6. Үхлийн бүх хүлээс болон Үхэгсдийн орныг даван гарч, Сатаны ажилд ямар ч боломжийг өгөлгүй, Бурханаар эзэмшүүлж, шинэ соргог, гал цогтой сүнсэн дотор амьдарч, алжааж ядарсан байдалгүй байх.

7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан юм шигээр бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй байх.

8. Алдрыг Бурхантай хамт хүлээн авч, Бурханы хайртай ариун хүмүүстэй адил төрхтэй байх.

9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл Бурханы хайртай хүү болох.

10. Бие махбодыг даван гарч хэлбэрээ өөрчлөн Бурхантай хамт гуравдагч тэнгэр лүү дээш гарах.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болсон хүмүүст өгөх амлалт”-аас

  Мөнхийн хүрэх газарт орох үедээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөх болно, тэгээд хүн авралыг олж авч, үүрд мөнхөд орсон учраас ямар нэг зорилгыг эрж хайхгүй, цаашлаад Сатанд бүслэгдэхээс тэр санаа зовох хэрэггүй. Энэ үед хүн өөрийн байрыг мэдэж, өөрийн үүргийг биелүүлэх ба хэдий тэд гэсгээгдэж шүүгдээгүй байсан ч хүн бүхэн өөрсдийн үүргийг биелүүлэх болно. Тэр үед хүн ялгамж чанар болон байр сууриныхаа аль алины хувьд бүтээл байх болно. Өндөр намын ялгаа гэж цаашид үгүй байх болно; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэсэн ч хүн, хүн төрөлхтний дэг журамтай, зохимжтой хүрэх газарт амьдарсаар байх болно, хүн Бүтээгчийг шүтэн мөргөхийн төлөө өөрийн үүргийг биелүүлэх болно, тэгээд ийм хүн төрөлхтөн нь үүрд мөнхийн хүн төрөлхтөн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

  Байлдан дагуулах ажил нэгэнт биелчихвэл хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр байсаар байх боловч энэ нь хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал ийм байх бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл болох болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байх нь тэд шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болох болно. Энэ нь газар дээрх хүн болоод Бурханы амьдралын эхлэл байх болно. Тийм сайхан амьдралын урьдач нөхцөл нь, хүн ариусгагдаж байлдан дагуулагдсныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал байх ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Тийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал, энэ нь газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн эрмэлздэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн өмнө нь хэзээ ч олж байгаагүй тийм амьдрал юм. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, энэ нь хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь бас хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь нэн даруй тохиолдохгүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусч, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л тэр ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялах юм, ингэснээр дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болох бөгөөд хүний махан биед халдах дайсны хүч гэж үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болох бөгөөд үүрд мөнх рүү орох юм. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн хаашаа ч явсан эрх чөлөөтэй байх бөгөөд тэрслүү чанар эсвэл эсэргүүцэлгүй байх юм. Хүн сайн байхын тулд Сатан хүлэгдэх ёстой; өнөөдөр[a] Сатан газар дээр хаа сайгүй түвэг учруулсаар байгаа учраас мөн Бурханы бүхий л удирдлагын ажил хараахан төгсгөлдөө очоогүй байгаа учраас хүн зүгээр биш байгаа. Нэгэнт Сатан ялагдчихвал хүн бүрмөсөн чөлөөлөгдөх болно; хүн Бурханыг олж авч, Сатаны эзэмшил дороос гарах үедээ зөвт шударгын Нарыг харах болно. Энгийн хүнд тохирох амьдрал сэргэх болно; сайн мууг ялгах чадвар, хэрхэн идэж, өөрийгөө хувцаслах тухай ойлголт болон хэвийн амьдрах чадвар гэх мэт энгийн хүний эзэмших ёстой бүхнийг сэргээх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

  Хүн газар дээр жинхэнэ хүний амьдралтай болох үед Сатаны бүх хүч хүлэгдэж, хүн газар дээр амар хялбар амьдрах болно. Аливаа зүйлс өнөөдрийнх шигээ ярвигтай байхгүй: Хүний харилцаа, нийгмийн харилцаа, гэр бүлийн түвэгтэй харилцаа зэрэг нь тийм их ядаргаатай, маш зовлонтой! Хүний амьдрал энд маш өрөвдөлтэй! Нэгэнт хүн байлдан дагуулагдчихвал түүний зүрх сэтгэл, оюун санаа өөрчлөгдөх болно: Тэр Бурханыг хүндэлсэн зүрх сэтгэлтэй, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй болно. Орчлон ертөнц дээрх Бурханы хайрыг эрж хайдаг хүн болгон байлдан дагуулагдчихвал өөрөөр хэлбэл Сатан ялагдчихвал, Сатан буюу харанхуйн бүх хүч хүлэгдчихвэл газар дээрх хүний амьдрал саадгүй байх ба тэр газар дээр эрх чөлөөтэйгээр амьдрах боломжтой болно. Хэрвээ хүний амьдрал махан биеийн харилцаагүй байсан бол, махан биеийн түвэгтэй байдал байдаггүй байсан бол энэ нь хамаагүй амар хялбар байх байлаа. Хүний махан биеийн харилцаа нь хэтэрхий түвэгтэй бөгөөд хүнд тийм зүйлс байх нь тэр өөрийгөө Сатаны нөлөөллөөс хараахан чөлөөлөөгүй байгаагийн баталгаа юм. Хэрвээ чи ах эгч нартай адилхан харилцаатай байсан бол, хэрвээ чи гэр бүлийнхэнтэйгээ адилхан харилцаатай байсан бол чамд ямар ч санаа зовох зүйл үгүй бөгөөд хэний ч тухай сэтгэлээ чилээх хэрэггүй байх байсан. Үүнээс илүү дээр юу ч үгүй ба ийм байдлаар хүн өөрийн зовлон шаналлын хагасыг хөнгөлдөг. Газар дээр энгийн хүний амьдралаар амьдарснаар хүн тэнгэрэлчтэй адил байх болно; хэдийгээр махан биетэй хэвээр байсан ч тэр тэнгэрэлчтэй маш адил байх болно. Энэ нь эцсийн амлалт, энэ нь хүнд өгөгдсөн сүүлчийн амлалт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

No comments:

Post a Comment

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...