2018/10/14

6. Жинхэнэ болон хуурамч удирдагчид, мөн жинхэнэ болон хуурамч хоньчдын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?



Холбогдолтой Бурханы үг:

Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. Хэрвээ хүмүүс шашны үзлийн дунд амьдарвал тэд Бурханд хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй, хэдий тэд Бурханд үйлчилдэг ч тэд өөрсдийн төсөөлөл болон үзлийн дунд үйлчилдэг ба үндсэндээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй. Бурхан Түүний зүрх сэтгэлд нийцэх үйлчлэлийг хүсдэг; Тэр үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хэрвээ хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол тэдүзлийн дунд амьдрах ба тийм хүмүүсийн үйлчлэл саад болж, түвэг уддаг. Тийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг, тиймээс Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй юм; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Бурхантай таарамжтай байх чадваргүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг. Тийм хүмүүс Бурханы магтаалыг хүлээн авч, Бурханыг харах чадвартайгаар үл барам мөн Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлаас хүний үзэл болон дуулгаваргүй байдлыг, хүний угийн чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; цаашлаад тэд өөрсдийн үйлчлэлийнхээ явцад зан чанартаа өөрчлөлт гаргах чадвартай байдаг. Зөвхөн ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай агаад жинхэнэ замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй агаад Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж байгаа нь Бурхан шинэ ажлыг хийсэн учраас мөн Бурханы дүр нь тэдний үзэлд байсантай адил бишээс болдог—үүний үр дүнд тэд Бурханыг илт эсэргүүцэж, Бурханыг шүүдэг ба энэ нь тэднийг Бурханаар жигшигдэж, гологдоход хүргэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Олон хүмүүс Бурханы янз бүрийн, өөр өөр ажлыг мэддэггүй учраас, цаашлаад тэд Ариун Сүнсний ажлыг хэмждэг дуслын төдий мэдлэг, хоосон сургаалыг эзэмшдэг учраас Бурханыг эсэргүүцэж Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн дадлага туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд тэд Ариун Сүнсний ажлыг үл хүндэтгэн үзэж, Ариун Сүнсний сахилга батыг үл ойшоож, цаашлаад Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан ялихгүй нотолгоог ашигладаг. Тэд түүнчлэн дүр эсгэж, өөрсдийн эрдэм мэдлэг болоод дэлхийг хөндлөн гулд туулан аялах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсээр жигшигдэн гологдох хүмүүс биш гэж үү, мөн тэд шинэ эрин үеэр таягдагдахгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг өчүүхэн харалган тэдгээр хүмүүс зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа биш үү? Библийн хомс мэдлэгээрээ тэд дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа тэд Ариун Сүнсний ажлыг урвуулахыг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын үйл явцыг тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй тэдгээр хүмүүс Бурханы 6,000 жилийн ажлыг нэг удаа хальт харахаар хичээдэг. Эдгээр хүмүүст ямар нэг эрүүл ухаан байна уу? Үнэндээ Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ их байна, тэд Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуур байдаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийн өчүүхнийг ярьдаг боловч өөрсдийн шүүмжинд яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба төдий чинээ тэсгэлгүйгээр тэд Бурханы оршихуйг тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьж, ямар ч бодит баримтыг санал болгодоггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнэгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом шиг үздэг хүмүүс бол хөнгөн хийсвэр! Ариун Сүнсний шинэ ажилтай тулгарах үедээ хянуур байдаггүй хүмүүс, ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын шударга явдлыг үгүйсгэх өөрсдийн төрөлхийн араншингаа сул тавьдаг, мөн үүнийг доромжилж гүтгэдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бүдүүлэг хүмүүс биш гэж үү? Цаашлаад тэд их зантай, угийн бардам, дийлдэшгүй хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй юм. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй мөн Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс өршөөгдөхгүй, энэ эрин үед ч эсвэл дараагийн ирэх эрин үед ч гэсэн тэд тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа мэт дүр үзүүлдэг ба тэд хэдий чинээ тэгж хийнэ, Бурханы захиргааны зарлигийг төдий чинээ зөрчдөг. Төрөлхийн сул задгай, хэзээ ч хэнд дуулгавартай байгаагүй тэдгээр их зантай хүмүүс бүгд энэ замаар алхдаггүй гэж үү? Үргэлж шинэлэг хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдөр болгон эсэргүүцдэггүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Ийм хүн Бурханы шинэ ажилд байнга дайсагнасан хандлагатай байж, захирагдах өчүүхэн ч санаагүй байдаг бөгөөд хэзээ ч дуртайяа захирагдаж эсвэл өөрийгөө дорд болгож байгаагүй. Тэр бусдын өмнө өөрийгөө өргөмжилдөг ба бусдад хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэр өөрийгөө, үгийг номлохдоо хамгийн гаргууд бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн авьяастай нь гэж үздэг. Тэрээр аль хэдийн өөрт нь байгаа үнэт зүйлсээ хэзээ ч хаядаггүй, харин шүтэж байх ёстой, бусдад номлох ёстой үе дамжсан үнэт зүйл мэтээр тэдгээрт ханддаг бөгөөд өөрийг нь биширдэг тэнэг мунхаг хүмүүст сургаал айлдахдаа тэдгээрийгээ ашигладаг. Үнэндээ чуулганд ч гэсэн ийм хүмүүс нэлээд хэд байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр амьдарч байгаа “номхоршгүй баатрууд” гэж хэлж болно. Тэд үг (хоосон сургаал)-ийг номлоно гэдэг нь өөрсдийнх нь хамгийн чухал үүрэг гэж боддог. Жилээс жилд, үеэс үед тэд өөрсдийн “ариун, халдашгүй” үүргийг биелүүлэн эрч хүчтэй явдаг. Хэн ч тэдэнд хүрч зүрхэлдэггүй бөгөөд нэг ч хүн тэднийг ил тод зэмлэж зүрхэлдэггүй. Тэд Бурханы гэрт “хаан” болж, үеэс үед бусдыг дарангуйлангаа дураараа авирладаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

Чи өөрийн төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүгээр чиний дуртай зүйлсийг Бурхан хайрладаг ба чиний дургүй зүйлийг Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд чиний ажил бүхэлдээ чиний өөрийн сонголтоор удирдуулдаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амийн зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй. Үнэн хэрэгтээ, чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь чиний ялзармал зан чанарыг гүнзгий шингээх болно. Дотроо чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийн зан чанарын дагуу үйлчлэх явдлаас урган гарсан дадлага туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн хоосон сургаалыг хөгжүүлэх болно. Энэ нь хүний туршлага болон хичээл юм. Энэ бол хүний амьдралын философи. Ийм хүмүүс фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүдийн дунд байдаг. …

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлийг төгсгөх”-өөс

Хүний оюун санаанд байгаа ажлыг хүн маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пасторууд, удирдагчид өөрсдийн авьяас билэг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс авьяас билэгт нь автагдаж, тэд юу болохын нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарч, зарим нэг ер бусын зүйлс болоод бодит бус гүн гүнзгий олон номлолд (мэдээж эдгээр бодит бус гүн гүнзгий номлол нь хүршгүй зүйлс байдаг) анхаарлаа хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанар дахь өөрчлөлтийг анхаардаггүй, харин оронд нь хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, хүмүүсийн мэдлэг болон шашны баялаг номлолыг сайжруулахад анхаардаг. Тэд хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөн эсвэл хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэж авахаар оролдох нь байтугай, хүмүүсийн мөн чанарын талаар сонирхдоггүй. Тэд өөрсдийн дутагдал болон завхралыг засаж залруулах нь байтугай, хүмүүсийн үзлийг сөрж эсвэл тэдний үзлийг илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүмүүс өөрсдийн төрөлх авьяас билгээр үйлчилдэг ба тэдний илэрхийлдэг зүйлс нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны тодорхойгүй үнэн болон мэдлэг байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяас билгийг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг сурган хүмүүжүүлж хожим ажиллаж, удирдаад явчихаар авьяаслаг төгсөгч болгох явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Чи далайн эрэг дээрх элс мэт их мэдлэгийг ярьж чаддаг ч үүний юу нь ч ямар нэгэн бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурахгүй байна гэж үү? Чи хоосон дүр эсгэхээс цаашгүй биш гэж үү? Ийм байдлаар үйлдэх нь хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр дээд байна, бодит байдлаас төдий чинээ хол байдаг ба хүмүүсийг төдий чинээ бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, энэ нь төдий чинээ их Бурханыг эс ойшоож, эсэргүүцэхэд чамайг хүргэдэг. Хамгийн өндөр дээд онолыг үнэт эрдэнэс мэт бүү үз; тэдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүмүүс хамгийн өндөр дээд онолыг ярих чадвартай байж магадгүй—гэхдээ тийм онолууд нь бодит байдлын юуг ч агуулдаггүй, учир нь энэ хүмүүс тэдгээрийг биечлэн мэдрээгүй ба тиймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Тийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд зөвхөн хүмүүсийг замаа алдахад хүргэдэг. Энэ нь хүмүүст хортой биш гэж үү? Хамгийн наад зах нь чи өнөөгийн бэрхшээлүүдийг шийдвэрлэж, хүмүүст оролтонд хүрэх боломжийг олгох чадвартай байх ёстой; зөвхөн үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд зөвхөн тэгснээр л чи Бурханы төлөө ажиллахад тохирох болно. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, хүмүүсийг хүлж, өөрийн олон зохимжгүй хэрэгжүүлэлтийг дуулгавартай дагахад хүмүүсийг бүү хүргэ. Ингэж хийх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд зөвхөн хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэх болно. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон зохицуулалтыг бий болгох ба энэ нь хүмүүсийн дургүйцлийг хүргэх болно. Энэ нь хүний дутагдал бөгөөд энэ нь үнэхээр тэсвэрлэшгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдалд илүү анхаар”-аас

Зарим хүмүүс, өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэхийн тулд биш харин онцгой нөхцөл байдалд зориулж эсвэл өөрсдийгөө орхиж, бусдад туслахын тулд л зарим үнэнээр өөрсдийгөө зэвсэглэдэг; бид тэднийг “хувиа хичээдэггүй хүмүүс” гэж нэрлэдэг. Тэд хөндлөнгийн ажиглагчид шиг байх зуураа үнэнийг баримталж, идэвхгүй бус байхыг хүмүүст сурган бусдыг үнэний хүүхэлдэй мэт, харин өөрсдийгөө үнэний эзэд мэт үздэг—тэд ямар төрлийн хүмүүс вэ? Сүйрэлтэйгээ нүүр тулахаас сэргийлэх ямар ч зүйл хийхгүй байх зуураа зөвхөн бусдад сургаал айлдахын тулд үнэний зарим үгээр зэвсэглэдэг—хэчнээн өрөвдөлтэй вэ! Хэрвээ тэдний үг бусдад тусалж чаддаг юм бол тэд яагаад өөрсдөдөө тусалж чадахгүй гэж? Бид тэднийг ямар ч бодит байдалгүй хоёр нүүртнүүд гэж нэрлэх ёстой. Тэд бусдыг үнэний үгээр хангаж, тэдгээрийг хэрэгжүүлэхийг бусдаас шаарддаг, гэхдээ өөрсдөө хэрэгжүүлэхийн тулд хичээл чармайлт гаргадаггүй—тэд жигшүүртэй биш гэж үү? Тэд үүнийг өөрсдөө хийж чадахгүй нь тодорхой, гэсэн ч тэд үнэний үгийг хэрэгжүүлэхэд бусдыг албаддаг—энэ нь хэчнээн харгис арга вэ? Тэд бусдад туслахын тулд бодит байдлыг ашиглаагүй; тэд эхийн хайраар бусдыг хангаагүй; тэд зүгээр л хүмүүсийг хуурч, завхруулж байгаа. Хэрвээ энэ нь үргэлжилбэл—хүн бүхэн үнэний үгийг дараагийнхдаа дамжуулбал—хүн бүр үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байгаа мөртлөө зөвхөн үнэний үгийг ярихгүй гэж үү?

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хайрладаг хүмүүс дагах замтай байдаг”-аас

Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; цаашлаад нэг ч хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй. Тэд бүгдээрээ ямар ч үнэ цэнэгүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд Бурханд заахын тулд өндөрт зогсож байдаг. Хэдий тэд Бурханы нэрийг сурталчилдаг ч, дур зоргоороо Түүнийг эсэргүүцдэг. Хэдий тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч, тэд бол хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд, зөв замд орохоор хичээж буй хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг ад чөтгөр бөгөөд Бурханыг эрж хайж буй хүмүүсийн замд саад болдог бул хар чулуу мөн. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч гэсэн тэд бол Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг удирддаг Христийн эсрэг хүмүүс гэдгийг дагалдагчид нь хэрхэн мэдэх юм бэ? Тэд хүний сүнсийг иддэг амьд чөтгөрүүд гэдгийг тэд хэрхэн мэдэх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Би, шашны ертөнцийн хүмүүс Бурханд итгэдэггүй, мууг үйлдэгчид буюу чөтгөртэй адил төрлийн хүмүүс гэж яагаад хэлдэг вэ? Би тэд бол мууг үйлдэгчид гэж хэлж байгаа нь, тэд Бурханы хүслийг ойлгодоггүй эсвэл Түүний мэргэн ухааныг хардаггүй учраас юм. Бурхан дахин хэзээ ч Өөрийн ажлыг тэдэнд илчлэхгүй; тэд бол Бурханы үйл хэргийг хардаггүй сохор хүмүүс билээ. Тэд Бурханд хаягдсан ба Ариун Сүнсний ажил байтугай Бурханы халамж, хамгаалалтыг огтхон ч эзэмшдэггүй. Бурханы ажилгүй хүмүүс нь мууг үйлдэгчид бөгөөд Бурханыг эсэргүүцэн зогсдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Хүний нөхөрлөл:

Ажилчдын хариуцлага бол үүргээ биелүүлж, Бурханы хүсэлд үндэслэн, Бурханы шаардлага болон зохицуулалтын дагуу чуулгануудыг удирдах явдал юм. Ийм ажил Бурханаар ерөөгддөг. Хэрвээ ажилчдад тийм ухаалаг байдал байдаггүй ба юмыг өөрсдийнхөөрөө хийж, хоньчны байр сууринд зогсож, хүмүүст хүссэнээрээ зааж, өөрсдийн үзэл, төсөөлөл, хоосон сургаалыг гаргаж, бусдаар түүнийгээ хүлээн зөвшөөрүүлснээр Бурханы хүслийг зөрчдөг бол тийм ажилчид хуурамч хоньчид болсон байдаг. Ажилчид хуурамч хоньчид болсон тухай олон жишээ байдаг ба Бурханы ажлын үе шат болгонд олон тооны хүмүүс Түүгээр таягдан хаягддаг. Эрин үе бүрд Бурханд үйлчилдэг хэдий ч эцэстээ бусдыг өөрсдөдөө дуулгавартай байлгаж, өөрсдийгөө Бурхан мэт шүтүүлэх хүртлээ Түүнийг эсэргүүцдэг олон хүн байдаг гэж Бурхан нэгэнтээ хэлсэн. Энэ бол “хуурамч хоньчдын” илрэл юм. Бид бүгд үүнийг анхааруулга гэж авч үзэх ёстой; ажилчид зан чанарын өөрчлөлтөнд анхаарлаа хандуулах ёстой ба хэрвээ энэ талаар хайнга, назгай байвал тэдний хувьд хуурамч хоньчид болох нь туйлын амархан. Хуурамч хоньчдын ажил нь, хуурамч хоньчдын өөрсдийнх нь утга санааны дагуу хүмүүсийг хөтлөх явдалд чухал ач холбогдол өгдөг. Тэдний хийж, хэлж, хүсдэг бүхэн өөрсдийнх нь төлөвлөгөөнөөс гарч, тэд үүнийг бүх үнэнээс хамгийн цэвэр нь мэт авч үздэг бөгөөд өөрсдийнхөө төлөвлөгөөний дагуу хүмүүст хүн байхыг зааж, үнэнийг олж авах боломжийг олгож чадна гэж тэд боддог. Эдгээр нь хуурамч хоньчдын туйлын ихэрхүү, өөрийгөө зөвтгөдөг зангийн илрэл юм. Үнэхээр ухаалаг хүмүүсийн хувьд, өөрсдийнх нь зөв гэдэгт итгэсэн үедээ тэд ялангуяа үнэнийг эрж хайж, ярилцдаг бөгөөд өөрсдийнх нь ойлгосон бүхэн зөв эсэхийг тогтоохын тулд бусдын өөр өөр үзэл бодол, мэдлэгийг сонсоход анхаарлаа хандуулдаг. Бурханы засалт, харьцалтыг туулсан хүмүүс бүгд өөрсдийгөө зөвтгөдөг зан болон ихэрхүү зангийнхаа заримыг хаяж чаддаг байх ёстой. Ажиллах үедээ тэд, Бурханы хүслийг зөрчиж, буруу замд орохоос зайлсхийхийн тулд өөрсдийн мөрийг анхаардаг. Тэд хуурамч хоньчид болохын үр дагаврыг бодохын аргагүй. Ажилчин болгонд өөрийн дадал байдаг, мөн тэдэнд бүгдэд нь хүмүүсийг усалдаг өөрсдийн гэсэн онол байдаг; үнэн хэрэгтээ өөрсдийнх нь зам хэр их үнэн эсвэл үнэн цэнийг агуулж байгаа тухай хэн ч бүрэн тодорхой мэддэггүй. Хүмүүст өөрийгөө мэдэх мэдлэг дутмаг байдаг, тэд үнэний талаарх мэдлэгтээ чин сэтгэлээсээ хандаж эсвэл нарийвчлан тунгаадаггүй бөгөөд зарим нэг үнэ цэнгүй зүйлийг дураараа сонгож аваад, бусдад өгч болох эрдэнэс мэт үздэг. Ийм дадал нь хуурамч хоньчдыг санагдуулдаггүй гэж үү? Энэ нь бусдыг болон өөрсдийг нь аль алийг нь хорлодоггүй гэж үү? Хуурамч хоньчид хэчнээн их ажил хийх нь хамаагүй хүмүүсийг Бурханы өмнө авчирч, Бурханыг мэдэж, дуулгавартай дагах боломжийг тэдэнд олгож огт чаддаггүй. Хуурамч хоньчдоос гардаг бүхэн нь үг, хоосон сургаал, үзэл, төсөөлөл байдаг бөгөөд өөр юу ч үүнээс илүүтэйгээр Бурханы ажилд саад хийж, эсвэл Түүнийг эсэргүүцдэггүй.

Дээрхийн нөхөрлөлөөс

Шашны аргуудын дагуу үйлчлэх гэдэг нь бүх зүйлийг шашны уламжлалт арга болон үйлчлэлийн дадлын дагуу хийж, янз бүрийн шашны ёслолыг хатуу чанд мөрдөн, зөвхөн Библийн мэдлэгийн дагуу хүмүүсийг удирдана гэсэн үг юм. Гадна талдаа энэ нь эрч хүчтэй, үнэмшилтэй санагдаж, шашны үнэр ханхлуулж, хүмүүсийн үзэлд төгс нийцдэг ба тэдгээрт ямар ч саад тотгор байдаггүй. Гэсэн ч үүнд Ариун Сүнсний ажил огт байдаггүй ба номлож байгаа зүйл нь шашны хоосон сургаал, Библийн мэдлэгээс өөрцгүй, шашны үзлээр дүүрэн байдаг, энэ нь Ариун Сүнсний гэгээрлийг огт агуулдаггүй, цугларалтууд нь зогсонги агаад амьгүй байдаг. Ийм үйлчлэлтэйгээр цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурханы сонгосон хүмүүс үнэнгүй үлддэг, тэдэнд Бурханы талаарх мэдлэг эсвэл Бурханд хандах дуулгавартай байдал байдаггүй бөгөөд тэд Бурханд итгэх итгэлийн зөв замд ороогүй—учир нь хүмүүсийн эрэлхийлдэг зүйл аврал биш, харин нигүүлсэл, ерөөл байдаг болохоор тэдний амь зан чанарт өөрчлөлтийн шинж тэмдэг байдаггүй. Хэдэн жилийн турш үйлчилчхээд энэ хүмүүс харуулах зүйл юу ч үгүй, гар хоосон хэвээр байдаг. Энэ бол шашны арга барилын дагуу үйлчилсний үр дагавар юм. Мэдээж, Бурханд үйлчилдэг ийм хүмүүс Бурханы ажлыг мэддэггүй, Бурханы хүслийг ойлгодоггүй ба Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллах гэдэг нь юу болохыг тэд мэддэггүй. Энэ нь яг л сохор нь сохортоо газарчилж буй хэрэг бөгөөд тэд Бурханы сонгосон хүмүүсийг буруу замаар оруулдаг, Фарисайчуудын адилаар Бурханд итгэдэг боловч Бурханыг эсэргүүцэж байдаг, тэд Бурханыг мэддэггүй, үндсэндээ Бурханы авралд хүрэх чадваргүй.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Бурханд итгэх зөв замд эхэлж орсноор л хүн Бурханд үйлчлэх зөв замаар алхаж чадна”-аас

Шашны нийгэмлэгийн пасторууд өөрсдийн мэдлэгийн түвшинг гайхуулж, сүсэг бишрэлтэй дүр үзүүлэх бүх боломжийг ашигладаг. Тэдний зорилго нь хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлж, шүтүүлэх явдал бөгөөд хүмүүсийг өөрсдөдөө татаж, дуулгавартай байлгаж, өөрсдийгөө дагуулахын тулд өөрсдийн нэр нүүрийг ашигладаг, үр дүнд нь тэд, Библийн мэдлэгийг шүтэж, байр суурь, эрх мэдлийг шүтэж, номлох чадварыг шүтэхэд хүмүүсийг хөтөлдөг. Ийм маягаар алхам бүрдээ тэд, Бурханыг эсэргүүцэх зам руу хүмүүсийг хөтөлдөг. Антихристүүдээр удирдуулсан хүмүүс тодорхойгүй Бурханд итгэдэг, дэмий, хоосон сургаал хэлэхдээ сайн, хоёр нүүр гаргахдаа чадамгай байдаг бөгөөд тэд бүгд Бурханд итгэдэг ч Бурханыг эсэргүүцэж, Түүнд тэрсэлж байдаг. Хуурамч удирдагчид, антихристүүдийн ажилладаг байдал—Бурханд үйлчилдэг ч Түүнийг эсэргүүцдэг—нь хүмүүст гүнзгий хор хөнөөлтэй байдагт эргэлзэх юмгүй.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Антихристүүд болон антихристүүдийн замаас сэрэмжлэх нь туйлын чухал”-аас

No comments:

Post a Comment

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...