2018/10/06

2. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?




Холбогдолтой Бурханы үгс:

Ариун Сүнсний ажил нь хүмүүст үр ашиг хүртээх буюу хүмүүсийг босгон байгуулах бүхий л ажил бөгөөд хүнд ашиг тусаа өгдөггүй ажил гэж нэгээхэн ч үгүй. Үнэн гүн эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэнийг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийн хэв чанар ямар байх нь хамаагүй, Ариун Сүнсний хийж байгаа бүхэн хүмүүст ашиг тустай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Ариун Сүнсний ажил бол идэвх санаачлагатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүсийг идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдвэрийг тэдэнд өгдөг ба тэднийг Бурханаар төгс болгуулахаар зорих боломжтой болгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг, тэд идэвхгүй эсвэл албадуулсан байдалтай биш, харин идэвх санаачлагатай байдаг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс сэтгэл ханамжтай агаад дуртай байдаг, тэд дуулгавартай байхад бэлэн агаад өөрсдийгөө даруу байлгахдаа баяртай байдаг бөгөөд дотроо шаналж зовсон, эмзэгхэн байдаг хэдий ч тэд хамтран ажиллах шийдвэртэй байдаг, тэд баяртайгаар зовдог, дуулгавартай байх чадвартай байдаг, хүний хүслээр сэвтээгүй, хүний бодлоор сэвтээгүй, мөн хүний хүсэл шунал болон сэдлээр гарцаагүй сэвтээгүй байдаг. Хүмүүс Ариун Сүнсний ажлыг мэдрэх үед тэд ялангуяа дотоод талдаа ариун байдаг. Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн хүмүүс Бурханы хайрыг, ах эгч нарынхаа хайрыг амьдран харуулж, Бурханыг баярлуулдаг зүйлсэд баярлаж, Бурханы дургүйцдэг зүйлсэд дургүйцдэг. Ариун Сүнсний ажлаас болж сэтгэл нь хөдөлдөг хүмүүс хэвийн хүн чанартай байдаг, тэд хүн чанарыг эзэмшсэн агаад үнэнийг байнга эрэлхийлж байдаг. Ариун Сүнс хүмүүсийн дотор ажиллах үед тэдний нөхцөл байдал нь улам илүү сайжирч, хүн чанар нь улам илүү хэвийн болдог бөгөөд хэдийгээр тэдний зарим хамтын ажиллагаа нь тэнэг байж болох боловч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад болохоор оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрэм журмын дагуу хүнд ажилладаг бөгөөд Тэрээр энгийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ энгийн хүмүүсийн хэрэгцээний дагуу тэднийг залж чиглүүлж, гэгээрүүлдэг, Тэрээр тэдний хэрэгцээн дээр үндэслэн тэднийг хангадаг ба дутагдаж буй зүйл болон дутагдал дээр нь үндэслэн тэднийг эерэгээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг; Ариун Сүнс ажиллах үед энэхүү ажил нь хүний хэвийн амьдралын дүрэм журамтай зохицож байдаг бөгөөд зөвхөн бодит амьдрал дээр л хүмүүс Ариун Сүнсний ажлыг харах боломжтой байдаг. Хэрвээ өдөр тутмын амьдралдаа хүмүүс эерэг байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байх юм бол тэд Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн байна. Ийм байдалд, Бурханы үгийг идэж уух үедээ тэд итгэлтэй байдаг, залбирах үедээ тэд урам зоригтой болдог, тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдох үед тэд идэвхгүй биш байдаг, тэдэнд ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы тэднээс сурахыг шаарддаг хичээлийг харж чаддаг, тэд идэвхгүй эсвэл сул дорой биш байдаг бөгөөд хэдий тэдэнд бодит хүндрэл бэрхшээл байгаа ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.
… … …

Сатанаас ямар ажил ирдэг вэ? Сатанаас ирдэг ажилд, хүмүүс дэх үзэгдэл тодорхойгүй, хийсвэр байдаг, тэд хэвийн хүн чанаргүй, үйлдлүүдийнх нь ар дахь сэдэл буруу байдаг бөгөөд хэдий тэд Бурханыг хайрлахыг хүсдэг ч тэдний дотор буруушаал зэмлэл үргэлж байдаг, эдгээр буруушаал болон бодол нь үргэлж тэдний дотор саад болж, амийнх нь өсөлтийг хязгаарлаж, Бурханы өмнө хэвийн нөхцөл байдалтай байх боломжгүй болгодог. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дотор Сатаны ажил байсан даруйд зүрх сэтгэл нь Бурханы өмнө амар тайван байж чаддаггүй, тэд өөрсдийгөө яахаа мэддэггүй, цуглаан харагдах төдийд зугтахыг хүсдэг бөгөөд бусад хүн залбирч байхад тэд нүдээ аних чадваргүй байдаг. Муу ёрын сүнсний ажил нь хүн, Бурхан хоёрын хоорондох хэвийн харилцааг нурааж, хүмүүсийн урьдны үзэгдлүүд болон амийн оролтын замыг нь самууруулдаг, зүрх сэтгэлдээ тэд хэзээ ч Бурханд ойртож чадахгүй, тэдэнд сүйрэл учруулж, тэднийг дөнгөлөх зүйлс үргэлж тохиолддог бөгөөд зүрх сэтгэл нь амар тайван биш байж, Бурханыг хайрлах хайранд нь ямар ч хүч чадал үлдээлгүйгээр, сүнсийг нь доош живүүлж байдаг. Энэ нь Сатаны ажлын илрэл юм. Сатаны ажил дараах зүйлээр илэрдэг: өөрийнхөө бодлыг хамгаалж, гэрчлэлд зогсож чадахгүй байх, чамайг Бурханы өмнө буруутай нэгэн, мөн Бурханд үнэнч бус нэгэн болгох. Сатаны хөндлөнгийн оролцооноос болж чи өөр дотроо байсан Бурханд хандах хайр болон үнэнчн болгох. Сатаны хөндлөнгийн оролцооноос болж чи өөр дотроо байсан Бурханд хандах хайр болон дөнгөлөх зүйлс үргэлж тохиолддог бөгөөд зүрх сэтгэл нь амар тайван биш байж, Бурханыүглийн тархалтыг дураар нь тавьж, нүглийг үзэн ядахаа больдог; цаашлаад Сатаны хөндлөнгийн оролцоо нь чамайг замбараагүй болгож, Бурхан чиний сэтгэлийг хөдөлгөдөг байдлыг алга болгодог ба чамайг Бурханд эргэлзүүлж, чамайг Бурханы талаар гомдоллож, Түүнийг эсэргүүцэхэд хүргэдэг, тэр ч бүү хэл чи Бурханыг орхих эрсдэлтэй байдаг. Энэ бүхэн нь Сатаны ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас

Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил юм бол, хүн бүр ч илүү хэвийн болж, хүн чанар нь бүр илүү хэвийн болно. Хүн Сатанаар ялзруулагдсан өөрийн зан чанарт болон хүний мөн чанарын талаар улам илүү мэдлэгтэй болж, үнэнийг илүү ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь өсөхийн хэрээр, хүний завхарсан зан чанар нь илүү их өөрчлөгдөх боломжтой болдог—энэ бүгд нь Бурхан хүний амь болохын утга учир юм. Хэрвээ тухайн зам нь, хүний мөн чанар болох зүйлсийг илчилж чадахгүй бол, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй бол, цаашлаад түүнийг Бурханы өмнө аваачиж эсвэл Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг түүнд өгч чадахгүй бол тэр ч байтугай түүний хүн чанарыг илүү дорд болгож, түүний мэдрэмжийг илүү хэвийн бус болгож байвал, энэ зам жинхэнэ зам байх учиргүй бөгөөд энэ нь муу сүнсний ажил эсвэл хуучин зам байж болох юм. Товчоор хэлбэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас

Ариун Сүнс хүмүүсийн гэгээрүүлэхийн тулд ажиллах үедээ тэдэнд ерөнхийдөө Бурханы ажлын тухай, тэдний жинхэнэ оролт болон жинхэнэ байдлын тухай мэдлэг өгдөг бөгөөд Тэр мөн тэдэнд шийдэмгий зан өгч, Бурханы эрч хүчтэй санаа зорилго болон өнөөдөр хүнд тавьдаг Бурханы шаардлагыг ойлгох боломжийг тэдэнд олгож, бүх замыг нээх шийдвэрийг тэдэнд өгдөг. Хүмүүс цус урсгалт, золиослолыг туулах үедээ ч гэсэн Бурханы төлөө үйлдэх ёстой бөгөөд тэд хавчилт шахалт, гай гамшигтай тулгарах үедээ ч гэсэн Бурханыг хайрлаж, ямар ч харуусалгүй байх ёстой ба Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Тийм шийдвэр бол Ариун Сүнс сэтгэл хөдөлгөж байгаа явдал бөгөөд Ариун Сүнсний ажил—гэхдээ чи урсан өнгөрөх хором болгонд тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (1)”-ээс

Зарим хүмүүс, Ариун Сүнс цаг үргэлжид тэдэн дээр ажиллаж байдаг гэж хэлдэг. Энэ нь боломжгүй. Хэрвээ тэд Ариун Сүнс үргэлж тэдэнтэй хамт байдаг гэж хэлсэн бол тэр нь бодитой байх юм. Тэдний сэтгэлгээ болон мэдрэхүй цаг үргэлжид хэвийн байдаг гэж хэрвээ тэд хэлсэн бол тэр ч бас бодитой байх байсан ба Ариун Сүнс тэдэнтэй хамт байгааг харуулах байсан. Хэрвээ чи, Ариун Сүнс үргэлж чиний дотор ажиллаж байгаа ба чи хором бүрт Бурханаар гэгээрүүлэгдэж, Ариун Сүнсээр хөдөлгөгдөж, байнга шинэ мэдлэгийг олж авч байгаа гэж хэлбэл энэ нь хэвийн биш юм. Энэ нь туйлын ер бусын! Ямар ч эргэлзээгүйгээр тийм хүмүүс бол муу ёрын сүнснүүд юм! Бурханы Сүнс махан биед ирсэн ч гэсэн Түүнд амрах ёстой, идэх ёстой цаг байдаг—та нарын тухайд бол ярихын ч хэрэггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс махан биеийн сул талгүй байдаг мэт санагддаг. Тэд бүх зүйлийг хаяж, орхиж чаддаг, ажиггүй тайван агаад тарчлаан шаналгааг тэвчих чадвартай байдаг бөгөөд бие махбодын хил хязгаарыг давсан мэтээр тэд өчүүхэн төдий ч ядрахыг мэддэггүй. Энэ нь туйлын ер бусын биш гэж үү? Муу ёрын сүнсний ажил ер бусын байдаг ба хүний хувьд эдгээр зүйлсэд хүршгүй юм. Ялган салгаж чаддаггүй хүмүүс тийм хүмүүсийг харах үедээ атаархдаг бөгөөд тэдний Бурханд итгэх итгэл маш хүчтэй, маш сайн агаад тэд хэзээ ч сул дорой байдаггүй гэж хэлдэг. Үнэндээ энэ нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Учир нь хэвийн байдалтай хүмүүст гарцаагүй сул талууд байдаг; энэ бол Ариун Сүнстэй хамт байгаа хүмүүсийн хэвийн байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-ээс

Муу ёрын сүнснүүд бол далимдуулагчид. Тэд чиний дотроос эсвэл чиний чих рүү ярина, эсвэл тэд чиний бодол, оюун санааг үймүүлж, Ариун Сүнсний сэтгэл хөдлөлийг хойш түлхдэг, ингэснээр чи үүнийг мэдэрч чадахгүй ба үүний дараа тэд бодол сэтгэлгээг чинь будилуулж, уураг тархийг чинь ээдүүлж, чамайг тайван бус болгож, бухимдуулан чамд саад болж эхэлдэг. Энэ нь муу ёрын сүнснүүдийн ажил юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бурхан дэлхий ертөнцийн шаналлыг туулахын утга учир” -аас

Чи сүнсээ мэдрэх чадвартай юу? Чи сүнсэндээ хүрч чадах уу? Сүнс чинь юу хийж байгааг мэдэрч чадах уу? Чи мэдэхгүй, тийм үү? Хэрвээ чи тийм зүйлсийг мэдэрч, ухаарах чадвартай бол чиний дотор өөр нэг сүнс хүчээр ямар нэгэн зүйл хийж—чиний үйлдэл болон үгийг хянаж байгаа хэрэг юм. Энэ нь чинийх биш харин гаднын зүйл юм. Муу ёрын сүнстэй хүмүүс энэ талаар гүнзгий туршлагатай байдаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбод болон сүнсээрээ нэг байх явдлыг хэрхэн ойлгох вэ” -ээс

өнөөдөр, хүнийг хуурахын тулд ер бусын зүйл хийдэг муу сүнснүүд байгаа; тэр нь тэдний зүгээс одоогоор Ариун Сүнсний хийхгүй ажлаар дамжуулан хүнийг хуурахын тулд хуулбарлан дуурайж байгаагаас өөр юу ч биш юм. Олон муу сүнс гайхамшиг үйлдэж, өвчнийг эдгээх явдлыг дуурайдаг; тэдгээр нь муу сүнсний ажлаас өөр юу ч биш, учир нь Ариун Сүнс өнөө үед тийм ажил хийхээ больсон. Ариун Сүнсний ажлыг дараа нь дуурайж байгаа бүхэн бол муу сүнснүүд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас

Хүний нөхөрлөл:

Ариун Сүнсний ажил хүмүүст үнэнийг ойлгох боломж олгодог ба Сатаны завхарсан мөн чанарыг мэдэх боломж олгож, Бурханд юу байгаа, Тэр юу болох тухай жинхэнэ мэдлэгийг тэдэнд өгдөг. Үүний үр нөлөө бүхэлдээ эерэг байдаг. Өнөөдөр бид, үнэн юу болохыг, үнэн Бурханаас ирдгийг, эерэг зүйлс Бурханаас ирдгийг, хэвийн хүн чанартай хүмүүс юу эзэмших ёстойг, Бурханы хүсэл юу болохыг, жинхэнэ амь гэж юу болохыг мэднэ. Эдгээр нь бүгд эерэг зүйлс бөгөөд эерэг зүйлсийн бодит байдал бол үнэн юм. Энэ нь Бурханы ажлын үр нөлөө бөгөөд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн ачаар л бид үүнийг ойлгодог. Муу ёрын сүнснүүдийн ажил нь хүмүүст эерэг зүйлсийн талаарх мэдлэгийг өгч чаддаггүй. Дотор нь муу ёрын сүнснүүд ажилладаг хүмүүс ямар ч үнэнийг ойлгож эсвэл ухамсарладаггүй гэдгийг та нар тодорхой мэдэж байх ёстой. Муу ёрын сүнснүүдийн ажил нь хүмүүсийг улам илүү хорон муу л болгож чадах ба зөвхөн тэдний зүрх сэтгэл доторхыг улам илүү харанхуй болгож, зан чанарыг нь улам илүү завхарсан, төлөв байдлыг нь улам илүү муухай болгож, эцэстээ мөхөл, сүйрлээр төгсөх болно. Ариун Сүнсний ажил хүмүүсийг улам илүү хэвийн болгож, үнэний талаарх улам их ойлголт болон Бурханд итгэх илүү агуу итгэлийг тэдэнд өгдөг ба тэд Бурханыг улам дуулгавартай дагах чадвартай болдог. Эцэстээ энэ нь тэдэнд, Бурханыг бүрэн мэдэж, Бурханд шүтэн мөргөх боломж олгодог. Энэ бол Ариун Сүнсний ажлын үр нөлөө бөгөөд энэ нь муу ёрын сүнснүүдийн ажлын бүрэн эсрэгээр байдаг.

Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний авралд туйлын чухал”-аас

Янз бүрийн муу сүнсний ажил болон Ариун Сүнсний ажлын хоорондох өөр бусад тодорхой ялгааг, мөн тэдгээр нь ялангуяа яаж илэрдгийг доор харцгаая. Үнэнийг эрэлхийлдэг, мөс чанар болон мэдрэмжтэй, шулуун шударга байдлыг эзэмшсэн хүмүүсийг Ариун Сүнс сонгодог. Эдгээр нь Түүний ажилладаг төрлийн хүмүүс юм. Муу ёрын сүнснүүд, зальжин хөгийн, үнэнийг хайрладаггүй, мөс чанар эсвэл мэдрэмжгүй хүмүүсийг сонгодог. Эдгээр нь муу ёрын сүнсний ажилладаг хүмүүс юм. Ариун Сүнсний ажилд сонгогдсон хүмүүс болон муу ёрын сүнсний ажилд сонгогдсон хүмүүсийг харьцуулах үед бид юу хардаг вэ? Бурхан бол ариун агаад зөвт, Бурханы сонгосон хүмүүс үнэнийг эрэлхийлдэг, мөс чанар, мэдрэмжтэй байдаг, тэд шулуун шударга зантай ба шударга зөв зүйлийг хайрладаг гэдгийг бид харж болно. Муу ёрын сүнснүүдийн сонгосон хүмүүс зальжин, аминчхан, жигшмээр байдаг бөгөөд тэд үнэнийг хайрладаггүй, мөс чанар болон мэдрэмжгүй, үнэнийг эрэлхийлдэггүй. Муу ёрын сүнснүүд зөвхөн сөрөг зүйлс болон үнэнч бус хүмүүсийг сонгодог, үүнээс бид, муу ёрын сүнснүүд хорлонт муу байдал болон харанхуйг хайрладаг, тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсээс маш их айдаг ба гажууд, зальжин, зөвт бус байдлаар дүүрсэн хүмүүсийг хурдан эзэмддэг, амархан илбэддэг гэдгийг харж болно. Муу ёрын сүнснүүдийн ажиллахаар сонгосон хүмүүс аврагдаж чадахгүй ба Бурханаар таягдан хаягддаг. Хэзээ, ямар нөхцөлд муу ёрын сүнснүүд ажилладаг вэ? Хүмүүс Бурханаас холдож, Бурханы эсрэг тэрслэх үед тэд ажилладаг. Муу ёрын сүнснүүдийн ажил хүмүүсийг илбэддэг ба тэднийг нүгэл үйлдэх үед завшааныг ашиглан ийнхүү хийдэг. Хүмүүс хамгийн сул дорой байх үед, ялангуяа зүрх сэтгэл нь асар их шаналж, цөхөрч, будилсан үед тэднийг эзэмдэж, завхруулж, Бурхан болон тэдний хооронд зөрчил үүсгэхийн тулд муу ёрын сүнс энэ завшааныг ашигладаг. Ариун Сүнсний ажилд цаг хугацаа байдаг: Хүмүүс Бурханыг дуудаж, зүрх сэтгэл нь Бурхан руу эргэх үед, тэдэнд Бурхан хэрэгтэй байх үед, тэднийг Бурханд гэмших үед, үнэнийг эрж хайх үед Ариун Сүнс тэдэн дотор ажиллаж эхэлдэг. Ариун Сүнсний ажлын бүх тал яаж хүнийг аврахын төлөө байдаг, Тэр яаж хүнийг аврах боломжийг хайдаг, харин тэгэхэд муу ёрын сүнснүүд хүмүүсийг завхруулж, мэхлэх боломжийг хэрхэн эрж хайдгийг хар. Муу ёрын сүнснүүд бол жигшүүрт агаад хорлонт муу, тэд хар санаатай агаад хөнөөлтэй, тэдний хийдэг бүхэн нь хүнийг завхруулж, хүнийг хорлож, түүнийг залгих санаатай байдаг. Хүмүүст хэрэгцээ байх үед, тэд Бурханыг яаралтай дуудах үед, тэдэнд Бурханы аврал шаардагдах үед, тэд зүрх сэтгэлдээ Бурханд ойртохыг хүсэх үед Ариун Сүнс тэдэнд харагдаж, авралын ажил хийдэг. Бурхан бол хайр, муу ёрын сүнс бол үзэн ядалт—энэ нь та нарт ойлгомжтой байгаа, тийм үү? Муу ёрын сүнсний хийдэг бүхэн хүнийг залгиж, завхруулахын төлөө байдаг бөгөөд Ариун Сүнсний хийдэг бүхэн нь хүнийг хайрлаж, аврахын төлөө байдаг. Ариун Сүнсний ажлын үр нөлөө нь хүмүүсийг ариусгаж, тэднийг завхралаас нь аврахын төлөө, өөрсдийгөө мэдэж, Сатаныг мэдэж, Сатаны эсрэг тэрсэлж, үнэнийг эрэлхийлж, эцэстээ хүний дүр төрхийг амьдран харуулах боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг. Муу ёрын сүнснүүд хүмүүсийг завхруулж, бузарлаж, хүлдэг, тэднийг нүгэлд улам гүн живүүлж, амьдралд нь асар их зовлон учруулдаг, иймээс муу ёрын сүнснүүд хүмүүст ажиллах үед тэд дуусдаг; эцэстээ тэд Сатанд залгиулдаг ба энэ нь муу ёрын сүнснүүдийн ажлын үр дүн юм. Ариун Сүнсний ажлын үр нөлөө нь эцэстээ хүмүүсийг аварч, тэднийг жинхэнэ амьдралыг амьдран харуулж, бүрэн эрх чөлөөтэй болж, чөлөөлөгдөж, Бурханы ерөөлийг хүртэхэд хүргэдэг. Хар даа: Муу ёрын сүнснүүд хүнд харанхуйг авчирдаг, тэд түүнийг ёроолгүй ангал руу аваачдаг; Ариун Сүнс хүнийг харанхуйгаас гэрэл рүү, эрх чөлөө рүү аваачдаг. Ариун Сүнсний ажил хүмүүсийг гэгээрүүлж, замчилдаг, Тэр тэдэнд боломж олгодог ба тэднийг сул дорой, гэм буруутай байх үед нь тайтгарал авчирдаг. Тэр хүмүүст өөрсдийгөө мэдэх боломж олгож, үнэнийг эрэлхийлэх боломж олгодог ба аливааг хийхэд нь хүмүүсийг хүчилдэггүй боловч тэдний замыг өөрсдөөр нь сонгуулж, эцэстээ тэднийг гэрэл рүү аваачдаг. Муу ёрын сүнснүүд аливааг хийхэд хүмүүсийг албаддаг ба тэдэнд тушаадаг. Тэдний хэлдэг бүхэн худлаа бөгөөд хүмүүсийг эзэмдэж, тэднийг хууран мэхэлж, хүлдэг; муу ёрын сүнснүүд хүмүүст эрх чөлөө өгдөггүй, тэдэнд сонгох боломж олгодоггүй, тэднийг сүйрлийн зам руу шахдаг ба эцэст нь тэднийг нүгэл рүү хөтлөн нүгэлд улам гүн живүүлдэг. Тэдгээр муу ёрын хүмүүс, хорон санаатай хүмүүсийг хар: Тэд бусдыг бохирын суваг руу чирч, тэднийг гэмт хэрэгт татаж, мөрийтэй тоглоомын үүр лүү угзардаг. Эцэстээ хүмүүсийн гэр бүлийг бусниулж, амийг нь авсныхаа дараа тэд аз жаргалтай болж, тэдний ажил дуусдаг ба зорилгодоо хүрдэг. Тэд чөтгөрүүд биш гэж үү? Харин тэгэхэд үнэхээр сайн агаад Бурханаас эмээдэг хүмүүс, хүмүүсийг Бурханд ойртуулж, тэднийг Бурханд итгэх итгэл рүү, үнэнийг ойлгох ойлголт руу, жинхэнэ амийн эрэл хайгуул руу хөтөлдөг бөгөөд эцэстээ хүний дүр төрхийг амьдран харуулахад тэднийг хүргэдэг. Эдгээр эерэг ба сөрөг зүйлийн хоорондох ялгаа хэчнээн тодорхой билээ! Ариун Сүнсний ажлын зарчим, арга барил, эцсийн үр нөлөөг муу ёрын сүнснүүдийнхтэй харьцуулаад бид, Бурхан хүнийг аварч, хүнийг хайрлаж, хүнд үнэнийг өгч, хүнийг гэрэл рүү аваачдаг ба эцэстээ ерөөгдөж, жинхэнэ хүн болж, жинхэнэ амьдралыг амьдран харуулах боломжийг хүнд олгодог гэдгийг хардаг. Сатан хүн төрөлхтнийг завхруулж, хүн төрөлхтнийг хүлж, хүн төрөлхтнийг залгихаар оролддог ба эцэстээ хүн төрөлхтнийг мөхөл болон сүйрэл рүү хөтөлдөг. Ариун Сүнсний ажлыг мэдсэнээр дамжуулан бид муу ёрын сүнсний ажлыг тодорхойлж, Сатан хүн төрөлхтнийг завхруулсан тухай үнэнийг мэдэж чадна. Өнөөдөр Бурханд итгэх итгэлдээ бид, юуг эрэлхийлэх ёстойгоо, Бурхан бол хайр татам гэдгийг, бид Бурханыг мэдэж, Бурханыг шүтэн мөргөж, Бурханыг дуулгавартай дагах ёстой гэдгийг мэддэг. Бид амьдралдаа зорилготой бөгөөд авралын найдвар бидэнд бий. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын үр нөлөө юм. Өнөөдөр хэрвээ чамаас Сатан юу болохыг хэл гэж хүсвэл чи чадах уу? Сатаны завхарсан зан чанар ямар байдлаар илэрдэг вэ? Сатаны зан чанар нь хорлонтой, хар санаатай, бузар, муухай, жигшүүрт, бүх мууг хариуцдаг, бүхэлдээ хортой юм. Бурханд юу байгаа, Тэр юу болох нь юу вэ? Энэ нь зөвт байдал, ариун байдал, нэр төр, бүхнийг чадагч байдал, мэргэн ухаан, өршөөл ба хайр мөн. Хүмүүст Сатаны өгдөг мэдрэмж нь жигшүүртэй агаад зэвүүн юм. Хүмүүст Бурханы өгдөг мэдрэмж нь хүрч болмоор, хайр татам, эрхэм хүндэт билээ.

Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний авралд туйлын чухал”-аас

Хүн дэх Ариун Сүнсний ажлын үр нөлөө юу вэ? Энэ нь Бурханы үгийг, үнэнийг ойлгох боломжийг хүнд олгож, Бурханыг мэдэж, өөрийгөө мэдэх боломжийг олгодог. Үнэнд хоёрдмол үр нөлөө байдаг. Нэг талаараа үнэнийг ойлгох нь хүмүүст Бурханы талаарх мэдлэг өгдөг, учир нь үнэн бол Бурханы амийн мөн чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох нь, мөн эерэг зүйлийн бодит байдал бөгөөд энэ нь Бурханы зан чанар болон амийг төлөөлдөг—иймээс үнэнийг ойлгосноор бид Бурханы талаар зарим ойлголтыг олж авдаг гэж хэлэх нь тун үнэн зөв юм. Үүний зэрэгцээ үнэн бас бидний завхралыг ил болгодог, иймээс үнэнийг ойлгодог бүх хүн өөрсдийнхөө талаар жинхэнэ мэдлэгтэй байдаг ба өөрсдийн жинхэнэ нүүр царайг болон Сатаны жинхэнэ нүүр царайг тодорхой харсан. Үнэн бүхнийг ил болгодог. Ариун Сүнсний ажлаар дамжуулан үнэнийг ойлгохын үр нөлөө юу вэ? Нэг талаараа бид өөрсдийн завхарсан мөн чанарыг мэдэж авдаг, мөн хүн ядуу, өрөвдөлтэй, сохор, нүцгэн, завхарсан, хорлонтой, аминчхан, жигшүүртэй бөгөөд тэр Сатанаас өөрцгүй, түүний уг чанар болон мөн чанар нь Сатаныхтай адилхан гэдгийг бид хардаг. Энэ нь үнэнийг ойлгосны үр нөлөө биш гэж үү? Үүнд ямар ч буруу зүйл байхгүй. Үүнээс ч илүүтэйгээр, энэ талаараа бид Ариун Сүнсний ажлын үр нөлөөний талаар тун тодорхой мэддэг. Ариун Сүнсний ажилд бас өөр олон үр нөлөө бий. Ариун Сүнсний ажил хүмүүст жинхэнэ итгэл өгч чадна: Бурханд итгэх бидний итгэл өссөн ба энэ нь илүү жинхэнэ гэдгийг Бурханд залбирах залбирал болгон маань бидэнд мэдрүүлдэг... Ариун Сүнсний ажилд олон тал байдаг ба үүний үр нөлөөнд олон тал байдаг гэж хэлэх нь өчүүхэн ч буруу биш юм... Ариун Сүнсний ажил бидэнд Бурханы зан чанарын талаар, Бурханы бүхнийг чадагч байдал, мэргэн ухааны талаар, бидний зүрх сэтгэлийн гүнийг шалгах Түүний шалгалтын талаар жинхэнэ мэдлэг өгдөг бөгөөд мөн Бурханы гайхалтай үйл хэрэг болон ойлгошгүй байдлын талаарх мэдлэгийг бидэнд өгдөг. Иймээс энэ нь бас бидэнд, Бурханы бүхнийг чадагч байдал болон бүх зүйлийг ноёрхох ноёрхлыг мэдэж, харах боломжийг олгодог.

Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний авралд туйлын чухал”-аас

Муу ёрын сүнснүүд ажилладаг хүмүүс үг хэлж, хүмүүст юу хийхийг нь хэлэх үедээ нэн зэвүүцмээр агаад түрэмгий байдаг. Зарим нь бүр хэвийн хүн чанарын ёс суртахуун болон ёс зүйг зөрчдөг. Тэдний үг болон үйлдэл хүмүүсийг илбэдэж, тэдэнд саад учруулдаг, эдгээр үг болон үйлдлийн уг чанар нь муухай, харгис хэрцгий бөгөөд тэд хүмүүсийг завхруулж, хүмүүсийг хорлодог ба тэдэнд ямар ч ашиг тусгүй байдаг. Муу ёрын сүнснүүд хэн нэгэнд илэрмэгц тэд айж, түгшдэг бөгөөд тэвчээргүй зан нь тэсэрч буй мэт үйлдэл нь асар их яарч сандарсан байдалтай байдаг. Үүний илрэлт хүмүүсийг нэн хэвийн бус болгодог ба бусдад өчүүхэн ч ашиг тусгүй байдаг. Муу ёрын сүнснүүдийн үндсэн илрэл нь: Эхнийх нь, энийг эсвэл тэрийг хийхийг хүмүүст зааварлаж, тэдэнд аливаа зүйлийг хий гэж хэлж, эсвэл хуурамч зөгнөл хэлэхийг тэдэнд зааварлах явдал. Хоёр дахь нь, хэний ч ойлгодоггүй “хэл ярихуй” гэгчээр ярих явдал; ярьж байгаа хүмүүс өөрсдөө ч юу хэлж байгаагаа ойлгодоггүй ба зарим хүн үүнийг “орчуулж” чаддаг. Гурав дахь нь, хүмүүс үргэлж илчлэл хүлээн авах үе бөгөөд энэ нь тодорхой дамтамжтайгаар тохиолддог. Нэг агшинд тэдэнд нэг зүйл хийхийг зааварлаж, дараагийн агшинд өөр юм хий гэж тэдэнд хэлдэг бөгөөд тэд байнга тэвдэн самгардаж амьдардаг. Дөрөвдүгээрт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс энийг эсвэл тэрийг хийхдээ эрч хүчтэй байдаг ба энэ нь тэдний орчин нөхцөлд зөвшөөрөгдсөн ч бай, үгүй ч бай тэд хүлээж тэвчдэггүй. Тэд бүр шөнө дөлөөр ч гадагшаа гардаг; тэдний биеэ авч явах байдал маш хэвийн бус байдаг. Тавдугаарт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс нэн биеэ тоосон, ихэрхүү байдаг, тэдний хэлдэг бүхэн их зантай, эзэрхэг байдаг, тэд ямар ч үнэнийг ярих чадваргүй, энэ нь хүмүүсийг цөхрөөж орхидог ба чөтгөр адилаар хүмүүсийг түвэг бэрхшээл рүү хүчилдэг. Зургаадугаарт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс дээрхийн зохицуулалтын талаар өчүүхэн ч ойлголтгүй байдаг, тэр ч бүү хэл тэд ажлын зарчмыг ойлгодоггүй; тэд Бурханыг дооглодог, тэд хүмүүсийн толгойг эргүүлэхээр оролддог ба тэдний буруу хэрэг чуулганы хэвийн дэг журмыг алдагдуулдаг. Долоодугаарт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс, бусдад өөрсдийнхөө үгийг сонсгохын тулд ямар ч шалтгаангүйгээр тодорхой хүмүүсийг дуурайдаг эсвэл хэн нэгнээр илгээгдсэн байдаг ба тэд яаж ийм болсныг хэн ч ойлгодоггүй. Наймдугаарт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс ихэвчлэн бодлогогүй байдаг ба үнэнийг ойлгодоггүй; ерөнхийдөө тэдэнд ойлгох чадвар дутмаг байдаг бөгөөд Ариун Сүнсний гэгээрэлгүй байдаг. Тэдний ойлгодог зүйл нэн утгагүй, шал буруу байдаг гэдгийг хүмүүс олж мэддэг. Есдүгээрт. муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс ихээхэн хямсгар, бодлогогүй байдаг, тэд хэзээ ч Бурханыг өргөмжилдөггүй, эсвэл Бурханд гэрчлэл хийдэггүй, ямар ч үнэнийг ярих чадваргүй, тэдний хийдэг болон хэлдэг зүйл, зүрх сэтгэл нь балбуулж, сөрөг байдалд ортлоо нүдүүлж, өөрсдөө босох чадваргүй болох хүртэл нь хүмүүс рүү дайрч давшилж, тэднийг хүлж, хязгаарладаг ба тэд өөрсдөө нууцхан баярладаг—энэ нь муу ёрын сүнсний ажлын үндсэн зорилго юм. Аравдугаарт: муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс—тэдний амьдрал нь бүхэлдээ гажууд байдаг ба тэд энэ дэлхийд нэвтрэн орсон чөтгөр мэт харц нь ширүүн, үг нь нэн хүйтэн байдаг. Тэдний өдөр тутмын амьдралд ямар ч сахилга бат байдаггүй, тэд туйлын тогтворгүй, эмнэг, зэрлэг амьтан мэт таамаглахын аргагүй байдаг бөгөөд хүмүүс тэднийг туйлын зэвүүн гэж үздэг. Эдгээр нь чөтгөрүүдэд хүлэгдсэн хүмүүсийн илрэл юм. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс ихэвчлэн Ариун Сүнс ажиллаж байгаа, үнэнийг ярих чадвартай хүмүүсийг тун их үзэн ядаж, хөндий хүйтэн ханддаг. Ихэнх тохиолдолд, хүмүүс хэдий чинээ сайн байна, тэд төдий чинээ тэдэн рүү дайрч, тэднийг яллахыг хүсдэг, харин хүмүүс хэдий чинээ будилж, мунгинана, тэд замыг нь алдуулж, зусардахын тулд чадах бүхнээ төдий чинээ их хийдэг ба ялангуяа тэдэнтэй холбогдох дуртай байдаг. Муу ёрын сүнсний ажил харыг цагаан болгож, эерэгийг сөрөг, сөргийг эерэг болгодог. Энэ нь муу ёрын сүнсний үйл хэрэг билээ.

Дээрхийн нөхөрлөлөөс

Ажил нь ер бусын байдлаар илэрч байгаа ямар ч сүнс бол муу ёрын сүнс бөгөөд хүмүүст ер бусын ажил гүйцэтгэж байгаа ямар ч сүнсний ажил болон яриа нь муу ёрын сүнсний ажил юм; муу ёрын сүнсний ажилладаг бүх арга барил нь хэвийн бус, ер бусын байдаг бөгөөд үндсэндээ дараах зургаан аргаар илэрдэг:

1. Хүмүүсийн яриаг шууд хянах, энэ нь хүмүүс өөрсдөө хэвийн байдлаар ярьж байгаа биш, харин муу ёрын сүнс ярьж байгааг тодорхой харуулдаг;

2. Муу ёрын сүнсний мэдрэмж нь хүмүүст зааварлаж, энийг эсвэл тэрийг хийхийг тэдэнд тушаадаг;

3. Өрөөнд байх үедээ хэн нэгэн орж ирэх гэж байгааг хэлж чаддаг хүмүүс;

4. Бусдын сонсож чадахгүй дуу хоолой өөрсөдтэй нь ярьж байгааг ихэвчлэн сонсдог хүмүүс;

5. Бусдын чаддаггүй зүйлийг харж, сонсож чаддаг хүмүүс;

6. Үргэлж түгшиж, өөрсөдтэйгээ ярьдаг ба хүмүүстэй хэвийн ярьж, харилцах чадваргүй хүмүүс.

Муу ёрын сүнс ажиллаж байгаа бүх хүнд энэ зургаан илрэл зайлшгүй байдаг. Тэд бодлогогүй, байж сууж чаддаггүй, хүмүүстэй хэвийн харилцаатай байх чадваргүй, ёс зүйд захирагддаггүй мэт байдаг бөгөөд тэдэнд ямар нэгэн тусдаа, өөр ертөнцийн зүйл байдаг. Тийм хүмүүс муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн эсвэл муу ёрын сүнс тэдэн дээр ажиллаж байдаг бөгөөд муу ёрын сүнсний бүх ажил илэрхий, ер бусын байдаг. Энэ нь муу ёрын сүнсний хамгийн амархан ялгагдах муу ёрын сүнсний ажил юм. Муу ёрын сүнс хэн нэгнийг эзэмдэх үедээ тэднээр тоглодог болохоор тэднийг бүрмөсөн балладаг. Тэд зомби шиг бодлогогүй болдог ба мөн чанартаа муу ёрын сүнснүүд бол хүмүүсийг завхруулж, залгидаг хорлонт муу сүнснүүд гэдгийг энэ нь баталдаг. Муу ёрын сүнсний яриаг ялгахад амархан: Тэдний яриа хорлонт муу мөн чанарыг нь бүрэн харуулдаг, тэд бол үхээнц, цөвтэй, өөдгүй агаад үхлийн өмхий үнэр ханхлуулж байдаг. Сайн хэв чанартай хүмүүст муу ёрын сүнсний үг хий дэмий, сонирхолгүй, зэвүү хүрмээр агаад худал, хоосон ярианаас өөрцгүй санагддаг, тэдгээр нь бөөн утгагүй үг шиг будилаантай, ээдрээтэй санагддаг. Энэ бол хамгийн амархан ялгагдах муу ёрын сүнснүүдийн утгагүй үгний зарим нь юм. Хүмүүсийг илбэдэхийн тулд илүү “өндөр түвшний” зарим муу ёрын сүнс ярих үедээ Бурханы эсвэл Христийн дүр үзүүлдэг, харин зарим нь тэнгэрэлч эсвэл алдартай хүний дүр үзүүлдэг. Ярих үедээ эдгээр муу ёрын сүнс Бурханы зарим үгийг эсвэл хэллэгийг эсвэл Бурханы өнгө аясыг дуурайхдаа чадамгай байдаг бөгөөд үнэнийг ойлгодоггүй хүмүүс тийм “өндөр түвшний” муу ёрын сүнсэнд амархан хууртдаг. Мөн чанартаа муу ёрын сүнс хорлонтой, ичгүүргүй бөгөөд хэдий тэд “өндөр түвшний” муу ёрын сүнс боловч огтоос үнэн байдаггүй гэдгийг Бурханы сонгосон хүмүүс тодорхой мэдэж байх ёстой. Муу ёрын сүнснүүд бол эцсийн эцэст муу ёрын сүнс бөгөөд муу ёрын сүнсний мөн чанар нь хорлонтой, Сатантай адил төрлийнх билээ.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Муу ёрын сүнс, хуурамч христүүд, антихристүүдийн чөтгөрийн яриа болон төөрөгдлийг хэрхэн ялгаж таних вэ”-ээс

Муу ёрын сүнснүүдийн хийдэг бүхэн тун ер бусын байдаг, тэд хүмүүст энийг эсвэл тэрийг хийхийг шууд зааварладаг, тэдэнд шууд тушааж, аливааг хийхийг шууд албаддаг—энэ нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Ариун Сүнсний ажил энийг эсвэл тэрийг хийхэд хүмүүсийг хэзээ ч албаддаггүй, хүмүүст хэзээ ч тушаадаггүй, хэзээ ч ер бусын байгаагүй, аливааг хийхийг хүмүүст зааварлахын тулд ер бусын арга барил хэзээ ч ашиглаж байгаагүй, энэ нь үргэлж хүмүүсийн сэтгэлийн гүнд нуугдаж, үнэнийг болон Бурханы үгийг тэдэнд ойлгуулахын тулд мөс чанараар нь дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг ба үүний дараа тэднээр үнэнийг хэрэгжүүлүүлэхийн тулд мөс чанарыг нь ашигладаг. Энэ нь Ариун Сүнсний ажилладаг арга барил юм. Ариун Сүнс хэзээ ч хүмүүсийг хүчилж эсвэл албадаагүй, Тэр ямар ч ер бусын зүйл эсвэл тунхаглал хийгээгүй, мөн Тэр шууд ил тодоор хүмүүсийг залж чиглүүлдэггүй. Бид үүнээс юу мэддэг вэ? Ариун Сүнсний ажил даруухан, нууцлаг байдаг, энэ нь нэн нуугдмал байдаг ба юу нь ч ил болоогүй гэдгийг бид мэддэг. Бурхан бүхнийг чадагч бөгөөд бүх зүйлийг ноёрхдог боловч Ариун Сүнс хүнд “Хөөе, чи энийг эсвэл тэрийг хийх ёстой” гэж шууд хэлдэггүй. Ариун Сүнс хэзээ ч ийм маягаар авирлаж байгаагүй; Тэр чамд хүрдэг, чамд хүрэхдээ хайр ашигладаг ба Тэр маш зөөлөн болохоор хэн нэгэн хүрч байгаа мэт чамд санагддаггүй—харин зүрх сэтгэлийнхээ гүнд чи, тодорхой байдлаар авирлах ёстой, энэ нь зөв, зүйтэй хэрэг гэдгийг мэдэрдэг. Бурхан хэчнээн хайр татам болохыг хар! Муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлсэн хүмүүсийн муу, өрөвдөлтэй царайг дахин хар, тэд хүмүүстэй уулзангуутаа “Өнөөдөр үүнийг хэлэхийг сүнс надад зааварчиллаа, тэр надад түүнийг хийхийг хэллээ, надаар ийм, тийм юм хийлгэлээ” гэж яаж хэлдэг, мөн сайн мэдээг түгээхийн тулд, эсвэл залбирахын тулд яаж шөнө дөлөөр босож, эсвэл зүрх сэтгэл нь хэрхэн хөдөлсөн, үүргээ биелүүлэх ёстойгоо яаж хэлж байгааг нь хар. Хүмүүс муу ёрын сүнсэнд хүлэгдмэгц тэр тэднийг ямар аймшигтай зовоож, ямар их яаруу, завгүй болгож байгааг хар, мөн тэд хэзээ идэж эсвэл юм хийхээ мэдэхээ больж, амьдрал нь яаж орвонгоороо эргэж байгааг хар. Муу ёрын сүнснүүд хүмүүст ажиллах үедээ тэднийг ядрааж, залхаан нааш, цааш угзардаг. Эцэстээ тэд юунд ч хүрдэггүй: Тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт гардаггүй, тэд урьдных шигээ завхарсан хэвээр байдаг, өмнө нь хямсгар, биеэ тоосон байдаг байсан хүмүүс хямсгар, биеэ тоосон хэвээр байдаг, зальжин, хуйвалдаанч байсан хүмүүс зальжин, хуйвалдаанч хэвээр байдаг. Муу ёрын сүнснүүдийн ажил хүмүүсийг завхруулж, тэднийг сэтгэцийн хувьд хэвийн бус болгож орхидог. Муу ёрын сүнснүүдийн ажиллах арга барилаас бид, тэд хэчнээн жигшүүртэй, хорлонтой, гутамшигтай, тэнэг болохыг хардаг. Тэд хүмүүсийг зовоож, завхруулахаас өөрийг хийдэггүй ба үүнээс болж тэднийг хүмүүс жигшиж, харааж, тэднийг булай гэж хэлдэг. Тиймээс, муу ёрын сүнснүүдийн ажил Сатаныг төлөөлдөг—үүнд ямар ч алдаа байхгүй. Муу ёрын сүнснүүд дотор нь ажилладаг, эсвэл чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийг харсан хэн боловч муу ёрын сүнснүүд хэчнээн жигшүүртэй, гутамшигтай, хорлонтой, гажууд болохыг мэддэг. Та нар үүнийг хардаг уу? Та нар заримыг нь харсан, тийм үү? Муу ёрын сүнснүүд үнэнийг эзэмшиж байхыг та нар харсан уу? Муу ёрын сүнснүүдэд хүнийг гэсэн хайр байдаг уу? Муу ёрын сүнсний ажлаас, тэдэнд өчүүхэн ч үнэн байдаггүй ба тэдний уг чанар үнэхээр хорлонтой юм гэдгийг харж болно. Муу ёрын сүнснүүд хүмүүсийг хэрхэн завхруулдгийг харсан болохоор чи Сатан хүмүүсийг хэрхэн завхруулдгийг харсан—энэ яг зөв. Бүх муу ёрын сүнс Сатантай үгсдэг учраас, тэд бүгд Сатаныг дагадаг ба Сатаны хамсаатан, найз нөхөд, хамтрагч учраас тэд балар эрт цагаас Сатантай хамт байсаар ирсэн. Бурханы эсрэг тэрслэхдээ Сатан энэ бүх муу ёрын сүнсийг удирдсан бөгөөд тэр газар луу доош цохигдсон билээ. Муу ёрын сүнс—үнэнгүй агаад угаасаа Бурханд туйлын тэрслүү муу ёрын сүнс—хүнийг эзэмдэх үедээ түүнд ямар нэгэн үнэнийг авчирч чадах уу? Тэдний зан чанарт өөрчлөлт гаргаж чадах уу? Огтхон ч үгүй.

Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний авралд туйлын чухал”-аас

No comments:

Post a Comment

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...