Showing posts with label Төгс Xүчит Бурханы үг. Show all posts
Showing posts with label Төгс Xүчит Бурханы үг. Show all posts

2018/09/26

2. Бурхан махбодтой болохын чухлыг чи мэдэх ёстой.




Холбогдолтой Бурханы үг:

Энэ удаа Бурхан ажлаа сүнслэг биеэр биш харин маш эгэл биеэр хийхээр ирсэн. Энэ нь хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы бие байгаад зогсохгүй энэ нь мөн Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл биемахбод билээ. Бусдаас өөр юуг ч Түүнээс олж харахгүй боловч чи Түүнээс урьд нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг хүлээн авах болно. Энэхүү өчүүхэн бие махбод бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрсэн, Бурханы бүх үнэн үгийн биелэл бөгөөд хүнд мэдэгдэх Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсээгүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг асар ихээр хүсээгүй гэж үү? Хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг чи асар ихээр хүсээгүй гэж үү? Тэр чамд өөр ямар ч хүний хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлэх бөгөөд чиний ойлгодоггүй үнэнийг ч гэсэн Тэр чамд хэлэх болно. Тэр бол чиний хаанчлалд хүрэх үүд хаалга, чамайг шинэ эрин үе рүү хөтлөгч билээ. Ийм эгэл бие махбод ойлгохын аргагүй олон нууцыг хадгалж байдаг. Түүний үйл хэрэг нь чамд ойлгогдошгүй байж болох боловч Түүний хийдэг бүх ажлын зорилго нь, Тэр бол хүний итгэдэг шиг энгийн нэгэн бие махбод биш гэдгийг чамд харуулахад хангалттай юм. Учир нь Тэр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд Бурханы хүн төрөлхтөнд үзүүлдэг халамжийг төлөөлдөг билээ. Хэдийгээр чи тэнгэр газрыг донсолгох мэт санагддаг Түүний хэлдэг үгийг сонсож эсвэл дүрэлзэх галын дөл мэт Түүний нүдийг харж чадахгүй байсан ч гэсэн, хэдий чи Түүний төмөр савааны сахилгажуулалтыг мэдэрч чадахгүй байсан ч гэсэн Түүний үгнээс чи Бурханы уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэл нигүүлсэл үзүүлдгийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар болон Түүний мэргэн ухааныг харж, цаашлаад бүх хүн төрөлхтөнд үзүүлэх Бурханы анхаарал, халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь, тэнгэр дэх Бурхан газар дээр хүмүүсийн дунд амьдарч байгааг харах боломжийг хүнд олгож, хүнийг Бурханыг мэдэж, дуулгавартай байж, хүндэлж, хайрлах боломжтой болгоход оршино. Ийм учраас Тэр хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирсэн. Хэдийгээр энэ өдөр хүний хардаг зүйл нь хүнтэй адилхан Бурхан буюу нэг хамар, хоёр нүдтэй Бурхан, бусдаас ялгарах юмгүй Бурхан боловч энэ хүний оршин тогтнолгүйгээр тэнгэр газарт тоймгүй их өөрчлөлт гарна гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулах болно; энэ хүний оршин тогтнолгүйгээр тэнгэр бүүдийж, газар эмх замбараагүй болох ба бүх хүн төрөлхтөн өлсгөлөн гачаал, өвчин тахал дотор амьдрах болно. Эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы авралгүйгээр Бурхан тамд бүх хүн төрөлхтнийг аль хэдийн устгах байсан гэдгийг Тэр та нарт харуулна; энэхүү бие махбодын оршин тогтнолгүйгээр та нар мөнхөд, үүрдийн нүгэлтнүүд болон үхдлүүдийн тэргүүн байх байв. Энэхүү бие махбодын оршин тогтнолгүйгээр бүх хүн төрөлхтөн зайлахын аргагүй гай гамшигтай тулгарах ба эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шийтгэх Бурханы хатуу ширүүн шийтгэлээс зугтах нь хэцүү байх байсан. Энэхүү энгийн бие махбод мэндлээгүй бол, та нар бүгд яаж ч эрж хайсан хамаагүй амьдрал эсвэл үхлийн аль нь ч ирэхгүй нөхцөл байдалд байх байсан; энэхүү бие махбодын оршин тогтнолгүйгээр энэ өдөр та нар үнэнийг хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө очиж чадахгүй байх байсан юм. Үүний оронд та нар өөрсдийн аймшигт нүглийнхээ улмаас Бурханаар шийтгэгдэх байлаа. Та нар мэдэх үү? Бурхан бие махбодод эргэн ирээгүй байсан бол хэн ч аврагдах боломжгүй байх байсан; мөн энэхүү бие махбод ирээгүй байсан бол Бурхан хуучны эрин үеийг аль хэдийн төгсгөх байсан юм. Тийм байхад, та нар хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг голсоор байх уу? Та нар энэ эгэл хүнээс асар их ашиг тус хүртэх байтал яагаад та нар Түүнийг амархан хүлээн зөвшөөрч болохгүй гэж?

2018/09/24

1. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?




Холбогдолтой Бурханы үгс:

Эхний бие махбодтой болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч тэдгээр жилийн зөвхөн гурван жил хагаст л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэсэн. Тэр ажиллаж байх үедээ болон Өөрийн ажлыг эхлэхээс өмнө аль алинд нь хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан юм. Тэр Өөрийн энгийн хүн чанартаа гучин гурван жил хагас амьдарсан. Сүүлийн гурван жилхагасын туршид Тэр Өөрийгөө бие махбодтой болсон Бурхан гэдгийг илчилсэн. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө Тэр Өөрийн бурханлаг чанарыг харуулалгүй, жирийн, хэвийн хүн чанартайгаар гарч ирсэн ба албан ёсоор Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсний дараа л Түүний бурханлаг чанар илэрхийлэгдсэн. Эхний хорин есөн жилд Түүний амьдрал болоод ажил бүгдээрээ Тэр бол жинхэнэ хүн, хүний хүү, бие махбод байсныг харуулж байсан; учир нь Түүний үйлчлэл хорин есөн наснаас нь хойш л жинхэнээсээ эхэлсэн юм. Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог юм. Бие махбодтой болсон Түүний амьдрал ба ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх Түүний амьдрал. Тэр хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, орон байр, нойр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй тун хэвийн хүн чанартайгаар энгийн нэг айлд амьдардаг. Өөрөөр хэлбэл, энэ эхний үе шатанд Тэр хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхлэн бурханлаг биш, бүр хэвийн хүн чанартайгаар амьдардаг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараах Түүний амьдрал. Тэр мөн л гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлэлгүйгээр хэвийн хүн чанартай ердийн хүний бүрхүүлтэй оршин суудаг. Гэсэн ч Тэр ганцхан Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ үеийн турш Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ Түүний бурханлаг чанарын хэвийн ажлын үйлчлэлд оршдог; учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадах хэмжээнд хүртэл боловсорсон байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь Өөрийн хэвийн хүн чанараар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Өөрийн амьдралын эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанартайгаар амьдардагийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлын бүрэн дүүрэн байдалтай хараахан тэнцүү биш, хараахан боловсроогүй байдаг; Түүний хүн чанар боловсорч гүйцэн, Өөрийн үйлчлэлийн үүргийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээр шийдвэртэй эхэлж чаддаг. Махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь, Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг үзүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан, Өөрийн төрсөн мөчөөс шууд ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэн Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхлэсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар нь Түүний бие махбодын мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байхгүй ба хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм байдлаар, Бурханы махбодын хүн чанар нь Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

2018/09/22

5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?




Холбоотой Бурханы Үг:

Хэдийгээр олон хүмүүс Бурханд итгэдэг ч, цөөхөн хүмүүс л Бурханд итгэх итгэл нь юу болох болон Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд тэд юу хийх ёстойгоо ойлгодог. Хүмүүс хэдийгээр “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч тэд Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэдгээр бүх хүмүүс нь будилж самуурсан итгэлтэй байдагт гайхах зүйл үгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг ноцтойгоор авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, Түүний ажлыг мэдэхгүй бол тэд Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан хэрэглэхэд тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон номлол дахь, захиан дахь Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх тэдний итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы зөвшөөрлийг олж авах чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө тэд залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр газар дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэх нь Бурханаас илүү их нигүүлслийг хүлээн авахаас өөр юу ч биш гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй мөн Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс нь Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чадна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

2018/09/20

4. Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийн ажлын ач холбогдол.




Холбогдолтой Бурханы үг:

Хүмүүсийн ямар дотоод төлөв байдалд эдгээр шалгалтууд чиглэсэн бэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй хүмүүсийн тэрслүү зан чанар луу чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор маш их ариун бус зүйлс байдаг бөгөөд ихэнх нь хуурамч байдаг иймээс Бурхан тэднийг ариусгахын тулд шалгалт уруу хөтөлдөг. …

… Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы бүхий л зан чанар чамд харагдах үед, энэ нь чиний махан биед юуг авчрах вэ? Бурханы зөвт зан чанар чамд харагдах үед чиний махан бие өөрийн эрхгүй их өвдөлт шаналлыг амсах болно. Хэрвээ чи энэ өвдөлтөнд зовж шаналахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй бас Бурханд жинхэнэ хайрыг зориулж чадахгүй байх болно. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Тэр Өөрийн бүхий л зан чанарыг чамд гарцаагүй харуулах болно. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн бүхий л зан чанарыг хэзээ ч харуулж байгаагүй—гэвч эцсийн өдрүүдэд Тэрээр Өөрийн урьдаас товлож сонгосон бүлэг хүмүүст үүнийгээ илчилж байгаа бөгөөд хүмүүсийг төгс болгохоор Тэр Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан Тэр бүлэг хүмүүсийг бүрэн дүүрэн болгож байна. Энэ бол хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр юм. Тэдний төлөөх Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхийн тулд хүмүүс туйлын их өвдөлтийг тэсвэрлэж, өндөр төлөөс төлөх шаардлагатай. Зөвхөн үүний дараа л Бурхан тэднийг авч чадна мөн тэд Бурханд буцаагаад өөрсдийн жинхэнэ хайрыг өгч чадах ба зөвхөн тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол, хэрвээ Түүний хүслийг биелүүлж, өөрсдийн жинхэнэ хайрыг Бурханд бүрэн өгөхийг хүсэж байгаа бол тэд нөхцөл байдлуудаас ихээхэн зовлон шаналал, орчин тойрны тарчлалыг туулж, үхэхээс дор өвдөлтийг амсах ёстой ба эцэстээ тэднээс өөрсдийн жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхийг албадах болно. Хэн нэгэн Бурханд үнэхээр хайртай юу үгүй гэдэг нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг ба энэ нь бас зөвхөн зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас

2018/09/18

3. Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын ач холбогдол.




Холбогдолтой Бурханы үг:

Эцсийн өдрүүдийн ажил нь бүгдийг төрлөөр нь салгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгахын төлөө юм, учир нь хугацаа ойртож, Бурханы өдрүүд ирсэн. Бурхан Өөртөө эцсийг хүртэл үнэнч байсан бүх хүмүүсийг буюу Түүний хаанчлалд орсон хүмүүсийг Бурханы Өөрийн эрин үе рүү авч орно. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил бол хүний хийсэн үйлийг ажиглах биш, хүний амьдралын талаар асуух биш харин түүний тэрслүү байдлыг шүүх явдал юм, учир нь Бурхан Түүний сэнтийн өмнө ирэх хүн бүрийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы алхмыг дагасан хүмүүс нь Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс бөгөөд иймээс эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээн авдаг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай юм. Өөрөөр хэлбэл эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээж авдаг хүн бүхэн нь Бурханы шүүлтийн бай билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Шүүгдэж байгаа зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх гэм нүгэл билээ. Бурхан хүний ялихгүй агаад аар саар алдааг шүүдэггүй. Шүүлтийн ажил нь бэлгэдэл бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтний шүүлтийг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Өөрийн ажлыг бүлэг хүмүүс дээр биечлэн гүйцэтгэхдээ бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлөхийн тулд махбод дахь Бурхан Өөрийн ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал буюу Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийг, тухайлбал хүний Бурханыг хүндэлдэггүй байдал эсвэл Бурханы ажилд саад болох зэрэг байдлыг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болоод үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж байгаа ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

2018/09/16

2. Бурханы байлдан дагуулалтын ажлын ач холбогдол.




Холбогдолтой Бурханы үг:

Өнөөгийн байлдан дагуулах ажил нь бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авчирч, бүх хүмүүсээр Бурханыг шүтүүлэх бөгөөд ингэснээр бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэл бий болох билээ. Ажлын энэхүү үе шатанд хийгдэх хэрэгтэй зүйл нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг хэрхэн байлдан дагуулах вэ? Хүнийг бүрэн дүүрэн итгүүлэхийн тулд үгний энэ ажлыг ашиглан энэ нь хийгдэх болно; түүнийг бүрмөсөн эрхшээлдээ оруулахын тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараалыг ашигласнаар; мөн хүний тэрслүү байдлыг илрүүлж, түүний эсэргүүцлийг шүүснээр хийгддэг, ингэснээр тэр хүн төрөлхтний шударга бус байдал болон бузар булай байдлыг мэдэж чадах ба энэ нь Бурханы зөвт зан чанарыг тодруулахад ашиглагдах болно. Үндсэндээ, хүнийг байлдан дагуулж, түүнийг бүрэн итгүүлэх зүйл нь эдгээр үгийн хэрэглээ байх болно. Үг нь хүн төрөлхтнийг байлдан дагуулах арга зам бөгөөд байлдан дагуулах ажлыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс үгний цохилт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөгийн ярих үйл явц нь байлдан дагуулах үйл явц юм. Хүмүүс яг хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгийг үр ашигтайгаар идэж, ууснаар мөн тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс өөрсдөө байлдан дагуулагдаж чадахгүй. Эдгээр үгийг идэж ууснаар тэд өөрсдийн ялзрал, бохирдол, тэрслүү байдал болон зөв бус байдлыг мэдэж авч Бурханы өмнө сөхрөн унах ёстой. Хэрвээ чи Бурханы хүслийг ойлгож, үүнийг хэрэгжүүлж, цаашлаад үзэгдэлтэй байж, мөн хэрвээ эдгээр үгэнд бүрэн дуулгавартай хандаж, өөрийнхөөрөө ямар ч сонголт хийхгүй бол чи байлдан дагуулагдсан байх болно. Чамайг байлдан дагуулсан зүйл чинь эдгээр үг байх юм. Хүн төрөлхтөн яагаад гэрчлэлээ алдсан бэ? Учир нь хүн Бурханд итгэх итгэлгүй эсвэл Бурханыг зүрх сэтгэлдээ огтхон ч агуулдаггүй. Хүн төрөлхтнийг байлдан дагуулах нь энэхүү итгэлийг хүмүүст сэргээнэ гэсэн үг юм. Хүмүүс үргэлж дэлхий ертөнцөд анхаарлаа хандуулж, хэтэрхий их итгэл найдвар тавьж, ирээдүйнхээ төлөө хэтэрхий ихийг хүсч, хэмжээ хязгааргүй маш олон шаардлага тавьдаг. Тэд үргэлж өөрсдийнхөө махан биеийн талаар бодож, төлөвлөдөг бөгөөд Бурханд итгэх замыг эрж хайхыг хэзээ ч сонирхдоггүй. Тэдний зүрх сэтгэл Сатанд олзлогдож тэд Бурханыг хүндлэх хүндлэлээ алдсан ба өөрсдийн зүрх сэтгэлээ Сатанд зориулж байгаа. Гэхдээ хүн Бурханаар бүтээгдсэн. Тиймээс хүн гэрчлэлээ алдсан гэдэг нь тэр Бурханы алдрыг алдсан гэсэн үг юм. Хүн төрөлхтнийг байлдан дагуулахын зорилго нь Бурханыг хүндлэх хүний хүндлэлийн алдрыг эргүүлэн авах явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Байлдан дагуулах ажлыг хийх Миний зорилго нь гагцхүү байлдан дагуулалтын төлөө биш, харин зөвт байдал болон зөвт бус байдлыг илчилж, хүний шийтгэлийн нотолгоог олж авч, хорон мууг яллаж, үүнээс ч илүүтэйгээр дуулгавартай дагахад бэлэн байгаа хүмүүсийг төгс болгохын төлөө байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

2018/09/14

1. Бурханы үгийн ажлын ач холбогдол.



Холбогдолтой Бурханы үгс:

Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм. Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой гэдгийг хүн тэр үгээр дамжуулан мэдэх болсон. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр нь дамжин бүтдэг. Хүн тэр үгээр илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг энгийн, эгэл хэдий боловч бие махбод болсон Бурханы амнаас гарсан үг бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний үзэл, хуучин зан чанар болон бүхэл дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид зөвхөн өнөө үеийн Бурхан л ийм байдлаар ажилладаг ба зөвхөн Тэр ярьж, хүнийг тийнхүү авардаг. Түүний дараа хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг; тэд үгийн дэлхийд амьдарч, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг ба түүгээр үл барам үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж, хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж авардаг. Эцэст нь Тэр, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход үгийг ашиглана. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын эрин үеийн туршид Бурхан Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлдэггүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ. Үгийн улмаас, хүн тэжээгдэж, хангагддаг; үгийн улмаас хүн мэдлэг болон жинхэнэ туршлагыг олж авдаг. Үгийн эринд хүн үнэхээр онцгой ерөөлүүдийг хүртжээ. Хүн бие махбодын өвчинд зоволгүй, зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангамжийг эдэлдэг; тэд эрж хайн, бэдрэх хэрэггүй ба Бурханы дүр төрхийг амархан харж, Түүнийг биечлэн сонсож, Түүний хангамжийг хүртэж, Түүнийг ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Өнгөрсөн эрин үеийн хүмүүс тийм зүйлийг эдэлж чадахгүй байсан ба эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж чадахгүй ерөөл байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

2018/09/10

4. Бурханы ажлын гурван үе шат бүрийн хоорондох харилцаа.





Холбогдолтой Бурханы үг:

Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь Бурханы удирдлагын бүхий л хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс эхлэн Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Тэр бол Эхнийх болон Сүүлийнх мөн Тэр бол эрин үеийг эхлүүлдэг Нэгэн бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр газар байрлал дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсээр хийгдсэн. Эдгээр гурван үе шатыг салгадаг хүн бүр Бурханыг эсэргүүцдэг. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлгох ёстой ба энэ нь ямар ч эргэлзээгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээсh

Та нар Еховагийн ажлыг, Түүний тогтоосон хуулиудыг болон хүний амьдралыг залж чиглүүлдэг Түүний зарчмуудыг, Хуулийн эрин үед Түүний хийсэн ажлын агуулгыг, хуулийг тогтоосон Түүний зорилгыг, Нигүүлслийн эрин үе дэх Түүний ажлын ач холбогдлыг болон сүүлчийн энэ үе шатанд Бурханы хийж байгаа ажлыг ойлгох ёстой. … Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажлууд нь Хуулийн эрин үед болон Нигүүслийн эрин үед хийсэн ажлуудыг орлож чадахгүй. Гэвч эдгээр гурван үе шат нь хоорондоо холбогдон нэг болсноор нэг Бурханы хийсэн бүх ажлыг үүсгэдэг. Мэдээж энэ ажлын гүйцэтгэл нь хэд хэдэн эрин үед хуваагддаг. Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажил бүх зүйлийг төгсгөлд нь аваачна. Хуулийн эрин үед хийсэн зүйл нь эхлэл, Нигүүслийн эрин үед хийсэн зүйл нь золин аврал юм. … Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс илүү зүйл биш, Хаанчлалын эрин үеэс илүү зүйл биш ба Нигүүслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд гэдэг нь ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг та нарт илчлэх хугацаа юм. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм нууцыг ямар ч хүн тайлж чадахгүй. …Эцсийн өдрүүдэд зөвхөн үгээр Хаанчлалын эрин үед орох ажлыг хийх ба энэ нь бусад эринүүдийг төлөөлөхгүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс илүү зүйл биш, Хаанчлалын эрин үеэс илүү зүйл биш ба Нигүүслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд гэдэг нь ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг та нарт илчлэх хугацаа юм. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. …

Эцсийн өдрүүдэд хийх ажил нь гурвын эцсийн үе шат юм. Энэ бол өөр нэг шинэ эрин үеийн ажил ба удирдлагын ажлыг бүхэлд нь төлөөлөхгүй. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь гурван эрин үе дэх ажлыг төлөөлж чадахгүй ба харин бүхэл юмны нэг талыг төлөөлж чадна. Ехова гэсэн нэр нь Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед ажил гүйцэтгэсэн гэдэг нь Бурхан бол хуулийн доор Бурхан байна гэдгийн баталгаа болохгүй. Ехова хүмүүст зориулан хууль гаргаж, тэдэнд тушаал буулган, хүмүүсээс сүм болон тахилын ширээ барихыг хүсэж байсан. Түүний хийсэн ажил нь зөвхөн Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан гэж хүмүүсээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэж батлах гээгүй. Ингэж хэлж болохгүй. Хуулийн доорх ажил нь зөвхөн нэг эрин үеийг илэрхийлнэ. Иймд хэрэв Бурхан зөвхөн Хуулийн эрин үед л ажил хийсэн бол хүмүүс Бурханыг тогтоогоод ингэж хэлэх байсан: “Бурхан бол сүмд байдаг Бурхан. Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөгийг өмсөж сүмд орох ёстой.” Хэрэв Нигүүслийн эрин үе дэх ажил хийгдээгүй, Хуулийн эрин үе одоог хүртэл үргэлжилсээр байсан бол хүн Бурханд бас өршөөнгүй болон хайрлах тал байдгийг мэдэхгүй байх байсан. Хэрэв Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, зөвхөн Нигүүслийн эрин үеийн ажил хийгдсэн бол хүн Бурханыг зөвхөн хүнийг зольж, нүглийг нь өршөөдөг гэдгийг л мэдэж байх байсан. Тэд зөвхөн Түүнийг ариун бөгөөд гэмгүй, Тэрээр Өөрийгөө хүмүүсийн төлөө цовдлуулж чадна гэдгийг л мэдэх болно. Хүн зөвхөн үүнийг мэдэх ба бусад бүх зүйлийн талаар ойлголтгүй байна. Иймд эрин үе бүр Бурханы зан чанарын нэг талыг төлөөлнө. Хуулийн эрин үе зарим талыг, Нигүүслийн эрин үе зарим талыг, энэ эрин үе зарим талыг илэрхийлдэг. Бурханы зан чанар нь зөвхөн бүх гурван үе шатыг хослуулснаар бүрэн илчлэгдэх юм. Хүн бүх гурван үе шатыг таниснаар л түүнийг бүтнээр нь хүлээн авч чадна. Эдгээр гурван үе шатын алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын эдгээр гурван шатыг мэдсэнээр л Бурханы зан чанарыг бүрэн байдлаар нь харах болно. Бурхан Хуулийн эрин үед ажлаа дуусгасан нь Түүнийг хуулийн доорх Бурхан гэж батлахгүй, Тэрээр золилтын ажлаа хийж дуусгасан нь Түүнийг хүн төрөлхтнийг үүрд зольно гэж баталж чадахгүй. Эдгээр нь хүний гаргасан дүгнэлт. Нигүүслийн эрин үе дууссан боловч чи Бурханыг зөвхөн загалмайд хамаатай учраас Бурханы cыг загалмай илэрхийлнэ гэж хэлж болохгүй. Хэрвээ чи ингэх юм бол чи Бурханыг тогтоож байна гэсэн үг. Энэ үе шатанд Бурхан ихэвчлэн үгний ажлыг хийж байгаа, иймд чи Бурханыг хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, Түүний авчирсан бүх зүйл нь гэсгээлт болон шүүлт гэж хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь Ехова болон Есүсийн ажлуудыг нээж, хүмүүсийн ойлгож чаддаггүй бүх нууцыг дэлгэх болно. Энэ нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дунд хийгдсэн авралын бүх ажлыг төгсгөл болгохын тулд хийгддэг. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг төгсгөл рүү нь аваачна. Хүний ойлгохгүй байсан бүх нууцыг тайлснаар хүн эдгээрийн талаар нэвт харж зүрхэндээ тодорхой ойлголттой болно. Зөвхөн тэгснээр л хүмүүсийг төрлөөр нь хувааж болно. Зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхлээр нь ойлгох ба учир нь Түүний удирдлага төгсгөл болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

2018/09/08

3. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго ба ач холбогдлыг мэдэх нь.




Холбогдолтой Бурханы үг:

Еховагийн Израиль дахь ажлын ач холбогдол, зорилго, үе шат нь Өөрийн ажлыг дэлхий дээр хийж эхлэх, аажмаар Израилиас эхлэн Харь үндэстнүүд рүү тархаах явдал байсан юм. Энэ бол Түүний орчлон ертөнц даяар ажиллахдаа баримталдаг зарчим юм: загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн Түүний сайн мэдээг хүлээн автал түүнийгээ өргөжүүлэх. Эхний Израильчууд нь Ноагийн үр удам байсан. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал байсан ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ л хангаж чаддаг байснаас Еховаг ямар төрлийн Бурхан байсныг, Тэр хүн төрөлхтнөөс юуг хүсэж байсныг мэддэггүй, бүх бүтээлийн Эзэнийг яаж хүндэтгэх ёстойг бол бүр ч мэддэггүй байсан. Адамын үр сад ямар хууль дүрмийг дагахаа мэдэхгүй, бүтээлүүд Бүтээгчдээ ямар ажил хийж өгөх ёстойг мэддэггүй байсан. Тэдний мэдэж байсан зүйл гэвэл эр нөхөр нь хөлсөө гарган хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээх ёстой ба эхнэр нь нөхөртөө дуулгавартай байж Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэсэн зүйл байсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал болон Түүний амь байсан ба харин тэд ы хуулийг хэрхэн дагах болон бүх бүтээлийн Эзэнийг яаж хангалуун байлгахаа мэдэхгүй байсан. Тэд хэтэрхий бага зүйлийг ойлгосон. Тэдний зүрхэнд шударга бус, зальтай зүйл огт байгаагүй, тэд хааяа л муудалцаж, атаархдаг байсан боловч тэд бүх бүтээлийн Эзэн болох Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүмүүсийн өвөг дээдэс болох энэ хүмүүс зөвхөн Еховагийн хийсэн зүйлийг идэхийг, Еховагийн хийсэн зүйлийг эдлэхийг л мэддэг байсан ба харин Еховаг хүндэтгэхийг, Түүнд өвдөг сөгдөн шүтэн мөргөх ёстойг мэддэггүй байсан. Тэднийг яаж Түүний бүтээл гэж нэрлэж болох юм бэ? Тэгэхээр “Ехова бол бүх бүтээлийн Эзэн” болон “Тэрээр хүнийг Өөрийн илэрхийлэл болгон, Өөрийгөө алдаршуулахаар, Өөрийгөө төлөөлүүлэхээр бүтээсэн” гэдэг үг хий дэмий хэлэгдсэн гэж үү? Еховаг хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрын гэрчлэл байж чадах юм бэ? Тэд яаж Түүний алдрын илэрхийлэл болох юм бэ? Тэгвэл Еховагийн “Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэдэг үг муу ёрын нэгэн болох Сатаны гар дахь зэвсэг болох бус уу? Эдгээр үг нь Ехова хүнийг бүтээснийг доромжилсон тэмдэг болохгүй гэж үү? Ажлынхаа тэрхүү үе шатыг дуусгахын тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамаас Ноа хүртэл тэднийг зааварчилж, чиглүүлээгүй юм. Харин үерийн дараа л Тэр албан ёсоор Адам болон Ноагийн үр сад болох Израильчуудыг залж чиглүүлж эхэлсэн. Израиль дахь ажил болон үг нь газар нутаг даяарх бүх хүмүүсийн амьдралыг залж чиглүүлсэн ба Ехова зөвхөн хүнийг шорооноос Бурханы бүтээл болгон босгож, амийн амьсгал өгч чадахаас гадна Өөрийн таягаа ашиглан хүмүүсийг удирдахын тулд хүн төрөлхтнийг галаар шатааж, харааж чаддагийг тэдэнд харуулсан. Иймээс тэд Ехова газар дээрх хүний амьдралыг чиглүүлж, тэдний дунд өдөр шөнөгүй ярьж, ажиллаж чадахыг харсан. Тэрээр энэ ажлыг, хүн Түүний атгасан шорооноос үүссэн, хүнийг Тэр бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүддээ мэдүүлэхийн тулд л хийсэн юм. Түүнчлэн Түүний Израильд эхлүүлсэн ажил нь бусад хүмүүс болон улсууд (үнэндээ тэд нар Израилиас бүр тусгаар улсууд биш байсан ба зүгээр л Израилиас салж одсон боловч Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн авснаар орчлон ертөнц дээрх бүх бүтээл Түүнийг хүндэтгэж, Түүнийг агуу байлгах зорилготой байлаа. Хэрэв Ехова Өөрийн ажлыг Израильд эхлэлгүйгээр оронд нь зүгээр хүн төрөлхтнийг бүтээгээд тэднийг дэлхий дээр дураар нь амьдруулсан бол хүний бие махбодын угийн чанараас (угийн чанар гэдэг нь хүн өөрийн харахгүй зүйлийг хэзээ ч мэдэж чадахгүй ба өөрөөр хэлбэл тэр Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг болон тэр ч байтугай Тэр яагаад үүнийг хийснийг ч мэдэхгүй байх юм) болж Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг, Тэр бол бүх зүйлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Хэрэв Ехова хүн төрөлхтнийг зүгээр л Өөрийн зугаа болгон бүтээж, газар дээр байрлуулсан бол Тэрээр хэсэг хугацаанд хүмүүсийн дунд удирдахын оронд гар дахь тоосыг сэгсрээд орхих байсан, тэгвэл хүн төрөлхтөн бүгдээрээ юу ч биш байдалд буцаж очих байсан; тэр ч бүү хэл Түүний бүтээсэн газар, тэнгэр, бүх зүйл, хүн төрөлхтнийг оролцуулаад бүгд юу ч үгүй байдалд буцан орж, Сатанаар гишгэлүүлэх байсан юм. Ингэвэл “Тэр дэлхий дээр, бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газартай байх ёстой” гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байсан. Иймд оронд нь Бурхан хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Тэрээр тэдний амьдралыг хөтөлж, тэдэнтэй ярьж байлаа. Израиль дахь Бурханы ажил нь бүх зүйлийг бүтээхээсээ өмнө гаргасан Түүний төлөвлөгөөг биелүүлэх л зорилготой байсан, тиймээс Тэр эхлээд Израильчуудын дунд ажилласан нь болон Тэр бүх зүйлийг бүтээсэн нь бие биетэйгээ зөрчилддөггүй бөгөөд хоёулаа Түүний удирдлага, Түүний ажил, Түүний алдар, хүн төрөлхтнийг бүтээснийх нь утга учрыг гүнзгийрүүлэхийн төлөө байсан билээ. Тэрээр газар дээрх хүн төрөлхтний амьдралыг Ноагаас хойш хоёр мянган жилийн турш залж чиглүүлсэн ба энэ явцдаа Тэрээр тэдэнд бүх зүйлийн Эзэн Еховаг хэрхэн хүндэтгэхийг зааж, биеэ хэрхэн авч явж, амьдралдаа хэрхэн амьдрахыг зааж, хамгийн гол нь Еховаг яаж гэрчлэхийг, Түүнийг хүндэтгэхийг, Түүнд дуулгавартай байхыг, Давид болон түүний тахилч нарын адилаар Түүнийг хөгжмөөр магтан дуулахыг заасан.

2018/09/06

2. Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг чи мэдэх ёстой.




Холбогдолтой Бурханы үг:

Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтний аврал юм—энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Ажлын гурван үе шат бүр нь өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан өөр өөр авралын ажил билээ.

… … …

… Бурханы бүхий л удирдлага төгсгөлдөө ойртох үед Бурхан бүх зүйлийг өөрсдийнх нь төрөл зүйлийн дагуу ангилах болно. Хүн Бүтээгчийн гараар бүтээгдсэн ба эцэст нь Тэр, хүнийг Өөрийнхөө ноёрхолд бүрэн буцаан аваачих ёстой; энэ нь ажлын гурван үе шатны төгсгөл юм. …

… Ажлын гурван үе шат төгсгөлдөө очих үед Бурханыг гэрчлэх хүмүүсийн бүлэг, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэх болно. Эдгээр хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлэх боломжтой байх болно. Тэд хүн чанар, мэдрэмжийг эзэмших ба Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэдэх болно. Энэ нь эцэстээ биелэгдэх ажил бөгөөд эдгээр хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын биелэлт буюу Сатаны эцсийн ялагдлыг гэрчлэх хамгийн хүчтэй гэрчлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

2018/09/04

1. Хүн төрөлхтнийг удирдах ажил юу вэ?



Холбогдолтой Бурханы үг:

Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат эсвэл дөрвөн эрин үеийг биш харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л хүн төрөлхтний төлөөх Бурханы удирдлагыг авч хэлэлцэх зөв зам юм. Сүүлчийн эрин үе төгсгөлдөө ойртох үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дууссан бөгөөд хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил оршин байхгүй ба ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний гажуудлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал яаралтай хэрэгтэй байсан учраас Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн ба зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн гэсэн үг юм. “Хүн төрөлхтнийг удирдах” нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзруулагдаагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Үүний оронд энэ нь Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, иймээс хүн төрөлхтнийг удирдах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин зөвхөн ажлын гурван үе шатыг хамардаг ба энэ нь дэлхийн бүтээлээс тусдаа юм. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд бүх хүний мэдэх ёстой зүйл. Бурханы бүтээл болохын хувьд та нар, хүн Бурханаар бүтээгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хүн төрөлхтний ялзралын эх үүсвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба цаашлаад хүний авралын үйл явцыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы тааллыг олохын тулд хоосон сургаалын дагуу хэрхэн үйлдэх вэ гэдгийг л мэддэг боловч Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийн талаар ямар ч таамаг байхгүй бол энэ нь Бурханы бүтээл болох та нарт дутагдаж байгаа зүйл юм. Чи Бурханы удирдлагын ажлын илүү өргөн хүрээний талаар мэдэхгүй мөртлөө хэрэгжүүлж болох эдгээр үнэнийг ойлгосноор сэтгэл ханах ёсгүй—хэрвээ ийм байдаг бол чи хэтэрхий үхширмэл үзэлтэй юм. Ажлын гурван үе шат нь Бурхан хүнийг удирдахын дотоод түүх, бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт, бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц мөн түүнчлэн сайн мэдээг түгээх суурь билээ. Хэрвээ чи зөвхөн өөрийн амьтай холбоотой энгийн үнэнийг ойлгоход төвлөрч, бүх нууц болон үзэгдлүүдээс хамгийн агуу энэ зүйлийн талаар юу ч мэдэхгүй бол чиний амь харахаас өөр ямар ч хэрэггүй, гологдол бараатай адил байхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

2018/09/02

2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?




Холбогдолтой Бурханы үг:

Эрин үе болгонд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр өөр өөр эрин үед нэг адилхан ажил хийж яаж чадах юм бэ? Тэр хэрхэн хуучин зүйлтэй зууралдаж чадах вэ? Есүсийн нэрийг золилтын ажлын төлөө авсан, иймээс Тэр эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр одоо ч золин аврах ажил хийх үү? Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Энэ нь Тэдний ажлын эрин үеүд өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой. Учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон нь тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын түр зуурын талыг л төлөөлж чаддаг; энэ нь зөвхөн Түүний ажлыг төлөөлөх хэрэгтэй байдаг. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

“Ехова” бол Израильд ажлаа явуулж байх үедээ Миний авсан нэр бөгөөд энэ нь хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амийг удирдаж чаддаг Израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу чадлыг эзэмшсэн бөгөөд мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. … зөвхөн Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс одоо үед Иудагийн овгоос бусад бүх Израильчууд Еховаг шүтдэг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь гэвэл, Еховагийн дахин илрэлт юм. … Еховагийн нэр бол хуулийг дагаж амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Ажлын эрин үе бүрд, үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

2018/08/31

1. Яагаад Бурхан нэр авдаг вэ, мөн нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу?



Холбогдолтой Бурханы үг:

“Бурхан бидэнтэй хамт” хэмээх Есүсийн нэр нь Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Хэрэв хүн, Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болох ба Бурхан Өөрийн зан чанараа өөрчилж болохгүй учраас өөр ямар нэг нэртэй байж болохгүй гэж хэлбэл тийм үгс нь доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэдэг үү? Бурхан олон нэрээр нэрлэгдэж болох ч эдгээр олон нэрийн дундаас Бурханд юу байгааг товчоор илэрхийлэх нэг ч нэр байхгүй, Бурханыг бүрэн төлөөлөх нэг ч нэр байхгүй юм. Иймээс Бурхан олон нэртэй байдаг боловч эдгээр олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар хэтэрхий баялаг бөгөөд хүний мэдэж дийлэхээс хэтэрсэн билээ. Хүний хэл нь Бурханыг бүрэн илэрхийлэх чадваргүй. Хүнд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Хэтэрхий олон үг! Тийм хязгаарлагдмал үгсийн сан нь, Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг дүрслэх чадваргүй. Дараа нь олон хүмүүс өөрсдийн зүрх сэтгэл дэх ааг омгоо илүү сайн дүрслэхийн тулд бүр олон үг нэмсэн: Бурхан хэтэрхий агуу! Бурхан хэтэрхий ариун! Бурхан хэтэрхий хайр татам! Өнөөдөр иймэрхүү хүний үг хэллэг оргилдоо хүрсэн ч хүн өөрийгөө тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд Бурхан олон нэртэй боловч Тэр нэг ч нэргүй, учир нь Бурханы оршихуй хэтэрхий элбэг арвин агаад хүний хэл хэтэрхий хангалтгүй. Тодорхой нэг үг эсвэл нэр нь Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадалгүй. Иймээс Бурхан нэг тогтсон нэр авч болох уу? Бурхан бол маш агуу, ариун, тэгвэл яагаад шинэ эрин үе болгонд Өөрийн нэрээ өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрдөггүй вэ? Иймээс Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийдэг эрин үе болгонд, Өөрийн хийдэг ажлыг товчоор илэрхийлэхийн тулд эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд Тэрээр түр зуурын ач холбогдлыг агуулсан энэхүү онцгой нэрийг ашигладаг. Бурхан Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд хүний хэлийг ашигладаг. Тэгсэн ч гэсэн сүнслэг дадлага туршлагатай бөгөөд Бурханыг биечлэн харсан олон хүмүүст, тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй гэж санагдсаар байдаг—тэр нь ямар өрөвдөлтэй вэ! Иймээс хүн Бурханыг ямар нэгэн нэрээр нэрлэдэггүй ба Түүнийг зүгээр л “Бурхан” гэж нэрлэдэг. Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн байгаа мэт санагддаг ч бас энэ нь зөрчилдөөнд эзлэгдсэн мэт санагддаг, учир нь хүн Бурханыг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй билээ. Бурхан юу болох нь хэтэрхий элбэг дэлбэг, зүгээр л үүнийг дүрслэх аргагүй юм. Бурханы зан чанарыг нэгтгэн дүгнэж чадах ганц ч нэр байхгүй бөгөөд Бурханд юу байгаа болон Тэр юу болох бүхнийг дүрсэлж чадах ганц ч нэр байхгүй. Хэрвээ хэн нэгэн Надаас, “Та яг ямар нэр ашигладаг вэ?” гэж асуувал Би тэдэнд “Бурхан бол Бурхан!” гэж хэлэх болно. Тэр нь Бурханы хувьд хамгийн сайн нэр биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын товч илэрхийлэл биш гэж үү? Иймд яагаад Бурханы нэрийг эрж хайхад маш их хичээл чармайлт гаргана вэ? Нэрний төлөө яагаад нойр, хоолоо умартаж, маш шаргуу бодно вэ? Бурхан нь Ехова, Есүс эсвэл Мессиа гэж нэрлэгдэхгүй өдөр ирэх болно—Тэр зүгээр л Бүтээгч гэж нэрлэгдэх болно. Тэр үед, Түүний газар дээр авсан бүх нэр төгсгөлдөө очно, учир нь Түүний газар дээрх ажил төгсгөлдөө очсон байх ба үүний дараа Тэр нэргүй байх болно. Бүх зүйлс Бүтээгчийн ноёрхол дор очих үед яагаад Түүнийг тун тохирсон боловч бүрэн бус нэрээр нэрлэх юм бэ? Та нар одоо ч Бурханы нэрийг эрж хайсаар байна уу? Бурхан бол зөвхөн Ехова гэж нэрлэгддэг гэж та нар одоо ч хэлж зүрхлэх үү? Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болно гэж чи одоо ч хэлж зүрхлэх үү? Чи Бурханы эсрэг доромжлолын нүглийг үүрч чадах уу? Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэх ёстой. Түүнд хийх ажил байсан, хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй байсан учраас Тэр нэг, эсвэл хоёр, эсвэл олон нэр авах болсон. Тэр ямар ч нэрээр нэрлэгдсэн бай, энэ нь Түүгээр чөлөөтэй сонгогдоогүй гэж үү? Үүнийг шийдэхийн тулд Түүнд чи буюу бүтээгдсэн зүйл хэрэгтэй гэж үү? Бурханы нэрлэгддэг нэр нь хүний ойлгож чадах зүйл болон хүний хэлний дагуу байдаг боловч энэ нэрийг хүн товчоор илэрхийлж чадахгүй. Чи зөвхөн, тэнгэрт Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу эрх мэдэлтэй Бурхан, хэтэрхий ухаантай, хэтэрхий өндөр дээд, хэтэрхий гайхалтай, хэтэрхий нууцлаг, хэтэрхий төгс хүчит бөгөөд өөр зүйлийг хэлж чадахгүй гэж хэлж болох юм; тэр нь чиний мэддэг бүхэн юм. Ийм байдлаар, Есүсийн нэр ганцаараа Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Ажлын эрин үе бүрд, үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Нигүүлслийн эрин үед аврагдсан бүх хүмүүсийн Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд Аврагч Есүсийн ирэхийг бас л хүсэж, Түүнийг Иудейд төрсөн байсан шигээ дүртэй ирнэ гэж бас л бодож байгаа бол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Авралын эрин үед зогсож, цаашид урагшлан хөгжих чадваргүй болох байсан. Цаашлаад эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй ба эрин үе хэзээ ч төгсгөлдөө очихгүй байх байсан. Аврагч Есүс бол зөвхөн хүн төрөлхтнийг золин аварч, нүглээс гэтэлгэхийн төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд Би хүн төрөлхтнийг нийтээр нь төгсгөхдөө энэ нэртэй байхгүй. Хэдийгээр Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг ч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг илэрхийлдэг ба Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Надад өгсөн нэрнүүд нь Миний бүхий л зан чанарыг болон Би чухам хэн бэ гэдгийг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг нэрлэж байсан өөр өөр нэр юм. Иймээс төгсгөлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөх болно. Би Ехова, эсвэл Есүс, бүр Мессиа ч гэж нэрлэгдэхгүй, харин хүч чадалтай Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэгдэх ба энэ нэрийн дор Би бүхэл эрин үеийг төгсгөх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

2018/08/29

3. Төгс Хүчит Бурханд итгэснээр л аврал ирдэг.




Холбогдолтой Бурханы үгс:

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Тэр Нигүүлслийн эрин үеийг авчирсан бөгөөд Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махан биетэй болсон ба энэ удаа махан биетэй болохдоо Тэр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс нь Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөх ба Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.

………

… Мэдээж Бурхан энэ удаа махан бие болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь хүнийг аврах Өөрийн зорилгодоо хүрнэ. Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас

2018/08/27

2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Есүс.



Холбогдолтой Бурханы үгс:

Хонг Конг, Тайвань дахь эх орон нэгтнүүд нь дотор газар гэж нэрлэдэг Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон. Бурхан тэнгэрээс газар луу ирэх үед, тэнгэр газар дахь хэн ч үүнийг мэдээгүй, учир нь энэ бол Бурхан нууцлаг байдлаар эргэн ирэхийн жинхэнэ утга учир юм. Тэр олон жилийн турш махан биеэрээ ажиллаж, амьдарсаар ирсэн боловч хэн ч үүнийг мэдээгүй. Өнөөдрийг хүртэл хэн ч үүнийг таньж мэдээгүй байна. Магадгүй энэ нь мөнхийн оньсого болж үлдэх биз ээ. Энэ цаг үед Бурхан махан биед ирсэн нь хэн бүхний мэдэж чадах зүйл биш. Сүнсний ажил хэчнээн том хэмжээтэй, хүчтэй байх нь хамаагүй Бурхан үргэлж тайван дөлгөөн байж, хэзээ ч Өөрийгөө илчлээгүй. Бурханы ажлын энэ үе шат нь тэнгэрлэг ертөнцөд болж байгаа мэт байдаг гэж хэлж болно. Хэдийгээр энэ нь хүн бүхэнд бүрэн илэрхий байдаг боловч хэн ч үүнийг таньдаггүй. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг дуусгах үед, хүн бүхэн өөрсдийн урт удаан зүүд нойрноос сэрж, өнгөрсөн үеийн хандлагаа өөрчлөх[d]болно. Бурхан нэгэнтээ, “Энэ удаа бие махбодид ирэх нь барын ичээнд унахтай адил” гэж хэлж байсныг Би санаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурханы ажлын энэ шатанд Бурхан бие махбодод ирж, агуу улаан луугийн орших газарт төрөх учраас Түүний энэ удаагийн газар дээрх ирэлтийг бүр ч илүү их аюул дагалдана. Түүнд тулгардаг зүйл бол хутга, буу, бороохой юм; Түүний нүүр тулдаг зүйл нь сорилт; Түүнд тулгардаг зүйл нь харгис төрхтэй бөөн хүмүүс юм. Тэр хэдийд ч алуулж болох эрсдэлтэй байдаг. Бурхан уур хилэнтэй ирээгүй. Гэсэн хэдий ч, Тэр төгс болгох ажлыг хийхийн тулд, золин аврах ажлын дараа үргэлжлэх Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг хийхээр ирсэн. Өөрийн ажлын энэ үе шатны төлөө Бурхан дээд зэргийн бодол, анхаарлаа зориулсан ба сорилтын дайралтаас зайлсхийхийн тулд боломжит бүх аргыг ашиглан, Өөрийгөө даруухнаар нууцалж, хэзээ ч Өөрийн ялгамж чанарыг илчлээгүй. Хүнийг цовдлолоос аврахдаа Есүс зөвхөн золин аврах ажлыг гүйцэтгэсэн; Тэр төгс болгох ажлыг хийхгүй байсан. Тиймээс Бурханы ажлын ердөө хагас нь л хийгдсэн бөгөөд золин аврах ажлыг дуусгах нь Түүний бүхий л төлөвлөгөөний зөвхөн хагас нь байсан юм. Шинэ эрин үе эхэлж, хуучин нь холдон одох гэж байх үед Эцэг Бурхан Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг урьдаас төлөвлөж эхэлсэн ба үүнд бэлдэж эхэлсэн. Эцсийн өдрүүдэд бие махбод болсон энэ Бурханыг өнгөрсөн үед магадгүй зөгнөөгүй, тиймээс тэр нь энэ удаа махан биед ирэх Бурханыг тойрсон илүү их нууцлаг байдлын суурийг тавьсан. Үүр цайх үед хэнд ч мэдэгдэлгүйгээр Бурхан газар дээр ирж, махан бие дэх Өөрийн амьдралыг эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөчийн талаар мэдэхгүй байсан. Магадгүй тэд бүгд унтаж байсан, магадгүй сэрүүн байсан олон хүн хүлээж байсан, магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ бүх олон хүмүүсийн дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирсэн гэдгийг мэдээгүй. Өөрийн ажлаа илүү амархнаар хэрэгжүүлж, илүү дээр үр дүнд хүрэхийн тулд Бурхан ингэж ажилласан, энэ нь түүнчлэн илүү их сорилтоос зайлсхийхийн тулд байсан юм. Хүн хаврын нойрноосоо сэрэх үед, Бурханы ажил аль хэдийн дуусчихсан байх ба газар дэлхий дээр хэрэн хэсэж, түр амьдарсан Өөрийн амьдралаа төгсгөж Тэр буцан одох болно. Бурханыг биечлэн ярьж, үйлдэхийг Бурханы ажил шаарддаг учраас, мөн хүний хувьд туслах ямар ч арга байхгүй учраас газар дээр ирж Өөрөө ажлаа хийхийн тулд Бурхан туйлын их зовлон шаналлыг туулсан. Хүн Бурханы ажлыг төлөөлөх чадваргүй. Тиймээс Бурхан Өөрийн ажлыг хийхийн тулд агуу улаан луугийн оршдог газарт буун ирж, ядуу дорд энэ бүлэг хүмүүсийг, овоолсон өтөг баасанд шигдсэн энэ бүлэг хүмүүсийг аврахад Өөрийн бүх бодол, анхаарлыг хандуулахын тулд Нигүүлслийн эрин үеийнхээс хэдэн мянга дахин илүү аюулыг сөрсөн юм. Хэдийгээр нэг ч хүн Бурханы оршин тогтнолыг мэддэггүй боловч Бурханд энэ нь төвөгтэй биш, учир нь энэ нь Бурханы ажилд ихээхэн ач тустай байдаг. Хүн бүхэн аймшигтай муу, иймээс хүн яаж Бурханы оршин тогтнолыг тэвчих юм бэ? Тийм учраас газар дээр Бурхан үргэлж чимээгүй байдаг. Хүн хэчнээн аймшигтай хэрцгий байх нь хамаагүй Бурхан үүний юуг ч хайхардаггүй, харин тэнгэрлэг Эцгийн Түүнд өгсөн илүү агуу үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд Өөрийн хийх учиртай ажлаа хийсээр байдаг. Та нарын дундаас хэн нь Бурханы сэтгэл татам байдлыг таньж мэдсэн бэ? Эцэг Бурханы ачаанд хэн Түүний Хүүгээс илүү анхаарах юм бэ? Эцэг Бурханы хүслийг хэн ойлгож чадах вэ? Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс ихэвчлэн түгшиж байдаг ба газар дээрх Түүний Хүү Эцэг Бурханы хүслийн төлөө байнга залбирч, Өөрийн зүрх сэтгэлээ эмтэртэл санаа зовж байдаг. Өөрийн Хүүгээ хайрладаг Эцэг Бурханы сэтгэлийг мэддэг хүн байна уу? Хайртай Хүү нь Эцэг Бурханаа хэр их санадагийг мэддэг хүн байна уу? Тэнгэр газрын хооронд тусгаарлагдсан энэ хоёр холоос бие биенийгээ цоо ширтэн Сүнсээрээ зэрэгцэн зогсож байдаг. Хүн төрөлхтөн минь! Хэзээ та нар Бурханы зүрх сэтгэлийг анхаарч үзэх юм бэ? Хэзээ та нар Бурханы санааг ойлгох юм бэ? Эцэг Хүү хоёр үргэлж нэг нэгэндээ найддаг. Тэгвэл яагаад Тэд салж, нэг нь дээр тэнгэрт, нэг нь доор газарт байгаа юм бэ? Хүү нь Эцгээ хайрладаг шигээр Эцэг нь Хүүгээ хайрладаг. Тэгвэл Тэр тийм хүсэл эрмэлзэлтэйгээр хүлээж, тийм их зовнилтойгоор тэмүүлэхийн хэрэг юун? Хэдийгээр Тэд удаан хугацаанд тусгаарлагдаагүй ч гэсэн Эцэг аль хэдийн олон өдөр шөнийн турш санаа зовнин санаж, Өөрийн хайртай Хүүг хурдан эргэж ирэхийг удаан хүлээж байгааг мэдэх хүн байна уу? Тэр ажигладаг, Тэр чимээгүй суудаг ба Тэр хүлээдэг. Энэ нь бүгд Өөрийнх нь хайртай Хүү хурдан ирэхийн төлөө юм. Газар дэлхий дээр хэрэн тэнүүчилж байгаа Хүүтэйгээ Тэр дахин хэзээ хамт байх юм бэ? Нэгэнтээ уулзах л юм бол Тэд үүрд хамт байх боловч нэг нь дээр тэнгэрт, нэг нь доор газарт тусдаа байсан мянга мянган өдөр шөнийг Тэр хэрхэн тэвчих юм бэ? Газар дээрх арван жил нь тэнгэр дэх мянган жилтэй адилхан. Эцэг Бурхан санаа зовохгүй байж яахин чадах юм бэ? Бурхан газар дээр ирэхдээ Тэр яг хүнтэй адилаар хүний ертөнцийн олон нугачааг туулдаг. Бурхан Өөрөө гэмгүй, тэгвэл яагаад Бурханыг бусад хүмүүс шиг зовоон шаналгах ёстой гэж? Эцэг Бурхан Өөрийн Хүүг тэсэн ядан хүлээдэгт гайхах зүйлгүй; хэн Бурханы зүрх сэтгэлийг ойлгох юм бэ? Бурхан хүнд хэтэрхий ихийг өгсөн; хүн Бурханы зүрх сэтгэлийг бүрэн гүйцэд хариулж хэрхэн чадах билээ? Гэхдээ хүн Бурханд маш багыг өгдөг; тиймээс Бурхан яаж санаа зовохгүй байх юм бэ?

Хүмүүсийн хэв чанар хэтэрхий дорд бөгөөд тэдний сүнслэг мэдрэмж нилээд сулхан учраас, мөн тэд Бурхан юу хийж байгааг анзаардаггүй бас анхаардаггүй учраас Бурханы яарсан зүрх сэтгэлийг бараг хэн ч ойлгодоггүй. Иймээс хүний араатан шиг уг чанар хэзээ мөдгүй гарч ирэх юм шигээр Бурхан хүний төлөө санаа зовсоор л байдаг. Цаашлаад энэ нь, Бурхан газар дээр ирэхэд асар их сорилт дагалдах болно гэдгийг харуулж байна. Гэхдээ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохын тулд алдар цуут Бурхан, Өөрийн бүх санаа бодлыг юу ч нуулгүйгээр хүнд хэлсэн. Тэр энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор бат шийдсэн. Тиймээс бэрхшээл сорилт тулгарсан ч Тэр харц буруулан энэ бүхнийг үл тоох болно. Тэр чимээгүйхнээр Өөрийн ажлаа хийж, нэг өдөр Бурхан алдрыг олж авах үед хүн Бурханыг мэдэх болно гэж бат итгэдэг, мөн хүн Бурханаар бүрэн төгс болгуулах үедээ Бурханы зүрх сэтгэлийг бүрэн дүүрэн ойлгох болно гэж итгэдэг. Яг одоо хүмүүс Бурханыг сорьж эсвэл Бурханыг буруу ойлгож эсвэл Бурханыг буруушааж байж болох юм; Бурхан тэдний нэгийг ч хайхардаггүй. Бурхан алдар руу буун ирэх үед, Бурханы хийсэн бүхэн нь хүн төрөлхтөний сайн сайхны төлөө юм гэдгийг хүмүүс бүгд ойлгох болно, мөн Бурханы хийсэн бүхэн нь хүн төрөлхтөнийг илүү сайхан амьдруулахын төлөө юм гэдгийг бүгд ойлгох болно. Бурханы ирэлтийг сорилт дагалддаг ба Бурхан мөн сүр жавхлантайгаар, уур хилэнтэйгээр ирдэг. Бурхан хүнийг орхих мөчид, Тэр аль хэдийн алдрыг олчихсон байх болно, Тэр алдарт бүрэн дарагдан, эргэн ирсэндээ баяр баясгалантайгаар явах болно. Бурхан газар дээр ажиллах үедээ хүмүүс Түүнийг хэчнээн голсон ч хамаагүй, Тэр хайхардаггүй. Тэр зүгээр л Өөрийн ажлыг хийж байгаа. Бурхан дэлхий ертөнцийг бүтээсэн нь хэдэн мянган жилийн өмнө болсон, Тэр хэмжээлшгүй их ажил хийхийн тулд газар дээр ирсэн бөгөөд хүний ертөнцийн няцаалт, гүтгэлгийг бүрэн амссан юм. Бурханы ирэлтийг хэн ч угтан авдаггүй; бүгд Түүнийг хүйтэн харцаар л хардаг. Бэрхшээл зовлонгоор дүүрэн энэ хэдэн мянган жилийн хугацаанд, хүний биеэ авч явах байдал нь хэдийнээ Бурханы зүрх сэтгэлийг зүссэн юм. Тэрээр хүмүүсийн эсэргүүцлийг анхааралдаа авахаа больж, харин эсрэгээрээ хүмүүсийг өөрчилж, цэвэрлэхийн тулд тусдаа төлөвлөгөө боловсруулсан. Доог тохуу, гүтгэлэг, хавчилт, шаналал зүдгүүр, цовдлолын зовлон, хүмүүсийн гадуурхал гэх зэргийг Бурхан махан биеэрээ туулсан, Бурхан энэ бүхнийг хангалттай амссан. Бие махбодтой Бурхан нь хүний ертөнцийн гаслан зовлонг бүхэлд нь амссан билээ. Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс тийм дүр төрхийг аль хэдийн харж тэвчихээ больж, Өөрийн тэргүүнээ арагшлуулан, нүдээ аньж Өөрийн хайртай Хүүг эргэн ирэхийг хүлээсэн. Түүний хүсдэг бүхэн нь хүмүүс бүгд сонсож, дуулгавартай дагаж, Түүний махан биеийн өмнө асар их ичгүүрийг мэдэрч, Түүний эсрэг тэрслэхгүй байх явдал юм. Түүний хүсэж байгаа зүйл бол Бурхан оршдог гэдэгт бүх хүмүүс итгэх явдал билээ. Хүнээс их зүйл шаардахаа Тэр аль хэдийн больсон, учир нь Бурхан хэтэрхий өндөр төлөөс төлсөн боловч хүн амар тайван амарч,[e]Бурханы ажилд огтхон ч сэтгэл тавьдаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-оос

2018/08/25

1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг нэгэн жинхэнэ Бурхан юм.



Холбогдолтой Бурханы үгс:

Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалаа үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас

Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, бүхий л цаг үед хүний дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг баталгаа байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчийн ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч энгийн хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, өөрийн гэрэлт цацрагаа цаг хугацаа, орон зайг эс хайхран гэрэлтүүлдэг. Бурханы амь тэнгэр газар өөрчлөгдсөн ч үүрд хувиршгүй байсаар байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурхан бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж, тэдний оршин тогтнолын үндэс учраас Бурханы амь байсаар л байдаг. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс урган гардаг. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, хүч тэнхээтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы ноёрхлын дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Бурхан дэлхий ертөнцийг бүтээн, хүн төрөлхтөнд амийг өгч амьдралд авчирсан. Үүний дараагаар хүн эцэг эх, хамаатан садантай болж ганцаараа биш болсон. Хүн энэхүү материаллаг ертөнцөд анх нүдээ нээсэн цагаас хойш Бурханы тосолгоо дотор байх учиртай байсан. Амьд бүхнийг нас биед хүрч, өсөж том болох хугацаанд тэтгэдэг зүйл нь Бурханы амин амьсгал билээ. Энэ үйл явцын үед Бурханы анхаарал халамж дор амьдарч, өсөж том болж байгаа гэдэгт хэн ч итгэдэггүй. Үүний оронд тэд, хүн өөрийн эцэг эхийн хайр, халамжин дор өсөж том болдог ба түүний өсөлт амийн зөн совинд захирагддаг гэж үздэг. Үүний учир нь, хэн амийг хайрладаг эсвэл энэ нь хаанаас ирдгийг хүн мэддэггүй, тэр ч бүү хэл амийн зөн совин нь гайхамшгийг хэрхэн бүтээдгийг мэддэггүй. Хүн, үргэлжлүүлэн амьдрахын үндэс нь хоол хүнс, амийн оршин тогтнох эх үүсвэр нь шаргуу оролдлого бөгөөд оюун ухаандаа итгэх итгэл нь амьд явах баялаг гэж л мэддэг. Хүмүүс Бурханы хангалт хийгээд нигүүлслийг мэдэрдэггүй. Ингэснээр хүн Бурханаас түүнд хайрласан амийг үрэн таран хийдэг…

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас

2018/02/19

Сүнсээр болон үнэнээр Бурханд шүтэн мөргө “Бүтээгдсэн зүйлийн зүрх сэтгэлийн дуу хоолой”


Бүтээгдсэн зүйлийн зүрх сэтгэлийн дуу хоолой

Би уйлахыг хүссэн боловч уйлах газар байсангүй
Би дуулахыг хүссэн боловч дуулах дуун олдсонгүй
Би бүтээгдсэн зүйлийн хайрыг илэрхийлэхийг хүссэн билээ
Хэчнээн хайсан ч, хэрхэн мэдэрч байгаагаа хэлэх үг олохгүй юм
Практик, жинхэнэ Бурхан, миний зүрхний хайр
Гараа өндөрт өргөн магтан дуулж
Таныг энэ ертөнцөд ирсэнд баясан цэнгэж байна

Хүн тоос шорооноос бүтэж, Бурхан түүнд амийг бэлэглэсэн
Сатан хүн төрөлхтнийг завхруулах гэж ирсэн
Тэд хүн чанар ба эрүүл ухаанаа алдсан
Үеийн үед, тэрхүү өдрөөс хойш унасан
Харин Та бол ... практик, жинхэнэ Бурхан, миний зүрхний хайр
Би тоос шороо хэдий ч Таны царайг харж байна
Би Таныг хэрхэн шүтэхгүй байж чадах билээ?
Практик, жинхэнэ Бурхан, миний зүрхний хайр
Би тоос шороо хэдий ч Таны царайг харж байна
Би Таныг хэрхэн шүтэхгүй байж чадах билээ?

Бурхан хүнийг бүтээж түүнийг хайрласан учир
Тэр дахин биеийг олсон
Сайн муу, гуниг зовлонг туулж
бид бүгдийг аварч үзэсгэлэнт газарт аваачсан
Бид Танд үргэлжид талархах болно
Практик, жинхэнэ Бурхан, миний зүрхний хайр
Завхарсан, гэвч Та намайг аварсан!
Би Таныг хэрхэн шүтэхгүй байж чадах билээ?
Практик, жинхэнэ Бурхан, миний зүрхний хайр
Завхарсан, гэвч Та намайг аварсан!
Би Таныг хэрхэн шүтэхгүй байж чадах билээ?
Би Таныг хэрхэн шүтэхгүй байж чадах билээ?
Би Танд хэрхэн мөргөхгүй байж чадах билээ?

Бүтээгдэгсэд Бурханыг шүтэх хэрэгтэй
энэ нь түүний хүлээсэн үүрэг мөн
Сатан инээмсэглэн тайвшруулан адисласан боловч
би түүнийг хорсон жихүүцсэн
Би Бурханыг хайрлахын тулд
Түүний шүүлт ба гэсгээлт дунд амьдрахыг илүүд үзнэм
махан биений жаргалд ахин шунахгүй, Сатаны нөлөөнд ахин автахгүй
Практик, жинхэнэ Бурхан, миний зүрхний хайр
Таныг хайрлах нь тоос шорооноос үүссэн миний
амьдралын аугаа их хувь ерөөл билээ
Практик, жинхэнэ Бурхан, миний зүрхний хайр
Таныг хайрлах нь тоос шорооноос үүссэн миний
амьдралын аугаа их хувь ерөөл билээ

"Хургыг дагаж шинэ дуу дуулъя" номоос



Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2017/11/10

Төгс Хүчит Бурханы үг | Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон ардын гүйцэтгэх арван захиргааны зарлиг

Төгс Хүчит Бурханы үг  |  Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон ардын гүйцэтгэх арван захиргааны зарлиг
Төгс Хүчит Бурханы үг  |  Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон ардын гүйцэтгэх арван захиргааны зарлиг

1. Хүн өөрийгөө дөвийлгөх, өргөмжлөх ёсгүй. Тэр Бурханд мөргөж, Бурханыг өргөмжлөх ёстой.

2017/11/09

Төгс Хүчит Бурханы үг | Чи өөрийн үйлдлээ авч үзэх хэрэгтэй

Төгс Хүчит Бурханы үг  |  Чи өөрийн үйлдлээ авч үзэх хэрэгтэй
Төгс Хүчит Бурханы үг  |  Чи өөрийн үйлдлээ авч үзэх хэрэгтэй

Та нарын амьдрал дахь үйлдэл болон үйлээс харахад та нар бүгдээрээ дутуу дулимаг байгаа учраас, та нарын мэдлэг болон хүлээж авах чадвар хэт хомс байгаа тул өдөр бүр үгээр хангагдаж, дүүргэгдэх хэрэгтэй байна. Чи өдөр бүр үнэнгүй бас сайн мэдрэмжгүй агаар мандал, орчинд амьдарч байна. Чи оршин байх хөрөнгөөр дутагдаж байгаа ба Намайг эсвэл үнэнийг мэдэх суурьгүй байна.

Төгс Хүчит Бурханы үг | Гурван сануулга

Төгс Хүчит Бурханы үг  |  Гурван сануулга
Төгс Хүчит Бурханы үг  |  Гурван сануулга

       Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр Түүнээс өөр хэнд ч үнэнч байх ёсгүй ба бүх зүйлийг Түүний зүрхтэй тааруулах ёстой. Гэвч бүгдээрээ л энэ сургаалыг ойлгодог, тэдний мунхаг, тэнэг, ялзарсан байдал зэрэг бэрхшээлээс болж хүнд зориулсан эдгээр хамгийн илэрхий, үндсэн үнэнийг тэдэнд шингээсэн байж харагддаггүй. Иймд чиний төгсгөл ирэхээс өмнө Би чамд хамгийн чухал хэдэн зүйлийг эхлээд хэлэх хэрэгтэй.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...