Холбогдолтой Бурханы үг:
Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтний аврал юм—энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Ажлын гурван үе шат бүр нь өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан өөр өөр авралын ажил билээ.
… … …
… Бурханы бүхий л удирдлага төгсгөлдөө ойртох үед Бурхан бүх зүйлийг өөрсдийнх нь төрөл зүйлийн дагуу ангилах болно. Хүн Бүтээгчийн гараар бүтээгдсэн ба эцэст нь Тэр, хүнийг Өөрийнхөө ноёрхолд бүрэн буцаан аваачих ёстой; энэ нь ажлын гурван үе шатны төгсгөл юм. …
… Ажлын гурван үе шат төгсгөлдөө очих үед Бурханыг гэрчлэх хүмүүсийн бүлэг, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэх болно. Эдгээр хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлэх боломжтой байх болно. Тэд хүн чанар, мэдрэмжийг эзэмших ба Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэдэх болно. Энэ нь эцэстээ биелэгдэх ажил бөгөөд эдгээр хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын биелэлт буюу Сатаны эцсийн ялагдлыг гэрчлэх хамгийн хүчтэй гэрчлэл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас
Зургаан мянган жил үргэлжилдэг Миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм); тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн уг чанартай уялдан агуулгаараа ялгаатай байдаг боловч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг буюу бүр нарийн хэлбэл, Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд түүний ашигладаг заль мэхтэй уялдан хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах явдал юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны тэвчишгүй жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад энэ нь, сайн, мууг хооронд нь ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, өөдгүйгээс өөдгүй, муу ёрын нэгэн гэдгийг тодорхой харахыг Өөрийн бүтээлүүдэд зааж сургах, мөн сайн ба муу, үнэн ба худал, ариун чанар ба бузар булайгийн хоорондын ялгааг, юу агуу болохыг, юу олиггүй болохыг туйлын тодорхой хэлж өгөх явдал билээ. Ингэж, хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, харин бүтээлийн Эзэн болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэднийг баярлуулах зүйлсийг өгч чадна гэдгийг мунхаг хүн төрөлхтөн Надад гэрчилж чаддаг болно; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө л Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлдээ Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс
… Бурханы удирдлагын ажлын гол цөм нь хүн төрөлхтний авралын төлөө билээ. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзруулалтын улмаас хүн Сатантай холбогдож, муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагад ялагдах учиртай объект нь Сатан болсон юм. Сатан хүнийг эзэмшсэн учраас, хүн нь Бурханы бүх удирдлагын хөрөнгө учраас, хэрвээ хүн аврагдах учиртай бол түүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авах ёстой, өөрөөр хэлбэл Сатанд олзлогдсоны дараа хүнийг буцаан авах ёстой. Хүний хуучин зан чанар дахь өөрчлөлтөөр дамжуулан Сатан ялагдах ба энэ нь хүний анхдагч мэдрэмжийг сэргээдэг, ийм байдлаар олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авч болно. Хэрвээ хүн Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлөгдвөл, Сатан шившиг болох болно, эцэстээ хүнийг буцаан авах ба Сатан ялагдах болно. Хүн Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан төгсмөгц шийтгэгдэх объект болох бөгөөд үүний дараа хүн төрөлхтний авралын бүхий л ажил дууссан байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгдөг буюу Сатаны ялзралыг дураар нь тавьдаг. Дараа нь, хүн Бурханыг бүрэн шүтэж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ нь Бурханы удирдлага юм. Энэ бүхэн нь үлгэр домог шиг сонсогддог; мөн энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг ба учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хэчнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, сүүлийн хэдэн мянган жилийн туршид хүнд хэчнээн их зүйл тохиолдсон талаар тэдэнд ямар ч төсөөлөл байдаггүй. Цаашлаад энэ нь, материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас-төрүүлэм ертөнцийг тэд энгийн нүдээр олж харахгүйгээс болдог. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг ба тэр нь, Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болоод Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын талаарх ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүйн улмаас болдог. Хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил уу? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдсан боловч Сатаныг өөрийн эцгээ гэж үздэггүй, Сатаны муухай царайг таниад үүнээс татгалздаг ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахын тулд Түүний өмнө ирдэг. Тэрээр юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар ялгаатай байдгийг мэддэг бөгөөд Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж хардаг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй бас Сатаныг тахихгүй. Учир нь тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм.
… … …
Бурханы хайр, энэрэл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр Өөрийн хэрэгжүүлэхээр зорьсон ажлыг цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы удирдлагыг хүмүүс хэр их ойлгосноос үл шалтгаалан, Бурханы хийсэн ажлын үр нөлөө, ач тусыг хүн бүхэн биечлэн ойлгодог. Өнөөдөр чи, Бурханы өгсөн хайр эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ чи Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл чамд харагдах өдөр хэзээд ирэх болно. Бурханы удирдлагын ажлын зорилго нь, Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтнийг хаях биш, харин Сатаны эзэмшил дор байгаа хүн төрөлхтнийг буцаан авах юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас
Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр байрлуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь аварч, тэднийг анхдагч байдалд нь оруулах ёстой болсон. Хүнийг анхдагч төрх, анхны байдалд нь аваачих энэхүү ажлыг Тэр эхнээсээ эцсээ хүртэл хийсэн. Тэр Өөрийн хаанчлалыг байгуулж, хүний анхдагч байдлыг сэргээх болно, энэ нь, Тэр газар дээр эрх мэдлээ сэргээж, бүх бүтээлийн дунд Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэсэн үг юм. Сатанаар ялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдсан бөгөөд Бурханд дуулгаваргүй дайсан болж, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ алджээ. Хүн Сатаны эзэмшилд амьдарч, тушаалыг нь дагасан; тиймээс Бурхан Өөрийнхөө бүтээлүүд дунд ажиллах аргагүй болсон ба бүтээлүүд нь Түүнээс эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болсон. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээсэн утга учраа алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч байдлыг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой болсон билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах хэрэгтэй болсон юм. Зөвхөн ийм маягаар л Тэр аажмаар хүний анхдагч байдлыг сэргээж, анхдагч чиг үүргийг сэргээж, эцэст нь Өөрийнхөө хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах боломжийг хүнд олгохын тулд хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул Тэр хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлэх болно; Тэр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хуурамч зүйлгүйгээр үүнийг бүрэн сэргээх болно. Өөрийнхөө эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлж, хүнийг Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; Тэр Өөрийнхөө улмаас хүнийг амьдруулж, Өөрийнхөө эрх мэдлийн улмаас дайснуудаа сүйрүүлнэ гэсэн үг; Тэр Өөрийнхөө сүүлчийн хэсэг бүрийг хүмүүсийн дунд, хүний ямар ч эсэргүүцэлгүйгээр үргэлжлүүлэн үлдээх болно гэсэн үг юм. Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдрыг агуулдаг хүмүүс юм. Хэрвээ Тэр ялзарсан хүн төрөлхтнийг авардаггүй бол Тэр хүнийг бүтээсний утга учир талаар өнгөрөх болно; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй болсон байх бөгөөд Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болих байлаа. Хэрвээ Тэр Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгадаггүй бол Өөрийнхөө бүрэн алдрыг олж авч чадахгүй байх болно, мөн Тэр Өөрийнхөө хаанчлалыг газар дээр байгуулж чадахгүй байх болно. Өөрт нь дуулгаваргүй байдаг хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтанд аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтанд хүрсний бэлгэ тэмдэг билээ. Хүмүүс анхдагч байдалдаа сэргээгдэх үед, хүмүүс тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Тэр бас Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхийн ялалттай байх ба Түүнийг эсэргүүцсэн хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээх бөгөөд энэ нь бас газар дээрх Түүний эрх мэдлийг, бүх зүйлийн дундах Түүний эрх мэдлийг болон дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүс амралтанд орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтанд орох бөгөөд Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болон дуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо болино. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; зөвхөн Түүний бүтээл л үлдэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос
Мөнхийн хүрэх газарт орох үедээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөх болно, тэгээд хүн авралыг олж авч, үүрд мөнхөд орсон учраас ямар нэг зорилгыг эрж хайхгүй, цаашлаад Сатанд бүслэгдэхээс тэр санаа зовох хэрэггүй. Энэ үед хүн өөрийн байрыг мэдэж, өөрийн үүргийг биелүүлэх ба хэдий тэд гэсгээгдэж шүүгдээгүй байсан ч хүн бүхэн өөрсдийн үүргийг биелүүлэх болно. Тэр үед хүн ялгамж чанар болон байр сууриныхаа аль алины хувьд бүтээл байх болно. Өндөр намын ялгаа гэж цаашид үгүй байх болно; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэсэн ч хүн, хүн төрөлхтний дэг журамтай, зохимжтой хүрэх газарт амьдарсаар байх болно, хүн Бүтээгчийг шүтэн мөргөхийн төлөө өөрийн үүргийг биелүүлэх болно, тэгээд ийм хүн төрөлхтөн нь үүрд мөнхийн хүн төрөлхтөн байх болно. Анх хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдахаасаа өмнө газар дээр хэвийн амьдралаар амьдарч байсан. Дараа нь Сатанаар ялзруулагдсан үедээ өөрийнхөө хэвийн амьдралыг алдсан, ингээд Бурханы удирдлагын ажил болон хүний хэвийн амьдралыг сэргээхийн тулд Сатантай хийх тулаан эхэлсэн. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил төгсгөлдөө очсон үед л бүх хүн төрөлхтний амьдрал газар дээр албан ёсоор эхлэх болно, зөвхөн тэгснээр л хүн гайхалтай амьдралтай болж, Бурхан анх хүнийг бүтээсэн зорилгоо, түүнчлэн хүний анхдагч дүр төрхийг эргүүлэн авах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
Хүнийг удирдах нь Миний ажил бөгөөд тэр Надаар байлдан дагуулагдах нь, Намайг дэлхийг бүтээх үед бүр ч илүү урьдчилан тогтоогдсон байсан зүйл юм. Эцсийн өдрүүдэд Би тэднийг бүрэн байлдан дагуулна гэдгийг хүмүүс мэдэхгүй байж магадгүй бөгөөд Би Сатаныг ялан дийлсний баталгаа нь хүн төрөлхтний дундах тэрслүү хүмүүсийг байлдан дагуулахын тулд юм гэдгийг тэд бас мэдэхгүй байж магад. Гэвч Би, Сатаны олзолж, өөрийнхөө хүүхдүүд болгосон хүмүүсийн болон түүний гэрийг сахиж байдаг үнэнч зарц нарынх нь байлдан дагуулагч болно гэдгээ, … Эрт үед Сатаны хөлд гишгэлэгдсэн хүн төрөлхтөн анхнаасаа Сатаны дүртэй болсон, үүнээс ч илүүтэйгээр Сатаны биелэл болсон жүжигчид байж, Сатанд хангинасан гэрчлэл хийдэг баталгаа болсон. Тийм хүн төрөлхтөн, тийм доройтсон өөдгүй амьтад, энэ завхарсан хүн төрөлхтний тийм үр удам Бурханд хэрхэн гэрчлэл хийж чадах юм бэ? Миний суу алдар хаанаас ирэх юм бэ? Миний гэрчийн талаар хүн хаанаас эхлэн ярьж чадах вэ? Учир нь хүн төрөлхтнийг завхруулчихаад Миний эсрэг зогсдог дайсан, өнө эрт Миний бүтээсэн, Миний алдар суу, амьдран харуулалтаар бялхаж байсан хүн төрөлхтнийг аль хэдийн авч, бузарласан. Тэр Миний алдар сууг хулгайлсан ба түүний хүнд шингээсэн зүйл нь, Сатаны бузар муухайг, сайн мууг таньж мэдэх модны жимсний шүүстэй ихээр хольсон хор юм. … Би Өөрийн алдар сууг эргүүлэн авч, хүмүүсийн дундах Өөрийн гэрчлэлийг болон Надад нэгэнтээ харьяалагдаж байсан ч эрт үед хүн төрөлхтөнд өгсөн бүхнээ буцаан авах болно—тэгээд Би хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. Гэсэн хэдий ч, Миний бүтээсэн хүмүүс бол Миний дүр болоод Миний алдрыг авсан ариун хүмүүс байсан гэдгийг чи мэдэх ёстой. Тэд Сатанд харьяалагдаж байгаагүй, мөн түүгээр ч гишгэлүүлээгүй, харин Сатаны хорны өчүүхэн төдий ч ул мөрөөс ангид, гагцхүү Миний илэрхийлэл байсан юм. Тиймээс, Би зөвхөн Өөрийн гараар бүтээгдсэн зүйлийг, өөр ямар нэгэн этгээдэд харьяалагддаггүй, Өөрийн хайртай ариун хүмүүсийг л хүсэж байгаагаа Би хүмүүст мэдэгддэг. Цаашлаад, Би тэднийг таалж, Өөрийн алдар суу хэмээн үзэх болно. Гэсэн хэдий ч, Миний хүсэж байгаа зүйл бол Сатанаар завхруулагдсан, өнөөдөр Сатанд харьяалагдаж байгаа, Миний анхдагч бүтээл болох хүн төрөлхтөн биш. Би хүний ертөнцөд оршиж буй Өөрийн алдрыг буцаан авахаар зорьж байгаа учраас, Сатаныг ялсан Өөрийн алдрын баталгаа болгож, хүн төрөлхтний дундах амьд үлдэгчдийг бүрэн байлдан дагуулах болно. Би Өөрийн гэрчлэлийг Өөрийн талстжилт шиг, Өөрийн таашаалын бай шиг авч үзнэ. Энэ нь Миний хүсэл билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ”-ээс
Өнөөдрийг хүртэл Өөрийн 6,000 жилийн ажлыг хэрэгжүүлснийхээ дараа, юуны өмнө Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан Өөрийн олон үйл хэргийг аль хэдийн илчилсэн. Тэнгэрт байгаа бүх зүйл, газарт байгаа бүх зүйл, далай тэнгис дэх бүх зүйл болоод түүнчлэн газар дээрх Бурханы бүтээлийн эцсийн ганц объект бүрд Бурханы төгс хүчийг харж, Бурханы бүх үйл хэргийг харах боломжийг олгохын тулд Тэр энэ боломжийг ашигласан. Тэр бүх хүн төрөлхтөнд Өөрийн үйл хэргийг илчилж, Түүнийг магтан алдаршуулж, Сатаныг ялсан Түүний мэргэн ухааныг өргөмжлөх боломжийг хүмүүст олгохын тулд Тэр Сатаныг ялах боломжийг шүүрэн авдаг. Газар дээрх, тэнгэр дэх болон далай доторх бүх зүйл Түүнд алдар сууг авчирч, Түүний төгс хүчийг магтаж, Түүний бүх үйл хэргийг магтан алдаршуулж, Түүний ариун нэрийг хашхирах болно. Энэ нь Түүний Сатаныг ялсны нотолгоо; энэ нь Түүний Сатаныг байлдан дагуулсны нотолгоо; илүү чухал нь, энэ нь Түүний хүн төрөлхтнийг аварсны нотолгоо юм. Бурханы бүх бүтээл Түүнд алдар суу авчирч, Өөрийн дайснаа ялж, ялгууснаар буцан ирсэнд нь Түүнийг магтан алдаршуулах ба Түүнийг агуу ялгуусан Хаан хэмээн магтан алдаршуулах болно. Түүний зорилго бол зүгээр л Сатаныг ялах биш бөгөөд иймээс Түүний ажил 6,000 жилийн турш үргэлжилсэн. Тэр хүн төрөлхтнийг аврахын тулд Сатаны ялагдлыг ашигласан; Тэр Өөрийн үйл хэргээ илчилж, Өөрийн бүх алдар суугаа илчлэхийн тулд Тэр Сатаны ялагдлыг ашигласан билээ. Тэр алдар сууг олж авах болно, мөн үй түмэн тэнгэрэлчүүд ч гэсэн Түүний алдрыг харах болно. Тэнгэр дэх зарлага элчүүд, газар дээрх хүмүүс болон газар дээрх бүх бүтээл Бүтээгчийн алдар сууг харах болно. Энэ нь Түүний хийдэг ажил юм. Тэнгэр дэх болон газар дээрх Түүний бүтээл бүгдээрээ Түүний алдрыг харах бөгөөд Сатаныг бүрэн ялсны дараа Тэр ялгууснаар эргэн ирж, хүн төрөлхтөнөөр Өөрийгөө магтуулах болно. Тэр тиймээс эдгээр талуудын аль алийг биелүүлнэ. Эцэстээ бүх хүн төрөлхтөн Түүгээр байлдан дагуулагдах ба эсэргүүцэж, тэрсэлж байгаа хэнийг ч Тэр арчин хаях болно, өөрөөр хэлбэл, Сатанд харьяалагддаг бүх хүмүүсийг Тэр арчин хаяна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос
Хүн бол бүх зүйлийн эзэн боловч олж авсан хүмүүс нь Сатантай хийсэн бүх тулааны үр жимс болох болно. Сатан бол бүх зүйлийг ялзруулагч, энэ нь бүх тулааны дараах ялагдагч, мөн түүнчлэн эдгээр тулааны дараа шийтгэгдэх нэгэн билээ. Бурхан, хүн, Сатан гурвын дундаас зөвхөн Сатан л жигшигдэн, гологдох нэгэн юм. Сатаны авсан боловч Бурханы буцаан аваагүй хүмүүс нь Сатаны өмнөөс шийтгэл хүлээн авах хүмүүс болох болно. Энэ гурваас зөвхөн Бурхан л бүх зүйлээр шүтэгдэх ёстой. Сатанаар ялзруулагдсан ч Бурханы буцаан авсан хүмүүс болон Бурханы замыг дагадаг хүмүүс нь Бурханы амлалтыг хүлээн авах хүмүүс болох ба Бурханы төлөө муу хүмүүсийг шүүх юм. Бурхан гарцаагүй ялалт авчирна, Сатан гарцаагүй ялагдах болно, гэхдээ хүмүүсийн дунд ч гэсэн ялах хүмүүс, ялагдах хүмүүс гэж байх болно. Ялсан хүмүүс нь Ялагчид хамаарах ба, ялагдсан хүмүүс нь ялагдагчид хамаарах болно; тэд тус бүрдээ өөрсдийн төрлийн дагуу ангилагдаж байгаа ба энэ нь Бурханы ажлын эцсийн үр дүн, энэ нь мөн Бурханы ажлын зорилго бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы удирдлагын төлөвлөгөөний үндсэн ажлын цөм нь хүний аврал дээр төвлөрдөг ба Бурхан үндсэндээ энэ цөмийн төлөө, энэ ажлын төлөө, Сатаныг ялахын тулд махан биетэй болдог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
Бүх хүмүүс газар дээрх Миний ажлын зорилгыг ойлгох хэрэгтэй, тэр нь Миний ажлын сүүлийн зорилго мөн энэ ажил дуусахаас өмнө Миний хүрсэн байх ёстой түвшин юм. Хэрвээ хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхсаныхаа дараа Миний ажил юу болохыг ойлгохгүй бол тэд Надтай хамт хий дэмий алхсан хэрэг биш гэж үү? Намайг дагадаг хүмүүс Миний хүслийг мэдэх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн туршид ажилласаар байгаа ба мөн одоог хүртэл ажлаа хийсээр л байна. Хэдийгээр Миний ажилд маш олон тооны зүйлс багтдаг боловч энэхүү ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлдсэн; жишээ нь, хэдий Би хүнд шүүлт болон гэсгээлтээр дүүрэн хандсан ч Миний хийдэг зүйл мөн л түүнийг аврахын төлөө, Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, хүнийг бүрэн төгс болмогц Өөрийн ажлыг харь үндэстнүүдэд улам дэлгэрүүлэхийн төлөө байдаг. Тиймээс өнөөдөр, олон хүмүүс аль хэдийн итгэл найдвараа алдсан байгаа энэ цаг үед Би Өөрийн ажлыг үргэлжлүүлсээр, хүнийг гэсгээж, шүүхийн тулд хийх ёстой ажлаа үргэлжлүүлсээр байна. Хүн Миний хэлдэг зүйлээс залхсанаас үл хамааран, мөн тэр Миний ажилд анхаарал тавих ямар ч хүсэлгүй байдгийг үл харгалзан, одоог хүртэл Би Өөрийн үүргийг гүйцэтгэсээр байгаа, учир нь Миний ажлын зорилго өөрчлөгдөхгүй бөгөөд Миний анхдагч төлөвлөгөө нурахгүй. Миний шүүлтийн үйл ажиллагаа нь хүмүүсийг Надад илүү дуулгавартай байх боломжтой болгодог ба Миний гэсгээлтийн үйл ажиллагаа нь хүнийг илүү үр дүнтэйгээр өөрчлөгдөх боломжтой болгодог. Хэдийгээр Миний хийдэг зүйл Миний удирдлагын төлөө байдаг боловч Би хүнд ашиггүй зүйл хэзээ ч хийж байгаагүй. Яагаад гэвэл Би Израилийн гаднах бүх үндэстнийг Израильчууд шиг дуулгавартай болгохыг хүсдэг мөн тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилийн гаднах газар нутагт тулах цэгтэй болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний гүйцэтгэж буй ажил. Одоо ч гэсэн олон хүн Миний удирдлагыг ойлгодоггүй, учир нь тэд эдгээр зүйлийг огт сонирхдоггүй, харин зөвхөн өөрсдийн ирээдүй болон хүрэх газрыг анхаардаг. Миний юу хэлэхээс үл хамааран хүмүүс Миний хийдэг ажлыг хайхардаггүй, үүний оронд гагцхүү өөрсдийн хожмын хүрэх газарт анхаарал хандуулж байгаа. Тиймээс энэ хэвээр үргэлжилбэл Миний ажил яаж өргөжиж чадах билээ? Миний сайн мэдээ дэлхий даяар яаж түгэж чадах билээ? Миний ажил өргөжих үед Би та нарыг тарааж, Ехова Израилийн овог бүрийг цохисон шиг та нарыг цохих болно гэдгийг та нар мэдэх ёстой. Миний сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Миний ажлыг Харь үндэстнүүдийн дунд түгээхийн тулд энэ бүхэн нь хийгдэх болно, ингэснээр Миний нэр насанд хүрэгчид болон хүүхдүүдээр адилхан дээдлэгдэж, мөн Миний ариун нэр бүх овог, үндэстний хүмүүсийн амаар өргөмжлөгдөж болох юм. Сүүлчийн энэ эрин үед Өөрийн нэрийг Би Харь үндэстнүүдийн дунд дээдлүүлнэ, учир нь Миний үйл хэрэг харь үндэстнүүдэд харагдаж, Миний үйл хэргээс үүдэн тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудах ба Миний үгс тун удахгүй биеллээ олж болох юм. Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн бүх Харь үндэстний Бурхан, тэр ч байтугай Өөрийн хараасан улс орнуудын Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, эцсийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн эцсийн өдрүүдэд биелэгдэх ажил юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм”-аас
No comments:
Post a Comment