Showing posts with label Төгс Хүчит Бурхан. Show all posts
Showing posts with label Төгс Хүчит Бурхан. Show all posts

2020/05/03

Бөөрөлзгөнийн моддын дунд ургасан бяцхан өвс

Ишинь, Сингапур

2016 оны 11-р сард би Төгс Хүчит Бурханы Чуулганы Линь ах, Жан, Шиаошиао эгч нартай Фэйсбүүкээр танилцсан юм. Тэд Библийн зарим зөгнөлийг нэгтгэн, надтай нөхөрлөж, эцсийн өдрүүдийн Бурханы ажилд гэрчлэл хийсэн билээ. Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажил явуулж, Эзэн Есүсийн хийсэн золин аврах ажилд үндэслэсэн үгсээр хүмүүсийг ариусгаж байгааг тэдний нөхөрлөл, гэрчлэл надад ойлгуулсан юм. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг Сатаны хүч чадлаас бүрэн аварч, биднийг завхарсан зан чанараас маань салгахыг хүсдэг бөгөөд ингэвэл бид Бурханы эсрэг тэрсэлж эсэргүүцэхээ больж, оронд нь Түүнийг үнэхээр дагаж, шүтэн биширдэг хүмүүс болох юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь буудай ба зэрлэг өвс, хоньд ба ямаад, ухаалаг охид ба мунхаг охидыг бүгдийг илчилснээр тэд тус бүр төрөлтэйгөө нэгдэж, сайн үйл шагнагдаж, муу үйл шийтгэгдэх болно гэдгийг би Төгс Хүчит Бурханы үгсээс ойлгох болов. Би Төгс Хүчит Бурхан нь миний хүлээж байсан Эзэн Есүсийн эргэн ирэлт болохыг ойлгож, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн юм.

Нэгэн өдөр миний явдаг бүлэглэлийн Жу эгч ойрд юу хийгээд завгүй байсныг минь гэнэт асуухад би түүнд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судалж байснаа хэлэв. Жу эгч Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар олон муу зүйл хэлж, Төгс Хүчит Бурханыг доромжилсон юм. Тэрээр надад тэдэнтэй огт холбогдохгүй байхыг шавдуулав. Би хариуд нь: “Би Төгс Хүчит Бурханы хэсэг ах эгч нартай нэлээд хугацаанд холбоотой байсаар ирсэн ба тэдэнтэй санаа бодлоо солилцоход сайхан байсан. Тэд үнэнийг нөхөрлөх шинэлэг, тодорхой аргатай бөгөөд тэднийг сонссоноор би олон үнэнийг ойлгосон юм. Би их өсөж, их үр ашиг хүртсэн, тэд таны хэлсэнтэй огт адилгүй юм билээ. Мөн Төгс Хүчит Бурханы үгс маш бодитой бөгөөд зарим асуудлын талаар надад мэдрэгдсэн олон мухардлыг шийдвэрлэсэн юм. Тэдгээр үгс аминд минь тэжээл өгч, надад хэрэгжүүлэх замыг заагаад байна …” гэлээ. Миний хандлага нугаршгүй байгааг хараад Жу эгч сэдвээ өөрчилж, намайг эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг судалж байгаа тухайгаа Эзэний тухай сайн мэдээг бидэнд номлодог Юнь эгчид хэлэх эсэхийг асуулаа. Би түүнд “Одоо ч надад ойлгоогүй зүйл олон байна, харин судалж дуусахаараа би юу олсон тухайгаа хүн бүрт хэлнэ” гэж хэлэв. Юнь эгчид аливаа зүйл хэлэхээсээ өмнө намайг тодорхой ойлголттой болох хэрэгтэй гэдэг дээр тэр санал нэгдсэн юм.

Тиймээс 5 өдрийн дараа миний ажилладаг салоны захирал над дээр ирээд “Ишинь аа, Юнь надаас чиний төлөө залбирахыг хүслээ. Үнэндээ би яаж залбирахыг мэдэхгүй ч чадах чинээгээрээ хичээнэ ээ …” гэж хэлэхэд би ихэд гайхав. Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлын талаар судалж байгааг минь Жу эгч Юнь эгчид аль хэдийн хэлчихсэн гэдгийг би үүнийг сонссон даруйдаа ойлголоо. Надад Жу эгч төдийлөн сайн зүйл хийгээгүй мэт санагдсан тул би түүнд жаахан унтууцав. Тэр намайг хуурч, надаас урвасан мэт санагдаж, Эзэний доторх ах эгч нар маань хүртэл итгэл даахгүй юм байна гэж надад санагдаж эхэлсэн юм … гэвч яг ийм зүйл бодож байтал минь манай захирал надтай юу ч зөвлөлдөлгүй салоны арав гаруй ажилтны анхаарлыг татаж, намайг сайн Христэд итгэгч биш, буруу замаар явж байгаа хэмээн тэдэнд хэлэв. Тэрээр цааш нь Төгс Хүчит Бурханыг ялласан олон зүйл хэлсэн юм. Энэ бүхэн маш хурдан болж өнгөрсөн учраас би хариуд нь яахаа мэдээгүй бөгөөд сэтгэл маш гонсойлоо. Тэгээд би “Эзэн минь, тэд Таныг эргэн ирсэн гэдгийг сонссон атлаа судлах сонирхол яагаад огт алга байна вэ? Тэд яагаад зөвхөн онлайн цуу яриа сонсож, Таныг эсэргүүцэн, ялласан тэр бүх зүйлийг хэлнэ вэ? Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн, тэгвэл энэ нь Төгс Хүчит Бурхан бол Таны эргэн ирэлт гэдгийг батлахгүй гэж үү? Тэд намайг Төгс Хүчит Бурханд итгэхийг яагаад ингэж эсэргүүцнэ вэ? Эсвэл буруутсан хүн нь би байж болох уу? Ээ Эзэн минь, би яахаа мэдэхгүй байна. Намайг хөтөлж, намайг чиглүүлээч …”

2020/04/30

Solongos magtan duu “Төгс Хүчит Бурхан зөвт байдлын Нар мэт илэрдэг” (Lyrics)


Solongos magtan duu “Төгс Хүчит Бурхан зөвт байдлын Нар мэт илэрдэг” (Lyrics)
Өө! Төгс Хүчит Бурхан! Амен!
Таны дотор бүх зүйл чөлөөлөгдсөн, нээлттэй
бүгд тод, илэрхий, нуугдмал бус.
Та бол бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан билээ.
Төгс Хүчит Бурхан билээ.
Та Хаан болж хаанчилдаг, ил тод илчлэгдсэн,
нууц байхаа больсон, мөнхөд нээлттэй.
Зөвт байдлын Нар болж Бурхан илэрсэн.
Үүрийн цолмонгийн цаг дуусаж,
юу ч нуугдан үлдэхгүй.
Бурханы ажил цахилгаан мэт,
маш хурдан цахилж, агшин зуур дуусдаг.
Төгс Хүчит Бурхан зөвт байдлын Нар болж илэрдэг.
Алдар суу, сайн ерөөлийг Түүнтэй чи хуваалцана.
үүрд мөнхөд, үүрд мөнхөд.
Эдгээр үг нь үнэн,
та нар дээр хэдийнээ биелж эхэлсэн.
Бурхан амласан бүхнээ Өөрөө та нарт биелүүлнэ.
Түүний үг үнэн, хий дэмий болохгүй.
Сайн ерөөлүүд чинийх, өөр хэн ч нэхэхгүй.
Бурхантай нийцэн ажилласан
үйлчлэлийн чинь үр дүн билээ.
Шашны үзлийг орхи, Бурханы үгэнд итгэ,
бүү эргэлз.
Төгс Хүчит Бурхан зөвт байдлын Нар болж илэрдэг.
Алдар суу, сайн ерөөлийг Түүнтэй чи хуваалцана,
үүрд мөнхөд, үүрд мөнхөд.
Эдгээр үг нь үнэн, та нар дээр
хэдийнээ биелж эхэлсэн.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020/04/26

Харанхуй хонгилын дараах халуун дулаан гэрэл

Ван Юпин, Хятад

 Эзэн Есүсийн эргэн ирэхийг хүсэн хүлээж буй бусад бүх ах эгчийн нэгэн адилаар би ч бас Эзэнийг удахгүй эргэн ирж, тэнгэрийн хаанчлалд биднийг хүлээн авч, бидэнд ерөөлөө хайрлахыг тасралтгүй хүлээж байсан юм. 2006 оны 11 дүгээр сарын нэгэн өдөр би Эзэн эргэн ирсэн тухай мэдээг эцэст нь нэг юм сонсож билээ. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг уншиж, ах эгч нараас эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын талаар нөхөрлөж, гэрчилж байгааг сонссоны дараа бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг би эцэст нь ухаарав. Иймээс би эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг дуртайяа хүлээн авсан юм.

Нэг удаа цуглааны үеэр Ян эгч надад маш нухацтай өнгө аястайгаар ингэж нөхөрлөв: “Ойрын үед Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараа Сатаны учруулж буй саад, уруу таталттай тулгарсан олон ах эгч байгаа. Зарим нь ХКН-ын худал үгэнд хууртаж, зарим нь пастор, ахлагчдын саад, заналхийлэлтэй тулгарч, зарим нь гэр бүлийнхээ албадлага, хавчлагад орж, заримынх нь гэр бүлийн гишүүд өвдөж, гай барцадтай тулгарч байна. Энэ бүхэн нь биднийг Бурхан руу эргэн очиход саад хийх гэсэн Сатаны урхи юм. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил Бурханы гэрээс эхэлдэг, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын эцсийн үе шат гэдгийг бид бүгд хэдийнээ ойлгож байгаа. Бурхан хүнийг аврахын тулд хийж чадах бүхнээ хийж байна. Харин Сатан биднийг Бурханы өмнө очиж, Түүний авралыг хүлээн авахад саад учруулахын тулд арга заль гаргаж, бидэнд саад учруулж байгаа. Яг одоо сүнсний ертөнцөд явагдаж буй тулаан улам бүр эрчимжиж байгаа тул Сатаны заль мэх нүүрлэх болгонд хууртахгүй байж, Бурханы гэрчлэлд зогсохын тулд бид үнэнээр зэвсэглэж, ялган таних чадвар эзэмших яаралтай шаардлага гарч байна. Одоо Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншицгаая” гэв. Тэгээд би Бурханы үгийн номыг авч, дараах хэсгийг үнэн сэтгэлээсээ уншлаа: “Бурхан ажиллаж байхад Сатан түйвээдэг. Эцсийн өдрүүдэд тэр түйвээлтээ дуусгах ба үүний нэгэн адил Бурханы ажил ч гэсэн дуусаж, Бурханы төгс болгохыг хүссэн тийм төрлийн хүн бий болох юм. Бурхан хүмүүсийг эерэгээр чиглүүлдэг; Түүний амь бол амийн ус, хэмжихийн аргагүй агаад хязгааргүй. Сатан хүнийг тодорхой хэмжээнд завхруулсан; эцэстээ амийн амьд ус хүнийг төгс болгох болно, тэгээд Сатан хөндлөнгөөс оролцож, өөрийн ажлыг явуулах боломжгүй болох юм. Тиймээс, Бурхан эдгээр хүмүүсийг бүрэн олж авах болно. Сатан одоог хүртэл үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа; тэр өөрөө байнга Бурханы эсрэг сөрөн зогсдог, гэхдээ Бурхан үүнд ямар ч анхаарал хандуулдаггүй. Би Сатаны бүх харанхуй хүчийг, үүний бүх харанхуй нөлөөг ялах болно гэж Тэр хэлсэн. …Бурхан түүнээс илүү ухаантай ба Түүний ажил түүнээс хамаагүй илүү. Тиймээс, Би дараах зүйлийг өмнө нь хэлж байсан: Миний хийдэг ажил бол Сатаны ов залийн хариуд хэрэгждэг. Эцэстээ Би Өөрийн төгс хүчит байдлыг болон Сатаны хүчгүй байдлыг илчлэх болно. Бурхан Өөрийн ажлаа хийх үед, Сатан Түүний араас салахгүй дагаж байдаг, эцэстээ тэр бүрэн устгагдах хүртлээ—тэр өөрийг юу цохисныг ч мэдэхгүй! Тэрээр аль хэдийн сүйрэн унаж, няцлуулсныхаа дараа л үнэнийг ухаарах болно; харин тэр үед тэрээр аль хэдийн галан нууранд шатаагдаж байх болно. Тэгэхэд л тэр бүрэн итгэхгүй гэж үү? Учир нь түүнд цаашид ашиглах арга заль үгүй байх болно!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос). Ян эгч надад зөөлнөөр ингэж хэлэв: “Бурханы удирдлагын ажлын алхам бүрийг Сатан ойр нэхэн дагаж байдгийг Бурханы үгээс бид олж харлаа. Наана нь Бурхан хүнийг аврах ажил хийж байхад цаана нь Сатан үймүүлж, эвдэн сүйтгэж байдаг. Сатан хүнийг авахын тулд Бурхантай байнга өрсөлдөж байдаг бөгөөд ялангуяа хүн төрөлхтнийг бүрмөсөн аврах Бурханы ажлын эцсийн үе шатанд энэ нь нэн хамааралтай. Энэ удаад Бурханы ажлыг хүлээн авч, захирагдахад маань саад, төвөг учруулахын тулд Сатан бүр ч илүүтэйгээр чадах бүхнээ хийж, бүх төрлийн хүмүүс болон эд юмсыг ашиглаж байна. Хүнийг Бурханаас холдуулж, Бурханыг үгүйсгэх, Бурханаас урвахад хүргэж, улмаар Бурханы аврал хүртэхээргүй болгох нь Сатаны жигшмээр зорилго юм. Гэвч Сатаны заль мэхийн хариуд Бурхан мэргэн ухаанаа хэрэгжүүлдэг. Бурхан Сатаны саадыг ашиглан Өөрийн ажил, мэргэн ухаан, төгс хүчийг бидэнд ойлгуулж, мөн Сатаны хорон муу, ой гутам байдлыг тод томруун харуулдаг. Тиймээс цаашид юу ч тохиолдсон бай бид бүгд Бурханд залбирч, Бурханд найдаж, үнэнийг эрэлхийлэх ёстой. Мөн Сатаны заль мэхийг нэвт харж, ингэснээр Бурханы гэрчлэлд зогсох чадвартай байх ёстой. Энэ нь яг л Иовын туулсан шалгалттай адил. Иов Бурханы гэрчлэлд зогсож, Сатаныг ичгүүртэйгээр ухрахад хүргэсэн юм...” Ян эгчийн нөхөрлөлийг сонсоод би бүрэн итгэл үнэмшилтэйгээр: “Тийм ээ, бид жинхэнэ Бурханд итгэдэг. Бурханыг түшиж тулбал бидэнд айх зүйл байхгүй. Хэрэв би Сатаны сорилттой таарвал Бурханы талд заавал зогсох болно” гэж хариуллаа.

2020/03/08

Эзэн Зүүн зүгт гарч ирсэн

Чиу Жэн, Хятад улс

Нэг өдөр, эгч маань над руу залгаж, хойд зүгээс буцаж ирснээ болон надад хэлэх чухал зүйл байгаагаа хэлсэн юм. Тэр надаас даруй хүрч ирэхийг хүслээ. Юу тохиолдсон байж болох тухай мэдрэмж надад төрсөн бөгөөд утсаар ярьсныхаа дараа эгчийнхээ гэрт очив. Ороод, эгч маань ном уншиж байгааг хармагцаа би тайвширлаа. Намайг ирснийг хараад эгч гэнэт босож ирэн: “Дүү минь! Би хойд зүгээс энэ удаа сайн мэдээ олж авлаа: Эзэн Есүс эргэн иржээ!” гэж хэлэв.
,
Үүнийг сонссоны дараа би сэтгэл түгшин бодлоо: Энэ бүх жилүүдэд Зүүний Аянга Эзэн Есүс эргэж ирснийг үргэлж гэрчилж байсан; эгч маань Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрсөн юм гэж үү? Намайг ярихаас өмнө эгч маань нухацтайгаар: “Дүү минь! Эзэн бие махбодтой болж, манай Хятад улсад иржээ” гэв. Би түргэхэн шиг: “Хүмүүс юу гэж ч хэлсэн бүү итгэ. Бурхан Хятадад ирж чадах уу? Библид маш тодорхой ингэж бичсэн байдаг: ‘Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, зүүн зүгт Чидун уулан дээр гишгэх болно. Чидун уул тэгээд зүүнээс баруун тийш дундуураа хуваагдаж, маш өргөн хөндий үүснэ; уулын нэг тал нь умард зүг рүү, нөгөө тал нь өмнө зүг рүү нүүнэ’ (Зехариа 14:4). Бурхан Израильд ирсэн. Тэр Хятадад ирж чадахгүй. Эзэний төлөө ажилладаг хүний хувьд та үүнийг ч мэддэггүй нь ямар ичгэвтэр хэрэг вэ!” гэж хэлэв.

Эгч чин сэтгэлээсээ, “Дүү минь, би чам шиг л боддог байсан, гэхдээ Төгс Хүчит Бурханы үг болон ах эгч нарын нөхөрлөлөөр дамжуулан Эзэн үнэхээр Хятадад бие махбодтой болсныг би ухаарсан. Чиний ярьсан бичвэр бол зөгнөл, гэхдээ зөгнөлийг бид хүссэнээрээ тайлбарлаж болохгүй. Тэдгээр нь Бурханы ажлын баримтуудаар дамжин биелдэг, тэгснээр хүмүүс харж чаддаг. Эзэнийг ажил гүйцэтгэхээр ирэх үед Петр ч, Самари эмэгтэй ч, Етиопийн тайган ч Библийн зөгнөлүүдийн үгчилсэн утгатай зууралдсан, гэтэл Эзэн Есүсийн хэлсэн зүйл болон гүйцэтгэсэн ажлын баримтууд нь Мессиа Эзэн Есүс болж ирсэн гэдгийг баталсан юм. Тэд бүгд Бурханы мөрийг дагаж, Эзэний авралыг хүлээн авсан. Библийн зөгнөлийн үгтэй зууралдсан Фарисайчууд бүгд хэдийнэ ирчихсэн байгаа Мессиа буюу Эзэн Есүст энгийн хүн мэт хандаж, Эзэн Есүсийг үгүйсгэж, эсэргүүцэн, ялласан бөгөөд эцэст нь Эзэн Есүсийг цовдолсон. Тиймээс тэд Бурханаар шийтгүүлсэн юм. Дүү минь, бид Эзэний ирэлтийг анхааралтай авч үзэх ёстой. Бид Бурханыг хүндэтгэсэн зүрх сэтгэлтэй байх ёстой. Чи юу ч хийсэн бай, амархан бүү шийд! гэж хэлэв.

2020/02/16

Мунхаг охин болох шахсан минь

Ли Фан, Хятад

2002 оны намар Үнэний Сүм гэх манай урсгалын Жао эгч Эзэн ирсэн тухай гайхалтай мэдээ дуулгахаар зээ охин нь болох Ван эгчийг манай гэрт авчирсан юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс хойш өнөөг хүртэл Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд ажлын гурван үе шатыг явуулсан гэдгийг би хэд хоногийн турш Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Ван эгчийн дэлгэрэнгүй нөхөрлөлийг сонссоноор ойлголоо. Түүнчлэн Бурхан ажлынхаа үе шат бүрд шинэ нэр авдгийг, эрин үе бүр дэх Бурханы нэрийн ач холбогдол, Бурхан бие махбодтой болохын нууц гэх зэрэг бусад үнэнийг мэдэж авсан билээ. Эдгээр үнэн үнэхээр нүдийг минь нээж, би нүдээ хужирлаж байлаа. “Энэ зам тов тодорхой сонсогдож байна, бас Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс байж тун магадгүй. Тийм болохоор би энэ боломжийг ашиглаж, Төгс Хүчит Бурханы үгийг илүү их уншсан нь дээр юм байна” гэж би дотроо бодсон юм. Ван эгч явахаасаа өмнө надад Бурханы үгийн хэдэн ном үлдээлээ. Би өдрийн цагаар зав гарах болгонд Бурханы үгийг уншдаг байв. Унших тусмаа тэдгээрт улам дуртай болж, Бурханы үг гэдгийг нь бүр их мэдэрдэг байлаа. Гурав хоногийн дараа би сэтгэл түгших болов. “Эзэн эргэн ирсэн тухай энэ гайхалтай мэдээг итгэгч хүү маань болон чуулганы маань олон ах эгч мэдээгүй хэвээр байгаа. Би тэдэнд даруйхан хэлэх хэрэгтэй юм байна” гэж би бодлоо.

Маргааш өглөө нь би хүүгийнхээ гэрт эртлэн очсон юм. Тэгээд “Энэ тун гайхалтай ном байна. Чи үүнийг даруйхан унших хэрэгтэй” гэж хүүдээ баяртайгаар хэлэв. Хүү минь над руу зэрвэс хараад “Ямар ном юм бэ? Та нэлээд баяртай байх шиг байна. Зүгээр л тэнд тавьчих, би завтай болохоороо үзье” гэлээ. Бүх итгэгч Эзэний эргэн ирэхийг хүсэн хүлээдэг тул Эзэн аль хэдийн эргэн ирсэн тухай мэдээд хүү минь баярлана гэж би бодсон юм.

Гэвч гурав хоногийн дараа хүү минь зургаан хүн дагуулан гэрт ирнэ гэж би зүүдлээ ч үгүй явсан билээ. Тэдний нэг нь манай урсгалын Шиа пастор байсан бөгөөд бусад нь хүүгийн маань урсгалын пастор, номлогчид байлаа. Юу болоод байгаа, яагаад ийм олон хүн надтай уулзахаар ирснийг би ойлгож чадахгүй байсан тул тэднийг хараад жаахан гайхшрав. Ли овогт пастор над руу нэг хором сүрхий хараад, санаа зовсон төрхтэйгээр ийн хэллээ: “Эгч ээ, бид бүгд Эзэнд итгэгчид, нэгэн том гэр бүл. Нэг хүн танд ном өгсөн гэж танай хүү хэлсэн, гэхдээ та тэр номыг уншиж ёстой болохгүй. Одоо эцсийн өдрүүд болж байна, бас Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг: ‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт, “Хараач, Христ энд байна”; эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно’ (Матай 24: 23-24). Эзэн Есүсийн энэ үг нь, Эзэн эргэн ирсэн гэж хэлдэг хэн бүхэн бол бидний сэрэмжилж, үгийг нь сонсохоос татгалзах ёстой луйварчин гэсэн утгатай гэж бид итгэдэг. Яг одоо дэлхий дахинд гагцхүү Зүүний Аянга л Эзэний эргэн ирэлтийг ил тод гэрчилж байна. Тийм болохоор та юу ч хийлээ гэсэн тэдэнтэй холбогдохоо боль. Зүүний Аянгын ямар ч номыг бас битгий унш. Тэдний зам бидний итгэлээс өөр, тийм болохоор тэднийг бүү сонс. Та Библийг төдийлөн сайн ойлгодоггүй, мөн биеийн хэмжээ багатай болохоор амархан хууртаж байгаа юм. Бид олон жил номлож ирсэн, бас Библийг сайн ойлгодог. Тэгээд Хятадын хаа сайгүй явж, олон зүйл үзсэн, амийн хувьд илүү боловсорсон хүмүүс. Өнөөдөр бид таныг аврахаар зорьж ирлээ. Тиймээс та өөрийнхөөрөө зүтгэлгүй, бидэнд итгэх ёстой.” Үүнийг сонсоод би: “Энэ пастор миний талаар санаа зовж байх шиг байна, бас түүний хэлсэн үг ч буруу биш шүү дээ. Би өндөр настай, тааруухан боловсролтой, бас Библийг төдийлөн сайн ойлгодоггүй. Би тэдэн шиг сайн ялган таньж чадахгүй нь лавтай” гэж дотроо бодлоо. Тэр үед Шиа пастор: “Би бол пастор, бас Эзэн сүргээ удирдуулахаар надад өгсөн. Тийм болохоор таныг үнэн замаас төөрүүлэхгүй байх нь миний хариуцлага мөн. Хэрэв би Эзэний сүргийг харж хандахгүй бол Эзэнд тайлан тавьж чадахгүй. Эгч минь, бусад бүлгүүд рүү битгий ингэж гүй. Зүүний Аянга таныг биднээс хулгайлах юм бол Эзэнд итгэсэн энэ олон жил чинь талаар болно шүү!” гэлээ. Тэдний түгшсэн царайг харж, надтай ярьж байгаа ноцтой өнгийг нь сонсоод би жаахан айв. Тэгээд: “Тийм шүү. Хэрэв би буруу итгэж эхлэх юм бол итгэж ирсэн энэ олон жил талаар өнгөрөх биш үү?” гэж бодлоо. Гэвч дараа нь “Тэр номд байсан үг маш сайн, зөв зүйтэй санагдсан. Энэ пастор, номлогчид Төгс Хүчит Бурханы үгийг уншиж үзээгүй юм байж үнэн зам биш гэж яаж хэлж чадаж байна аа?” гэж бодогдов. Иймээс би: “Та нарын ингэж хэлж байгаа чинь зөв байж магадгүй, гэхдээ тэднээс сонссон зүйл Библи дэх Эзэний үгтэй бүрэн нийцдэг!” гэж тэдэнд хэллээ. Миний ингэж хэлэхийг сонсоод тэд бүгд нэгэн зэрэг ярьж эхэлсэн бөгөөд намайг айлгахын тулд маш олон зүйл хэлснээс миний толгой эргэж, будилж, сэтгэл санаагаар маш их хямарсан юм. Би тэнд хэлэх ганц ч үггүй болчхоод сууж байлаа. Дараа нь тэд надтай цуг залбирч, Зүүний Аянгыг хараалгах гэж хүссэн ч намайг үгэнд нь орохгүй болохоор дахин айлган сүрдүүлж эхлэв. Эцэст нь манай хүү: “Одоо би ээжийгээ зохицуулъя даа” гэж хэлсэн юм. Тэгээд шүүгээн дотроос миний магтан дууны хоёр ном, ‘Хургыг дагаж шинэ дуу дуулъя’ дууны кассетууд, мөн ‘Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг’ гэх нэртэй Бурханы үгийн номыг аваад пасторт өгч явуулсан билээ.

Тэднийг явсны дараа би маш их сэтгэлээр унаж, оройн хоолоо ч идэж чадахгүй байсан тул Эзэний өмнө очиж, ийнхүү залбирав: “Эзэн Есүс минь, тэр пасторуудын хэлж байгаа зүйл үнэн үү, худал уу? Тэд миний аминд үнэхээр санаа зовсон бололтой байна. Хэрэв би тэдний үгэнд орохгүй бол буруу зүйлд итгэх болов уу? Өө Эзэн минь, Та үнэхээр Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн байхад Таныг хүлээн зөвшөөрөхгүй бол би Танд хаалгаа хаасан хэрэг болох бус уу? Тэгвэл би мунхаг охидоос ямар ч ялгаагүй байх бус уу? Өө Эзэн минь, өнгөрсөн хэд хоногт Төгс Хүчит Бурханы үгийг уншаад сүнс минь маш их хангалт олж авсан юм шиг санагдаж байна. Би үүнийг үнэхээр, чин үнэнчээр мэдэрсэн, гэхдээ миний буруу байж болох уу? Тэд миний номууд, магтан дуутай кассетуудыг аваад явчихсан болохоор би үнэхээр гуниглаж, яахаа мэдэхгүй байна. Намайг замчлаач дээ…” Ван эгч надад Төгс Хүчит Бурханы өөр нэг ном өгөөд, шүүгээнийхээ бүр ёроолд нь хадгалаарай гэж гуйсныг би залбирсныхаа дараа гэнэт саналаа. Тэр ном одоо ч байгаа гэдгийг ухаараад сэтгэл минь жаахан дээрдэв. Гэвч дараа нь тэр пасторуудын хэлсэн зүйлийг бодоод, мөн л яахаа мэдэхгүй хэвээр байлаа. Тэр номыг унших уу, болих уу? Тэр шөнө сэтгэл үймрэн, би бараг нойр авсангүй. Тэгээд нулимс унаган, Бурханд ахин дахин залбирлаа…

Маргааш өглөө нь манай хүү эртлэн ирээд, хуучин чуулганы маань цуглаанд намайг аваачив. Би үнэхээр сэтгэл хоёрдож байсан ч хүү минь намайг цуглааны газар луу чирч аваачин, тэр ч бүү хэл намайг Зүүний Аянгад хулгайлагдсан гэж номлогчид хэлээд, үлд гэж ятгахын тулд чадах бүхнээ хийгээч гэж түүнээс гуйлаа. Номлогч болон бүх ах эгч тэр дороо намайг бүчин авсан юм. Номлогч гарыг минь атгаад, зөөлхөн дуугаар ийн хэлэв: “Эгч ээ, та юу ч хийлээ гэсэн бусад хүний номлохыг бүү сонс. Та буруу итгээд эхэлбэл Эзэн шүтлэгтнүүдийг өргөхөөр эргэн ирэхэд үлдэж хоцорно шүү дээ, тийм биз дээ? Та биеийн хэмжээ багатай болохоор хэн нэгэн танд унш гэж ямар нэг төрлийн ном өгөх юм бол эхлээд биднээс асуусан нь дээр. Бид танд шалгаад өгье…” Ах эгч нар ч бас намайг үлдээч гэж ятгахаар хичээсээр байсан бөгөөд тэдний “хайранд” сэтгэл минь хөдөлсөндөө би нулимс унагав. Сэтгэл минь хэчнээн их хөдөлсөн байгааг хараад, тэд санаагаа дахин нэг удаа хэлсэн юм: “Зүүний Аянгаас хэн нэгэн танайд дахиад зочилж ирвэл та битгий оруулаарай. Тэдэнтэй дахиад битгий холбогдоорой!” Би санал нийлэн толгой дохилоо.

Хэдхэн хоногийн дараа Ван эгч дахин надтай уулзахаар ирэв. Би эгчид: “Пастор надад Библиэс ийм хэсгийг уншиж өгсөн: ‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт, “Хараач, Христ энд байна”; эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно’ (Матай 24: 23-24). Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ, бас Эзэн эргэн ирлээ гэж хэлсэн хэн боловч луйварчин. Би Библийг ойлгодоггүй, биеийн хэмжээ минь жаахан болохоор амархан төөрөлддөг юм. Би өөр ямар ч замыг сонсож зүрхлэхгүй, тийм болохоор таныг оруулахгүй. Та дахиж битгий ирээрэй” гэж хэллээ. Ван эгч үнэхээр чин сэтгэлээсээ ийн хэлэв: “Эзэн Есүс эцсийн өдрүүдэд биднийг хуурамч Христүүдээс сэрэмжлүүлэхийн тулд ингэж хэлсэн боловч Христээс бас нүүр буруулаг гэж зориогүй юм шүү дээ. Хуурамч Христүүд байгаа бол жинхэнэ Христ аль хэдийн илэрсэн учраас л тэр юм. Яагаад гэвэл жинхэнэ Христ байхгүй бол дүр эсгэгчдэд дуурайх зүйл юу ч байхгүй. Эзэн Есүсийн тэр үг бидэнд ялган таньж сурах ёстой гэдгийг хэлж байна; харин ердөө л эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэдгээс болж Эзэн эргэн ирсэн тухай сайн мэдээг сонсохоос татгалзах ёстой гэж хэлээгүй. Эс бөгөөс бид Эзэнийг эргэн ирэхэд нь яаж угтан авч чадах юм бэ? Үнэндээ Эзэн Есүс хуурамч Христүүдийн шинж чанарыг аль хэдийн тодорхой дүрсэлсэн шүү дээ. Голлох зүйлсэд тэмдэг, гайхамшиг үзүүлэх, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөх, мөн хүмүүсийг хуурахын тулд Эзэн Есүсийн аль хэдийн хийчихсэн ажлыг дуурайх зэрэг багтдаг. Иймээс эцсийн өдрүүдэд Эзэн Есүсийг дуурайж гэмшлийн замыг тунхагладаг, цөөн хэдэн энгийн тэмдэг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөж чаддаг хэн бүхэн бол хуурамч Христ юм. Эцсийн өдрүүдэд махбодод эргэн ирсэн Эзэн Есүс болох Төгс Хүчит Бурхан нь Эзэн Есүсийн аль хэдийн хийчихсэн ажлыг давтдаггүй, харин Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр шинэ ажил хийдэг. Төгс Хүчит Бурхан Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг нээсэн бөгөөд үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажлын үе шатыг хийдэг. Золин аврагдсан боловч нүгэл дунд амьдарсаар байгаа бүх хүнийг Төгс Хүчит Бурхан нүгэлт уг чанарынх нь дөнгөнөөс нь салгаж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижруулах замаар бүрмөсөн аварна. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг гайхалтай сайхан эцсийн хүрэх газарт нь аваачна. Энэ ажлыг Бурхан Өөрөө л хийж чаддаг: өөр ямар ч хуурамч Христ хийж чаддаггүй.” Хэдийгээр эгчийн хэлж байгаа зүйл үндэслэлтэй санагдсан ч пасторын хэлсэн үг толгойд эргэлдсээр байлаа. Сэтгэл санаа минь хямарч, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан бөгөөд эгчийн нөхөрлөлийг цааш сонсохыг хүссэнгүй. Иймээс би эгчээс салахын тулд хөршийндөө хийх ажилтай гэж худал хэллээ. Дараа нь Ван эгч манай гэрт олон удаа ирсэн ч би үргэлж түүнээс зайлсхийдэг байв. “Тэр муу хүн шиг харагдахгүй л байх юм. Чи юундаа айсан юм бэ?” гэж хөрш минь надаас асуусан юм. Ван эгчийн сайн хүн гэдгийг би сэтгэлдээ мэдэж байсан боловч биеийн хэмжээ минь бага байсан болохоор буруу зүйлд итгэхээс айж байлаа.

Хуучин чуулганыхаа цуглаанд оролцохоор эргэн очсоныхоо дараа номлогч нар урьд нь хэлсэн зүйлээ мөн л номлосоор байгааг сонсов. Тэд Зүүний Аянгаас хэрхэн сэрэмжлэх, чуулганд хандив өргөх талаар үргэлж ярьж, эсвэл өөрсдийнхөө хэчнээн их ажиллаж, Эзэний төлөө хэр их зовсон, Эзэний хэчнээн их нигүүлслийг эдэлсэн тухай маш их уйтгартай улиг болсон зүйлээ л давтацгааж байв… Тэд шинэ гэрэлтэй өчүүхэн зүйл ч хэлэх чадваргүй байлаа. Би тэдний ярьж байгаа зүйлээс дорхноо залхаж гүйцээд зүүрмэглэж эхэлсэн юм. Нэг удаа өөр чуулганы ах ирж номлосон боловч Эзэний ажлыг хийхээр газар сайгүй яаж явсан, хэчнээн их зовлон туулсан, сайн мэдээ түгээх замаар хэр олон хүнийг элсүүлсэн, хэчнээн олон чуулган байгуулсан тухайгаа мөн л нэгэн хэвийн зүйл ярив. Тэр өөрийгөө л магтсаар байлаа. Түүнийг сонсоод би тун их эвгүйцэж, Эзэнд гэрчлэл хийлгүй өөртөө л гэрчлэл хийж байна гэх дүгнэлтэд хүрэв. Өөр нэг удаа, цуглааны газарт дөнгөж очих үед маань нэг эгч: “Өнөөдөр хорин хэдтэй, теологийн оюутан бидэнд номлол хийнэ” гэж хэллээ. Би үүнийг сонсоод тун их баярлаж, энэ удаагийн номлолд онцгойлон анхаарал хандуулъя гэж дотроо бодсон юм. Учир нь тэр манай номлогчдоос илүү сайн номлол хийж чадах нь лавтай байлаа. Гэвч тэр оюутан Зүүний Аянгаас хэрхэн сэрэмжлэх талаар номлолоо эхэлж, дараа нь өөрөө 16 настайдаа ердийн хичээл номоо хэрхэн орхиж, теологи судлахаар шашны сургуульд орсон, бороонд ч хамаагүй гадуур хэрхэн ажиллаж зовсон, хэчнээн олон газраар явсан тухайгаа ярив… Сонсох тусмаа би улам их залхсан юм. “Энэ чинь шинэ саванд савласан хуучин дарс л байна даг! Юундаа нэгэн хэвийн уйтгартай зүйлээ чалчаад байдаг юм бэ? Энэ нь Эзэний үгийн талаарх тэдний мэдлэг, туршлагатай ямар ч холбоогүй, бас Эзэний замыг дагаж, үгийг нь хэрэгжүүлж, ороход биднийг залж чиглүүлэхгүй байна шүү дээ” гэж дотроо бодлоо. Би цуглаандаа эргэж очоод аль хэдийн нэг сар гаруй болж байсан ч тэднээс юу ч олж аваагүй байв. Тэдгээр номлолыг сонсох тусам сүнс минь улам хатаж, энэ маягаараа итгэвэл сүнсээрээ өлсөж цангаад үхэх юм байна гэж бодогдсон юм. Өчүүхэн ч гэлээ амь хаанаас олох вэ? Ингэж бодох тусам би улам их сэтгэлээр уналаа.

Цуглааны дараа би уй гунигт автсаар гэртээ харив. Тэгээд Ван эгчийн өгсөн ‘Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг’ хэмээх номын тухай бодлоо. Хүмүүс биеэ тоож, өөрсдийгөө өргөмжлөх ёсгүй, харин Бурханыг агуу хэмээн хүндэлж, өргөмжлөх ёстой хэмээн тэр номд өгүүлсэн байдаг. Гэтэл энэ номлогчид бүгд өөрсдөдөө гэрчлэл хийж, өөрсдийгөө бусад бүхнээс дээгүүрт хүндэлж, бусдад хүндлэгдэн, шүтэгдэж байна. Тэр номын хэлсэн зүйл надад үнэн санагдав! Иймээс тэр орой би гэртээ ганцаараа байхдаа ‘Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг’ хэмээх номыг гаргаж ирээд, зарим хэсгийг нь уншлаа. Унших тусмаа зүрх сэтгэл минь хөөрч, эдгээр үг миний амийг тэжээж болохыг үнэхээр мэдэрсэн билээ. Яагаад манай пастор ийм сайн номыг уншуулахгүй байсныг гайхлаа. Пастор маань бидний амийг хариуцдаг гэж байнга хэлдэг атлаа номлолдоо өөрийгөө л гэрчилж мэддэг мэт байсан юм. Амь хэрхэн олж авах тухай бидэнд хэзээ ч хэлж байсангүй. Тэгээд би нэг үе маш сул дорой болж, чуулганы цуглаанд явахыг хүсэхгүй байснаа санав. Пастор над дээр хэзээ ч зочлон ирээгүй, мөн ямар нэг дэмжлэг үзүүлээгүй. Гэтэл тэр яахаараа Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, жаахан сүнслэг тэжээл авч эхэлмэгц маань гарч ирж, хуучин чуулган руу маань эргүүлэн чирч аваачаад, улиг болсон зүйл давтаж байгаагаа сонсгодог билээ? Энэ чинь миний аминд хариуцлага хүлээж байгаа хэрэг биш шүү дээ! Би хэчнээн буруутсанаа гэнэт ойлгон, өөрийгөө асар их буруутгалаа: Төгс Хүчит Бурханы үг миний амийг хангаж чадсан тул Бурханаас ирсэн байж тун магадгүй байв. Би яагаад тийм тэнэг, харалган байж, пасторын хэлсэн үгэнд итгэн, үнэн замыг судлахаа больж чадав аа? Тэгээд бас Ван эгч намайг үргэлж хайрлах сэтгэлээр дэмжин, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүртээхийн тулд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг надад гэрчилдэг байсан талаар бодлоо. Гэтэл би Ван эгчид төдий л сайхан хандалгүй, бүр хэд хэдэн удаа түүнтэй уулзахаас зайлсхийж байсан юм. Би эгчид дайсан мэт хандах ёсгүй байж. Ингэж бодоод би туйлын их гуниглалаа. Иймээс би Эзэний өмнө очиж, нулимстайгаар гэмшлийн залбирал хийв: “Эзэн минь, Бурханы үгийн номыг надад авчирсан тэр эгчид би дайсан мэт хандаж, эгчээс нүүр буруулсан. Энэ нь хүнээс нүүр буруулж байгаа биш, харин үнэндээ Таны авралаас татгалзаж байгаа хэрэг байж! Эзэн минь, би тэр пасторуудын үгэнд орж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахаа болих ёсгүй байснаа одоо мэдлээ. Би Танд гэмшмээр байгаа ч Ван эгчийг яаж олохоо мэдэхгүй байна. Надад туслаач дээ…” Залбирсныхаа дараа би тэр номыг дахин барьж аваад, шөнө дүл болтол уншсан юм. Унших тусам агуулга нь сайн санагдаж, Төгс Хүчит Бурханы үгийг уншихыг минь болиулсан пасторуудыг улам их жигших болсон билээ.

Залбирлыг минь сонссон Эзэнд би маш их талархсан юм! Маргааш нь үд дунд намайг хооллож байх үеэр Ван эгч манай гэрт ирэв. Би хамгийн сүүлд уулзсанаас хойш болсон бүх зүйлийн талаар эгчид ярьж өглөө. Эгч шашин дотроос тэжээл олж авч чадахгүй байсныг минь дуулаад, Төгс Хүчит Бурханы үгийн ийм хэсгийг уншиж өгөв: “Бурхан энэ баримтыг хэрэгжүүлнэ: Тэр орчлон ертөнц дахины хүмүүсийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, үнэн замыг эрж хайхад хүмүүсийг албадна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол авах гэж түүн дээр ирж, түүнд мэхийдэг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс үнэн замыг эрж хайхаас өөр аргагүй болно. Шашны нийгэмлэг бүхэлдээ асар их өлсгөлөн амсах ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах мөнх урсах булгийг эзэмшсэн, амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн дээр ирж, Түүнд найдна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирчихсэн”-ээс). Дараа нь эгч надтай ийнхүү нөхөрлөлөө: “Бурхан бол амийн усны эх булаг, Бурхан л хүмүүсийн амийг хангаж чадна. Хүмүүс Бурханыг орхих үед модноосоо тасарсан мөчир мэт бүх зүйл харанхуйлж, хатаж ганддаг. Бид Бурханд итгэхдээ Хурганы мөрийг ойр дагаж, Бурханы өнөөгийн ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы өмнө очих ёстой, учир нь ингэснээр л бид Ариун Сүнсний ажил, Бурханы амийн амьд усны тэжээл, хангалтыг олж авч чаддаг. Шашны тэр пастор, ахлагчдыг сонсохоор яагаад тэжээл авч чаддаггүй вэ? Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, тэр пастор, ахлагчид Эзэний тушаалыг баримталдаггүй, мөн Эзэний үгийг хэрэгжүүлдэггүй. Тэдэнд Бурханаас эмээх зүрх сэтгэл байх нь бүү хэл, амийн бодит туршлага байдаггүй, Бурханы талаарх бодит мэдлэг бүр ч байдаггүй. Тэгээд ажил, номлолдоо Бурханыг огт өргөмжилдөггүй, мөн Түүнд гэрчлэл хийдэггүй. Тэд үргэлж өөрсдийгөө магтаж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Эзэний замаас бүрэн гажсанаараа тэд, хүмүүсийг хуурдаг, байдаг л нэг хуурамч хоньчид болсон юм. Ийм учраас тэд Ариун Сүнсэнд жигшигдэн гологддог бөгөөд Түүний гэгээрэл, удирдамжийг хэзээ ч олж авч чаддаггүй. Шашны нийгэмлэг ийм их эзгүйрсэн байдгийн гол шалтгаан нь энэ. Нөгөө шалтгаан нь гэвэл, Эзэн Есүс шинэ эрин үеийн ажлыг хийхээр аль хэдийн эргэн ирээд байна. Ариун Сүнс Нигүүлслийн эрин үеийн хүмүүсээс ажлаа аль хэдийн татан аваад, Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлж буй бүлэг хүмүүс дээр одоо ажиллаж байгаа. Гэвч пастор, ахлагчид Бурханы шинэ ажлыг огт судалдаггүй бөгөөд Бурханы мөрийг дагаж, Түүний удирдлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Харин ч тэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг улайран эсэргүүцэж, яллан, эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханыг гүтгэж, доромжлохоос өөрийг хийдэггүй. Тэд үнэн замыг судлах, Бурханд эргэн очиход нь итгэгчдэд саад болохын тулд чадах бүхнээ хийснээр Эзэнийг загалмайд цовдолсон фарисайчуудтай яг адилхан болсон. Бурхан тэднийг аль хэдийн яллаж, хөөн зайлуулсан тул Ариун Сүнс тэдэн дээр ажиллах аргагүй юм. Иймээс бид амийн тэжээл хүлээн авахыг хүсвэл Ариун Сүнсний өнөөгийн ажилтай хөл нийлүүлж, Бурханы одоо илэрхийлж буй үгийг хүлээн зөвшөөрч, эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы удирдлага, хангалт, хариулгыг хүлээн зөвшөөрөх ёстой. Үнэн ба амийг олж авах цорын ганц арга зам бол энэ. ‘Би бол зам, үнэн, амь юм’ (Иохан 14:6). ‘Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уудаг хэн ч, хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус түүний дотор мөнх амь руу оргилох булаг болно’ (Иохан 4:13-14) хэмээн Эзэн Есүсийн хэлсэн үгийг энэ нь биелүүлдэг.

Пастор, ахлагчид болон теологийн оюутнуудад номлохуйц зүйл байхгүй байсны учрыг би Бурханы үгийн талаарх Ван эгчийн нөхөрлөлийг сонссоныхоо дараа гэнэт ухаарсан юм: Тэдэнд үнэн байхгүй юм байна! Бурханыг эсэргүүцдэг тэднийг Ариун Сүнс аль эрт орхижээ. Тэд номлох үедээ гагцхүү оюуны мэдлэгтээ л найддаг болохоос Ариун Сүнсний гэгээрэлгүй байдаг тул номлол нь хэнд ч ашиг тус өгдөггүй юм байна. Гэвч миний ойлгохгүй бас нэг зүйл байсан тул Ван эгчээс: “Бүх пастор, ахлагч Библийг тун сайн мэддэг, мөн шашны сургуульд явсан, ихээхэн амьтай гэцгээдэг. Би Библийг тийм ч сайн ойлгодоггүй, бас тэднийг амийн хувьд үнэхээр надаас илүү боловсорсон гэж бодсон учраас тэдний үгэнд орсон юм. Тийм болохоор би одоо тэдэнд үнэхээр тийм их амь байдаг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Эгч ээ, тэдэнд үнэхээр тийм их амь байдаг гэж та бодож байна уу?” хэмээн асуув. Ван эгч ингэж хариуллаа: “Хэн ч өөрсдөд нь амь бий гэж гэрчилж болохгүй. Энэ нь бүгд Бурханы үгийн дагуу шийдэгддэг. Амьтай байна гэж юу гэсэн үг вэ? Ялангуяа ямар зүйл харагдах ёстой вэ? Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг: ‘Би бол зам, үнэн, амь юм’ (Иохан 14:6). Мөн Төгс Хүчит Бурханы хэлснээр: ‘Чи бодит байдлыг эзэмшдэг үү, үгүй юу гэдэг нь хэлдэг зүйлд чинь үндэслэдэггүй, харин амьдран харуулдаг зүйлд чинь үндэслэдэг. Бурханы үг чиний амь, төрөлхийн илэрхийлэл болох нь л бодит байдалд тооцогддог ба зөвхөн энэ нь л ойлголт болон бодит биеийн хэмжээг эзэмшсэн гэж тооцогддог. Чи удаан хугацааны турш шинжилгээг давж гарч чаддаг байх ёстой, мөн Бурханы чамаас шаарддаг дүр төрхийг амьдран харуулж чаддаг байх ёстой; энэ нь хэлбэрдэх төдий байж болохгүй, харин чамаас аяндаа урган гарч байх ёстой. Тэр үед л чи үнэхээр бодит байдалтай болно, мөн тэр л үед амийг олсон байх болно’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай байх явдал юм”-аас). ‘Олон хүнд амь байдаггүй гэж яагаад хэлдэг вэ? Учир нь тэд Бурханыг мэддэггүй, тиймээс тэдний зүрх сэтгэлд Бурхан байхгүй, мөн амь байхгүй гэж хэлдэг’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас). Христ бол үнэн, зам, амь гэдгийг Бурханы үгээс бид харж болно. Үнэн хүмүүсийн амь болж чаддаг тул үнэнийг олж авна гэдэг амь олж авахтай адилхан бөгөөд амьтай байх нь хүн үнэнийг олж авсан, Бурханыг мэддэг гэдгийг илтгэдэг. Үнэнийг ойлгодоггүй, Бурханы хүслийг ойлгодоггүй хүн Бурханаас эмээх сэтгэлгүй байх бөгөөд Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чадахгүй. Өөрөөр хэлбэл, тэд ямар ч амьгүй байдаг. Хэрэв хүн Бурханы үгийг амиа болгоогүй бол өөрсдийнх нь дотор төрөлхөөс байдаг Сатаны хорын дагуу амьдарсаар байх болно. Тэд биеэ тоосон, ихэрхүү, аминчхан, жигшүүртэй, зальхай, ов мэхтэй байдал гэх зэрэг завхарсан зан чанараа байнга илчилдэг. Тэгээд Бурханд итгэдэг байлаа ч гэсэн Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаггүй. Тэд байнга худал хэлж, хууран мэхэлж, нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг. Тэднийг ер нь яаж амьтай хүмүүс гэж нэрлэж болох юм бэ? Хэрэв тэд өөрсдийгөө амьтай гэж хэлбэл энэ нь Бурханы үгийг туулж, үнэнийг олж авснаар үүсдэг шинэ амь биш, харин ердөө л Бурханыг эсэргүүцдэг завхарсан зан чанараар дүүрэн өнөөх махан биеийн, сатанлаг амь байдаг. Иймээс пастор, ахлагчид Библийг мэддэг, Библи болон теологийн онолын талаар мэдлэгтэй байж болох ч, энэ нь Бурханыг мэддэг, Бурханаас эмээдэг, үнэнийг ойлгож, Ариун Сүнсний ажилтай байдаг гэсэн үг биш юм. Мөн тэд Эзэний үгийг хэрэгжүүлж, Түүнийг дуулгавартай дагадаг гэсэн үг яавч биш. Харин ч тэд ихэвчлэн өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж, гол төлөв итгэгчдээр өөрсдийгөө шүтүүлэхээр оролддог нь харагддаг. Тэд биеэ тоосон, ихэрхүү, Бурханаас айх айдасгүй байж, хүмүүсийг хуурахын тулд хоёр нүүр гаргаснаар Сатаны төрхийг л илчилж, амьдран харуулдаг. Тэд Эзэний үгийн талаарх ямар ч бодитой мэдлэг, бусад хүнд ашиг тустай аливаа бодит туршлагын талаар ажлаараа ч, номлолоороо ч ярьж чаддаггүй. Тэднийг хэчнээн олон жил сонслоо ч гэсэн ямар нэг үнэнийг хэзээ ч ойлгохгүй бөгөөд амь чинь хэзээ ч өсөхгүй. Тэд Бурханы талаар, мөн Түүний ажлын талаар ямар ч мэдлэггүй байдаг ба Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийхээр эцсийн өдрүүдэд махбодод эргэн ирэх үед зүрх сэтгэлдээ Бурханаас айх өчүүхэн төдий ч айдасгүйгээр улайран эсэргүүцэж, яллаж, доромжилдог. Тэдэнд ямаршуухан амь байдаг вэ? Сатаны амь л байдаг. Тэд Библийг сайн мэддэг, өөрсдийгөө Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, амьтай гэж боддог байсан ч Бурханыг мэдэлгүй, бүр Эзэнийг эсэргүүцэж, яллаж, загалмайд цовдолсон фарисайчуудтай яг адил. Хүн Библийг сайн мэддэг байлаа гээд үнэн болон амьтай байдаг гэсэн үг биш гэдгийг энэ нь бидэнд хэлж байна. Үнэнийг ойлгож, хэрэгжүүлдэг, Бурханыг мэддэг, Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй, Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг хүмүүс л амьтай байдаг. Өөрсдийгөө нэлээд их амьтай гэж тэр пастор, ахлагчид хэлдэг нь итгэгчдийг мэхэлж, өөрсдийгөө хуурч байгаа хэрэг юм.”

Төгс Хүчит Бурханы үг, Ван эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа оюун санаанд минь бүх зүйл тов тодорхой болсон юм. Библийг сайн мэддэг, тайлбарлаж чаддаг байлаа гээд үнэнийг ойлгодог, Бурханыг мэддэг, амьтай байдаг гэсэн үг биш юм байна. Өмнө нь би өндөр дээд байр суурьтай, теологи судалсан, Библийн мэдлэгтэй хүмүүс бүгд маш их амьтай байдаг гэж боддог байлаа. Гэвч миний үзэл бодол ямар ч утгагүй байсныг одоо ойлгов. Үнэнгүй хүмүүс ялган салгаж чаддаггүй бөгөөд амархан хууртдаг юм шиг байна. Тэгээд би Ван эгчээс нэг асуулт асуулаа: “Төгс Хүчит Бурхан үгээ маш сайн хэлэх юм. Бид Түүний үгийг няхуур уншихад л Бурханы үг, Бурханы дуу хоолой мөн гэдгийг нь ухаарна шүү дээ. Гэтэл пастор, ахлагчид яагаад үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, бүр Түүнийг эсэргүүцэж, яллахын тулд чадах бүхнээ хийдэг юм бэ?” Ван эгч ийн хариулав: “Одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирээд, завхарсан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийллээ. Эдгээр үнэн бол Бурханы бидэнд хайрласан мөнх амийн зам юм. Хүмүүс Бурханы үгийг нухацтайгаар уншиж байгаа цагт эдгээр үг бол үнэн, зам, амь мөн бөгөөд хүн төрөлхтний амьд үлдэх үндэс суурь, хөтөч юм гэдгийг хүлээн зөвшөөрөх болно. Энэ бол баримт. Хэдийгээр ихэнх пастор, ахлагч Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, яллан, Төгс Хүчит Бурханы үгийг уншихад нь хүмүүст саад хийхээр оролддог ч тэдгээр үгэн дэх эрх мэдэл, хүч чадлыг сонсож чадахгүй гэсэн үг биш. Зарим пастор, ахлагчид ямар ч хэрэгтэй зүйл номлож чадахгүй болохоороо Төгс Хүчит Бурханы үгийг хулгайлж, итгэгчдэдээ номлодог бөгөөд үүнийгээ Ариун Сүнсний өөрсдөд нь хайрласан гэгээрэл гэцгээдэг. Гэвч тэд яагаад Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, ялласаар байдаг юм бэ? Энэ нь үнэнийг үзэн яддаг уг чанар, мөн чанартай нь холбоотой. Эзэн Есүс анх ажлаа хийж эхэлсэн үеийг эргэн санавал, Тэрээр олон гайхамшиг үзүүлснээс ялангуяа Лазарыг дахин амилуулж, таван мянган хүнийг таван талх, хоёр загасаар хооллосон нь Иудейн газар нутаг даяарх ард түмний хувьд илүү гайхамшигтай байлаа. Иймээс тухайн үед эгэл жирийн олон хүн Эзэн бол Мессиагийн ирэлт мөн гэдгийг үг, ажлаас нь таньсан юм. Гэвч иудейчүүдийн удирдагчид Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрөхийн оронд Түүнийг эсэргүүцэж, яллаж, эцэстээ Ромын засгийн газартай хуйвалдан Эзэнийг цовдолсон. Яагаад ийм зүйл болсон юм бэ? Тэд Эзэн Есүсийн үгэн дэх эрх мэдэл, хүч чадлыг сонсож чадаагүй учраас тэр үү? Үгүй ээ! Эзэн Есүсийн замыг улам олон хүн хүлээн зөвшөөрч байхыг харснаас тэр юм. Бүхий л эгэл ард Эзэн Есүст итгэх юм бол өөрсдийг нь хэн ч дагахгүй, шүтэхгүй бөгөөд тэд байр суурь, амин зуулгаа алдана гэж бодсон учраас тэгсэн юм. Эзэн Есүс бол Бурхан гэдгийг тэд тодорхой мэдэж байсан атлаа Түүнийг албаар эсэргүүцсэн байдаг. Энэ нь Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг антихрист мөн чанарыг нь илчилсэн билээ. Эзэн Есүс тэднийг ихэд зэмлэж, ийнхүү хэлсэн: ‘Гэхдээ одоо та нар Бурханаас үнэнийг сонсоод та нарт хэлсэн хүнийг буюу Намайг алахаар хичээж байна’ (Иохан 8:40). ‘Яагаад та нар Миний хэлсэн үгийг ойлгодоггүй юм бэ? Та нар Миний үгийг сонсож чаддаггүйгээс болж байгаа юм.Та нар эцэг диаволаасаа гаралтай бөгөөд эцэгийнхээ хүслийг хийх болно. Тэр анхнаасаа алуурчин байсан ба түүнд ямар ч үнэн байхгүй тул Үнэнийг баримталдаггүй’ (Иохан 8: 43-44). Одоо үед, шашны нийгэмлэгийн өнөөгийн удирдагчдын уг чанар болон мөн чанарыг Төгс Хүчит Бурханы үг тов тодорхой илчлээд байна. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; түүнчлэн нэг ч хүн Бурханы хүсэлд нийцдэггүй. Тэд бүгдээрээ хэрэггүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд өндөрт зогсож, Бурханд сургамжилдаг хүмүүс юм. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд ороход нь хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг замд хүмүүст саад болдог бул хар чулуу билээ. Хэдийгээр тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Ялангуяа хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг нь тэд яаж мэдэх юм бэ?’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас). Өнөөдөр шашны нийгэмлэгийн энэ удирдагчид яг л хуучин цагийн фарисайчууд шиг байгаа юм. Тэд Библийг сайн мэддэг хэрнээ Бурханы ажлын талаар юу ч мэддэггүй. Тэгээд Бурханы илрэлтийг хүсэн хүлээж, эрж хайдаг улам олон хүн Төгс Хүчит Бурханы үгийг хүлээн зөвшөөрч байгааг хараад, итгэгчид бүгд Төгс Хүчит Бурханд итгэх юм бол хэн ч өөрсдийг нь дагаж, мөнгө хандивлахаа болино гэхээс айж байна. Иймээс тэд байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд Эзэнд үнэнч байж, Түүний сүргийг хамгаалж байна хэмээх нэрийдлээр Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг улайран эсэргүүцэж, яллаж байгаа бөгөөд үнэн замыг эрж хайж, судлахад нь итгэгчдэд саад болохын тулд чадах бүхнээ хийдэг. Иймээс шашны удирдагчид бол үнэндээ үнэнээс залхсан, үнэнийг үзэн яддаг фарисайчууд гэдгийг бид эдгээр баримтаас харж болно. Тэд бол хүмүүсийн сүнсийг залгидаг амилсан чөтгөр, Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар илчлэгдэж буй антихристүүд юм.”

2020/01/25

“Сэнтийнээс амийн ус урсдаг” киноны клип: Хүнд мөнх амийн замыг хэн хайрладаг вэ?(Монгол хэлээр)




“Сэнтийнээс амийн ус урсдаг” киноны клип: Хүнд мөнх амийн замыг хэн хайрладаг вэ? (Монгол хэлээр)
Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг, “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уух хэн боловч хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4: 14). Эзэн Есүс бол амийн амьд усны эх булаг, Тэр бол мөнх амийн зам, гэвч Зүүний Аянгын гэрчилснээр, зөвхөн эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурхан л хүмүүст мөнх амийг өгч чаддаг. Ингэхэд Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүс адил эх сурвалжаас ирсэн үү? Тэдний ажлуудыг нэг Бурхан гүйцэтгэж байгаа юу? Яагаад зөвхөн эцсийн өдрүүдийн Христ л бидэнд мөнх амь хайрлаж чадах вэ? 

2020/01/21

Христийн чуулганы кино “Шударга зан хэзээ ч буруутдаггүй” Үнэнч хүн байх нь үнэхээр аз жаргалтай




Христийн чуулганы кино “Шударга зан хэзээ ч буруутдаггүй” Үнэнч хүн байх нь үнэхээр аз жаргалтай (Монгол хэлээр)

Ван Шинью нөхөртэйгөө хамт хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд эхэндээ шулуун шударга, мөс чанартайгаар дэлгүүрээ ажиллуулах гэж хичээсэн ч төдий л их мөнгө ололгүй, аж амьдрал нь маш хэцүү байлаа. Харин бизнес хийхдээ худал хэлж, хуурч мэхлэхэд түшиглэдэг бизнес эрхлэгчид байр, машин авч, хангалуун амьдралаар амьдарч байгааг хараад, тэд ард хоцрохгүй гэж шийдэв. Тэр хоёр бусдыг дуурайн нийгмийн чиг хандлагыг дагаж, худал хуурмаг, заль мэхээр бизнес хийж эхэллээ. Хэдэн жилийн дараа тэд бага зэрэг мөнгө олсон ч, мөс чанар нь үргэлж түгшиж, зүрх сэтгэлд нь хоосон санагдаж байв. Дараа нь тэр хоёр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг уншин, улмаар Бурхан үнэнч хүмүүст дуртай, харин зальхай хүмүүсийг жигшдэг болохыг олж мэдэн, үнэнч хүмүүс Бурханы ерөөлийг хүлээн авдаг болохыг ойлгожээ. Гэсэн хэдий ч тэд бас ертөнц дэх ёрын муу, хар бараан байдлыг хараад, шулуун шударгаар бизнес хийгээд мөнгө олж чадахгүй байх вий, тэр ч бүү хэл мөнгөө алдах вий гэж санаа зовсон боловч худал хуурмаг, заль мэх ашиглан үйлчлүүлэгчдээ хуурсан хэвээр байвал ингэснийх нь төлөө Бурхан тэднийг жигшинэ гэдгийг мэдэж байв... Хэд хэдэн удаагийн бэрхшээл, бүтэлгүйтлийн дараа тэр хоёр эцэст нь Бурханы үгийн дагуу үнэнч хүмүүс байхаар шийдэж, Бурханы ерөөлийг хүлээн аваад гайхширна. Тэдний бизнес дэгжин дээшлээд зогсохгүй, тэд ч үнэнч хүмүүс байхын амар амгалан, аюулгүй байдлыг эдлэх болжээ.

2020/01/18

“Миний гэр хаана байна вэ” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)



Венягийн эцэг эх нь түүнийг хоёр настай байхад салсан бөгөөд түүнээс хойш тэр өөрийн эцэг болон хойд эхийн хамт амьдарчээ. Хойд эх нь түүнд дургүйлхэж, эцэгтэй нь байнга маргалддаг байж. Ингээд эцэг нь Веняг ээжийнх рүү нь явуулахаас өөр аргагүй болсон ч ээж нь өөрийн бизнестээ хамаг анхаарлаа хандуулж түүнд санаа тавьдаггүй байсан тул тэрээр хамаатан садан, найз нөхдийнх нь гэрээр дамжин амьдарчээ. Ийм байдлаар олон жил амьдарсны дараа Веня ганцаардаж, цөхрөнгөө барж гэр бүлийн халуун дулаан байдлыг маш их хүсэж байлаа. Түүний аав, хойд эх хоёр нь салахад л тэрээр аав дээрээ очиж, сайн ч муу ч гэртэй болсон юм. Веня өсөж том болох тусам хашир болгоомжтой, дуулгавартай болж, хичээлдээ ч шамддаг байв. Гэвч түүнийг коллежийн элсэлтийн шалгалтандаа шамдан бэлдэж байх үеэр нэгэн золгүй зүйл тохиолдов. Түүний ээжийн тархинд цус харваж, саажилттай болж, хэвтэрт оров. Түүний хойд эцэг нь ээжийг нь орхиж, тэр ч бүү хэл бүх эд хөрөнгийг нь авчээ. Төд удалгүй аав нь мөн элэгний хорт хавдраас болж эмнэлэгт хэвтсэн байна.... Веня ганцаараа гэр орноо авч явж чадахгүй байсан тул хамаатан садан, найз нөхдөөсөө гуйхаас өөр аргагүй байсан ч түүнийг хүлээж авах хүн байсангүй.... Веня зовж шаналан, найдвараа алдаад байтал Төгс Хүчит Бурханы чуулганы хоёр эгч Веня болон түүний ээж, эгчид нь ТөгсХүчит  Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилжээ. Тэд Төгс Хүчит Бурханы үгнээс хүмүүсийн амьдралын зовлон шаналалын үндсийг олж харж, хүмүүс Бурханы өмнө ирэх л юм бол Түүний хамгаалалтанд орж, аз жаргалаар бялхан амьдардаг болохыг ойлгожээ. Бурханы үгний аргадалтын ачаар л ээж болон охид зовлон шаналал, цөхрөлөөсөө ангижирчээ. Веня Бурханы өршөөл, хайрыг үнэнхүү үзэж мэдрэв; эцэст нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, жинхэнэ гэртээ иржээ... 

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2020/01/14

Христийн сүмийн видео “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил” (Монгол хэлээр)





Христийн сүмийн видео “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил” (Монгол хэлээр)


Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан–эргэн ирсэн Эзэн Есүс–эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй. Нигүүлслийн эрин үеийн сүмүүдийг Паул болон бусад элчүүд үүсгэн байгуулаагүй харин тэдгээрийг Эзэн Есүс Өөрөө байгууийн ажлын үр дүн байсан юм. Үүнтэй адилаар, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы Чуулганыг Бурханаар ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, харин энэ нь Төгс Хүчит Бурханы ажлын бүтээл юм. Бурханд ашиглагддаг хүмүүс нь чуулгануудыг зөвхөн усалж, хангаж, удирдаж, хүний үүргийг гүйцэтгэдэг. Бурханы сонгосон хүмүүс нь хэдийгээр Бурханд ашиглагддаг хүнээр удирдуулж, услуулж, хангагддаг боловч Төгс Хүчит Бурханаас өөр хэнд ч итгэж дагадаггүй ба Бурханы үг, ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байдаг. Энэ бол хэн ч үгүйсгэж үл чадах бодит баримт. Бие махбодтой болсон Бурханы илрэлт болон ажлын улмаас бүх шашны бүлэглэл, урсгал дахь Эзэний олон үнэн итгэгчид эцэст нь Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүс хэдийнээ ирж эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийснийг харсан бөгөөд тэд бүгдээрээ Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг баталсан – үүний үр дүнд тэд эцсийн өдрүүд дэх Түүний ажлыг хүлээн авсан. Төгс Хүчит Бурханы үгээр байлдан дагуулагдсан бүх хүмүүс Түүний нэрэнд захирагдана. Tийм учраас Төгс Хүчит Бурханы Чуулганы сонгогдсон бүх хүмүүс Төгс Хүчит Бурханд залбирч, Түүнийг дагаж, Түүнд дуулгавартай байж, шүтэн мөргөдөг. Хятад дахь сонгогдсон хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг туулснаар Түүний зөвт зан чанарыг үнэлж эхэлсэн ба Түүний сүр жавхлан, уур хилэнг харсан, иймээс тэд Бурханы үгээр бүрэн байлдан дагуулагдаж Төгс Хүчит Бурханы өмнө хөсөр унасан бөгөөд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг дуулгавартай дагаж, хүлээн авахaд бэлэн байгаа. Тиймээс тэд Бурханы авралыг хүртсэн юм.

2020/01/10

“Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” киноны клип: Аврагдах нь ариусгагдахыг төлөөлж чадах уу?(Монгол хэлээр)

Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” киноны клип: Аврагдах нь ариусгагдахыг төлөөлж чадах уу?(Монгол хэлээр)
Библи ингэж зөгнөдөг: “Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрээ бичнэ” (Илчлэл 3: 12). “Тэгээд Еховагийн амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ” (Исаиа 62:2). Эцсийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтөнд “Төгс Хүчит Бурхан” нэртэйгээр илэрч шүүлтийн ажлыг Өөрийн гэр бүлийнхнээс эхлэн хийж, Өөрийн зөвт, сүр жавхлант, хилэнт зан чанарыг илчилнэ. “Төгс Хүчит Бурхан” гэдэг нэрний ач холбогдол нь асар их. Энэ нэрний ач холбогдлыг та мэдэх үү? Энэ видео танд хариулт өгөх болно.

2019/12/10

Бурханы нэрийн утга учир


Бурханы үгийн магтан дуу “Бурханы нэрийн утга учир” (Lyrics)

Үеийн үед, Түүний ажлын үе шат болгонд
Бурханы нэр бэлгэдлийн ач холбогдолтой, 
дэмий хоосон зүйл биш.
Түүний нэр бүхэн эрин үеийг төлөөлдөг.

Ехова, Есүс, Мессиа бүгд Бурханы Сүнсийг төлөөлдөг.
Эдгээр нэр нь 
Бурханы удирдлагын эрин үеүдийг төлөөлдөг ч
Бурханыг бүрэн төлөөлдөггүй.
Газар дээр хүний Бурханыг дууддаг нэрс
Түүний зан чанар хийгээд 
Тэр хэн болохыг бүхэлд нь илэрхийлж чадахгүй.
Тэдгээр нь зөвхөн өөр өөр үеүдийн Бурханы нэр.
Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд 
Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно.
Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй.
Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна.
Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.
Бурхан нэг удаа Ехова байсан. 
Түүнийг Мессиа гэдэг байсан билээ.
Хайрлаж, хүндэлдэг хүмүүс Түүнийг Есүс, 
Аврагч гэж дууддаг байсан. 
Өнөөдөр Бурхан 
хүмүүсийн урьдны мэдэх Ехова, Есүс биш.
Тэр бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Бурхан, 
энэ үеийг төгсгөх Бурхан.
Өөрийн зан чанар, эрх мэдлээр дүүрэн, 
нэр төр, суу алдартай,
Тэр бол Бурхан, Бурхан Өөрөө билээ.
Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан 
Бурхан Өөрөө билээ.
Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан 
Бурхан Өөрөө билээ.

Эцэст нь дэлхийн бүх үндэстэн Бурханы үгээр ерөөгдөж,
Бас сүйрэл амсах болно.
Тиймээс эцсийн өдрийн хүмүүс 
Аврагч Бурхан эргэн ирэхийг харах болно.
Тэр бол хүн төрөлхтөнг байлдан дагуулдаг 
Хүмүүсийн нүглийн тахил болж байснаа 
Тэр харуулах болно.
Гэвч эцсийн өдрүүдэд 
Тэр бүх зүйлийг шатаадаг нарны гэрэл.
Тэр бүх зүйлийг илчилдэг зөвт байдлын нар билээ.
Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажил. 
Энэ бол Бурханы ажил.
Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд
Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно.
Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй.
Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна.
Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...