Showing posts with label Аврагч. Show all posts
Showing posts with label Аврагч. Show all posts

2019/12/10

Бурханы нэрийн утга учир


Бурханы үгийн магтан дуу “Бурханы нэрийн утга учир” (Lyrics)

Үеийн үед, Түүний ажлын үе шат болгонд
Бурханы нэр бэлгэдлийн ач холбогдолтой, 
дэмий хоосон зүйл биш.
Түүний нэр бүхэн эрин үеийг төлөөлдөг.

Ехова, Есүс, Мессиа бүгд Бурханы Сүнсийг төлөөлдөг.
Эдгээр нэр нь 
Бурханы удирдлагын эрин үеүдийг төлөөлдөг ч
Бурханыг бүрэн төлөөлдөггүй.
Газар дээр хүний Бурханыг дууддаг нэрс
Түүний зан чанар хийгээд 
Тэр хэн болохыг бүхэлд нь илэрхийлж чадахгүй.
Тэдгээр нь зөвхөн өөр өөр үеүдийн Бурханы нэр.
Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд 
Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно.
Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй.
Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна.
Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.
Бурхан нэг удаа Ехова байсан. 
Түүнийг Мессиа гэдэг байсан билээ.
Хайрлаж, хүндэлдэг хүмүүс Түүнийг Есүс, 
Аврагч гэж дууддаг байсан. 
Өнөөдөр Бурхан 
хүмүүсийн урьдны мэдэх Ехова, Есүс биш.
Тэр бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Бурхан, 
энэ үеийг төгсгөх Бурхан.
Өөрийн зан чанар, эрх мэдлээр дүүрэн, 
нэр төр, суу алдартай,
Тэр бол Бурхан, Бурхан Өөрөө билээ.
Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан 
Бурхан Өөрөө билээ.
Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан 
Бурхан Өөрөө билээ.

Эцэст нь дэлхийн бүх үндэстэн Бурханы үгээр ерөөгдөж,
Бас сүйрэл амсах болно.
Тиймээс эцсийн өдрийн хүмүүс 
Аврагч Бурхан эргэн ирэхийг харах болно.
Тэр бол хүн төрөлхтөнг байлдан дагуулдаг 
Хүмүүсийн нүглийн тахил болж байснаа 
Тэр харуулах болно.
Гэвч эцсийн өдрүүдэд 
Тэр бүх зүйлийг шатаадаг нарны гэрэл.
Тэр бүх зүйлийг илчилдэг зөвт байдлын нар билээ.
Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажил. 
Энэ бол Бурханы ажил.
Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд
Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно.
Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй.
Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна.
Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

2019/10/10

Нигүүлслийн эрин үед Бурхан яагаад Есүс гэдэг нэрийг авсан бэ?

Ариун Сүнс Есүсийн нэрийн дор гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэр дахин дурдагдахаа больж, үүний оронд Ариун Сүнс, Есүсийн нэрийн дор үндсэндээ шинэ ажлыг эхлүүлсэн.Түүндитгэсэнхүмүүсийн гэрчлэл Есүс Христийнтөлөө байсан ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байсан юм. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь, голдуу Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байсан. Үүний дараа Бурханы нэр цаашид Ехова байхаа больсон; үүний оронд Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажлаа эхэлсэн билээ. … Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Энэ нь Тэдний ажлын эрин үеүд өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой. Учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон нь тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын түр зуурын талыг л төлөөлж чаддаг; энэ нь зөвхөн Түүний ажлыг төлөөлөх хэрэгтэй байдаг. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно. Энэ нь Еховагийн эрин үе эсвэл Есүсийн эрин үе эсэхээс үл хамааран эрин үе болгоныг нэр төлөөлдөг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

2019/10/05

Хуулийн эрин үед Бурханы нэр Ехова байсан

“Ехова” бол Израильд ажлаа явуулж байх үедээ Миний авсан нэр бөгөөд энэ нь хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амийг удирдаж чаддаг Израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу чадлыг эзэмшсэн бөгөөд мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. …Өөрөөр хэлбэл, зөвхөн Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс одоо үед Иудагийн овгоос бусад бүх Израильчууд Еховаг шүтдэг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь гэвэл, Еховагийн дахин илрэлт юм. …
Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

2019/03/31

Христийн чуулганы дуу бүжиг MV “Хүний Хүү илэрлээ” Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг магтан дуулъя


Христийн чуулганы дуу бүжиг MV “Хүний Хүү илэрлээ” Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг магтан дуулъя

Ертөнцийн зүүн зүгээс (зүүн ... зүгээс...)
Гэрлийн туяа цацарч (цацарч... цацарч...)
Баруун зүгийг тэр чигт нь гэрэлтүүлдэг.
Хүний Хүү газар дээр бууж ирлээ.

Аврагч эргэн ирлээ, Тэр бол Төгс Хүчит Бурхан.
Үнэнийг Тэр илэрхийлж, шинэ эринийг эхлүүллээ.
Хүний Хүү илэрлээ. (Тийм гэж үү?)
Бурхан ирлээ. (Өө!)
Хүмүүст Тэр мөнх амийн замыг авчирдаг (мөнх амийн замыг авчирдаг).
Шинэ тэнгэр, шинэ газар, шинэ эрин үе,
шинэ хүн төрөлхтөн, шинэ зам, шинэ амьдрал.
Шинэ Иерусалим газар дээр бууж ирлээ.

2018/12/28

Дэлхийн Харанхуй болон Хорон муугийн эх сурвалжийн тухай товч яриа

  Намайг сургуульд байх үед аав минь хүнд өвчин тусаж, удалгүй өнгөрсөн. Түүнийг нас барсны дараа манай ааваас үргэлж тусламж хүртдэг байсан авгын талынхан ямар ч орлогогүй манай ээж болон хоёр эгч бид нарт анхаарал тавихгүйгээр барахгүй бүр эсрэгээр биднээс ашиг гаргаж авах бүхнийг хийж, аавын маань орхисон багахан өв хөрөнгөнөөс авах гэж тэмцэлдсэн. Садан төрлийнхөө энэ хайхрамжгүй байдал болоод миний ерөөс төсөөлж байгаагүй бүхнийг тэд үйлдсэнийг бодохоор миний хувьд тэсгэмгүй сэтгэлийн шарх болж, эдгээр хамаатны гаргаж буй зүрх зүсэм үйлдэл, мөс чанаргүй байдлыг үзэн ядахад хүрээд зогсохгүй мөн хүний мөн чанарын хувирамтгай байдлыг олж мэдрэх болсон. Үүнээс хойш эргэн тойрны нийгэмд нэг гэр бүлийхэн мөнгөнөөс болж муудалцах эсвэл мөнгөнөөс болж хүмүүсийг дээрэмдэх, амийг нь хороох зэргийг харах болгондоо өнөөгийн дэлхий харанхуйгаар дэндүү дүүрч, хүмүүсийн зүрх сэтгэл улам хар санаатай болж, дэлхий улам л хувирч өөрчлөгдөж байгаад гашуудах болов. Мөн түүнчлэн энэ дэлхий яагаад ингэж харанхуйгаар дүүрсэн шалтгаан нь өнөөгийн хүмүүс муу болж хувирсан бөгөөд тэдэнд ямар ч мөс чанар байхгүй болж, дэлхий хорон муу хүмүүсээр дүүрчээ гэж бодсон. Харин Бурханы үгсийг идэж, уусны дараагаар л миний бодож байсан зүйлс нь зөвхөн асуудлын гадаргууг л маажсан төдий бөгөөд дэлхийн харанхуй болон хорон муугийн эх сурвалж биш болохыг ухаарсан. Би Бурханы үгсээс дэлхий дэх харанхуй болон хорон муугийн жинхэнэ эх сурвалжийг маш тодорхой олж харсан.

2018/11/23

Бурханд үйлчилж байхдаа шинэ арга заль бүү хайж ол


  Би саяхан албан тушаал дэвшиж, цуглааны удирдагчийн үүрэг хариуцлагыг хүлээн авсан билээ. Хэсэг хугацаанд нэлээд эрч хүчтэй ажилласны дараагаар цуглааны эвангелийн ажил уйтгартай санагдаж эхэлсний зэрэгцээ эвангелийн багийн ах, эгч нар маань бүгд сөрөг, сул дорой байдлаар амьдарч байв. Ийм нөхцөл байдалтай тулгарснаар би сэтгэлээ барьж дийлэхээ болив. Эвангелийн ажлыг би хэрхэн яаж сэргээх юм бэ? Тархиа нэлээд ажиллуулсаны эцэст нэгэн сайн шийдэл олов: Хэрэв би эвангелийн багт зориулж сар бүр шагнал гардуулах ёслол зохион байгуулж, шилдэг хүмүүс болон үлгэр жишээ номлогчийг тодруулвал Бурхан руу хамгийн олон хүний зүрх сэтгэлийг эргүүлж чадсан хүнийг шагнаж, харин цөөн хүний зүрх сэтгэлийг татаж чадсан хүнийг донгоддог болж болох юм байна. Энэ нь тэдний урам зоригийг өдөөж өгөхөөс гадна сөрөг, сул дорой ах эгч нарын сэтгэл санааг дээшлүүлж өгөх юм. Ингэж бодсоныхоо дараа ийм “ухаалаг алхам” бодож олсондоо маш их сэтгэл хөдлөв. “Энэ удаад би бүгдийг нь гайхшруулах болно доо” гэж бодов.

2018/09/16

2. Бурханы байлдан дагуулалтын ажлын ач холбогдол.




Холбогдолтой Бурханы үг:

Өнөөгийн байлдан дагуулах ажил нь бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авчирч, бүх хүмүүсээр Бурханыг шүтүүлэх бөгөөд ингэснээр бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэл бий болох билээ. Ажлын энэхүү үе шатанд хийгдэх хэрэгтэй зүйл нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг хэрхэн байлдан дагуулах вэ? Хүнийг бүрэн дүүрэн итгүүлэхийн тулд үгний энэ ажлыг ашиглан энэ нь хийгдэх болно; түүнийг бүрмөсөн эрхшээлдээ оруулахын тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараалыг ашигласнаар; мөн хүний тэрслүү байдлыг илрүүлж, түүний эсэргүүцлийг шүүснээр хийгддэг, ингэснээр тэр хүн төрөлхтний шударга бус байдал болон бузар булай байдлыг мэдэж чадах ба энэ нь Бурханы зөвт зан чанарыг тодруулахад ашиглагдах болно. Үндсэндээ, хүнийг байлдан дагуулж, түүнийг бүрэн итгүүлэх зүйл нь эдгээр үгийн хэрэглээ байх болно. Үг нь хүн төрөлхтнийг байлдан дагуулах арга зам бөгөөд байлдан дагуулах ажлыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс үгний цохилт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөгийн ярих үйл явц нь байлдан дагуулах үйл явц юм. Хүмүүс яг хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгийг үр ашигтайгаар идэж, ууснаар мөн тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс өөрсдөө байлдан дагуулагдаж чадахгүй. Эдгээр үгийг идэж ууснаар тэд өөрсдийн ялзрал, бохирдол, тэрслүү байдал болон зөв бус байдлыг мэдэж авч Бурханы өмнө сөхрөн унах ёстой. Хэрвээ чи Бурханы хүслийг ойлгож, үүнийг хэрэгжүүлж, цаашлаад үзэгдэлтэй байж, мөн хэрвээ эдгээр үгэнд бүрэн дуулгавартай хандаж, өөрийнхөөрөө ямар ч сонголт хийхгүй бол чи байлдан дагуулагдсан байх болно. Чамайг байлдан дагуулсан зүйл чинь эдгээр үг байх юм. Хүн төрөлхтөн яагаад гэрчлэлээ алдсан бэ? Учир нь хүн Бурханд итгэх итгэлгүй эсвэл Бурханыг зүрх сэтгэлдээ огтхон ч агуулдаггүй. Хүн төрөлхтнийг байлдан дагуулах нь энэхүү итгэлийг хүмүүст сэргээнэ гэсэн үг юм. Хүмүүс үргэлж дэлхий ертөнцөд анхаарлаа хандуулж, хэтэрхий их итгэл найдвар тавьж, ирээдүйнхээ төлөө хэтэрхий ихийг хүсч, хэмжээ хязгааргүй маш олон шаардлага тавьдаг. Тэд үргэлж өөрсдийнхөө махан биеийн талаар бодож, төлөвлөдөг бөгөөд Бурханд итгэх замыг эрж хайхыг хэзээ ч сонирхдоггүй. Тэдний зүрх сэтгэл Сатанд олзлогдож тэд Бурханыг хүндлэх хүндлэлээ алдсан ба өөрсдийн зүрх сэтгэлээ Сатанд зориулж байгаа. Гэхдээ хүн Бурханаар бүтээгдсэн. Тиймээс хүн гэрчлэлээ алдсан гэдэг нь тэр Бурханы алдрыг алдсан гэсэн үг юм. Хүн төрөлхтнийг байлдан дагуулахын зорилго нь Бурханыг хүндлэх хүний хүндлэлийн алдрыг эргүүлэн авах явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Байлдан дагуулах ажлыг хийх Миний зорилго нь гагцхүү байлдан дагуулалтын төлөө биш, харин зөвт байдал болон зөвт бус байдлыг илчилж, хүний шийтгэлийн нотолгоог олж авч, хорон мууг яллаж, үүнээс ч илүүтэйгээр дуулгавартай дагахад бэлэн байгаа хүмүүсийг төгс болгохын төлөө байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...