Showing posts with label Амийн. Show all posts
Showing posts with label Амийн. Show all posts

2020/04/26

Харанхуй хонгилын дараах халуун дулаан гэрэл

Ван Юпин, Хятад

 Эзэн Есүсийн эргэн ирэхийг хүсэн хүлээж буй бусад бүх ах эгчийн нэгэн адилаар би ч бас Эзэнийг удахгүй эргэн ирж, тэнгэрийн хаанчлалд биднийг хүлээн авч, бидэнд ерөөлөө хайрлахыг тасралтгүй хүлээж байсан юм. 2006 оны 11 дүгээр сарын нэгэн өдөр би Эзэн эргэн ирсэн тухай мэдээг эцэст нь нэг юм сонсож билээ. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг уншиж, ах эгч нараас эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын талаар нөхөрлөж, гэрчилж байгааг сонссоны дараа бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг би эцэст нь ухаарав. Иймээс би эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг дуртайяа хүлээн авсан юм.

Нэг удаа цуглааны үеэр Ян эгч надад маш нухацтай өнгө аястайгаар ингэж нөхөрлөв: “Ойрын үед Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараа Сатаны учруулж буй саад, уруу таталттай тулгарсан олон ах эгч байгаа. Зарим нь ХКН-ын худал үгэнд хууртаж, зарим нь пастор, ахлагчдын саад, заналхийлэлтэй тулгарч, зарим нь гэр бүлийнхээ албадлага, хавчлагад орж, заримынх нь гэр бүлийн гишүүд өвдөж, гай барцадтай тулгарч байна. Энэ бүхэн нь биднийг Бурхан руу эргэн очиход саад хийх гэсэн Сатаны урхи юм. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил Бурханы гэрээс эхэлдэг, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын эцсийн үе шат гэдгийг бид бүгд хэдийнээ ойлгож байгаа. Бурхан хүнийг аврахын тулд хийж чадах бүхнээ хийж байна. Харин Сатан биднийг Бурханы өмнө очиж, Түүний авралыг хүлээн авахад саад учруулахын тулд арга заль гаргаж, бидэнд саад учруулж байгаа. Яг одоо сүнсний ертөнцөд явагдаж буй тулаан улам бүр эрчимжиж байгаа тул Сатаны заль мэх нүүрлэх болгонд хууртахгүй байж, Бурханы гэрчлэлд зогсохын тулд бид үнэнээр зэвсэглэж, ялган таних чадвар эзэмших яаралтай шаардлага гарч байна. Одоо Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншицгаая” гэв. Тэгээд би Бурханы үгийн номыг авч, дараах хэсгийг үнэн сэтгэлээсээ уншлаа: “Бурхан ажиллаж байхад Сатан түйвээдэг. Эцсийн өдрүүдэд тэр түйвээлтээ дуусгах ба үүний нэгэн адил Бурханы ажил ч гэсэн дуусаж, Бурханы төгс болгохыг хүссэн тийм төрлийн хүн бий болох юм. Бурхан хүмүүсийг эерэгээр чиглүүлдэг; Түүний амь бол амийн ус, хэмжихийн аргагүй агаад хязгааргүй. Сатан хүнийг тодорхой хэмжээнд завхруулсан; эцэстээ амийн амьд ус хүнийг төгс болгох болно, тэгээд Сатан хөндлөнгөөс оролцож, өөрийн ажлыг явуулах боломжгүй болох юм. Тиймээс, Бурхан эдгээр хүмүүсийг бүрэн олж авах болно. Сатан одоог хүртэл үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа; тэр өөрөө байнга Бурханы эсрэг сөрөн зогсдог, гэхдээ Бурхан үүнд ямар ч анхаарал хандуулдаггүй. Би Сатаны бүх харанхуй хүчийг, үүний бүх харанхуй нөлөөг ялах болно гэж Тэр хэлсэн. …Бурхан түүнээс илүү ухаантай ба Түүний ажил түүнээс хамаагүй илүү. Тиймээс, Би дараах зүйлийг өмнө нь хэлж байсан: Миний хийдэг ажил бол Сатаны ов залийн хариуд хэрэгждэг. Эцэстээ Би Өөрийн төгс хүчит байдлыг болон Сатаны хүчгүй байдлыг илчлэх болно. Бурхан Өөрийн ажлаа хийх үед, Сатан Түүний араас салахгүй дагаж байдаг, эцэстээ тэр бүрэн устгагдах хүртлээ—тэр өөрийг юу цохисныг ч мэдэхгүй! Тэрээр аль хэдийн сүйрэн унаж, няцлуулсныхаа дараа л үнэнийг ухаарах болно; харин тэр үед тэрээр аль хэдийн галан нууранд шатаагдаж байх болно. Тэгэхэд л тэр бүрэн итгэхгүй гэж үү? Учир нь түүнд цаашид ашиглах арга заль үгүй байх болно!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос). Ян эгч надад зөөлнөөр ингэж хэлэв: “Бурханы удирдлагын ажлын алхам бүрийг Сатан ойр нэхэн дагаж байдгийг Бурханы үгээс бид олж харлаа. Наана нь Бурхан хүнийг аврах ажил хийж байхад цаана нь Сатан үймүүлж, эвдэн сүйтгэж байдаг. Сатан хүнийг авахын тулд Бурхантай байнга өрсөлдөж байдаг бөгөөд ялангуяа хүн төрөлхтнийг бүрмөсөн аврах Бурханы ажлын эцсийн үе шатанд энэ нь нэн хамааралтай. Энэ удаад Бурханы ажлыг хүлээн авч, захирагдахад маань саад, төвөг учруулахын тулд Сатан бүр ч илүүтэйгээр чадах бүхнээ хийж, бүх төрлийн хүмүүс болон эд юмсыг ашиглаж байна. Хүнийг Бурханаас холдуулж, Бурханыг үгүйсгэх, Бурханаас урвахад хүргэж, улмаар Бурханы аврал хүртэхээргүй болгох нь Сатаны жигшмээр зорилго юм. Гэвч Сатаны заль мэхийн хариуд Бурхан мэргэн ухаанаа хэрэгжүүлдэг. Бурхан Сатаны саадыг ашиглан Өөрийн ажил, мэргэн ухаан, төгс хүчийг бидэнд ойлгуулж, мөн Сатаны хорон муу, ой гутам байдлыг тод томруун харуулдаг. Тиймээс цаашид юу ч тохиолдсон бай бид бүгд Бурханд залбирч, Бурханд найдаж, үнэнийг эрэлхийлэх ёстой. Мөн Сатаны заль мэхийг нэвт харж, ингэснээр Бурханы гэрчлэлд зогсох чадвартай байх ёстой. Энэ нь яг л Иовын туулсан шалгалттай адил. Иов Бурханы гэрчлэлд зогсож, Сатаныг ичгүүртэйгээр ухрахад хүргэсэн юм...” Ян эгчийн нөхөрлөлийг сонсоод би бүрэн итгэл үнэмшилтэйгээр: “Тийм ээ, бид жинхэнэ Бурханд итгэдэг. Бурханыг түшиж тулбал бидэнд айх зүйл байхгүй. Хэрэв би Сатаны сорилттой таарвал Бурханы талд заавал зогсох болно” гэж хариуллаа.

2020/01/26

Ариусгалтад хүрэх зам

Кристофер, Филиппин

Намайг Кристофер гэдэг, би Филиппин дэх гэр чуулганы пастор. 1987 онд баптисм хүртэж, Эзэн Есүс рүү эргэж, дараа нь Эзэний нигүүлслээр 1996 онд орон нутгийн чуулганы пастор болсон юм. Тухайн үед би Филиппиний олон газарт ажиллаж, номлож байсан төдийгүй Хонг Конг, Малайз зэрэг газруудад ч номлож байв. Ариун Сүнсний ажил болон удирдамжаар дамжуулан Эзэний төлөөх ажилдаа би шавхагдашгүй эрч хүчтэй, номлолдоо дуусашгүй урам зоригтой байдаг байлаа. Би сөрөг, сул дорой болсон ах, эгч нартаа үргэлж дэмжлэг үзүүлдэг байсан юм. Заримдаа тэдний үл итгэгч гэр бүлийнхэн надтай нөхөрсөг бус харьцах үед би хүлээцтэй, тэвчээртэй байж мөн л чаддаг байв; би Эзэнд итгэх итгэлээ алдаагүй бөгөөд Эзэн тэднийг өөрчилж чадна гэдэгт итгэдэг байлаа. Иймээс, итгэгч болсноосоо хойш би асар их өөрчлөгдсөн юм шиг санагддаг. Гэвч 2011 оноос эхлээд би Ариун Сүнсний ажлыг урьдын адил хүчтэй мэдрэхээ болив. Аажмаар би номлолынхоо шинэ гэгээрлийг алдаж, нүгэлтэй амьдралаас ангижрах хүч чадал дутаж байлаа. Эхнэр, охин хоёр маань миний дургүй зүйлийг хийж байхыг харах үедээ би өөрийн эрхгүй тэдэнд уурлаж, уурласандаа тэднийг загнадаг байв. Энэ нь Эзэний хүсэлтэй нийцэхгүй байгааг мэдэж байсан ч биеэ барьж чадахгүй байлаа. Энэ нь миний хувьд маш их шаналгаатай байсан юм. Би нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайх амьдралаас өөрийгөө салгахын тулд Библи уншиж, мацаг барьж, залбирахад шамдан, хамт эрж хайж, судлах сүнслэг пасторуудыг хаа сайгүй хайлаа. Гэвч миний бүх хүч чармайлт талаар болсон бөгөөд нүгэлт амьдрал, сэтгэл дэх харанхуй байдалд минь ямар ч өөрчлөлт гарсангүй.

2016 оны хаврын нэгэн орой эхнэр минь надаас “Кристофер, ойрд үнэхээр их зовуурьтай байгааг чинь би анзаарлаа. Сэтгэлд чинь юу бодогдоо вэ?” гэж асуув. Намайг юу зовоогоод байгааг би эхнэртээ хэлэв: “Би пастор болж, Эзэнд олон жилийн турш итгэсэн мөртөө сүүлийн хэдэн жил яагаад өөрийгөө нүгэлт амьдралаас чөлөөлж чадахгүй байна вэ гэж гайхширч байлаа. Би Эзэнийг мэдэрч чадахаа болиод, Эзэн намайг хаячихсан юм шиг л байна. Би хаа сайгүй явж номлодог хэдий ч чөлөөт цагаараа, ялангуяа шөнө дүлээр үргэлж хоосон, түгшүүртэй санагдаж, энэ мэдрэмж ерөөсөө улам нэмэгдсээр байна. Би энэ олон жилд Эзэнд итгэж, Библийг ихээхэн уншиж, Эзэний маш олон номлолыг сонсон, загалмай үүрч, өөрийгөө ялан дийлнэ гэж байнга шийдэж байсан боловч үргэлж нүгэлд хүлэгддэг тухайгаа боддог. Би ашиг сонирхол, нэр нүүрээ хамгаалахын тулд худал хэлж чаддаг бөгөөд ‘Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй’ (Илчлэл 14:5). гэдгийг хэрэгжүүлж чаддаггүй. Бэрхшээл, цэвэршүүлэлттэй тулгарах үедээ эдгээр нь Эзэний зөвшөөрлөөр тохиолдож байгааг мэддэг хэдий ч Эзэний талаар гомдоллож, Түүнийг буруугаар ойлгохоо больж мөн л чаддаггүй. Би өөрийгөө дуртайяа үгүйсгэж огт чаддаггүй. Ийм маягаар нүгэлд амьдарч байгаад би Эзэнийг ирэхэд тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэж айж байна!”

Үүнийг сонсоод эхнэр маань: “Кристофер, чи яаж ингэж бодож чадаж байна аа? Чи итгэлтэй байх ёстой; чи чинь пастор шүү дээ! Хэдийгээр бид нүгэл дотор амьдарч, нүглийн хүлээсээс ангижраагүй боловч Библид ‘Хэрвээ та Эзэн Есүсийг амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхлээс амилуулсан гэж зүрх сэтэлдээ итгэвэл аврагдах болно’ (Ром 10:9). ‘Учир нь Эзэний нэрийг дуудах хэн боловч аврагдах болно’ (Ром 10:13). Бид Библи уншиж, цуглаанд оролцож, Эзэнд залбирч, загалмайгаа үүрэн, Эзэнийг хоёр дахиа ирэх хүртэл алдалгүй дагасаар байгаа цагт бид тэнгэрийн хаанчлалд орж, Эзэний ерөөлийг хүлээн авч чадна” гэж хэллээ.

Би дараа нь эхнэртээ ингэж хэлэв: “Би өмнө нь тэгж боддог байсан ч Петр 1:16-д ‘Би ариун учраас та нар ариун байгтун.’ Би Эзэнд гучин жил итгэсэн атлаа Эзэний замыг сахиж чадалгүй, нүгэл дунд амьдарч, Эзэнийг үргэлж эсэргүүцэх чадвартай хэвээр байна. Би Эзэний шаардлагад өчүүхэн ч нийцдэггүй. Өө! Эзэний сургаалыг дуулгавартай дагахаар би хэчнээн удаа шийдсэн ч Түүний үгийг хэрэгжүүлж чадаагүй билээ дээ. Ийм байхад би яаж тэнгэрийн хаанчлалд ороход тохирох юм бэ? Эзэн Есүс: ‘Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно’ (Матай 7:21). Эзэний үгийн дагуу бол тэнгэрийн хаанчлалд орох нь бидний боддог шиг энгийн биш. Эзэн ариун учраас Түүний үгийг хэрэгжүүлж чаддаггүй, Түүнийг байнга эсэргүүцдэг хүмүүс яаж тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах билээ? Өөрчлөгдсөн, Бурханы хүслийг хэрэгжүүлдэг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна!”

Эхнэр минь түр зуур бодоод, “Чиний хэлсэн зүйл ортой байна. Эзэн ариун бөгөөд бид нүгэлтэй хэвээр байгаа. Бид Бурханы хаанчлалд ороход тохирохгүй. Зүгээр л … би гэнэт саналаа л даа … Лиу пастор Солонгос пастор Кимийг чуулганд урьсан биш үү? Хоёулаа энэ асуудлаар бага зэрэг эрэлхийлбэл ямар вэ?” гэв. Би: “Тэгье, сайхан санаа байна. Эзэн Есүс: ‘Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ’ (Матай 7:7). Бид эрж хайж байгаа цагт Эзэн биднийг хөтөлнө гэдэгт би итгэж байна. Пасторын хувьд би ах эгч нарын амийг бодолцох ёстой. Би итгэлдээ ёс журамгүй байвал тэдэнд ч, өөртөө ч хор хөнөөл учруулна. Тэгэхээр Ким пасторыг иртэл хүлээгээд энэ асуудлын талаар түүнээс асууя” гэж хэллээ.

Би Ким пасторыг хайж олохыг хүсэж байсан тул түүний нөхцөл байдлын талаар бага ч болов мэдэхийг хүссэн юм. Ингээд би түүний байдаг Солонгос чуулганыг интернэтээс хайв. Гарч ирсэн хуудсууд дотор https://mn.kingdomsalvation.org/ вэб сайт харагдлаа. Нээгээд үзэхэд эдгээр үг миний анхаарлыг татав: “Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, гэр бүлийн нэг гишүүний итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт олон нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг хүлээн зөвшөөрч болохуйц итгэгч гэж үздэг байлаа. Зөвхөн ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгохгүй юм. Тэдний хийсэн бүхэн нь зан чанараа өөрчлөх ямар ч замаар явалгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайх явдал байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс). Эдгээрийг үнэхээр сайн хэлсэн байсан тул би яах ч аргагүй үргэлжлүүлэн уншлаа: “Тиймээс ажлын энэ үе шат дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь, үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, тийнхүү түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг үргэлжлүүлэн хөөн зайлуулсаар байсан бол энэ үе шат нь үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ өршөөлгөөд л зогсох байв. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүний доторх ялзарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс). Үүнийг унших нь миний хувьд тун сэтгэл хөдлөм байлаа. Хэдийгээр би үүнийг бүрэн ойлгож чадахгүй, зарим үг нь бүр будилмаар санагдаж байсан ч эдгээр үг надад жаахан итгэл найдвар харах боломж олгосон юм. Үүн дотроос өөрийгөө ариусгаж, өөрчлөх замыг олж болох юм гэж надад санагдлаа. Миний залбирлыг сонссоных нь төлөө би зүрхнийхээ угаас Бурханд талархаж байв. Үргэлжлүүлэн уншихын хэрээр би эдгээр нь үнэхээр ангасан сүнсийг минь усалж, хариулах гайхалтай үг юм гэдгийг мэдэрсэн билээ. Вэб сайт дээр “Хэрэв та улс орон эсвэл бүс нутгийнхаа Сайн мэдээний шууд холбогдох дугаарыг олж чадахгүй бол бидэнд зурвас үлдээнэ үү, бид тантай аль болох хурдан холбогдох болно” гэж байхыг харав. Би хурдхан хараад Филиппинд зориулсан шууд холбогдох дугаарыг олоогүй тул тэр даруй зурвас үлдээж, холбоо барих дугаар болон э-мэйл хаягаа эргэлзэлгүйгээр бичиж үлдээлээ.

Тэр үдэш гэртээ хариад би эхнэртээ энэ тухай хэлсэн бөгөөд миний хэлснийг сонссоныхоо дараа эхнэр минь ч бас эрж хайхыг хүсэж байв. Маргааш нь тэд миний зурваст хариу өгч, тэр өдрийнхөө үдээс хойш бидэнтэй онлайнаар холбогдохоор зохицуулсанд би Эзэнд үнэхээр талархаж байна. Үдээс хойш нь бид Лиу эгч, Су эгч хоёртой ярилцлаа. Ярианаас нь үзэхэд тэд энгийн, ухаалаг, гүн ойлголттой ярьж байгаа нь мэдрэгдэв. Эхнэр маань надаас ч их санаа зовж, “Би нэг асуулт асуувал болох уу?” гэж асуув. Тэд урам зоригтойгоор: “Мэдээж болно” гэсэн юм. Эхнэр маань: “Танай чуулганы вэб сайт дээр ‘Эцсийн өдрүүдийн Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлын үе шатыг хийсэн’ гэж бичсэн байна. Эзэн ариун учраас ариун бус ямар ч хүн Эзэнийг харахгүй гэдгийг нөхөр бид хоёр мэднэ, гэхдээ Ром номд ингэж хэлсэн, ‘Хэрвээ та Эзэн Есүсийг амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхлээс амилуулсан гэж зүрх сэтэлдээ итгэвэл аврагдах болно’ (Ром 10:9). ‘Учир нь Эзэний нэрийг дуудах хэн боловч аврагдах болно’ (Ром 10:13). Хэрэв бид Эзэн Есүст итгэдэг бол аль хэдийн аврагдсан бөгөөд тэнгэрийн хаанчлалд орж болно, гэтэл эцсийн өдрүүдийн Бурхан яагаад шүүлт, гэсгээлтийн ажлын үе шатыг хийж байгаа юм бэ? Би үүнийг сайн ойлгохгүй байна, тэгээд та нарын бодлыг сонсох гэсэн юм” хэмээн хариулав.


2020/01/25

“Сэнтийнээс амийн ус урсдаг” киноны клип: Хүнд мөнх амийн замыг хэн хайрладаг вэ?(Монгол хэлээр)




“Сэнтийнээс амийн ус урсдаг” киноны клип: Хүнд мөнх амийн замыг хэн хайрладаг вэ? (Монгол хэлээр)
Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг, “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уух хэн боловч хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4: 14). Эзэн Есүс бол амийн амьд усны эх булаг, Тэр бол мөнх амийн зам, гэвч Зүүний Аянгын гэрчилснээр, зөвхөн эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурхан л хүмүүст мөнх амийг өгч чаддаг. Ингэхэд Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүс адил эх сурвалжаас ирсэн үү? Тэдний ажлуудыг нэг Бурхан гүйцэтгэж байгаа юу? Яагаад зөвхөн эцсийн өдрүүдийн Христ л бидэнд мөнх амь хайрлаж чадах вэ? 

2019/12/20

Бурханд итгэх зам дээр илүү сайжран өөрчлөгдөх нь

Жуаньбиань, Шанхай хот

Хэдийгээр би Бурханд олон жил итгэж, дагаж байгаа ч амь руу орох оролтдоо бараг ямар ч ахиц гаргаагүй тул сэтгэл ихэд бачимдаж байлаа. Ялангуяа номлолын бичлэгүүд дээр, Ариун Сүнсний ашигладаг хүн ах эгч нартай ярьж байхыг сонсох үедээ, “Та нар одоо Бурханд итгэдэг, мөн үнэнийг эрж хайхын сайхныг амталсан. Та нар зөв замд орж эхэлсэн бөгөөд авралыг эрэлхийлэхдээ итгэлээр дүүрэн байдаг” гэх утгатай зүйл хэлэхийг нь сонсоод би санаа зовнилоор дүүрэв. Би “Энэ хүмүүс Бурханд тийм ч удаан итгээгүй, гэсэн ч аль хэдийн оролттой болж, аврагдах итгэлээр дүүрэн байна. Тэгэхэд би Бурханд өдий хүртэл итгэсэн мөртөө одоог хүртэл үнэнийг олж аваагүй, амь зан чанарт маань ямар ч өөрчлөлт гараагүй. Авралд хүрэх нь байтугай, зөв замд ч орж эхлээгүй!” гэж бодлоо. Хүний бүх завхралыг үнэн шийдвэрлэж чадах тухай Ариун Сүнсний ашигладаг хүн хэрхэн нөхөрлөснийг би бодож үзсэн боловч үүнийг хэзээ ч ер нь туулж байсангүй. Тэр ч бүү хэл надад, үнэн бусад хүмүүсийн завхралыг шийдэж чадах боловч минийхийг л чадахгүй гэж санагдсан бөгөөд ингэж бодох тусам төдий чинээ сэтгэлээр унаж, зан чанарын өөрчлөлт эрэлхийлэх нь ердөө дэндүү хэцүү бэрх юм гэж санагдсан тул би үнэн болон авралыг эрэлхийлэх итгэлээ алдав. Миний нөхцөл байдал буруу байгааг мэдэж байсан хэдий ч үүнээс зугтах аргагүй байсан болохоор би Бурханд хандан тусламж гуйж л чадах байлаа.

Нэг өдөр би Бурханы эдгээр үгийг харлаа: “Хүний амийн өсөлт ба зан чанар дахь өөрчлөлт нь бүгд бодит байдалд орсноор явагддаг, түүнчлэн нарийвчилсан туршлага руу орсноор явагддаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондох ялгаа”-аас). “Хэрвээ чи бодит байдалд гүн нэвтрэхгүйгээр, бодит амьдралд орохгүйгээр зөвхөн онолын мэдлэгт анхаарч, шашны зан үйл дунд амьдарвал бодит байдалд хэзээ ч орохгүй, өөрийгөө, үнэнийг, Бурханыг хэзээ ч мэдэхгүй, үргэлж харалган, мэдлэггүй байх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь”-ээс). Бурханы үгийн гэгээрлээр л дамжуулан би, Түүнд олон жил итгэсэн ч зан чанарт минь их өөрчлөлт гараагүй бөгөөд энэ нь үндсэндээ Бурханы үгийг уншиж байхдаа үгчилсэн, онолын утгыг ойлгоход төвлөрч, ойлгох тухай л боддог байснаас минь болсныг ухаарсан юм. Би үнэнийг хэрэгжүүлэхэд, эсвэл бодит байдалд ороход анхаарлаа төвлөрүүлээгүй, Бурханы үгийг бодит туршлагаар туулах талаар ч анхаарлаа төвлөрүүлээгүй байжээ. Бурханд итгэсэн энэ жилүүдийг эргээд бодоход, үнэний аль ч тал байсан бай, би үгчилсэн утгыг нь ойлгоод л зогссон бөгөөд үнэний мөн чанарын талаар илүү гүн гүнзгий ойлголттой байхаар хэзээ ч эрж хайсангүй, тэр ч бүү хэл үүнийг хэрэгжүүлж, үүн рүү орно гэж ч төлөвлөж байсангүй. Харин ч би ердөө онолын мэдлэг, ойлголттой байхад л хангалттай гэж боддог байв. Жишээлбэл, бодит амьдрал дээр би үргэлж алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, бусдад өөрийгөө сонсгохыг үргэлж хүсдэг байлаа. Завхрал илчилснийхээ дараа би хэсэг зуур бодолхийлж, Бурханы өмнө залбираад, өөрийн завхралыг хүлээн зөвшөөрч, энэ нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг уг чанарын илэрхийллээс өөр юу ч биш гэдгийг мэддэг байсан. Би энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох үнэнийг эрж хайгаагүй. Үр дүнд нь, Бурханы өмнө хэчнээн олон удаа “харамсаж, нүглээ улайсан” ч би мөн л өөрчлөгдөөгүй. Бурханы зохицуулсан орчин болгонд залбирч, эрж хайснаар дамжуулан, Бурхан миний завхралтай харьцахын тулд үүнийг ашиглаж байгаа гэдгийг би мэдэж авсан. Энэ ойлголтод хүрснийхээ дараа Бурханы бүх шалгалт болон цэвэршүүлэлт, мөн Бурхан надтай харьцаж, намайг засаж байгаа нь бүгд Түүний аврал, хайр бөгөөд Бурханы зүрх сэтгэл үргэлж сайн байдаг гэдгийг би зүгээр л хүлээн зөвшөөрсөн. Харин дараа нь би үнэнийг хэрэгжүүлэхэд, эсвэл завхралаа шийдвэрлэхэд ямар ч анхаарал хандуулаагүй байжээ. Үр дүнд нь хэдий би зарим нэг бэрхшээлийг даван туулсан ч ямар ч өөрчлөлт гаргаагүй байв. Үүнээс гадна номлол сонсож дуусах бүрдээ би эдгээр нь үнэхээр амийн оролтод минь хэрэгтэй зүйл, мөн урьд нь ойлгоогүй үнэнийг надад ойлгуулсан гэдгийг мэдэрдэг байлаа. Гэхдээ би ердөө номлолуудын агуулгыг уураг тархиндаа л хадгалсан бөгөөд үүнийг хэзээ ч бодит амьдралд хэрэглээгүйн улмаас олж авсан өчүүхэн төдий ойлголт маань хэсэг хугацааны дараа үгүй болж байв.

2019/08/15

“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Библиэс өөр Бурханы үг байдаг уу?(Монгол хэлээр)


“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Библиэс өөр Бурханы үг байдаг уу?(Монгол хэлээр)
Зарим шашны хүмүүс Бурханы үг болон ажил Библид байдаг ба Библид өгүүлснээс гадна хаана ч Бурханы үг болон ажил байдаггүй гэдэгт итгэдэг. Иймэрхүү үзэл нь үнэний дагуу байна уу? Библид “Түүнчлэн Есүсийн хийсэн бусад олон зүйлс байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн номуудыг ертөнц хүртэл өөрөө багтааж чадахгүй байх байсан гэж би боддог.” (Иохан 21: 25). Төгс Хүчит Бурхан “Бурхан юу болох, Түүнд юу байгаа нь үүрд шавхагдашгүй бөгөөд хязгааргүй. Бурхан бол амийн болон бүх зүйлийн эх сурвалж юм. Бурханыг ямар ч бүтээгдсэн зүйл ойлгож чадашгүй. Эцэст нь Би хүн бүхэнд ийнхүү сануулах ёстой: Бурханыг ном, үгс эсвэл Түүний урьдны айлдваруудаар дахин бүү хязгаарла. Бурханы ажлын шинж чанарт зориулсан цорын ганц үг нь – шинэ юм. Тэр хуучин замаар явж эсвэл Өөрийн ажлыг давтах дургүй, цаашлаад Тэр, Түүнийг тодорхой цар хүрээнд хязгаарласнаар Түүнд шүтэн мөргөхийг хүмүүсээс хүсдэггүй. Энэ бол Бурханы зан чанар билээ.” (Үг нь махбодоор илэрсэн) гэсэн байдаг.

2019/06/30

ХАВСРАЛТ: БУРХАНЫ ШҮҮЛТ БОЛООД ГЭСГЭЭЛТЭЭС ТҮҮНИЙ ИЛРЭЛТИЙГ ХАРАХ НЬ

  Эзэн Есүс Христийг дагадаг бусад олон зуун сая хүний адилаар бид Библийн хууль, тушаалыг мөрдөж, Эзэн Есүс Христийн арвин их нигүүлслийг эдлэн, Эзэн Есүс Христийн нэрээр цугларч, залбирч, магтаж, үйлчилдэг—энэ бүхнийг бид Эзэний халамж, хамгаалалт дор хийдэг. Бид үргэлж сул дорой, бас үргэлж хүчтэй байдаг. Бүх үйлдэл маань Эзэний сургаалын дагуу байдаг гэдэгт бид итгэдэг. Тэгвэл бид өөрсдийгөө тэнгэр дэх Эцэгийн хүсэлд дуулгавартай зам дээр байна хэмээн итгэдгийг хэлэх илүүц биз. Бид Эзэн Есүсийн эргэн ирэлт, суу алдартай залран ирэлт, газар дээрх бидний амьдралын төгсгөл, хаанчлалын илрэлтийг болон Илчлэлийн номд зөгнөсөн бүхнийг буюу Эзэн ирж, гамшиг авчран, сайныг шагнаж, мууг шийтгэн, Өөрийг нь дагаж, эргэн ирэхэд нь угтан авдаг бүх хүнийг Өөртэйгөө уулзуулахаар агаарт өргөхийг хүсэн хүлээдэг. Энэ тухай бодох бүрдээ бид эцсийн өдрүүдэд төрж, Эзэний ирэхийг нүдээр үзэх зол завшаантай гэдэгтээ талархлаар дүүрч, сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм. Бид хяхалт хавчлагыг туулсан боловч хариуд нь “хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог”-ыг олж авсан билээ. Ямар гээч ерөөл вэ! Энэ бүх хүсэн хүлээлт болон Эзэний хайрласан нигүүлсэл нь биднийг ямагт сэргэгээр залбирч, илүү мэрийн цуглахад хүргэдэг. Магад дараа жил, магад маргааш, бас магадгүй хүний сэтгэх аргагүй богинохон хугацааны дотор Эзэн гэнэт буун ирж, Өөрийг нь ихэд анхааран хүлээж байсан бүлэг хүмүүсийн дунд гарч ирэх болно. Бид бүгд Эзэний илрэлтийг харах эхний бүлэгт, өргөгдөх хүмүүсийн дунд байхын төлөө нэг нэгнээсээ урьтахаар яарч, нэг нь ч ард үлдэхийг хүсэхгүй. Энэ өдрийг ирээсэй хэмээн бид өртгийг нь хайхралгүйгээр бүхнээ өгч, зарим нь ажлаа орхин, зарим нь гэр бүлээ хаяж, зарим нь гэрлэлтээсээ татгалзаж, зарим нь бүр бүх хадгаламжаа хандивласан. Яасан амь бие хайргүй зориулалт гээч! Ийм чин сэтгэл, үнэнч байдал нь урьд үеийн ариун хүмүүсийнхээс ч давах нь мэдээж! Эзэн Өөрийн таалсан хэнд ч бай нигүүлсэл хайрлаж, Өөрийн таалсан хэнд ч бай өршөөл үзүүлдэг бөгөөд бидний зориулалт, зарлагадалтын үйлс аль хэдийн Түүний нүдэнд өртсөн гэж бид итгэдэг. Иймээс, бидний чин зүрхний залбирал ч мөн Түүний чихэнд хүрсэн бөгөөд Эзэн зориулалтын маань төлөө нөхөн төлбөр өгнө гэдэгт бид итгэдэг. Түүнчлэн Бурхан дэлхийг бүтээхийнхээ өмнө бидэнд нигүүлсэнгүй байсан бөгөөд хэний ч булааж чадахгүй ерөөл, амлалтыг бидэнд өгсөн юм. Бид бүгд ирээдүйгээ төлөвлөж байгаа бөгөөд ердийнхөөрөө, өөрсдийн зориулалт болон зарцуулалтыг Эзэнтэй уулзахаар агаарт өргөгдөхийн тулд наймаалцах мөрийтэй тоглоомын чип буюу хөрөнгө болгосон билээ. Түүнчлэн бид өчүүхэн ч эргэлзэлгүйгээр бүх улс үндэстэн, бүх ард түмнийг удирдаж, хаан болж хаанчлахын тулд ирээдүйн сэнтий дээр өөрсдийгөө байрлуулсан. Энэ бүхнийг бид болох ёстой явдал, хүлээгдэх учиртай зүйл гэж үздэг билээ.

2019/05/30

Mongolian Christian Praise and Worship Songs “Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ”

Mongolian Christian Praise and Worship Songs “Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ” Бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас Бурханы хүсэл, Бурханы үг, Бурханы яриаг ч бид хайх ёстой Бурханы үг, Бурханы яриаг хайх ёстой Учир нь Бурханы шинэ үг хаана байна Тэнд Бурханы дуу хоолой байдаг, Бурханы хөлийн мөр хаана байна, Тэнд Бурханы үйл хэрэг байдаг, Тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, Тэнд Бурханы илрэлт байдаг, Тэнд Бурханы илрэлт байдаг. Тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Ⅱ Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар, “Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоосон. Тиймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Ямар ноцтой алдаа вэ! Ямар ноцтой алдаа вэ! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлж болохгүй, Тэр ч байтугай Бурхан хүний хүслээр илрэхгүй. Бурхан Өөрийн ажлаа хийх үедээ сонголтоо хийдэг Өөрийн сонголтоо хийдэг. Өөрөө төлөвлөгөөтэй байдаг. Түүнд Өөрийн гэсэн зорилгууд, Өөрийн гэсэн аргууд бий. Түүний хувьд Өөрийн хийж буй ажлаа хүнтэй хэлэлцэх, Хүнээс зөвлөгөө авах, хүн бүрт мэдэгдэх албагүй. Энэ бол Бурханы зан чанар, үүнийг хүн бүр ухаарах хэрэгтэй. Ⅲ Хэрэв та нар Бурханы илрэлтийг харахыг хүсвэл Хэрэв та нар Бурханы хөлийн мөрийг дагахыг хүсвэл Эхлээд өөрсдийн төсөөллөө давах ёстой. Та нар Бурханыг энийг хий, тэрийг хий гэж шаардах ёсгүй. Өөрсдийн үзэл төсөөллөөрөө Түүнийг хязгаарлаж, Өөрсдийн хил хязгаарт Түүнийг байлгах ёсгүй. Та бүхэн Бурханы хөлийн мөрийг яаж олох тухай, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрөх тухай Бурханы шинэ ажилд хэрхэн дуулгавартай байх тухай асуух ёстой. Энэ бол хүний хийх ёстой зүйл, Нэгэнт хэн ч, хэн ч үнэн биш учир, Үнэнийг эзэмшээгүй учраас, Хүн эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дуулгавартай дагах ёстой. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2019/03/18

Христийн сүмийн дуу хөгжим | “Бүхнийг Захирагч Нэгэн” (чуулганы баримтат кино) | Бурханы хүч чадал


Христийн сүмийн дуу хөгжим | “Бүхнийг Захирагч Нэгэн” (чуулганы баримтат кино) | Бурханы хүч чадал
Өргөн уудам орчлон ертөнц даяар тэнгэрийн бүх эрхэс өөр өөрсдийн тойрог замаар маш нарийн шилжин хөдөлдөг. Тэнгэрийн доор уулс, гол, нуур бүгд өөрсдийн гэсэн хил хязгаартай бөгөөд амийн хуулийн дагуу бүх бүтээл дөрвөн улирлын туршид амьдарч, нөхөн үржиж байдаг... Энэ нь ч бас маш нарийн загварчлагдсан—энэ бүхнийг захирч, зохицуулж байгаа Хүчит Нэгэн байдаг уу? Энэ дэлхийд дуугаа хадаан ирснээсээ хойш бид амьдралдаа өөр өөр үүрэг роль гүйцэтгэж эхэлсэн. Бид төрөлтөөс эхлээд өтөл нас хүртэл, өвчнөөс үхэл хүртэл нүүдэллэдэг, баяр хөөр, гуниг зовлонгийн хооронд бэдрэн явдаг... Хүн төрөлхтөн үнэхээр хаанаас ирдэг юм бэ, мөн бид үнэндээ хаашаа явах юм бэ? Бидний хувь заяаг хэн захирч байна вэ? Эрт цаг үеэс өнөөг хүртэл түүхийн урсгалд агуу улс үндэстнүүд үүсэж, гүрэн улсууд гарч ирж, үгүй болж, улс орон болон ард түмэн цэцэглэн мандаж, устан мөхсөн билээ...Байгалийн хуулийн нэгэн адилаар хүн төрөлхтний хөгжлийн хуулиуд цаглашгүй их нууцыг агуулдаг. Та тэдгээрийн хариултыг мэдэхийг хүсэж байна уу? “Бүхнийг Захирагч Нэгэн” хэмээх баримтат кино нь энэ бүхний уг үндсийг мэдэж, энэ бүх нууцыг тайлахад таныг залж чиглүүлэх болно!

2019/03/15

“Бурханы эсрэг босох”-ын жинхэнэ утга

   Өнгөрсөн хугацаанд би “Бурханы эсрэг босох” гэдэг нь Бурханаас урван тэрсэлж, чуулганд явахаа больж, үүрэгт ажлаа орхихыг хэлнэ гэж боддог байв. Ийм зан байдал нь бослогыг илэрхийлдэг гэж боддог байлаа. Тиймээс ийм зан байдал гаргаж буй хүмүүсийн талаар сонсох болгондоо би тэд нар шиг Бурханы эсрэг босох ёсгүй гэж өөртөө сануулдаг байв. Цаашлаад би бүхий л ажил үйлсдээ анхаарал болгоомжтой хандаж, чуулганаас надад даалгаж өгсөн бүх ажлыг хийж гүйцэтгэдэг байсан юм. Намайг засаж, надтай харилцаж байхад би үүрэгт ажлаасаа ухарч байсангүй, зовлон зүдүүр үзэж, сорилтод өртөж байхдаа ч чуулганаас татгалзаж байгаагүй билээ. Тиймээс би өөрийгөө Бурханы эсрэг хэзээ ч босохгүй гэдэгтээ итгэдэг байв. Би тодорхой хэмжээний биеийн хэмжээ олж авсан тул Бурханыг эцсийн мөч хүртэл дагаж, эцэс сүүлд нь авралыг олж авна гэдэгтээ итгэлтэй байв.

2019/01/28

Киноны хэсэг Төөрөгдлийг ил болгох нь “Ариун Сүнс оршиж, хоёр сүнс холилдох нь” Монгол хэлээр


Киноны хэсэг: Төөрөгдлийг ил болгох нь “Ариун Сүнс оршиж, хоёр сүнс холилдох нь” (Монгол хэлээр)
Бие махбодтой болсон Эзэн Есүс Өөрийн цовдлолын дараа амилах үедээ амь-өгөгч Сүнс болсон гэж зарим хүн боддог. Тэгснээр амь-өгөгч Сүнс бидний дотор оршиж, бидний сүнстэй холилдож, хоёр сүнс нэг болох болно. Тийнхүү бид эцэстээ Бурхан болно. Энэ үзэл санаа хүчинтэй юу? Үнэндээ Ариун Сүнсний мөн чанар өөрчлөгдөшгүй, тэгвэл Тэр яаж амь-өгөгч Сүнс болж чадах юм бэ? Ариун Сүнс зөвхөн хүнийг аврах ажлыг гүйцэтгэдэг, тэгвэл Тэр яаж хүний амь болон бидний дотор оршиж чадах юм бэ?

2019/01/27

Жинхэнэ өөрчлөлт гэж юу вэ?

   
Ах, эгч хоёр маань миний алдаа дутагдлыг хэлж эсвэл миний үзэл бодлыг тоохгүй байх үед их унтууцаж эсвэл өөдөөс нь мэтгэлцдэг байсан. Дараа нь харамсдаг ч гэсэн яг цагаа тулахаар энэ ялзарсан зан чанараа өөрийн эрхгүй ил гаргачихдаг байсан. Би энэ талаар бодож санаагаа зовоодог байлаа: Яагаад бусдын хэлсэн үг намайг цухалдаж уурлахад хүргэдэг юм бол? Бас яагаад Бурханы заасан замаар найман жил явчхаад би өөрчлөгдөөгүй юм бол? Миний санаа зовниж Бурханаас байнга хариулт хүсдэг байлаа.

  Нэг өдөр, сүсэглэн залбирч байгаад хүний нөхөрлөлийн талаар энэ үгийг олж уншсан юм: “Хүн бүр өөрсдийнхөө их зан, биеэ тоосон байдал, худал хуурмаг, зальжин зангаа үзэн яддаг.” Ихэнх хүмүүс ямар нэг байдлаар өөрчлөгддөг; зарим төрөлхийн их зантай, биеэ тоосон, гажуу, муйхар хүмүүс маш бага өөрчлөгддөг учир зан ааш, өөрийгөө илэрхийлэх байдал нь нэг их өөрчлөгддөггүй: Тэдний бардам зан, биеэ тоосон байдал, зальжин зан нь илт харагддаг. Энэ нь тэдний туулж өнгөрүүлсэнтэй холбоотой юм. Тэд эхнээсээ эцэс хүртэл өөрсдийнхөө зан чанарыг засах гэж оролддоггүй харин бусад хүмүүсийн амийн оролт юу болж байна гэж аждаг. Ийм болохоор тэд өөрсдийгөө анзаардаггүй, зөвхөн бусдын бардам зан, биеэ тоосон байдлыг л анзаарч бусад хүмүүс л Бурханы шүүлт, гэсгээлтэд орж зэмлүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэд өөрсдийгөө Бурханыг эсэргүүцээгүй, түүний шүүлт, зэмлэл зөвхөн бусдад зориулсан гэж боддог. Бурханы үгийг ингэж ойлгох нь хачирхалтай ч тэд өөрчлөгддөггүй нь гайхаад байх зүйл биш юм (“Зан чанараа өөрчлөхийн тулд сүнслэг амьдралдаа анхаарал хандуулах хэрэгтэй” - Цуглааны Удирдагчид болон Ажилчидтай Хийсэн Христийн Ярианаас). Тэгэхэд л би өдий олон жил Бурханыг дагачхаад өөрчлөгдөөгүй байгаа шалтгаан нь би Бурханд итгэсэн боловч өөрийн зан чанараа засах гэж оролдож байгаагүй, өөрийнхөө биш бусдын амийн оролтонд л анхаарлаа хандуулж ирсэн гэдгийг ухаарсан. Энэ мөчид би өөрийн эрхгүй “ажлаа” хийгээд яаран гүйж байгаа дүр зураг минь толгойд буусан юм: Би Бурханы үгийг унд мэт ууж, хоол мэт иддэг атлаа өөртөө тусгаж авдаггүй байж. Би үргэлж бусдад зааж зөвлөж, Бурханы үгийн мөрөөр бусдыг шүүмжилдэг байсан. Уулзалт, цугларалтын үеэр бусдын асуудлыг хэлэлцэхдээ үнэн шударгаар ханддаг байсан ч хэзээ ч өөрийнхөө амийн оролтыг ямар байх ёстой талаар бодож байгаагүй. Хүн төрөлхтний бузар булайг илчилсэн Бурханы үгийг хуваалцахдаа бусад ах дүү нарынхаа жишээг сануулга болгон ашиглаж өөрөө шүүлтээс зугтдаг байсан. Би Бурханы үгийг өөрийн нөхцөл байдал, амьдралыг ойлгоход хэзээ ч тусгаж байгаагүй… Цаг хугацаа өнгөрсөөр харин миний амийн оролт яг хэвээрээ. Гэсэн хэдий ч би өөрийгөө бусдыг ойлгодог, тэдний ачааг үүрэлцэж яваа гэж бодож явсан. Ялангуяа жилийн өмнөөс манай цуглаан намайг нэг охинтой хамт ажиллаж, үүргээ хамтдаа биелүүлэх зохицуулалт хийсэн тул, би мөн л “ачаа” үүрэлцэж байгаа мэт түүний амийн оролтыг анхаарч эхэлсэн. Түүнийг биеэ тоосон, гөжүүд зан гаргахад нь Бурханы үгээр хариулах гэдэг байсан ч дотроо “Үнэхээр л биеэ тоосон хүн юм даа” гэж боддог байсан. Тэр охин ирээдүй, хувь заяандаа хэт санаа зовсоноос ч тэр үү, сөрөг зүйлсээсээ салж чадахгүй байх үед нь би идэж, уух амин чухал Бурханы үгийг олж хуваалцаж Бурхан биднийг аврахын хүсэж байгаа гэж хэлдэг байсан ч дотроо түүнд дургүй хэвээр: “Ийм бага хугацаа үлдээд байхад Бурханы ивээлийг улайран хайсаар л байх уу?” гэж бодно. Тэр охин надад дотроо нээж хүмүүст итгэхгүй байгаагаа ярихад, би үнэнч шударга хүн байх талаар ярьдаг ч дотроо төвөгшөөж “Чи ч үнэхээр асуудалтай хүн юм даа” гэж боддог. Тэр ямар нэгэн асуудалд орсон ч яагаад гэдгийг нь хэлж чадахгүй байх үед, түүнд өөрийгөө шинж, уг чанараа нягтлан шалга гэж хэлж байсан ч би Бурханы үгийг ашиглан илчлэгдсэн зүйлсээс өөрийгөө ойлгож, өөрийгөө шинжихэд анхаарал хандуулаагүй юм… Би өөрийгөө Бурханы үгээр далдалж, бусад хүмүүс л бузар булай, Бурханы шүүлтэд орж, зэмлүүлэх ёстой юм шиг бодож яваагүй гэж үү? Би бусдын амийн оролтод л анхаарлаа хандуулж өөрийгөө орхигдуулаагүй гэж үү? Энэ л үед би өөрийгөө гудамжны гуйлгачинтай адил ямар ядуу, ядмаг байснаа ухаарч харуусалд автсан юм. Бурхан намайг удирдан залж өөрийн үгээ өгсөн юм:

2019/01/25

“Бурханы эсрэг босох”-ын жинхэнэ утга

   Өнгөрсөн хугацаанд би “Бурханы эсрэг босох” гэдэг нь Бурханаас урван тэрсэлж, чуулганд явахаа больж, үүрэгт ажлаа орхихыг хэлнэ гэж боддог байв. Ийм зан байдал нь бослогыг илэрхийлдэг гэж боддог байлаа. Тиймээс ийм зан байдал гаргаж буй хүмүүсийн талаар сонсох болгондоо би тэд нар шиг Бурханы эсрэг босох ёсгүй гэж өөртөө сануулдаг байв. Цаашлаад би бүхий л ажил үйлсдээ анхаарал болгоомжтой
хандаж, чуулганаас надад даалгаж өгсөн бүх ажлыг хийж гүйцэтгэдэг байсан юм. Намайг засаж, надтай харилцаж байхад би үүрэгт ажлаасаа ухарч байсангүй, зовлон зүдүүр үзэж, сорилтод өртөж байхдаа ч чуулганаас татгалзаж байгаагүй билээ. Тиймээс би өөрийгөө Бурханы эсрэг хэзээ ч босохгүй гэдэгтээ итгэдэг байв. Би тодорхой хэмжээний биеийн хэмжээ олж авсан тул Бурханыг эцсийн мөч хүртэл дагаж, эцэс сүүлд нь авралыг олж авна гэдэгтээ итгэлтэй байв.

2019/01/05

Хамгийн агуу мэргэн ухаан бол Бурханыг өргөмжлөж, Түүнийг бусдаас онцгойлон үзэх юм

  Хэдэн хоногийн өмнө би Нөхөрлөл болон Амийн оролтын IV номлолд байдаг “Бодит үнэнд орох арга зам” хэсгээс уншихад: “Тухайлбал, одоо буруу замаар эргэсэн хэн нэгэн байгаа бол. Үүнийг ашиглан та үнэний тухай ярилцахдаа хэрхэн ярианы сэдвээ болгох вэ? ... Эхлээд, та Бурханы ажил, Бурхан хэрхэн хүн төрөлхтнийг авардаг тухай гэрчлэл өгөх хэрэгтэй. Тэгээд, та тухайн хүний зам нь Бурханы авралд хүргэх эсэх, тэрээр Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадах эсэх, мөн энэ нь Бурханы баталсан зам мөн эсэхийн тухай ярьж болно. Тиймээс, эхлээд та Бурханы ажлыг гэрчлээд, дараа нь Бурханы замчилж буй зам нь авралын зам болох тухай гэрчлэл өгнө. Түүнийг Бурханы хайр болон Түүний авралыг харахад тусал, зөвхөн ингэж байж л тэрээр зөв замаар явж чадна. Энэ асуудлыг шийдэхийн тулд та Бурханд гэрчлэл өгөхгүй эсвэл Бурханыг өргөмжлөхгүй байх нь зүгээр гэж үү? Хэрэв та зөвхөн аль зам авралд хүргэж, аль зам нь авралд хүргэхгүйг яриад, харин Бурханы ажлыг гэрчлэхгүй бол та ердөө номлол ярьсаар байх болно. Гэсэн хэдий ч, хэрэв та эхлээд Бурханы ажлыг гэрчлээд, дараа нь эдгээр хоёр замын тухай яривал та ахин номлолын тухай ярихгүй болно.” Эдгээр үгсийг уншаад дотор минь самуурлаа. Зүрхэндээ би: Хоёр зам нь хоёулаа хүн үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай ярьдаг гэж бодож байлаа. Яагаад Бурханы ажлыг авчраагүй хүн номлолын тухай яриад, Бурханы ажлын тухай ярьж, дараа нь эдгээр зүйлсийг авчирч байгаа хүн номлолын тухай яриагүй гэж? Энэ талаар нарийвчлан үзэх зуур би Филистин аварга биет Голиатыг ялсан Библийн Давидын түүхийг бодлоо. Тэр үед Давид эхлээд Еховаг өргөмжлөөд, дараа нь олстой дүүгүүр чулууг шидэж, эцэст нь Голиатыг ялсан. Хэрэв Давид тэр үед Еховаг өргөмжлөлгүй, зүгээр л очоод олстой чулуугаар шууд цохисон бол, тэр Голиатыг ялах байсан болов уу? Мэдээж үгүй. Учир нь Давид Голиатыг ялсан шалтгаан нь бүхэлдээ зөвхөн тэр Еховад итгэж, Еховагаас хамаарч байсан тул Ехова түүнд тусалсанд юм. Хэрэв тэр Еховаг өргөмжлөөгүй бол Еховагийн тусламжийг авч чадахгүй байлаа. Тэр чулуу дүүгүүрдэн шидэх гайхалтай чадвартай байсан ч Голиатыг ялж чадахгүй байх байсан юм. Үүнийг бодох үед миний зүрхэнд энэ бүгд гэнэт ойлгомжтой болов. Бурханы өөрийгөө өргөмжилж, Түүнд хандахыг хүмүүсээс хүссэн шалтгаан нь хүмүүсийг дүрэм журам, ёслолыг ажиглаасай гэсэндээ бус харин зүрхэндээ Бурханыг тээж, зүрхнийхээ хамгийн дээд гайхамшиг хэмээн Бурханыг алдаршуулахын тулд юм. Хэрэв хүн үнэхээр Бурханыг өндөрт өргөмжилж, түүнд хандвал энэ нь тэдэнд Бурханыг гэх зай байгааг, Бурханыг зүрхэндээ хамгийн агуу хэмээн алдаршуулж чадахыг харуулж байна. Ийм замаар хэрэв хүмүүс Бурхантай нүүр тулбал тэд Бурханы баяр баясал, ерөөлийг хүлээн авч, тэдний дотор Ариун Сүнс ажиллах болно. Тэд хийх бүх ажлаа өөрсдөндөө найдах бус, харин Бурхан тэднийг замчилж байгаад найдна. Мөн үр дүн нь ч угаас сайн байх болно. Хэрэв хүн Бурханыг өргөмжилж, түүнд ханддаггүй бол энэ нь түүний зүрхэнд Бурханыг гэх зай байхгүй, хийж буй бүх зүйлээ өөрсдийн сайн чанараар хийдэг гэсэн үг. Ийм хүн Бурханыг зэвүүцэх бөгөөд мэдээж Түүний ерөөлийг эсвэл Ариун Сүнсний ажлыг хүлээн авахгүй. Иймд, түүний ажил үр дүнгүй байх болно. Энд ирээд би гайхахаас өөр юу ч хийж чадсангүй: Миний үнэнийг хэрэгжүүлэх ажил байнга үр дүнгүй байгаа нь би хийж буй бүх зүйлдээ Бурханыг өргөмжилж, түүнд хандахгүй байгаагаас болж байгаа гэж үү? Олон жилээ эргээд харвал миний Бурханы өмнө хийх залбирал болон өөрийн маань үнэнийг хэрэгжүүлэх арга зам бүхэлдээ уялдаагүй байгааг ажиглав. Үнэнийг хэрэгжүүлж байхдаа би хааяа л Бурханд найдаж эсвэл Түүнд ханддаг байлаа. Үнэнийг хэрэгжүүлэхдээ өөрийн хүч чадалдаа найдсанаар би Ариун Сүнсний тусламжийг хүлээн авах боломжгүй байжээ. Тиймээс ч юмс үргэлж бэрхшээлтэй, хэцүү байж, би ч онцгой үр дүн харах боломжгүй байж.

2018/12/30

Бурханд итгэх замд илүү сайн байхын төлөө эргэлт хийх нь

    Хэдийгээр би Бурханыг олон жил дагаж байгаа ч амь руу орох үйлсдээ бараг ямар ч ахиц гаргаагүй тул сэтгэл ихэд бачимдаж байлаа. Ялангуяа амь рүү хүрэх номлолын бичлэгийг, бас тэрхүү номлолд сууж, сонсож байсан ах эгч нартайгаа Ариун Сүнсээр удирдуулан ярьж буй хүнийг сонсоод би энэ төрлийн ярианаас нь болж маш их түгшин бачимдав, “Та нар одоо Бурханд итгэж, үнэнийг дагахын сайхныг амтлаад байна. Та нар зөв замдаа орж эхэлсэн ба өөрсдийн авралыг эрэлхийлэхдээ итгэлээр дүүрэн байдаг.” Би “Эдгээр хүмүүс Бурханд ийм богино хугацаанд итгэсэн мөртлөө аль хэдийн амь руу нэвтэрч, аврагдах итгэлээр дүүрэн юм. Тэгэхэд би Бурханд итгээд ингэж удсан мөртлөө одоог хүртэл үнэнийг олж аваагүй, амьдрал дээрх зан чанарт маань ч өөрчлөлт ороогүй. Зөв замд орох талаар яриад ч хэрэггүй. Авралд хүрнэ гэж хэлэхэд амар, хийхэд хэцүү юм!” гэж бодлоо. Хүн төрөлхтний ялзралыг үнэн шийдэж чаддаг тухай дээрх нөхөрлөлд хэрхэн өгүүлснийг бодож байсан ч, харин хэзээ ч бодит туршлагаар үзэж байгаагүй юм. Тэр бүү хэл үнэн надаас бусад хүмүүсийн ялзралыг шийдэж байгаа мэт санагдсан тул би үнэн болон авралын замналдаа итгэл алдав. Хэдийгээр би өөрийнхөө байдлыг зөвт бус байгааг мэдэж байсан ч, үүнээс зугтах өөр зам үгүй тул би Бурханаас тусламж гуйн уйллаа. Үүний дараа Түүний үг намайг гэгээрүүлж, Бурханд энэ олон жил итгэсэн хэрнэ яагаад амьдралд минь ахиц гараагүй, бас яагаад миний зан чанар өөрчлөгдөөгүй шалтгааныг харуулсан. Бурхан надад үнэнийг хэрэгжүүлэн, түүнд нэвтрэх замыг зааж өгсөн юм.

2018/12/29

Христийн сүмийн шинэ найрал дуу “Амийн усан гол”

Христийн сүмийн шинэ найрал дуу “Амийн усан гол” Амийн усан гол, болор мэт тунгалаг, Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг. Тэр голын эрэг дээр амийн мод бий, Арван хоёр төрлийн жимс, сар бүр ургадаг. Тэр модны навч үндэстнүүдийг эдгээдэг. Ямар ч хараалыг үгүй болгоно. Бурхан ба Хурганы хаан ширээ тэр хотод оршиж, Зарц нар нь Түүнд үйлчилж, Түүний царайг харах болно. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй, Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас Тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно. Ариун хот, шинэ Иерусалим, Тэнгэрээс, Бурханаас бууж ирдэг. Харагтун, Бурханы асар хүмүүстэй хамт байна, Тэдэнтэй хамт амьдрана. Тэд Бурханы хүмүүс болно. Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, Тэдний Бурхан болж тэдний нулимсыг арчина. Ахин ямар ч үхэл, зовлон, нулимс, өвдөлтгүй, Учир нь хуучин бүхэн улирч одсон. Тэр цангасан нэгэнд амийн голын уснаас үнэгүй өгөх болно. Ялагчид бүхнийг өвлөн авах болно. Бурхан түүний Бурхан, тэр Бурханы хүү болно. Тэнд цаашид шөнө болохгүй, Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас Тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно. Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт хүрдэг. Эцсийн өдрүүдэд Христ, Төгс Хүчит Бурхан, Хүн төрөлхтөн дунд биечлэн заларч, үнэнийг илэрхийлдэг. Бурхан Үг махбодоор илэрч, Хүн бүр хаант улсын төгс төгөлдөр, сургаалыг хүлээн авч, өөрсдөө Бурханы хаан ширээний өмнө захирагдана. Христ эцсийн өдрүүдэд мөнх амийг авчирна. Бурханы хүмүүс өдөр бүр Түүний царайг харж, Түүний үгийг сонсч, зүйрлэшгүй жаргалыг мэдрэнэ. Түүний үгийн шүүлт ба гэсгээлт нь хоёр талдаа иртэй илд мэт хүн төрөлхтөнийг ариусгаж, аврана. Шүүлт Бурханы гэрээс эхэлсэн ба Эцсийн өдрүүдийн шүүлт эхэлсэн. Бурханы хүмүүс Таны ариун нэрийг магтан дуулаг. Бурхан хаанчлалыг олж авч газар дээр бууж ирсэн. Түүний агуу ажил аль эрт дууссан. Бурхан бүрэн алдаршсан. Тэнд цаашид шөнө болохгүй, Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно (хаанчлах болно). Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно (хаанчлах болно). Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2018/12/28

Дэлхийн Харанхуй болон Хорон муугийн эх сурвалжийн тухай товч яриа

  Намайг сургуульд байх үед аав минь хүнд өвчин тусаж, удалгүй өнгөрсөн. Түүнийг нас барсны дараа манай ааваас үргэлж тусламж хүртдэг байсан авгын талынхан ямар ч орлогогүй манай ээж болон хоёр эгч бид нарт анхаарал тавихгүйгээр барахгүй бүр эсрэгээр биднээс ашиг гаргаж авах бүхнийг хийж, аавын маань орхисон багахан өв хөрөнгөнөөс авах гэж тэмцэлдсэн. Садан төрлийнхөө энэ хайхрамжгүй байдал болоод миний ерөөс төсөөлж байгаагүй бүхнийг тэд үйлдсэнийг бодохоор миний хувьд тэсгэмгүй сэтгэлийн шарх болж, эдгээр хамаатны гаргаж буй зүрх зүсэм үйлдэл, мөс чанаргүй байдлыг үзэн ядахад хүрээд зогсохгүй мөн хүний мөн чанарын хувирамтгай байдлыг олж мэдрэх болсон. Үүнээс хойш эргэн тойрны нийгэмд нэг гэр бүлийхэн мөнгөнөөс болж муудалцах эсвэл мөнгөнөөс болж хүмүүсийг дээрэмдэх, амийг нь хороох зэргийг харах болгондоо өнөөгийн дэлхий харанхуйгаар дэндүү дүүрч, хүмүүсийн зүрх сэтгэл улам хар санаатай болж, дэлхий улам л хувирч өөрчлөгдөж байгаад гашуудах болов. Мөн түүнчлэн энэ дэлхий яагаад ингэж харанхуйгаар дүүрсэн шалтгаан нь өнөөгийн хүмүүс муу болж хувирсан бөгөөд тэдэнд ямар ч мөс чанар байхгүй болж, дэлхий хорон муу хүмүүсээр дүүрчээ гэж бодсон. Харин Бурханы үгсийг идэж, уусны дараагаар л миний бодож байсан зүйлс нь зөвхөн асуудлын гадаргууг л маажсан төдий бөгөөд дэлхийн харанхуй болон хорон муугийн эх сурвалж биш болохыг ухаарсан. Би Бурханы үгсээс дэлхий дэх харанхуй болон хорон муугийн жинхэнэ эх сурвалжийг маш тодорхой олж харсан.

2018/12/24

Би Христийг харахад нийцэхгүй

  Төгс Хүчит Бурханд анх итгэж эхэлснээсээ хойш Христийн хувийн үйлчлэлийг хүлээн авч чадах, Түүний сургаалыг өөрсдийн чихээрээ сонсож чадах ах эгч нарыг би байнга бахдан биширдэг байсан. Ирээдүйд нэгэн өдөр Христийн сургаалыг сонсож чадах бол ямар гайхамшигтай байх бол, мэдээжийн хэрэг Түүнийг харвал бүр ч их гайхамшигтай байна даа гэж би зүрх сэтгэлдээ боддог байв. Гэхдээ сүүлд нь Түүний нөхөрлөлийг сонсох тусам, Түүнийг харахад би нийцэхгүй юм байна гэдгээ зүрх сэтгэлдээ гүн гүнзгий мэдрэх болсон.

2018/12/17

Худал хуурмагийн ард юу байдаг вэ


  Биднийг шударга хүн байж, үнэн зөв ярихыг шаардсан Бурханы үгийг харах тоолондоо би дотроо “Үнэн зөв ярих тал дээр надад асуудал алга. Хүрзийг хүрз гээд, юмсыг нэрээр нь дуудахыг л хэлнэ биз дээ? Амархан биш гэж үү? Энэ ертөнцөд миний дургүйг хамгийн их хүргэдэг зүйл бол ярихаараа худал ярьдаг хүмүүс юм” гэж боддог байлаа. Үүний улмаас би өөртөө хэт итгэлтэй байж, энэ тал дээр ямар ч асуудалгүй гэж боддог байсан. Гэвч зөвхөн Бурханы илчлэлээр дамжуулан би үнэн рүү орж эсвэл зан чанараа өөрчлөхгүйгээр хэн ч үнэн зөв ярьж чадахгүй гэдгийг олж мэдсэн юм.

2018/12/15

Ариун Сүнс зарчмын дагуу ажилладаг


  Хэсэг хугацааны турш би Бурханы үгийг идэж, уухаа зогсоогоогүй ч надад гэрэл огт мэдрэгдэхгүй байв. Би энэ талаар Бурханд залбирсан боловч тодорхой хугацааны турш намайг гэгээрүүлээгүй юм. Тиймээс би “Би идэж уух ёстойгоо идэж уусан хэдий ч Бурхан намайг гэгээрүүлэхгүй байна. Надад өөр хийж чадах зүйл алга. Надад Бурханы үгийг хүлээн авах авьяас билэг алга. Бурханд хүн бүрийг гэгээрүүлэх цаг гэж байдаг тул яаруулах шаардлага байхгүй” гэж бодов. Үүний дараа би бухимдалгүйгээр дүрмүүдээ даган мөрдөж, Бурханы үгийг идэж уусан хэвээр байж, Бурханы гэгээрлийг “тэвчээртэй” хүлээх болов.

2018/12/11

Би өөрийн жинхэнэ байр суурийг тодорхой харсан


  Намайг нэг удаа чуулганы удирдагчдын уулзалтанд оролцож байх үед шинээр сонгогдсон нэгэн чуулганы удирдагч ингэж хэлэв: “Надад хангалттай сүнсний өндөр байхгүй. Би энэ үүргийг биелүүлэхэд тохирохгүй мэт санагдаж байна. Би маш олон зүйлээс дарамт мэдэрч, тэр ч бүү хэл хэдэн өдөр, шөнө дараалан унтаж чадахгүй байгаа….” Тэр үед би Бурханыг эрэлхийлэх эрэлдэ ачаа үүрч байсан учраас тэр эмэгтэйтэй ингэж ярилцав: “Бүх ажлыг Бурхан гүйцэлдүүлдэг; хүн ердөө бага зэрэг хамтран ажилладаг. Хэрэв бидэнд ачаалал мэдрэгдвэл бид Бурханы өмнө илүү ойр ойрхон очиж, Бурханд итгэснээр гарцаагүй Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг харах болно. Ажлаасаа ачааллыг мэдрэх нь сайн хэрэг. Гэхдээ ачаалал нь сэтгэлийн түгшүүр болж эхэлбэл харин тэр саад болж, сөрөг байдал руу, тэр ч бүү хэл Бурханыг буруугаар ойлгох байдал руу аваачина.” Харилцан яриа минь Бурханы замчлал дор онцгой гэрэлтүүлэлт байсан мэт санагдав. Тэр эгч мөн зүрх сэтгэлд нь Бурханы орших орон зай байхгүй тийм нөхцөл байдалд орсноо, Бурханд итгэхээс илүүтэйгээр өөрөө л үүнийг хийгээд байснаа ухаарсан бөгөөд ингэснээр орох ёстой замаа олсон. Би тэр үед маш баяртай байсан, учир нь би өөрийгөө эгчийн асуудлыг шийдэж, үнэний энэ талын бодит байдлыг эзэмшсэн гэдгээ баталж чадлаа гэж бодож байв.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...