Showing posts with label Төгс Хүчит Бурханы Чуулганы. Show all posts
Showing posts with label Төгс Хүчит Бурханы Чуулганы. Show all posts

2019/03/28

Энэ бол үнэнийг амьдралд хэрэгжүүлж байгаа явдал юм

  Өнгөрсөн хугацаанд зарим ажил үүргийг гүйцэтгүүлэх үүднээс намайг нэг эгчтэй хамт ажиллуулах болов. Би их зантай, биеэ тоодог, үнэнийг эрэлхийлдэггүй байсан тул тэр эгчийн талаар урьдчилан тааварласан бодолтой болсон байсан бөгөөд энэ бодлоо үргэлж зүрх сэтгэлдээ хадгалж, хэзээ ч түүнтэй нээлттэй харилцдаггүй байв. Бид хоёр салахад би ажлын найрсаг харилцааны үнэн рүү ороогүй байлаа. Хожим нь цуглаанаас намайг өөр нэг эгчтэй хамт ажиллуулахаар болсон тул би Бурханы өмнө нэгэн шийдвэр гаргав: Одооноос эхлэн би алдаа дутагдлын замаар алхахгүй. Би сургамж авсан тул энэ удаад би энэ эгчтэй илүү нээлттэй байдлаар харилцаж, ажлын найрсаг харилцаа тогтоох болно.

2019/01/08

Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Тавдугаар хэсэг)


Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Тавдугаар хэсэг) Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд, “Хүний хувь заяа нь түүний Бурханд хандах хандлагаар шийдэгддэг Бурханаас айх эхлэлийн цэг нь Түүнд Бурхан шиг хандах юм Бурханаар хүлээн зөвшөөрөгдөөгүй тэдгээр хүмүүс Сэрэмжлүүлэг үгс ” гэх агуулгуудыг багтаана.

Анхны видео линк:

2019/01/01

Миний сүнсийг хууран мэхэлсэн зүйл юу вэ?

  Нэгэн өдөр би хурлын талаар мэдээ хүлээж авлаа. Ихэвчлэн энэ нь аз жаргалтай үйл явдал байдаг ч сүүлийн үед миний ажил бэрхшээлтэй байгааг бодохоор л санаа зовохгүй байж чадсангүй. Хэрэв манай дарга намайг аль ч ажлаа дуусгаагүй байгааг мэдвэл тэр лавтай надтай тооцоо бодож, магадгүй бүр намайг өөр хүнээр солих байх. Тэгвэл би юу хийх вэ? Дараа өдөр нь би уйтгартайгаар хуралдаа явлаа. Тэнд очоод дарга хараахан ирээгүй, харин зарим хамтран ажиллагсад маань хэдийн ирсэн байхыг харав. Би ийнхүү бодлоо: “Тэдний ажил ямар байдалтай байгааг би мэдэхгүй. Сүүлийн хурал дээр тэднийг ажлынхаа ихэнх хэсгийг гүйцэтгэсэн гэхийг сонссон, тэгэхээр энэ удаад бүгдийг нь дуусгачихсан нь лавтай. Хэрэв тэд бүх ажлаа дуусгасан бол би л ганцаараа муу болж таарч, бүх зүйл дуусна.” Хамтран ажиллагсадтайгаа суугаад өөрсдийн ажлын байдлын талаар ярилцахад ихэнх нь ажлаа дуусгаагүй байгаа талаар хэлсэн нь намайг ихэд гайхшруулав. Үүнийг сонсоод зовсон сэтгэл маань гэнэт л их хөнгөрөөд явчихсан. Би ийнхүү бодлоо: “Зөвхөн би ч биш бүгд өөрсдийн ажлаа дуусгаагүй болж таарлаа. Тэгвэл ч санаа зовох юм алга. Биднийг бүгдийг нь сольчихгүй.” Миний сэтгэл зовнилын ихэнхи хэсэг нь хормын төдийд л алга боллоо.

2018/12/31

Чуулганы магтан дуу “Бурханы олж авсан хүмүүс бодит байдлыг эзэмшдэг”


Чуулганы магтан дуу “Бурханы олж авсан хүмүүс бодит байдлыг эзэмшдэг” Бурхан бол практик Бурхан Түүний бүх ажил, үг бүр илэрхийлсэн үнэн бүхэн нь бодит Бусад бүх зүйл хоосон, худал Ариун Сүнс хүнийг Бурханы үг рүү хөтөлнө Бодит байдалд орохын тулд хүн Үүнийг эрж хайж, мэдэж, туулах хэрэгтэй Бодит байдлыг мэддэг, агуулдаг хүмүүс бол Бурханы олж авсан хүмүүс юм Бодит байдлыг туулснаар тэд Түүний үйл хэргийг мэддэг Бурхантай хамтрах тусам Махан биеэ сахилгажуулах тусам Бурхан улам ажиллаж, чамайг гэрэлтүүлэх болно бодит байдлыг чи олж авч, Бурханы үйлсийг мэдэх болно

2018/12/30

Бурханд итгэх замд илүү сайн байхын төлөө эргэлт хийх нь

    Хэдийгээр би Бурханыг олон жил дагаж байгаа ч амь руу орох үйлсдээ бараг ямар ч ахиц гаргаагүй тул сэтгэл ихэд бачимдаж байлаа. Ялангуяа амь рүү хүрэх номлолын бичлэгийг, бас тэрхүү номлолд сууж, сонсож байсан ах эгч нартайгаа Ариун Сүнсээр удирдуулан ярьж буй хүнийг сонсоод би энэ төрлийн ярианаас нь болж маш их түгшин бачимдав, “Та нар одоо Бурханд итгэж, үнэнийг дагахын сайхныг амтлаад байна. Та нар зөв замдаа орж эхэлсэн ба өөрсдийн авралыг эрэлхийлэхдээ итгэлээр дүүрэн байдаг.” Би “Эдгээр хүмүүс Бурханд ийм богино хугацаанд итгэсэн мөртлөө аль хэдийн амь руу нэвтэрч, аврагдах итгэлээр дүүрэн юм. Тэгэхэд би Бурханд итгээд ингэж удсан мөртлөө одоог хүртэл үнэнийг олж аваагүй, амьдрал дээрх зан чанарт маань ч өөрчлөлт ороогүй. Зөв замд орох талаар яриад ч хэрэггүй. Авралд хүрнэ гэж хэлэхэд амар, хийхэд хэцүү юм!” гэж бодлоо. Хүн төрөлхтний ялзралыг үнэн шийдэж чаддаг тухай дээрх нөхөрлөлд хэрхэн өгүүлснийг бодож байсан ч, харин хэзээ ч бодит туршлагаар үзэж байгаагүй юм. Тэр бүү хэл үнэн надаас бусад хүмүүсийн ялзралыг шийдэж байгаа мэт санагдсан тул би үнэн болон авралын замналдаа итгэл алдав. Хэдийгээр би өөрийнхөө байдлыг зөвт бус байгааг мэдэж байсан ч, үүнээс зугтах өөр зам үгүй тул би Бурханаас тусламж гуйн уйллаа. Үүний дараа Түүний үг намайг гэгээрүүлж, Бурханд энэ олон жил итгэсэн хэрнэ яагаад амьдралд минь ахиц гараагүй, бас яагаад миний зан чанар өөрчлөгдөөгүй шалтгааныг харуулсан. Бурхан надад үнэнийг хэрэгжүүлэн, түүнд нэвтрэх замыг зааж өгсөн юм.

2018/12/25

Аврагдагсад тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? (Монгол хэлээр)


“Сүнсэндээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ” киноны клип: Аврагдагсад тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? (Монгол хэлээр)

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс бид бүгдийг бүх нүглээс маань цагаатгасан золин аврах ажил хийсэн юм. Бид Эзэн Есүсийг Аврагчаа гэж хүлээн зөвшөөрч, Эзэнд залбиран, нүглээ улайж байгаа цагт, нүгэл маань цагаатгагдаж, бид итгэлээрээ дамжуулан аврагдах болно. Тэгвэл энд байгаа “аврагдах” гэдэг нь яг юу гэсэн утгатай вэ? Бид Эзэнд итгэж, Түүний нигүүлсэлд багтан, аврагдах замаар өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орж чадах уу?



Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...