2019/01/01

Миний сүнсийг хууран мэхэлсэн зүйл юу вэ?

  Нэгэн өдөр би хурлын талаар мэдээ хүлээж авлаа. Ихэвчлэн энэ нь аз жаргалтай үйл явдал байдаг ч сүүлийн үед миний ажил бэрхшээлтэй байгааг бодохоор л санаа зовохгүй байж чадсангүй. Хэрэв манай дарга намайг аль ч ажлаа дуусгаагүй байгааг мэдвэл тэр лавтай надтай тооцоо бодож, магадгүй бүр намайг өөр хүнээр солих байх. Тэгвэл би юу хийх вэ? Дараа өдөр нь би уйтгартайгаар хуралдаа явлаа. Тэнд очоод дарга хараахан ирээгүй, харин зарим хамтран ажиллагсад маань хэдийн ирсэн байхыг харав. Би ийнхүү бодлоо: “Тэдний ажил ямар байдалтай байгааг би мэдэхгүй. Сүүлийн хурал дээр тэднийг ажлынхаа ихэнх хэсгийг гүйцэтгэсэн гэхийг сонссон, тэгэхээр энэ удаад бүгдийг нь дуусгачихсан нь лавтай. Хэрэв тэд бүх ажлаа дуусгасан бол би л ганцаараа муу болж таарч, бүх зүйл дуусна.” Хамтран ажиллагсадтайгаа суугаад өөрсдийн ажлын байдлын талаар ярилцахад ихэнх нь ажлаа дуусгаагүй байгаа талаар хэлсэн нь намайг ихэд гайхшруулав. Үүнийг сонсоод зовсон сэтгэл маань гэнэт л их хөнгөрөөд явчихсан. Би ийнхүү бодлоо: “Зөвхөн би ч биш бүгд өөрсдийн ажлаа дуусгаагүй болж таарлаа. Тэгвэл ч санаа зовох юм алга. Биднийг бүгдийг нь сольчихгүй.” Миний сэтгэл зовнилын ихэнхи хэсэг нь хормын төдийд л алга боллоо.

  Өөрийгөө тайвшруулж ийнхүү ая тухтай болж байтал нөхөрлөлийн нэгэн мөр дээрээс бодолд минь харван орж ирлээ: “Хэн нэгэн Бурханы гэр бүлд дэлхийн үзэл бодлоо авч ирвэл тэдгээр нь үзхүй болхоор Бурханыг эсэргүүцнэ. Олон хүн үл итгэгчидтэй адилхан үзэл бодолтой байдаг. Учир нь тэдэнд үнэн гэж байхгүй, тэд Бурханы гэр бүлд ирээд Бурханы гэр бүлийн ажлыг дэлхийн үзэл бодлоор харж, энэ үзлээ Бурханы гэр бүлийн ажлыг шүүмжлэхэд ашигладаг ба үүний үр дүнд өөрсдийгөө улам сул дорой, сөрөг болгон, өөрсдийгөө түдгэлзүүлж, үнэнийг эрэх эсвэл төлөөсөө төлөх чадваргүй болдог. Энэ бүхэн тэдний мунхагаас үүдэлтэй биш гэж үү?” (Амь руу орох талаарх нөхөрлөл ба номлол III-н “Хүн төрөлхтний үзхүй, шүүлтийг хэрхэн мэдэх вэ”). Эдгээр үгс намайг хэдхэн хормын өмнөх үйлдлээ бодоход хүргэлээ. Ажлаа дуусгаагүй талаар бодоход сэтгэл минь гутарч, санаа зовохгүй байж чадаагүй. Гэхдээ хамтран ажиллагсад маань ч бас ажлаа дуусгаагүйг мэдээд шууд л тайвширч, ажил нь ахицгүй байсан нь зөвхөн би биш гэж эмээх ч үгүй бодож зүрхэлсэн. Хэрэв манай дарга бидэнтэй хариуцлага тооцвол бүгд л оролцох болно. Маш олон хүн ажил үүргээ биелүүлээгүй тул манай дарга бүгдийг нь лав сольчихгүй. Энэ чинь Сатаны үзэл давамгайлсан төрлийн бодол биш гэж үү: “Хүн бүр үүнийг хийвэл нүгэл биш гэж үү”? Би чуулганы ажлын зарчмыг хэмжихдээ Сатаны үзлийг ашиглаж байгаа хэрэг биш үү? Би Сатаны логик үзлийг чуулганд хэрэглэж, үүгээр өөрийгөө тайвшруулж, өөгшүүлэхдээ ашигласан нь үнэндээ өөрийгөө хохироож байсан биш гэж үү? Үнэндээ би үнэхээр сохор, мунхаг байжээ! Эргээд бодоход өөрийгөө тайвшруулахын тулд Сатан давамгайлсан энэ үзлийг хүлээн авч байсан удаа их олон юм. Хэсэг хугацаанд би амь руу ороогүй махан биеэрээ амьдарч байгаадаа, мөн өөрийн авралын талаар санаа зовж байсан хэдий ч зарим ахан дүүс маань ч үнэнд орж чадаагүйг хараад би зовнилоос ангид болж, өөрийгөө зовоохоо больсон. Хэрэв маш олон хүн амь руу ороогүй бол Бурхан бид бүгдийг шигшиж чадахгүй, тийм биз? гэж бодож байв. Тиймээс би өөрийн амьдралдаа ямар ч дарамт өгөлгүй өөрийгөө өөгшүүлэх байдлаар амьдарч байсан. Удаан хугацаанд ямар ч өгүүлэл бичилгүй, өөрийгөө зэмлэх сэтгэл төрж байх үед бусад хүмүүс ч бас юу ч бичээгүй байхыг хараад сэтгэлд минь байсан зэмлэл алга болдог байв. Би ингэж бодлоо: Өгүүлэл бичихгүй байх нь том хэрэг биш, угаасаа би ганцаараа бичээгүй нь биш. Номлолын ажлаас ямар ч дүн гарахгүй байхыг хараад санаа минь зовох байсан. Гэхдээ бусад хүмүүсийн номлолын ажил ч мөн адил үр дүнгүй байгааг харвал би тайвширч, бүгд ийм байгаа, ямар ч хүн чуулганд авчраагүй нь ганцхан би биш гэж бодно. ...Тэр үед би Сатаны үзлийг олж харсан-“Хэрэв хүн бүр хийвэл тэр нүгэл биш” -гэсэн нь зүрхэнд минь гүн гүнзгий оров. Энэ үзэл давамгайлснаас би үүргээ биелүүлж байхдаа өөрийгөө тасралтгүй хаацайлж, өөрийгөө бүх сэтгэлээрээ зориулахаа байж, хамгийн сайн үр дүнг ч эрэлхийлэхээ болив. Энэ нь чуулганы ажилд том гарз болоод зогсохгүй миний өөрийн амьдралд ч асар их хохирол учруулсан. Учир нь би Сатаны худал хуурмаг хорлолыг хүлээн авсан-“Хэрэв хүн бүр хийвэл тэр нүгэл биш” -Би чуулганы ажилд жинхэнээсээ санаа зоволгүйгээр, үргэлж дутуу сэтгэлээр ажлаа хийж, ямар ч үр дүнд тэмүүлээгүй. Би Бурханы бүтээлд байх ёстой нэгэн чанар болох мөс чанар, эрүүл ухаанаа алдсан. Учир нь би “Хэрэв хүн бүр хийвэл тэр нүгэл биш” гэх Сатаны үзлийн чөдөр тушааг хүлээн авсан бөгөөд Бурханыг дагах үйлдээ үргэлж зүгээр л хоосон хөрвөөж байжээ. Би Бурханд итгэх итгэл минь ямар нэг үр дагавартай гэж огт бодоогүй, би үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлээгүй, амь уруу орохдоо анхаарал хандуулж, хайхарч байгаагүй. Амьдралд ямар ч чиг баримжаа, бодит зорилго надад байгаагүй. Би зүгээр л хий хөрвөөж, цаг аргацааж байсан. Би Сатаны “Хэрэв хүн бүр хийвэл тэр нүгэл биш” үзэлд хорлогдож, энгийн хүнд байх ёстой мөс чанар, сэдэл, шударга зан болон сайн зангаа бүрэн алдсан болохоо тэгэхэд л ойлгосон юм. Анхааралтай бодож үзвэл, би “Хэрэв хүн бүр хийвэл тэр нүгэл биш” гэдэгт итгэн, хэрэв маш олон хүн нүгэл үйлдвэл Бурхан биднийг тоолгүй орхино гэсэн өөрийн төсөөлөл, үзэлдээ амьдарч, Бурхан үнэхээр хүмүүст ийм байдлаар хандах үгүй эсэхийг хэзээ ч бодож үзэж байсангүй. Тэр үед би Бурханы дараах үгийг бодохоо больж чадсангүй: “Бурханы ажлыг эсэргүүцсэн хүмүүс там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг үзэн яддаг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцсэн ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас). Бурханы зан чанар хэн нэгнийг зөрчил гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хараад би айдаст автав. Мөн тэр хүнийг үгүй хийх эсэх шийдвэрээ нүгэлтний тооноос хамааран гаргадаггүй болохыг харсан. Эргээд бодвол, Ноагийн өдрүүдэд хүмүүс нүгэлтэй, садар самуун байсан тул Бурхан Ноагийн гэр бүлийг үлдээгээд тэр үед амьдарч байсан бүгдийг сүйрүүлсэн. Түүний Содом хотыг сүйтгэсэн нь үүнтэй адил шалтгаантай. Одоо сүүлийн өдрүүдийн хүмүүс хэдэн тэрбумд хүрч, Ноагийн өдрүүдийн тоог аль хэдийн давсан. Гэхдээ эцсийн өдрүүдэд маш олон нүгэлтэн байлаа гээд Бурхан өөрийн хуулийг хойш тавин, энэрэл үзүүлэхгүй. Тэдгээр хүмүүсийн хувьд зөвхөн Бурханы үзэн ядалт, шийтгэл, жигшилт ба гололт байгаа тул байгалийн бүх гай гамшиг, хүний бүтээсэн гай барцдыг ашиглан тэднийг аажмаар цэвэрлэх болно. Эцэст нь аврагдсан цөөн хэдэн хүнээс бусдыг Бурхан бүрэн устгах болно. Тэр үед л би Бурханы зан чанарын талаар хэчнээн хомс ойлголттой байснаа мэдсэн. Би Сатаны худал хуурмагт мэхлэгдэж, зальт аргад нь унасан байсан тул Бурханыг зөвт бөгөөд ариун Бурхан хүнд хэрэг тарихыг зөвшөөрдөггүй болохыг ойлгоогүй байж. Өнөөдөр, хэрэв Бурханы гэгээрэл байгаагүй бол би нүгэл гэж мэдэлгүй нүгэл дунд амьдрах байсан. Тэгээд эцэст нь яагаад үхэх ёстойгоо ч мэдэхгүй Бурханд шийтгэгдэх байсан-үнэхээр аюултай байж!

  Намайг Сатаны худал хуурмагаас сэрээж, “Хэрэв хүн бүр хийвэл тэр нүгэл биш” гэдэг нь бүхэлдээ Сатаны тэрс төөрөгдөл болохыг ухааруулсан Бурханы гэгээрэлд талархаж байна. Энэ бүхэн хүмүүсийг хорлож, сүйтгэх гэсэн Сатаны зальт арга байсан. Үүнээс гадна би Бурхан зөвт, Бурханы зан чанар ямар ч зөрчлийг зөвшөөрөхгүйг, Бурханы эцсийн шийдвэр хүмүүст үнэн байгаа эсэхээс хамаарахыг, мөн тэр үнэн байхгүй нэгэнд онцгой өршөөл үзүүлэхгүй болохыг олж харсан. Өнөөдрөөс эхлээд би үнэнийг эрэх, Бурханыг ойлгох, бүх талын үзлээ Бурханы үгэнд тулгуурлах, өөртөө хатуу шаардлага тавихдаа Бурханы үгийг ашиглах, Сатаны бүх худал хуурмаг, заль мэхийг хөсөр хаях, үнэнийг түшиж амьдардаг нэгэн байхын тулд ямар ч хүчээ гамнахгүй хичээхийг хүсэж байна.

No comments:

Post a Comment

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...