Showing posts with label Ариун Сүнсний үг. Show all posts
Showing posts with label Ариун Сүнсний үг. Show all posts

2019/09/20

Ариун Сүнсний үг“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”Долоодугаар хэсэг(Монгол хэлээр)


Ариун Сүнсний үгБурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”Долоодугаар хэсэг(Монгол хэлээр)

Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Бурханы шалгалтын тухайд болгоомжлох зүйл байхгүй
Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүсийг Бурхан энхрийлэн хайрлаж хардаг, харин мунхаг хүмүүсийг Бурхан дорд үздэг
Бурхан Иовд эрх мэдэл олгосон нь
Иов дахин нэг удаа Бурханаар ерөөгдөж, Сатанд дахин хэзээ ч буруушаагдаагүй
Иов амьдралынхаа сүүлийн хагасыг Бурханы ерөөлийн дунд өнгөрөөсөн
Бүхий л амьдралдаа Иовын амьдран харуулсан үнэ
Хуулийн эрин үеийн хуулиуд нь бүх хүнд өгсөн Бурханы зааврын бодит баталгаа юм
Хүн төрөлхтөн Бурханы сургаал болон хангалтаас мөнхөд салшгүй ” гэх агуулгуудыг багтаана.

2019/05/15

Ариун Сүнсний үг “Христийн мөн чанар бол тэнгэрлэг эцгийн хүсэлд дуулгавартай байх юм” Эшлэл (Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Христийн мөн чанар бол тэнгэрлэг эцгийн хүсэлд дуулгавартай байх юм” Эшлэл (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл гэдгээс үүддэг. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх байдаг; энэ мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг Тэр яавч хийж чадахгүй, мөн Өөрийнх нь хүслийн эсрэг чиглэдэг үгийг хэзээ ч Тэр хэлэхгүй юм. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийнхөө удирдлагад саад болох ямар ч ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. ”

2019/05/10

Ариун Сүнсний үг “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой” Эшлэл (Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой” Эшлэл (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Ялзарсан хүмүүс бүгд Сатаны урхинд амьдардаг, тэд махан биед амьдардаг, хувиа хичээсэн хүсэлтэй амьдардаг ба тэдний дундаас Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцдэг гэж хэлцгээдэг хүмүүс бол бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг хүмүүс юм. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч тэд Минийхээс эсрэг замаар явдаг ба тэдний үг нь их зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг, учир нь үндсэндээ тэд бүгдээрээ Миний эсрэг бөгөөд Надтай нийцдэггүй. … Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй юу ч байсан бүгд Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, эцэстээ Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноож, гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү?”

2019/02/03

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I ” (Дөрөвдүгээр хэсэг)


Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I ” (Дөрөвдүгээр хэсэг)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэдийгээр Бурхан хүн төрөлхтөнтэй солонго хэрэглэн гэрээ хийсэн боловч Тэр үүнийг яагаад хийснээ болон Тэр яагаад энэ гэрээг байгуулснаа хэнд ч хэлээгүй. Энэ нь Тэр хэнд ч Өөрийн жинхэнэ бодлоо хэлээгүй гэсэн үг юм. Учир нь Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтөндөө Бурхан ямар их хайртайг ойлгох нэг ч хүн байхгүй ба мөн хүн төрөлхтнийг устгах үед Түүний зүрх хичнээн их өвдөлтийг амссаныг ухаарч чадах нэг ч хүн байхгүй юм. Тиймээс Тэр хүмүүст Өөрийн юу мэдэрч байгаагаа хэлсэн ч гэсэн тэд энэ итгэлийг нь даадаггүй. Шаналж байснаа үл харгалзан Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг үргэлжлүүлсээр байдаг. Бурхан үргэлж Өөрийн хамгийн сайн тал, хамгийн сайн зүйлийг хүн төрөлхтөнд өгөөд Өөрөө бүх зовлонг чимээгүй үүрдэг. Бурхан хэзээ ч эдгээр зовлонг нээлттэйгээр дэлгэдэггүй. Оронд нь Тэр тэдгээрийг тэсвэрлэж, чимээгүй хүлээдэг. Бурханы тэвчээр нь хүйтэн, хөшсөн, арчаагүй сул байдал бус харин Бурханы хайр болон мөн чанар нь үргэлж хувиа хичээдэггүй байсных юм. Энэ нь Түүний мөн чанар болон зан чанарын төрөлхийн илчлэл бөгөөд жинхэнэ Бүтээгч болох Бурханы ялгамж чанарын бодитой биелэл юм. ” Анхны видео линк:Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I ” (Дөрөвдүгээр хэсэг)

2019/02/01

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Дөрөвдүгээр хэсэг) (Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Дөрөвдүгээр хэсэг) (Монгол хэлээр)
Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Бүтээгчийн эрх мэдэл нь цаг хугацаа, орон зай, эсвэл газар зүйн байрлалаар хязгаарлагдахгүй ба Бүтээгчийн эрх мэдэл хэмжээлшгүй
Бүх зүйл болон амьд биетүүдийг Бүтээгч хянаж, ноёрхдог баримт нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ оршин тогтнолыг илэрхийлдэг
Бүтээгчийн эрх мэдэл хувиршгүй ба халдашгүй ” гэх агуулгуудыг багтаана.

2019/01/29

Сайн гэгддэг хүний үнэн нүүр царай

   Оюун санаандаа би өөрийгөө хүн чанар сайтай хүн гэж бодож ирсэн. Манай хөршүүд намайг мэдрэмжтэй, гэр бүлийнхээ төлөө санаа тавьдаг гэж эцэг эхэд маань байнга магтдаг учраас би ингэж боддог байв; би эцэг эхийнхээ нүдний цөцгий мэт байлаа. Гэрлэсний дараа хадмууд маань намайг тэдэнд сайхан сэтгэлээр ханддаг, ачлалтай гэж хөршүүдэд магтсан. Манай хэлтсийн удирдагч намайг шударга, чадварлаг гэж магтсан. Бурханы ажлын энэ үе шатыг хүлээн авснаас хойш чуулган надаас хүссэн юм бүхэнд би дуулгавартай байлаа. Удирдагч намайг сайн ажил хийсэнгүй гэж буруутган зэмлэсэн ч би эсэргүүцэн сөргөлддөггүй, хэрэгцээтэй байгаа ах, эгч нарт байнга тусалдаг. Тийм учраас би өөрийгөө ухаантай, энэрэнгүй, хүнлэг сайхан сэтгэлтэй хүн гэж боддог. Хүнлэг сэтгэлгүй хүн, эсвэл хүн чанар муутай хүн хэмээн Бурханы илчилдэг үгсийн хүрээнд би өөрийгөө хэзээ ч бодож байгаагүй. Бурханы үгийг ах, эгч нартай хуваалцаж байхдаа, хэдийгээр би уг чанарынхаа талаар мэдэж байх хэрэгтэй гэдгээ мэддэг ч, би хүн чанар сайтай хүн биш байлаа ч бусадтай харьцуулбал харьцангуй хүн чанар сайтай хүн гэж сэтгэл дотроо бодон, өөрийн үзэл бодлоо хамгаалсаар байв. Өөрөөр хэлбэл Бурханы үгс юу гэж хэлдэг эсвэл ах, эгч нар юу гэж хэлж байгаагаас үл хамааран би өөрийгөө хүн чанар сайтай хүн гэдэг санаанаас салгах хүсэлгүй байдаг.

2019/01/20

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Тавдугаар хэсэг) (Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Тавдугаар хэсэг) (Монгол хэлээр) Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд, “Сатан хэзээ ч Бүтээгчийн эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй ба үүний улмаас бүх зүйлс эмх цэгцтэй амьдардаг Бүтээгчийн ялгамж чанартай Бурхан л цор ганц эрх мэдлийг эзэмшдэг Бүтээгчийн ялгамж чанар цор ганц бөгөөд чи олон бурхан шүтэх үзэлтэй байж болохгүй Хэдий хүн төрөлхтөн ялзарсан ч гэсэн тэд Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрх дор амьдарсаар байна” гэх агуулгуудыг багтаана.

2019/01/12

Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Хоёрдугаар хэсэг)


Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Хоёрдугаар хэсэг)
Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
Хүмүүс Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа эсэхийг шалгахын тулд Бурхан олон янзын сорилт ашигладаг
“Бурханы замаар алхах: Бурханаас эмээж, муугаас зайлах
Бурханаас айхгүй, муугаас зайлахгүй байх нь Бурханыг эсэргүүцэх юм ” гэх агуулгуудыг багтаана.

Анхны видео линк: Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Хоёрдугаар хэсэг)

2019/01/08

Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Тавдугаар хэсэг)


Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Тавдугаар хэсэг) Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд, “Хүний хувь заяа нь түүний Бурханд хандах хандлагаар шийдэгддэг Бурханаас айх эхлэлийн цэг нь Түүнд Бурхан шиг хандах юм Бурханаар хүлээн зөвшөөрөгдөөгүй тэдгээр хүмүүс Сэрэмжлүүлэг үгс ” гэх агуулгуудыг багтаана.

Анхны видео линк:

2019/01/06

Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (дөрөвдүгээр хэсэг)


Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (дөрөвдүгээр хэсэг)
Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
Хэн хүний үр дүнг тодорхойлдог вэ
“Бурханы хандлагыг ойлгох болон Бурханы талаарх бүх буруу үзлийг орхих Хүмүүс туршлага дээрээ тулгуурлан Бурханыг тодорхойлох хандлагатай байдаг
Бурханы ажлын үеэр зугтсан хүмүүс нь жинхэнэ замыг орхисон хүмүүс юм ” гэх агуулгуудыг багтаана.
Түүний ажлын явцад зугтсан хүмүүст хандах Бурханы хандлага Анхны видео линк:Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (дөрөвдүгээр хэсэг)


Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...