2019/01/25

“Бурханы эсрэг босох”-ын жинхэнэ утга

   Өнгөрсөн хугацаанд би “Бурханы эсрэг босох” гэдэг нь Бурханаас урван тэрсэлж, чуулганд явахаа больж, үүрэгт ажлаа орхихыг хэлнэ гэж боддог байв. Ийм зан байдал нь бослогыг илэрхийлдэг гэж боддог байлаа. Тиймээс ийм зан байдал гаргаж буй хүмүүсийн талаар сонсох болгондоо би тэд нар шиг Бурханы эсрэг босох ёсгүй гэж өөртөө сануулдаг байв. Цаашлаад би бүхий л ажил үйлсдээ анхаарал болгоомжтой
хандаж, чуулганаас надад даалгаж өгсөн бүх ажлыг хийж гүйцэтгэдэг байсан юм. Намайг засаж, надтай харилцаж байхад би үүрэгт ажлаасаа ухарч байсангүй, зовлон зүдүүр үзэж, сорилтод өртөж байхдаа ч чуулганаас татгалзаж байгаагүй билээ. Тиймээс би өөрийгөө Бурханы эсрэг хэзээ ч босохгүй гэдэгтээ итгэдэг байв. Би тодорхой хэмжээний биеийн хэмжээ олж авсан тул Бурханыг эцсийн мөч хүртэл дагаж, эцэс сүүлд нь авралыг олж авна гэдэгтээ итгэлтэй байв.
   
    Нэгэн өдөр би сүнсний бясалгал хийж байхдаа нэг хүний нөхөрлөлийн ярианаас “Бурханы эсрэг чиглэсэн олон хэлбэрийн бослого байдаг. Түүний хүсэл эсвэл Түүний хэлсэн үгийн эсрэг явах нь нэг хэлбэрийн бослого юм. Өөр нэг хэлбэр бол их зан гаргаж, зүрх сэтгэлдээ Бурхангүй байснаар Бурханд бардамнаж, дайсагнах явдал юм. Энэ бол Бурханыг эсэргүүцэж буй бослого юм. Үүний хажуугаар бас нэг хэлбэр байдаг нь Бурханаас урваж, орхих замаар босох явдал юм. ... Нөхөрлөлийн үеэр бидний байнга ярьж байдаг тэрслэх зан байдал нь голдуу эхний хоёр хэлбэрийн бослогод хамаардаг. Учир нь Бурханаас урваж, орхих замаар бослого гаргаж буй хүмүүс Бурханы авралын хамрах хүрээнд байхгүй бөгөөд Бурханы үгэнд дурдагдсан байдаг тэрслэх зан байдал нь эхний хоёр хэлбэрт хамаардаг; бослогын гуравдахь хэлбэрийн талаар дурдаагүй байдаг. Бурханы үгийн эсрэг явах эсвэл бардам зан гаргах нь бослогын нэг хэлбэр биш, харин зөвхөн Бурханаас урвах эсвэл Түүнийг орхиж явахыг Бурханы эсрэг чиглэсэн бослого гэж итгэн Бурханы санааг буруу ойлгож, буруу тайлбарлах ёсгүй билээ. Энэ бол дэндүү хялбарчилсан ойлголт юм! Тэгэхээр бослого гэж яг юу вэ? Хүмүүс үүнийг хэрхэн таних ёстой вэ? Бурханы үгэнд хэлсэнчлэн Бурхантай үл нийцэх бүх зүйл Түүний дайсан бөгөөд Бурханы үгийн эсрэг явж буй бүх зүйл Түүний эсрэг чиглэсэн бослого юм. Түүний үгийн эсрэг тэрслэх нь Түүний эсрэг босож байгаа явдал, Түүний дайсан мэт авирлах нь Түүний эсрэг босож байгаа явдал юм. Энэ хоёр зарчим нь хүний төсөөлөлд үл нийцэх ч асуудлын мөн чанар нь ердөө л энэ юм” гэснийг олж уншив. Энэхүү дүгнэлтийг уншсаныхаа дараа Бурханы эсрэг босох нь зөвхөн Түүнээс урвах, чуулганыг орхин явах эсвэл ажил үүргээ орхих явдал биш юм байна гэдгийг ухамсарласан юм.
Үнэндээ бол Бурханы хүсэл эсвэл Түүний үгийг зөрчиж, Түүнтэй тэрсэлдэх нь бослогын бас өөр хэлбэрүүд юм. Ариун Сүнсний удирдамж дор би өөрийнхөө үйлдлийг эргэцүүлж хянах болов. Бурхан биднээс ажил үүргээ биелүүлэх явцдаа үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхийг хүсдэг. Харин би ажил үүргээ гүйцэтгэх үедээ тухайн ажил болон чуулганы хүрээнд илүү өндөр байр сууринд очих тал дээр анхаарлаа төвлөрүүж байжээ. Бурхан биднээс ажил үүргээ үнэнчээр гүйцэтгэж, бэрхшээлтэй тулгарахдаа Түүний хүслийг дагаж, үнэнийг бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд махан биеэ орхихыг хүсдэг. Гэтэл би ажил үүргээ биелүүлэхдээ үргэлж хамгийн бага хүчин чармайлт шаардагдах арга замыг эрэлхийлж, залхуу хойрго байдлаараа Бурханыг хуурч байжээ. Би зовлон зүдгүүртэй тулгарахдаа зөвхөн махан биендээ санаа тавьж, тухайн зовлонгийнхоо талаар гомдоллож, ажил үүрэгтээ хайнга ханддаг. Тэр байтугай ажил үүргээсээ зугтаах арга хэрэгсэл болгон ажлаа бүр мөсөн орхих талаар би бодож байсан. Бурхан төгс үнэнч байж, бүх зүйлээ бүрэн зориулахыг шаарддаг. Бурханы оршихуйд байх үед бодол санаа маань ихэвчлэн гэр бүл, хамаатан садан дээрээ төвлөрч байдаг. Бурхан биднээс бүх зүйлээс сургамж авч, Бурханаар төгс төгөлдөр болгуулахын тулд Түүний үгийн бодит байдал руу нэвтрэхийг хүсдэг. Би онцгүй хүмүүс эсвэл асуудалтай нүүр тулгарахдаа бүх зүйл Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг байдаг шүү дээ гэсэн бодолдоо эргэлзэж, зөв буруугийн хооронд байнга савлаж байгаагаа мэдэрдэг. Бурханаас бидэнд зориулж төлөвлөсөн янз бүрийн нөхцөл байдал, зовлон зүдгүүртэй тулгарахдаа үнэн ба төгс төгөлдөрийг эрэлхийлдэг байхыг Бурхан биднээс хүсдэг. Асуудал, таналт, азгүйдэл, бүтэлгүйтэлтэй тулгарахдаа би Бурханыг буруугаар ойлгож, буруутгадаг. Ирээдүйгээ бодохоор цөхрөлд автаж, Бурханд итгэх итгэлээ алдаж, чуулганыг орхих тухай хүртэл боддог. Бурхан биднээс нухацтай, бодит амьдралд ойр хандаж, сүнсний амьдралдаа үр бүтээмжтэй байхыг хүсдэг. Харин би ихэвчлэн дүрэм журам баримталж, шашны зан үйл хийдэг. Бурхан биднээс ажлаа хийж байхдаа Түүнийг магтан дуулж, гэрчилж, хүмүүсийг Түүний өмнө авчирдаг байхыг хүсдэг. Харин би өөрийгөө магтан дуулж, өөрийгөө гэрчилж, өөрийгөө шүтэн бишрүүлж, дагуулахын тулд бусдыг өөрийнхөө өмнө авчирдаг. Бурхан биднээс асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг ашиглахыг хүсдэг. Би бардамнан сайрхаж, захидал, номлолын тухай ярьж, бусдыг дүрэм журмаар хязгаарлаж, бэрхшээлтэй асуудлыг хүмүүний аргаар шийдвэрлэж, бусдыг байр сууриараа дарангуйлдаг. Бурхан биднээс үүрэг даалгавар гүйцэтгэхдээ ажлын төлөвлөгөөг ягштал баримтлахыг хүсдэг. Би ажил үүргээ өөрийнхөө санаа зорилгод тааруулж, өөрийн зөв гэж үзсэн байдлаар хийдэг... Энэ бүх үйлдэл нь Бурханы хүсэл болон Түүний үгийг зөрчиж, Бурхантай тэрслэхгүй байна гэж үү? Эдгээр үйлдэл нь Бурханы эсрэг босож байгаа явдал биш гэж үү?

    Энэ мөчид би айх мэдрэмжээсээ ерөөсөө салж чадахгүй байлаа. Мэддэггүй байсныхаа улмаас би хийж буй бүх үйлдлээрээ Бурханы эсрэг тэрсэлдэг байсны зэрэгцээ эсэргүүцэж босно гэдэг нь чуулганаас урваж, чуулганыг орхиж, үүрэгт ажлаа хаяхыг хэлнэ гэж буруу ойлгодог байжээ. Байр суурь маань намайг Бурханы эсрэг босохоос чөлөөлсөн гэж ичих ч үгүй боддог байлаа. Би өөрөө өөртөө ч үл таних хүн байсаар ирсэн бөгөөд Бурханы талаарх ойлголт маань дэндүү хялбар, өнгөцхөн байж дээ. Бурханы үгэнд: “Бурхан хүний уг чанар, мөн чанарыг илчилсэн хэдий ч хүмүүс өөрсдийн аливаа юмсыг хийж байгаа болон ярьж байгаа байдал нь согогтой, алдаа дутагдалтай гэж ойлгодог. Тиймээс хүмүүсийн хувьд үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг хүч чадал шаардсан даалгавар юм. Хүмүүс өөрсдийн алдааг цаг зуурын илэрхийлэмж төдий зүйл бөгөөд өөрсдийнх нь уг чанарын илчлэл гэхээс илүү хайхрамжгүй илчлэгдсэн зүйл гэж боддог” (Христийн ярианы тэмдэглэл номын “Уг чанарыг ойлгож, Үнэнийг хэрэгжүүлэх”-ээс). “Хүний уг чанар бол тэдний амь, энэ бол амьд үлдэхийн тулд тэдний итгэж найддаг зарчим юм, тиймдээ ч тэд үүнийг өөрчлөх боломжгүй. Яг л урвалтын уг чанар шиг хэрвээ та нар хамаатан эсвэл найз нөхдөөсөө урвах ямар нэгэн зүйл хийж чадаж байгаа бол энэ нь таны амийн нэг хэсэг бөгөөд таны төрөлхийн уг чанар гэдгийг баталж байгаа хэрэг юм. Энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй зүйл.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (1)”-аас) гэсэн байдаг. Энэ бол гарцаагүй үнэн билээ. Өөрийнхөө уг чанарыг гүйцэд ойлгоогүй байж өнгөц асуудлаар санаагаа чилээдэг хүн биш гэж үү, би? Хүмүүсийн зан байдалд тэдний уг чанар давамгайлдаг байхад тэдний зан чанар уг чанарынх нь илэрхийлэл байдаг. Хэрэв хүний уг чанарт тэрслэх чанар кодчилогдсон бол хүн хэзээ нэгэн цагт Бурханы эсрэг босох нь гарцаагүй билээ. Энэ бол болгоомжтой байх тухай асуудал биш юм. Гэтэл би өөрийнхөө уг чанарыг таньж мэдэх талаар санаа зовдоггүй байжээ. Хэдийгээр би олон жилийн турш Бурханыг дагасаар ирсэн ч гадаад ертөнц рүү чиглэсэн ажил үйлсдээ сэтгэл ханадаг байсан нь үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхөд минь саад болдог байжээ. Би байнга тэрслэх уг чанартайгаа амьдарсаар иржээ. Хэрэв таарч тохирсон орчин нь бүрэлдэж би ийм байдлаа цааш үргэлжлүүлвэл би уг чанартаа дийлэгдэж, чуулганаасаа урваж, орхих байсан. Энэ бол үнэхээр аюултай зам юм!

   Ээ Бурхан минь, Таны эсрэг тэрслэх талаарх алдаатай итгэл үнэмшлийн минь талаар үнэнийг надад харуулсан Танд баярлалаа. Таны үгийг үл хайхарч, зөрчих нь бослогын нэг хэлбэр мөн гэдгийг Та надад ойлгуулж, Таны эсрэг босох, Танаас урвах, Таныг орхих эрсдэл намайг үргэлж дагаж байдгийг надад харууллаа. Энэ өдрөөс эхлэн би Таны үгс дээр анхаарлаа төвлөрүүлж, Таны үгийн жинхэнэ утгыг тунгаан бодоход хүчин чармайлт гаргаж, ингэснээрээ үнэний мөн чанарыг үнэнхүү ойлгож, үнэн рүү зөвөөр орж, хэрэгжүүлэх боломжийг өөрөө өөртөө олгохыг би хүсэж байна. Би бүхий л нөхцөл байдалд Таны үгийг баталж, өөрийн тэрслэгч байдлаа засах тал дээр хүчин чармайх болно.

No comments:

Post a Comment

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...