Showing posts with label Ариун Сүнс. Show all posts
Showing posts with label Ариун Сүнс. Show all posts

2020/04/05

Тулаан

Жан Хуй, Хятад

  Намайг Жан Хуй гэдэг бөгөөд 1993 онд манай гэр бүлийнхэн бүгд Эзэн Есүст итгэдэг болсон юм. Би урам зоригтой эрэлчин байсан тул төд удалгүй номлогч болсон билээ. Би ажиллаж, номлохоор өөр өөр чуулган дамжин явдаг байлаа. Хэдэн жилийн дараа би ажлаасаа гарч Эзэнд бүтэн цагаар үйлчилж эхлэв. Гэвч үл мэдэгдэх шалтгааны улмаас ах эгч нарын минь итгэл, хайр аажмаар унтарч, атаа жөтөө, хэрүүл маргаан хамтран зүтгэгчдийн дунд нэмэгдэв. Мөн сүнс минь хатаж байгаа нь мэдрэгдэж, надад номлох зүйл үлдсэнгүй. 2005 онд эхнэр минь хорт хавдраар өвчилж, удалгүй нас барлаа. Энэ нь надад хүнд цохилт болж, би улам бүр сул дорой боллоо. Нэг өдөр би үеэлийнхээ гэрт байхаар явж, тэнд хоёр эгчтэй уулзсан бөгөөд тэд надад Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг номлосон юм. Хэдэн өдрийн нөхөрлөл, мэтгэлцээний эцэст би Эзэн Есүс эргэн ирсэн бөгөөд Тэр бол махбод дахь Төгс Хүчит Бурхан гэдэгт үнэхээр итгэлээ. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар цангасан зүрх минь услагдаж, хангагдсан бөгөөд Ариун Сүнсний ажлын чихэрлэг амтанд шимтэж, өмнө нь хэзээ ч ойлгож байгаагүй олон үнэн ба нууцыг ойлгосон юм. Гэвч намайг дөнгөж Эзэнтэй эргэн уулзахын баяр хөөрт автаад байх үед Сатаны сорилт, дайралт над руу улам бүр ойртсоор байлаа …

Нэг өглөө би сүнслэг зориулалтыг хэрэгжүүлж байтал гэнэт хаалга тогшив. Намайг хаалга тайлтал Ли Ян пастор болон Ван Жунь хамтран зүтгэгч нар гадаа зогсож байлаа. Зүрх минь булгилж, ийнхүү гайхширлаа: “Энэ хоёр энд юу хийж яваа билээ? Миний Төгс Хүчит Бурханд итгэдэг талаар мэдсэн юм биш байгаа? Урьд нь сайн эрэлч байсан ах эгч нар Төгс Хүчит Бурханд итгэж эхлэхэд Ли пастор болон Ван хамтран зүтгэгч цуу яриагаар айлгаж, гэр бүлийг нь Төгс Хүчит Бурханы Чуулганыг үзэн ядахад турхирч байсан юм. Тэднийг Төгс Хүчит Бурханыг дагахыг хориглохын тулд чадах бүхнээ хийсэн билээ. Өнөөдөр тэр хоёр надад саад болохын тулд ямар арга ашиглахыг би мэдэхгүй байна.” Би тэдэнтэй мэндлээд, суулгав. Удалгүй манай охин Шиаоянь болон хүү Даён ч эргэж ирлээ. Би гайхаж орхив: Манай хүүхдүүд их завгүй ажилтай байна гэсэн атлаа өнөөдөр яагаад хоёулаа ирдэг билээ? Ли пастор хүүхдүүдийг маань ирүүлсэн юм биш байгаа? Ли Ян болон Ван Жунь бэлтгэлтэй ирсэн юм шиг байв! Би яаран Бурханд залбирлаа: “Төгс Хүчит Бурхан минь! Өнөөдөр тэд яах аргагүй надад саад болж, үймүүлэхээр иржээ. Бурхан минь, миний биеийн хэмжээ хэтэрхий өчүүхэн. Намайг залж чиглүүлж, тэдэнтэй харьцахад минь туслаач гэж би Танаас гуйя. Би Таны гэрчлэлд зогсоход бэлэн байна!” Залбирсны дараа зүрх сэтгэл минь тайвшрав. Тэр мөчид Ли Ян худлаа инээмсэглэж, ингэж хэллээ: “Жан ах аа, таныг одоо Зүүний Аянгад итгэдэг болсон гэж сонслоо. Энэ үнэн үү? Зүүний Аянгад хэчнээн ч үнэн байлаа гэсэн бид хүлээн зөвшөөрч болохгүй. Жан ах аа, бид бүгд л Эзэнд маш олон жил итгэж, номлох ажил хийсэн. Эзэн Есүс цовдлуулж, нүглийн тахил болсон нь биднийг нүглээс золин аварсан гэдэг баримтыг бид бүгд тодорхой мэддэг. Мөн бид Эзэний хайрласан арвин их нигүүлсэл, амар амгалан, баяр баяслыг эдэлсэн учраас Эзэний нэр, замыг ямагт баримтлах ёстой. Бид өөр Бурханд итгэж болохгүй. Эзэн Есүсийн нэрээс хагацаж, Төгс Хүчит Бурханд итгэж байгаа чинь Эзнээс урваж байгаа хэрэг биш үү?” Би тайвнаар ингэж хэлэв: “Ли ах аа, бид туйлшралгүй бодитой байх ёстой. Мөн бид үүнийг зүгээр л дур мэдэн яллаж болохгүй, үндэслэлтэй байх ёстой. Та Зүүний Аянгын замыг судалж үзсэн үү? Та Төгс Хүчит Бурханы үгийг уншиж үзсэн үү? Та үүнийг хэзээ ч судалж үзээгүй юм байж Зүүний Аянгыг зөвшөөрсөн маань Эзэнээс урвасан хэрэг гэх дүгнэлтэд яаж хүрч болдог юм бэ? Үнэн хаанаас гардгийг та мэдэх үү? Хэн үнэнийг илэрхийлдгийг мэдэх үү? Эзэн Есүс, ‘Би бол зам, үнэн, амь юм’ (Иохан14:6). гэж хэлсэн байдаг. Бурхан бол үнэн юм. Зүүний Аянгад хэчнээн ч үнэн байлаа, хүлээн зөвшөөрөхгүй гэж та яаж хэлж чадаж байна аа? Энэ чинь үнэнийг санаатайгаар эсэргүүцэж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг биш үү? Бид тэгэх байсан бол Эзэний гэж ер нь тооцогдох уу? Шуадаргаар хэлэхэд шашны ертөнцийн пастор, ахлагч нар Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ил тод эсэргүүцэж, ялладаг учраас Төгс Хүчит Бурханд итгэж эхлэхдээ миний буруу байж магадгүй, би замаа алдсан байж магадгүй гэж би ч бас айсан. Гэхдээ дараа нь би Төгс Хүчит Бурханы үгийг их уншаад эдгээр нь бүгд үнэн бөгөөд Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө болон ажлын гурван үе шатны дотоод үнэн, Бурхан махбод болдог нууц, Библийн дотоод жинхэнэ түүх болон бусад олон нууцыг илчилдэг болохыг нь олж мэдсэн. Эзэнд итгэсэн олон жилийн минь будилаан, саад бэрхшээл бүгд Төгс Хүчит Бурханы үгээр дамжин шийдэгдсэн. Би Бурханы үгийг унших тусмаа Ариун Сүнсний айлдвар болон Бурханы дуу хоолой мөн гэдгийг нь мэдэрдэг. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс бөгөөд Эзэн бидэнд илэрч байна гэдэгт би бат итгэдэг! Ли ах аа, Ван ах аа, Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүс бол нэг Бурхан юм. Төгс Хүчит Бурханд итгэнэ гэдэг бол Эзэний ирэхийг угтан авч буй хэрэг! Энэ талаар бодоцгооё. Эзэн Есүс ажиллахаар ирэхэд Түүнийг дагахаар олон хүн сүмийг орхисон. Тухайн үед тэднийг Ехова Бурханаас урвалаа, итгэл бишрэлээ орхилоо гэж хэлж, шүүмжлэл хийсэн хүн гарцаагүй олон байсан. Эзэн Есүсийн золин авралын ажил нь Ехова Бурханы хийсэн хууль гаргах ажлаас өөр байж, Бурханы нэр ч мөн өөрчлөгдсөн боловч Эзэн Есүс болон Ехова Бурхан нь нэг бөгөөд адилхан Бурхан гэдгийг одоо бид бүгдээрээ мэднэ.Эзэн Есүст итгэнэ гэдэг Ехова Бурханаас урваж буй хэрэг бус, харин Хурганы хөлийн мөрийг даган, Бурханы авралыг олж байгаа хэрэг. Үнэндээ Ехова Бурханд итгэдэг атлаа Эзэн Есүсийг дагаагүй хүмүүс л Бурханыг үнэхээр орхиж, Түүнээс урвасан юм. Өнөөдөр ч адилхан. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил хэдийгээр Эзэн Есүсийн золин аврах ажилтай адилгүй, мөн Бурханы нэр өөрчлөгдсөн боловч Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүс нь нэг бөгөөд адилхан Бурхан юм. Энэ бол үгүйсгэшгүй баримт. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийсэн боловч хүний нүглийг л уучилсан болохоос хүнийг сатанлаг зан чанар, нүгэлт уг чанараас нь салгаагүй. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил нь хүний сатанлаг зан чанар болон нүгэлт зан чанарыг шийдвэрлэх, тэднийг бүрэн аварч, Сатаны нөлөөг хөсөр хаян Бурханд олдоход хүргэхийн төлөө байдаг. Үүнийг үнэхээр нэг Бурхан хийдэг. Миний Төгс Хүчит Бурханд итгэдэг нь Эзэн Есүсээс урвасан хэрэг биш. Энэ нь Хурганы хөлийн мөрийг дагаж байгаа хэрэг. Хэрэв бид Эзэн Есүст л итгэж, Төгс Хүчит Бурханыг дагахаас татгалзвал Ехова Бурханд л итгэж Эзэн Есүсийг голсон Фарисайчуудтай адилхан болж, Бурханы авралыг алдаад зогсохгүй Бурханы шийтгэлийг хүртэх болно. Энэ л Эзэнийг үнэхээр эсэргүүцэж, урваж байгаа явдал! Та нар тэгж хэлэхгүй гэж үү?”

2019/09/01

БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН НУУЦ (1)

  Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээсээ өмнө Есүс ч бас Ариун Сүнсний хийсэн бүхэнтэй нийцүүлэн үйлдэж байсан жирийн л нэг хүн байлаа. Тухайн үед Тэр Өөрийн ялгамж чанарын талаар мэдэж байсан эсэхээс үл хамааран Бурханаас ирсэн бүхнийг дуулгавартай дагаж байв. Түүний үйлчлэл эхлэхээс өмнө Ариун Сүнс Түүний ялгамж чанарыг хэзээ ч илчлээгүй. Өөрийн үйлчлэлийг эхэлснийхээ дараа л Тэр тэдгээр дүрэм журам, хуулийг хүчингүй болгосон бөгөөд Өөрийн үйлчлэлийг албан ёсоор гүйцэтгэж эхэлсний дараа л Түүний үгэнд эрх мэдэл, хүч чадал шингэсэн юм. Өөрийн үйлчлэлийг эхэлснийх нь дараа л шинэ эрин үеийг авчрах Түүний ажил эхэлжээ. Үүнээс өмнө Ариун Сүнс Түүний дотор 29 жилийн турш нуугдмал хэвээр үлдсэн, энэ хугацаанд Тэр зөвхөн нэг хүнийг төлөөлсөн бөгөөд Бурханы ажил эсвэл ялгамж чанаргүй байсан юм. Ажиллаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа эхлээд хүн Өөрийг нь хэр их мэдэж байгааг үл анхааран Тэр Өөрийн ажлыг дотроо төлөвлөснийхөө дагуу хийсэн бөгөөд Түүний хийсэн ажил Бурханы Өөрийн шууд төлөөлөл байлаа. Тухайн үед Есүс Өөрийнхөө эргэн тойрны хүмүүсээс, “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуусан юм. Тэд “Та бол эш үзүүлэгчдээс хамгийн агуу нь бөгөөд бидний сайн эмч билээ” хэмээн хариулжээ. Бас зарим нь “Та бол бидний тэргүүн тахилч” гэсэн… Бүх төрлийн хариулт өгөгдсөн, зарим нь бүр Түүнийг Иохан гэж, мөн Елиа гэж хэлсэн юм. Дараа нь Есүс Симон Петрт хандан “Чи Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуужээ. Петр, “Та бол Христ, амьд Бурханы Хүү билээ” гэж хариулсан байна. Тэр үеэс эхлээд хүмүүс Тэр бол Бурхан гэдгийг мэддэг болсон. Түүний ялгамж чанар мэдэгдэх үед үүнийг анх мэдсэн хүн нь Петр байсан бөгөөд түүний амаар энэ нь хэлэгджээ. Тэгэхэд Есүс “Чиний хэлсэн зүйл мах, цусаар илчлэгдээгүй, харин Миний Эцэг илчилсэн юм” хэмээн өгүүлсэн. Тэр баптисм хүртсэний дараа бусад нь энэ тухай мэдэж байсан эсэх нь хамаагүй, Түүний хийсэн ажил Бурханы өмнөөс хийгдсэн юм. Тэр Өөрийн ялгамж чанарыг ил болгохын тулд биш, Өөрийн ажлыг хэрэгжүүлэхийн тулд ирсэн билээ. Петр энэ тухай хэлсний дараагаар л Түүний ялгамж чанар хүнд ил болсон юм. Тэр бол Бурхан Өөрөө байсан гэдгийг чи мэдэж байгаа эсэхээс үл хамааран цаг нь ирэхэд Тэр Өөрийн ажлыг эхлүүлсэн. Чи үүнийг мэдэж байсан ч, эсвэл үгүй ч Тэр Өөрийн ажлыг урьдных шигээ үргэлжлүүлсэн юм. Чи үүнийг үгүйсгэсэн ч гэсэн Тэр Өөрийн ажлыг гүйцэтгэх байсан ба цаг нь болоход үүнийг хийх л байсан. Хүн Түүний махбодыг мэдэхийн төлөө биш, харин хүн Түүний ажлыг хүлээн авахын төлөө Тэр ажлаа хийж, үйлчлэлээ хэрэгжүүлэхээр ирсэн билээ. Хэрвээ чи өнөө үеийн ажлын үе шат нь Бурханы Өөрийн ажил гэдгийг таньж чадаагүй бол чамд үзэгдэл дутагдаж байна. Гэсэн ч чи ажлын энэ үе шатыг үгүйсгэж чадахгүй; таньж чадахгүй байгаа чинь Ариун Сүнс ажиллахгүй байгааг, эсвэл Түүний ажил буруу гэдгийг батлахгүй. Одоогийн ажлыг Библи дэх Есүсийн ажилтай тулгаж, ажлын энэ үе шатыг үгүйсгэхийн тулд таарч тохирохгүй зүйлийг ашигладаг хүмүүс ч байдаг. Энэ нь сохорсон хүний үйлдэл биш гэж үү? Библид тэмдэглэгдсэн зүйлс хязгаарлагдмал; тэдгээр нь Бурханы ажлыг бүхэлд нь тѳлѳѳлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нь хамтдаа зуугаас цөөхөн бүлэгтэй ба тэнд, Есүс инжрийн модыг хараасан, Петр Эзэнээс гурван удаа татгалзсан, Есүс цовдлол болон амиллынхаа дараа шавь нартаа харагдсан, мацаг барих талаарх сургаал, залбирал хийх тухай сургаал, салалтын тухай сургаал, Есүсийн төрөлт ба угийн бичиг, Есүс шавь нараа томилсон тухай гэх мэт хязгаарлагдмал үйл явдлуудын талаар бичсэн байдаг. Гэсэн хэдий ч хүн тэдгээрийг эрдэнэс мэт үнэлж, бүр өнөөдрийн ажлыг тэдгээртэй тулган шалгадаг. Тэд бүр, Есүсийн амьдралдаа хийсэн бүх ажил нь ердөө тийм хэмжээтэй, Бурхан ердөө тийм зүйлийг л хийх чадвартай ба илүү ихийг хийж чадахгүй гэж итгэдэг. Энэ нь утгагүй хэрэг биш гэж үү?

2019/06/10

БУРХАНЫ АЖЛЫН ҮЗЭГДЭЛ (3)

Бурхан анх махбод болохдоо Ариун Сүнснээс олдсон бөгөөд энэ нь Түүний хийхээр зорьсон ажилтай холбоотой байв. Нигүүлслийн эрин үе Есүсийн нэрээр эхэлсэн юм. Есүсийг үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхэд Ариун Сүнс Есүсийн нэрийг гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэрийг ярихаа больсон; үүний оронд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор шинэ ажлыг хийжээ. Түүнд итгэж байсан хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө хийгдсэн ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байлаа. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь, үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байв. Үүнээс хойш Бурханы нэр Ехова байхаа больсон; оронд нь Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс эхлээд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажил эхлүүлжээ. Иймээс өнөөдөр Еховагийн үгийг идэж, уусаар байгаа, мөн Хуулийн эрин үеийн ажлын дагуу бүхнийг хийсээр байгаа хүн болох—чи дүрэм журмыг сохроор мөрдөж байгаа биш гэж үү? Чи өнгөрсөн үед гацчихаагүй гэж үү? Эцсийн өдрүүд ирсэн гэдгийг чи одоо мэднэ. Есүс ирэх үедээ Есүс гэж нэрлэгдсээр л байх юм гэж үү? Ехова Израилийн ард түмэнд Мессиа ирнэ гэж хэлсэн ч ирэх үедээ Тэрээр Мессиа гэж биш, харин Есүс гэж нэрлэгдэж байв. Тэр дахин ирэх болно, мөн явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Эдгээр нь Есүсийн үг боловч Есүс ямар байдлаар явсныг чи харсан уу? Есүс цагаан үүл хөлөглөн явж одсон, гэхдээ Тэр цагаан үүлэн дээр сууж, хүмүүсийн дунд биечлэн ирэх юм гэж үү? Хэрвээ тэгсэн бол Түүнийг Есүс гэж нэрлэсээр байхгүй гэж үү? Есүсийг дахин ирэх үед эрин үе аль хэдийн өөрчлөгдсөн байх болно, иймээс Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж чадах уу? Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л мэдэж болох юм гэж үү? Түүнийг шинэ эрин үед шинэ нэрээр нэрлэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийдэг бөгөөд шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй, мөн нэр болгон тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын эрин үеийн талыг л төлөөлдөг; энэ нь Түүний ажлыг л төлөөлөх хэрэгтэй байдаг. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирсон ямар ч нэрийг сонгож болно. Еховагийн эрин үе, эсвэл Есүсийн эрин үе байх нь хамаагүй, эрин үе бүрийг нэр төлөөлдөг. Нигүүлслийн эрин үеийн төгсгөлд эцсийн эрин үе хүрэлцэн ирсэн бөгөөд Есүс аль хэдийн ирчихсэн. Түүнийг яаж Есүс гэж нэрлэсээр байж болох юм бэ? Тэр яаж хүмүүсийн дунд Есүсийн дүртэй хэвээр байж чадах юм бэ? Есүс Назарын дүр төрхтэй төдий байсныг чи мартчихав уу? Есүс ердөө хүн төрөлхтний Аврагч байсныг чи мартчихсан уу? Эцсийн өдрүүдэд хүнийг байлдан дагуулж, төгс болгох ажлыг Тэр яаж хариуцаж чадах юм бэ? Есүс цагаан үүл хөлөглөн явсан—энэ бол баримт—гэхдээ Тэр яаж хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр ирж, Есүс гэж нэрлэгдсээр байж болох юм бэ? Хэрвээ Тэр үнэхээр үүлэн дээр ирсэн бол хүн яаж Түүнийг танихгүй байх юм бэ? Дэлхий дахины хүмүүс Түүнийг танихгүй гэж үү? Тэр тохиолдолд, Есүс ганцаараа Бурхан байхгүй гэж үү? Тэр тохиолдолд Бурханы дүр төрх нь Иудей хүний төрх байх байсан бөгөөд түүнчлэн үүрд өөрчлөгдөхгүй байх байлаа. Явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр энэ бүлэг хүмүүс та нарт хэлсэн байж таарах уу? Тэрээр үүл хөлөглөн явсан шигээ ирэх болно гэдгийг л чи мэддэг, гэхдээ Бурхан Өөрөө ажлаа яг яаж хийдгийг чи мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг бол Есүсийн хэлсэн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэрээр, “Эцсийн өдрүүдэд хүний Хүү ирэхэд Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, бүх хүн мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл, Сүнс л мэднэ” гэж хэлсэн юм. Хэрвээ чи мэдэх, харах чадвартай байсан бол эдгээр үг утгагүй байхгүй гэж үү? Хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй атал чи харж, мэдэх чадвартай гэж үү? Хэрвээ чи нүдээрээ харсан юм бол эдгээр үгийг дэмий хэлсэн болохгүй гэж үү? Тэгвэл тухайн үед Есүс юу гэж хэлсэн бэ? “Гэхдээ тэр өдөр, цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, харин Миний Эцэг л мэднэ. Хүний Хүүгийн ирэлт нь Ноагийн өдрүүдтэй адилхан байх болно... Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ.” Тэр өдөр ирэхэд хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй. Хүний Хүү гэдэг нь Бурханы махбод болсон биеийг, хэвийн агаад жирийн хүнийг хэлдэг. Энэ хүн Өөрөө хүртэл мэдэхгүй, тэгвэл чи яаж мэдэж чадах юм бэ? Явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Ирэх үедээ Тэр Өөрөө ч мэдэхгүй, тэгвэл Тэр чамд урьдчилан мэдэгдэж чадах уу? Чи Түүний ирэлтийг харж чадах уу? Тэр нь инээдтэй хэрэг биш гэж үү? Бурхан газар дээр ирэх бүрдээ Өөрийн нэрийг, хүйсийг, дүр төрхийг, мөн Өөрийн ажлыг өөрчилдөг; Тэр ажлаа давтдаггүй. Тэр бол үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин байдаггүй Бурхан билээ. Өмнө нь ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгддэг байв; энэ удаа дахин ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж болох уу? Өмнө нь ирэх үедээ Тэр эрэгтэй байсан; энэ удаа Тэр эрэгтэй байж болох уу? Нигүүлслийн эрин үед ирэхэд Түүний ажил нь загалмайд цовдлогдох явдал байсан; дахин ирэх үедээ Тэр мөн л хүн төрөлхтнийг нүглээс золин аварч болох уу? Тэр дахин загалмайд цовдлогдож болох уу? Тэр нь Өөрийн ажлыг давтаж байгаа хэрэг болохгүй гэж үү? Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэхгүй гэж үү? Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр зөв, гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлыг хэлдэг. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн гэдгийг баталдаггүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханы ажил өөрчлөгдөшгүй гэж хэлбэл зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө Тэр дуусгаж чадах байсан уу? Бурхан үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи мэддэг, гэхдээ Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил өөрчлөгдөшгүй юм бол Тэр хүн төрөлхтнийг өнөөг хүртэл удирдаж чадах байсан гэж үү? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? Түүний ажил хэзээ ч урагшлахаа больдоггүй, өөрөөр хэлбэл, Түүний зан чанар хүнд аажмаар илчлэгддэг бөгөөд илчлэгддэг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм. Анх Бурханы зан чанар хүнээс нуугдмал байсан, Тэр Өөрийн зан чанарыг хүнд хэзээ ч ил тод илчилж байгаагүй бөгөөд хүнд Түүний талаарх мэдлэг ердөө байгаагүй. Үүнээс болж Тэр зан чанараа хүнд аажмаар илчлэхийн тулд Өөрийн ажлыг ашигладаг, гэхдээ ийм маягаар ажиллах нь Бурханы зан чанар эрин үе бүрд өөрчлөгддөг гэсэн үг биш юм. Бурханы хүсэл үргэлж өөрчлөгдөж байгаа учраас зан чанар нь байнга өөрчлөгдөж байдаг юм биш. Харин ч, Түүний ажлын эрин үеүд өөр өөр байдгаас болж Бурхан Өөрийн төрөлх зан чанарыг бүхэлд нь авч, үүнийг хүнд алхам алхмаар илчилдэг, ингэснээр хүн Түүнийг мэдэх чадвартай болж болох юм. Гэхдээ энэ нь, Бурхан анх ямар ч тодорхой зан чанаргүй байсан, эсвэл эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Түүний зан чанар аажмаар өөрчлөгдсөн гэдгийг баталгаа яавч биш—ийм ойлголт нь андуу ташаа юм. Өөр өөр эрин үеийн дагуу Бурхан хүнд Өөрийн төрөлхийн болон тодорхой зан чанарыг—Тэр юу болохоо илчилдэг; нэг эрин үеийн ажил нь Бурханы бүх зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймээс “Бурхан үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин биш” хэмээх үг нь Түүний ажлыг хэлдэг бөгөөд “Бурхан хувиршгүй” хэмээх үг нь Бурханд төрөлхөөсөө юу байгаа, Тэр юу болохыг хэлдэг. Ямартай ч чи зургаан мянган жилийн ажлыг ганц зүйлд хамааруулж болохгүй, эсвэл үүнийг үхмэл үгээр дүрсэлж болохгүй. Энэ нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил аль нэг эрин үед саатаж болохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нэр үүрд Бурханы нэрийг орлож болохгүй; Бурхан Өөрийн ажлыг Есүсийн нэрээр ч бас хийж чадна. Энэ бол Бурханы ажил үргэлж урагшилж байдгийн тэмдэг билээ.


2019/05/20

Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ерөөлтэй еэ


Mongolian Christian Worship Song “Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ерөөлтэй еэ” Ариун Сүнсний aйлдварыг дуулгавартай дагагсад ерөөлтэй еэ Тэр хүмүүс урьд нь ямар байсан нь хамаагүй, Ариун Сүнс хэрхэн тэдний дотор ажилласан нь ч хамаагүй, Шинэ ажлыг хүлээн авагсад хамгийн ерөөлтэй. Өө...өө… Шинэ ажлыг хүлээн авагсад хамгийн ерөөлтэй, Шинэ ажлыг үл дагагчидыг Бурхан таягдан хаядаг. Шинэ гэрлийг хүлээн авах нэгнийг Бурхан хүсдэг. Шинэ ажлыг хүлээн авч, мэдэх нэгнийг Тэр хүсдэг. Тэд Ариун Сүнсний ажлыг эрэн хайж, шинэ зүйлсийг ойлгон, Хуучин үзлээ хөсөр хаяж, өнөөдрийн Бурханы ажилд дуулгавартай болно. Өө...өө… Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн авсан энэ хүмүүс Өнө эрт үеүдээс ч өмнө Бурханы төлөвлөгөөнд байсан, Энэ хүмүүс хамгийн ерөөлтэй. Та нар Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы илрэлтийг хардаг Тэнгэр, газар даяар, эрин үеүдийн туршид, Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ. Өө...өө... Тэнгэр, газар даяар, эрин үеүдийн туршид, Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2019/04/10

Бурханы үгийн магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай”

Бурханы үгийн магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай”

Чин сэтгэлээсээ эрж хайж байгаа эсэх чинь
Бусдын шүүлт, санаа бодлоор биш,
Ариун Сүнсний ажлын оролцоо
байгаа эсэхээр шийдэгддэг.
Гэвч чин сэтгэлийг чинь илүү их тодорхойлох зүйл бол
Ариун Сүнсний ажил аажмаар
Чамайг өөрчилж, Бурханыг мэдүүлж байна уу гэдэг юм.
Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө.
Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно.
Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг.
Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй.


Хэрэв чи өөрчлөгдөөгүй бол энэ нь

Ариун Сүнс чам дээр ажилладаггүйг харуулдаг.
Хэдий чи үйлчилдэг ч ерөөл хүртэхийн тулд л үйлчилдэг.
Хааяа нэг үйлчлэх нь
Зан чанарын өөрчлөлт гэсэн үг биш.
Үйлчлэл үзүүлэгчид устгагдах болно.
Учир нь хаанчлалд тэд хэрэггүй.
Итгэлтэй, төгс хүмүүст үйлчлэх
Өөрчлөгдөөгүй хүн хаанчлалд хэрэггүй.
Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө.
Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно.
Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг.
Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2019/03/15

“Бурханы эсрэг босох”-ын жинхэнэ утга

   Өнгөрсөн хугацаанд би “Бурханы эсрэг босох” гэдэг нь Бурханаас урван тэрсэлж, чуулганд явахаа больж, үүрэгт ажлаа орхихыг хэлнэ гэж боддог байв. Ийм зан байдал нь бослогыг илэрхийлдэг гэж боддог байлаа. Тиймээс ийм зан байдал гаргаж буй хүмүүсийн талаар сонсох болгондоо би тэд нар шиг Бурханы эсрэг босох ёсгүй гэж өөртөө сануулдаг байв. Цаашлаад би бүхий л ажил үйлсдээ анхаарал болгоомжтой хандаж, чуулганаас надад даалгаж өгсөн бүх ажлыг хийж гүйцэтгэдэг байсан юм. Намайг засаж, надтай харилцаж байхад би үүрэгт ажлаасаа ухарч байсангүй, зовлон зүдүүр үзэж, сорилтод өртөж байхдаа ч чуулганаас татгалзаж байгаагүй билээ. Тиймээс би өөрийгөө Бурханы эсрэг хэзээ ч босохгүй гэдэгтээ итгэдэг байв. Би тодорхой хэмжээний биеийн хэмжээ олж авсан тул Бурханыг эцсийн мөч хүртэл дагаж, эцэс сүүлд нь авралыг олж авна гэдэгтээ итгэлтэй байв.

2018/12/16

Төгс Хүчит Бурханы айлдвар “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна”


Төгс Хүчит Бурханы айлдвар “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна”
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг хэрхэн мэдэх ёстой вэ? Чи гажуудал, төөрөгдөлгүйгээр өнөөдрийн Бурханы үг болон ажилд үндэслэн Бурханыг таньж мэдэх ёстой ба юу юунаас өмнө чи Бурханы ажлыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэх үндэс суурь юм. Бурханы үгийг эрүүлээр хүлээн зөвшөөрөх нь дутмаг байдаг эдгээр олон янзын бүх гажууд онол нь шашны үзлүүд бөгөөд тэдгээр нь буруу ташаа байдаг. Шашны хүмүүсийн агуу ур чадвар нь өнгөрсөн үед хүлээн зөвшөөрөгдөж байсан Бурханы үгийг авч үүнийг өнөөдрийн Бурханы үгтэй харьцуулан шалгадаг явдал юм. Хэрвээ өнөөдөр Бурханд үйлчилж байхдаа чи өнгөрсөн үед Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн зүйлстэй зууралдвал, үйлчлэл чинь тасалдахад хүрч, практик хэрэглээ чинь хоцрогдож, энэ нь шашны ёслолоос өөр юу ч биш болно. … Бурхан өнгөрсөн үед юу ярьж, хийж байснаа эргэн дурсдаггүй; хэрвээ энэ нь хоцрогдсон бол Тэр үүнийг таягдан хаядаг. Чи өөрийн үзлийг үнэхээр хаяж чадахгүй гэж үү? Хэрвээ чи өнгөрсөн үед Бурханы ярьж байсан үгтэй зууралдвал, энэ нь Бурханы ажлыг мэдэж байгаа гэдгийг чинь батлах уу? Хэрвээ чи өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ба үүний оронд өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралдвал, энэ нь Бурханы алхааг дагаж явааг чинь баталж чадах уу? Чи одоо ч шашны үзлийг орхиж чадахгүй байна уу? Хэрвээ тийм бол чи Бурханыг эсэргүүцдэг хүн болох болно.”

2018/12/15

Ариун Сүнс зарчмын дагуу ажилладаг


  Хэсэг хугацааны турш би Бурханы үгийг идэж, уухаа зогсоогоогүй ч надад гэрэл огт мэдрэгдэхгүй байв. Би энэ талаар Бурханд залбирсан боловч тодорхой хугацааны турш намайг гэгээрүүлээгүй юм. Тиймээс би “Би идэж уух ёстойгоо идэж уусан хэдий ч Бурхан намайг гэгээрүүлэхгүй байна. Надад өөр хийж чадах зүйл алга. Надад Бурханы үгийг хүлээн авах авьяас билэг алга. Бурханд хүн бүрийг гэгээрүүлэх цаг гэж байдаг тул яаруулах шаардлага байхгүй” гэж бодов. Үүний дараа би бухимдалгүйгээр дүрмүүдээ даган мөрдөж, Бурханы үгийг идэж уусан хэвээр байж, Бурханы гэгээрлийг “тэвчээртэй” хүлээх болов.

2018/12/11

Би өөрийн жинхэнэ байр суурийг тодорхой харсан


  Намайг нэг удаа чуулганы удирдагчдын уулзалтанд оролцож байх үед шинээр сонгогдсон нэгэн чуулганы удирдагч ингэж хэлэв: “Надад хангалттай сүнсний өндөр байхгүй. Би энэ үүргийг биелүүлэхэд тохирохгүй мэт санагдаж байна. Би маш олон зүйлээс дарамт мэдэрч, тэр ч бүү хэл хэдэн өдөр, шөнө дараалан унтаж чадахгүй байгаа….” Тэр үед би Бурханыг эрэлхийлэх эрэлдэ ачаа үүрч байсан учраас тэр эмэгтэйтэй ингэж ярилцав: “Бүх ажлыг Бурхан гүйцэлдүүлдэг; хүн ердөө бага зэрэг хамтран ажилладаг. Хэрэв бидэнд ачаалал мэдрэгдвэл бид Бурханы өмнө илүү ойр ойрхон очиж, Бурханд итгэснээр гарцаагүй Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг харах болно. Ажлаасаа ачааллыг мэдрэх нь сайн хэрэг. Гэхдээ ачаалал нь сэтгэлийн түгшүүр болж эхэлбэл харин тэр саад болж, сөрөг байдал руу, тэр ч бүү хэл Бурханыг буруугаар ойлгох байдал руу аваачина.” Харилцан яриа минь Бурханы замчлал дор онцгой гэрэлтүүлэлт байсан мэт санагдав. Тэр эгч мөн зүрх сэтгэлд нь Бурханы орших орон зай байхгүй тийм нөхцөл байдалд орсноо, Бурханд итгэхээс илүүтэйгээр өөрөө л үүнийг хийгээд байснаа ухаарсан бөгөөд ингэснээр орох ёстой замаа олсон. Би тэр үед маш баяртай байсан, учир нь би өөрийгөө эгчийн асуудлыг шийдэж, үнэний энэ талын бодит байдлыг эзэмшсэн гэдгээ баталж чадлаа гэж бодож байв.

2018/11/27

Чуулганд тусгай эмчилгээ гэж байхгүй


  Эдгээр жилүүдэд Бурханыг дагасны эцэст би тодорхой зовлон зүдүүрийг тэвчиж, тодорхой үнийг төлсөн мэт санагдав. Тэгээд би аажмаар өнгөрсөн хугацааны ололт амжилтандаа найдаж, дээгүүр зиндаагаараа бардамнаж эхэлсэн. Би ингэж бодсон: би маш олон жил гэрээсээ хол байлаа, гэр бүл маань удаан хугацаанд надаас мэдээ дуулаагүй. Ийм нөхцөл байдалтай байхад чуулган гарцаагүй намайг халамжлах болно. Би ажлаа сайн хийхгүй байсан ч тэд намайг гэр лүү минь явуулчихгүй. Ихдээ л намайг зүгээр чөлөөлж, өөр ажил надаар хийлгэх байх. Ийм бодлоос болоод надад ажлын ямар ч дарамт байсангүй. Би бүх зүйлйиг сохроор харах болж, үргэлж л хүндрэл бэрхшээл, шалтаг дунд амьдарч, сайн мэдээний ажлыг хүртэл саад тотгор мэтээр хардаг болов. Би өөрийн хайхрамжгүй зан авираас болж Бурханд маш их өртэй болж байгаа учир зүрх сэтгэл минь үүнийг буруутгаж, ухаан санаа минь зэмлэж байгааг мэдэрч, эрт орой хэзээ нэгэн цагт таягдуулна гэдгээ мэдэрч байсан ч би оюун санаандаа аз тохиох найдлагыг тээсэн хэвээр чуулганд өдөр хоногийг дэмий өнгөрөөсөөр байлаа.

2018/11/17

Бүдэрч унахын өмнөх дээрэлхүү зан


  Ажлын шаардлагаар намайг өөр ажилд шилжүүлсэн юм. Тухайн үед би Бурханд маш их талархаж байлаа. Надад маш олон зүйл дутагдаж буй мэт санагддаг байсан ч Бурханы тэнгэрлэг дэмжлэгээр ийм гайхалтай сайхан ажлын талбарт үүрэг гүйцэтгэх боломж олдож билээ. Бурханы ачийг хариулахын тулд бүхий л талаараа хичээж ажиллана гэж би зүрх сэтгэлдээ Бурханд тангараглав.

2018/11/05

Өөрийн жинхэнэ мөн чанараа тод харах нь


Чуулганы ажлын хэрэгцээнээс шалтгаалан намайг өөр газарт үүрэг гүйцэтгүүлэхээр дахин хуваарилсан юм. Тэгэхэд, тэр газарт сайн мэдээний ажил нэлээн уналттай, ах эгч нарын нөхцөл байдал ерөнхийдөө тийм ч сайнгүй байлаа. Гэхдээ би Ариун Сүнсний нөлөөгөөр, надад хариуцуулж даалгасан бүхнийг өөртөө бүрэн итгэлтэйгээр хийсээр байлаа. Үүрэг хүлээн аваад би бүрэн хариуцлага, бүрэн гэгээрүүлэлт мэдэрсэн. Тэр ч байтугай би бага зэрэг зоримог шийдэл гаргалаа гэж бодсон. Би өөрийгөө чадвартай, энэ ажлыг сайн гүйцэтгэж чадна гэж итгэж байсан. Үнэн хэрэг дээрээ тэгэхэд би, Ариун Сүнсний ажлын талаар эсвэл өөрийнхөө мөн чанарын талаар ямар ч мэдлэггүй байв. Би өөртөө сэтгэл ханасан, биеэ тоосон байдалтай амьдарч байсан.

2018/10/22

3. Бурханд итгэхдээ чи Бурхантай харилцах хэвийн харилцааг бий болгох хэрэгтэй.


Холбогдолтой Бурханы үг:

Бурханд итгэснээр чи хамгийн багадаа Бурхантай энгийн харилцаатай байх асуудлыг шийдвэрлэх ёстой. Бурхантай хэвийн харилцаагүй бол Бурханд итгэхийн ач холбогдол алдагддаг. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаснаар Бурхантай бүрэн дүүрэн хэвийн харилцаа тогтоож чадна. Бурхантай энгийн харилцаатай байна гэдэг нь Бурханы ямар ч ажилд эргэлзэхгүй эсвэл үгүйсгэхгүй байж, үүнд захирагдах явдал бөгөөд түүнчлэн Бурханы өмнө зөв хүсэл зорилготой байж, өөрийнхөө талаар бодолгүй, чиний юу хийж байгаа хамаагүй Бурханы гэр бүл хамгийн чухал гэдэгт үргэлж сонирхолтой байж, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч, Бурханы зохицуулалтанд захирагдах юм. Чи юу ч хийсэн бай Бурханы өмнө зүрх сэтгэлээ чимээгүй байлгах чадамжтай байж; чи Бурханы хүслийг ойлгохгүй байлаа ч гэсэн өөрийн үүрэг, хариуцлагыг чадлынхаа хирээр биелүүлсээр байх ёстой. Бурханы хүсэл чамд илчлэгдэхийг хүлээж, тэгээд түүнийг хэрэгжүүлэхэд хожимдоно гэж байхгүй. Чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн болсноор чи хүмүүстэй мөн хэвийн харилцаатай болох болно. Бүх зүйл Бурханы үгийн үндсэн дээр бий болдог. Бурханы үгсийг идэж уугаад Бурханы шаардлагын дагуу хэрэгжүүлж, харах өнцгөө зөв гаргаж, Бурханыг эсэргүүцэх эсвэл сүмийг үймүүлэх зүйлсийг бүү хий. Ах, эгч нарын аминд ашиг тус өгөхгүй зүйлсийг бүү хий, бусад хүмүүст тус дэм болохгүй зүйлсийг бүү хэл, ичгэвтэр зүйлс бүү хий. Бүх зүйлийг хийхдээ шударга бөгөөд хүндэтгэлтэй байж, Бурханы өмнө тэднийг үзүүлэхүйц байлга. Бие махбод заримдаа сул дорой байдаг хэдий ч чи өөрийн ашиг тусад шуналгүй Бурханы гэр бүлд ашиг тустай байлгахад хамгийн их ач холбогдол өгч, зөвт байдлыг биелүүлж чадна. Хэрэв чи ийм маягаар хэрэгжүүлж чадвал чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн болох болно.

2018/10/16

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.


Холбогдолтой Бурханы үгс:

Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ? Чи Түүний ажлыг мэдэрч туулангаа үнэнийг хайрлагч байж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, бүх төрлийн зовлон, цэвэршүүлэлтийг туулах ёстой, үүгээр дамжуулан чи өөрийнхөө доторх сатаны хорыг ариусгадаг. Энэ бол зан чанарын өөрчлөлт юм... Бурханы гэрт яригддаг зан чанарын өөрчлөлт гэдэг нь тухайн хүн үнэнийг хайрлаж, хүлээн зөвшөөрдөг учраас эцэстээ өөрийнхөө дуулгаваргүй агаад Бурханыг эсэргүүцдэг уг чанарыг мэдэж авч, хүний завхрал нь хэтэрхий гүнзгий гэдгийг ойлгож, хүний тэнэглэл, хуурмаг байдлыг ойлгодог гэсэн үг юм. Тэрээр хүний ядуу дорд байдал, өрөвдөлтэй байдлыг мэддэг бөгөөд эцэстээ хүний уг чанар болон мөн чанарыг ойлгодог. Энэ бүхнийг мэдсэнээр тэр өөрийгөө бүрмөсөн үгүйсгэн, хаяж, Бурханы үгээр амьдарч, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Тийм хүн Бурханыг мэддэг бөгөөд зан чанараа өөрчилдөг.

2018/10/14

6. Жинхэнэ болон хуурамч удирдагчид, мөн жинхэнэ болон хуурамч хоньчдын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?



Холбогдолтой Бурханы үг:

Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл,

2018/10/13

Ариун Сүнсний үг | “Чи хэнд үнэнч вэ?” | Уран уншлага



Ариун Сүнсний үг | “Чи хэнд үнэнч вэ?” | Уран уншлага
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Та нар Намайг ийм олон жил дагасан ч үнэнч байдлынхаа өчүүхэн хэсгийг ч Надад өгөөгүй. Үүнээс илүүтэйгээр та нар өөрсдийн эргэн тойронд байх хайртай хүмүүсээ болон өөрт таалагддаг зүйлсийг боддог. Тэд бүгд та нарын зүрх сэтгэлтэй маш ойрхон байдаг ба үүнийг хэзээ ч хаана ч орхиж байгаагүй. … Та нар өөрийн дуртай ажил үйлсдээ өөрийгөө татан оролцуулдаг: Зарим нь хөвгүүд болон охиддоо үнэнч байдаг бол бусад нь нөхөртөө, эхнэртээ, эд баялагтаа, ажилдаа, албан тушаалтнууддаа, байр сууриндаа эсвэл эмэгтэйчүүдэд үнэнч байдаг. Та нар өөрсдийн үнэнч зүйлсээс хэзээ ч залхаж, ядардаггүй; үүнээс ч илүүтэйгээр та нар өөрсдийн үнэнч байх зүйлсийн тоог болон чанарыг илүү ихээр улам нэмж, хэзээ ч цөхөрдөггүй. Би болон Миний үгс чиний хайрлаж хүндэлдэг зүйлсүүдийн хамгийн сүүлийн байранд байдаг. Гэхдээ та нарт тэдгээрийг хамгийн сүүлд эрэмбэлэхээс өөр сонголт байдаггүй; зарим нь өөрсдийнхөө хараахан бүрэн нээж таньж амжаагүй зүйлсэд өөрийн үнэнч байх хамгийн сүүлийн байрыг орхидог. Тэд зүрх сэтгэлдээ Миний өчүүхэн ч зүйлсийг тээдэггүй.”

2018/10/12

5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.



Холбогдолтой Бурханы үг:

Бурханыг дагах үндсэн ач холбогдол нь бүх зүйл Бурханы бодитой үгсийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эсвэл Бурханы хүслийг биелүүлэхийг эрж хайж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы бодитой үгс дээр төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы бодитой үгэн дээр төвлөрдөггүй бол чи Бурханы үгийг үл таних хүн бөгөөд Ариун Сүнсний ажлыг бүрмөсөн алдсан байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

2018/10/09

Ариун Сүнсний үг | “Шашны үйлчлэлийг төгсгөх” | Уран уншлага



Ариун Сүнсний үг | “Шашны үйлчлэлийг төгсгөх” | Уран уншлага Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Өнөөдрийн хувьд, ямар нэг шашны үзэлгүй, өөрсдийн хуучин төрхийг орхисон бөгөөд Бурханыг зүгээр л дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан албан ёсоор төгс болгох бөгөөд Бурханы үгийг хүсэн хүлээдэг хүмүүсийг төгс болгоно. Эдгээр хүмүүс өндийн босож Бурханд үйлчлэх ёстой. Бурханд эцэс төгсгөлгүй элбэг дэлбэг байдал болон хэмжээлшгүй их мэргэн ухаан байдаг. Түүний гайхалтай ажил болон үнэт үгс нь илүү олон хүмүүст эдлүүлэхийн төлөө байдаг. Үүний дагуу, эдгээр шинэ зүйлсийг шашны үзэлтэй хүмүүс, өндөр зиндаанд байдаг хүмүүс болон өөрсдийн хуучин төрхөө орхидоггүй хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Ариун Сүнсэнд эдгээр хүмүүсийг төгс болгох ямар ч боломж байдаггүй. Хэрвээ хүнд дуулгавартай байх хүсэл байхгүй бөгөөд Бурханы үгээр цангадаггүй бол тэд шинэ зүйлсийг хүлээн авч чадахгүй байх болно. Тэд зүгээр л улам бүр тэрслүү, улам их заль мэхтэй болох ба буруу замд орж дуусдаг. Бурханы одоогийн ажилд, Түүнийг үнэхээр хайрлаж, шинэ гэрлийг хүлээн авч чадах илүү олон хүмүүсийг Тэр өсгөх болно. Мөн Тэр өөрсдийн зиндаархуу байдлаар бардамнадаг шашны эрх мэдэлтнүүдийг бүрмөсөн цавчин унагана. Тэр өөрчлөлтөнд эсэргүүцэл үзүүлдэг нэг ч хүнийг хүсдэггүй.”

Ариун Сүнсний үг | “Шашны үйлчлэлийг төгсгөх” | Уран уншлага

2018/10/06

2. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?




Холбогдолтой Бурханы үгс:

Ариун Сүнсний ажил нь хүмүүст үр ашиг хүртээх буюу хүмүүсийг босгон байгуулах бүхий л ажил бөгөөд хүнд ашиг тусаа өгдөггүй ажил гэж нэгээхэн ч үгүй. Үнэн гүн эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэнийг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийн хэв чанар ямар байх нь хамаагүй, Ариун Сүнсний хийж байгаа бүхэн хүмүүст ашиг тустай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Ариун Сүнсний ажил бол идэвх санаачлагатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүсийг идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдвэрийг тэдэнд өгдөг ба тэднийг Бурханаар төгс болгуулахаар зорих боломжтой болгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг, тэд идэвхгүй эсвэл албадуулсан байдалтай биш, харин идэвх санаачлагатай байдаг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс сэтгэл ханамжтай агаад дуртай байдаг, тэд дуулгавартай байхад бэлэн агаад өөрсдийгөө даруу байлгахдаа баяртай байдаг бөгөөд дотроо шаналж зовсон, эмзэгхэн байдаг хэдий ч тэд хамтран ажиллах шийдвэртэй байдаг, тэд баяртайгаар зовдог, дуулгавартай байх чадвартай байдаг, хүний хүслээр сэвтээгүй, хүний бодлоор сэвтээгүй, мөн хүний хүсэл шунал болон сэдлээр гарцаагүй сэвтээгүй байдаг.

2018/09/12

5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?



(Бурханы үгээс сонгосон хэсэг)

Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат эсвэл дөрвөн эрин үеийг биш харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л хүн төрөлхтний төлөөх Бурханы удирдлагыг авч хэлэлцэх зөв зам юм. Сүүлчийн эрин үе төгсгөлдөө ойртох үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дууссан бөгөөд хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил оршин байхгүй ба ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний гажуудлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал яаралтай хэрэгтэй байсан учраас Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн ба зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн гэсэн үг юм. “Хүн төрөлхтнийг удирдах” нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзруулагдаагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Үүний оронд энэ нь Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, иймээс хүн төрөлхтнийг удирдах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин зөвхөн ажлын гурван үе шатыг хамардаг ба энэ нь дэлхийн бүтээлээс тусдаа юм. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд бүх хүний мэдэх ёстой зүйл. Бурханы бүтээл болохын хувьд та нар, хүн Бурханаар бүтээгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хүн төрөлхтний ялзралын эх үүсвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба цаашлаад хүний авралын үйл явцыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы тааллыг олохын тулд хоосон сургаалын дагуу хэрхэн үйлдэх вэ гэдгийг л мэддэг боловч Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийн талаар ямар ч таамаг байхгүй бол энэ нь Бурханы бүтээл болох та нарт дутагдаж байгаа зүйл юм. Чи Бурханы удирдлагын ажлын илүү өргөн хүрээний талаар мэдэхгүй мөртлөө хэрэгжүүлж болох эдгээр үнэнийг ойлгосноор сэтгэл ханах ёсгүй—хэрвээ ийм байдаг бол чи хэтэрхий үхширмэл үзэлтэй юм. Ажлын гурван үе шат нь Бурхан хүнийг удирдахын дотоод түүх, бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт, бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц мөн түүнчлэн сайн мэдээг түгээх суурь билээ. Хэрвээ чи зөвхөн өөрийн амьтай холбоотой энгийн үнэнийг ойлгоход төвлөрч, бүх нууц болон үзэгдлүүдээс хамгийн агуу энэ зүйлийн талаар юу ч мэдэхгүй бол чиний амь харахаас өөр ямар ч хэрэггүй, гологдол бараатай адил байхгүй гэж үү?

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...