Showing posts with label Бурханы дуу хоолой. Show all posts
Showing posts with label Бурханы дуу хоолой. Show all posts

2020/01/14

Христийн сүмийн видео “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил” (Монгол хэлээр)





Христийн сүмийн видео “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил” (Монгол хэлээр)


Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан–эргэн ирсэн Эзэн Есүс–эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй. Нигүүлслийн эрин үеийн сүмүүдийг Паул болон бусад элчүүд үүсгэн байгуулаагүй харин тэдгээрийг Эзэн Есүс Өөрөө байгууийн ажлын үр дүн байсан юм. Үүнтэй адилаар, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы Чуулганыг Бурханаар ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, харин энэ нь Төгс Хүчит Бурханы ажлын бүтээл юм. Бурханд ашиглагддаг хүмүүс нь чуулгануудыг зөвхөн усалж, хангаж, удирдаж, хүний үүргийг гүйцэтгэдэг. Бурханы сонгосон хүмүүс нь хэдийгээр Бурханд ашиглагддаг хүнээр удирдуулж, услуулж, хангагддаг боловч Төгс Хүчит Бурханаас өөр хэнд ч итгэж дагадаггүй ба Бурханы үг, ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байдаг. Энэ бол хэн ч үгүйсгэж үл чадах бодит баримт. Бие махбодтой болсон Бурханы илрэлт болон ажлын улмаас бүх шашны бүлэглэл, урсгал дахь Эзэний олон үнэн итгэгчид эцэст нь Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүс хэдийнээ ирж эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийснийг харсан бөгөөд тэд бүгдээрээ Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг баталсан – үүний үр дүнд тэд эцсийн өдрүүд дэх Түүний ажлыг хүлээн авсан. Төгс Хүчит Бурханы үгээр байлдан дагуулагдсан бүх хүмүүс Түүний нэрэнд захирагдана. Tийм учраас Төгс Хүчит Бурханы Чуулганы сонгогдсон бүх хүмүүс Төгс Хүчит Бурханд залбирч, Түүнийг дагаж, Түүнд дуулгавартай байж, шүтэн мөргөдөг. Хятад дахь сонгогдсон хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг туулснаар Түүний зөвт зан чанарыг үнэлж эхэлсэн ба Түүний сүр жавхлан, уур хилэнг харсан, иймээс тэд Бурханы үгээр бүрэн байлдан дагуулагдаж Төгс Хүчит Бурханы өмнө хөсөр унасан бөгөөд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг дуулгавартай дагаж, хүлээн авахaд бэлэн байгаа. Тиймээс тэд Бурханы авралыг хүртсэн юм.

2019/12/01

Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд


Ариун Сүнсний үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-Хорин гуравдугаар айлдвар (Монгол хэлээр)

Зүүний Аянга
Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2019/09/30

Бурханы дуу хоолой “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм” Эшлэл 1 (Монгол хэлээр)


Бурханы дуу хоолой “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм” Эшлэл 1 (Монгол хэлээр)

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажлын арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс ярьж, үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг харах боломжийг хүнд олгодог. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг. Энэ бол Үгийн эрин үед ажиллахдаа үгийг ашиглахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юунд орох ёстойг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Үгээр дамжуулан хүнийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүн үгийг харж, үгийг сонсож, үгийн оршин тогтнолыг мэддэг болсон. Үүний үр дүнд тэрээр Бурханы оршин тогтнолд, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаанд, мөн түүнчлэн хүнийг гэсэн Бурханы хайранд, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг.  ‘Үг’ хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан дэлхийг үгээр бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үгээр удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхийл хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэлдэх юм. Хаанчлалын эрин үеийн туршид Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд Бурхан үг ашигладаг; Тэр гайхамшиг болон ид шид үзүүлэхгүй; Тэр ердөө үгээр дамжуулан ажлаа хийдэг. Үгнээс болж хүн тэжээгдэж, хангагддаг; үгнээс болж хүн мэдлэг болон жинхэнэ туршлага олж авдаг. Үгийн эрин үе дэх хүн үнэхээр ер бусын ерөөл хүртсэн. Тэр бие махбодын ямар ч зовлон шаналал амсдаггүй ба зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангалтыг эдэлдэг; тэр эрж хайж, бэдрэх хэрэггүйгээр хялбархнаар Бурханы илрэлтийг харж, Өөрийнхөө амаар ярихыг нь сонсож, Түүний хангадаг зүйлийг хүлээн авч, ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Эдгээр нь өмнөх эрин үеүдийн хүмүүсийн эдэлж чадаагүй зүйлс бөгөөд эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж байгаагүй ерөөл юм.”

2019/07/20

Тэрслүү үзэл болон шүтээнийг хүмүүс тодорхойлж чадахгүй

Хенань Муж, Анианг Хот, Ли Кун
Бурханы эцсийн өдрүүдийн ажил Хятадын Эх газарт аль хэдийнэ нэг бүлэг хүмүүсийг байлдан дагуулаад байна. Бурханы илрэлтийг хүсдэг шашны бүлэглэлийн олон итгэгчид Бурханы үгээр байлдан дагуулагдсаны учир нь тэд Бурханы дуу хоолойг сонсож Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэнд оршино. Үүний зэрэгцээ, шашны бүлэглэл дэх олон тахилч, ахлагч нар Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэх, буруутгахын тулд яахаас ч буцдаггүй. Тэд үүнийг байнга тэрслүү үзэл эсвэл шүтээн гэж хандан ямар ч шалтгаангүйгээр буруутгаж, доромжилдог. Хуучин ажил шинээр солигдох чухал цаг мөчид, үл ойшоосон, бардам зан нь тэднийг тухайн цаг үеийн Фарисайчуудын адилаар Бурханыг эсэргүүцэн Бурханыг дайснаа гэж үзэж мөхлийн замаа сонгоход хөтөлдөг.
Дэлхийг бүтээсэн үеэс эхлээд одоог хүртэл Бурхан байнга шинэ ажил хийж хүн төрөлхтнийг хөгжлийн зүгт үргэлжлүүлэн удирдан залсаар байгаа билээ. Гэхдээ Бурханы шинэ ажил хүний дээр ирэх үе бүрт Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг олон тооны хүмүүс байдаг. Тэд Бурханы өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаас зууралдаж, хүмүүсийн үзэл, төсөөллийг цагдан, хүмүүсийн мэдлэг, оюун ухаанаар дамжуулан Бурханы шинэ ажлыг тодорхойлдог бөгөөд Бурханыг эсэргүүцдэг, Бурханы шинэ ажлаас татгалздаг учраас эцэст нь Бурханаар арчигдан үгүй болдог.

2019/06/20

Бурханы дуу хоолой “Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг” Эшлэл (Монгол хэлээр)


Бурханы дуу хоолой “Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг” Эшлэл (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Тийм зүйлийг судлах нь хэцүү биш боловч энэхүү үнэнийг мэдэхийг бид бүхнээс шаарддаг: Бурханы бие махбод болох Тэр нь Бурханы мөн чанарыг агуулах болно мөн Бурханы бие махбод болсон Тэр нь Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махан бие болсон учраас Өөрийн хийх ёстой ажлаа Тэр хэрэгжүүлэх болно, нэгэнт Бурхан махан бие болсон учраас Тэр юу болохоо илэрхийлж, үнэнийг хүнд авчирч, хүнд амь хайрлаж, замыг хүнд харуулах болно. Бурханы мөн чанарыг агуулаагүй махан бие нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй. Энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг судалж шинжлэхийн тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар болоод Түүний хэлж буй үгнээс үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсвэл биш эсэх нь Түүний мөн чанарын үүднээс шинжлэгдэх ёстой. Иймээс бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг тодорхойлоход, гол зүйл нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гэх зэрэг) анхаарал хандуулах явдал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал энэ нь хүний мэдлэггүй байдал болон гэнэн занг харуулна. ”

2019/05/20

Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ерөөлтэй еэ


Mongolian Christian Worship Song “Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ерөөлтэй еэ” Ариун Сүнсний aйлдварыг дуулгавартай дагагсад ерөөлтэй еэ Тэр хүмүүс урьд нь ямар байсан нь хамаагүй, Ариун Сүнс хэрхэн тэдний дотор ажилласан нь ч хамаагүй, Шинэ ажлыг хүлээн авагсад хамгийн ерөөлтэй. Өө...өө… Шинэ ажлыг хүлээн авагсад хамгийн ерөөлтэй, Шинэ ажлыг үл дагагчидыг Бурхан таягдан хаядаг. Шинэ гэрлийг хүлээн авах нэгнийг Бурхан хүсдэг. Шинэ ажлыг хүлээн авч, мэдэх нэгнийг Тэр хүсдэг. Тэд Ариун Сүнсний ажлыг эрэн хайж, шинэ зүйлсийг ойлгон, Хуучин үзлээ хөсөр хаяж, өнөөдрийн Бурханы ажилд дуулгавартай болно. Өө...өө… Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн авсан энэ хүмүүс Өнө эрт үеүдээс ч өмнө Бурханы төлөвлөгөөнд байсан, Энэ хүмүүс хамгийн ерөөлтэй. Та нар Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы илрэлтийг хардаг Тэнгэр, газар даяар, эрин үеүдийн туршид, Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ. Өө...өө... Тэнгэр, газар даяар, эрин үеүдийн туршид, Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...