Showing posts with label Эзэн Есүс.. Show all posts
Showing posts with label Эзэн Есүс.. Show all posts

2020/05/03

Бөөрөлзгөнийн моддын дунд ургасан бяцхан өвс

Ишинь, Сингапур

2016 оны 11-р сард би Төгс Хүчит Бурханы Чуулганы Линь ах, Жан, Шиаошиао эгч нартай Фэйсбүүкээр танилцсан юм. Тэд Библийн зарим зөгнөлийг нэгтгэн, надтай нөхөрлөж, эцсийн өдрүүдийн Бурханы ажилд гэрчлэл хийсэн билээ. Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажил явуулж, Эзэн Есүсийн хийсэн золин аврах ажилд үндэслэсэн үгсээр хүмүүсийг ариусгаж байгааг тэдний нөхөрлөл, гэрчлэл надад ойлгуулсан юм. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг Сатаны хүч чадлаас бүрэн аварч, биднийг завхарсан зан чанараас маань салгахыг хүсдэг бөгөөд ингэвэл бид Бурханы эсрэг тэрсэлж эсэргүүцэхээ больж, оронд нь Түүнийг үнэхээр дагаж, шүтэн биширдэг хүмүүс болох юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь буудай ба зэрлэг өвс, хоньд ба ямаад, ухаалаг охид ба мунхаг охидыг бүгдийг илчилснээр тэд тус бүр төрөлтэйгөө нэгдэж, сайн үйл шагнагдаж, муу үйл шийтгэгдэх болно гэдгийг би Төгс Хүчит Бурханы үгсээс ойлгох болов. Би Төгс Хүчит Бурхан нь миний хүлээж байсан Эзэн Есүсийн эргэн ирэлт болохыг ойлгож, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн юм.

Нэгэн өдөр миний явдаг бүлэглэлийн Жу эгч ойрд юу хийгээд завгүй байсныг минь гэнэт асуухад би түүнд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судалж байснаа хэлэв. Жу эгч Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар олон муу зүйл хэлж, Төгс Хүчит Бурханыг доромжилсон юм. Тэрээр надад тэдэнтэй огт холбогдохгүй байхыг шавдуулав. Би хариуд нь: “Би Төгс Хүчит Бурханы хэсэг ах эгч нартай нэлээд хугацаанд холбоотой байсаар ирсэн ба тэдэнтэй санаа бодлоо солилцоход сайхан байсан. Тэд үнэнийг нөхөрлөх шинэлэг, тодорхой аргатай бөгөөд тэднийг сонссоноор би олон үнэнийг ойлгосон юм. Би их өсөж, их үр ашиг хүртсэн, тэд таны хэлсэнтэй огт адилгүй юм билээ. Мөн Төгс Хүчит Бурханы үгс маш бодитой бөгөөд зарим асуудлын талаар надад мэдрэгдсэн олон мухардлыг шийдвэрлэсэн юм. Тэдгээр үгс аминд минь тэжээл өгч, надад хэрэгжүүлэх замыг заагаад байна …” гэлээ. Миний хандлага нугаршгүй байгааг хараад Жу эгч сэдвээ өөрчилж, намайг эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг судалж байгаа тухайгаа Эзэний тухай сайн мэдээг бидэнд номлодог Юнь эгчид хэлэх эсэхийг асуулаа. Би түүнд “Одоо ч надад ойлгоогүй зүйл олон байна, харин судалж дуусахаараа би юу олсон тухайгаа хүн бүрт хэлнэ” гэж хэлэв. Юнь эгчид аливаа зүйл хэлэхээсээ өмнө намайг тодорхой ойлголттой болох хэрэгтэй гэдэг дээр тэр санал нэгдсэн юм.

Тиймээс 5 өдрийн дараа миний ажилладаг салоны захирал над дээр ирээд “Ишинь аа, Юнь надаас чиний төлөө залбирахыг хүслээ. Үнэндээ би яаж залбирахыг мэдэхгүй ч чадах чинээгээрээ хичээнэ ээ …” гэж хэлэхэд би ихэд гайхав. Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлын талаар судалж байгааг минь Жу эгч Юнь эгчид аль хэдийн хэлчихсэн гэдгийг би үүнийг сонссон даруйдаа ойлголоо. Надад Жу эгч төдийлөн сайн зүйл хийгээгүй мэт санагдсан тул би түүнд жаахан унтууцав. Тэр намайг хуурч, надаас урвасан мэт санагдаж, Эзэний доторх ах эгч нар маань хүртэл итгэл даахгүй юм байна гэж надад санагдаж эхэлсэн юм … гэвч яг ийм зүйл бодож байтал минь манай захирал надтай юу ч зөвлөлдөлгүй салоны арав гаруй ажилтны анхаарлыг татаж, намайг сайн Христэд итгэгч биш, буруу замаар явж байгаа хэмээн тэдэнд хэлэв. Тэрээр цааш нь Төгс Хүчит Бурханыг ялласан олон зүйл хэлсэн юм. Энэ бүхэн маш хурдан болж өнгөрсөн учраас би хариуд нь яахаа мэдээгүй бөгөөд сэтгэл маш гонсойлоо. Тэгээд би “Эзэн минь, тэд Таныг эргэн ирсэн гэдгийг сонссон атлаа судлах сонирхол яагаад огт алга байна вэ? Тэд яагаад зөвхөн онлайн цуу яриа сонсож, Таныг эсэргүүцэн, ялласан тэр бүх зүйлийг хэлнэ вэ? Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн, тэгвэл энэ нь Төгс Хүчит Бурхан бол Таны эргэн ирэлт гэдгийг батлахгүй гэж үү? Тэд намайг Төгс Хүчит Бурханд итгэхийг яагаад ингэж эсэргүүцнэ вэ? Эсвэл буруутсан хүн нь би байж болох уу? Ээ Эзэн минь, би яахаа мэдэхгүй байна. Намайг хөтөлж, намайг чиглүүлээч …”

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...