Showing posts with label үнэн.. Show all posts
Showing posts with label үнэн.. Show all posts

2020/06/19

Бурханы үгийн магтан дуу “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол” (үгтэй)


Эцсийн өдрүүдэд гай гамшиг улам бүр ноцтой болж байна. Бид гамшгаас ѳмнѳ ѳргѳгдѳж, Бурханаар хамгаалагдахын тулд хэрхэн жинхэнээсээ гэмших хэрэгтэй вэ? Бидэнтэй холбогдож, онлайнаар ярилцахыг хүсэж байна. 

Бурханы үгийн магтан дуу  “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол” (үгтэй) 
Бурхан шүүлтийн ажлаа хийхдээ
хоёр, гуравхан үгээр
хүний уг чанарыг тодорхой болгодоггүй,
харин аажмаар удаан хугацааны турш илчилж,
харьцаж, засдаг
энэ төрлийн анагаалтыг   энгийн үгээр орлуулж болохгүй,
харин хүнд огт байдаггүй үнэнээр орлуулдаг.
Зөвхөн ийм ажлыг шүүлт гэж үздэг,
зөвхөн ийм шүүлтээр л хүн Бурханыг
зүрхээрээ болон амаараа дуулгавартай дагаж,
Түүний тухай жинхэнэ мэдлэгийг өгдөг.

Шүүлтийн ажил нь хүнд Бурханы дүр төрх болон
өөрийнх нь тэрслүү байдлын талаар мэдлэг өгдөг.
Энэ нь түүнд Бурханы ажлын хүсэл, зорилго,
хүний ойлгохгүй нууцлаг байдлын тухай заадаг.
Ингэснээр хүн өөрийн гэмт завхрал,
муу муухайгаа олж хардаг.
Зөвхөн ийм ажлыг шүүлт гэж үздэг,
зөвхөн ийм шүүлтээр л хүн Бурханыг
зүрхээрээ болон амаараа дуулгавартай дагаж,
Түүний тухай жинхэнэ мэдлэгийг өгдөг.

Бурханы ажлын эдгээр үр нөлөөг
шүүлтийн ажил л авчирдаг.
Бодит байдалд,
энэ бүхэн Бурханы үнэн, зам болон амийг
Түүнд итгэсэн хүн бүрт   нээж өгөхийн төлөө билээ.
Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм.
Зөвхөн ийм ажлыг шүүлт гэж үздэг,
зөвхөн ийм шүүлтээр л хүн Бурханыг
зүрхээрээ болон амаараа дуулгавартай дагаж,
Түүний тухай жинхэнэ мэдлэгийг өгдөг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020/04/11

Жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг нь ялган таних тухай үнэнийг ойлгосныхоо дараа би сохроор сэрэмжлэхээ больсон юм

Шианван, Малайз

Би хүүхэд байхаасаа л ээжийгээ (манай ээж чуулганы санваартан, ням гарагийн сургуулийн багш байсан юм) даган Эзэнд итгэдэг болсон юм. Тэгээд байнга цуглаанд оролцож, ээжтэйгээ цуг Библи уншдаг байсан бөгөөд өсөж том болоод багачуудын бүлгээс өсвөр насны бүлэгт шилжсэн билээ.

Өсвөр насны бүлгийн номлолыг хариуцсан пастор нь теологийн доктор байв. Пастор байна гэдэг амаргүй, мөн Ариун Сүнсээр байнга хөдөлгөгдөхгүй бол пастор хэвээр байх маш хэцүү хэмээн тэр бидэнд байнга хэлдэг байлаа. Иймээс бид пасторыгоо Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн, Эзэний хамгийн их бахаддаг хүн гэж итгэн, шүтдэг байсан юм. Пастор маань бидэнд номлох үедээ Библийн дараах хоёр эшлэлийг үргэлж ашигладаг байв: “Хэрэв хэн нэгэн та нарт ‘Хараач, Христ энд байна’ эсвэл ‘Хараач, Тэр тэнд байна’ гэвэл бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ” (Марк 13:21-22). Тэгээд эцсийн өдрүүдэд олон хуурамч Христ гарч ирнэ гэж бидэнд хэлдэг байсан бөгөөд үргэлж болгоомжтой бай, бусад номлолыг хамаагүй бүү сонс хэмээн захидаг байв. Ялангуяа Библид бат үндэс суурьтай болоогүй, биеийн хэмжээгээр хэтэрхий жаахан бидний хувьд хууртахаас зайлсхийхийн тулд өөр урсгалын хэний ч номлосон ямар нэг номлолыг сонсож, уншиж, судлахгүй байсан нь дээр гэж пастор хэлсэн билээ.

Үүнээс гадна пастор маань бидний ямар ч үнээр хамаагүй зайлсхийх ёстой Зүүний Аянга гэх зэрэг зарим чуулганыг байнга дурдан, Зүүний Аянгын талаар түгж байгаа зарим сөрөг мэдээллийг бидэнд хэлдэг байсан бөгөөд үүний дараа манай бүлгийн гишүүд бүгд тус чуулганаас зайлсхийнэ гэцгээсэн юм. Библийг их уншиж, цуглаанд байнга оролцон, сүнслэг ажиллагаагаа тогтмол явуулж, өдөр бүр Эзэнд нүглээ улайж, гэмшиж, цаг ямагт тэвчээртэйгээр харуулдаж байгаа цагт Эзэнийг ирэхээр тэнгэрлэг хаанчлал руу өргөгдөнө гэж пастор бидэнд байнга номлодог байлаа. Би пасторын хэлсэн үгэнд бат итгэн, өөр чуулганы номлосон ямар ч номлолыг зоргоороо очоод сонсож зүрхэлдэггүй байсан бөгөөд пасторын хэлсэн бүхнийг дагадаг байлаа. Иймээс “Эзэний ирэхийг хүлээх” аюулгүй бүсэд амьдарч байгаа мэт надад санагддаг байв.

2017 оны 8-р сарын нэгэн өдөр манай чуулганы Ху ах гэнэт намайг хайн сургууль дээр ирээд, “Чамд хэлэх маш чухал зүйл байна. Одоо ээж, эгч хоёр чинь Зүүний Аянгад итгэж байгаа юм шиг байна” хэмээн маш чин сэтгэлээсээ хэллээ. Энэ мэдээг сонсоод би мэл гайхаж, “Зүүний Аянгатай огт холбогдож болохгүй гэж пастор бидэнд байнга захидаггүй бил үү? Ээж яаж Зүүний Аянгад итгээд эхэлж чадав аа?” хэмээн дотроо бодов. Дараа нь Ху ах Зүүний Аянгын талаар зарим нэг сөрөг мэдээлэл хэлсэн бөгөөд сонсох тусмаа би улам айж, маш их сандрав. “Яах вэ? Яах вэ?” гэж зогсоо зайгүй бодогдож байлаа. Яг тэр үед Ху ах, “Бушуухан гэртээ хариад, ээжээсээ Зүүний Аянгад үнэхээр итгэж эхэлсэн эсэхийг нь асуугаадах. Гэхдээ асуухдаа юу ч мэдээгүй юм шиг царайлаарай. Эхлээд ээжийнхээ юу гэж хэлэхийг нь сонсоод, дараа нь ярианыхаа бичлэгийг надад өгөөрэй” гэв. Ээж маань замаа алдаж хэмээн айсан болохоор би ч зөвшөөрлөө.

2020/03/08

Эзэн Зүүн зүгт гарч ирсэн

Чиу Жэн, Хятад улс

Нэг өдөр, эгч маань над руу залгаж, хойд зүгээс буцаж ирснээ болон надад хэлэх чухал зүйл байгаагаа хэлсэн юм. Тэр надаас даруй хүрч ирэхийг хүслээ. Юу тохиолдсон байж болох тухай мэдрэмж надад төрсөн бөгөөд утсаар ярьсныхаа дараа эгчийнхээ гэрт очив. Ороод, эгч маань ном уншиж байгааг хармагцаа би тайвширлаа. Намайг ирснийг хараад эгч гэнэт босож ирэн: “Дүү минь! Би хойд зүгээс энэ удаа сайн мэдээ олж авлаа: Эзэн Есүс эргэн иржээ!” гэж хэлэв.
,
Үүнийг сонссоны дараа би сэтгэл түгшин бодлоо: Энэ бүх жилүүдэд Зүүний Аянга Эзэн Есүс эргэж ирснийг үргэлж гэрчилж байсан; эгч маань Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрсөн юм гэж үү? Намайг ярихаас өмнө эгч маань нухацтайгаар: “Дүү минь! Эзэн бие махбодтой болж, манай Хятад улсад иржээ” гэв. Би түргэхэн шиг: “Хүмүүс юу гэж ч хэлсэн бүү итгэ. Бурхан Хятадад ирж чадах уу? Библид маш тодорхой ингэж бичсэн байдаг: ‘Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, зүүн зүгт Чидун уулан дээр гишгэх болно. Чидун уул тэгээд зүүнээс баруун тийш дундуураа хуваагдаж, маш өргөн хөндий үүснэ; уулын нэг тал нь умард зүг рүү, нөгөө тал нь өмнө зүг рүү нүүнэ’ (Зехариа 14:4). Бурхан Израильд ирсэн. Тэр Хятадад ирж чадахгүй. Эзэний төлөө ажилладаг хүний хувьд та үүнийг ч мэддэггүй нь ямар ичгэвтэр хэрэг вэ!” гэж хэлэв.

Эгч чин сэтгэлээсээ, “Дүү минь, би чам шиг л боддог байсан, гэхдээ Төгс Хүчит Бурханы үг болон ах эгч нарын нөхөрлөлөөр дамжуулан Эзэн үнэхээр Хятадад бие махбодтой болсныг би ухаарсан. Чиний ярьсан бичвэр бол зөгнөл, гэхдээ зөгнөлийг бид хүссэнээрээ тайлбарлаж болохгүй. Тэдгээр нь Бурханы ажлын баримтуудаар дамжин биелдэг, тэгснээр хүмүүс харж чаддаг. Эзэнийг ажил гүйцэтгэхээр ирэх үед Петр ч, Самари эмэгтэй ч, Етиопийн тайган ч Библийн зөгнөлүүдийн үгчилсэн утгатай зууралдсан, гэтэл Эзэн Есүсийн хэлсэн зүйл болон гүйцэтгэсэн ажлын баримтууд нь Мессиа Эзэн Есүс болж ирсэн гэдгийг баталсан юм. Тэд бүгд Бурханы мөрийг дагаж, Эзэний авралыг хүлээн авсан. Библийн зөгнөлийн үгтэй зууралдсан Фарисайчууд бүгд хэдийнэ ирчихсэн байгаа Мессиа буюу Эзэн Есүст энгийн хүн мэт хандаж, Эзэн Есүсийг үгүйсгэж, эсэргүүцэн, ялласан бөгөөд эцэст нь Эзэн Есүсийг цовдолсон. Тиймээс тэд Бурханаар шийтгүүлсэн юм. Дүү минь, бид Эзэний ирэлтийг анхааралтай авч үзэх ёстой. Бид Бурханыг хүндэтгэсэн зүрх сэтгэлтэй байх ёстой. Чи юу ч хийсэн бай, амархан бүү шийд! гэж хэлэв.

2020/01/21

Христийн чуулганы кино “Шударга зан хэзээ ч буруутдаггүй” Үнэнч хүн байх нь үнэхээр аз жаргалтай




Христийн чуулганы кино “Шударга зан хэзээ ч буруутдаггүй” Үнэнч хүн байх нь үнэхээр аз жаргалтай (Монгол хэлээр)

Ван Шинью нөхөртэйгөө хамт хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд эхэндээ шулуун шударга, мөс чанартайгаар дэлгүүрээ ажиллуулах гэж хичээсэн ч төдий л их мөнгө ололгүй, аж амьдрал нь маш хэцүү байлаа. Харин бизнес хийхдээ худал хэлж, хуурч мэхлэхэд түшиглэдэг бизнес эрхлэгчид байр, машин авч, хангалуун амьдралаар амьдарч байгааг хараад, тэд ард хоцрохгүй гэж шийдэв. Тэр хоёр бусдыг дуурайн нийгмийн чиг хандлагыг дагаж, худал хуурмаг, заль мэхээр бизнес хийж эхэллээ. Хэдэн жилийн дараа тэд бага зэрэг мөнгө олсон ч, мөс чанар нь үргэлж түгшиж, зүрх сэтгэлд нь хоосон санагдаж байв. Дараа нь тэр хоёр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг уншин, улмаар Бурхан үнэнч хүмүүст дуртай, харин зальхай хүмүүсийг жигшдэг болохыг олж мэдэн, үнэнч хүмүүс Бурханы ерөөлийг хүлээн авдаг болохыг ойлгожээ. Гэсэн хэдий ч тэд бас ертөнц дэх ёрын муу, хар бараан байдлыг хараад, шулуун шударгаар бизнес хийгээд мөнгө олж чадахгүй байх вий, тэр ч бүү хэл мөнгөө алдах вий гэж санаа зовсон боловч худал хуурмаг, заль мэх ашиглан үйлчлүүлэгчдээ хуурсан хэвээр байвал ингэснийх нь төлөө Бурхан тэднийг жигшинэ гэдгийг мэдэж байв... Хэд хэдэн удаагийн бэрхшээл, бүтэлгүйтлийн дараа тэр хоёр эцэст нь Бурханы үгийн дагуу үнэнч хүмүүс байхаар шийдэж, Бурханы ерөөлийг хүлээн аваад гайхширна. Тэдний бизнес дэгжин дээшлээд зогсохгүй, тэд ч үнэнч хүмүүс байхын амар амгалан, аюулгүй байдлыг эдлэх болжээ.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...