Showing posts with label Шүүлт. Show all posts
Showing posts with label Шүүлт. Show all posts

2020/06/19

Бурханы үгийн магтан дуу “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол” (үгтэй)


Эцсийн өдрүүдэд гай гамшиг улам бүр ноцтой болж байна. Бид гамшгаас ѳмнѳ ѳргѳгдѳж, Бурханаар хамгаалагдахын тулд хэрхэн жинхэнээсээ гэмших хэрэгтэй вэ? Бидэнтэй холбогдож, онлайнаар ярилцахыг хүсэж байна. 

Бурханы үгийн магтан дуу  “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол” (үгтэй) 
Бурхан шүүлтийн ажлаа хийхдээ
хоёр, гуравхан үгээр
хүний уг чанарыг тодорхой болгодоггүй,
харин аажмаар удаан хугацааны турш илчилж,
харьцаж, засдаг
энэ төрлийн анагаалтыг   энгийн үгээр орлуулж болохгүй,
харин хүнд огт байдаггүй үнэнээр орлуулдаг.
Зөвхөн ийм ажлыг шүүлт гэж үздэг,
зөвхөн ийм шүүлтээр л хүн Бурханыг
зүрхээрээ болон амаараа дуулгавартай дагаж,
Түүний тухай жинхэнэ мэдлэгийг өгдөг.

Шүүлтийн ажил нь хүнд Бурханы дүр төрх болон
өөрийнх нь тэрслүү байдлын талаар мэдлэг өгдөг.
Энэ нь түүнд Бурханы ажлын хүсэл, зорилго,
хүний ойлгохгүй нууцлаг байдлын тухай заадаг.
Ингэснээр хүн өөрийн гэмт завхрал,
муу муухайгаа олж хардаг.
Зөвхөн ийм ажлыг шүүлт гэж үздэг,
зөвхөн ийм шүүлтээр л хүн Бурханыг
зүрхээрээ болон амаараа дуулгавартай дагаж,
Түүний тухай жинхэнэ мэдлэгийг өгдөг.

Бурханы ажлын эдгээр үр нөлөөг
шүүлтийн ажил л авчирдаг.
Бодит байдалд,
энэ бүхэн Бурханы үнэн, зам болон амийг
Түүнд итгэсэн хүн бүрт   нээж өгөхийн төлөө билээ.
Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм.
Зөвхөн ийм ажлыг шүүлт гэж үздэг,
зөвхөн ийм шүүлтээр л хүн Бурханыг
зүрхээрээ болон амаараа дуулгавартай дагаж,
Түүний тухай жинхэнэ мэдлэгийг өгдөг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020/03/23

Христийн магтан дуу “Бурхан хүнийг төгс болгохын тулд шалгаж, цэвэршүүлдэг” (үгтэй)


Христийн магтан дуу “Бурхан хүнийг төгс болгохын тулд шалгаж, цэвэршүүлдэг” (үгтэй)
Хэрэв чи Бурханд итгэдэг бол Түүнд захирагдан,
үнэнийг хэрэгжүүлж, үүргээ биелүүлэх ёстой.
Туулах ёстой зүйлээ ойлгох ёстой.
Шүүлт, сахилгажуулалтыг туулсан боловч чи
хэзээ Бурхан чамтай харьцаж, ахилгажуулж байгааг
хэлж мэдэхгүй бол эдгээр нь огт нэмэргүй.
Ганц удаа цэвэршүүлэлт туулах нь хангалтгүй
үргэлжлүүлээд, үргэлжлүүлээд л байх хэрэгтэй.
Хөөе Бурханыг хайрлах нь эцэс төгсгөлгүй, өү, өү.
Хөөе, энэ бол хил хязгааргүй хичээл.
Хүн дэх Бурханы ажил гайхалтай байх тусам
төдий чинээ үнэ цэнэ, утга учиртай байдаг.
Чиний хувьд ойлгомжгүй байх тусам,
үзэлтэй чинь таарахгүй байх тусам
Бурханы ажил чамайг улам байлдан дагуулж,
олж авч, төгс болгож чаддаг.

Бурхан хүнийг цэвэршүүлэх үед хүн зовлон туулж,
Бурханыг улам хайрлаж, 
Бурханы хүч хүнээс улам их харагддаг.
Гэвч цэвэршүүлэлт нь бага байвал
хүний хайр бага, 
Бурханы хүч чадал түүнээс бага харагддаг.
Цэвэршүүлэлт, өвчин, зовлон их байх тусам
Бурханыг хайрлах хайр нь төдий чинээ гүнзгий
Бурханд итгэх итгэл нь төдий чинээ үнэнч,
Бурханы тухай мэдлэг нь илүү гүн, илүү гүн байна.
Хөөе Бурханыг хайрлах нь эцэс төгсгөлгүй, өү, өү.
Хөөе, энэ бол хил хязгааргүй хичээл.
Хүн дэх Бурханы ажил гайхалтай байх тусам
төдий чинээ үнэ цэнэ, утга учиртай байдаг.
Чиний хувьд ойлгомжгүй байх тусам,
үзэлтэй чинь таарахгүй байх тусам
Бурханы ажил чамайг улам байлдан дагуулж,
олж авч, төгс болгож чаддаг.

Агуу цэвэршүүлэлт, сахилгажуулалт туулдаг хүмүүс
Бурханыг гүнээ хайрлаж, илүү сайн мэддэг.
Нэг ч удаа харьцалт туулаагүй хүмүүс
зөвхөн өнгөц мэдлэгтэй байдаг.
Сахилгажуулж харьцсаны дараа
хүмүүс Бурханы тухай үнэн мэдлэгийг ярьдаг.
Хүн дэх Бурханы ажил гайхалтай байх тусам
төдий чинээ үнэ цэнэ, утга учиртай байдаг.
Чиний хувьд ойлгомжгүй байх тусам,
үзэлтэй чинь таарахгүй байх тусам
Бурханы ажил чамайг улам байлдан дагуулж,
олж авч, төгс болгож чаддаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020/01/24

Христийн магтаалын дуу “Бурханы гэсгээлт, шүүлт бол хайр гэдгийг мэдээрэй” (үгтэй)





Христийн магтаалын дуу “Бурханы гэсгээлт, шүүлт бол хайр гэдгийг мэдээрэй” (үгтэй)

Гэсгээлт, шүүлт нь хүний нүгэл,
махан биеийг шийтгэх зорилготой
цэвэршүүлэлт, өршөөлгүй илчлэлт боловч
энэ ажлын юу ч хүний махан биеийг яллаж,
сөнөөх зорилгогүй.
Үгийн хатуу чанд илчлэлт нь
чамайг зөв замд хөтлөхийн тулд байдаг.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.
Чи одоо тодорхой харах ёстой, тодорхой харах ёстой.
Шүүлтийн утга учрыг мэдэж, олон үзэл бодлоо орхи.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.

Бурханы ажил чамайг хэвийн амьдруулдаг,
чиний хүрч чадах зүйл билээ.
Ямар ч хүнд ачааг чамд өгөхгүй.
Ажил нь чиний хэрэгцээ, сул тал,
бодит биеийн хэмжээнд таардаг.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.
Чи одоо тодорхой харах ёстой, тодорхой харах ёстой.
Шүүлтийн утга учрыг мэдэж, олон үзэл бодлоо орхи.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.

Энэ ажлыг ойлгож чадахгүй бол чи урагшлахгүй.
Авралд тайтгар, чи ойлгож сэнхрэх ёстой.
Одоо чи тодорхой харж чадахгүй ч,
Бурхан чамд хатуу хандаж, үзэн ядсандаа
чамайг шүүдэг юм шиг санагдаж болох ч,
энэ нь Бурханы хайр, хамгаалалт билээ.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.
Чи одоо тодорхой харах ёстой, тодорхой харах ёстой.
Шүүлтийн утга учрыг мэдэж, олон үзэл бодлоо орхи.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.
Чи одоо тодорхой харах ёстой, тодорхой харах ёстой.
Шүүлтийн утга учрыг мэдэж, олон үзэл бодлоо орхи.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020/01/16

Магтаал ба мөргөлийн дуу “Бурханы шүүлт бол хайр” (дууны үгтэй)



Магтаал ба мөргөлийн дуу “Бурханы шүүлт бол хайр” (дууны үгтэй)

Эцэстээ хүн ямар гэрчлэл хийдэг вэ?
Тэд Бурхан бол зөвт гэдгийг
Тэр бол уур хилэн, гэсгээлт,шүүлт гэдгийг гэрчилдэг.
Хүн Бурханы зөвт байдлыг гэрчилдэг.
Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлт хэрэглэдэг.
Тэр хүмүүсийг хайрлаж, аварсаар ирсэн.
Гэвч Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ?
Шүүлт, сүр жавхлан, хараал ба уур хилэн.
Тэр Өөрийгөө хайрлуулахын тулд чамайг харааж,
махан биеийн мөн чанарыг мэдүүлдэг.
Чамайг сэрээж, өөдгүй байдлыг чинь мэдүүлэхийн тулд
Тэр чамайг гэсгээдэг.
Тиймээс Бурханы шүүлт, сүр жавхлан, хараал,
чиний дотор харуулдаг зөвт байдал,
Түүний хийдэг бүхэн чамайг төгс болгохын тулд юм.
Энэ бол та нарын дотор буй Бурханы хайр.

Өнгөрсөнд Бурхан хүнийг хараасан ч
тэднийг ёроолгүй нүхэнд хаяагүй,
үхүүлээгүй, итгэлийг нь цэвэршүүлсэн.
Бурханы зорилго нь тэднийг төгс болгох байсан.
Махан биеийн мөн чанар бол Сатаных.
Бурхан үүнийг үнэхээр зөв хэлсэн.
Гэвч Бурханы үйлдсэн зүйлс
Түүний айлдсанаар бүтдэггүй.
Тэр Өөрийгөө хайрлуулахын тулд чамайг харааж,
махан биеийн мөн чанарыг мэдүүлдэг.
Чамайг сэрээж, өөдгүй байдлыг чинь мэдүүлэхийн тулд
Тэр чамайг гэсгээдэг.
Тиймээс Бурханы шүүлт, сүр жавхлан, хараал,
чиний дотор харуулдаг зөвт байдал,
Түүний хийдэг бүхэн  чамайг төгс болгохын тулд юм.
Энэ бол та нарын дотор буй Бурханы хайр.
Тиймээс Бурханы шүүлт, сүр жавхлан, хараал,
чиний дотор харуулдаг зөвт байдал,
Түүний хийдэг бүхэн чамайг төгс болгохын тулд юм.
Энэ бол та нарын дотор буй Бурханы хайр.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


2020/01/10

“Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” киноны клип: Аврагдах нь ариусгагдахыг төлөөлж чадах уу?(Монгол хэлээр)

Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” киноны клип: Аврагдах нь ариусгагдахыг төлөөлж чадах уу?(Монгол хэлээр)
Библи ингэж зөгнөдөг: “Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрээ бичнэ” (Илчлэл 3: 12). “Тэгээд Еховагийн амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ” (Исаиа 62:2). Эцсийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтөнд “Төгс Хүчит Бурхан” нэртэйгээр илэрч шүүлтийн ажлыг Өөрийн гэр бүлийнхнээс эхлэн хийж, Өөрийн зөвт, сүр жавхлант, хилэнт зан чанарыг илчилнэ. “Төгс Хүчит Бурхан” гэдэг нэрний ач холбогдол нь асар их. Энэ нэрний ач холбогдлыг та мэдэх үү? Энэ видео танд хариулт өгөх болно.

2019/12/29

Эзэн Есүс золин авралын ажлыг дуусгасан: Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дууссан уу?

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ”.(Матай 7:21–23)

Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно.(Иохан 12:47-48)


“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.”(Иохан 16:12-13)
Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ.(1 Петр 4:17)
Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин авралын ажил хийсэн бөгөөд загалмай дээр байх үедээ “Гүйцэлдлээ” гэж хэлсэн. Иймээс хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн дуусаж, Эзэн Есүс бидний бүх нүглийг уучилсан бөгөөд Эзэнийг эргэн ирэхэд бид шууд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж олон итгэгч боддог. Гэвч Нигүүлслийн эрин үеийн хүмүүс нүгэлт уг чанартаа хүлэгдсээр, байнга нүгэл үйлдсээр байдаг ба улам бүр доройтсон. Библид: “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45). “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14) хэмээн бичсэн байдаг. Мэдээж Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил нь хүн төрөлхтний нүгэлт уг чанарыг бүрэн цэвэрлээгүй. Бүрэн аврал хүртэж, тэнгэрийн хаанчлалд орохыг хүсдэг хүмүүст Бурханы ажлын өөр нэг үе шат буюу бүрэн авралын ажил хэрэгтэй.
Холбогдолтой Бурханы үг

Хүний хувьд, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авсан ба Бурханы ажил бүрэн биелсэн гэж хүн бүхэн боддог. Үнэндээ, Бурханы хувьд Түүний ажлын жаахан хэсэг л биелэгдсэн юм. Тэр ердөө л хүн төрөлхтнийг золин аварсан; хүн дэх Сатаны муу муухайг өөрчлөх нь байтугай Тэр хүн төрөлхтөнийг байлдан дагуулаагүй. Тийм учраас Бурхан, “Хэдийгээр бие махбод болсон Миний махан бие үхлийн зовлон шаналлыг туулсан ч тэр нь бие махбодтой болсон Бурхан Миний бүх зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон, гэхдээ Тэр Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Тэр зөвхөн үүний нэг хэсгийг л хийсэн юм” хэмээн хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас

Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлтэн биш болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэн гэж тооцогдохгүй юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос

Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч хүн махан биед амьдарч нүглээс чөлөөлөгдөөгүй учраас үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, сатаны ялзарсан зан чанараа илчилж л чадна. Энэ бол хүний эцэс төгсгөлгүй нүгэл үйлдэж, уучлуулдаг амьдрал юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар, нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч гэсэн энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн. Тухайлбал, хүмүүс Моабын үр удам гэдгээ мэдэх үедээ гомдоллох үг хэлж, амийг эрэлхийлэхээ больж, бүрмөсөн идэвхгүй болдог. Хүмүүс Бурханы ноёрхол дор бүрэн захирагдаж чадахгүй байсаар байгааг энэ нь харуулдаггүй гэж үү? Энэ нь яг нарийндаа сатаны завхарсан зан чанар биш гэж үү? Гэсгээлтэнд өртөөгүй байх үедээ чи гараа бусдынхаас, бүр Есүсийнхээс ч илүү өндөр өргөж байсан. Тэгээд чи чанга дуугаар ийнхүү хашхирсан: “Бурханы хайртай хүү бай! Бурханы ойр дотнын хүн бай! Сатанд сөгдөхийн оронд бид үхэхийг илүүд үзнэ! Хөгшин Сатаны эсрэг бос! Агуу улаан лууны эсрэг бос! Агуу улаан луу бүрмөсөн нуран унах болтугай! Бурхан биднийг бүрэн төгс болгох болтугай! Хашхираан чинь хэнийхээс ч илүү чанга байсан. Харин дараа нь гэсгээлтийн цаг үе ирэхэд хүмүүсийн завхарсан зан чанар дахин нэгэнтээ илчлэгдсэн юм. Тэгээд тэдний хашхираан намжсан ба шийдэмгий байдал нь бүтэлгүйтсэн. Энэ бол хүний завхрал; энэ нь нүглээс илүү гүн нэвчсэн ба Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-өөс

Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгаар л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт угийн чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-өөс

Би ямар төрлийн хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч, хэрвээ эцэстээ өрөвдмөөр бохир заваан хэвээр байвал—Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгоогүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж чадахгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

2018/05/17

Зургаа дахь айлдвар

Зургаа дахь айлдвар
Зургаа дахь айлдвар

Сүнсний доторх хэрэг явдалд, чи машид нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй; Миний үгсэд, чи маш анхааралтай байх ёстой. Чи Миний Сүнс болоод бие махбодыг, Миний үгс болоод Миний бие махбодыг хуваагдашгүй бүхэл нэгэн мэт харж чадах тэрхүү төлөв байдлыг зорих хэрэгтэй, ингэснээр бүх хүн төрөлхтөн Миний өмнө Намайг сэтгэл хангалуун байлгаж чадах болно. Би орчлон ертөнц дээр Өөрийн хөлөөр алхалж, харцаа харааныхаа багтаамжаар тэлж, хүний туршлагын чихэрлэг, исгэлэн, гашуун, аагтай амтыг амталж хүн төрөлхтний дунд Би алхсан, гэхдээ үнэндээ хүн хэзээ ч Намайг таниагүй, Намайг алхалж одоход ч анзаараагүй. Учир нь Би чимээгүй байж, ямар ч ер бусын үйл хэргийг үйлдээгүй, иймээс хэн ч, хэзээ ч Намайг үнэндээ хараагүй. Юмс урьд байсан шигээ байхаа больсон: Би бүтээлийн эхлэлээс хойш дэлхий ертөнцийн хэзээ ч харж байгаагүй зүйлсийг хийж, эрин үеүдийн туршид, хүний хэзээ ч сонсож байгаагүй тийм үгсийг хэлэх гэж байна, учир нь Би бүх хүн төрөлхтнөөс Намайг махан биед байхад мэдэхийг шаарддаг. Энэ бол Миний удирдлагын алхмууд бөгөөд хүн төрөлхтөнд энэ талаарх өчүүхэн төдий ч таамаг байдаггүй. Би энэ талаар илэн далангүй ярьсан ч хүн оюун санаандаа мунгинасаар байдаг болохоор тэдгээрийг түүнд нэг бүрчлэн нарийвчлан илэрхийлэх боломжгүй байдаг. Энд хүний хөөрхийлөлтэй дорой байдал оршино, үгүй гэж үү? Энэ нь Миний түүнд засч залруулахыг хүсэж байгаа яг тэр зүйл юм, үгүй гэж үү? Энэ бүх он жилүүдэд Би хүн дээр юу ч хийгээгүй; энэ бүх он жилүүдэд Миний махбод болсон биетэй шууд холбоотой байсан хүмүүс хүртэл Миний бурханлаг чанараас шууд гарч ирэх дуу хоолойг хэзээ ч сонсож байгаагүй. Иймээс Миний талаарх мэдлэг хүмүүст дутмаг байх нь гарцаагүй, гэхдээ эрин үеүдийн туршид энэ зүйл дангаараа хүн төрөлхтний Намайг гэх хайранд нөлөөлөөгүй. Одоо харин Би та нарт тоолж баршгүй олон тооны хачин, тайлагдашгүй ажил авчирч бас маш олон үг хэлсэн. Гэсэн ч, иймэрхүү нөхцөл байдлын дор ч гэсэн маш олон хүмүүс Намайг нүүрэн дээр минь эсэргүүцэж байна. Би чамд цөөн хэдэн жишээг дурдъя:
Чи өдөр бүр Миний санааг ухаарч, амийг мэдрэх гэж тодорхойгүй Бурханд залбирдаг. Гэхдээ Миний үгс яг доош бууж ирэх үед чи тэдгээрийг өөрөөр хардаг: Чи Миний үг болон Миний Сүнсийг хуваагдашгүй нэгэн зүйл мэт үздэг боловч Над шиг хүн ийм төрлийн үгс хэлэх чадваргүй, харин ч тэдгээр нь Миний Сүнсний дамжуулалтын үр дүн юм хэмээн бодож хүнийг нь хажуу тийш өшиглөдөг. Энэ мэт нөхцөл байдлын талаар чи яаж мэдэх юм бэ? Чи Миний үгэнд тодорхой хэмжээгээр итгэдэг ч Миний өмссөн махан биеийн тухайд их бага хэмжээгээр өөрийн гэсэн үзэл санаатай байдаг ба энэ талаар чи өдрөөс өдөрт нухацтай бодож: “Яагаад Тэр аливаа зүйлсийг ингэж хийдэг вэ? Энэ Бурханаас ирдэг гэж үү? Боломжгүй! Миний бодлоор, Тэр надтай нэлээд адилхан, яг л эгэл, жирийн хүн шиг” гэж хэлдэг. Дахин хэлэхэд, чи ийм нөхцөл байдлыг хэрхэн тайлбарлах вэ?
Миний дээр зүйлийн тухайд гэвэл та нарын дунд үүгээр тоноглогдоогүй хэн нэгэн хүн байна уу? Үүнийг эзэмшдэггүй хүн байна уу? Энэ нь магадгүй чи яг л өөрийн өмчийн нэг хэсгийг барьчихаад, энэ бүх цаг хугацаанд үүнийг тавьж явуулах дургүй байгаа мэт харагддаг. Тэр ч бүү хэл чи идэвхтэй хүчин чармайлт гаргахыг хүсдэггүй; үүний оронд чи Намайг биечлэн ажил хийхийг хүлээдэг. Үнэнийг хэлэхэд, Намайг эрж хайхгүйгээр Намайг амар хялбар мэдэж авсан нэг ч хүн байхгүй. Үнэн хэрэгтээ, Би үүнийг чамд ойлгуулахын тулд өөр өөр өнцгөөс жишээ татаж чадах учраас эдгээр нь та нарт сургаал айлдаж буй өнгөц үгс биш билээ:
Петрийг дурдмагц, хүн бүр магтаалаар дүүрч, Петрийн тухай энэ бүх түүхийг буюу хэрхэн тэр Бурханыг мэдсээр байж гурвантаа үгүйсгэж, түүнчлэн Сатанд үйлчилж, улмаар Бурханыг туршсан, гэхдээ эцэстээ Түүний төлөө толгойгоо доош харуулж загалмайд цовдлогдсон гэх мэтийг тэр дороо санацгаадаг. Одоо Би та нарт Петр Намайг хэрхэн мэдэж, түүний эцсийн үр дүн ямар байсныг аминчлан ярьж өгье. Петр гэгч энэ хүн гойд сайн хэв чанартай хүн байсан, гэхдээ түүний нөхцөл байдал Паулынхаас өөр байлаа. Түүний эцэг, эх Намайг хавчдаг байсан бөгөөд тэд Сатанд эзэмдүүлсэн чөтгөрүүдэд харьяалагддаг байсан, энэ шалтгааны улмаас тэд энэ замыг Петрт дамжуулсан гэж хэн ч хэлж чадахгүй юм. Петр хурц сэргэлэн, төрөлхийн оюуны чадавхтай, хүүхэд байхаасаа эцэг эхдээ хэт хайрлагддаг байсан; харин өсөж том болсныхоо дараа тэр тэдний дайсан болсон, учир нь тэр үргэлж Намайг мэдэхээр эрэлхийлдэг байсан ба энэ нь түүнийг эцэг эхийгээ орхиход хүргэсэн. Үүний учир нь тэр юуны түрүүнд, тэнгэр, газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, бүх эерэг зүйлс Бурханаас үүдэлтэй ба Сатаны ямар ч боловсруулалтаар дамжихгүйгээр Түүнээс шууд ирдэг гэдэгт итгэдэг байсан юм. Товойлгогч болон үйлчлэх эцэг эхийнх нь сөрөг жишээ байснаар энэ нь түүнийг Миний хайр, энэрлийг илүү амархан таних боломжтой болгож, улмаар Намайг илүү ихээр эрж хайх хүслийг нь өдөөсөн юм. Тэр зөвхөн Миний үгсийг идэж, уухаар зогсохгүй харин ч Миний санаа зорилгыг ухаарахад анхаарлаа ихэд хандуулсан бөгөөд өөрийн бодолдоо байнга хашир, болгоомжтой байсан, ингэснээр тэр үргэлж өөрийн сүнслэг оршихуйдаа гярхай сүхээтэй байж, Миний таалалд нийцүүлж бүхнийг хийдэг байсан. Жирийн амьдралд, тэр өөрийгөө илүү их хүчин чармайлт гаргахад түлхэц өгөхийн тулд бусдын өнгөрсөнд гаргасан алдааны сургамжийг өөртөө нэгтгэхэд анхаарлаа хандуулж, алдааны торонд унахаас машид айж байв. Тэрээр мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүмүүсийн итгэл болон хайрыг өөрийн болгоход анхаарлаа сайтар хандуулсан. Ийм байдлаар тэр зөвхөн сөрөг талуудад ч биш, харин ч үүнээс илүү чухал нь өөрийнхөө өсөлтийн үйл явцыг эерэг талаар хурдлуулж, Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадсан юм. Ийм ч учраас, тэр өөрт байгаа бүхнээ Миний гарт хэрхэн өгснийг төсөөлөхөд хэцүү биш, бүр идэж, хувцаслаж, унтаж байхдаа, ер нь хаана ч байхдаа тэр өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйлс дээр Намайг сэтгэл хангалуун байлгасан суурин дээрээ Миний өгөөмөр хишгийг эдэлсэн. Маш олон удаа Би түүнийг шалгалтанд оруулсан ба мэдээж энэ нь түүнийг хагас үхлүүт байдалтай болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд, тэр хэзээ ч Надад итгэх итгэлээ алдаж, Надад урам нь хугараагүй. Намайг түүнд өөрийг нь орхисон гэж хэлэх үед ч гэсэн тэр зүрх сэтгэлдээ мохож, цөхрөлд автаагүй, харин ч Намайг гэсэн хайраа биелүүлэхийн тулд өөрийн зарчмыг өмнөхтэйгээ адилаар гүйцэтгэсэн. Би түүнд үүнийг хэлэхдээ хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг сайшаагаагүй, харин эцэстээ түүнийг Сатаны гарт хаях байсан. Түүний махан биед хүрээгүй, зөвхөн үгийн арга барилаар явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: Өө Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлсийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйлс байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, миний зүрх сэтгэл Таны өршөөлд машид баярлана; Та надад шүүлт хийхийг хүсэх үед хэдий би үнэ цэнэгүй байсан ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг бүр илүү их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгарлыг олдог. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн агаад дуртай байх болно. Өө, Төгс Хүчит Нэгэн минь! Мэдээж Та Өөрийгөө надад харуулахыг үнэхээр хүсэхгүй байгаа биш биз дээ? Мэдээж би үнэхээр Таны шүүлтийг хүлээн авах үнэ цэнэгүй биш биз дээ? Магадгүй Таны харахыг хүсэхгүй байгаа зүйл надад байсаар байгаа юм гэж үү? Ийм төрлийн шалгалтан дунд хэдий Петр Миний санааг яг таг ухаарч чадаагүй ч, Надаар ашиглагдах нь (зөвхөн Миний шүүлтийг хүлээн авч, ингэснээр хүн төрөлхтөн Миний сүр жавхлан, уур хилэнг үзэх байсан ч бай) нэр төр, хувийн алдрын хэрэг гэж тэр үзсэн нь илэрхий бөгөөд шалгалтад орсондоо ердөө гутраагүй юм. Миний өмнө үнэнч байсныхаа улмаас, түүнд хайрласан Миний ерөөлийг хүртсэн учраас тэр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд жишээ, үлгэр дууриал болсон билээ. Энэ нь чухамдаа та нарын дагавал зохих үлгэр жишээ биш гэж үү? Энэ удаа та нар, Би яагаад Петрийн талаар ийм урт зүйлийг яриад байгааг ойлгохоор хичээн сайтар бодох хэрэгтэй. Энэ нь та нарын биеэ авч явах ёс зүй болох ёстой.
Хэдийгээр Намайг мэддэг маш цөөн хүмүүс байдаг ч, үүнээс болж Би Өөрийн уураа хүн төрөлхтөнд гаргахгүй, учир нь хүн төрөлхтөнд маш олон дутагдал байдаг учраас тэдний хувьд Миний хүссэн түвшинд хүрэхэд хэцүү байдаг. Тиймээс Би өнөөдрийг хүртэл мянга мянган жилийн турш хүн төрөлхтнийг уучилсаар ирсэн. Гэхдээ Миний уучлалын улмаас та нар өөрсдийгөө өөгшүүлэхэд бэлэн биш байх болно гэж Би найдаж байна; харин ч Петрээр дамжуулан та нар Намайг мэдэж авч, Намайг эрж хайх ёстой ба Петрийн түүхээр дамжуулан, урьд хожид байгаагүй байдлаар илчлэлийг хүлээн авч, ийм маягаар хүн төрөлхтний өмнө нь хүрч байгаагүй түвшинд хүрэх ёстой. Орчлон ертөнц болон хязгааргүй уудам огторгуй даяар орших тоо томшгүй олон бүтээл, газар, тэнгэр дэх тоо томшгүй олон зүйлс нэг бүрчлэн Миний ажлын сүүлийн үе шатны төлөө бүх хүч чадлаа зориулж байгаа. Та нар Сатаны хүчээр ийш тийш жолоодуулж, хажуугийн ажиглагчид болоод үлдэхийг мэдээж хүсэхгүй биз дээ? Сатан Миний талаар хүмүүсийн зүрх сэтгэлдээ тээдэг мэдлэгийг байнга ховх сорж, бас байнга шүдээ ярзайлган, хумсаа гарган, сүүлчийн үхлийн тулаандаа ороход бэлэн байдаг. Та нар энэ мөчид түүний зальжин ов мэхэнд олзлогдохыг хүсэж байна уу? Та нар Миний ажлын сүүлийн хэсэг дуусах энэ мөчид, өөрийнхөө амийг таслахыг хүсэж байна уу? Мэдээж та нар Намайг өршөөл энэрлээ дахиад нэг удаа хүртээхийг хүлээсээр байгаа биш биз дээ? Намайг мэдэхээр эрж хайх нь гол зүйл, гэхдээ та нар бодит хэрэгжүүлэлтэнд анхаарал хандуулахаа умартах ёсгүй. Та нар Миний удирдамжийг дагаж, өөрсдийн хүсэл тэмүүлэл, бодол санааг анхаарахаа болино гэж найдсандаа Би шууд Өөрийнхөө үгээр та нарт илчилж байна.
1992 оны 2 дугаар сарын 27
Дэлгэрэнгүй Үзэх : Магтан дуу | “Бурхан Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд бие махбодтой болсон”

2018/05/11

Монгол шинэ магтан дуу | “Бурханы хүн төрлөхтнийг өрөвдөх сэтгэл” | Эзэний хайр


“Өрөвдөх” гэдэг нь өөр өөрөөр ойлгогддог Хайрлах, хамгаалах, халамжлах гэсэн утгатай “Өрөвдөх” гэдэг нь гүн холбоотой Энэ нь асрах гэсэн утгатай, дэндүү их асрах нь өвдөлт үүсгэнэ Бүхэлдээ энэ нь хайр, энхрийлэлийн тусгал, эсвэл Хэзээ ч хаяхгүй гэсэн мэдрэмжийн илэрхийлэл юм Энэ бол Бурханы өршөөл, хүнд хүссэн Түүний тэвчээр юм Бурхан хэдийгээр хүмүүст энгийн үг хэрэглэдэг ч энэ нь Түүний дуу хоолой, хүнд хандсан хандлагыг тээдэг Бурханыг ярихад энэ бүхэн бүгд илчлэгддэг Ниневегийн гудамж Содомтой адил бузартаж, хорон санаа, харгис хүмүүсээр дүүрэн байлаа Гэвч тэд наминчилсан учраас Бурханы сэтгэл өөрчлөгдөн, тэднийг устгахгүйгээр шийдлээ Бурханы үг болон Түүний заавраар тэдний хандлага Содом хотыхноос өөр байлаа Бурханд тэд бүрэн захирагдаж, үйлдсэн нүглээ үнэнчээр наминчилсан Тэд бүх талаар чин сэтгэлээсээ хандсан Тиймээс Бурхан дахин нэг удаа Өөрийн өрөвдөх сэтгэлээ тэдэнд үзүүлсэн “Үг нь махбодоор илэрсэн” номоос
Дэлгэрэнгүй Агуулга:
Филаделфи дахь чуулган нэгэнт бий болсон | “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил”
Хаанчлалын сайн мэдээ | “Шившлэгээс чөлөөлөгдөх нь” | Эзэний хаан ширээний өмнө хүргэгдэх
Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”
Их Эзэн бол миний Амьд Аврагч | “Хэрэв Бурхан намайг авраагүй бол” | Христ сүмийн магтал дуу



2018/04/27

Монгол магтан дуу | “Бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажлыг хийдэг”


Бурханы махбодоор хийдэг ажил нь сүр хүчтэй ч бус нуугдмал ч биш Нэг дээр нэгийг нэмэхэд хоёр байдаг шиг жинхэнэ бодитой, Энэ нь нууц биш бас хоёр нүүртэй ч бус Бүх хүмүүс бодит үнэнийг харж, Үнэн, мэдлэгийг тэд олдог. Ажил дуусахад Түүний тухай хүмүүсийн мэдлэг шинэчлэгдэнэ Бурханыг үнэхээр хайдаг хүмүүс Түүний тухай бүх үзлээ гээнэ Энэ бол зөвхөн Хятадуудад үзүүлэх Түүний ажлын нөлөө биш, Бүх хүн төрлөхтнийг байлдан дагуулах Түүний ажлыг тусгадаг Учир нь энэ махбод Түүний ажил, Түүний бүх зүйл байлдан дагуулах ажилд тустай Тэдгээр нь өнөөдөр болон маргааш Түүний ажилд тустай Энэ махан бие нь бүх хүн төрлөхтнийг байлдан дагуулна бас бүх хүн төрлөхтнийг олж авна Бурханыг таньж, дагаж ойлгохоос өөр эрхэм ажил гэж үгүй Бурханыг үнэхээр хайдаг хүмүүс Түүний тухай бүх үзлээ гээнэ Энэ бол зөвхөн Хятадуудад үзүүлэх Түүний ажлын нөлөө биш, Бүх хүн төрлөхтнийг байлдан дагуулах Түүний ажлыг тусгадаг “Үг нь махбодоор илэрсэн” номоос

Дэлгэрэнгүй Үзэх :  Аврагч Эзэний дахин ирэлтийг угтан аваарай | “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”

Бурханы сүмийн магтан дуу | “Замын туршид Та хамт явдаг” | Эзэн Есүс бол миний хоньчин

Хаанчлалын сайн мэдээ | “Шившлэгээс чөлөөлөгдөх нь” | Эзэний хаан ширээний өмнө хүргэгдэх

2018/04/26

Загалмайн агуу хайр | “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх” | Бурханы айлдвар


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний нүглийг төлөөх Миний тахил буюу Есүс байсан юм. Тэдний мэддэг бүхэн нь Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байдаг гэдэг бөгөөд тэдний харсан бүхэн нь Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байв. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон юм.”

Дэлгэрэнгүй Үзэх : Христийн сүмийн магтан дуу | “Бурханд зүрх сэтгэлээ нээх үед” | Эзэний гэрэлд амьдарна

Харагтун, Эзэн дахин ирсэн | “Бурхан шүүлтээр бууж ирнэ” | Христ сүмийн магтан дуу

Бурханы сүмийн магтан дуу | “Замын туршид Та хамт явдаг” | Эзэн Есүс бол миний хоньчин

2018/04/24

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн:“Хэлбэр дүрс, бүтцийн хувьд ямар ч ялгаатай байсан бүх бүтээлийн хувьд амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг. Чи ямар ч төрлийн амьд амьтан байсан бай Бурханы тогтоож өгсөн амийн замаас хазайж чадахгүй. Ямар ч тохиолдолд Миний хүсэж байгаа бүхэн бол, хүн яаж ч чармайн тэмцэх нь хамаагүй Бурханы анхаарал халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хүлээн авах учиртай байсан бүхнээ хүлээн авч чадахгүй гэдгийг ойлгох явдал юм. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдралын үнэ цэнийн мэдрэмжээ алддаг ба амийн зорилгын талаарх мэдрэмжээ алддаг. ”

Дэлгэрүүлж унших :

 Магтан дуу 2018 | “Хоёр мянган жилийн хүсэл” | Чи Их Эзэний угтаж авсан уу?

Христийн сүмийн шинэ дуу | “Бурханы ажлын хүрэхийг зорьдог эцсийн үр дүн” | Эзэнээ хайрлан хүндлэе




2018/04/23

Аврагч Эзэний дахин ирэлтийг угтан аваарай | “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханы илрэлт гэдэг нь Тэрээр Өөрийн ажлаа хийхийн тулд газар дэлхий дээр биечлэн ирнэ гэсэн утгатай. Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, Өөрийн төрөлх аргаараа, нэгэн эринийг төгсгөж, нөгөө эринийг эхлүүлэх ажлаа явуулахын тулд Тэр хүмүүсийн дунд бууж ирдэг. Ийм байдлаар илрэх нь ямар нэг ёслолын хэлбэр биш. Энэ нь шинж тэмдэг, дүр зураг, гайхамшиг, эсвэл агуу их үзэгдэл биш, тэр ч байтугай ямар нэг төрлийн шашны үйл явц ч биш юм. Энэ нь хүрч, харж болох үнэн бодит нөхцөл байдал юм. Ийм илрэлт нь тодорхой үйл явцыг дагахын төлөө биш эсвэл богино хугацааны ажил хэргийн төлөө ч биш; харин Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын үе шатны төлөө байдаг. Бурхан илрэх нь үргэлж утга учиртай ба үргэлж Түүний удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой байдаг. Энэ илрэлт нь Бурханы удирдамж, дагуулалт ба хүний гэгээрлээс шал өөр байдаг. Бурхан Өөрийгөө илчлэх бүрдээ агуу ажлын үе шатыг хэрэгжүүлдэг. Энэ ажил нь өөр ямар ч үеийнхээс өөр. Үүнийг хүн төсөөлөхийн аргагүй бөгөөд үүнийг хүн хэзээ ч мэдэрч туулж байгаагүй. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг дуусгадаг ажил бөгөөд энэ нь хүн төрөлхтний авралын төлөөх шинэ, сайжруулсан хэлбэрийн ажил юм; цаашлаад, энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачих ажил юм. Тэр нь Бурханы илрэлтийн утга учир юм.”
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Дэлгэрэнгүй Агуулга : Христийн сүмийн магтан дуу | “Бурхан бидний дунд чимээгүй ирсэн” | Эцсийн өдрүүдийн шүүлд эхэлсэн


2018/04/22

Магтаалын найрал дуу | Эзэний хаанчлал дэлхий дээр бууж ирснийг магтацгаая



Хаанчлалын сүлд дуулал (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирдэг Хүмүүс Бурханыг сайшааж, хүмүүс Бурханыг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэдэг. Хаанчлал дэлхий дээр бууж ирдэг. Хүмүүс Бурханыг сайшааж, хүмүүс Бурханыг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэж, бүх хүн Бурханы үйл хэргийг харахын тулд нүдээ нээдэг. Хаанчлал дэлхий дээр буун ирдэг, Бурханы үнэн бие баялаг агаад өгөөмөр (баялаг агаад өгөөмөр). Хэн үүнийг тэмдэглэхгүй байх юм бэ? (Хэн үүнийг тэмдэглэхгүй байх юм бэ?) Хэн үүний төлөө баяртайгаар бүжиглэхгүй байх юм бэ? (Хэн үүний төлөө баяртайгаар бүжиглэхгүй байх юм бэ?) Өө, Сион! (Өө, Сион!) Өө, Сион! (Өө, Сион!) Бурханыг магтахын тулд ялгуусан далбаагаа өргө! Ялалтын ялгуусан дуугаа дуулж, Бурханы ариун нэрийг түгээ! Газар дээрх бүх зүйл ээ! Одоо Бурханы тахил болохын тулд өөрсдийгөө ариусга! Тэнгэр дэх одод оо! Одоо өөрсдийн байранд эргэн очиж огторгуйд Бурханы агуу байдлыг харуул! Дуундаа Түүнийг гэсэн эцэс төгсгөлгүй хайр, хүндлэлийг илэрхийлж байгаа газар дээрх хүмүүсийн дуу хоолойг Бурхан анхааралтай сонсож байна! Энэ өдөр, бүх зүйл шинэчлэгдэхийн сацуу Бурхан газар дээр алхахаар ирдэг. Энэ мөчид цэцэгс цэцэглэж, шувууд жиргэж, бүх зүйл баяслаар дүүрэн байна! шувууд жиргэж, бүх зүйл баяслаар дүүрэн байна! Хаанчлалын ёслолын буудлагын дуунаар Сатаны хаанчлал нуран унаж, хаанчлалын сүлд дууллын цуурайтсан дахилтанд сүйрч байна. Энэ нь тэгээд хэзээ ч дахин өөдлөхгүй! Газар дээрх хэн өндийн босож, эсэргүүцэж зүрхлэх билээ? Газар дээр бууж ирэнгээ Бурхан шатаалтыг авчирдаг, уур хилэнг авчирдаг, бүх гай гамшгийг авчирдаг, бүх гай гамшгийг авчирдаг. Газар дэлхийн хаанчлалууд бол одоо Бурханы хаанчлал! Тэнгэр дээр үүлс хөлбөрөн нүүгэлтдэг; тэнгэрийн дор (тэнгэрийн дор), тэнгэрийн дор (тэнгэрийн дор) гол, нуурууд долгиолон уярам аялгууг урсгадаг. Ичсэн амьтад ичээнээсээ гарч, зүүрмэглэж буй бүх хүн Бурханаар сэрээлгэдэг. Бүх хүний хүсэн хүлээсэн өдөр эцэстээ ирлээ! Тэд хамгийн сайхан дууг Бурханд өргөж байна! Бурханд! Бурханд! ... “Үг нь махбодоор илэрсэн” номоос

Хамгийн их үзсэн :  Төгс Хүчит Бурханы Чуулган Магтан дуу | “Бурхан зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг удирдагч” цор гагц Эзэнд мөргөгтүн



2018/04/21

Эзэний нигүүлсэл | “Бурханы аврахаар зорьж буй хүн төрлөхтөн” | Сайн мэдээний магтан дуу


Хүн төрлөхтөн няцлагдажээ, тэднийг Сатан няц гишгэжээ. Тэд эхний бүтээл, Адам, Ева байхаа больжээ. Тэд одоо Бурханы эсрэг үзэл, мэдлэг төсөөллөөр дүүрч, завхарсан зан чанараар бялхжээ. Гэсэн ч хүн төрлөхтөн Бурханы нүдэнд Өөрийх нь бүтээл хэвээр харагдана. Бурханы нүдэнд хүн төрлөхтөн Өөрийх нь бүтээл хэвээр харагдана. Хүн төрлөхтнийг Өөрийнхөө зохион байгуулалтаар Бурхан захирсаар байна. Хүн төрлөхтөн Бурханы тогтоосон замналаар амьдардаг. Бурханы нүдэнд хүн төрлөхтөн Сатаны явуулганд ялзарч харагдана. Хүн бохирдож, өлсөн, нас ахиж, оюун самуурчээ. Хүний бүх үйлдэл, зөн билэг хэвээр үлдэнэ. Ийм хүн төрлөхтнийг Бурхан аварна. Ийм хүн төрлөхтнийг Бурхан аварна. Хүн төрлөхтөн, хүмүүс дуудлага сонсон, Бүтээгчийнхээ дууг сонсон, Түүний дуу хоолойг сонсоод, өндийн зогсож, дуу гарсан газрыг яаран олно. Хүн төрлөхтөн Бүтээгчээ хармагц буруу бүхнийг хаян, Бурханд бүхнээ зориулахаар Түүний өмнө бүх амийг тавина. Бүтээгчийн чин сэтгэлийн үгийг хүн төрлөхтөн зүрхэндээ ойлгомогц, Сатаныг хаяж одон Бүтээгчийн талд зогсоно. Бузар бүхнээ хүмүүн бүрэн угааж ариусаад Бүтээгчээсээ хангалт дахин нэг хүртэж ухаан бодол нь сэргэнэ. Үүний дараа тэр Бүтээгчийн ноёрхолд үнэнээсээ, жинхэнээсээ эргэн орно. Үүний дараа тэр Бүтээгчийн ноёрхолд үнэнээсээ, жинхэнээсээ эргэн орно. Хүн төрлөхтөн, хүмүүс дуудлага сонсон, Бүтээгчийнхээ дууг сонсон, Түүний дуу хоолойг сонсоод, өндийн зогсож, дуу гарсан газрыг яаран олно. Хүн төрлөхтөн Бүтээгчээ хармагц буруу бүхнийг хаян, Бурханд бүхнээ зориулахаар Түүний өмнө бүх амийг тавина. Бурханд бүхнээ зориулахаар Түүний өмнө бүх амийг тавина. “Үг нь махбодоор илэрсэн” номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.



2018/03/21

Магтан дуу | "Бие махбодтой болсон Бурхан хамгийн хайр татам" | Ганц бурхан л хүнийг хайрладаг


Бурхан махбод болсоныхоо дараа хүн төрөлхтөний дунд амьдарч Хүний гажуудал, амьдралын нөхцөл байдлыг харсан. Махбод дахь Бурхан хүний хүчин мөхөсийг, хэчнээн өрөвдөлтэй болохыг нь гүнээ мэдэрсэн. Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн Газар дээр амьдарч, махбодтой болсоныхоо дараа Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Бурханы зүрх сэтгэлд удирдаж, аврахыг хүсдэг хүмүүс нь хамгийн эрхэм Тэр тэднийг бүхнээс илүү үнэлдэг. Хэдий Түүнээс урваж, шархлуулж байсан ч Тэр асар их төлөөс төлсөн Гэхдээ ямар ч гомдолгүй Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийдэг. Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Газар дээр амьдарсныхаа дараа, махбод болсныхоо дараа Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн. Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Газар дээр амьдарсныхаа дараа, махбод болсныхоо дараа Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. "Үг нь махбодоор илэрсэн" номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


2018/02/25

Төгсгөлгүй магтаал – А каппелла “Бурханы ажил биелэгдсэнийг магтан дуулъя”


Бурханы ажил биелэгдсэнийг магтан дуулъя Бурханы агуу ажил түргэн өөрчлөгддөг, төсөөлөхөд хэцүү, хүнд үнэмшилтэй. Таны эргэн тойрон өмнөх шигээ биш, бүх зүйл сайхан шинэ. Бүх зүйл сэргэж, бүгд шинэчлэгдэж, бүгд цэвэр боллоо. Бид дүүрэн баясалтайгаар Бурханыг магтан дуулъя, Түүнийг тэнгэрт тултал магтан дуулъя (тэнгэрт тултал магтан дуулъя). Түүнийг магтан дуулъя! Түүний нэрийг алдаршуулая! Бүх хүмүүс Бурханыг зүрх сэтгэлээсээ магтан дуулъя. Түүнийг магтан дуулъя! Түүний нэрийг алдаршуулая! Бүх хүмүүс Бурханыг зүрх сэтгэлээсээ магтан дуулъя. Халлелуяа! Бурханыг хайрладаг хүмүүс Түүнд үргэлж дуулгавартай байж, Түүний үгийн үнэн байдлыг амьдран үзүүлдэг. Гэм нүгэл, бохир бүхнээ хөөн зайлуулаад бүгд ариун болцгооно. Бурханы ариун нэрийг гэрчилж, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болгоно. Зөвт болоод ариун байдал энэ ертөнцийг дүүргэнэ, Бүх зүйл сайхан, шинэ байна. (Халлелуяа! ) Түүнийг магтан дуулъя! Түүний нэрийг алдаршуулая! Хөөр баяртай зүрх сэтгэлээсээ Түүнийг магтан дуулъя. Түүнийг магтан дуулъя! Түүний нэрийг алдаршуулая! Хөөр баяртай зүрх сэтгэлээсээ Түүнийг магтан дуулъя. Халлелуяа! Түүнийг магтан дуулъя! Түүнийг магтан дуулъя! Бурханы ажил биелэгдсэнийг магтан дуулъя, Бурхан бүрэн алдаршилаа, бүх ард Бурханыг дуулгавартай дагаж, тус тусын байриндаа зогсон өөр өөрийн үүргээ гүйцэтгэнэ, Бурханы үгэнд амьдарч, Түүнд мөргөн магтаал өргөе! Түүнтэй хамт тэд аз жаргалд умбана. (Халлелуяа! ) Түүнийг алдаршуулая! Хамтдаа бид Түүнийг алдаршуулна! Бидний магтан дуу хэзээ ч дуусахгүй. Түүнийг алдаршуулая! Хамтдаа бид Түүнийг алдаршуулна! Бидний магтан дуу хэзээ ч дуусахгүй. Түүнийг алдаршуулая! Хамтдаа бид Түүнийг алдаршуулна! Бидний магтан дуу хэзээ ч дуусахгүй. Түүнийг алдаршуулая! Хамтдаа бид Түүнийг алдаршуулна! Бидний магтан дуу хэзээ ч дуусахгүй! хэзээ ч дуусахгүй! "Хургыг дагаж шинэ дуу дуулъя" номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


2018/02/13

Халлелуяа, Эзэнээ магтан дуулцгаая | "Бурханы жинхэнэ хайр" | Христ сүмийн магтан дуу


Өөрийн Бурханы өмнө би дахин өнөөдөр зогсож байна. Түүний хайр татам царайг харах үед хэлэх зүйл зүрх сэтгэлд минь их. Өнгөрсөн үеийн тэнүүчлэлээ ардаа би орхичихсон. Түүний нигүүлслийн аз жаргал, баяр хөөрөөр Түүний үг намайг дүүргэдэг. Бурханы эелдэг зөөлөн үгс өсөхөд минь намайг усалж, тэжээдэг. Түүний хатуу үгс дахин зогсоход минь намайг урамшуулдаг Бурхан минь, Таны ерөөлийн улмаас бид өнөөдөр Танд зориулж дуулдаг. Та биднийг өргөсөн учраас бид өнөөдөр Танд магтаалаа өргөдөг. Биднийг хайрласан Төгс Хүчит жинхэнэ Бурхан! Бид Танд хайртай! Өө Бурхан минь! Бид үнэхээр хайртай! Насан туршдаа би Таны үгийг эдлэхийг хүсэж байна. Миний Бурхан, Тан руу би харж, өдөр бүр шинийг хайдаг. Та Өөрийн хүмүүсийг хайраар усалж, тэжээдэг. Та биднийг хөтлөн чөтгөрийн нөлөөнөөс холдуулдаг. Бурханы эелдэг зөөлөн үгс өсөхөд минь намайг усалж, тэжээдэг. Түүний хатуу үгс дахин зогсоход минь намайг урамшуулдаг. Бурхан минь, Таны ерөөлийн улмаас бид өнөөдөр Танд зориулж дуулдаг. Та биднийг өргөсөн учраас бид өнөөдөр Танд магтаалаа өргөдөг. Биднийг хайрласан Төгс Хүчит жинхэнэ Бурхан! Бид Танд хайртай! Өө Бурхан минь! Бид үнэхээр хайртай! Ах эгч нар аа! Өндийн босож, магтацгаая! Хамтдаа өнгөрүүлсэн энэ мөчөө нандигная. Махан биеийн ачаа, дөнгөнөөс чөлөөлөгдөж, Бурханыг гэсэн хайраа бодит үйлдлээрээ харуулж, бүх хүч, зүрх сэтгэлээрээ өөрсдийн үүргийг биелүүлцгээе. Бид Танд хайртай, Төгс Хүчит Бурхан минь! Бид хэзээ ч Таныг орхихгүй! Бурханы эелдэг зөөлөн үгс өсөхөд минь намайгусалж, тэжээдэг. Түүний хатуу үгс дахин зогсоход минь намайг урамшуулдаг Бурхан минь, Таны ерөөлийн улмаас бид өнөөдөр Танд зориулж дуулдаг. Бид өнөөдөр Танд магтаалаа өргөдөг. Бурханы эелдэг зөөлөн үгс өсөхөд минь намайг усалж, тэжээдэг. Түүний хатуу үгс дахин зогсоход минь намайг урамшуулдаг. Бурхан минь, Таны ерөөлийн улмаас бид өнөөдөр Танд зориулж дуулдаг. Та биднийг өргөсөн учраас бид өнөөдөр Танд магтаалаа өргөдөг. Биднийг хайрласан Төгс Хүчит жинхэнэ Бурхан! Бид Танд хайртай! Өө Бурхан минь! Бид үнэхээр хайртай! Та биднийг өргөсөн болохоор. Биднийг хайрласан Төгс Хүчит жинхэнэ Бурхан! Бид Танд хайртай! Өө Бурхан минь! Бид үнэхээр хайртай! "Хургыг дагаж шинэ дуу дуулъя" номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


2018/02/12

Бурханы сүмийн магтан дуу | “ Замын туршид Та хамт явдаг ” | Эзэн Есүс бол миний хоньчин


Тэнгист хөвж буй завьтай адил байлаа, би. Та намайг сонгож, боомт руу хөтөлсөн. Одоо Таны гэр бүлд Таны хайранд дулаацаад би тэр чигтээ тайван байна. Та намайг ерөөж, шүүлтийн үгээ өгдөг. Ямар нэгэн байдлаар Таны зүрх сэтгэлийг шархлуулж, ихэвчлэн тэрслээд. Яаж би Таны нигүүлслийг нандигнаж чадаагүй билээ. Гэсэн ч Та нүглээр минь надад ханддаггүй, харин миний авралын төлөө ажилладаг. Намайг зайтай байхад Та намайг аюулаас дуудан холдуулдаг. Намайг тэрслэх үед Та царайгаа нууж, харанхуй намайг нөмөрдөг. Намайг Тан руу буцан очиход Та өршөөл, инээмсэглэл, тэврэлтээ харуулдаг. Сатан намайг ташуурдах үед Та шархыг минь эдгээж, зүрх сэтгэлийг минь дулаацуулдаг. Диавол намайг шархлуулах үед Та сорилтын туршид надтай хамт байдаг. Үүр удахгүй цайж, тэнгэр урьдных шигээ цэнхэртэх болно, Таныг надтай хамт байхад. Үүр удахгүй цайж, тэнгэр урьдных шигээ цэнхэртэх болно, Таныг надтай хамт байхад. Та бол миний амь, Та бол миний Эзэн. Өдөр тутмын хань, миний хажуу дахь сүүдэр. Хэрхэн хүн байхыг надад зааж, үнэн болон амийг надад өгдөг. Та байгаа болохоор амь минь цог жавхаатайгаар оргилдог. Өөрийн гэсэн сонголтгүйгээр Таны журмыг дуулгавартай дагадаг. Жинхэнэ бүтээл болж, Таны хажууд эргэн ирдэг. Таны өмнө амьдарч, Тантай ярилцаж, Таны хоолойг сонсдог. Цаашид Та ганцаардмал зайд хүлээхгүй. Тантай цуг байхад салхи шуурганаас айхгүй. Шөнө намайг хучих үед би ганцаараа байхаа болино. Та хажууд минь байгаа болохоор, аюул бэрхшээлтэй би нүүр тулж чадна. Тантай цуг байхад аян зам тийм ч бэрх байхгүй. Саад тотгор туулсан донсолгоот зам, сайхан хавар цагаар солигдоно. Үүр удахгүй цайж, тэнгэр урьдных шигээ цэнхэртэх болно, Таныг надтай хамт байхад. Тантай цуг байхад салхи шуурганаас айхгүй. Шөнө намайг бүрхэх үед би ганцаараа байхаа болино. Та хажууд минь байгаа болохоор, аюул бэрхшээлтэй би нүүр тулж чадна. Тантай цуг байхад аян зам тийм ч бэрх байхгүй. Саад тотгор туулсан донсолгоот зам, сайхан хавар цагаар солигдоно. Үүр удахгүй цайж, тэнгэр урьдных шигээ цэнхэртэх болно, Таныг надтай хамт байхад. "Хургыг дагаж шинэ дуу дуулъя" номоос



Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...