2020/03/08

Эзэн Зүүн зүгт гарч ирсэн

Чиу Жэн, Хятад улс

Нэг өдөр, эгч маань над руу залгаж, хойд зүгээс буцаж ирснээ болон надад хэлэх чухал зүйл байгаагаа хэлсэн юм. Тэр надаас даруй хүрч ирэхийг хүслээ. Юу тохиолдсон байж болох тухай мэдрэмж надад төрсөн бөгөөд утсаар ярьсныхаа дараа эгчийнхээ гэрт очив. Ороод, эгч маань ном уншиж байгааг хармагцаа би тайвширлаа. Намайг ирснийг хараад эгч гэнэт босож ирэн: “Дүү минь! Би хойд зүгээс энэ удаа сайн мэдээ олж авлаа: Эзэн Есүс эргэн иржээ!” гэж хэлэв.
,
Үүнийг сонссоны дараа би сэтгэл түгшин бодлоо: Энэ бүх жилүүдэд Зүүний Аянга Эзэн Есүс эргэж ирснийг үргэлж гэрчилж байсан; эгч маань Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрсөн юм гэж үү? Намайг ярихаас өмнө эгч маань нухацтайгаар: “Дүү минь! Эзэн бие махбодтой болж, манай Хятад улсад иржээ” гэв. Би түргэхэн шиг: “Хүмүүс юу гэж ч хэлсэн бүү итгэ. Бурхан Хятадад ирж чадах уу? Библид маш тодорхой ингэж бичсэн байдаг: ‘Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, зүүн зүгт Чидун уулан дээр гишгэх болно. Чидун уул тэгээд зүүнээс баруун тийш дундуураа хуваагдаж, маш өргөн хөндий үүснэ; уулын нэг тал нь умард зүг рүү, нөгөө тал нь өмнө зүг рүү нүүнэ’ (Зехариа 14:4). Бурхан Израильд ирсэн. Тэр Хятадад ирж чадахгүй. Эзэний төлөө ажилладаг хүний хувьд та үүнийг ч мэддэггүй нь ямар ичгэвтэр хэрэг вэ!” гэж хэлэв.

Эгч чин сэтгэлээсээ, “Дүү минь, би чам шиг л боддог байсан, гэхдээ Төгс Хүчит Бурханы үг болон ах эгч нарын нөхөрлөлөөр дамжуулан Эзэн үнэхээр Хятадад бие махбодтой болсныг би ухаарсан. Чиний ярьсан бичвэр бол зөгнөл, гэхдээ зөгнөлийг бид хүссэнээрээ тайлбарлаж болохгүй. Тэдгээр нь Бурханы ажлын баримтуудаар дамжин биелдэг, тэгснээр хүмүүс харж чаддаг. Эзэнийг ажил гүйцэтгэхээр ирэх үед Петр ч, Самари эмэгтэй ч, Етиопийн тайган ч Библийн зөгнөлүүдийн үгчилсэн утгатай зууралдсан, гэтэл Эзэн Есүсийн хэлсэн зүйл болон гүйцэтгэсэн ажлын баримтууд нь Мессиа Эзэн Есүс болж ирсэн гэдгийг баталсан юм. Тэд бүгд Бурханы мөрийг дагаж, Эзэний авралыг хүлээн авсан. Библийн зөгнөлийн үгтэй зууралдсан Фарисайчууд бүгд хэдийнэ ирчихсэн байгаа Мессиа буюу Эзэн Есүст энгийн хүн мэт хандаж, Эзэн Есүсийг үгүйсгэж, эсэргүүцэн, ялласан бөгөөд эцэст нь Эзэн Есүсийг цовдолсон. Тиймээс тэд Бурханаар шийтгүүлсэн юм. Дүү минь, бид Эзэний ирэлтийг анхааралтай авч үзэх ёстой. Бид Бурханыг хүндэтгэсэн зүрх сэтгэлтэй байх ёстой. Чи юу ч хийсэн бай, амархан бүү шийд! гэж хэлэв.


Би эгч рүүгээ зэрвэс хараад Библийг барьж, “Ехова Бурхан Израильд хууль тогтоож, Эзэн Есүс мөн Израильд цовдлогдсон. Хятад бурхангүй намаар удирдуулдаг улс орон байхад яагаад Эзэн ийм оронд ирэх билээ? Бид маш олон жилийн турш Эзэнд итгэсэн, гэхдээ бид хүмүүсийн хэлсэн болгонд итгэж болохгүй!” гэлээ.

Эгч “Дүү минь, Эзэн Есүс тэр үед ажиллаж байхад Фарисайчууд Эзэнийг эсэргүүцэж, ингэж хэлсэн: ‘Хай, шалгаад үз: учир нь Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй’ (Иохан 7:52). ‘Христ Галилаас гарна гэж үү?’ (Иохан 7:41). Харин үнэн хэрэгтээ Эзэн Есүс Галилын Назарт өссөн юм. Библид: ‘Өө, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн аль алины баялаг юутай гүн билээ! Түүний шүүлтүүд яасан ойлгохын аргагүй, Түүний замууд нь яасан олж илрүүлэхийн аргагүй билээ!

эсвэл хэн Түүний зөвлөх байсан бэ?’ (Ром 10:33-34). гэж хэлдэг. Бид Бурханы мэргэн ухааныг хэрхэн ойлгож чадах билээ? Бид өөрсдийн оюун ухаанд суурилан Бурханы ажлыг шинжилж болохгүй! Бид өдөр бүр Эзэний ирэлтийг тэсэж ядан хүлээж байна. Одоо Эзэн үнэхээр эргэж ирсэн болохоор хэрвээ бид өөрсдийн үзэлд баригдаж, эрж хайж, судлахгүй бол Эзэнтэй уулзах завшааныг алдаж, гэмшлээр дүүрэн байх болно!” хэмээн санаа зовнин хэллээ.

Эгчийнхээ маш нухацтай харагдаж байгааг хараад би: “Эгч маань Эзэнд чин сэтгэлээсээ итгэдэг бөгөөд бодолтой, өөртөө итгэлтэй хүн. Тэрээр ерөнхийдөө хийж байгаа зүйлдээ болгоомжтой ханддаг бөгөөд Эзэний ирэлт шиг ийм том хэмжээний асуудалд хэн нэгний хэлсэнд сохроор итгэх магадлал бүр ч багатай. Одоо тэр Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрч байгаа болохоор Эзэн Өөрийн ажлыг хийхээр үнэхээр Хятадад эргэж ирсэн юм гэж үү?” гэж бодов. Гэтэл өөр нэгэн бодол орж ирлээ: “Эзэн яаж Хятад ажиллаж таарах вэ? Хэтэрхий төсөөлөхийн аргагүй юм!” Тэгээд би баттайгаар: “Библи бол мянган давхаргатай бялуу бөгөөд хүн бүрийн тайлбарлах арга өөр өөр байдаг. Бурхан эцсийн өдрүүдэд үнэхээр Израильд бууж ирэх болно гэдгийг Библид зөгнөсөн байдаг. Үүнээс гадна ихэнх Хятад хүмүүс Буддаг шүтдэг бөгөөд улсын засгийн газар шашны итгэл үнэмшлийг үргэлж хавчдаг. Бурхан Хятадад ажиллахаар ирэхгүй!” гэв.

Эгч: “Дүү минь, Эзэн эргэж ирээд, Хятадад ажиллахаар гарч ирсэн. Энэ нь тун ач холбогдолтой. Би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн зөвшөөрсөн. Би үнэний энэ талыг тийм ч сайн ойлгохгүй хэвээр байгаа боловч Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нар тун гэрэлтүүлэм байдлаар гэрчилдгийг сонссон. Би тэднээр чамд нөхөрлөл хийлгэе!” гэлээ. Би гараа сэгсрэн “Битгий тэгээрэй. Би явлаа” гэв. Гэртээ харьсныхаа дараа би буйдан дээр хөдөлгөөнгүй суугаад эгчийн хэлсэн зүйлийг эргэн саналаа. Би дотроо тавгүйтэж, тайвширч чадсангүй. Эзэн Есүс Чидун ууланд хөл тавихыг би ямагт хүлээдэг байсан, гэтэл Эзэн Хятадад ирсэн гэж эгч яаж гэнэт хэлж чадаж байна аа? Яаж ийм байж болох билээ? Би Библийн хуудсыг тасралтгүй эргүүлсэн боловч Эзэн Хятадад ажиллахаар ирнэ гэж зөгнөсөн бүлгийг олсонгүй. “Эзэн Есүс Өөрийн ажлыг хийх үед Фарисайчууд Эзэнийг эсэргүүцэж, ингэж хэлсэн: ‘Хай, шалгаад үз: учир нь Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй’ (Иохан 7:52). ‘Христ Галилаас гарна гэж үү?’ (Иохан 7:41). Гэвч үнэн хэрэгтээ Эзэн Есүс Галилын Назарт өссөн…” Эгчийн үг үе үе санаанд минь орж ирсэн бөгөөд түүний хэлсэн үг үнэн гэж би бодлоо. Би Библийг хэсэг хугацаанд хараад эгчийнхээ үгийг түр зуур бодов. Үүнийг дахин дахин бодож үзээд юу зөв болохыг би мэдээгүй боловч зүрх сэтгэлдээ Эзэнийг дуудан “Эзэн минь, би яах ёстой вэ? Эзэн минь, Та хаана ирэх юм бэ?” гэлээ.

Хэдэн өдрийн дараа эгч маань намайг хайн дахиад ирлээ. Гэрт орж ирэнгүүтээ тэрээр инээмсэглэн ингэж хэлэв: “Дүү минь, Төгс Хүчит Бурханы Чуулганы Шиэ болон Хао эгч, намайг дэмжихээр гэрт минь хүрч ирсэн. Тэд Төгс Хүчит Бурханд удаан хугацаанд итгэсэн, надаас хамаагүй ихийг ойлгодог. Хэрэв чамд Эзэний эргэн ирэлтийн талаар ойлгохгүй зүйл байгаа бол очоод, тэдэнтэй нөхөрлө.” Эзэнд олон жилийн турш хэрхэн итгэснээ, Эзэнийг ирэхийг хэрхэн хүлээж байснаа, Эзэн ирсэн эсэхийг мэдэхийг бүр ч их хүсэж байсан тухайгаа би бодлоо. Би энэ боломжийг ашиглан тэдэнтэй нөхөрлөсөн нь дээр байв. Тэгээд би эгчтэйгээ хамт гэрт нь очсон юм. Намайг өрөөнд оронгуут хоёр эгч надтай маш халуун дотноор мэндчилж, маш ойр дотно ярилаа. Нөхөрлөл хийх ямар нэг асуулт надад байгаа эсэхийг тэд надаас асуув. Тиймээс би “Эзэн Есүс аль хэдийн эргэж ирээд, Хятадад ажил хийж байгаа гэж та нар хэлдэг үү? Библид ямар нэг үндэслэл байдаг уу?” гэж асуулаа. Хао эгч инээмсэглээд, “Дүү минь, эцсийн өдрүүдэд Эзэн Хятадад ажиллахаар ирэх тухай зөгнөлүүд Библид үнэндээ байгаа” гэлээ. Би “Яаж ийм байж болох юм бэ? Би Библийг олон удаа уншсан боловч библийн ганц ч тэмдэглэл олоогүй. Библи дэх үндэслэл нь хаана байна вэ?” гэж яаран хэллээ. Хао эгч тэвчээртэйгээр ингэж хэлэв: “Дүү минь, Судрын хоёр эшлэлийг уншицгаая, тэгээд чи мэдэх болно. Малахи 1:11-т: ‘Учир нь нар мандахаас жаргах хүртэл Миний нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно.’ Матай 24:27 дээр ингэж хэлдэг: ‘Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.’ Судрын энэ хоёр эшлэлээс харахад Бурханы дахин нэг удаа бууж ирэх газар бол дэлхийн Зүүн зүг бөгөөд энэ нь Харь үндэстний газар нутагт байдаг гэдгийг бид тодорхой харж болно. Хятад бол дэлхийн Зүүн зүг гэдгийг бид бүгд мэднэ. Бурханы ажлын эхний хоёр үе шат хоёулаа Израильд байв. Израилийн хувьд Хятад бол Харь үндэстэн юм. Тиймээс Бурхан ажлаа хийхийн тулд эцсийн өдөр Хятадад ирэх нь эдгээр зөгнөлийг биелүүлдэг!” Эгч нарын нөхөрлөлийг сонсож, Судрын энэ хоёр эшлэлийн утгыг эргэцүүлсний дараа тэдний нөхөрлөл маш их гэрэлтүүлэм юм гэж би бодлоо. Хэдийгээр би энэ хоёр эшлэлийг өмнө нь уншсан ч, Эзэний эргэн ирэлт Хятадад, Зүүн зүгт байна гэдгийн утга учрыг олж хараагүй байж. Одоо тэдний тайлбарлахыг сонсоод, энэ нь Ариун Сүнсний гэгээрлээс гарч ирсэн мэт надад санагдсан билээ.

Хао эгч үргэлжлүүлэн ингэж хэлэв: “Төгс Хүчит Бурхан юу гэж хэлснийг харцгаая: ‘Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх улс үндэстэн болон урсгалыг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би бүх хүнийг дуу хоолойгоор минь байлдан дагуулагдаж, энэ урсгалд орж, Миний өмнө захирагдахад хүргэх болно, учир нь Би алдар суугаа бүх газар дэлхийгээс аль эрт буцаан авч, Зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн эрмэлздэггүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин илрэлтийг хүсэмжилдэггүй хэн байх вэ? Миний хайр татам байдлыг мөрөөсдөггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй байх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой газар дэлхий даяар түгэх болно; сонгосон хүмүүстээ хандан Би илүү их үг хэлмээр байна. Уул нурууд, гол мөрдийг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд, хэлэх үг минь хүнд эрдэнэ болсон бөгөөд бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга Зүүн зүгээс Баруун зүгийг хүртэл цахилдаг. Миний үгс хүнд хаяхад хайран, бас ой тойнд багташгүй санагддаг мөртөө, тэр тусам нь хүн тэдгээрт улам баясан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг баяр хөөртэй, баясгалантай байна. Би дуу хоолойгоо хэрэглэн бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүн төрөлхтний дунд албан ёсоор орж, ингэснээр тэд Намайг шүтэн мөргөж эхэлнэ. Би цацруулдаг алдар суу болон хэлэх үгээрээ дамжуулан, бүх хүнийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс аянга цахидаг гэдгийг, мөн Зүүн зүгийн “Чидун ууланд” Би бууж ирсэн гэдгийг харахуйц болгоно. Би иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Аянгын хувиар газар дэлхий дээр байгаад хэдийнээ удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль эрт дахин амилсан бөгөөд хүн төрөлхтний дундаас явж, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, бас одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын орхисон өнөөх нярай хүүхэд юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн бүрэн алдар суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, алдар суут төрх байдлыг минь харж, дуу хоолойг минь сонсож, үйл хэргийг минь хараг. Энэ бол Миний бүхий л хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго юм. Бүх улс үндэстэн Намайг шүтэн мөргөж, бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр Надад итгэлээ өгч, ард түмэн бүхэн Надад захирагдаг!’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон аянгын нижигнээн—Хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас). Бурхан анх удаа бие махбодтой болохдоо хаанчлалын сайн мэдээг авчирсан гэдгийг бид бүгдээрээ мэддэг. Энэхүү сайн мэдээ нь Баруунаас Зүүн зүг рүү шилжсэн. Гэхдээ, Бурхан дэлхийн Зүүн зүг болох Хятадад махбодод эргэн ирж, мөнхийн сайн мэдээг авчирч, хүмүүсийг шүүх, ариусгах, аврах ажлыг хийнэ гэж хүмүүс хүлээж байсангүй. Энэ удаад Бурханы ажил Зүүнээс Баруун руу…”

Үүнийг сонсоод би эгчийн үгийг тасалж, “Эгч ээ, Ехова Бурхан Израильд ажилласан гэж Хуучин гэрээнд тэмдэглэсэн, Эзэн Есүсийн ажил Иудейд байсан, Бурханы ажлын хоёр үе шат хоёулаа Израильд байсан, иймээс Эзэний эргэн ирэлт ч бас Израильд байх ёстойThis I . Энэ нь Хятадад байна гэж та яаж хэлж чадаж байна вэ?” хэмээн будилсан байдалтай асуухад Хао эгч инээмсэглээд, “Бурханы ажлын эхний хоёр үе шат хоёулаа Израильд байсан, иймээс Эзэн эргэж ирэхдээ Израильд Өөрийн ажлыг хийх нь гарцаагүй гэж бид боддог. Ийм бодол баримтуудтай нийцэх үү? Бурхан зөвхөн Израильчуудын Бурхан байж таарах уу? Бурхан зөвхөн Израильчуудыг удирдаж, хамгаалдаг юм гэж үү? Төгс Хүчит Бурхан юу гэж хэлснийг харцгаая” гэж хэллээ.

Шиэ эгч Бурханы үгийн номыг нээж, дараах үгийг уншлаа: “Аврагч эцсийн өдрүүдэд ирэхдээ мөн л Есүс гэгдэн, дахин Иудейд төрж, Иудейд ажлаа хийсэн бол, Би зөвхөн Израилийн ард түмнийг л бүтээж, Израилийн ард түмнийг л аварсан ба Харь үндэстнүүдтэй ямар ч хамаагүй гэдгийг энэ нь нотлох байсан. ‘Би бол тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Эзэн’ хэмээх Миний үгтэй энэ нь зөрчилдөх байсан бус уу? Би Иудейг орхисон бөгөөд Харь үндэстнүүдийн дунд ажлаа хийдэг, учир нь Би бол зөвхөн Израилийн ард түмний Бурхан биш, харин бүх бүтээлийн Бурхан билээ. Би Израилийн ард түмний Бурхан Ехова төдийгүй Харь үндэстнүүдийн дундах Өөрийн сонгосон бүх хүний Бүтээгч тул эцсийн өдрүүдэд Харь үндэстнүүдийн дунд гарч ирдэг. Би Израиль, Египет, Ливаныг төдийгүй Израилын чанад дахь бүх Харь үндэстнийг бүтээсэн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс).

Би израильчуудын Бурхан төдийгүй, бүх Харь үндэстний, тэр ч байтугай хараасан үндэстнүүдийнхээ ч Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдүүлнэ. Би бол бүх бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн ажлын төлөвлөгөөний минь зорилго ба эцсийн өдрүүдэд биелүүлэх цорын ганц ажил юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-өөс). “Тэр Израильчуудыг удирдаж Иудейд төрсөн бөгөөд Тэр мөн Харь үндэстнүүдийн нутагт төрсөн. Түүний бүх ажил нь Өөрийн бүтээсэн бүх хүн төрөлхтний төлөө биш гэж үү? Тэр Израильчуудыг зуу дахин хайрлаж, Харь үндэстнүүдийг мянга дахин жигшдэг үү? Энэ та нарын үзэл биш гэж үү? … Хэрвээ та нар, Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан гэсэн хэвээр, мөн Израиль дахь Давидын гэр бол Бурханы төрөлтийн эх үндэс бөгөөд Израилиас өөр ямар ч үндэстэн Бурханыг “бий болгох” эрхгүй, тэр ч бүү хэл ямар ч Харь үндэстний гэр бүл өөрийн биеэр Еховагийн ажлыг хүлээн авч чадахгүй гэж бодсон хэвээр байвал—хэрвээ чи ингэж бодсоор байвал энэ нь чамайг зөрүүд эсэргүүцэгч болгохгүй гэж үү? …Та нар мөн Бурхан Харь үндэстний нутагт хэрхэн биечлэн бууж ирэх талаар хэзээ ч бодож байгаагүй. Тэр Синаи Уул эсвэл Чидун Уулан дээр буун ирж Израильчуудад харагдах учиртай. Харь үндэстнүүд (өөрөөр хэлбэл Израилийн гаднах хүмүүс) нь бүгдээрээ Түүний жигшил зэвүүцлийн обьект биш гэж үү? Тэр тэдний дунд хэрхэн биечлэн ажиллаж чадах юм бэ? Энэ бүхэн нь та нарын олон жилийн туршид хөгжүүлсэн, гүн үндэстэй үзэл юм. Та нарыг өнөөдөр байлдан дагуулахын зорилго нь та нарын эдгээр үзлийг эвдэх юм. Тиймээс Бурхан Синаи Уулан дээр эсвэл Чидун Уулан дээр биш харин өнгөрсөн үед Өөрийн хэзээ ч удирдаж байгаагүй хүмүүсийн дунд—та нарын дунд өөрийн биеэр илрэхийг та нар харсан” (Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (3)”-аас). “Хэрвээ Түүний одоогийн ажил израильчуудын дунд явагдах байсан бол, Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө эцэс болох үед Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан, зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс бөгөөд израильчууд л Бурханы ерөөл, амлалтуудыг өвлөх эрхтэй гэж хүн бүхэн итгэх байв. Эцсийн өдрүүдэд Бурхан агуу улаан лууны Харь үндэстэнд бие махбодтой болдог; Тэрээр Бурхан бол бүх бүтээлийн Бурхан хэмээх ажлыг гүйцэлдүүлсэн; Өөрийн удирдлагын ажлыг бүхэлд нь гүйцээсэн ба агуу улаан лууны үндэстэнд Өөрийн ажлын гол хэсгийг дуусгах болно. Ажлын энэ гурван үе шатны гол цөм нь хүний аврал—тухайлбал, бүтээлийн Эзэнийг бүх бүтээлээр шүтэн мөргүүлэх юм. Тиймээс энэхүү ажлын үе шат бүр маш утга учиртай; Бурхан ямар ч утга учиргүй, үнэ цэнгүй зүйл яавч хийхгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”-ээс).

Дараа нь Хао эгч нөхөрлөлд ингэж хэлэв: “Өмнө нь бид Бурханы ажлын эхний хоёр үе шат Израильд хийгдсэн учраас Бурхан бол Израильчуудын Бурхан гэж зүрх сэтгэлдээ тодорхойлсон. Израиль бол Бурханы ажлын өлгий нутаг, мөн Бурханы ажилд зориулсан суурь бүс нутаг байсан, тиймээс бид Бурханы ажил зөвхөн Израильд байх болно, сайн мэдээ зөвхөн Израилиас гарч ирж болно, Израильчууд л үнэхээр Бурханы сонгосон хүмүүс гэж бодсон юм. Хэрэв Бурхан эцсийн өдрүүдэд Израильд ажилласаар байгаа бол Бурхан зөвхөн Израильд ажил хийж болно, Бурхан зөвхөн Израилчуудыг ерөөж болох бөгөөд Түүний ерөөл Харь үндэстнүүдтэй ямар ч холбоогүй гэж бид бүр ч их бодох болно. Эцсийн өдрүүдэд Бурхан Харь үндэстний нутагт хүмүүсийг шүүж, ариусгах ажлаа хийхээр сонгосон юм. Энэ нь мөн агуу улаан луугийн оршин байгаа нутаг–Хятад юм. Энэ нь бүх хүн төрөлхтний үзлийг эргүүлж, үнэндээ Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, харин бүх Харь үндэстний Бурхан, бүх бүтээлийн Бурхан гэдгийг хүмүүс харуулдаг. Бурхан зөвхөн Израильчуудыг ерөөдөг бус, Харь үндэстнүүдийг ч бас ерөөдөг. Энэ нь ‘Бурхан бол бүх бүтээлийн Эзэн’ гэх ажлыг гүйцэлдүүлдэг. Бурхан эцсийн өдрүүдэд Хятадад ажил хийхээр шийдсэн нь маш чухал ач холбогдолтой гэдэг нь тодорхой. Бурхан бол үнэхээр бүхнийг чадагч, маш ухаалаг юм.”

Эгчийн нөхөрлөлийг сонсоод би эргэцүүлэлд умбав: Тийм ээ, Бурхан бол бүх бүтээлийн Эзэн мөн. Хүн төрөлхтөн бүгд Бурханаар бүтээгдээгүй гэж үү? Бурхан Израильчуудыг авардаг төдийгүй Хятадын ард түмнийг авардаг. Бурхан өнөөдөр Хятадад ажиллахаар ирж байгаа нь Харь үндэстнүүдийг гэх Түүний хайр биш гэж үү? Бурханы хүслийг би үнэхээр ойлгодоггүй юм шиг байна! Энэ талаар бодоод би жаахан ичиж, хоолойны өнгөө зөөлрүүлэн ингэж хэлэв: “Эгч ээ, би таны хэлснийг ойлгож байна. Хэрэв Бурхан Израильд дахин ажил хийхээр ирвэл бид Бурханы тухай дүрэм журам тогтоож, Бурхан бол ердөө Израильчуудын Бурхан гэж бодно. Өнөөдрийн Бурханы ажил нь хүмүүсийн үзлийг эвдэж, Бурхан бол бүх бүтээгдсэн зүйлийн Эзэн гэдгийг хүмүүст ойлгуулахын төлөө юм. Бурхан Израильд, бас Хятадад ажлаа хийж чадна, тэгснээр бид Бурханы ажлын талаар дүрэм журам тогтоохгүй. Үзэл, төсөөлөл дээр суурилан Бурханы ажлын талаар дүрэм журам тогтоох нь үнэхээр дэндүү мунхаг, мэдлэггүй хэрэг юм шиг байна! Гэхдээ одоо ч ойлгохгүй байгаа нэг зүйл байна. Христийн шашин болон Католик шашин улсынх нь шашин болсон Европ, Америк гэх мэтийн маш олон улс орон дэлхий дээр байдаг. Бурхан эдгээр оронд ирж, хүмүүсийг шүүж, ариусгах ажлаа хийвэл илүү хялбар байхгүй гэж үү? Хятад бол шүтээн шүтэгчдээр дүүрсэн бурхангүй орон юм. Улсын засгийн газар Бурханд итгэдэг хүмүүсийг улайран хавчдаг, гэтэл Бурхан яагаад Хятадад ажиллана гэж?”

Шиэ эгч инээмсэглэн, “Дүү минь, чиний асуулт маш чухал! Бурханыг дайсан гэж үздэг улс оронд Бурхан яагаад шүүлт болон ариусгалтын ажлыг хийхээр сонгодог билээ? Хэрэв бид Израиль болон Хятадад ажил хийж байгаа Бурханы зорилго, ач холбогдлыг ойлговол үнэний энэ талыг ойлгоно. Бурханы үг юу гэж хэлсэн болохыг харцгаая. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: ‘Хуучин гэрээ нь Израильчуудад хэлсэн Еховагийн үгийг болон Израиль дахь Түүний ажлыг тэмдэглэсэн; Шинэ гэрээ нь Иудей дахь Есүсийн ажлыг тэмдэглэсэн. Гэхдээ Библи яагаад ямар ч Хятад нэрийг агуулдаггүй вэ? Бурханы ажлын эхний хоёр хэсэг Израильд хийгдсэн учраас, Израилийн хүмүүс сонгогдсон хүмүүс байсан учраас—өөрөөр хэлбэл тэд Еховагийн ажлыг хүлээн авах эхний хүмүүс байлаа. Тэд хүн төрөлхтнөөс хамгийн бага ялзруулагдсан нь байсан бөгөөд эхэндээ тэд Бурханыг дээдэлж, Түүнийг хүндлэх сэтгэлтэй байсан юм. Тэд Еховагийн үгийг дуулгавартай дагаж, тахилчийн өмсгөл эсвэл титэм зүүж сүмд үргэлж үйлчилдэг байв. Тэд Бурханыг шүтэн мөргөсөн хамгийн эртний хүмүүс, Түүний ажлын хамгийн эртний байнууд байлаа. Энэ хүмүүс бүх хүн төрөлхтний үлгэр жишээ, загвар байсан. Тэд бол ариун байдал болон шулуун шударга байдлын үлгэр жишээ, загвар байсан юм. Иов, Абрахам, Лот, Петр, Тимот нар бүгд Израильчууд байсан ба хамгийн ариун үлгэр жишээ, загварууд байлаа. Израиль нь хүн төрөлхтний дундаас Бурханыг шүтэн мөргөсөн хамгийн анхны орон байсан бөгөөд илүү шударга хүмүүс өөр хаанаас ч илүүтэйгээр эндээс төрөн гарсан. Ирээдүйд бүх газар нутаг даяарх хүн төрөлхтнийг илүү сайн байлдан дагуулахын тулд Бурхан тэдэн дээр ажилласан. Тэд Еховаг шүтэн мөргөж байсны ололт амжилт, шударга байдал нь тэмдэглэгдсэн, ингэснээр тэд Нигүүлслийн эрин үед Израилиас цааших газар нутгийн хүмүүст үлгэр жишээ, загвар болох байсан; тэдний үйлдэл өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн ажлыг дэмжсэн юм’ ‘Еховагийн ажил нь дэлхийг бүтээх байсан, энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын төгсгөл бөгөөд энэ нь эцэс юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газруудаас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орнуудаас хамгийн бузар заваан оронд хийгдэнэ. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн их гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт гүйцэтгэгдэх бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүмүүсийг байлдан дагуулна. Бүх газруудаас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдах үед бүхий л хүн, Бурхан байдаг ба Тэр нь жинхэнэ Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх хүн бүрэн дүүрэн итгэнэ, тэгээд бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулах ажлыг биелүүлэхэд энэхүү баримтыг ашиглах болно. Ажлын энэ үе шат нь бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил нэгэнт дуусчихвал 6000 жилийн удирдлагын ажил бүрэн төгсгөл болох болно. Бүх газруудаас хамгийн харанхуйд байгаа хүмүүс байлдан дагуулагдах юм бол, хаа сайгүй ийм зүйл болох болно гэдэг нь илэрхий юм. Ийм учраас зөвхөн Хятад дахь байлдан дагуулах ажил нь утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг ба Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Агуу улаан луугаар хамгийн их ялзруулагдсан, Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус хүмүүс нь Хятад хүмүүс юм, иймээс тэд бол бүх ялзруулагдсан хүн төрөлхтний жишээ билээ. Энэ нь бусад улс орнуудад огтхон ч асуудал байхгүй гэж хэлж байгаа юм биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд хэдий эдгээр орны хүмүүс сайн хэв чанартай байж болох боловч хэрвээ тэд Бурханыг мэддэггүй бол тэд Түүнийг эсэргүүцдэг байж таарна. Яагаад иудейчүүд бас Бурханыг эсэргүүцэж, үл хэрэгссэн бэ? Яагаад фарисайчууд мөн Түүнийг эсэргүүцсэн бэ? Яагаад Иудас Есүсээс урвасан бэ? Тэр үед шавь нарынх нь олонх нь Есүсийг мэдээгүй. Есүсийг цовдлогдож, дахин амилсны дараа ч яагаад хүмүүс Түүнд итгээгүй вэ? Хүний дуулгаваргүй байдал бүгд адилхан биш гэж үү? Зүгээр л Хятад хүмүүсийг жишээ болгож байгаа ба байлдан дагуулагдах үедээ тэд үлгэр жишээ, загвар болж, бусдад лавлах болон үйлчлэх болно. Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад дандаа хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд ялзрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл болон тэрслүү чанар нь хамгийн бүрэн илэрхийлэгддэг ба янз бүрийн бүх хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай нөгөө талаас, тэдний амьдрал, үзэл санаа нь хоцрогдмол, тэдний зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд дорд муу бөгөөд хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч мөн дорд юм. Энэ газарт хийж байгаа ажил нь бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Түүний дараагийн ажил хамаагүй илүү дээр явагдах болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг гүйцэтгэж чадвал ирээдүйн ажил харваас илт юм. Ажлын энэ үе шат биелэгдчих юм бол агуу амжилтанд бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулах ажил төгсгөлдөө бүрэн очих болно. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болох юм бол энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Энэ нь яагаад Би та нарыг үлгэр жишээ, загвар болгохыг хүссэний ач холбогдол юм. Тэрслүү байдал, эсэргүүцэл, бузар бохир байдал, шударга бус байдал… энэ бүхэн нь энэ хүмүүст байдаг бөгөөд тэдэнд байгаа зүйл нь бүх хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг төлөөлдөг—тэдгээр нь үнэхээр амаргүй. Тиймээс тэднийг байлдан дагуулалтын товчлол гэж үздэг ба нэгэнт байлдан дагуулагдчихвал тэд аяндаа бусдад үлгэр жишээ, загвар болно’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос).

Бурханы үгийг уншсаны дараа Шиэ эгч нөхөрлөлөө цааш нь үргэлжлүүлэв: “Ажлынхаа үе шат бүрд Өөрийн ажилд зориулан ямар төрлийн газар болон байг сонгох нь бүгд Түүний ажлын хэрэгцээнд суурилдаг бөгөөд тэдгээр нь бүгд үлэмж их утга учиртай гэдгийг Төгс Хүчит Бурханы үг бидэнд тодорхой хэлж байна. Жишээ нь, Израильчууд Бурханы сонгосон хүмүүс байсан учраас Бурханы ажлын эхний хоёр үе шат Израильд болсон. Тэд бүх хүн төрөлхтнөөс хамгийн бага ялзарсан нь бөгөөд Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байсан. Тэдний дунд ажил хийх нь, Бурханыг шүтэн бишрэх үлгэр дуурайл, загвар болох бүлгийг бий болгоход Бурханы хувьд хамгийн хялбар байв. Тийнхүү Бурханы ажил илүү хурдан, илүү хялбархан тархаж, тэгснээр бүх хүн Бурханы оршин тогтнол ба Бурханы ажлыг мэдэж, илүү олон хүн Бурханы өмнө ирж, Бурханы авралыг хүлээн авах боломжтой болох байсан юм. Тиймээс ажлын эхний хоёр үе шатыг Бурхан Израильд хийх нь хамгийн утга учиртай юм. Эцсийн өдрүүдэд Бурхан хүмүүсийг байлдан дагуулж, ариусгах ажил хийдэг. Бурханы байлдан дагуулалт болон ариусгалтыг эхлээд хүлээн зөвшөөрөх төлөөлөгч хүмүүс бас Түүнд хэрэгтэй. Бүх хүн төрөлхтний дундаас Хятадын ард түмэн хамгийн их ялзарч, хоцрогдсон бөгөөд Хятад улс нь Бурханд хамгийн бага итгэдэг үндэстэн, мөн Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг орон юм. Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан эхлээд Өөрийн шүүлт болон байлдан дагуулалтын ажлыг Хятадад хийж, хамгийн их ялзарсан хүмүүсийг гэсгээх, шүүх ажлаа хийж, хамгийн ихээр ялзарсан биднийг байлдан дагуулж, ариусгах нь Бурханы бүхнийг чадагч, ариун, зөвт байдлыг хамгийн ихээр онцлон харуулж, Сатаныг шившиглэнэ. Хамгийн их ялзарсан хүмүүсийг Бурхан байлдан дагуулах үед бүх орчлон ертөнцийн үлдсэн хүн төрөлхтний хувьд энэ нь бүр ч тодорхой бөгөөд Сатан ч бас бүрэн ялагдана. Ажлынхаа үе шат бүрд Бурханы сонгосон газар, бай болон эцсийн хүрсэн үр дүнгээс бид Бурханы ажил бол маш ухаалаг, гайхамшигтай гэдгийг бүр ч сайн харж чадна!”

Төгс Хүчит Бурханы үг болон эгч нарын нөхөрлөлийг сонссоны дараа би ийнхүү ойлгосон юм: Бурхан хамгийн бага ялзарсан хүмүүсийн дундаас үлгэр дуурайл, загвар болох бүлгийг бий болгохыг хүссэн учраас өмнө нь Израильд ажил хийсэн бөгөөд тэдний гэрчлэл, Бурханы сайн мэдээний тунхаглалаар дамжуулан бүр ч олон хүн Бурханы авралыг хүлээн авах байсан. Эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажил нь байлдан дагуулалт, ариусгалын ажил бөгөөд Тэр хамгийн их ялзарсан, хамгийн их бохирдсон Хятад хүмүүсийг Бурханы ажлын бай болгож, энэ хүмүүсийг байлдан дагуулагдаж, аврагдах хүмүүсийн үлгэр дуурайл, загвар болгохоор сонгосон. Энэ нь Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдлыг бүр ч их илчилж байна. Би Бурханы санаа зорилгыг ойлгоогүй бөгөөд Бурхан Израилийн Чидун уулан дээр дахин бууж ирнэ гэж Библиэс уншаад шууд утгаар нь хүлээн авч, Бурхан гарцаагүй Израильд ажил хийнэ гэж бодсон. Бурхан олон жилийн өмнө Хятадад ирсэн гэж хэн бодох билээ дээ! Бурханы ажил хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн зүйл биш бололтой!

Энэ үед Шиэ эгч үргэлжлүүлэн ингэж хэллээ: “Ямар улс оронд Бурхан ажил хийх нь хамаагүй, энэ нь бүгд Түүний ажлын төлөө, хүн төрөлхтнийг илүү их аврахын төлөө байдаг бөгөөд бүгд маш утга учиртай. Хэрэв бид өнөөдөр Бурханы илрэлтийг эрж хайхыг хүсэж байвал эхлээд өөрсдийн төсөөлөл болон үзлийг орхих ёстой. Бид Бурханы мөрийг хязгаарлагдмал гэж тодорхойлж, Бурхан энэ, эсвэл тэр улсад ирэх ёстой гэж бодож болохгүй. Бурхан бол бүх хүн төрөлхтний Бурхан. Тэр Өөрийн ажлын хэрэгцээний дагуу ажиллах газрыг чөлөөтэй сонгож болно. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: ‘Бурхан бол бүхий л хүн төрөлхтний Бурхан юм. Тэрээр Өөрийгөө ямар ч улс үндэстэн, ард түмний хувийн өмч гэж үздэггүй, харин ямар ч хэлбэр, улс үндэстэн, ард түмэнд хязгаарлагдалгүй, Өөрийн төлөвлөснөөр ажлаа явуулдаг. Энэ хэлбэрийг чи магад хэзээ ч төсөөлөөгүй байх, эсвэл энэ хэлбэрт чи үгүйсгэх хандлагаар ханддаг байх, эсвэл Бурханы Өөрийгөө илчилдэг улс үндэстэн, ард түмэн нь хүн болгонд ялгаварлан гадуурхагдаж, газар дэлхий дээр хамгийн хоцрогдмол байж таардаг байх. Гэвч Бурханд Өөрийн мэргэн ухаан гэж бий. Тэрээр Өөрийн агуу их хүч чадал болон үнэн, зан чанараараа дамжуулан Өөртэй нь нэг санаатай, Өөрийнхөө бүрэн төгс болгохыг хүссэн бүлэг хүмүүсийг үнэхээр олж авсан—бүх төрлийн шалгалт, гай гамшиг болон бүх төрлийн хяхалт хавчлагыг туулж, Түүгээр байлдан дагуулагдсан бүлэг Түүнийг эцсээ хүртэл дагаж чаддаг’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас).

Төгс Хүчит Бурханы үгийг сонссоны дараа би баярлан уйлж, эгч нарт ингэж хэлэв: “Эдгээр үг Бурханы хүч чадал, эрх мэдлийг агуулдаг бөгөөд Бурханаас ирдэг. Одоо би эцэст нь ойлголоо: Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, бас Хятадын ард түмний Бурхан, үүнээс ч илүүтэйгээр бүх хүн төрөлхтний Бурхан юм. Бурхан үнэхээр эргэн иржээ! Энэ өдрүүдэд би буруу зам руу орохоос айсандаа сайн идэж, унтаж чадахгүй байлаа! Өнөөдөр та нартай нөхөрлөсний ачаар сэтгэлд байсан чулуу газарт унав. Намайг орхиогүйд Бурханд үнэхээр талархаж байна!” Дараа нь хоёр эгч надад ‘Үг нь махбодоор илэрсэн номын’ номыг өгөв. Би номоо хоёр гартаа барин аз жаргалтайгаар гэртээ харилаа. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар би Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэсэн юм. Бидний Эзэн Есүс үнэхээр эргэж ирсэн!

No comments:

Post a Comment

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...