2020/04/11

Жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг нь ялган таних тухай үнэнийг ойлгосныхоо дараа би сохроор сэрэмжлэхээ больсон юм

Шианван, Малайз

Би хүүхэд байхаасаа л ээжийгээ (манай ээж чуулганы санваартан, ням гарагийн сургуулийн багш байсан юм) даган Эзэнд итгэдэг болсон юм. Тэгээд байнга цуглаанд оролцож, ээжтэйгээ цуг Библи уншдаг байсан бөгөөд өсөж том болоод багачуудын бүлгээс өсвөр насны бүлэгт шилжсэн билээ.

Өсвөр насны бүлгийн номлолыг хариуцсан пастор нь теологийн доктор байв. Пастор байна гэдэг амаргүй, мөн Ариун Сүнсээр байнга хөдөлгөгдөхгүй бол пастор хэвээр байх маш хэцүү хэмээн тэр бидэнд байнга хэлдэг байлаа. Иймээс бид пасторыгоо Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн, Эзэний хамгийн их бахаддаг хүн гэж итгэн, шүтдэг байсан юм. Пастор маань бидэнд номлох үедээ Библийн дараах хоёр эшлэлийг үргэлж ашигладаг байв: “Хэрэв хэн нэгэн та нарт ‘Хараач, Христ энд байна’ эсвэл ‘Хараач, Тэр тэнд байна’ гэвэл бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ” (Марк 13:21-22). Тэгээд эцсийн өдрүүдэд олон хуурамч Христ гарч ирнэ гэж бидэнд хэлдэг байсан бөгөөд үргэлж болгоомжтой бай, бусад номлолыг хамаагүй бүү сонс хэмээн захидаг байв. Ялангуяа Библид бат үндэс суурьтай болоогүй, биеийн хэмжээгээр хэтэрхий жаахан бидний хувьд хууртахаас зайлсхийхийн тулд өөр урсгалын хэний ч номлосон ямар нэг номлолыг сонсож, уншиж, судлахгүй байсан нь дээр гэж пастор хэлсэн билээ.

Үүнээс гадна пастор маань бидний ямар ч үнээр хамаагүй зайлсхийх ёстой Зүүний Аянга гэх зэрэг зарим чуулганыг байнга дурдан, Зүүний Аянгын талаар түгж байгаа зарим сөрөг мэдээллийг бидэнд хэлдэг байсан бөгөөд үүний дараа манай бүлгийн гишүүд бүгд тус чуулганаас зайлсхийнэ гэцгээсэн юм. Библийг их уншиж, цуглаанд байнга оролцон, сүнслэг ажиллагаагаа тогтмол явуулж, өдөр бүр Эзэнд нүглээ улайж, гэмшиж, цаг ямагт тэвчээртэйгээр харуулдаж байгаа цагт Эзэнийг ирэхээр тэнгэрлэг хаанчлал руу өргөгдөнө гэж пастор бидэнд байнга номлодог байлаа. Би пасторын хэлсэн үгэнд бат итгэн, өөр чуулганы номлосон ямар ч номлолыг зоргоороо очоод сонсож зүрхэлдэггүй байсан бөгөөд пасторын хэлсэн бүхнийг дагадаг байлаа. Иймээс “Эзэний ирэхийг хүлээх” аюулгүй бүсэд амьдарч байгаа мэт надад санагддаг байв.

2017 оны 8-р сарын нэгэн өдөр манай чуулганы Ху ах гэнэт намайг хайн сургууль дээр ирээд, “Чамд хэлэх маш чухал зүйл байна. Одоо ээж, эгч хоёр чинь Зүүний Аянгад итгэж байгаа юм шиг байна” хэмээн маш чин сэтгэлээсээ хэллээ. Энэ мэдээг сонсоод би мэл гайхаж, “Зүүний Аянгатай огт холбогдож болохгүй гэж пастор бидэнд байнга захидаггүй бил үү? Ээж яаж Зүүний Аянгад итгээд эхэлж чадав аа?” хэмээн дотроо бодов. Дараа нь Ху ах Зүүний Аянгын талаар зарим нэг сөрөг мэдээлэл хэлсэн бөгөөд сонсох тусмаа би улам айж, маш их сандрав. “Яах вэ? Яах вэ?” гэж зогсоо зайгүй бодогдож байлаа. Яг тэр үед Ху ах, “Бушуухан гэртээ хариад, ээжээсээ Зүүний Аянгад үнэхээр итгэж эхэлсэн эсэхийг нь асуугаадах. Гэхдээ асуухдаа юу ч мэдээгүй юм шиг царайлаарай. Эхлээд ээжийнхээ юу гэж хэлэхийг нь сонсоод, дараа нь ярианыхаа бичлэгийг надад өгөөрэй” гэв. Ээж маань замаа алдаж хэмээн айсан болохоор би ч зөвшөөрлөө.


Үнэхээр л ээж маань намайг гэртээ харив уу, үгүй юу, Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүнийг ариусгаж, өөрчлөх, хүнийг нүглийн хүлээсээс бүрэн аврахын тулд олон үг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байгаа гэж надад хэллээ. Тэгээд энэ нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын эцсийн үе шат бөгөөд бид үүнийг алдах юм бол аврагдах өөр боломж гарахгүй хэмээн үргэлжлүүлэн хэлсэн юм. Ээж намайг Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг даруйхан судалж, Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд оролцоно гэж найдаж байгаа гэдгээ хэлэв. Ингэж хэлэхээр нь, Зүүний Аянгын талаар Ху ахын хэлсэн сөрөг мэдээлэл гэнэт бодогдож, би дотроо маш их зөрчилдөж байв. Гэвч яриагаа нууцаар бичихийн тулд би сэтгэл хөдлөлөө дарж, ээжийгээ үргэлжлүүлэн сонслоо.

Маргааш нь ээж намайг Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүстэй хамт цуглаан хийхээр интернэтэд орооч гэж хүсэхэд нь би үгийг нь шууд таслаад, “Ээж ээ, би тэдний цуглаанд оролцохгүй, та ч гэсэн оролцохоо болих хэрэгтэй. Та тэднийх рүү улам бүр хазайгаад байх шиг байна шүү” гэж хэллээ. Ээж маань, “Би Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд оролцож, тэндхийн ах эгч нартай нөхөрлөл хийх болсноос хойш Библи дэх Бурханы үгийн талаар шинэ мэдлэг, ойлголттой болсон, бас тэдний нөхөрлөл гэрлээр дүүрэн юм байна, тэдгээр нь Ариун Сүнсний гэгээрлээс гардаг юм байна гэдгийг зүрх сэтгэлдээ баттай мэдэрч байна. Үүнээс гадна, Төгс Хүчит Бурханы үг ээжийнх нь төөрөлдөж байсан олон асуудлыг шийдвэрлэж өгсөн, тэгээд Төгс Хүчит Бурханы Чуулган гарцаагүй Ариун Сүнсний ажилтай юм байна, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг нь үнэн юм байна гэдэгт ээж нь одоо туйлын итгэлтэй байна…” гэж дөлгөөхнөөр хэлэв. Тухайн үед оюун санаа минь Зүүний Аянгын талаарх үзлээр дүүрэн байсан бөгөөд ээжийнхээ хэлсэн ямар ч үгийг огт хүлээн зөвшөөрсөнгүй. Дараа нь би интернэтэд орж, Зүүний Аянгын талаар Ху ахын хэлсэн сөрөг мэдээллийг ээждээ үзүүлээд, “Харж байна уу, ээж ээ? Интернэтэд ингээд тодорхой хэлсэн байна, бас пастор маань ч гэсэн Зүүний Аянгыг битгий судал гэж байнга хэлдэг шүү дээ. Та одоогоос тэдэнтэй холбогдохгүй гэж хэлээч дээ” гэв.

Ээж маань интернэт дэх сөрөг мэдээлэл рүү харалгүй, зүгээр л тэвчээртэйгээр цааш нь надад ийнхүү хэллээ, “Хайрт охин минь, Хятадын Коммунист засгийн газар бол Бурханы илрэлт болон ажлыг жигшиж, шашин шүтлэгтэй хэн бүхнийг жигшдэг бурхангүй үзэлтэй байгууллага шүү дээ. Хятадад Христийн шашин болон Католик шашныг ХКН гаж урсгал хэмээн яллаж, Библийг гаж урсгалын ном хэмээн яллаж, тоо томшгүй олон хувийг нь шатааж, устган, одоо бүр Хятадад худалдаалахыг хүртэл хориглоод байна. ХКН олон Христэд итгэгч, Католик шашинтныг баривчилж, хяхаж хавчин, хорьж, бүр заримыг нь тахир дутуу болгон, амь насанд нь ч хүрлээ. Хятадын Коммунист засгийн газрыг олон улсын хүний эрхийн бүлгүүд болон өрнөдийн улс орнууд олон удаа эрс буруушаасан. Чи Бурханыг эсэргүүцдэг ийм сатанлаг дэглэмийн үгэнд үнэхээр итгэж болно гэж үү? Тэд Бурханы илрэлт, ажлыг үнэлж, яллахад тохирох уу? Тэгээд пастор ахлагчид яагаад Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахыг бидэнд зөвшөөрдөггүй юм бэ? Тэдний үйлдэл Эзэний сургаалтай нийцэж байна уу? Эзэн Есүс бидэнд “Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм” (Матай 5:3). гэж хэлсэн. Өөрийг нь эргэн ирсэн гэж гэрчилж байхыг сонсоод, идэвхийлэн судалдаг, нээлттэй сэтгэлгээтэй эрэлч хайгуулчид байгаасай гэж Эзэн биднээс хүсдэг гэдгийг Эзэний үгээс харж болно. Учир нь, ингэснээр л бид Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадна. Хайртай охин минь, бид Эзэнд итгэдэг юм байж яагаад Эзэний үгэнд анхаарахын оронд бусад хүний хэлсэн үгийг сонсдог юм бэ? Хэрэв бид пасторын хэлсэн үгэнд итгэн, идэвхгүй, сонор сэрэмжтэй болж, сатанлаг дэглэмийн гаргасан сөрөг мэдээлэлд итгэх юм бол ингэх нь Эзэний хүсэлтэй нийцдэг үү? Ингэснээрээ бид Эзэний үгээс зөрж байгаа биш үү? Есүсийн үед Иудейн итгэгчид Эзэний үг ба ажлыг эрж хайж, судлахын оронд Эзэний тухай фарисайчуудын зохиосон цуу ярианд сохроор итгэсэн учраас Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллан, эцэстээ Эзэнийг загалмайд цовдолж, улмаар Бурханаар шийтгүүлсэн шүү дээ. Бид иудейчүүдийн бүтэлгүйтлээс сургамж авч, Эзэнийг угтан авах боломжоо алдахаас зайлсхийх ёстой. Илчлэлд олон удаа ингэж зөгнөсөн байдаг: “Чуулгануудад Сүнс юу хэлж буйг чихтэй нь сонсогтун” (Илчлэл 2, 3). Эзэн эргэн ирэхдээ бас нэмж үг хэлнэ, мөн Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авахыг хүсвэл Бурханы дуу хоолойг сонсож сурах ёстой гэдгийг бид энэ эшлэлээс харж болно. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, судалснаар л Бурханы дуу хоолой мөн эсэхийг нь мэднэ шүү дээ.” Ингэж хэлчхээд ээж “Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд” хэмээх гарчигтай номыг авч, надад өглөө.

Би ээжийн гарт байгаа номыг харсан ч авсангүй. Ээжийн хэлж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй хэвээр байсан тул зүгээр л, “Би уншмааргүй байна” гэж хэлчхээд унтлагын өрөөндөө орлоо.

Би ширээнийхээ ард суугаад тайвширч, ээжийнхээ дөнгөж сая хэлсэн зүйлийн талаар бодож, “Ээжийн маань хэлсэн зүйл үнэндээ буруу байгаагүй. Эзэн эргэн ирсэн гэж Зүүний Аянга гэрчилдэг, гэтэл би Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг ч уншилгүйгээр пасторын хэлсэн зүйлд зүгээр л сохроор итгээд, Зүүний Аянгын тухай Хятадын Коммунист засгийн газрын гаргасан сөрөг мэдээлэлд итгэсэн, энэ нь миний хувьд дураараа шийдвэр байсан юм шиг одоо санагдаж байна. Хэрэв Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн байхад нь би хүлээн зөвшөөрөхөөс татгалзах юм бол Эзэнийг угтан авах боломжоо алдана шүү дээ. Гэхдээ эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэж пастор бидэнд дандаа номлодог, харин би замаа алдах юм бол Эзэнд итгэх итгэл маань бүгд талаар өнгөрөх биш үү?” хэмээн дотроо бодлоо. Зүрх сэтгэл маань хоёрдож, яг хэнд итгэхээ мэдэхгүй байсан тул би Эзэнд хандан, “Өө Эзэн минь! Би Таны эргэн ирэхийг үргэлж хүсэн мөрөөсөж ирсэн боловч эцсийн өдрүүдэд гарч ирдэг хуурамч Христүүдэд хууртах вий гэж одоо айж байна. Өө Эзэн минь! Зүүний Аянгын хүмүүс одоо Таныг эргэн ирсэн гэж гэрчилж байна. Иймээс Та үнэхээр Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн бол намайг гэгээрүүлж, залж чиглүүлэн, дуу хоолойг тань таних боломж олгооч гэж гуйя” гэлээ.

Маргааш нь ээж маань намайг нэг цуглаандаа оролцооч гэж дахин зоригжууллаа. Би жаахан эргэлзэж байгаад интернэтэд орж, тэдний юу гэж хэлэхийг сонсохоор шийдэв.

Цуглаан дөнгөж эхлэх үед би маш их хямарсан бөгөөд ах эгч нарын юун тухай нөхөрлөж байгааг үнэндээ сонссонгүй. Дараа нь, хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөө, Бурханы ажлын гурван үе шатны нууц болон эцсийн өдрүүдэд Бурханы хэрэгжүүлдэг шүүлтийн ажил гэх зэрэг үнэний талуудын тухай Жан ах нөхөрлөл хийлээ. Би үүнийг сонсох тусмаа сэтгэл татагдаж, энэ бүхэн улам шинэ, соргог санагдав. Би өмнө нь Библи судлалын хичээлд явж байсан хэдий ч, номлогч Бурханы үзүүлсэн гайхамшгийг дурдах замаар Бурханы ажлын гайхамшигт уг чанарын талаар л ярьж, эсвэл урьдын ариун хүмүүс Бурханы даалгаврыг биелүүлэхийн тулд Бурханыг хэрхэн дуулгавартай дагадаг байсан гэх зэргийн талаар ярьдаг байсан юм. Харин хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний талаар нэг ч удаа дурдаж байсангүй. Жан ахын нөхөрлөл надад хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажлын талаар зарим нэг ойлголттой болох боломж олгосон бөгөөд ахын хэлсэн бүх зүйл нь Библийг маш олон жил уншсан ч миний урьд нь хэзээ ч ойлгодоггүй байсан зүйлс байлаа. Цуглаан дуусах үед би бодлоо өөрчиллөө. Тэгээд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар эхлээд судалж, ээжтэйгээ хийсэн ярианыхаа бичлэгийг устгая гэж шийдлээ.

Гурав дахь өдрийн цуглааны үеэр бид ухаалаг охид болон мунхаг охидын ялгааны талаар ярилцлаа. “Ухаалаг охид Бурханы илрэлтийг хүсэн мөрөөсдөг бөгөөд Бурханы дуу хоолойг хэрхэн сонсохоо мэддэг учраас ухаалаг байдаг. Тэд ухаантай, хэв чанартай, үнэнийг хайрлаж, үнэнийг эрж хайдаг хүмүүс юм. Иймээс тэд Эзэн ирлээ гэх мэдээг сонсоод идэвхийлэн эрж хайж, Түүний талаар олж мэдэхээр явдаг бөгөөд ийм хүмүүс хуурамч Христүүдэд хууртах аргагүй юм. Мунхаг охид үнэнийг хайрладаггүй, Бурханы дуу хоолойг сонсоход анхаарал хандуулдаггүй, мөн яаж сонсохоо ч мэддэггүй; тэд төөрөлдсөн, ялган таних ямар ч чадваргүй байдаг бөгөөд Эзэний ирэх тухайд өөрсдийн үзэл, төсөөлөлтэй л зууралдан Бурханы ажлыг эсэргүүцэж, яллаж л чаддаг. Жишээлбэл, зарим ах эгч Эзэнд итгэхдээ Түүний үгийг сонсоход анхаарал хандуулахын оронд пастор, ахлагчдын хэлдэг үгэнд итгэдэг. Тэд пастор, ахлагчдын хэлдэг юм бүхэнд итгэдэг бөгөөд Эзэнд нэр төдий итгэдэг боловч үнэндээ пастор, ахлагчдыг дагаж, тэдэнд дуулгавартай байдаг. Бас хуурамч Христүүдээс сэрэмжлэхэд л анхаардаг зарим нэг ах эгч байдаг бөгөөд тэд Эзэний эргэн ирсэн талаарх мэдээг түгээж буй нэгнийг сонслоо ч гэсэн эрж хайж, судалдаггүй—ингэх нь хахахаас айсандаа идэхээ болихтой адил бус уу? Ийм хүмүүс Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадах уу?” гэж Жан ах хэлэв.

Жан ахын үг надад гэнэт нэг зүйл санагдуулж, “Тийм шүү! Би ийм урт удаан хугацааны турш пасторынхоо хэлсэн үгэнд итгээд, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлаагүй. Хэрэв Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн бол би илчлэгдсэн мунхаг охин болох бус уу? “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7). гэж Эзэн Есүс хэлсэн байдаг. Би Эзэнийг угтан авахыг үргэлж хүсэн хүлээж ирсэн бөгөөд Эзэн эргэн ирсэн гэж Төгс Хүчит Бурханы Чуулган одоо гэрчилж байна. Би ухаалаг охин байж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг идэвхийлэн эрж хайж, судлах ёстой. Учир нь энэ л Бурханы хүсэлд нийцнэ” гэж бодогдлоо. Иймээс би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг үргэлжлүүлэн судлахаар шийдэв.

Маргааш нь цуглаан дээр би ингэж асуулаа, “Ах аа, Бурханы дуу хоолойг сонсоход анхаарах нь ухаалаг охин байхын гол түлхүүр гэж та өчигдөр нөхөрлөсөн, тэгээд одоо надад Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахад дагах замтай болсон юм шиг санагдаж байна. Гэхдээ хүмүүсийг мэхлэхийн тулд эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэж пастор маань номлолдоо байнга хэлдэг, тэгэхээр бид жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хэрхэн ялгах ёстой вэ? Би үнэний энэ талыг ойлгохгүй байгаа учраас таныг надтай энэ тухай нөхөрлөж болох болов уу гэж бодож байлаа?”

Жан ах ингэж хэлэв, “Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадах эсэхтэй маань шууд холбоотой болохоор таны асууж байгаа энэ асуулт нэн чухал юм. Бид жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таних тухай үнэнийг ойлгож байгаа цагт хуурамч Христүүд Бурханыг яаж ч дуурайхаар оролдлоо гэсэн хуурталгүй үлдэнэ. Жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг хэрхэн ялган таних тухайд гэвэл, Эзэний үгэнд ‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт, “Хараач, Христ энд байна”; эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно’ (Матай 24 : 23-24). гэж хэлсэн байдаг. Эцсийн өдрүүд дэх хуурамч Христүүд хүмүүсийг хуурахын тулд ихэвчлэн тэмдэг, гайхамшиг ашиглана гэдгийг Эзэний үг бидэнд тодорхой хэлдэг. Хуурамч Христүүд үнэнгүй бөгөөд муу ёрын сүнс, чөтгөрийн мөн чанартай байдаг тул Бурханы өнгөрсөн ажлыг дуурайж, зарим нэг энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж, эсвэл хүмүүсийг гүн гүнзгий онолоор будилуулахын тулд Библийг буруугаар тайлбарлаж л чаддаг. Христ л үнэн, зам, амь бөгөөд Христ л үнэнийг илэрхийлж, бидэнд замыг зааж, амь өгч чаддаг. Өөрсдийгөө Христ хэмээн нэрлэдэг боловч үнэнийг илэрхийлж чаддаггүй бүхэн нь гарцаагүй хуурамч Христүүд, дүр эсгэгчид байдаг, бид энэхүү зарчмаар дамжуулан хуурамч Христүүдийг үндсэндээ ялган таньж чаддаг юм.”

Ахын нөхөрлөлийг сонссоныхоо дараа би судар дахь энэхүү хэсгийг дахин анхааралтай уншсан бөгөөд тэр үед энэ бүхэн гэнэт тодорхой боллоо: “Тийм ээ, хуурамч Христүүд хүмүүсийг хуурахын тулд агуу тэмдэг, гайхамшиг үзүүлнэ гэж Библид баттай хэлсэн байдаг. Тэгвэл Библийг тэгтлээ гарамгай мэддэг тэр пасторууд яахаараа хуурамч Христийг ялган таньж болох энэ зарчмыг олж хараагүй байдаг билээ?”

Дараа нь Жан ах Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг илгээв: “Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт, Есүсийг дуурайсан хэрэг байх юм. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. … Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан мөн л яг Есүс шиг тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц нь муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс).

Жан ах ийнхүү нөхөрлөлөө, “Бурхан бол ямагт шинэ байж, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан бөгөөд нэг ажлаа хэзээ ч хоёр удаа хийгээгүй гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үгээс харж болно. Бурхан ажлын шинэ үе шатыг эхлүүлэх бүрдээ шинэ үг илэрхийлж, хүнд хэрэгжүүлэх шинэ зам өгдөг. Жишээлбэл, Эзэн Есүс ирэх үедээ хууль, тушаал тунхаглах ажлыг давтахын оронд тухайн ажилд үндэслэн бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийсэн бөгөөд тэр үеийн хүмүүст хэрэгжүүлэх шинэ зам өгсөн юм. Тухайлбал, Тэрээр хүмүүст нүглээ улайж, гэмших, дайснаа хайрлах, бие биеэ уучилж, хайрлаж сурах гэх зэргийг зааж сургажээ. Одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирээд, гэмшлийн замыг дахин илэрхийлэхийн оронд золин авралын ажилд үндэслэн хүнийг үгээр шүүж, ариусгах ажлыг хийдэг. Ажлын энэ үе шатанд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, харин завхарсан зан чанарыг маань илчилж, шударга бус байдлыг маань шүүхийн тулд үгээ бодитоор илэрхийлдэг. Үүний зэрэгцээ Бурхан, жинхэнэ авралыг олж авахад бидэнд хэрэгтэй бүх үнэнийг хайрлаж, зан чанараа өөрчлөх замыг ойлгуулдаг бөгөөд үүгээр дамжуулан бид завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханаар удирдуулан Түүний хаанчлалд орж чадах юм. Нөгөөтээгүүр, хуурамч Христүүдийн дийлэнх нь муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн байдаг бөгөөд бүгд дэндүү биеэ тоосон, утгагүй байдаг. Тэд хүмүүст зан чанараа өөрчлөх замыг заахын тулд үнэнийг илэрхийлэх нь байтугай шинэ эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөж ч чаддаггүй. Тэдний хийж чаддаг ганц зүйл гэвэл хүмүүсийг хуурахын тулд Есүсийн урьдын ажлыг дуурайж, цөөхөн хэдэн энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлэх явдал юм. Харин үхэгсдийг амилуулах, хоёр загас, таван талхаар таван мянган хүнийг хооллох гэх зэрэг Эзэн Есүсийн үзүүлсэн агуу гайхамшгуудын тухайд гэвэл, хуурамч Христүүд эдгээр үйл хэргийг ердөө дуурайж чаддаггүй, учир нь Бурхан л ийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг бөгөөд хуурамч Христүүд хэзээ ч тийм зүйлийг биелүүлж чадахгүй.”

Бурханы ажил нь ямагт шинэ байж, хэзээ ч хуучин байдаггүй, мөн хуурамч Христүүд нь ердөө л Бурханы урьдын ажлыг дуурайж, цөөн хэдэн энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай гэдгийг би ахын нөхөрлөлөөр л дамжуулан ойлгож авлаа. Тэд Бурханы ажлыг хийх чадваргүй бөгөөд бид Бурханы ажлын цаад зарчмыг ойлгож байгаа цагт хууртахгүй. Би хууртахаас үргэлж айн, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судлах нь байтугай Зүүний Аянгын хийдэг ямар ч номлолыг сонсож зүрхэлдэггүй байсан билээ. Харин чуулгандаа тууштай байж, тэнд номлол сонсон, Эзэнийг магтаж, ингэх нь хамгийн аюулгүй арга зам мөн бөгөөд ирээдүйд би Эзэнтэй эргэн уулзана хэмээн бодож явсан юм. Гэвч одоо энэ тухай бодохоор, тэгтлээ идэвхгүй, сонор сэрэмжтэй байж, эцсийн өдрүүд дэх Эзэний айлдварыг идэвхийлэн эрж хайхгүй байснаар би Эзэнийг угтан авах боломжоо үнэхээр алдах дөхсөн байв.

Жан ах нөхөрлөлөө үргэлжлүүлэн, “Бурхан бол үнэн, зам, амь бөгөөд жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг Бурханы ажлын зарчмаар ялган танихаас гадна Христийн мөн чанараар дамжуулан ялган таньж болдог” гэлээ. Тухайн үед Жан ах Бурханы үгийн дараах хэсгийг илгээв: “Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр Бурханы мөн чанарыг болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар ба Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол хуурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хийж, дуусгахдаа Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хангалттай хариуцаж чаддаг, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж шийднэ гэж хэлдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас).

Жан ах нөхөрлөлөө цааш үргэлжлүүлэн, ингэж хэллээ, “Христ бол бие махбодтой болсон Бурханы Сүнс гэдгийг бид Бурханы үгээс харж болно—Тэрээр бурханлаг мөн чанарыг эзэмшин, Бурханы ажлыг гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, хүнийг хаана ч, хэзээ ч хангаж, хариулахын тулд үнэнийг илэрхийлж чаддаг бөгөөд хүнийг аврах ажлыг Христ л хэрэгжүүлж чаддаг. Жишээлбэл, Эзэн Есүс бол Христ байсан бөгөөд Түүний илрэлт, ажил нь Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн юм. Мөн Тэрээр хүн төрөлхтөнд гэмшлийн замыг өгч, Бурханы хүсэл, шаардлагыг тодорхой мэдэгдэхийн тулд үгээ хэлсэн, ингэснээр бид бэрхшээл тулгарахад дагах замтай болох байв. Эзэн Есүсийн үгээр дамжуулан хүн, Эзэнд хэрхэн залбирах, хэрхэн бие биетэйгээ эвтэй байх, хэрхэн нэгнээ уучлах гэх зэргийг ойлгожээ. Түүнчлэн Эзэн Есүс элэгсэг сэтгэл, өршөөлийн зан чанараа илэрхийлж, өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөж, дуусашгүй их нигүүлслийг хүнд хайрласан юм. Эцэст нь, Тэрээр хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдож, улмаар бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлаа гүйцэлдүүлж, биднийг хуулийн хүлээс, гав дөнгөнөөс аврахын зэрэгцээ хууль зөрчсөнийхөө төлөө яллагдаж, цаазлуулах аюулаас хэлтрүүлжээ. Эзэн Есүсийн хийсэн зүйлсийн ердөө л зарим нэг нь энэ бөгөөд эдгээрийг Түүний оронд хэн ч хийж чадахгүй байсан юм. Эзэн Есүс бол үнэн, зам, амь гэдгийг бид Түүний үг, ажлаас харж болно. Үүний адилаар, эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болж, Нигүүлслийн эрин үеийг эцэслэн, Хаанчлалын эрин үеийг эхлүүлээд байна. Тэрээр олон сая үг айлдсан бөгөөд шүүлт, ариусгалтын ажлыг гүйцэтгэж, Бурханы сүр жавхлант, уур хилэнт, халдашгүй зөвт зан чанарыг илэрхийлдэг. Төгс Хүчит Бурханы хэлсэн үг нь Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний нууц болон хүний төгсгөл, эцсийн хүрэх газрыг илчлээд зогсохгүй ариусгагдаж, жинхэнэ авралд хүрэхийн тулд бидэнд хэрэгтэй үнэнийг тов тодорхой тайлбарладаг. Тухайлбал, Сатан хүнийг хэрхэн завхруулдаг, Сатаны гар дахь хүний завхралын тухай үнэн, Бурхан хүний завхарсан зан чанарыг хэрхэн шүүж, ариусгадаг, хүн хэрхэн Бурханд итгэж, Бурханыг дуулгавартай дагах ёстой, Бурхан ямар хүнийг хайрлаж, ямар хүнийг жигшин, зайлуулдаг, мөн Бурханаар төгс болгуулахын тулд бид хэрхэн эрэлхийлэх ёстой гэх мэт. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулах замаар бид Сатаны завхралынхаа мөн чанар, уг үндсийг тодорхой харж, Бурханы зөвт, ариун, халдашгүй зан чанарыг ойлгож авдаг. Тэгээд үнэхээр харамссандаа Бурханы өмнө газар унахаас өөр аргагүй байдаг бөгөөд Бурханыг улам бүр хүндэтгэн, дуулгавартай дагадаг болж, сатанлаг завхарсан зан чанараа хөсөр хаяж, нүглийн хүлээсээс чөлөөлөгдөж, Бурханы жинхэнэ авралд хүрдэг. Төгс Хүчит Бурханы айлдвар, ажил нь бидэнд үнэн, зам, амийг авчирдаг—Төгс Хүчит Бурхан бол Бурхан Өөрөө агаад махбод болсон Христ юм. Хуурамч Христүүд Бурханы мөн чанарыг эзэмшдэггүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажлыг гүйцэтгэх нь байтугай үнэнийг илэрхийлж ч чаддаггүй. Тэд хүмүүсийг хуурч, хорлохын тулд үнэн сонсогдож болох ч, чухамдаа худал зарим нэг үг хэлж л чаддаг. Хүн тэднийг сонсох үедээ ямар ч хангалт авдаггүйгээс гадна зүрх сэтгэл нь улам бүр харанхуй болж, доройтож, хандах газаргүй болж, эцэстээ Сатанд залгиулаад дуусдаг нь гарцаагүй. Тиймээс, Бурханы илэрхийлдэг айлдвар, ажил, зан чанараас бид бие махбодтой болсон Христ мөн эсэхийг нь тогтоож чаддаг.”

Төгс Хүчит Бурханы үг болон ахын нөхөрлөлийг сонссоныхоо дараа би жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг хэрхэн ялгах тухай үнэнийг бүрэн ойлгож авав. “Тийм шүү” гэж бодогдлоо. “Христ л үнэн, зам, амь бөгөөд Христ л үнэнийг илэрхийлж, Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэж чадна. Өөрсдийгөө Христ гэж нэрлэдэг атлаа үнэнийг илэрхийлэх чадваргүй, хүнийг аврах ажлыг гүйцэтгэж чаддаггүй бүхэн нь хуурамч Христүүд юм байна. Одоо би урагшлах замаа олсон бөгөөд хуурамч Христүүдэд хууртахаас айн, ямагт идэвхгүй, сонор сэрэмжтэй байхаа болилоо. Бурханд талархъя!”

Үүний дараа Жан ах надад, бие махбодтой болохын нууц, Бурханы ажил ба хүний ажлын хоорондох ялгаа, Библийн дотоод түүх гэх зэрэг бусад үнэний тухай нөхөрлөл хийлээ. Сонсох тусам улам сэтгэл ханамжтай санагдаж, өдөр бүр ах эгч нартай хамт цуглаанд оролцохоор хүсэн хүлээдэг болов. Цуглаан дуусах болгонд, бидэнд шинээр гэрэлтүүлэгдсэн зүйлсийн талаар ээжтэйгээ хэлэлцэн, Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай аажмаар зарим нэг ойлголттой боллоо. Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг би хэсэг хугацаанд эрж хайн, судалснаар баттай мэдэв. Тэгээд Бурханы илрэлтийг хүсэн мөрөөсдөг бүр олон хүнд Эзэний эргэн ирсэн тухай мэдээг дуулган, сайн мэдээ түгээж эхэллээ.

Дараа нь ээж бид хоёр баасан гарагийн мөргөлд оролцохоор хуучин чуулгандаа очлоо. Цугларалт дууссаны дараа пастор Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг хуурамч хэрэг тулгасан видеог гэнэтхэн тоглуулж эхэллээ. Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг тэдний тулгасан зохиомол цуу яриа, гүжирдлэгийг хараад миний уур хүрч, “Төгс Хүчит Бурханы Чуулган тэдний хэлдэгтэй огт адилгүй. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулгантай огт холбогдож байгаагүй, мөн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ч судлаагүй. Гэтэл Бурханы ажлыг яаж ийм үндэслэлгүй байдлаар, дураараа шүүж чадаж байна аа?” гэж бодлоо.

Видео дууссаны дараа, пастор болон хоёр санваартан, чуулганы зөвлөлийн хоёр гишүүн ээж бид хоёрыг үлд гэлээ. “Та хоёр одоо Төгс Хүчит Бурханд итгэгчид болсон уу?” гэж пастор биднээс асуув. Бид “Тэгсэн” гэж хариуллаа.

Бид хоёрыг ингэж хэлмэгц, санваартнуудын нэг нь гэнэт үсрэн босоод, ээж рүү маань занган, “Тэгэхээр чи одоо Төгс Хүчит Бурханд итгэдэг болоо юу? Маргаашаас чи ням гарагийн хичээл заах эрхгүй. Маргааш үдээс хойш би танай гэрт очиж, чуулганы мөнгийг буцааж авна шүү” гэж балмадаар хэллээ.

Ээж маань, “Хүссэн цагтаа авч болно оо” гэв.

“Шашны ертөнц тэр аяараа Төгс Хүчит Бурханы Чуулганыг эсэргүүцэж, яллаж байна. Гэтэл та нар яахаараа тэдэнтэй холбоотой байхаар зүтгэдэг билээ?” хэмээн пастор ууртайгаар асуулаа.

Ээж маань ч мөчөөгөө өгөлгүй, ингэж хариулав, “Пастор аа, шашны ертөнцөд үнэн байгаа юу? Шашны ертөнцийг дагаснаар л Өөрийг нь угтан авч болно гэж Эзэн Есүс ер нь хэлсэн бил үү? Өчнөөн олон жилийн өмнө Эзэн Есүс илэрч, ажлаа гүйцэтгэх үед Иудейн шашны удирдагчид Түүний ажлыг өөрсдөө эрж хайж, судлахаас татгалзаад зогсохгүй, үүнийг хүлээн зөвшөөрөхийг итгэгчдэд хориглож, бүр Есүсийн тухай цуу яриа зохиож, Түүнийг улайран эсэргүүцэж, шүүж, доромжилсон. Эцэстээ тэд Бурханы зан чанарт халдаж, улмаар Бурханаар хараагдан, шийтгүүлсэн. Хэрвээ бид таны хэлснээр явж, шашны ертөнцийн эсэргүүцэж, ялладаг ямар ч зам бол үнэн зам биш гэж хэлбэл Эзэн Есүсийн ажлыг хүртэл үгүйсгэж байгаа гэсэн үг болно биз дээ? Та шашны ертөнцийг даган, Төгс Хүчит Бурханы Чуулганыг эсэргүүцэж, яллаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судлахаас татгалзаж байгаа чинь үнэнтэй нийцдэг үү? Та нар чуулганы пастор, санваартнууд байж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг яахаараа судалж ч үзэлгүй, зүгээр л дур зоргоороо яллаж, шүүдэг юм бэ? Бид Төгс Хүчит Бурханы олон үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы үг нь үнэн, бас Бурханы дуу хоолой мөн гэдгийг хараад, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг баттай мэдсэн юм.” Гайхалтай нь тэд ээжийн маань хэлсэн үгийг зэвүүцэн үл тоогоод, огт хүлээн зөвшөөрсөнгүй.

Манай ээж утсан дээрээ нэг апп нээгээд, тэдэнд Төгс Хүчит Бурханы үгийг уншиж өгөв. Тэр үед чуулганы зөвлөлийн гишүүдийн нэг нь маш биеэ тоосон байдалтайгаар ярьж, Төгс Хүчит Бурханыг доромжилсон зүйлс хэллээ. Ээж маань ууртайгаар “Та үнэхээр итгэхийн аргагүй биеэ тоосон юм. Эдгээр үг үнэн шүү дээ—танд сонсогдохгүй байна уу? Та Бурханы дуу хоолойг сонсоод, ойлгож чадах уу? Та Бурханы хонь мөн үү?” гэлээ.

Тэд баяр баясгалангүй инээмсэглэн, бидэн рүү ихэмсгээр харцгаав. Дараа нь пастор өөрийгөө чухалчилсан байдлаар, “Бид гартаа хадаасны шархтай, иудей хүний дүрээр ирэх Эзэн Есүсийг л хүлээдэг. Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг зүйл нь үнэн байлаа ч гэсэн Эзэн Есүсээс өөр юуг ч бид хүлээн зөвшөөрөхгүй” гэлээ. Тэдний хэчнээн их зөрүүдэлж байгааг хараад, ээж бид хоёр тэдэнтэй ярилцах гэж оролдохоо болилоо. Тэдний зан авир Эзэн Есүсийг эсэргүүцдэг байсан фарисайчуудынхтай яг адилхан байгааг би харсан юм; тэд Бурханд итгэдэг ч үнэнийг эрж хайгаагүй, мөн Бурханы дуу хоолойг сонсоход ч анхаараагүй. Оронд нь тэд зүгээр л биеэ тоосон, ихэрхүү зан гаргаж, өөрсдийнхөө үзэл, төсөөлөлтэй гөжүүдлэн зууралдаж, Бурханы ажлыг дур зоргоороо шүүн, эсэргүүцсэн—тэд Бурханд үйлчилж байгаа мэт харагддаг байсан боловч үнэндээ Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үнэхээр мөн байсан юм.

Дараа нь пастор “Бид та хоёрт дахин бодолцож үз гээд нэг сарын хугацаа өгье. Нэг сарын дараа Төгс Хүчит Бурханд итгэнэ гэж зүтгэсээр байвал чинь би та хоёрыг чуулганаасаа хөөнө шүү” хэмээн бид хоёрыг сүрдүүлэв.

Би эгдүүцэн, “Нэг сар хүлээх ер хэрэггүй. Бид хоёрыг одоо л хөөчих. Энэ хугацаанд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судалж байсны хувьд, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт бид угаасаа бат итгэлтэй байна. Бурханы дуу хоолойг бид эцэст нь сонссон болохоор та нар хөөхгүй байлаа ч гэсэн угаасаа энэ чуулганд эргэж ирж, цуглаанд оролцохгүй” гэж хэллээ.

Пастор дуугаа намсгаж, зальжнаар ингэж хэлэв, “Тэгж болохгүй ээ. Та хоёрыг одоо хөөчих юм бол ах эгч нар биднийг юу гэж бодох юм бэ? Зүгээр л интернэтээр цуглаанд оролцсоны төлөө та нарыг хөөчихлөө гэцгээнэ, тэгвэл бид ёстой цэвдэг сэтгэлтэй харагдана шүү дээ. Та хоёрт зөвлөх гэж их хичээж, дахин бодолцох хангалттай хугацаа өгсөн, гэвч эцэстээ та хоёр Төгс Хүчит Бурханд итгэнэ хэмээн зүтгэж, чуулганаас явахаар шийдсэн, тэгээд л та хоёрыг хөөсөн гэж нэг сарын дараа бид чуулганыхаа ах эгч нарт хэлнэ.”

Пасторын ингэж хэлэхийг сонсоод миний ой гутаж, дахиж тэдэнтэй ганц ч үг дуугарахыг хүссэнгүй. Тэгээд ээжийгээ дагуулан, гадагш алхаж эхлэв. Биднийг яг явж байх үед пастор: “Төгс Хүчит Бурханд итгэнэ үү, байна уу, өөрсдөө мэдэцгээ, гэхдээ чуулганы маань ах эгч нартай холбоо барихыг чинь зөвшөөрөхгүй шүү” гэж анхаарууллаа.

Биднийг чуулганаас явах үед шөнийн нэг цаг аль хэдийн өнгөрсөн байв. Сая болж өнгөрсөн явдлыг эргэн бодоод, тун сайхан санаатай, ёс суртахуунтай хэмээн маш их хүндэлдэг байсан пастор, номлогч маань тэгж аашилж чадсан гэдэгт ердөө итгэж чадахгүй байв. Яг тэр үед Бурханы энэ үг санаанд орлоо: “Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; түүнчлэн нэг ч хүн Бурханы хүсэлд нийцдэггүй. Тэд бүгдээрээ хэрэггүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд өндөрт зогсож, Бурханд сургамжилдаг хүмүүс юм. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд ороход нь хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг замд хүмүүст саад болдог бул хар чулуу билээ. Хэдийгээр тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Ялангуяа хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг нь тэд яаж мэдэх юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас).

Пастор, ахлагчид бол Эзэний зарц, мөн тэд Библийг хамгийн сайн ойлгодог, Бурханы хүсэлд хамгийн их нийцсэн хүмүүс байх учиртай гэж би үргэлж боддог байсан юм. Эзэнийг эргэн ирэх үед тэд гарцаагүй угтан авч чадна гэж үргэлж боддог байв. Пастор Эзэний эргэн ирсэн тухай мэдээг сонсоод эрж хайж, судлахгүй байгаад зогсохгүй маш их биеэ тоон, өөрийгөө чухалчилж, үзэл, төсөөлөлтэйгөө гөжүүдлэн зууралдаж, Бурхан, Бурханы эцсийн өдрүүдийн ажлын аль алийг шүүж, яллах юм гэж би огт төсөөлөөгүй явсан билээ. Пасторт Бурханаас эмээх зүрх сэтгэл огт байгаагүй бөгөөд бүр “сүргийг хамгаалж байгаа” дүр эсгэн, ердөө өөрийнхөө байр суурь, амин зуулгыг хамгаалахын төлөө Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахад нь итгэгчдэд саад болж, хориг тавихдаа тулсан байв. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн итгэгчдийг пастор, ахлагчид хөөнө гэх сүрдүүлэг ашиглан айлгаж, тэр ч бүү хэл ах эгч нарт сайн мэдээ номлох боломжгүй болгохын тулд чуулган дахь бусад ах эгчээр тэднийг голуулдаг байв. Тэд маш өөдгүй, хорлонтой байлаа! Есүсийн үед фарисайчууд байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд Эзэнийг улайран эсэргүүцэж, яллан, загалмайд цовдолсон. Өнөөдрийн пастор, ахлагчид фарисайчуудынхтай яг адилхан мөн чанартай бөгөөд Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар ил болсон антихристүүд, хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд юм. Хүн Бурханд итгэдэг боловч Бурханыг болон Бурханы ажлыг мэддэггүй бол хэчнээн их зовж, хэдий их өөрсдийгөө зарлагадаж байгаа харагдлаа ч гэсэн биеэ тоосон, ихэрхүү сатанлаг зан чанартаа найдах замаар үргэлж Бурханыг эсэргүүцэн, Бурханы зан чанарт халддаг гэдгийг би тэр мөчид эцэст нь бүрэн дүүрэн ойлголоо.

Тэр агшинд би зүрх сэтгэлдээ Бурханд талархлаа илэрхийлэн, Бурханыг магтахгүй байж чадсангүй. Эргээд бодоход, би пастор, ахлагчдын хоёр нүүртэй дүрд хууртан, тэднийг үргэлж шүтэж, дагаж, тэдэнд дуулгавартай байдаг байсан бөгөөд Эзэнийг угтан авах асуудал дээр бүр тэднийг даган, Бурханыг эсэргүүцдэг байжээ. Бурхан пастор, ахлагчдын юу вэ гэдгийг ил болгосноор үнэнийг болон Бурханыг үзэн яддаг тэдний чөтгөрлөг мөн чанарыг би эцэст нь олж харах боломжтой болсон бөгөөд ингэснээр сүнсэнд минь тавьсан тэдний урхийг нэвтлэн гараад, Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадсан билээ. Намайг аварсанд нь Бурханд үнэхээр талархъя. Би Бурханы хайрыг хариулахын тулд Бурханд итгэх цаашдын замдаа үнэнийг чин үнэнчээр эрэлхийлэхийг хүсэж байна!



No comments:

Post a Comment

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...