Showing posts with label Бурханы үг. Show all posts
Showing posts with label Бурханы үг. Show all posts

2019/01/01

Миний сүнсийг хууран мэхэлсэн зүйл юу вэ?

  Нэгэн өдөр би хурлын талаар мэдээ хүлээж авлаа. Ихэвчлэн энэ нь аз жаргалтай үйл явдал байдаг ч сүүлийн үед миний ажил бэрхшээлтэй байгааг бодохоор л санаа зовохгүй байж чадсангүй. Хэрэв манай дарга намайг аль ч ажлаа дуусгаагүй байгааг мэдвэл тэр лавтай надтай тооцоо бодож, магадгүй бүр намайг өөр хүнээр солих байх. Тэгвэл би юу хийх вэ? Дараа өдөр нь би уйтгартайгаар хуралдаа явлаа. Тэнд очоод дарга хараахан ирээгүй, харин зарим хамтран ажиллагсад маань хэдийн ирсэн байхыг харав. Би ийнхүү бодлоо: “Тэдний ажил ямар байдалтай байгааг би мэдэхгүй. Сүүлийн хурал дээр тэднийг ажлынхаа ихэнх хэсгийг гүйцэтгэсэн гэхийг сонссон, тэгэхээр энэ удаад бүгдийг нь дуусгачихсан нь лавтай. Хэрэв тэд бүх ажлаа дуусгасан бол би л ганцаараа муу болж таарч, бүх зүйл дуусна.” Хамтран ажиллагсадтайгаа суугаад өөрсдийн ажлын байдлын талаар ярилцахад ихэнх нь ажлаа дуусгаагүй байгаа талаар хэлсэн нь намайг ихэд гайхшруулав. Үүнийг сонсоод зовсон сэтгэл маань гэнэт л их хөнгөрөөд явчихсан. Би ийнхүү бодлоо: “Зөвхөн би ч биш бүгд өөрсдийн ажлаа дуусгаагүй болж таарлаа. Тэгвэл ч санаа зовох юм алга. Биднийг бүгдийг нь сольчихгүй.” Миний сэтгэл зовнилын ихэнхи хэсэг нь хормын төдийд л алга боллоо.

2018/12/30

Бурханд итгэх замд илүү сайн байхын төлөө эргэлт хийх нь

    Хэдийгээр би Бурханыг олон жил дагаж байгаа ч амь руу орох үйлсдээ бараг ямар ч ахиц гаргаагүй тул сэтгэл ихэд бачимдаж байлаа. Ялангуяа амь рүү хүрэх номлолын бичлэгийг, бас тэрхүү номлолд сууж, сонсож байсан ах эгч нартайгаа Ариун Сүнсээр удирдуулан ярьж буй хүнийг сонсоод би энэ төрлийн ярианаас нь болж маш их түгшин бачимдав, “Та нар одоо Бурханд итгэж, үнэнийг дагахын сайхныг амтлаад байна. Та нар зөв замдаа орж эхэлсэн ба өөрсдийн авралыг эрэлхийлэхдээ итгэлээр дүүрэн байдаг.” Би “Эдгээр хүмүүс Бурханд ийм богино хугацаанд итгэсэн мөртлөө аль хэдийн амь руу нэвтэрч, аврагдах итгэлээр дүүрэн юм. Тэгэхэд би Бурханд итгээд ингэж удсан мөртлөө одоог хүртэл үнэнийг олж аваагүй, амьдрал дээрх зан чанарт маань ч өөрчлөлт ороогүй. Зөв замд орох талаар яриад ч хэрэггүй. Авралд хүрнэ гэж хэлэхэд амар, хийхэд хэцүү юм!” гэж бодлоо. Хүн төрөлхтний ялзралыг үнэн шийдэж чаддаг тухай дээрх нөхөрлөлд хэрхэн өгүүлснийг бодож байсан ч, харин хэзээ ч бодит туршлагаар үзэж байгаагүй юм. Тэр бүү хэл үнэн надаас бусад хүмүүсийн ялзралыг шийдэж байгаа мэт санагдсан тул би үнэн болон авралын замналдаа итгэл алдав. Хэдийгээр би өөрийнхөө байдлыг зөвт бус байгааг мэдэж байсан ч, үүнээс зугтах өөр зам үгүй тул би Бурханаас тусламж гуйн уйллаа. Үүний дараа Түүний үг намайг гэгээрүүлж, Бурханд энэ олон жил итгэсэн хэрнэ яагаад амьдралд минь ахиц гараагүй, бас яагаад миний зан чанар өөрчлөгдөөгүй шалтгааныг харуулсан. Бурхан надад үнэнийг хэрэгжүүлэн, түүнд нэвтрэх замыг зааж өгсөн юм.

2018/12/28

Дэлхийн Харанхуй болон Хорон муугийн эх сурвалжийн тухай товч яриа

  Намайг сургуульд байх үед аав минь хүнд өвчин тусаж, удалгүй өнгөрсөн. Түүнийг нас барсны дараа манай ааваас үргэлж тусламж хүртдэг байсан авгын талынхан ямар ч орлогогүй манай ээж болон хоёр эгч бид нарт анхаарал тавихгүйгээр барахгүй бүр эсрэгээр биднээс ашиг гаргаж авах бүхнийг хийж, аавын маань орхисон багахан өв хөрөнгөнөөс авах гэж тэмцэлдсэн. Садан төрлийнхөө энэ хайхрамжгүй байдал болоод миний ерөөс төсөөлж байгаагүй бүхнийг тэд үйлдсэнийг бодохоор миний хувьд тэсгэмгүй сэтгэлийн шарх болж, эдгээр хамаатны гаргаж буй зүрх зүсэм үйлдэл, мөс чанаргүй байдлыг үзэн ядахад хүрээд зогсохгүй мөн хүний мөн чанарын хувирамтгай байдлыг олж мэдрэх болсон. Үүнээс хойш эргэн тойрны нийгэмд нэг гэр бүлийхэн мөнгөнөөс болж муудалцах эсвэл мөнгөнөөс болж хүмүүсийг дээрэмдэх, амийг нь хороох зэргийг харах болгондоо өнөөгийн дэлхий харанхуйгаар дэндүү дүүрч, хүмүүсийн зүрх сэтгэл улам хар санаатай болж, дэлхий улам л хувирч өөрчлөгдөж байгаад гашуудах болов. Мөн түүнчлэн энэ дэлхий яагаад ингэж харанхуйгаар дүүрсэн шалтгаан нь өнөөгийн хүмүүс муу болж хувирсан бөгөөд тэдэнд ямар ч мөс чанар байхгүй болж, дэлхий хорон муу хүмүүсээр дүүрчээ гэж бодсон. Харин Бурханы үгсийг идэж, уусны дараагаар л миний бодож байсан зүйлс нь зөвхөн асуудлын гадаргууг л маажсан төдий бөгөөд дэлхийн харанхуй болон хорон муугийн эх сурвалж биш болохыг ухаарсан. Би Бурханы үгсээс дэлхий дэх харанхуй болон хорон муугийн жинхэнэ эх сурвалжийг маш тодорхой олж харсан.

2018/12/17

Худал хуурмагийн ард юу байдаг вэ


  Биднийг шударга хүн байж, үнэн зөв ярихыг шаардсан Бурханы үгийг харах тоолондоо би дотроо “Үнэн зөв ярих тал дээр надад асуудал алга. Хүрзийг хүрз гээд, юмсыг нэрээр нь дуудахыг л хэлнэ биз дээ? Амархан биш гэж үү? Энэ ертөнцөд миний дургүйг хамгийн их хүргэдэг зүйл бол ярихаараа худал ярьдаг хүмүүс юм” гэж боддог байлаа. Үүний улмаас би өөртөө хэт итгэлтэй байж, энэ тал дээр ямар ч асуудалгүй гэж боддог байсан. Гэвч зөвхөн Бурханы илчлэлээр дамжуулан би үнэн рүү орж эсвэл зан чанараа өөрчлөхгүйгээр хэн ч үнэн зөв ярьж чадахгүй гэдгийг олж мэдсэн юм.

2018/12/11

Би өөрийн жинхэнэ байр суурийг тодорхой харсан


  Намайг нэг удаа чуулганы удирдагчдын уулзалтанд оролцож байх үед шинээр сонгогдсон нэгэн чуулганы удирдагч ингэж хэлэв: “Надад хангалттай сүнсний өндөр байхгүй. Би энэ үүргийг биелүүлэхэд тохирохгүй мэт санагдаж байна. Би маш олон зүйлээс дарамт мэдэрч, тэр ч бүү хэл хэдэн өдөр, шөнө дараалан унтаж чадахгүй байгаа….” Тэр үед би Бурханыг эрэлхийлэх эрэлдэ ачаа үүрч байсан учраас тэр эмэгтэйтэй ингэж ярилцав: “Бүх ажлыг Бурхан гүйцэлдүүлдэг; хүн ердөө бага зэрэг хамтран ажилладаг. Хэрэв бидэнд ачаалал мэдрэгдвэл бид Бурханы өмнө илүү ойр ойрхон очиж, Бурханд итгэснээр гарцаагүй Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг харах болно. Ажлаасаа ачааллыг мэдрэх нь сайн хэрэг. Гэхдээ ачаалал нь сэтгэлийн түгшүүр болж эхэлбэл харин тэр саад болж, сөрөг байдал руу, тэр ч бүү хэл Бурханыг буруугаар ойлгох байдал руу аваачина.” Харилцан яриа минь Бурханы замчлал дор онцгой гэрэлтүүлэлт байсан мэт санагдав. Тэр эгч мөн зүрх сэтгэлд нь Бурханы орших орон зай байхгүй тийм нөхцөл байдалд орсноо, Бурханд итгэхээс илүүтэйгээр өөрөө л үүнийг хийгээд байснаа ухаарсан бөгөөд ингэснээр орох ёстой замаа олсон. Би тэр үед маш баяртай байсан, учир нь би өөрийгөө эгчийн асуудлыг шийдэж, үнэний энэ талын бодит байдлыг эзэмшсэн гэдгээ баталж чадлаа гэж бодож байв.

2018/12/08

Аврагдах тухай ойлголж авах


 Бурханыг дагаж байгаа эдгээр хэдэн жилийн хугацаанд би өөрийн гэр бүл, махан биеийг орхиж, чуулганд үүргээ гүйцэтгэн өдөржин завгүй байдаг байлаа. Тиймээс би ингэж итгэсэн: Би чуулганы надад оноосон ажлыг орхилгүй, Бурханаас урвалгүй, чуулганыг орхиж явалгүй, Бурханыг эцсээ хүртэл дагаж байгаа цагт Бурхан намайг энэрч, аврах болно. Мөн би өөрийгөө Бурханы авралын замаар алхаж байгаа бөгөөд миний хийх ёстой зүйл бол Түүнийг эцсээ хүртэл дагах гэж итгэж байв.

2018/12/06

Бурханы үгс намайг сэрээсэн



  Өмнө нь би Бурхан “агуу цагаан сэнтийнээс зугтаж байгаа хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ” гэж хэлж байгаа нь ажлын энэ шатыг хүлээн зөвшөөрсөн ч Түүний гэсгээлт, шүүлтийн зовлон зүдүүрийг даах хүсэлгүйн улмаас эцэст нь няцаж ухардаг хүмүүсийг Тэр хэлж байна гэж үргэлж боддог байлаа. Тиймээс би ямар нэг шалтгаанаар энэ замаас няцаж байгаа ах эгч нарыг хараад миний зүрх сэтгэл тэднийг зэвүүцэх зэвүүцлээр дүүрдэг байв: Бурханы шийтгэлийг хүртэх өөр нэг хүүхэлдэй, урвагч агуу цагаан сэнтийгээс зугтаж байна. Үүнтэй зэрэгцэн би өөрийгөө Бурханы шүүлтийг хүлээн авахад биеэ зөв зохистой авч явж байна, Бурханы авралыг хүлээн авахад тийм ч хол биш байна гэж бодож байлаа.

2018/12/04

Амьдрал ба үхлийн тулаан

“Чи махан биеийнхээ эсрэг тэмцэх үед чиний дотор гарцаагүй тулаан болох болно. Чамаар үүнийг дагуулахаар Сатан оролдох болно, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн сонирхлыг хамгаалахад чамайг хүргэхээр хичээх болно, гэхдээ Бурханы үгс чамайг дотроос чинь гэгээрүүлж гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийднэ. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх бүрд эсвэл Бурханы хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тулаан болдог бөгөөд тэдний махан бие нь бүхэлдээ зүгээр мэт боловч тэдний зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг ба зөвхөн энэхүү хүчтэй тулааны дараа, асар их хэмжээний эргэцүүллийн дараа л ялалт эсвэл ялагдал нь шийдэгдэнэ. бусдын нүднээс далдуур хэмжээлшгүй их гунигийн нулимсыг урсгах болно…” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “махан биеийнхээ эсрэг тэмцэх үед дотороо гарцаагүй тулаан болох болно”-аас). Би Бурханы үгсийг энэ дуунаас сонсох бүртээ ингэж боддог байлаа: Үнэнийг хэрэгжүүлэх үнэхээр тийм хэцүү гэж үү? Хүмүүс үнэнийг ойлгохгүй бол хэрэгжүүлж чаддаггүй. Түүнийг ойлгосон цагт Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэх нь хангалттай бус гэж үү? Энэ нь “зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг”? адил үнэхээр тийм ноцтой байна гэж үү? Хожим би өөрийн бодит туршлагаар дамжуулан үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг амар биш гэдгийг амтлах хүртэл ийм байсангүй. Бурханы хэлсэн зүйл үнэнтэй бүрэн дүүрэн нийцдэг; өчүүхэн төдий хэтрүүлсэн зүйл байхгүй.

2018/12/01

Сүнсний хүлээснээс салах нь


  Би мэдрэмтгий зан чанартай сул дорой хүн. Бурханд итгэдэггүй байхдаа би амьдралд тохиолддог зүйлсээс болоод байн байн цөхөрч гунигладаг байлаа. Ийм цаг үе маш олон байсан бөгөөд миний амьдрал хэцүү юм шиг надад байнга санагддаг байв; зүрх сэтгэлд маань ярьж хөөрөөд байх баяр хөөр, аз жаргал байгаагүй. Бурханд итгэж эхэлснээсээ хойш би хэсэг хугацаанд баяр хөөр, амар амгаланг онцгойлон мэдэрсэн боловч дараа нь байдал бас л хэвээрээ байгааг мэдэрсэн. Би яагаад байнга тийм байдгаа ойлгож чадахгүй байв.

2018/11/23

Бурханд үйлчилж байхдаа шинэ арга заль бүү хайж ол


  Би саяхан албан тушаал дэвшиж, цуглааны удирдагчийн үүрэг хариуцлагыг хүлээн авсан билээ. Хэсэг хугацаанд нэлээд эрч хүчтэй ажилласны дараагаар цуглааны эвангелийн ажил уйтгартай санагдаж эхэлсний зэрэгцээ эвангелийн багийн ах, эгч нар маань бүгд сөрөг, сул дорой байдлаар амьдарч байв. Ийм нөхцөл байдалтай тулгарснаар би сэтгэлээ барьж дийлэхээ болив. Эвангелийн ажлыг би хэрхэн яаж сэргээх юм бэ? Тархиа нэлээд ажиллуулсаны эцэст нэгэн сайн шийдэл олов: Хэрэв би эвангелийн багт зориулж сар бүр шагнал гардуулах ёслол зохион байгуулж, шилдэг хүмүүс болон үлгэр жишээ номлогчийг тодруулвал Бурхан руу хамгийн олон хүний зүрх сэтгэлийг эргүүлж чадсан хүнийг шагнаж, харин цөөн хүний зүрх сэтгэлийг татаж чадсан хүнийг донгоддог болж болох юм байна. Энэ нь тэдний урам зоригийг өдөөж өгөхөөс гадна сөрөг, сул дорой ах эгч нарын сэтгэл санааг дээшлүүлж өгөх юм. Ингэж бодсоныхоо дараа ийм “ухаалаг алхам” бодож олсондоо маш их сэтгэл хөдлөв. “Энэ удаад би бүгдийг нь гайхшруулах болно доо” гэж бодов.

2018/11/19

Фарисайчуудын замаар алхаж байгаагаа ухаарсан нь


  Өмнөх яриануудын үеэр бидний үргэлж ярьж хэлэлцдэг байсан зүйл бол Петр, Паул нарын замнасан зам юм. Петр өөрийгөө болон Бурханыг таньж мэдэхэд анхаарлаа хандуулдаг, Бурханаар зөвшөөрөгдсөн хүн байсан, харин Паул бол зөвхөн өөрийн ажил, нэр хүнд, байр сууринд бүх анхаарлаа хандуулдаг, Бурханы жигшдэг хүн байсан гэж хэлдэг. Би Паулын замаар явах бий гэхээс үргэлж айдаг байсан учраас Петр Бурханыг хэрхэн мэддэг болсныг олж мэдэхээр Петрийн туршлагын талаарх Бурханы үгийг байнга уншдаг байв. Ийм байдлаар хэсэг хугацаанд амьдарсны дараагаар би өмнөхөөсөө илүү дуулгавартай болсноо мэдрэв, нэр хүнд, байр суурь олж авах дур хүсэл маань бүдгэрч, өөрийгөө бага зэрэг мэддэг болов. Энэ үед би Петрийн замаар яваагүй хэдий ч явсан замынх нь ирмэгт хүрч ирсэн, ядаж л Паулын замаар яваагүй гэж итгэдэг байв. Гэтэл би Бурханы үгийн илчлэлээр өөрөөсөө ичсэн билээ.

2018/10/26

5. Бурханд итгэх итгэл нь зөвхөн амар тайван байдал болон ерөөлийг эрж хайхын төлөө байх ёсгүй.


Холбогдолтой Бурханы үгс:

Өнөөдөр чи бодитой Бурханд итгэдэг болохоор зөв замд орох хэрэгтэй. Бурханд итгэснээрээ чи гагцхүү ерөөл хайх биш, харин Бурханыг хайрлаж, Бурханыг мэдэхээр эрж хайх ёстой. Түүний гэгээрэл болоод өөрийнхөө эрэлхийллээр дамжуулан чи Түүний үгийг идэж, ууж, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж, Бурханыг гэсэн хайр чинь зүрхнээс чинь гардаг болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Түүнийг гэсэн чиний хайрыг хэн ч сүйтгэж эсвэл саад учруулж чадахааргүй хэмжээнд Бурханыг гэсэн чиний хайр хамгийн жинхэнэ байх хэрэгтэй. Тэгвэл чи Бурханд итгэх зөв замдаа явж байна. Энэ нь, чамайг Бурханд харьяалагддагийг батална, учир нь чиний зүрх сэтгэл Бурханы эзэмшилд орсон ба чамайг өөр юу ч эрхшээлдээ оруулж чадахгүй. Өөрийн туршлага, төлсөн төлөөс болон Бурханы ажлын үр дүнд чи Бурханыг өөрийн эрхгүй хайрлах хайрыг бий болгож чаддаг. Дараа нь чи Сатаны нөлөөнөөс ангижирч Бурханы үгийн гэрэлд амьдардаг. Чи зөвхөн харанхуйн нөлөөнөөс зугтсан үедээ л Бурханаар авахуулсан гэж тооцогдоно. Бурханд итгэх итгэлдээ чи энэ зорилгыг эрж хайх ёстой. Энэ бол та бүхний үүрэг.

2018/10/20

2. Жинхэнэ замыг хайхдаа чи эрүүл ухаантай байх ёстой.


Холбогдолтой Бурханы үгс:

Бурхан болон хүний талаар адил мэт ярьж болохгүй. Түүний мөн чанар болон Түүний ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийж, Өөрийн үгийг хүний ертөнцөд хэлээгүй бол хүн Бурханы хүслийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байсан, ингэснээр өөрсдийн бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний зөвшөөрлийг олж авч чадахгүй байх болно. Бурханы ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл хичнээн сайн байсан ч хамаагүй энэ нь юу ч биш болно, учир нь Бурханы бодол санаа нь үргэлж хүний бодол санаанаас дээгүүр байдаг ба Бурханы мэргэн ухаан нь хүн ойлгошгүй билээ. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “нэвт харсан” хүмүүс нь үр дүнгүй гэж Би хэлдэг ба тэд бүгд биеэ тоосон, боловсрол мэдлэггүй юм. Хүн Бурханы ажлыг тогтоох ёсгүй; цаашлаад хүн Бурханы ажлыг тогтоож чадахгүй. Бурханы нүдээр хүн бол шоргоолжноос ч жижигхэн, иймд хүн Бурханы ажлыг хэрхэн ойлгож чадах юм бэ? “Бурхан ингэж эсвэл тэгж ажилладаггүй” эсвэл “Бурхан ийм эсвэл тийм” хэмээн үргэлж хэлдэг хүмүүс байдаг, тэдгээр нь бүгд биеэ тоосон биш гэж үү? Махан биетэй хүмүүс бүгд Сатанаар ялзруулагдсан гэдгийг бид бүгдээрээ мэдэх ёстой. Бурханыг эсэргүүцэх нь тэдний угийн чанар бөгөөд тэд Бурханы ажлын талаар зөвлөгөө өгч чадах нь бүү хэл, тэд Бурхантай эн тэнцүү биш. Бурхан хүнийг хэрхэн удирдан чиглүүлдэг нь Бурханы Өөрийн ажил юм. Хүн захирагдах ёстой ба ийм, тийм үзэл санаатай байх ёсгүй, учир нь хүн бол тоос шороо билээ. Нэгэнт бид Бурханыг эрж хайхаар оролдож байгаа учраас бид Бурханаар анхааруулахын тулд Бурханы ажилд өөрсдийн үзхүйгээ нэмэх ёсгүй, ядаж бид Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцэхээр оролдохдоо өөрсдийн ялзармал зан чанараа ашиглах ёсгүй. Тэр нь биднийг антихристүүд болгохгүй гэж үү? Тийм хүмүүс, бид Бурханд итгэдэг гэж хэрхэн хэлж чадах юм бэ? Бурхан байдаг гэж бид итгэдэг учраас, Түүний сэтгэлд нийцэж, Түүнийг харахыг хүсдэг учраас бид үнэний замыг эрж хайх ёстой ба Бурхантай зохицолтой байх замыг хайх ёстой. Бид Бурханыг эсэргүүцэн зөрүүдлэн зогсох ёсгүй; тийм үйлдлээс ямар сайн зүйл гарах юм бэ?

2018/10/18

1. Бурханд итгэх итгэлдээ хүмүүс, Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэгийн эх сурвалжийг чи мэдэх ёстой.


Холбоотой Бурханы Үг:

Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний ялзарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэдэхгүйгээс мөн Бурханы ажлын зарчим, хүнд хандах Түүний хүслийн талаарх ойлголт дутмагаас болдог. Энэ хоёр тал нь Бурханыг эсэргүүцэх хүний түүхэнд шингэсэн байдаг. Ийм эсэргүүцэл нь тэдний угийн чанарт байдаг учраас шинээр итгэгчид Бурханыг эсэргүүцдэг байхад, олон жил Бурханд итгэсэн хүмүүсийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь тэдний ялзарсан зан чанар дээр нэмээд Бурханыг бүрэн мэддэггүйгээс үүсдэг. Бурхан махан биетэй болохоос өмнө, хүн Бурханыг эсэргүүцэж байгаа эсэхийн хэмжээ нь тэр тэнгэр дэх Бурханы гаргасан хууль зарлигийг мөрдөж байгаа эсэхээр тодорхойлогддог байсан.

2018/10/10

4. Жинхэнэ болон хуурамч зам, мөн жинхэнэ болон хуурамч чуулгануудын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?




Холбогдолтой Бурханы үгс:

Жинхэнэ замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Чи энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү биш үү гэдгийг, хүний ярьж буй эдгээр үгс нь үнэний илэрхийлэл мөн үү биш үү, хэнийг гэрчлэв гэдгийг мөн энэ нь чамайг юунд хүргэж болох вэ гэдгийг шинжин үзэх учиртай. Жинхэнэ зам болон хуурамч зам хоёрын ялгааг олж харах нь үндсэн мэдлэгийн хэд хэдэн талуудыг шаарддаг ба үүний хамгийн гол нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг хэлж чадах явдал юм. Учир нь Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх түүний итгэл ч гэсэн, энэхүү бие махбод нь Бурханы Сүнсний биелэл учраас юм, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл гэсэн үг билээ. Сүнс болон бие махбодын хооронд ялгаа байдаг боловч энэхүү бие нь Сүнснээс ирсэн бөгөөд Үг бие махбод болсон учраас хүний итгэж байгаа зүйл бол Бурханы төрөлхийн мөн чанар юм. Иймээс, энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг ялгахдаа юуны өмнө чи, энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү, биш үү гэдгийг харах ёстой ба үүний дараа чи энэ замд үнэн

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...