2018/08/30

Христийн сүмийн магтан дуу 2018 “Бурханыг гэсэн хайр” Бурханы хайр уудам



Христийн сүмийн магтан дуу 2018 “Бурханыг гэсэн хайр” Бурханы хайр уудам Өө Эзэн минь, Таны нигүүлслийг би ихэд эдэлсэн. Дотор минь яагаад үргэлж хоосон санагдана вэ? Үнэн болон амийг би олж аваагүй гэж үү? Эдгээр үгийг унших нь асуултанд чинь хариулна. “Эцсийн өдрүүдийн Христ амийг авчирдаг, үнэний бат бөх, үүрдийн замыг авчирдаг. Энэ бол хүн амийг олж авах зам, хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам. Эцсийн өдрүүдийн Христийн хангасан амийн замыг эрж хайхгүй бол Есүсийн сайшаалыг чи хэзээ ч хүртэхгүй, тэнгэрийн хаанчлалын хаалгаар ороход хэзээ ч тохирохгүй, учир нь чи бол утсан хүүхэлдэй, мөн түүхийн хоригдол билээ” (Хурганы нээсэн хуйлмал номоос). Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан хүнд мөнх амийн замыг авчран хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд бүх үнэнийг илэрхийлсэн. Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, Түүний үгийг хэрэгжүүлж, туулснаар хүн үнэнийг ойлгож, амийг олж авч чадна.
Үй олон хүн дундаас Бурхан намайг сонгосон, намайг дэргэдээ ирүүлэхээр гайхалтайгаар зохицуулсан. Түүний эелдэг үг зүрх сэтгэлийг минь дулаацуулсан. Үнэнээр хангагдаад би дуусашгүй аз жаргалтай амьдардаг. Тэр танил дуу, тэр сайхан царай, бүр анх байснаасаа огт өөрчлөгдсөнгүй. Бурханы гэр бүлд би Түүний хайрын сайхныг амталдаг. Би Түүнийг түшиж, дахин хагацахыг хүсдэггүй. Бурхангүйгээр өдөр хоног тэвчихийн аргагүй хэцүү. Алхам бүрдээ би шаналлаар дүүрэн гэлдэрдэг. Бурханы нууц хамгаалтын хүчээр л би өдий хүрсэн. Бурханы үг байгаа болохоор л сэтгэл минь одоо ханадаг. Цаг хугацаа өнгөрөхөд агуу өөрчлөлт гардаг, гэвч Бурханыг гэсэн хайрыг минь юу ч арилгаж чадахгүй. Хэдэн мянган жилийн амлалт, өөрчлөгдөшгүй тангараг. Амьдрал, үхлийн олон мөчлөгийн дараа би Бурханы хажууд буцан очдог. Тэр зүрх сэтгэлд минь амь суулгасан. Түүний үг намайг хариулж, усалдаг. Хавчлага, зовлонгоор дамжуулан амь минь улам хүчирхэгждэг. Бартаат зам, бүтэлгүйтэл бол намайг сургах суурь. Бурхан хэзээ ч миний дэргэдээс холдоогүй. Гомдлын ганц ч үг унагахгүйгээр Тэр хүмүүсийн төлөө чимээгүй золиосолдог. Би завхарсан зан чанараа хаяж, ариусгагддаг. Дараа нь Бурханыг үүрд дагаж чадна. Бурхан хэзээ ч миний дэргэдээс холдоогүй. Гомдлын ганц ч үг унагахгүйгээр Тэр хүмүүсийн төлөө чимээгүй золиосолдог. Би завхарсан зан чанараа хаяж, ариусгагддаг. Дараа нь Бурханыг үүрд дагаж чадна. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос Анхны видео линк: Христийн сүмийн магтан дуу 2018 “Бурханыг гэсэн хайр” Бурханы хайр уудам

No comments:

Post a Comment

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...