2018/05/17

Зургаа дахь айлдвар

Зургаа дахь айлдвар
Зургаа дахь айлдвар

Сүнсний доторх хэрэг явдалд, чи машид нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй; Миний үгсэд, чи маш анхааралтай байх ёстой. Чи Миний Сүнс болоод бие махбодыг, Миний үгс болоод Миний бие махбодыг хуваагдашгүй бүхэл нэгэн мэт харж чадах тэрхүү төлөв байдлыг зорих хэрэгтэй, ингэснээр бүх хүн төрөлхтөн Миний өмнө Намайг сэтгэл хангалуун байлгаж чадах болно. Би орчлон ертөнц дээр Өөрийн хөлөөр алхалж, харцаа харааныхаа багтаамжаар тэлж, хүний туршлагын чихэрлэг, исгэлэн, гашуун, аагтай амтыг амталж хүн төрөлхтний дунд Би алхсан, гэхдээ үнэндээ хүн хэзээ ч Намайг таниагүй, Намайг алхалж одоход ч анзаараагүй. Учир нь Би чимээгүй байж, ямар ч ер бусын үйл хэргийг үйлдээгүй, иймээс хэн ч, хэзээ ч Намайг үнэндээ хараагүй. Юмс урьд байсан шигээ байхаа больсон: Би бүтээлийн эхлэлээс хойш дэлхий ертөнцийн хэзээ ч харж байгаагүй зүйлсийг хийж, эрин үеүдийн туршид, хүний хэзээ ч сонсож байгаагүй тийм үгсийг хэлэх гэж байна, учир нь Би бүх хүн төрөлхтнөөс Намайг махан биед байхад мэдэхийг шаарддаг. Энэ бол Миний удирдлагын алхмууд бөгөөд хүн төрөлхтөнд энэ талаарх өчүүхэн төдий ч таамаг байдаггүй. Би энэ талаар илэн далангүй ярьсан ч хүн оюун санаандаа мунгинасаар байдаг болохоор тэдгээрийг түүнд нэг бүрчлэн нарийвчлан илэрхийлэх боломжгүй байдаг. Энд хүний хөөрхийлөлтэй дорой байдал оршино, үгүй гэж үү? Энэ нь Миний түүнд засч залруулахыг хүсэж байгаа яг тэр зүйл юм, үгүй гэж үү? Энэ бүх он жилүүдэд Би хүн дээр юу ч хийгээгүй; энэ бүх он жилүүдэд Миний махбод болсон биетэй шууд холбоотой байсан хүмүүс хүртэл Миний бурханлаг чанараас шууд гарч ирэх дуу хоолойг хэзээ ч сонсож байгаагүй. Иймээс Миний талаарх мэдлэг хүмүүст дутмаг байх нь гарцаагүй, гэхдээ эрин үеүдийн туршид энэ зүйл дангаараа хүн төрөлхтний Намайг гэх хайранд нөлөөлөөгүй. Одоо харин Би та нарт тоолж баршгүй олон тооны хачин, тайлагдашгүй ажил авчирч бас маш олон үг хэлсэн. Гэсэн ч, иймэрхүү нөхцөл байдлын дор ч гэсэн маш олон хүмүүс Намайг нүүрэн дээр минь эсэргүүцэж байна. Би чамд цөөн хэдэн жишээг дурдъя:
Чи өдөр бүр Миний санааг ухаарч, амийг мэдрэх гэж тодорхойгүй Бурханд залбирдаг. Гэхдээ Миний үгс яг доош бууж ирэх үед чи тэдгээрийг өөрөөр хардаг: Чи Миний үг болон Миний Сүнсийг хуваагдашгүй нэгэн зүйл мэт үздэг боловч Над шиг хүн ийм төрлийн үгс хэлэх чадваргүй, харин ч тэдгээр нь Миний Сүнсний дамжуулалтын үр дүн юм хэмээн бодож хүнийг нь хажуу тийш өшиглөдөг. Энэ мэт нөхцөл байдлын талаар чи яаж мэдэх юм бэ? Чи Миний үгэнд тодорхой хэмжээгээр итгэдэг ч Миний өмссөн махан биеийн тухайд их бага хэмжээгээр өөрийн гэсэн үзэл санаатай байдаг ба энэ талаар чи өдрөөс өдөрт нухацтай бодож: “Яагаад Тэр аливаа зүйлсийг ингэж хийдэг вэ? Энэ Бурханаас ирдэг гэж үү? Боломжгүй! Миний бодлоор, Тэр надтай нэлээд адилхан, яг л эгэл, жирийн хүн шиг” гэж хэлдэг. Дахин хэлэхэд, чи ийм нөхцөл байдлыг хэрхэн тайлбарлах вэ?
Миний дээр зүйлийн тухайд гэвэл та нарын дунд үүгээр тоноглогдоогүй хэн нэгэн хүн байна уу? Үүнийг эзэмшдэггүй хүн байна уу? Энэ нь магадгүй чи яг л өөрийн өмчийн нэг хэсгийг барьчихаад, энэ бүх цаг хугацаанд үүнийг тавьж явуулах дургүй байгаа мэт харагддаг. Тэр ч бүү хэл чи идэвхтэй хүчин чармайлт гаргахыг хүсдэггүй; үүний оронд чи Намайг биечлэн ажил хийхийг хүлээдэг. Үнэнийг хэлэхэд, Намайг эрж хайхгүйгээр Намайг амар хялбар мэдэж авсан нэг ч хүн байхгүй. Үнэн хэрэгтээ, Би үүнийг чамд ойлгуулахын тулд өөр өөр өнцгөөс жишээ татаж чадах учраас эдгээр нь та нарт сургаал айлдаж буй өнгөц үгс биш билээ:
Петрийг дурдмагц, хүн бүр магтаалаар дүүрч, Петрийн тухай энэ бүх түүхийг буюу хэрхэн тэр Бурханыг мэдсээр байж гурвантаа үгүйсгэж, түүнчлэн Сатанд үйлчилж, улмаар Бурханыг туршсан, гэхдээ эцэстээ Түүний төлөө толгойгоо доош харуулж загалмайд цовдлогдсон гэх мэтийг тэр дороо санацгаадаг. Одоо Би та нарт Петр Намайг хэрхэн мэдэж, түүний эцсийн үр дүн ямар байсныг аминчлан ярьж өгье. Петр гэгч энэ хүн гойд сайн хэв чанартай хүн байсан, гэхдээ түүний нөхцөл байдал Паулынхаас өөр байлаа. Түүний эцэг, эх Намайг хавчдаг байсан бөгөөд тэд Сатанд эзэмдүүлсэн чөтгөрүүдэд харьяалагддаг байсан, энэ шалтгааны улмаас тэд энэ замыг Петрт дамжуулсан гэж хэн ч хэлж чадахгүй юм. Петр хурц сэргэлэн, төрөлхийн оюуны чадавхтай, хүүхэд байхаасаа эцэг эхдээ хэт хайрлагддаг байсан; харин өсөж том болсныхоо дараа тэр тэдний дайсан болсон, учир нь тэр үргэлж Намайг мэдэхээр эрэлхийлдэг байсан ба энэ нь түүнийг эцэг эхийгээ орхиход хүргэсэн. Үүний учир нь тэр юуны түрүүнд, тэнгэр, газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, бүх эерэг зүйлс Бурханаас үүдэлтэй ба Сатаны ямар ч боловсруулалтаар дамжихгүйгээр Түүнээс шууд ирдэг гэдэгт итгэдэг байсан юм. Товойлгогч болон үйлчлэх эцэг эхийнх нь сөрөг жишээ байснаар энэ нь түүнийг Миний хайр, энэрлийг илүү амархан таних боломжтой болгож, улмаар Намайг илүү ихээр эрж хайх хүслийг нь өдөөсөн юм. Тэр зөвхөн Миний үгсийг идэж, уухаар зогсохгүй харин ч Миний санаа зорилгыг ухаарахад анхаарлаа ихэд хандуулсан бөгөөд өөрийн бодолдоо байнга хашир, болгоомжтой байсан, ингэснээр тэр үргэлж өөрийн сүнслэг оршихуйдаа гярхай сүхээтэй байж, Миний таалалд нийцүүлж бүхнийг хийдэг байсан. Жирийн амьдралд, тэр өөрийгөө илүү их хүчин чармайлт гаргахад түлхэц өгөхийн тулд бусдын өнгөрсөнд гаргасан алдааны сургамжийг өөртөө нэгтгэхэд анхаарлаа хандуулж, алдааны торонд унахаас машид айж байв. Тэрээр мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүмүүсийн итгэл болон хайрыг өөрийн болгоход анхаарлаа сайтар хандуулсан. Ийм байдлаар тэр зөвхөн сөрөг талуудад ч биш, харин ч үүнээс илүү чухал нь өөрийнхөө өсөлтийн үйл явцыг эерэг талаар хурдлуулж, Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадсан юм. Ийм ч учраас, тэр өөрт байгаа бүхнээ Миний гарт хэрхэн өгснийг төсөөлөхөд хэцүү биш, бүр идэж, хувцаслаж, унтаж байхдаа, ер нь хаана ч байхдаа тэр өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйлс дээр Намайг сэтгэл хангалуун байлгасан суурин дээрээ Миний өгөөмөр хишгийг эдэлсэн. Маш олон удаа Би түүнийг шалгалтанд оруулсан ба мэдээж энэ нь түүнийг хагас үхлүүт байдалтай болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд, тэр хэзээ ч Надад итгэх итгэлээ алдаж, Надад урам нь хугараагүй. Намайг түүнд өөрийг нь орхисон гэж хэлэх үед ч гэсэн тэр зүрх сэтгэлдээ мохож, цөхрөлд автаагүй, харин ч Намайг гэсэн хайраа биелүүлэхийн тулд өөрийн зарчмыг өмнөхтэйгээ адилаар гүйцэтгэсэн. Би түүнд үүнийг хэлэхдээ хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг сайшаагаагүй, харин эцэстээ түүнийг Сатаны гарт хаях байсан. Түүний махан биед хүрээгүй, зөвхөн үгийн арга барилаар явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: Өө Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлсийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйлс байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, миний зүрх сэтгэл Таны өршөөлд машид баярлана; Та надад шүүлт хийхийг хүсэх үед хэдий би үнэ цэнэгүй байсан ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг бүр илүү их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгарлыг олдог. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн агаад дуртай байх болно. Өө, Төгс Хүчит Нэгэн минь! Мэдээж Та Өөрийгөө надад харуулахыг үнэхээр хүсэхгүй байгаа биш биз дээ? Мэдээж би үнэхээр Таны шүүлтийг хүлээн авах үнэ цэнэгүй биш биз дээ? Магадгүй Таны харахыг хүсэхгүй байгаа зүйл надад байсаар байгаа юм гэж үү? Ийм төрлийн шалгалтан дунд хэдий Петр Миний санааг яг таг ухаарч чадаагүй ч, Надаар ашиглагдах нь (зөвхөн Миний шүүлтийг хүлээн авч, ингэснээр хүн төрөлхтөн Миний сүр жавхлан, уур хилэнг үзэх байсан ч бай) нэр төр, хувийн алдрын хэрэг гэж тэр үзсэн нь илэрхий бөгөөд шалгалтад орсондоо ердөө гутраагүй юм. Миний өмнө үнэнч байсныхаа улмаас, түүнд хайрласан Миний ерөөлийг хүртсэн учраас тэр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд жишээ, үлгэр дууриал болсон билээ. Энэ нь чухамдаа та нарын дагавал зохих үлгэр жишээ биш гэж үү? Энэ удаа та нар, Би яагаад Петрийн талаар ийм урт зүйлийг яриад байгааг ойлгохоор хичээн сайтар бодох хэрэгтэй. Энэ нь та нарын биеэ авч явах ёс зүй болох ёстой.
Хэдийгээр Намайг мэддэг маш цөөн хүмүүс байдаг ч, үүнээс болж Би Өөрийн уураа хүн төрөлхтөнд гаргахгүй, учир нь хүн төрөлхтөнд маш олон дутагдал байдаг учраас тэдний хувьд Миний хүссэн түвшинд хүрэхэд хэцүү байдаг. Тиймээс Би өнөөдрийг хүртэл мянга мянган жилийн турш хүн төрөлхтнийг уучилсаар ирсэн. Гэхдээ Миний уучлалын улмаас та нар өөрсдийгөө өөгшүүлэхэд бэлэн биш байх болно гэж Би найдаж байна; харин ч Петрээр дамжуулан та нар Намайг мэдэж авч, Намайг эрж хайх ёстой ба Петрийн түүхээр дамжуулан, урьд хожид байгаагүй байдлаар илчлэлийг хүлээн авч, ийм маягаар хүн төрөлхтний өмнө нь хүрч байгаагүй түвшинд хүрэх ёстой. Орчлон ертөнц болон хязгааргүй уудам огторгуй даяар орших тоо томшгүй олон бүтээл, газар, тэнгэр дэх тоо томшгүй олон зүйлс нэг бүрчлэн Миний ажлын сүүлийн үе шатны төлөө бүх хүч чадлаа зориулж байгаа. Та нар Сатаны хүчээр ийш тийш жолоодуулж, хажуугийн ажиглагчид болоод үлдэхийг мэдээж хүсэхгүй биз дээ? Сатан Миний талаар хүмүүсийн зүрх сэтгэлдээ тээдэг мэдлэгийг байнга ховх сорж, бас байнга шүдээ ярзайлган, хумсаа гарган, сүүлчийн үхлийн тулаандаа ороход бэлэн байдаг. Та нар энэ мөчид түүний зальжин ов мэхэнд олзлогдохыг хүсэж байна уу? Та нар Миний ажлын сүүлийн хэсэг дуусах энэ мөчид, өөрийнхөө амийг таслахыг хүсэж байна уу? Мэдээж та нар Намайг өршөөл энэрлээ дахиад нэг удаа хүртээхийг хүлээсээр байгаа биш биз дээ? Намайг мэдэхээр эрж хайх нь гол зүйл, гэхдээ та нар бодит хэрэгжүүлэлтэнд анхаарал хандуулахаа умартах ёсгүй. Та нар Миний удирдамжийг дагаж, өөрсдийн хүсэл тэмүүлэл, бодол санааг анхаарахаа болино гэж найдсандаа Би шууд Өөрийнхөө үгээр та нарт илчилж байна.
1992 оны 2 дугаар сарын 27
Дэлгэрэнгүй Үзэх : Магтан дуу | “Бурхан Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд бие махбодтой болсон”

No comments:

Post a Comment

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...