2020/06/16

Христийн сүмийн дуу “Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс таягдуулах болно” (дууны үг)



Христийн сүмийн дуу “Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс таягдуулах болно” (дууны үг)
Бурханы ажил, үг нь та нарын
зан чанарыг өөрчлөх учиртай.
Тэр үүнийг зүгээр л
та нарт ойлгуулж, таниулах зорилгогүй.
Энэ нь хангалтгүй, ингээд л гүйцэхгүй.
Хэрэв та нар хүлээн авах чадвартай бол,
Бурханы үгийг ойлгоход амархан.
Ихэнх нь хүний хэлээр бичигдсэн байдаг.
Бурхан хэвийн хүний ойлгож чадах зүйлсийг л
чамайг мэдээсэй, хийгээсэй гэж хүсдэг.
Бурханы үгэн дэх бүх үнэнийг хүн туулах ёстой.
Тэд илүү нарийвчлан эрж хайж, судлах ёстой.
Тэд өгснийг л авч хүлээх ёсгүй,
тэгвэл тэд бэлэн хоол горьдогчид болно.
Мэддэг мөртлөө Бурханы үгэн дэх
үнэнийг хэрэгжүүлдэггүй бол
тэд үгэнд хайргүй бөгөөд эцэстээ таягдуулна.

Бурханы одоо хэлдэг зүйл маш тодорхой.
Энэ нь тунгалаг, ойлгомжтой.
Бурхан хүмүүсийн бодоогүй
маш олон зүйлийг онцолдог.
Тэр хүний янз бүрийн нөхцөлийг илчилдэг.
Бурханы үг бүгдийг хамардаг.
Үгс нь тэргэл сарны гэрэл мэт тод.
Хүн олон асуудлыг харж чаддаг.
Хүний хийхээр хичээх ёстой зүйл бол
Бурханы үгийг хэрэгжүүлэх юм.
Энэ бол хүн төрөлхтөнд үнэхээр дутагддаг зүйл.
Бурханы үгэн дэх бүх үнэнийг хүн туулах ёстой.
Тэд илүү нарийвчлан эрж хайж, судлах ёстой.
Тэд өгснийг л авч хүлээх ёсгүй,
тэгвэл тэд бэлэн хоол горьдогчид болно.
Мэддэг мөртлөө Бурханы үгэн дэх
үнэнийг хэрэгжүүлдэггүй бол
Тэд үгэнд хайргүй бөгөөд эцэстээ таягдуулна.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020/06/15

Эцсийн цаг үеийн зөгнөлүүд биелчихсэн: Эзэний хоёр дахь ирэлтийг хэрхэн угтах тухай

гарчиг
Эзэн хэрхэн ирэх вэ?
Эргэн ирэх үедээ Эзэн ямар ажил хийх вэ?
Эзэний эргэн ирэлтийг хэрхэн утгах тухай
Анюань, Филиппин

Хоёр мянган жилийн өмнө Эзэний дагалдагчид Есүсээс “Таны ирэлтийн болон дэлхийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ?” (Матай 24:3) гэж асуужээ. Эзэн Есүс хариуд нь “Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм” (Матай 24:6-8) гэсэн юм. Өнөөдөр гай гамшиг дэлхий даяар улам их тохиолдох болжээ. Газар хөдлөлт, тахал, өлсгөлөн, дайн, үер ар араасаа тохиодог. 2019 оны төгсгөлд шинэ төрлийн титэм вирус Хятадын Ухань хотод дэгдсэн. Үүний халдвар тархалтын түвшин түгшүүр төрүүлэм; хэдхэн сарын дотор улс орон даяар халдварт тохиолдлууд илэрч, Хятад улс тэр даруй эмх замбараагүй байдалд орсон билээ. Нас барагсдын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр олон муж, хот, тосгонд ээлж дараалан хөл хорио тогтоож байна. Вирус бас дэлхий даяар хорь гаруй оронд тархлаа. Үүний дээр 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сарын хооронд Австралийн түймэрт 5,900 гаруй барилга байгууламж сүйдэж, тэрбум гаруй амьтад үрэгдэв. 2020 оны 1 дүгээр сард уг тив зуунд нэг тохиох аадар бороонд нэрвэгдэн үерлэж, цэнгэг усны олон амьтан үрэгдлээ. Мөн сард Индонезид болсон үерийн улмаас хэдэн арван мянган хүн орон гэргүй хоцров. Филиппинд бас галт уул дэлбэрч, Африкт сүүлийн 25 жилд үзэгдээгүй хамгийн их царцааны нүүдэл, Шинжаанд 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо… Жагсаалт цааш үргэлжилнэ. Эзэний ирэлтийн тухай Библийн зөгнөлүүд биелсэн. Эзэн эргэн ирсэн гэдэг нь ойлгомжтой—тэгвэл бид яагаад Түүний ирэлтийг хараахан угтаагүй байдаг билээ? Энэ хэвээр үргэлжилсээр байвал бид асар их гай гамшигт унах биш үү? Эзэний ирэлтийг угтахын тулд бид яг юу хийх ёстой вэ?

Эзэн хэрхэн ирэх вэ?
Олон хүн Библиэс эдгээр үгийг уншсан: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ” (Илчлэл 1:7). “Тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24: 30). Эзэн үүл хөлөглөн ирнэ гэдэгт тэд бат итгэдэг. Гэтэл яагаад тийм дүр зураг бидэнд хараахан үзэгдээгүй байдаг билээ? Эзэний ирэх цорын ганц арга энэ гэж үү? Үнэндээ Эзэний ирэлтийн тухайд бидний орхигдуулсан нэг томоохон зүйл бий. Бичвэрүүдэд Бурхан нууцаар ирэх тухай зөгнөлүүд ч бас байдаг: “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’” гэлээ (Матай 25:6). “Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ” (Матай 24:44). “ Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно.Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25).

2020/06/14

Дэлхий гай гамшигт нэрвэгдэж байна: Өргөгдөлт хэзээ тохиох вэ?

Бэкки, АНУ
гарчиг
Өргөгдөх үедээ бид үнэхээр тэнгэр лүү хүргэгдэх үү?
Агуу гамшгаас урьтаж өргөгдөх гэдэг нь юу вэ?
Агуу гамшгаас урьтаж хэрхэн өргөгдөх тухай
Өнөөдөр дэлхий ертөнц даяар тохиож буй гамшигт үзэгдлүүд улам бүр ноцтой болсоор байна. Мэдээ, тахал, газар хөдлөлт, үер, ган гачгийн талаарх мэдээллээр дүүрчээ. Эзэний эргэн ирэлтийн тухай зөгнөлүүд биелсэн, тэгвэл бид яагаад одоог хүртэл Эзэнийг угтаагүй байдаг билээ? Энэ хэвээр үргэлжилсээр байвал асар их гай гамшиг тохиох үед бид ч бас гамшигт нэрвэгдэх бус уу? Эзэн биднийг яг хэзээ тэнгэрийн хаанчлалд аваачих вэ?

Өргөгдөх үедээ бид үнэхээр тэнгэр лүү хүргэгдэх үү?
Өргөгдөлт хэзээ тохиох вэ?
Эзэнд итгэгч олон хүн эдгээр үгийг Библиэс уншсан байдаг: “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө: ийнхүү бид үргэлжид Эзэнтэй хамт байх болно” (1 Тесалоник 4:17). Тэд Эзэн ирэх үед тэнгэрт өргөгдөж, түүнтэй уулзахыг маш их хүсдэг. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр үгийг чухамдаа Эзэн Есүс хэлээгүй, бас энэ нь Илчлэлийн номын зөгнөл ч биш юм. Тэдгээр нь харин элч Паулын үг. Эзэний ирэлтийг угтаж авах тухайд Паулын үгэнд итгэх нь зөв үү? Паулын үг Эзэний үгийг төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүдийн Эзэн хэрхэн ирэх, мөн Өөрт нь итгэдэг хүмүүсийг хаанчлал руу хэрхэн авч явах нь Бурханы Өөрийнх нь ажил юм. Паул бол ердөө Эзэний төлөө сургаал түгээдэг элч байсан; тэр яаж тэдгээр зүйлийг мэдэх билээ? Эзэний ирэлтийг угтах нь маш чухал асуудал бөгөөд энэ асуудал дээр зөвхөн Эзэн Есүсийн үгэнд л итгэх нь бидний хувьд зөв зүйтэй юм. Эзэн Есүс “Тэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай” (Матай 6:9-10). гэж хэлсэн. Илчлэлийн ном мөн дараах зөгнөлүүдийг агуулсан байдаг: “Ариун хот, шинэ Иерусалим нь … Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа. Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно” (Илчлэл 21:2-3). “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно” (Илчлэл 11:15). Эдгээр зөгнөл дэхь “тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг” “Бурханы асар хүмүүсийн дунд байж” “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон” хэмээх үгнүүд нь Бурхан Өөрийн хаанчлалыг газар дээр байгуулах ба Түүний хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн хүрэх газар нь мөн газар дээр байдаг гэдгийг харуулж байна. Тэнгэрт өргөгдөх бидний үргэлжийн хүсэл нь бидний өөрсдийн үзэл, төсөөлөл биш гэж үү? Бурханаас өөр замаар явна гэдэг чинь энэ биш үү?

2020/06/13

Өөр аргаар аврагдсан нь

Хуан Линь, Хятад

 Би Пентекостын Чуулган дахь жирийн нэгэн итгэгч байсан бөгөөд Эзэнд итгэж эхэлснээсээ хойш цуглаан алгасаж байсан удаагүй билээ. Тэр тусмаа одоо эцсийн өдрүүдийн цаг үе ирж, Эзэн эргэн ирэх тухай Библи дэх зөгнөл үндсэндээ биелээд байлаа. Эзэн удахгүй эргэн ирэх тул цуглаанд би улам ч урам зоригтойгоор оролцож, Эзэнтэй уулзах боломжоо алдах вий гэсэндээ Түүний эргэн ирэхийг тэсэн ядан хүлээдэг байв.

Нэг өдөр дүү маань ирээд, “Эгч ээ, өнөөдөр танд хамгийн сайхан мэдээг дуулгахаар ирлээ—Эзэн Есүс эргээд иржээ! Тэгээд ч зогсохгүй махбодод эргэн ирчхээд үнэнийг илэрхийлж, мөн хүнийг шүүж, цэвэрлэх эцсийн өдрүүдийн ажлаа гүйцэтгэж, улмаар Библи дэх ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ’ (1 Петр 4:17) гэх зөгнөлийг биелүүлж байна. Та даруйхан Бурханы шинэ ажлыг дагасан нь дээр!” хэмээн надад баяртайгаар хэллээ. Би Эзэн эргэн ирсэн гэх мэдээг дуулаад гайхах, эргэлзэх зэрэгцэн, “Илчлэлийн номд ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна…’ (Илчлэл 1:7) гэсэн байдаг. Бас Эзэн эргэн ирэхдээ бидэн рүү цагаан үүлэн дээр ирнэ гэж пастор, ахлагч хоёр үргэлж номлодог шүү дээ. Чи Эзэнийг эргээд ирсэн, бас махбодод ирсэн гэх юм, гэхдээ яаж тийм байж болох юм бэ?” гэлээ. Дүү маань, “Эгч ээ, Эзэн Есүс эргэн ирэхдээ үүлсийн хамт ирнэ гэж та хэлж байна, гэхдээ үүндээ итгэлтэй байна уу? Библид бас ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ’ (Илчлэл 16:15), түүнчлэн ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ.’ (Матай 25:1-13) гэж зөгнөсөн байдаг шүү дээ. Эзэнийг нууцаар ирэх боломжгүй гэж та хэлж зүрхлэх нь үү? Эзэний эргэн ирэлтэд нууц бий, иймээс бид энэ талаарх үнэнийг нээлттэй сэтгэлгээгээр эрж хайх ёстой! Бид өөрсдийнхөө үзэл, төсөөлөлтэй зууралдах юм бол Эзэн Есүсийг эргэн ирэхэд нь яаж угтаж чадах юм бэ?” хэмээн чин сэтгэлээсээ хэлэв. Гэхдээ дүү маань яаж ч нөхөрлөлөө гэсэн би үнэмшээгүй бөгөөд харин ч Эзэн цагаан үүлэн дээр эргэн ирнэ, махбодод ирж таарахгүй хэмээн итгэж байв. Дараа нь манай дүү гэрийнхэнд сайн мэдээ номлосон бөгөөд хэд хэдэн удаагийн нөхөрлөлөөр нь манай нөхөр, бага хүү, бэр гурав (тэд бүгд үл итгэгч байсан юм) бүгд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрлөө. Гэсэн ч би өөрийн үзэлтэй зууралдсаар, үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.

2020/06/12

Би жинхэнэ гэрээ оллоо

Янян, АНУ

Намайг гурван настай байхад аав минь өөд болов. Тэр үед ээж эрэгтэй дүүг минь дөнгөж төрүүлээд байсан бөгөөд миний эмээ мухар сүсэгт итгэн, ээж, эрэгтэй дүү хоёрыг маань аавыг үхэлд хүргэсэн гэж хэлсэн юм. Өөр гайгүй сонголт байгаагүй учраас манай ээж эцгийнхээ гэрт амьдрахаар эрэгтэй дүүг минь авч явсан тул би мэдээ орсон цагаасаа л өвөө, эмээтэйгээ хамт амьдарч байв. Хэдийгээр өвөө, эмээ минь надад сайн ханддаг байсан ч би мөн л ганцаардаж, ээж, жаахан дүү хоёртойгоо хамт амьдрахыг үнэхээр их хүсдэг байлаа. Би бусад хүүхдийн адилаар эхийн хайрыг амсахыг хүсдэг байв. Үнэндээ, миний хүсэж байсан зүйл тийм ч их биш—би жинхэнэ гэр бүлийг, намайг халуун дотноор хайрлаж, жинхэнэ мэдрэмжээ надтай хуваалцаж чадах ээжтэй байхыг л хүссэн билээ. Гэвч ийм өчүүхэн хүсэлт хүртэл хэрээс хэтэрсэн горьдлого болон хувирч, би ээжтэйгээ амралтын өдрүүдээр л уулзаж чаддаг байв. Сургууль дээрээ асуудалд орох бүрд маань ээж хэзээ ч миний хажууд байсангүй; би замын хажуугийн хэсэгхэн өвс мэт хэн ч намайг сонирхдоггүй байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би өөрийгөө дорд үздэг болж, бүх зүйлийг зүрх сэтгэлдээ хадгалж, бусадтай харилцах санаачилга гаргаж чаддаггүй байв. Намайг 16 настай байхад манай тосгоны зарим хүн гадагшаа ажиллахаар явсан бөгөөд энэ санаа намайг уруу татав. Тэгээд би: Миний гэр бүлийн нөхцөл байдал тийм ч сайнгүй, хэрвээ би гадаад явбал, амь зуух мөнгө олж, зарим орлогоо гэр бүлдээ ч өгч чадна. Энэ маягаар, би арай дээр амьдрахад нь гэр бүлдээ тусалж чадна гэж бодсон юм.

2000 оны 8 дугаар сард би Америкт ажиллахаар ганцаараа ирэв. Энд би өглөө эрт босож, шөнө дүл болтол өдөржин ажилладаг байсан бөгөөд бодол санаагаа хуваалцаж болох хэн ч миний хажууд байсангүй. Би гаднаа хүчтэй харагдаж байсан ч дотроо ганцаардал, хоосролыг мэдэрч байлаа. Ингэж санагдах болгонд би гэр бүлээ үнэхээр санадаг байсан бөгөөд аз жаргалтай гэр бүлтэй байхыг бүр ч их хүсэн эрмэлздэг байв.

2020/06/09

Magtan duu 2020 “Хүнд Бурханы өгдөг эцсийн боломж” (үгтэй)



Magtan duu 2020 “Хүнд Бурханы өгдөг эцсийн боломж” (үгтэй)
Бурхан хүн төрөлхтнийг устгахад үйл явц байсан.
Энэ нь хүнд замаа өөрчлөх боломж,
Бурханы эцсийн боломжийг өгсөн.
Бурхан сүйрлээс өмнө сануулахаар шийдэж,
ялзарсан хүн төрөлхтнийг аврахын тулд ятгасан.
Бурханы зүрх хэчнээн өвдөж, шимширч байсан ч
жинхэнэ хайраа хүн төрөлхтөнд харуулж,
халамж, анхаарал, өршөөлөө өгсөөр байлаа.
Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр жинхэнэ, мэдэгдэхүйц.
Дүр үзүүлэх төдий биш, бодит, илэрхий.
Бурханы хайр, агуу, ариун, дээдийн дээд байдал,
хүлээцтэй байдал ч бас ажлаар нь илэрдэг.
Мөн чанар, зан чанарын эдгээр тал нь
хүн бүрд тусгагдаж, хүнийг гэх хүсэлд нь илэрдэг.
Чи үүнийг мэдэрсэн эсэхээс үл хамааран
Бурхан хүн бүрийг халамжилдаг.
Чин сэтгэл, мэргэн ухаан, арга замаараа
хүн бүрийн зүрхийг
Тэр сэрээж бас дулаацуулдаг.

Үнэхээр хайр татам гэж харагдахын тулд ямар ч заль мэх,
хуурамч дүр Бурхан гаргадаггүй.
Хайр татам, ариун байдлаа харуулах гэж
хэзээ ч хуурамч гэрчлэл ашигладаггүй.
Энэ бүгд хүний хайр, бишрэл, нандигналыг
эгнэгт хүртүүштэй биш гэж үү?
Одоо та нар Бурханы агуу байдлыг
цаасан дээрх үг л гэж бодож байна уу?
Хайр татам байдлыг нь
хоосон үгтэй дэмий яриа л гэж бодож байна уу?
Бурханы хайр, агуу, ариун, дээдийн дээд байдал,
хүлээцтэй байдал ч бас ажлаар нь илэрдэг.
Мөн чанар, зан чанарын эдгээр тал нь
хүн бүрд тусгагдаж, хүнийг гэх хүсэлд нь илэрдэг.
Чи үүнийг мэдэрсэн эсэхээс үл хамааран
Бурхан хүн бүрийг халамжилдаг.
Чин сэтгэл, мэргэн ухаан, арга замаараа
Хүн бүрийн зүрх сэтгэлийг Тэр сэрээж дулаацуулдаг,
Зүрхийг сэрээж бас дулаацуулдаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020/06/07

Христийн сүмийн дуу “Үүргээ биелүүлснээр л Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Үүргээ биелүүлснээр л Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна” (Lyrics)
Сөрөг зүйлсэд анхаарлаа бүү хандуул.
Чамайг сэтгэлээр унагадаг бүгдийг
үл анхаарч, ардаа орхи.
Бүх зүйл дээр, цаг үргэлжид
Бурханыг эрж хайж, Түүнд захирагдах
зүрх сэтгэлээ хадгал.
Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд
үүргээ гүйцэтгэх чадвартай байх нь
эхний алхам, эхний алхам билээ.
Үнэнийг ойлгож, Бурханы үгийн
бодит байдал руу орж чадах үедээ
чи төгс болох болно, чи төгс болно.

Хэрэв чи сул талаа олж мэдсэн ч
түүндээ удирдуулалгүй,
үүргээ биелүүлсэн хэвээр байдаг бол
энэ эерэг үйл мөн.
Ахмадууд шашны үзэлтэй байлаа ч
чи залбирч, Бурханы үгийг уншиж,
магтан дуу дуулж, захирагдаж чаддаг.
Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд
үүргээ гүйцэтгэх чадвартай байх нь
эхний алхам, эхний алхам билээ.
Үнэнийг ойлгож, Бурханы үгийн
бодит байдал руу орж чадах үедээ
чи төгс болох болно, чи төгс болно.

Юу ч хийж, ямар ч үүрэг биелүүлсэн бай,
өөрийгөө бүрэн дайчил, өөрийгөө бүрэн дайчил.
Өөрт байгаа бүх хүчээ ашигла, идэвхгүйгээр бүү хүлээ.
Бүгдийг Бурханд өргө, бүгдийг Бурханд өргө.
Юу ч хийж, ямар ч үүрэг биелүүлсэн бай,
өөрийгөө бүрэн дайчил, өөрийгөө бүрэн дайчил.
Өөрт байгаа бүх хүчээ ашигла, идэвхгүйгээр бүү хүлээ.
Бүгдийг Бурханд өргө, бүгдийг Бурханд өргө.
Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд
үүргээ гүйцэтгэх чадвартай байх нь
эхний алхам, эхний алхам билээ.
Үнэнийг ойлгож, Бурханы үгийн
бодит байдал руу орж чадах үедээ
чи төгс болох болно, чи төгс болно,
чи төгс болох болно, чи төгс болно.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...