Showing posts with label Библи,үнэн,сайн мэдээ,Бурханы үг,Төгс Хүчит Бурхан.. Show all posts
Showing posts with label Библи,үнэн,сайн мэдээ,Бурханы үг,Төгс Хүчит Бурхан.. Show all posts

2020/06/13

Өөр аргаар аврагдсан нь

Хуан Линь, Хятад

 Би Пентекостын Чуулган дахь жирийн нэгэн итгэгч байсан бөгөөд Эзэнд итгэж эхэлснээсээ хойш цуглаан алгасаж байсан удаагүй билээ. Тэр тусмаа одоо эцсийн өдрүүдийн цаг үе ирж, Эзэн эргэн ирэх тухай Библи дэх зөгнөл үндсэндээ биелээд байлаа. Эзэн удахгүй эргэн ирэх тул цуглаанд би улам ч урам зоригтойгоор оролцож, Эзэнтэй уулзах боломжоо алдах вий гэсэндээ Түүний эргэн ирэхийг тэсэн ядан хүлээдэг байв.

Нэг өдөр дүү маань ирээд, “Эгч ээ, өнөөдөр танд хамгийн сайхан мэдээг дуулгахаар ирлээ—Эзэн Есүс эргээд иржээ! Тэгээд ч зогсохгүй махбодод эргэн ирчхээд үнэнийг илэрхийлж, мөн хүнийг шүүж, цэвэрлэх эцсийн өдрүүдийн ажлаа гүйцэтгэж, улмаар Библи дэх ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ’ (1 Петр 4:17) гэх зөгнөлийг биелүүлж байна. Та даруйхан Бурханы шинэ ажлыг дагасан нь дээр!” хэмээн надад баяртайгаар хэллээ. Би Эзэн эргэн ирсэн гэх мэдээг дуулаад гайхах, эргэлзэх зэрэгцэн, “Илчлэлийн номд ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна…’ (Илчлэл 1:7) гэсэн байдаг. Бас Эзэн эргэн ирэхдээ бидэн рүү цагаан үүлэн дээр ирнэ гэж пастор, ахлагч хоёр үргэлж номлодог шүү дээ. Чи Эзэнийг эргээд ирсэн, бас махбодод ирсэн гэх юм, гэхдээ яаж тийм байж болох юм бэ?” гэлээ. Дүү маань, “Эгч ээ, Эзэн Есүс эргэн ирэхдээ үүлсийн хамт ирнэ гэж та хэлж байна, гэхдээ үүндээ итгэлтэй байна уу? Библид бас ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ’ (Илчлэл 16:15), түүнчлэн ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ.’ (Матай 25:1-13) гэж зөгнөсөн байдаг шүү дээ. Эзэнийг нууцаар ирэх боломжгүй гэж та хэлж зүрхлэх нь үү? Эзэний эргэн ирэлтэд нууц бий, иймээс бид энэ талаарх үнэнийг нээлттэй сэтгэлгээгээр эрж хайх ёстой! Бид өөрсдийнхөө үзэл, төсөөлөлтэй зууралдах юм бол Эзэн Есүсийг эргэн ирэхэд нь яаж угтаж чадах юм бэ?” хэмээн чин сэтгэлээсээ хэлэв. Гэхдээ дүү маань яаж ч нөхөрлөлөө гэсэн би үнэмшээгүй бөгөөд харин ч Эзэн цагаан үүлэн дээр эргэн ирнэ, махбодод ирж таарахгүй хэмээн итгэж байв. Дараа нь манай дүү гэрийнхэнд сайн мэдээ номлосон бөгөөд хэд хэдэн удаагийн нөхөрлөлөөр нь манай нөхөр, бага хүү, бэр гурав (тэд бүгд үл итгэгч байсан юм) бүгд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрлөө. Гэсэн ч би өөрийн үзэлтэй зууралдсаар, үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...