2020/06/12

Би жинхэнэ гэрээ оллоо

Янян, АНУ

Намайг гурван настай байхад аав минь өөд болов. Тэр үед ээж эрэгтэй дүүг минь дөнгөж төрүүлээд байсан бөгөөд миний эмээ мухар сүсэгт итгэн, ээж, эрэгтэй дүү хоёрыг маань аавыг үхэлд хүргэсэн гэж хэлсэн юм. Өөр гайгүй сонголт байгаагүй учраас манай ээж эцгийнхээ гэрт амьдрахаар эрэгтэй дүүг минь авч явсан тул би мэдээ орсон цагаасаа л өвөө, эмээтэйгээ хамт амьдарч байв. Хэдийгээр өвөө, эмээ минь надад сайн ханддаг байсан ч би мөн л ганцаардаж, ээж, жаахан дүү хоёртойгоо хамт амьдрахыг үнэхээр их хүсдэг байлаа. Би бусад хүүхдийн адилаар эхийн хайрыг амсахыг хүсдэг байв. Үнэндээ, миний хүсэж байсан зүйл тийм ч их биш—би жинхэнэ гэр бүлийг, намайг халуун дотноор хайрлаж, жинхэнэ мэдрэмжээ надтай хуваалцаж чадах ээжтэй байхыг л хүссэн билээ. Гэвч ийм өчүүхэн хүсэлт хүртэл хэрээс хэтэрсэн горьдлого болон хувирч, би ээжтэйгээ амралтын өдрүүдээр л уулзаж чаддаг байв. Сургууль дээрээ асуудалд орох бүрд маань ээж хэзээ ч миний хажууд байсангүй; би замын хажуугийн хэсэгхэн өвс мэт хэн ч намайг сонирхдоггүй байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би өөрийгөө дорд үздэг болж, бүх зүйлийг зүрх сэтгэлдээ хадгалж, бусадтай харилцах санаачилга гаргаж чаддаггүй байв. Намайг 16 настай байхад манай тосгоны зарим хүн гадагшаа ажиллахаар явсан бөгөөд энэ санаа намайг уруу татав. Тэгээд би: Миний гэр бүлийн нөхцөл байдал тийм ч сайнгүй, хэрвээ би гадаад явбал, амь зуух мөнгө олж, зарим орлогоо гэр бүлдээ ч өгч чадна. Энэ маягаар, би арай дээр амьдрахад нь гэр бүлдээ тусалж чадна гэж бодсон юм.

2000 оны 8 дугаар сард би Америкт ажиллахаар ганцаараа ирэв. Энд би өглөө эрт босож, шөнө дүл болтол өдөржин ажилладаг байсан бөгөөд бодол санаагаа хуваалцаж болох хэн ч миний хажууд байсангүй. Би гаднаа хүчтэй харагдаж байсан ч дотроо ганцаардал, хоосролыг мэдэрч байлаа. Ингэж санагдах болгонд би гэр бүлээ үнэхээр санадаг байсан бөгөөд аз жаргалтай гэр бүлтэй байхыг бүр ч их хүсэн эрмэлздэг байв.


Би 21–тэйдээ ресторанд ажиллаж байгаад нөхөртэйгөө танилцав. Тэр сайн залуу байсан бөгөөд эцэг эхдээ ачлалтай байсан учир надад таатай сэтгэгдэл төрүүлсэн юм. Нэг удаа, би болгоомжгүйгээсээ болж хөлөө булгалсан бөгөөд гайхалтай нь тэр намайг асрахаар ажлаасаа гарч, энэ нь миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн билээ. Би аажмаар түүнд найдаж эхлэв. 2008 оны 4 дүгээр сард бид гэрлэсэн юм. Амьдралаа даатгаж болох хүн олсон мэт надад санагдаж, эцэст нь нэг юм өөрийн гэх гэр бүлтэй болсон мэт санагдлаа. Би зүрх сэтгэлдээ тун аз жаргалтай болж, олон жилийн турш миний найдаж байсан зүйл эцэст нь биеллээ олов. Гэрлэснийхээ дараа би барилгын материалын компани байгуулахаар нөхрийнхөө эгчтэй хамтарсан боловч гэр бүлийнхнээсээ би л Англи хэл мэддэг байсан учраас компанийг тэр чигт нь голчлон ажиллуулдаг байлаа. Би гэр бүлийнхээ хүн бүрийг харж хандаж, бас компаниа удирддаг байсан юм. Олон жил шаргуу ажилласны дараа би нөхрийнхөө урьдын өрийг дарж чадсанаар үл барам, гэр бүлдээ хадгаламж хуримтлуулж чадав. Анх, миний хүчин чармайлт нөхрийнхөө гэр бүлийн хүндлэлийг өөртөө татна гэж бодсон ч бодит байдал огтхон ч тийм биш байлаа. Бизнес амжилттай болж эхэлмэгц бид хүүхэдтэй болохоор төлөвлөсөн авч би жирэмсэлж чадсангүй. Тэгээд маш их эм ууж, олон эмчид үзүүлсэн боловч өчүүхэн ч найдлага харагдсангүй. Нөхөр минь айлын ууган хүү байсан бөгөөд бид ачийг нь төрүүлж өгөөгүй тул нөхрийн эцэг эх болон бусад хамаатнууд бидэнд тун сэтгэл дундуур байх болов. Ийм дарамттай тулгараад нөхрийн минь надад хандах хандлага ч бас урьдынхаасаа эрс өөрчлөгдлөө. Үүнийг дагаад нөхрийн минь гэр бүлийн бүх хүн надад хандах ханлагаа өөрчлөв. Нөхрийн минь эгч үргэлж намайг гадуурхсан зүйл хэлэх болж, нөхрийн минь өмнө миний талаар муу зүйл хэлэхийн тулд бодит баримтуудыг ч мушгин гуйвуулах боллоо. Надад шударга бус хандсан мэт санагдсан учир ямар санагдаж байгаагаа нөхөртөө хэлсэн юм. Тэр намайг ойлгоогүйгээр үл барам, бүр над руу хашхиран загнаж, энэ нь намайг улам их шархлуулж, гомдоосон билээ. Хожим нь, бид ахин нэг үзлэг хийлгэхээр эмнэлэг явсан бөгөөд үнэндээ нөхөрт маань асуудал байсныг эцэст нь мэдэж авав. Гэхдээ энэ нь чухал биш болсон байв, учир нь олон жил хэрэлдсэний дараа бидний харилцаа хэдийн муудаж эхэлсэн байлаа. 2012 оны эхэн үеэс эхлэн нөхөр маань эмчид үзүүлж, бизнесээ явуулахаар Хятад руу байнга буцах болж, зургаан сард нэг удаа л гэртээ ирдэг болов. Буцаж ирэх болгондоо мөнгө авах л гэдэг байсан бөгөөд Хятадад ажиллуулж байгаа компанийн зардлыг нөхөхийн тулд санхүүжилт шаардлагатай байгаа гэж хэлдэг байсан ч намайг огт хайхардаггүй байсан юм. Ийм маягаар бид гурван жил бараг цуг байгаагүй бөгөөд харилцаа маань улам холдож хөндийрлөө.

2015 оны 9 дүгээр сард бид эцэст нь саллаа. Биднийг эд хөрөнгөө хувааж байхад, хэрвээ шүүх салалтыг маань зөвшөөрөхгүй бол долоо хоногийн дотор бүх хөрөнгөө түүнд өгөх ёстой гэсэн гэрээнд надаар гарын үсэг зуруулахыг миний нөхөр хуульчид хүртэл даалгасан нь намайг хамгийн их шархлуулсан юм. Өөр нэгэн хуульч надад үүнийг сайтар бодож үз гэж хэлээд, хэрвээ энэ гэрээнд гарын үсэг зурвал надад маш хохиролтой байх бөгөөд тэтгэмж авч чадах гэрээ байгуулахад минь тусалж чадна гэж хэлэв. Нөхрөө ийм хүйтэн, харгис байхыг хараад би сэтгэл санаагаар уналаа. Анх дурлахаас гэрлэх хүртэл, бараг арван жилийн турш ямар ч мөнгө, эд зүйлтэй харьцуулж болшгүй бүх зүйлээ би нөхөртөө болон энэ гэр бүлд өгсөн. Гэтэл одоо, миний нөхөр хүүхэдтэй болж чадахгүйгээс болоод нөхөр болон түүний гэр бүл бүх бурууг надад өгч, миний мэдрэмжийг огтхон ч хайхралгүйгээр надад цэвдэг хандах болжээ. Зориулсан зүйлийнхээ хариуд авсан зүйл минь маш их шаналал, шархалсан зүрх сэтгэл л байв. Би туйлдаж байлаа. Тэгээд энэ гэр бүлтэй холбоотой байхыг огт хүссэнгүй. Аль болох хурдан энэ гэрийг орхиж, намайг гүнзгий шархлуулсан энэ хүмүүсээс холдохыг хүсэв. Ингээд би огтхон ч эргэлзэлгүйгээр гарын үсгээ зурлаа.

Салалтын дараа би тун арга мөхөстөж байв. Би хэнд итгэхээ, хэн рүү очиж сэтгэлээ хуваалцахаа мэдэхгүй байлаа. Бүтэлгүйтсэн гэрлэлтээ бодох болгондоо би сэтгэлээр унаж, уй гашууд автдаг болов. Би одоо байгаагаа дахин шинжиллээ. Хүүхэдтэй болохын тулд гормонтой эм их хэмжээгээр ууснаас анхны жин дээрээ ахиад талыг нь нэмсэн байв. Хүмүүс намайг ийм асар их зовлон дунд, энэ хэцүү нөхцөл байдалд байхыг харах вий гэдгээс маш их айж байлаа. Гаднаа би хүчтэй байгаа дүр үзүүлсэн ч зүрх сэтгэлдээ туйлын сул дорой байв. Сүнсээ чөлөөлж чадах амьдралаар амьдрах боломжтой байх өдрийг би үнэхээр их хүссэн билээ. Энэ мөчөөс эхлэн би Бурханд итгэх хүсэлтэй болж эхэлсэн юм.

Үүний дараахан, хувцас авахаар дэлгүүр хэсэж явахдаа Кармэнтэй таарав. Тэр надад туслахыг үнэхээр хүссэн бөгөөд бид утасны дугаараа солилцлоо. Дараа нь би ВиЧат дээр нийтэлсэн зурвасыг нь хараад Христэд итгэгч гэдгийг нь олж мэдсэн юм. Хүнийг гэх Бурханы хайрыг Кармэн надтай байнга хуваалцдаг байсан бөгөөд миний сэтгэл үнэхээр хөдөллөө. Анх хаалттай нэгэн байсан би зүрх сэтгэлээ нээж, бусад хүмүүстэй харилцахыг хүсэж байгаагаа аажмаар олж мэдэв. Кармэн, бид хоёр бие биенээ мэдэж авахын хэрээр би өнгөрсөн олон жилийн турш зүрх сэтгэлдээ тээсэн зовлонгийнхоо талаар түүнд ярив. Кармэн миний зовлонг үнэхээр ойлгож, өөрийнхөө туулсан ижилхэн туршлагыг надтай хуваалцлаа. Намайг үнэхээр анхаардаг хүнтэй уулзсан мэт надад санагдан, энэ нь зүрх сэтгэлийг минь дулаацууллаа. Нэг өдөр Кармэн намайг өөр нэг эгчийн гэрт урьсан ба тэнд би Кевин ах болон Төгс Хүчит Бурханы Чуулганы нэлээд хэдэн эгчтэй уулзсан юм. Тэдэнтэй цуг байхад тэд миний урьд нь уулзаж байсан хүмүүсээс тун өөр мэт санагдав. Миний хамаатан садан, эсвэл найзууд байлаа ч, бусад хүмүүстэй хамт байх тоолондоо зүрх сэтгэлээ нээхэд тэд намайг үнэхээр ойлгохгүй байгаа мэт санагддаг байсан юм. Эсрэгээрээ, тэд намайг дооглох вий гэж санаа зовдог байсан тул би өөрийн сэтгэлийг хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй байлаа. Харин, Кармэн болон энэ хүмүүстэй хамт байхад надад үнэхээр тайван санагддаг байв, учир нь тэд бүгд миний зовлонг ойлгож чаддаг байсан ба өөрсдийн туршлагыг ч надтай хуваалцсан билээ. Би анх удаа уулзахдаа л энд байгаа хүн бүрд зүрх сэтгэлээ үнэнчээр нээж, ярилцаж, бид бүгд өөр хоорондоо туршлагаа хувцаалцах юм гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Энэ ах эгч нар надад гэр бүлийнхнээс минь илүү хамаатан садан шиг хандсан мэт надад санагдсан нь өнгөрсөн хэдэн арван жилийн турш энэ дэлхий дээр амьдрахдаа миний хэзээ ч эдэлж үзээгүй зүйл байсан ба миний сэтгэл үнэхээр хөдөлж байв.

Дараа нь, Төгс Хүчит Бурханы Чуулганы “Шиаужэний түүх” мюзиклийг үзэхээр бид бүгд цуглаж, миний сэтгэл хөдөллөө. Кинон дахь түүх үнэхээр үнэн байв: Хүүхэд болохын хувьд, киноны гол дүр нь найзуудтайгаа гэнэн цайлган, цэвэр ариунаар тоглодог ч тэд өсөж том болоод ашиг сонирхол нь зөрчилдөж эхэлмэгц хүн бүрийн зүрх сэтгэл өөрчлөгдөж эхлэв. Тэд нэг нэгнийхээ эсрэг хуйвалдаж эхлэн, бүр дайснууд болоод, өөр хоорондоо тэмцэлдлээ. Тэгээд хайр энэрэл, эсвэл нөхөрлөлийн аль нь ч байхаа болив. Нөхөр бид хоёрын тэмцсэн тэр олон жилийг би бодохгүй байж чадсангүй. Гэхдээ бид хүүхэдтэй болж чадаагүйгээс бидний харилцаанд ан цав гарч, эцэст нь эд хөрөнгөө хуваах цаг болоход нөхөр минь үнэхээр сохор зоос болгоны төлөө надтай тэмцэлдсэн. Хүмүүс үнэхээр ямар аймшигтай болохыг энэ нь надад бодогдуулсан бөгөөд ашиг сонирхол нь эрсдэлд орох бүрд бүх мэдрэмжийг мартдаг. Аз болоход киноны гол дүр эцэст нь Бурханыг олж, Бурханы гэр лүү буцаж, найдаж болох цорын ганц зүйл нь Бурхан болдог ба тэрээр ганцаардахаа больж, шийдэмгий бус, арчаагүй байхаа ч больдог. Үүнийг үзсэний дараа сэтгэл ихэд хөдөлж, нүдийг минь нулимс бүрхлээ. “Шиаожэнь Бурхан руу эргэн ирэхдээ амьд үлдэхийн тулд зүүсэн багаа тайлсан; тэр үнэхээр Бурханы өмнө амьдарч, Түүний авралыг хүлээн аваад, чөлөөлөгдсөн, эрх чөлөөтэй амьдралаар амьдарч чадсан. Төгс Хүчит Бурхан намайг ч бас гарцаагүй аварч, би Шиаожэнь шиг аз жаргалтай амьдарч болох юм” гэж би бодлоо. Кинон дээрээс би Төгс Хүчит Бурханы ийм үгийг сонссон юм: “Төгс Хүчитийн амийн хангалтаас холдсон хүмүүс оршин тогтнолын зорилгыг мэддэггүй боловч ямартай ч үхлээс эмээдэг. Тэд тусламж, дэмжлэггүй байдаг атлаа нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр сүнсний мэдрэмжгүй бие махбодод өөдгүйгээр оршин тогтнож, эрэмгийгээр амь зуусаар байдаг. Чи ийм маягаар итгэл найдваргүй, тэр ч тийм маягаар зорилгогүй амьдардаг. Зовлонгийнхоо дунд ёолон, Өөрийнх нь ирэхийг цөхрөнгөө баран хүсэн хүлээж байгаа хүмүүсийг үлгэр домгийн Ариун Нэгэн л аварна. Одоог хүртэл, ухамсар дутмаг хүмүүст ийм итгэл биеллээ олоогүй. Гэсэн ч хүмүүс одоо ч ингэж хүсэн эрмэлзсээр байдаг. Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит Нэгэн өршөөдөг; үүний зэрэгцээ, хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул ухамсар дутмаг энэ хүмүүсээс Тэр залхсан. Тэрээр эрж хайхыг хүсдэг, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн, чамд ус, хоол хүнс авчирч, чамайг сэрээхийг хүсдэг, бас чамайг өлсөж цангахаа байгаасай гэж хүсдэг. Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн баяртайгаар угтана. Тэр хажуугаас чинь ажиглаж, эргэж буцахыг чинь хүлээж байгаа. Бурханаас ирсэн гэдгээ, мөн хэдийд ч юм бэ зүг чигээ алдаж, замдаа ухаанаа алдаж, “эцэг”-тэй болсон гэдгээ ухаарахыг чинь; түүнчлэн Төгс Хүчит үргэлж ажиглаж, эргэн ирэхийг чинь маш урт удаан хугацаанд хүлээж байсан гэдгийг ухааран, гэнэтхэн ой санамжаа сэргээх өдрийг чинь Тэр хүлээж байгаа” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчитийн санаа алдалт”-аас). Эдгээр үгийг сонсоход ээж минь намайг дуудаж байгаа мэт байсан бөгөөд би ээжийнхээ дэргэд эргэн очиж, зүрх сэтгэлдээ харьцуулшгүй дулааныг мэдрэх шиг санагдлаа. Бурхан үргэлж миний хажууд намайг хамгаалж, эргэн ирэхийг минь хүлээж байсан болж таарав. Би ганцаараа байхаа больжээ. Бурхан миний хүнд бэрх байдал болон хэрэгцээг мэддэг. Надад хамгийн хэрэгтэй байсан үед, миний сүнс хамгийн ихээр өвдөж шаналах үед энэ ах, эгч нар надад сайн мэдээ номлосноор дамжуулан Тэр намайг Бурханы гэр лүү аваачсан бөгөөд тэнд би Бурханы авралыг хүлээж авч, намайг гэх Бурханы хайрыг эдэлсэн юм. Тэр агшинд надад, эцэст нь гэрээ, гэр бүлээ олж ирсэн төөрсөн хүүхэд шиг санагдсан бөгөөд би үнэхээр аз жаргалтай байлаа!

Үүний дараа би чуулганы амьдралаар амьдарч эхэлсэн бөгөөд Төгс Хүчит Бурханы үгийг уншаад үнэхээр найдаж болох нэг зүйлийг олсон мэт, мөн амьдралдаа зорилго, чиглэлтэй болсон мэт санагдсан юм. Хэдий тийм боловч, үнэний талаар дэндүү бага ойлгож байсан тул бүтэлгүйтсэн гэрлэлтээ бодох бүрдээ би зүрх сэтгэлдээ шаналдаг байлаа. Нөхрийнхөө гэр бүлийн надад хандаж байсан байдлыг би үзэн ядсан бөгөөд энэ талаар бодох бүрдээ шаналалд автдаг байв. Иймээс би бэрхшээлийнхээ талаар Бурханд залбирч, ах, эгч нарт сэтгэлээ нээж, өөрийнхөө асуудлуудыг тэдэнтэй нөхөрлөн, асуудлуудаа шийдвэрлэх үнэнийг эрж хайсан юм. Нэг удаа, Кевин ах Төгс Хүчит Бурханы үгээс энэ хэсгийг надтай хуваалцав: “Хүн эдгээр цаг үед Бурхантай хамт алхаж ирсэн атлаа Бурхан бүх зүйл, амьд биетийн хувь заяаг захирдгийг, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн зохион байгуулж, чиглүүлдгийг мэддэггүй. Балар эртний үеэс өнөөдрийг хүртэл хүн үүнийг мэдээгүй. Үүний шалтгаан гэвэл, Бурханы үйл хэрэг хэтэрхий нуугдмал болохоор бус, мөн Бурханы төлөвлөгөө биелэх болоогүйдээ ч бус, харин хүн Бурханыг дагахдаа ч гэсэн Сатанд үйлчлэхдээ тултлаа зүрх сэтгэл, сүнсээрээ Бурханаас хэтэрхий хол байдаг бөгөөд үүнийгээ бас л мэддэггүй. Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин ч тэд энэ дэлхийд дасаж, хорон муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэмд зохицохын тулд ёрын муу нэгэн болох Сатаны муу нөлөөнд түшиглэхийг хүсдэг. Энэ үед хүний зүрх сэтгэл, сүнс Сатанд өргөл болсон бөгөөд Сатаны хоол хүнс болдог. Үүнээс ч илүүтэйгээр хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны байнгын оршин суух газар, зүй ёсны тоглоомын газар болсон билээ. Тиймээс, хүн байх зарчмын талаарх ойлголт, хүний оршин тогтнолын үнэ цэн, утга учрыг хүн өөрийн мэдэлгүй алддаг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг эрж хайн, Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурхан өөрийг нь бүтээсний ач холбогдлыг хүн ойлгохоо больж, Бурханы амнаас гардаг үг, Бурханаас ирдэг бүхнийг ойлгодоггүй. Дараа нь хүн Бурханы хууль, зарлигийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь мэдрэлгүй болдог ... Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн эх үндсээ алддаг: Энэ бол хүн төрөлхтний уй гашуу билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас). Кевин ах дараа нь энэ тухай нөхөрлөн, ингэж хэллээ: “Бидний амьдрал шаналлаар дүүрэн байдгийн шалтгаан нь бид Сатаны үзэл санаа, үзэл бодол, амьдралын зарчмыг хүлээн авдаг, мөн Сатан биднийг хорлож, завхруулдгаас болдог. Үнэн хэрэгтээ, Сатан хүн төрөлхтнийг олон мянган жилийн турш завхруулсан. Удаан хугацааны туршид бид Сатаны бидэнд шингээсэн бүхэнд дасчихсан байдаг. Амьдрахын тулд бид Сатаны амьдралын хуулинд найдан, өөрсдийн ашиг сонирхлыг л анхаарч, хувиа хичээсэн, жигшмээр, мөс чанаргүй болдог. Хуучин нөхрийн чинь гэр бүл чамд тэгж хандсаны учир нь тэд ч бас Сатаны өөрсдөд нь шингээсэн ‘Өөрийн удмыг үлдээ,’ ‘Ачлал элбэрэлгүй байх гурван зам байдгаас хамгийн муу нь хүүгүй байх явдал’, ‘Өтөл насандаа асруулахын тулд үр хүүхдээ өсгө’ гэсэн феодалын бодлуудад баригдсанаас болсон. Нөхөр чинь эд хөрөнгөө хувааж байхдаа олон жил эхнэр, нөхрийн хувиар хамт амьдарснаа огтхон ч тоогоогүй нь ч бас ‘Мөнгө нэгдүгээрт’, ‘Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг, би үхэхээр чи үх’ гэсэн амьдралын хууль түүнд нөлөөлж, хянаснаас болсон бөгөөд тэрээр аминч, хатуу сэтгэлтэй болжээ. Сатаны завхралаас болоод хүмүүс нэг нэгтэйгээ эвтэй байж ер чаддаггүй ба бидний амьдралд аз жаргал байдаггүй. Бидний туулдаг бүх зовлонг Сатаны гаслан шаналал учруулдаг. Сатан бидний гэр бүлийг бүгдийг нь зовоож, хүн төрөлхтөн бүхэлдээ Сатаны эзэмшилд байдаг бөгөөд Сатан хор хөнөөл учруулахад яаж ч чаддаггүй. Иймээс Бурханы удирдамжгүйгээр, Сатаны гүн ухаан, зарчмаар амьдардаг хүмүүс жинхэнэ баяр хөөр, аз жаргалгүй амьдралаар амьдардаг. Бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол материаллаг эд хөрөнгө, эсвэл гэр бүлийн хайр биш, харин ч Бурханы аврал билээ. Бидэнд хэрэгтэй зүйл бол Бурханы үгийн хангалт юм. Гагцхүү Бурхан л биднийг Сатаны завхрал болон зовлон зүдгүүрэс ангижруулж, бидний мөс чанар, эрүүл ухааныг сэргээн, жинхэнэ хүний адил амьдарч, эрх чөлөө, чөлөөлөлт олж авах боломжтой болгож чадна.” Кевин ахын нөхөрлөхийг сонсоод би гэнэт ингэж ухаарлаа: Шаналалд амьдарч байгаа хүн нь зөвхөн би биш, харин бүх хүн төрөлхтөн Сатанд мэхлэгдэж, завхруулагдаж, шаналан тэмцэлдэж байгаа болж таарлаа. Бурханы өмнө ирж, Бурханы авралыг хүлээн авснаар л хүмүүс Сатаны зовлон зүдгүүрээс ангижирч, энэ зовлонг давж чадна. Аз жаргал болон эрх чөлөөг олж авах цорын ганц зам энэ юм. Үүнийг ойлгомогц оюун санаа минь тов тодорхой болж, маш их чөлөөлөгдсөн мэт санагдав.

Хүн яагаад өвчин шаналалд амьдардгийн уг шалтгааныг ойлгомогц, хуучин нөхрийнхөө гэр бүлд дургүйцэж байсан минь Сатаны зовлон зүдгүүрийн үр дүн байсан гэдгийг би ухаарсан бөгөөд тэднийг уучлахаар оролдож, тэдний эсрэг хорсол тээхээ болихыг ч хүсэх болов. Тэгээд Бурханы үгийг хэрэгжүүлж эхлэх үедээ зүрх сэтгэлдээ маш их баяр баяслыг мэдэрлээ. 2016 оны 8 дугаар сарын нэг өдөр би гудамжинд хуучин нөхөртэйгөө тааралдав. Бид нэг нэгэнтэй мэндэлсэн бөгөөд түүнд гомдохоо больсноо би зүрх сэтгэлдээ тов тодорхой мэдрэв, учир нь түүнийг Сатаны зовлон зүдгүүртэй амьдарч байсныг, Сатан түүнийг мэхэлж, тарчилгаж байсныг би мэдэж байсан юм. Хэрвээ надад боломж олдвол Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг би түүнд түгээж, тэгснээр тэр ч гэсэн Бурханы өмнө ирж, Бүтээгчийн авралыг хүртэж чадах байв. Тэр хоромд, Бурхан үнэхээр хайр татам бөгөөд Бурханы үг бол үнэн гэдгийг би мэдэрсэн юм. Бурханы өмнө ирж, Түүний авралыг хүлээн авч байгаа цагт бид өөрсдийгөө Сатаны хүлээсээс чөлөөлж, эрх чөлөө, чөлөөлөлтийг олж авч, аз жаргалтай, ерөөгдсөн амьдралаар амьдарч чадна.

“Канааны нутаг дахь баяр баясгалан” гэх дуу, бүжгийн видеог үзэх болгондоо би маш их аз жаргалтай байдаг бөгөөд энэхүү магтан дууны үг мэдрэмжийг минь бүрэн дүүрэн илэрхийлж байгаа мэт санагддаг: “Би Бурханы гэр бүлд эргээд ирлээ, баяртай байна, жаргалтай байна. Гар минь хайртаасаа атгана, зүрх минь Түүнийх болсон. Нулимсны хөндийгөөр алхаж үзсэн ч гэлээ би Бурханы хайрыг харсан. Бурханыг гэсэн хайр минь өдрөөс өдөрт өсөж байна, Бурхан бол баяр хөөрийн минь эх ундарга. Бурханы гоо үзэсгэлэнд ховсдуулж, зүрх сэтгэл минь Түүнд татагдсан. Бурханыг би хэзээ ч хангалттай хайрлаж чадахгүй, магтаалын дуу зүрхэнд минь оргилж байна. Бурханы гоо үзэсгэлэнд ховсдуулж, зүрх сэтгэл минь Түүнд татагдсан. Бурханыг би хэзээ ч хангалттай хайрлаж чадахгүй, магтаалын дуу зүрхэнд минь оргилж байна. Ерөөлтэй энэ Канаан нутагт бүх юм шинэ, бүх зүйл шинэ, амьдралыг хөдөлгөгч хүч бургилж байна…. Канаан нутаг, Бурханы үгийн ертөнц; Түүний хайр бидэнд дуусашгүй баяр хөөр өгнө. Жимсний анхилуун үнэр агаарт түгнэ. Хэрэв чи энд хэдхэн өдөр л амьдарвал, энэ нутгийг юу юунаас илүү хайрлах болно. Тэгээд тэндээс явахыг огт хүсэхгүй.” Туулсан замаа эргээд бодвол, зам зууртаа би юу ч туулсан бай хамаагүй, Бурхан үргэлж миний дэргэд намайг харж хандаж байсан бөгөөд эцэст нь намайг гэр лүүгээ аваачсан юм. Одоо би Төгс Хүчит Бурханы үгийн усалгаа болон хангалтыг өдөр бүр эдэлдэг. Дотроо мэдэрч байсан шаналал арилсан бөгөөд би амьдралдаа чиг зүгээ олж, жинхэнэ эрх чөлөө, аз жаргалыг олж авсан юм. Намайг аварсанд нь Бурханд талархъя. Бурханы хайрыг чадлынхаа хэрээр хариулахын тулд би үнэнийг эрэлхийлж, бүтээлийн үүргээ биелүүлэхээр зорих болно!

No comments:

Post a Comment

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...