2018/10/24

4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.


Холбогдолтой Бурханы үгс:

Сатанаар ялзруулагдахаасаа өмнө хүн аяндаа Бурханыг дагадаг, Түүний үгэнд дуулгавартай ханддаг байсан. Түүнд төрөлхийн эрүүл саруул мэдрэмж, мөс чанар болоод хэвийн хүн чанар байдаг байсан. Сатанаар ялзруулагдсаны дараа түүний анхдагч мэдрэмж, мөс чанар, хүн чанар нь үлбэгэр болж, Сатанаар гэмтээгдсэн. Тиймээс, тэр өөрийн дуулгавартай байдал болоод Бурханыг гэсэн хайраа алдсан. Хүний мэдрэмж хэвийн бус болсон, түүний зан чанар амьтныхтай адил болсон, Бурханд хандах тэрслүү байдал нь бүр ч илүү байнгын, асар их болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй ба хүлээн зөвшөөрдөггүй, зүгээр л эсэргүүцэж тэрсэлж байдаг. … “Хэвийн мэдрэмж” гэдэг нь Бурханд дуулгавартай, шударга байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар эргэлзээгүй байж, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлж байгаа юм. Энэ нь Бурхантай нэгэн зүрх сэтгэл, оюун санаатай байж, Бурханыг санаатайгаар эсэргүүцэхгүй байхыг хэлж байгаа. Хэвийн бус мэдрэмжтэй хүмүүс ийм байдаггүй. Нэгэнт хүн Сатанаар ялзруулагдсан тул Бурханы талаарх үзлийг бий болгосон ба Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, үнэнч байдал түүнд байдаггүй, мөс чанар гэж бүр үгүй. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, ял шийтгэл тулгадаг, цаашлаад Түүний нүднээс далдуур, Түүнийг дорд үзсэн үгс чулууддаг. Хүн Тэр бол Бурхан гэдгийг тодорхой мэддэг, гэсэн ч Түүний нүднээс далдуур Түүнийг шүүдэг, Түүнийг дуулгавартай дагах ямар ч бодол байдаггүй ба зүгээр л Бурханд ойлгомжгүй хүсэлт, шаардлага тавьж байдаг. Тийм хүмүүс—хэвийн бус мэдрэмжтэй хүмүүс—нь өөрсдийн жигшүүрт зан авираа мэдэх эсвэл өөрсдийн тэрслүү байдалдаа гэмших чадваргүй юм. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө мэдэх чадвартай байсан бол, тэд өөрсдийн мэдрэмжийн багаханыг олж авах байсан; хүмүүс хэдий чинээ Бурханы эсрэг тэрсэлж, өөрсдийгөө мэдэхгүй байна, төдий чинээ тэд эрүүл саруул мэдрэмжгүй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнасан байдалтай байх явдал юм”-аас

Өнөөдөр чи төгс болгуулахыг эрж хайж эсвэл гадаад хүн чанар дахь өөрчлөлт болон өөрийн хэв чанарын сайжралтыг эрж хайж чадна, гэхдээ гол чухал зүйл бол Бурханы өнөөдөр хийж байгаа бүхэн утга учиртай бөгөөд үр ашигтай гэдгийг чи ойлгох юм: Энэ нь, бохир заваан газарт амьдардаг чамайг бохир заваанаас зугтаж үүнийг сэгсрэн хаях боломжтой болгоно, энэ нь чамайг Сатаны нөлөөг даван гарч, Сатаны харанхуйн нөлөөг орхих боломжтой болгоно, иймд эдгээр зүйлс дээр төвлөрснөөр чи энэхүү бохир газарт хамгаалагдах болно. Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсэх вэ? Чи бохир муухай газар амьдардаг ч гэсэн ариун болох боломжтой бөгөөд цаашид бохир, ариун бус байхгүй, чи Сатаны эзэмшил дор амьдарч байгаа ч гэсэн өөрийгөө Сатаны нөлөөнөөс гаргасан, Сатанаар эзэмшүүлж, доромжлуулаагүй ба чи Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаях чадвартай, чиний амьдран харуулж байгаа байдал Сатаныг илрүүлдэггүй, харин энэ нь Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг хүрэхийг шаардсан зүйлс юм: хэвийн хүн чанар, хэвийн ухаалаг байдал, хэвийн мэдлэг ухаан, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр ба Бурханд үнэнч байдал. Эдгээр нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Хэвийн хүн чанар нь эдгээр талуудыг агуулдаг: мэдлэг ухаан, мэдрэмж, мөс чанар болон ёс зүй. Хэрвээ чи эдгээр тал нэг бүрд хэвийн байдалд хүрч чадвал, чиний хүн чанар стандартад нийцнэ. Чи хэвийн хүнтэй адилхан байж, Бурханд итгэгч шиг авирлах ёстой. Чи агуу өндөрт хүрч, дипломат харилцаанд оролцох албагүй. Чи зүгээр л хэвийн хүний мэдрэмжтэй хэвийн хүн байж, аливаа зүйлийг нэвт шувт харах чадвартай байж дор хаяж хэвийн хүн шиг харагдаж байх учиртай. Тэр нь л хангалттай. … Эрин үе өөрчлөгдсөн гэдгийг маш олон хүмүүс хардаг, иймээс тэд ямар ч даруу төлөв байдал эсвэл тэвчээрийг хэрэгжүүлдэггүй бөгөөд тэдэнд бас ямар ч хайр эсвэл ариун хүний ёс журамтай байдал байдаггүй. Эдгээр хүмүүс хэтэрхий утгагүй! Тэдэнд өчүүхэн төдий ч гэсэн хэвийн хүн чанар байгаа юу? Тэдэнд ярих ямар нэгэн гэрчлэл байгаа юу? Тэдэнд ямар ч мэдлэг ухаан, эрүүл ухаан гэх юм байдаггүй. Мэдээж хүмүүсийн хэрэгжүүлэлтийн гажуудсан агаад алдаа мадагтай зарим талуудыг засах хэрэгтэй. Хүмүүсийн хөшүүн сүнслэг амьдрал эсвэл мэдрэмжээ алдсан байдал болон өнгөрсөн үеийн тэнэг үйлдэл гэх мэт—энэ бүх зүйл өөрчлөгдөх учиртай. Өөрчлөх гэдэг нь замбараагүй байж эсвэл махан биеэ өөгшүүлнэ эсвэл хүссэн бүхнээ хэлнэ гэсэн үг биш. Хааш яаш ярьж болохгүй! Хэвийн хүн шиг авирлах гэдэг нь авцалдаатай ярих явдал юм. Тийм бол тийм, үгүй бол үгүй гэсэн үг. Баримтуудад үнэнч байж, зүй зохистойгоор ярь. Бүү зальд, бүү худлаа ярь.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэв чанараа сайжруулах нь Бурханы авралыг хүлээн авахын төлөө юм”-аас

Энгийн хүмүүсийн зан чанарт шударга бус байдал, хуурмаг зан байдаггүй, хүмүүс бие биетэйгээ хэвийн харилцаатай байдаг ба тэд ганцаараа ажилладаггүй, тэдний амьдрал дундаж ч биш, мөн доройтсон ч биш байдаг. Иймээс бүгдийн дунд Бурхан өргөмжлөгдөж, Түүний үг хүмүүсийн дунд түгэж, хүмүүс Бурханы халамж, хамгаалалт дор бие биетэйгээ амар жимэр амьдарч, Сатаны хөндлөнгийн оролцоогүйгээр газар дэлхий эв зохицлоор дүүрэх ба Бурханы алдар хүмүүсийн дунд хамгийн чухал байрыг эзэлдэг. Тийм хүмүүс яг тэнгэрэлчүүд шиг: цэвэр, эрч хүчтэй, Бурханы талаар хэзээ ч гомдоллодоггүй бөгөөд өөрсдийн бүх хичээл чармайлтыг гагцхүү газар дээрх Бурханы алдрын төлөө зориулж байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Арван зургаа дахь айлдвар”-аас

…та нар Бурхан үнэнч шударга хүнд дуртай гэдгийг мэдэх ёстой. … Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх; үнэнийг хэзээ ч нуухгүй байх; хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх; өөрөө Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулж, Бурханыг ч, хүнийг ч хуурахаас татгалзах явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

Надад маш олон хүсэл бий. Та нар биеэ зүй зохистой, хүмүүжилтэй байдлаар авч явж, өөрийн үүргээ биелүүлэхдээ үнэнч байж, үнэн болон хүн чанартай байж, бүх зүйлийг орхиод өөрсдийн амийг Бурханы төлөө өгч чаддаг гэх мэт байгаасай гэж Би хүсдэг. Энэ бүх итгэл найдвар нь та нарын дутагдал, та нарын завхрал болон дуулгаваргүй байдлаас үүсэн гардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу аваачна”-аас

Та нарын хүн чанар хэтэрхий дутмаг, та нарын амьдралын хэв маяг хэтэрхий дорд агаад гутамшигтай, та нарт ямар ч хүн чанар байхгүй ба та нарт мэдлэг ухаан дутагддаг. Тийм учрааас та нар өөрсдийгөө хүн чанарын зүйлсээр зэвсэглэх ёстой. Мөс чанар, ухаалаг байдал, мэдлэг ухаантай байх, аливааг хэрхэн ярьж, харахаа мэдэх, цэвэр байдалд анхаарал хандуулах, энгийн хүн шиг үйлдэх—энэ бүхэн нь хэвийн хүн чанарын мэдлэг, чадвар юм. Та нар эдгээрийг зүй зохистойгоор хийх үед хүн чанар чинь стандартад нийцэх болно. Нөгөө тал нь өөрсдийгөө сүнслэг амьдралын төлөө зэвсэглэх явдал. Та нар Бурханы газар дээрх ажлыг бүхэлд нь мэдэх ёстой бөгөөд Түүний үгийг туулж мэдрэх ёстой. Чи Түүний зохицуулалтанд хэрхэн дуулгавартай байхаа болон бүтээгдсэн зүйлийн үүргээ хэрхэн биелүүлэхээ мэдэх ёстой. Эдгээр нь чиний өнөөдөр орох ёстой хоёр тал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-ээс

Бурхан хүмүүсээс, зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг; зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд үнэнийг амьдран харуулахыг; зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд өөрсдийн үүргийг гүйцэтгэхийг хүсдэг. Бодит байдалд орохдоо аливаа хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулбал зохино. Хэрэв Бурханд итгэгчид нь бодит амьдралд орж, өөрсдийгөө танин мэдэж, хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадахгүй бол тэд бүтэлгүй хүмүүс болно. Бурханд дуулгаваргүй хүмүүс бүгдээрээ бодит амьдралд орж чаддаггүй. Тийм хүмүүс хүн чанарын талаар ярьдаг хэрнээ буг чөтгөрийн уг чанарыг амьдран харуулдаг. Тэд үнэний тухай ярьдаг хэрнээ сургаалыг амьдран харуулдаг. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулдаггүй хүмүүс бол Бурханд итгэдэг хэрнээ Түүгээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Чи бодит амьдралд өөрийн оролтыг хэрэгжүүлж, өөрийн дутагдлууд, дуулгаваргүй болон харанхуй бүдүүлэг байдал, хэвийн бус хүн чанар, сул талуудаа танин мэдэж авах ёстой. Тэгснээр чиний бүх мэдлэг чиний бодит нөхцөл байдал, бэрхшээлүүдтэй нэгтгэгдэх болно. Зөвхөн энэ төрлийн мэдлэг нь бодит бөгөөд өөрийн нөхцөл байдлаа бүрэн ухамсарлаж, зан чанарын өөрчлөлтөнд хүрэх боломжийг чамд олгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чуулганы болон бодит амьдралын тухай хэлэлцэх нь”-ээс

Бурханы ашигладаг хүмүүс гаднаасаа бодлогогүй мэт харагдаж, бусадтай зүй зохистой харилцаагүй юм шиг санагддаг боловч тэд хайхрамжгүй ярьдаггүй, ёс зүйтэй ярьдаг бөгөөд Бурханы өмнө үргэлж тайван зүрх сэтгэлтэй байдаг. Гэхдээ ийм хүн бол Ариун Сүнсээр ашиглагдахад хангалттай хүн билээ. Бурханы ярьж байгаа энэ “бодлогогүй” хүн бусадтай зүй зохистой харилцаагүй мэт харагддаг бөгөөд тэдэнд гадаад талын хайр эсвэл өнгөц дадал байдаггүй боловч сүнслэг зүйлстэй харилцаж байхдаа тэд зүрх сэтгэлээ нээж, Бурханы өмнөх бодит туршлагаараа олж авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтээрээ бусдыг харамгүй хангаж чаддаг. Ингэж тэд Бурханы төлөөх хайраа илэрхийлж, Бурханы хүслийг хангалуун болгодог. Бусад хүмүүс бүгд тэднийг гүтгэж, доог тохуу хийж байхад тэд гадны хүмүүс, хэрэг явдал эсвэл зүйлсэд захирагдахгүй байж чадах бөгөөд мөн л Бурханы өмнө тайван байдаг. Ийм хүн өөрийн гэсэн өвөрмөц мэргэн ухаантай мэт санагддаг. Бусдыг үл харгалзан тэдний зүрх сэтгэл Бурханыг хэзээ ч орхидоггүй. Бусад хүмүүс баяртайгаар, наргиантайгаар чалчиж байхад тэдний зүрх сэтгэл Бурханы үгийг эргэцүүлэн эсвэл зүрх сэтгэлдээ чимээгүйхнээр Бурханд залбирч, Бурханы санаа зорилгыг эрж хайн Бурханы өмнө байсаар байдаг. Тэд бусадтай зүй зохистой харилцаатай байхыг хэзээ ч гол анхаарлаа болгодоггүй. Ийм хүн амьдралын гүн ухаангүй юм шиг санагддаг. Гадна талдаа энэ хүн цовоо, сэтгэл татам, гэнэн байдаг хэдий ч мөн амгалан тайван мэдрэмжийг эзэмшиж байдаг. Энэ бол Бурханы ашигладаг хүний дүр төрх билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”-аас

Үнэнийг мэддэг хүмүүс нь, бодит дадлага туршлагаараа өөрсдийн гэрчлэлд бат зогсдог, өөрсдийн зогсолтдоо бат зогсдог, Бурханы талд хэзээ ч ухрахгүйгээр зогсдог хүмүүс, мөн Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байж чаддаг хүмүүс, тэдэнд ямар нэг зүйл тохиолдоход Бурханыг бүрэн дуулгавартай дагаж чадах, үхэн үхтлээ Бурханд дуулгавартай ханддаг хүмүүс байдаг. Чиний хэрэгжүүлэлт болон бодит амьдрал дахь илчлэл бол Бурханы гэрчлэл юм, тэдгээр нь хүний амьдран харуулалт болоод Бурханы гэрчлэл юм, энэ нь Бурханы хайрыг үнэхээр эдлэх явдал юм; чи энэ түвшин хүртэл туршлагажсан үед үр дүнд хүрэх болно. Чи бодит амьдран харуулалттай байдаг ба чиний үйлдэл бүрийг бусад хүмүүс гайхан биширдэг. Чиний гадаад дүр төрх нь бусдаас ялгарах юмгүй ч чи хамгийн их сүсэг бишрэлтэй амьдралыг амьдран харуулдаг, чи Бурханы үгийг ярилцахдаа Бурханаар чиглүүлэгддэг ба Түүгээр гэгээрүүлэгддэг. Чи өөрийн үгээр Бурханы хүслийг ярьж, бодит байдлыг ярилцаж чадах ба сүнсэн дотор үйлчлэх тухай маш олон зүйлийг сайн ойлгодог. Чи ний нуугүй ярьдаг бөгөөд төлөв төвшин, шулуун шударга, зөрж сөргөлддөггүй, соёлтой боловсон, ямар нэг зүйл тохиолдоход Бурханы зохицуулалгад дуулгавартай байж чаддаг ба гэрчлэлдээ бат зогсдог, юутай ч харьцаж байсан тайван амгалан байдаг. Ийм төрлийн хүн Бурханы хайрыг үнэхээр харсан байдаг. Зарим хүмүүс одоо ч залуу хэрнээ дундаж насны хүмүүс шиг үйлддэг; тэд төлөвшсөн, үнэнийг эзэмшсэн, бусдаар бишрүүлсэн байдаг, тэд бол гэрчлэлтэй хүмүүс бөгөөд Бурханы илэрхийлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-оос

Хүний нөхөрлөл:

Бурханд үнэхээр итгэдэг хүн наад зах нь сүнслэг амьдралын энэ таван талыг өдөр бүр хэрэгжүүлэх болно: Бурханы үгийг унших, Бурханд залбирах, үнэнийг ярилцах, магтан дуу болон магтаал дуулах, бүх зүйл дээр эрж хайх. Хэрвээ чамд бас цуглааны амьдрал байдаг бол асар их зугаа цэнгэлтэй байх болно. Хэрвээ хүн хүлээн авах үндсэн чадвартай бол, өөрөөр хэлбэл Бурханы үгийг уншсаныхаа дараа тэд Бурханы санаа зорилгыг өөрсдөө олж мэдэж, үнэнийг ойлгож, үнэнтэй хэрхэн нийцэхээ мэдэж чаддаг бол тухайн хүн Бурханд итгэх итгэлдээ амжилт олно гэж чи хэлж болох юм. Хэрвээ хүнд тийм сүнслэг амьдрал байдаггүй бол эсвэл хэрвээ түүний сүнслэг амьдрал туйлын хэвийн бус бөгөөд тун алдаг оног тохиолддог бол тэр хүн төөрөлдөж, будилсан итгэгч мөн. Будилсан итгэгчдэд сүнслэг амьдрал байдаггүй ба үүргээ биелүүлэхдээ тийм ч их үр дүнд хүрч чаддаггүй. Сүнслэг амьдралаар амьдрахгүйгээр Бурханд итгэх нь зүгээр л Бурханд итгэх итгэлдээ дүр эсгэж байгаа хэрэг боловч тэдний зүрх сэтгэлд Бурхан байдаггүй, Бурханаас айх айдас ч байдаггүй нь гарцаагүй. Тэд яаж хэвийн хүн шиг байх чадах юм бэ? Огтхон ч Бурханд итгэдэг итгэгчид шиг санагддаггүй зарим хүнийг би хардаг. Амьдралын хэв маяг, өдөр тутмын үг болон үйлдлээсээ тэд яг үл итгэгчид шиг харагддаг. Тэдэнд хэвийн хүний төрх байдал байдаггүй ба хэлдэг, хийдэг зүйлс нь бүтээлч биш. Зарим нь бүр жигшигдэж, зэвүүцэгдэж, хөсөр хаягддаг. Энэ нь Бурханыг гутаадаг зүйл төдийгүй бас тэдний үүрэгт саад учруулж, хожмын сайн мэдээний ажилд асуудал учруулдаг. Чиний анхаарал хандуулах хэрэгтэй хэд хэдэн төрлийн нөхцөл байдал бий:

Хэвийн хүний бусадтай харилцах харилцаа нь хүндтэй агаад шулуун шударга, чин сэтгэлийн агаад боловсон байдаг. Гэхдээ нууцлагдмал, шударга бус зарим хүний хувьд ийм байдаггүй ба ярьж байх үедээ хүмүүст нүдээрээ дохио зангаа үзүүлдэг. Тэдэнд хэвийн хүмүүсийн зан араншин байдаггүй; тэд бол хүмүүсийг болгоомжлоход хүргэдэг хулгайчтай бага зэрэг төстэй. Зарим хүмүүс угаасаа муухан царай зүстэй төрсөн байдаг. Хэрвээ тэд бас зохистой хувцасладаггүй бол хүндтэй, шулуун шударга төрхтэй байхгүй бөгөөд энэ нь үүргээ биелүүлэхэд нь зарим нэг бэрхшээл учруулах болно. Өөрийн үүргийг зүй зохистой биелүүлэхэд дадал болон мэдлэг чамаас шаардагддаг. Яагаад гэвэл хүмүүс бие биенээ таньдаггүй, ихэнхдээ гадаад төрхөөр нь үнэлдэг, иймээс хэрвээ чи үнэхээр хулгайч шиг харагддаг бол хэн ч чамаас болгоомжилно. Тиймээс чи юу өмсөхөө мэддэг байж, хүндтэй, шулуун шударга хүн шиг хувцаслаж, үг хэл, үйлдэлдээ үнэнч, жудагтай байх ёстой. Чи хэзээ ч хэлэмгий байж эсвэл хүмүүс рүү нүдээрээ дохиж зангаж болохгүй, түүнчлэн чи биеэ барих ёстой. Бусдын гэрт хаа сайгүй явж эсвэл юманд нь хүрч болохгүй. Харах ёсгүй юмаа бүү хар, эсвэл явах ёсгүй газар луу бүү яв. Хүмүүжилтэй бай, тэгвэл хүмүүс үнэхээр тайван байж, чамд итгэж, чиний талаар сайхан сэтгэгдэлтэй болно. Тийм маягаар чи өөрийнхөө үүргийг зохих ёсоор биелүүлж чадна. Эдгээр нь зарим хүмүүсийн анхаарал хандуулах ёстой асуудал юм.

Зарим хүмүүс бусадтай эвтэй байж чаддаггүй, мөн бусадтай хэвийн байдлаар ярилцаж, нөхөрлөж чаддаггүй өөр нөхцөл байдал бий. Тэдэнд хэвийн хүмүүст байх ёстой хүнлэг мэдрэмжүүд ч байдаггүй. Тэдний мэддэг бүхэн нь ажлаа хэрхэн хурдан хийчихээд шууд явах вэ гэдэг л бөгөөд өөр юуг ч ойлгодоггүй юм шиг байдаг. Тэд бусадтай харилцах үедээ хүмүүсийг халуун дулаан байдал эсвэл хүсэл тэмүүлэл мэдрэх боломжгүй болгоод ямар ч хайрыг ил гаргадаггүй. Харин ч, хүйтэн цуст алуурчин ирчихсэн юм шиг хүйтэн цэвдэг мэдрэмж төрүүлдэг. Ийм маягаар тэд яаж ажлаа зохих ёсоор хийж чадах юм бэ? Хоол амтлахын тулд чи өөр өөр зүйлс ашиглах ёстой байдаг. Хүмүүстэй харьцах үедээ чи бүр ч илүү их анхаарал хандуулах ёстой—чи хэтэрхий нэгэн хэвийн байж болохгүй. Хэвийн нөхцөл байдал доор хэн нэгэнтэй нэг юм уу хагас өдөр харилцахдаа чи тэдэнд, илэн далангүй, оргилсон сэтгэлтэй, хайр болон үнэнийг эзэмшсэн, харьцахад амархан, ховорхон сайн ах буюу эгч гэсэн сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг байх ёстой. Юмыг хэтэрхий нэгэн хэвийн байдлаар хийж, хэвийн хүн чанарт байх ёстой зүйлс дутмаг агаад мэргэн ухаангүй байх нь—аливааг хийхэд хэцүү болгох болно. Эдгээр нь зарим хүмүүсийн дутагдал бөгөөд хэрвээ тэд хурдхан засаж, залруулбал сайн.

Өөр нэг нөхцөл байдал байдаг ба тэр нь номлол айлдах ажлыг мэргэн ухаангүйгээр гүйцэтгэх явдал юм: хүмүүстэй харилцахдаа орчин нөхцлийг ажиглахгүй байх, нөхцөл байдлыг хэрхэн үнэлэх буюу боломжийг хэрхэн хайхаа мэдэхгүй байх, мөн хаанаас эхлэх нь зохистой болохыг огт мэдэхгүй байх; аливааг хийхдээ арга барил, аргачлалгүй байх, зохих арга хэмжээг авч чадахгүй байх, хүмүүсийн өмнө бүх юмыг нэг амьсгаагаар пал хийтэл хэлчихээд, тэднийг үгээ хэлж эхэлмэгц орхин явах. Ийм маягаар авирлах нь хүнийг бодлогогүй, бага зэрэг тэнэг, бас нэлээд мунхаг харагдуулдаг. Энэ нь бас хүмүүст байдаг дутагдал бөгөөд энэ тухайд бол хүн бүхэнд хэтэрхий олон бүтэлгүйтэл байдаг. Сайн мэдээг түгээх явдлыг мэргэн ухаангүйгээр эсвэл тэвчээргүйгээр хийж болохгүй. Чи хэдий чинээ тэвчээргүй байна, төдий чинээ бүтэлгүйтэх болно. Аядуу дөлгөөн, бага зэрэг мэргэн ухаантай байх нь чамд давуу тал олгодог байхад тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй, мэргэн ухаан дутмаг хүмүүс энэ ажлыг хийж чадахгүй нь лавтай. Түргэн зантай хүнийг аядуу дөлгөөн хүнтэй хамтруулбал хамгийн сайн. Хэрвээ хоёулаа тэвчээргүй бол тэд гэр лүүгээ бүр л хурдан харьж таарна. Сайн мэдээг түгээх, пасторын ажил хийх хоёр нь өөр. Номлол айлдах ажилд мэргэн ухаан, хайр болон зөөлөн харьцаа хамгийн хэрэгтэй. Энэ ажлыг асар их тэвчээргүйгээр хийж болохгүй. Шаардлагатай үед хүмүүсийн төлөө гэсэн чин сэтгэлийн, цэвэр ариун хайраа илэрхийлэхийн тулд чи өөрийгөө хүртэл даруухан болгох ёстой. Зарим хүн чухал мөчид сөгдөн сууж, Бурханы нигүүлслийг гуйснаараа бусдын сэтгэлийг гүнзгий хөдөлгөсөн байдаг. Үүнийг тэвчээргүйгээр, мөн чин сэтгэлийн, хайрын зүрх сэтгэлгүйгээр хийж чадахгүй.

Зочилж байгаа айлын гэрийг өөрсдийнхөө гэр шиг үздэг дорд зантай зарим хүмүүс бас байдаг. Тэд дүрэм журмын талаарх ямар ч мэдлэггүйгээр хүссэнээ хийж, юм үзээгүй мэт харсан бүхнээ ашиглаж, биеэ буруу авч явдаг бөгөөд хаа сайгүй алхаж, тойруулан харж байдаг. Тийм хүмүүс, үгүй гэж хэлэхэд эвгүй санагдсандаа л уурлан тэвчиж байгаа бусдын эгдүүцэл, дургүйцлийг хүргэдэг. Хэдхэн өдөр хамт байсан, нэг нэгнээ бас л сайн мэдэхгүй мөртөө мөнгө зээлж, эсвэл бусдын зүйлийг ашиглахаар гуйдаг хүмүүс хүртэл байдаг. Энэ нь хүмүүсийг үнэхээр хэцүү байдалд оруулдаг. Бусдын гэрт амьдарч байхдаа шунал тачаалд автаж, бусдад хүндлэлгүй хандаж, хааш яаш хошигнож, тоглоом шоглоом хийж, ариун хүмүүсийн ёс журмаа бүрэн алдсанаар ямар ч хүмүүжилтэй байдал харуулдаггүй хүмүүс ч бас байдаг. Би хошигнохын эсрэг байдаггүй ч ёс суртахуунгүй, бүдүүлэг хошигнол нь зохимжтой биш юм. Мэдээж алиа, хошин байх нь зүгээр, тэгснээр хүмүүст аз жаргалтай, санаа амар санагддаг боловч хүмүүс зэвүүцэж, дургүйцэх бүдүүлэг хошигнолоос зайлсхийсэн нь дээр. Хүн ямар байх ёстойн тухайд хэтэрхий дутуу дулимаг байдаг зарим хүмүүсийг би хардаг. Хэдийгээр хүн бүхэнд өө сэв байдаг боловч бусдын өмнө зохистой харагдахын тулд садар самуун явдлын эсрэг зарим хязгаарлалт, бага зэрэг эелдэг зан, бусдыг хүндлэх хүндлэл, дүрэм журмын талаарх бага зэрэг ойлголт ядаж байх ёстой. Ийм маягаар авирласнаар л чи хүмүүст ашиг тусаа өгч чадна. Бурханы нэрийг ч бас гутаахгүй бөгөөд үүргээ биелүүлэх чинь үр дүнтэй байна.

Бурханд итгэгч, аятайхан хүн шиг авирлах нь тун чухал. Бурханд итгэдэг боловч аятайхан хүн шиг авирладаггүй хүн гарцаагүй хүн чанараар дутуу дулимаг бөгөөд үнэнийг эзэмшдэггүй нь тодорхой. Бусдад таалагддаггүй хүнийг Бурхан бүр ч их жигшдэг. Хүн чанаргүй хүн Бурханд итгэдэг байсан ч гэсэн амархан аврагдаж чадахгүй. Бурханы гэрт, Бурханд итгэдэг боловч аятайхан хүн шиг авирладаггүй хүн бол хэцүү хүн бөгөөд аюулд байгаа хүн юм. Хэрвээ хэн нэгэн Бурханы авралын ажлын үеэр огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд үл итгэгчдийн чөтгөр шиг төрхтэй бол Бурханы цаг үе ирэх үед ийм төрлийн хүн гарцаагүй шийтгэгдэнэ. Эцэг эхийн хайр халамжийг сайн хүртээгүйгээс зарим хүн ёс зүй, дүрэм журам мэддэггүй боловч үүнийг сурч, дадлагажуулж болдог. Хэвийн хүн чанар ямар зүйлээр зэвсэглэсэн байх ёстойг ухаарах нь маш чухал. Аятайхан хүн байж, хэвийн хүн чанарын амьдралд орох нь ч бас сурах ёстой хичээл юм. Хэрвээ чи Бурханд итгэдэг бол авралыг эрж хайж, утга учиртай амьдралыг амьдран харуулах ёстой. Хүн чанарын талаар ямар ч мэдлэггүй байх нь ч бас нэмэргүй. Итгэгч бидний ихэнх нь бүгд ажилчин ангийн гэр бүлд өссөн. Эцэг эхэд маань тийм ч их мэдлэг эсвэл мэргэн ухаан байдаггүй ба гэр бүлээ тэжээхийн тулд хэрхэн мөнгө олохоо л мэддэг. Тэд үр хүүхдүүдээ яаж насанд хүрэгчид болгон өсгөхөө үндсэндээ мэддэггүй. Бидэн шиг хүмүүс үнэхээр өрөвдөлтэй. Сатаны завхралын янз бүрийн арга барилыг туулсныхаа дараа бидний мэддэг бүхэн нь амьдралдаа арга сүв олохын тулд чадах бүхнээ хийх явдал. Махбод дахь Бурхан биднийг аврахаар ирсний ачаар бид одоо хүний завхралын хэмжээг, хүнд юу дутагдаж байгааг, үнэн болон амийг олж авахын тулд хэрхэн эрэлхийлэхийг мэддэг. Энэ бүхнийг ойлгох нь бүгд Бурханы нигүүлслээс үүдэлтэй.

Хамгийн ноцтой цөөн хэдэн нөхцөл байдал мөн л бий. Олон янзын муу ёрын хүмүүс аль хэдийн өөрсдийгөө илчилсэн гэдгийг хүн бүхэн маш тодорхой харж чадна. Зарим нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох хил хязгаарыг сахьдаггүй бөгөөд харахад зэвүү хүрч, дотор муухайрмаар завхай ааш авир гаргадаг. Тэд бол амьтнаас ч долоон дор засаршгүй этгээдүүд юм. Ийм төрлийн хүмүүсийг эцэстээ бүр ч ноцтой шийтгэл хүлээж байх болно. Өөр төрлийн хүн байдаг: Магадгүй тэдний гэр бүл туйлын ядуу бөгөөд тэд амьд үлдэж чадахгүй, иймээс боломж олдох болгонд тэд хаана ч байсан гэсэн завшааныг ашиглаж, мөнгө болон материаллаг зүйлд цадиггүйгээр гар хүрэх болно. Тэд бол булай зантай өөдгүй хүмүүс. Энэ хүмүүс эелдэг занг үнэлж чаддаггүй ба өрөвдүүлэх үнэ цэнгүй. Бас хаа сайгүй хүмүүсийн өмч хөрөнгийг хууран мэхэлж аван, хүссэн муу болгоноо үйлдэж байдаг хүмүүс байдаг. Гэвч хожим нь тэд өөрсдийнхөө нууцыг задалж, өөрсдийг нь нэгд нэггүй мэдэх боломжийг бусдад олгон, бусдын жигшил, үзэн ядалтыг хүртэн эцэстээ бусдад үл тоогддог. Энэ бүх мууг үйлдэгчид бол Бурханы жигшдэг хүмүүс юм. Эд бол энэ урсгал дахь хорт этгээдүүд бөгөөд тэд ямар шийтгэл хүртэх нь үйл явдал хэрхэн өрнөж, өөрчлөгдөхөөр тодорхойлогдох болно. Энэ хүмүүсийн бүтэлгүйтлийг хүн бүхэн анхааруулга болгон авч үзээд Бурханы уур хилэнг төрүүлж, шийтгэл үүрэхээс заайлсхийж чадна гэж би найдаж байна. Хүн бүхэн өөрсдийгөө хамгаална гэж би найдаж байна.

Хэвийн хүн ямар байх ёстой тухайд гэвэл анхаарал хандуулж, хэрэгжүүлэх 10 зүйл байдаг:

1. Ёс зүйг дагаж, дүрэм журмыг мэдэж, ахмадыг хүндлэн, залуусыг халамжлах

2. Зохистой амьдралын хэв маягтай байх; өөрөөр хэлбэл, өөртөө болон бусдад үр ашигтай байх

3. Хүндтэй, зохистой байдалтайгаар хувцаслах; этгээд эсвэл хээнцэр чамин хувцаслах хориотой.

4. Ямар ч шалтгаанаар бай, ах, эгч нараас мөнгө зээлүүлэхийг бүү гуй, мөн бусдын зүйлийг хайхрамжгүй бүү хэрэглэ.

5. Эсрэг хүйсний хүнтэй харилцах харилцаанд хил хязгаар байх ёстой; үйл хөдлөл хүндтэй, зохистой байх хэрэгтэй.

6. Хүмүүстэй бүү маргалд; хүмүүсийг тэвчээртэй сонсож сур.

7. Эрүүл ахуйн талаар нягт нямбай бай, гэхдээ бодит нөхцөл байдлыг харгалзан үз.

8. Хүмүүстэй хэвийн харилцан үйлчлэл болон харилцаатай бай, тэднийг хүндэлж, тэдэнд санаа тавьж сур, бие биенээ хайрла.

9. Хэрэгтэй үед нь хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хий; бусад хүмүүсээс юм бүү ав, авахыг бүү зөвшөөр.

10. Хүмүүсийг өөртөө бүү үйлчлүүл; өөрийнхөө хийх ёстой ажлыг бусдаар бүү хийлгэ.

Дээрх 10 дүрэм нь Бурханд итгэгчдийн бүгдийнх нь амьдралдаа дагах ёстой хамгийн наад захын зүйл юм. Эдгээр дүрмийг зөрчдөг хүмүүс дорд зантай байдаг. Эдгээр нь Бурханы гэрийн дүрэм гэж хэлж болно. Тэдгээрийг олон удаа зөрчдөг хүмүүс гарцаагүй хаягдах болно.

Үнэнийг эрж хайдаг хүмүүс бүгд эртний ариун хүмүүсийн 10 сайн занг бас дагах хэрэгтэй. Эдгээрийг байнга хэрэгжүүлж, баримталдаг хүмүүс ихээхэн үр ашиг хүртэх нь гарцаагүй. Тэдгээр нь туйлын үр ашигтай.

Ариун хүмүүсийн ёс журамд нийцэх 10 зарчим:

1. Бурханы үгийг хагас цаг орчим залбиран уншсанаар өглөө сүнслэг дэг жаяг үйлд.

2. Үнэнийг илүү нарийн зөв хэрэгжүүлэхэд туслахын тулд өдөр бүр бүх зүйл дээр Бурханы санаа зорилгыг хай.

3. Харилцаж байгаа бүх хүнтэй ярилцаж, хоёулаа ахин дэвшихийн тулд бие биенээсээ суралц.

4. Амьдралд өөдрөг хандлагатай бай, мөн үргэлж магтан дуу, магтаал дуулж, Бурханы нигүүлсэлд талархал өргө.

5. Шашны бус ертөнцтэй бүү орооцолд; зүрх сэтгэлдээ байнга Бурханд ойрт, хүний хэрэгт бүү оролц.

6. Зүрх сэтгэлдээ мэргэн ухаанаа хадгалж, муу ёрын агаад аюултай газруудаас хол бай.

7. Хүмүүстэй бүү маргалд, үнэнийг ярилц, бусадтай эвтэй бай.

8. Бусдад тусалж, сэтгэлийн зовлонг нь нимгэлж, Бурханд итгэх итгэлийн оролтон дахь бэрхшээлийг нь шийдвэрлэхэд туслахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн бай.

9. Хүмүүст хэрхэн дуулгавартай байхыг сур, хүмүүсийг бүү захир, мөн тэднийг бүү хүчил; бүх зүйл дээр хүмүүст үр ашиг хүртээ.

10. Зүрх сэтгэлдээ байнга Бурханыг шүтэн мөргөж, Түүнийг Эзэнээ болгож, бүх зүйл дээр Түүнийг хангалуун байлга.

Хүний амьдралын дээрх 10 зарчим болон ариун хүмүүсийн ёс журамд нийцэх 10 зарчим нь бүгд хүмүүсийн хийж чадах зүйлс юм. Хэрвээ ойлговол хүмүүс эдгээр зүйлийг хэрэгжүүлж чадна. Тэд хааяа гэм буруу үйлдсэн ч гэсэн үүнийг шийдвэрлэхэд хэцүү биш. Хүн чанар нь хэтэрхий муу тодорхой зарим хүмүүсийн талаар ярих хэрэггүй.

Чи илүү гүн гүнзгий үнэнийг ухаарч чадахгүй байж болох боловч хэвийн хүн чанарын ямар мэдлэг чамд байх ёстойг ядаж ойлгох хэрэгтэй. Энэ хэдэн зарчмыг ч сахиж чаддаггүй хүмүүс бол хүмүүс ямар байх ёстой вэ гэдэгтэй дэндүү адилгүй бөгөөд үнэн хэрэгтээ хүний хувцастай араатнаас өөрцгүй. Би зарим хүмүүст, зохисгүй зан гаргахгүй байж, өөрийгөө бага зэрэг хүндэлж байхыг зөвлөдөг. Бурханыг гутаах зүйл бүү хий, мөн Сатанд доог тохуу мэт бүү ашиглуул. Махан биеийн агшин зуурын сэтгэлийн таашаал нь үүрд мөнхийн ичгүүр, зовлон шаналал авчирч болох юм. Бурхан удахгүй хүмүүсийг шийтгэх гэж байгаа. Шийтгэгдэх нь туйлын шаналгаатай, хамгийн гутамшигтай зүйл. Шагналд хүрч чадахгүй байж, оронд нь шийтгэл хүлээн авах нь чамайг үргэлжлүүлэн амьдрах нүүргүй болгож болох юм. Чи тэгж бодохгүй байна уу?

Дээрхийн нөхөрлөлөөс

Хэвийн хүн чанар нь үндсэндээ мөс чанартай, мэдрэмжтэй байж, жудагтай, нэр хүндтэй байхыг хэлдэг. Мөс чанар болон мэдрэмж нь хүлээцтэй байх, бусдад тэвчээртэй хандах, үнэнч шударга байх, хүмүүст мэргэн ухаанаар хандах, ах эгч нараа гэсэн жинхэнэ хайртай байх зэгийг агуулдаг. Эдгээр нь хэвийн хүн чанарт байх ёстой таван шинж чанар билээ.

Эхний шинж чанар нь хүлээцтэй зүрх сэтгэлтэй байх явдал юм. Энд хүлээцтэй байдал нь юу гэсэн үг вэ? Энэ нь, ах эгч нараасаа бид ямар алдаа харах нь хамаагүй, тэдэнд зөв зүйтэй хандаж, тэднийг гадуурхахгүй, тэднийг үг хэлээр дайрахгүй байна гэсэн үг. Тэдэнд зөв зүйтэй хандах нь хүлээцтэй байдал, харилцан ойлголцлыг илэрхийлэх явдал мөн. Бусад хүмүүст илчлэгдэж байгаа өө сэв эсвэл завхралыг харах үедээ бид, энэ бол Бурханы авралын ажлын цаг үе, Бурханы сонгосон хүн нэг бүрд завхралын илчлэл байгаа гэдгийг санах ёстой. Энэ нь хэвийн зүйл бөгөөд бид ойлгох ёстой. Түүнээс гадна бид өөрсдийнхөө завхралыг харах хэрэгтэй, үүний илчлэл нь бусад хүмүүсийнхээс илүү бага байх албагүй. Бид өөрсдийнхөө завхралын илчлэлд хэрхэн ханддагтайгаа адилаар бусдын завхралын илчлэлд хандах ёстой. Тийм маягаар бид бусдыг хүлцэн тэсвэрлэж, хүлээцтэй байдлын үр дүнд хүрч чадна. Хэрвээ чи бусад хүмүүсийг хүлцэж чадахгүй бол чиний мэдрэмжинд асуудал байгаа гэсэн үг бөгөөд үнэнийг ойлгодоггүй, Бурханы ажлыг мэддэггүй гэдгийг чинь баталдаг. Бурханы ажлыг мэддэггүй гэж юу гэсэн үг вэ? Бурханы ажлыг мэдэхгүй байх явдал одоогоор дуусаагүй байгаа, хүн одоо ч Бурханы авралын ажлын цаг үед амьдарч байгаа ба бүрэн төгс болгуулаагүй байгаа. Тиймээс хүн бүхэн гарцаагүй завхралыг илчилж байх болно. Одоо хүн бүхэн хэвийн байдлаар үнэнийг эрж хайж, өөрсдийн завхралыг мэдэж авч, Бурханы үгийг туулж мэдэрч байгаа. Хүн бүр үнэнд орох цаг үед байгаа бөгөөд үнэнийг хараахан бүрэн дүүрэн олж аваагүй. Хүмүүс үнэнийг олж авсны дараа л амь зан чанар нь өөрчлөгдөж эхлэх болно. Хүмүүс энэ зүйлийг ухаарах үедээ хэвийн хүний мэдрэмжтэй болно. Хүмүүс мэдрэмж сайтай байх үедээ бусдад мэдрэмжтэй ханддаг. Хэрвээ хүмүүс мэдрэмжгүй бол тэд бусдад мэдрэмжтэй хандаж чадахгүй. Энэ нь хүлээцтэй байдлын тал юм.

Хоёр дахь шинж чанар нь тэвчээр. Зүгээр л хүлээцтэй байх нь хангалтгүй; чи бас тэвчээртэй байх ёстой. Заримдаа чи хүлээцтэй, юмыг ойлгодог байж болох боловч тодорхой нэгэн ах эсвэл эгч чамайг шархлуулж эсвэл уурлуулах зүйл хийхээс зайлсхийхэд амаргүй. Тийм нөхцөлд хүний завхарсан зан чанар тэсрэн гарахад амархан байдаг. Бид бүгд өөрсдийнхөө бахархлын төлөө тэмцэж, үүнийгээ хамгаалах дуртай байдаг, бид бүгд аминчхан агаад бардам. Иймээс хэрвээ хэн нэгэн хүн чамайг шархлуулах зүйл хэлж эсвэл чамайг уурлуулах зүйл хийдэг бол чи тэвчээртэй байх ёстой. Тэгвэл тэвчээр гэж юу вэ? Тэвчээр нь бас мэдрэмжийн цар хүрээнд агуулагддаг. Тэвчээртэй байхын тулд бид мэдрэмжтэй байх хэрэгтэй. Гэхдээ бид хэрхэн тэвчээртэй байж чадах вэ? Хэрвээ чи бусдад тэвчээртэй хандахыг хүсэж байгаа бол эхлээд тэднийг ойлгох хэрэгтэй, өөрөөр хэлбэл хэн чамайг шархлуулах зүйл хэлэх нь хамаагүй үүнийг хэрхэн бодож, үүнтэй хэрхэн харьцахаа чи мэдэх ёстой. Чи эхлээд үүнийг ойлгох ёстой: Түүний үгс намайг шархлуулсан. Түүний хэлж байгаа зүйл миний дутагдлыг ил гаргасан юм шиг санагдаж, над руу чиглэсэн юм шиг харагдлаа. Хэрвээ түүний үгс над руу чиглэсэн бол тэр үүгээрээ юу гэж байгаа юм бол? Тэр надад хор хүргэхээр оролдож байна уу? Тэр намайг дайснаа гэж үздэг үү? Тэр намайг үзэн яддаг уу? Тэр надаас өшөө авч байгаа юм уу? Би түүнийг уурлуулаагүй, иймээс энэ асуултуудын хариулт тийм гэдэг үг байх учиргүй. Тэр тохиолдолд энэ ах эсвэл эгч юу гэж хэлэх нь хамаагүй, түүнд намайг шархлуулж эсвэл намайг дайснаа гэж үзэх санаа зорилго байгаагүй. Тэр бол гарцаагүй. Тэд эдгээр үгийг хэлэх үедээ тодорхой нэгэн хүн рүү чиглүүлэхийн оронд зүгээр л хэвийн хүний боддог зүйлийг илэрхийлж байсан. Тэд үнэнийг хэлэлцэж, мэдлэгээ хэлэлцэж, хүмүүсийн завхралыг илчилж эсвэл өөрсдийнхөө завхарсан байдлыг хүлээн зөвшөөрч байсан, тэд ямар нэгэн хувь хүнийг санаатайгаар онилоогүй байсан нь мэдээж гэж хэлж болно. Эхлээд чи ойлгохоор оролд, дараа нь уур чинь сарниж, тэгээд чи тэвчээрт хүрч чадна. Тэгтэл зарим хүн ингэж асууна: Хэрвээ хэн нэгэн над руу санаатайгаар дайрч давшилж, онилж, тодорхой нэгэн зорилгод хүрэхийн тулд эдгээр зүйлийг зориуд хэлж байгаа бол би яаж тэвчээртэй байж чадах вэ? Чи ийм маягаар тэвчих ёстой: Хэн нэгэн над руу санаатайгаар дайрч давшилсан ч гэсэн би бас л тэвчээртэй байх ёстой. Яагаад гэвэл тэд миний ах эгч бөгөөд миний дайсан биш, мөн гарцаагүй диавол Сатан биш. Ах эгч нар зарим завхралыг илчилж, зүрх сэтгэлдээ тодорхой санаа зорилготой байх нь зайлшгүй. Энэ нь хэвийн. Би ойлгож байна, би бусдын сэтгэл санааг ойлгож, тэвчээртэй байх ёстой. Ингэж бодмогцоо чи Бурханд залбирч: “Бурхан минь, хэн нэгэн дөнгөж сая бахархлыг минь хөндлөө. Би доромжлолыг хүлээн зөвшөөрч чадахгүй, энэ нь үргэлж уурлаж, тэдэн рүү дайрахыг хүсэхэд намайг хүргэж байна. Энэ бол үнэхээр завхралын илчлэл. Би бусдыг гэсэн хайр надад бий гэж боддог байсан, гэтэл одоо хэн нэгний үг зүрх сэтгэлийг минь шархлуулсан болохоор үүнийг тэвчиж чадахгүй нь. Би хариу довтлохыг хүсэж байна. Би өшөө авахыг хүсэж байна. Энд ямар ч хайр алга! Энэ нь бүхэлдээ үзэн ядалт биш гэж үү? Зүрх сэтгэлд минь үзэн ядалт байсаар байна. Бурхан минь, Та биднийг өршөөж, нүглийг маань уучилдагтай адилаар бид бусдыг өршөөх ёстой. Бид өш хонзон өвөрлөх ёсгүй. Бурхан минь, намайг хамгаалаач, уг чанарыг маань бүү гаргаач. Би Таныг дуулгавартай дагаж, Таны хайранд амьдрахыг хүсэж байна. Бид дуулгаваргүй байж, Христ болон Бурханыг хэтэрхий их эсэргүүцдэг, гэхдээ Христ бидэнд тэвчээртэй хандсаар л байгаа. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг туйлын их тэвчээр, хайраар гүйцэтгэж байгаа. Христ хэчнээн их зовлон, доромжлол, гүтгэлгийг туулах ёстой байсан бэ? Хэрвээ Христ үүнд тэвчээртэй хандаж чаддаг бол бидэнд байх хэрэгтэй өчүүхэн төдий тэвчээр юу ч биш! Бидний тэвчих ёстой зүйлийг Христийнхтэй харьцуулахын ч аргагүй...” гэж хэлэх ёстой. Ийм байдлаар залбирмагц чи хэтэрхий завхарсан, хэтэрхий шалихгүй, биеийн хэмжээ чинь хэтэрхий дутмаг мэт чамд санагдах бөгөөд тэр үед чи тэвчээртэй байж чадна, тэр үед л чи уурлахаа больж, уур омог чинь дарагдах болно. Ингэж чи тэвчэрт хүрч чадна.

Гурав дахь шинж чанар нь хүмүүст үнэнч шударгаар хандах явдал. Хүмүүст үнэнч шударга байна гэдэг нь бид юу хийж байх нь хамаагүй, бусдад туслах ч бай эсвэл ах эгч нартаа үйлчилж байсан ч бай, эсвэл үнэнийг ярилцаж байсан ч бай зүрх сэтгэлээсээ ярих ёстой гэсэн үг юм. Бүү хуурмаг бай, бүү хуурамч бай. Цаашлаад хийгээгүй юмаа бүү номло. Ах эгч нарт бидний тусламж хэрэгтэй байх тоолонд бид тэдэнд туслах ёстой. Өөрсдийн биелүүлэх хэрэгтэй ямар ч үүргийг бид биелүүлэх ёстой. Үнэнч шударга байж, хуурмаг эсвэл дүр үзүүлсэн байдалтай бүү бай... Мэдээж, үнэнч шударга байх нь зарим хүмүүстэй харьцах үедээ бага зэрэг мэргэн ухаантай байхыг шаарддаг. Хэрвээ чи, энэ хүн найдваргүй гэж хардаг бол, хэрвээ тэдний завхрал нэлээд гүнзгий бол, хэрвээ чи тэднийг нэвт харж чаддаггүй, тэд юу хийж болохыг мэддэггүй бол чи ухаалаг байх хэрэгтэй бөгөөд тэдэнд бүхнийг хэлэх хэрэггүй. Үнэнч шударга хүн байх нь зарчмуудыг шаарддаг. Өөрийн ярих ёсгүй зүйлийнхээ талаар бодлогогүй бүү ярь. Бид өөрсдийн ярих ёстой зүйлээ л ярих ёстой. Цаашилбал, үнэнч шударга хүн байх нь эрүүл ухаан болон хэвийн байдалтайгаар ярихыг шаарддаг. Хэн нэгэнд: “Өнөөдөр би чамтай шударгаар ярьж, өөрийнхөө тухай бүхнийг хэлье” гэж бүү хэл. Энэ нь үнэнч шударга хүн байх явдал биш. Энэ бол хүүхдийн тоглоом. Чи хэвийн байх ёстой. Тэд: “Би өнөөдөр ажиллаж байгаа, хэрвээ та нарт ямар нэгэн зүйл тохиолдоогүй бол би өөрийнхөө хэргийг зохицуулъя” гэдэг. Чи: “Хөөе, түр хүлээгээрэй. би эхлээд чамтай шударга байж, чамд юм хэлье” гэнэ. Тэд: “Надад сонсох цаг алга, би юмаа хийхээр яарч байна” тэгэхэд нь чи: “Үгүй ээ, би чамтай шударга байх ёстой. Би чамтай тийм л байдаг байсан, одоо ч би бас ийм л байх ёстой” гэнэ. Энэ нь тэнэг биш гэж үү? Үнэнч шударга хүн байх нь тэнэг хүн биш харин ухаалаг хүн байх явдал юм. Энэ нь ухаалаг, энгийн, нээлттэй, хуурч мэхлэхгүй байх явдал билээ. Чи хэвийн агаад мэдрэмжтэй байх ёстой. Үнэнч шударга байдал мэдрэмжинд үндэслэдэг. Энэ нь хүмүүстэй харьцахдаа шударга байж, үнэнч шударга хүн байна гэсэн үг юм. Мэдээж үнэнч шударга хүн байхын хамгийн чухал зүйл нь Бурханд үнэнч шударга байх явдал. Хэрвээ чи ердөө бусад хүмүүсийн өмнө үнэнч шударга хүн байдаг боловч Бурханы өмнө үнэнч шударга биш байж, Түүнийг хуурч байвал энэ нь том асуудал болохгүй гэж үү? Хэрвээ чи Бурханы өмнө үнэнч шударга хүн байхыг зорьвол аяндаа бусдын өмнө үнэнч шударга болох болно. Хэрвээ чи Бурханы өмнө үнэнч байж чадахгүй бол бусад хүмүүсийн өмнө бүр ч чадахгүй. Үнэний ямар талд эсвэл эерэг зүйлд орж байгаа нь хамаагүй, чи үүнийгээ эхлээд Бурханы өмнө хийх ёстой. Үүнийг Бурханы өмнө амжилттай хийж чадах үедээ чи аяндаа үүнийг бусад хүмүүсийн өмнө амьдран харуулж чадах болно. Бусдын өмнө энийг эсвэл тэрийг хийхээр өөрийгөө хүчилж, хүссэн бүхнээ Бурханы өмнө чөлөөтэй хийж болохгүй. Тэгж болохгүй. Хамгийн чухал зүйл бол хүмүүсийг туршиж, зүрх сэтгэлийг нь шалгадаг Бурханы өмнө үүнийг хийх явдал. Хэрвээ Бурханы өмнөх шалгалтыг давбал чамд бодит байдал үнэхээр байна. Энэ бол үнэнийг хэрэгжүүлж байх үеийн чинь зарчим юм.

Дөрөв дэх шинж чанар нь хүмүүстэй мэргэн ухаанаар харьцах явдал. Зарим хүн: “Ах эгч нартай эвтэй байхад мэргэн ухаан шаардагддаг гэж үү?” гэдэг. Тийм ээ, шаардагддаг, учир нь мэргэн ухаан ашиглах нь ах эгч нарт чинь бүр ч илүү их ашиг тус өгдөг. Зарим нь бүр: “Ах эгч нартайгаа ухаалаг байх нь зальжин байгаа хэрэг биш үү?” гэж асуудаг. Мэргэн ухаан бол зальжин биш. Харин ч энэ нь заль мэхний шал эсрэгээр байдаг. Мэргэн ухаан ашиглах нь биеийн хэмжээ багатай байх үед нь, чиний хэлсэн зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байх тохиолдолд ах эгч нартайгаа ярьж байгаа байдалдаа анхаарал хандуулна гэсэн үг. Мөн биеийн хэмжээ багатай хүмүүсийн хувьд ялангуяа үнэнийг эзэмшээгүй, зарим завхрал харуулдаг ба завхарсан зан чанартай хүмүүсийн хувьд хэрвээ чи хэтэрхий энгийн, нээлттэй байж, тэдэнд бүх зүйлийг хэлдэг бол заримдаа тэд чамайг ашиглаж эсвэл чи тэдэнд ашиглуулахад амархан байж болох юм. Энэ нь ч бас сайн зүйл биш. Хүмүүс завхарсан зан чанартай тул чи их бага ямар нэгэн хэмжээгээр сэрэмжилж, ярих үедээ зарим нэг аргачлалтай байх ёстой. Гэхдээ хүмүүсээс сэрэмжилнэ гэдэг нь тэдэнд туслахгүй эсвэл тэднийг хайрлахгүй байна гэсэн үг биш. Энэ нь ердөө, тэдэнд Бурханы гэрийн тухай зарим чухал зүйлийг тэдэнд шууд хэлэхгүй байж, тэдэнд зүгээр л үнэнийг дамжуулна гэсэн үг юм. Хэрвээ тэдэнд амийн сүнслэг тусламж хэрэгтэй бол, тэднийг үнэнээр хангах хэрэгтэй байгаа бол энэ талаар тэднийг хангалуун байлгахын тулд бид чадах бүхнээ хийх ёстой. Харин хэрвээ тэд Бурханы гэрийн талаар, удирдагчид, ажилчдын талаар энэ, тэрийг асууж лавлаж байгаа бол тэдэнд хэлэх хэрэггүй. Хэрвээ чи тэдэнд хэлбэл, тэд энэ мэдээллийг гадагш задруулж, энэ нь Бурханы гэрийн ажилд нөлөөлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, хэрвээ энэ нь тэдний мэдэх ёсгүй, эсвэл мэдэх хэрэггүй зүйл бол энэ талаар тэдэнд бүү мэдэгд. Хэрвээ энэ нь тэдний мэдэх учиртай зүйл бол энэ талаар бодитойгоор, юу ч үлдээлгүйгээр тэдэнд мэдэгдэхийн тулд чадах бүхнээ хий. Тэгвэл тэдний мэдэх ёстой зүйл юу вэ? Үнэний эрэл хайгуул бол тэдний мэдэх ёстой зүйл; тэд ямар үнэнээр зэвсэглэх ёстой, үнэний ямар талыг ойлгох ёстой, ямар үүрэг биелүүлэх ёстой, тэд ямар үүрэг биелүүлэхэд тохирох, тэдгээр үүргийг хэрхэн биелүүлэх ёстой, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулах, чуулганы амьдралаар хэрхэн амьдрах—эдгээр нь хүмүүсийн мэдэх ёстой бүх зүйл юм. Нөгөө талаар Бурханы гэр болон чуулганы ажлын дүрэм, зарчмуудыг гадны хүмүүст зарлаж болохгүй, мөн ах эгч нарынхаа нөхцөл байдлыг гадны хүмүүст эсвэл гэр бүлийнхээ үл итгэгчдэд задруулж болохгүй. Энэ бол мэргэн ухаанаа ашиглах үедээ бидний мөрдөх ёстой зарчим юм. Жишээлбэл, удирдагчдын чинь нэр, хаяг бол чиний ярих ёсгүй зүйлс мөн. Хэрвээ чи эдгээр зүйлийн талаар ярих юм бол энэ мэдээлэл хэзээ гадны хүмүүсийн чихэнд хүрэхийг чи мэдэхгүй бөгөөд хэрвээ энэ нь муу ёрын тагнуул эсвэл нууц туршуулуудад хүрвэл юмс маш ярвигтай болж болох юм. Чи эдгээр зүйлийн талаар ухаалаг байх ёстой. Тийм учраас би мэргэн ухаан тун чухал гэж хэлдэг. Цаашлаад энгийн, нээлттэй байх үедээ чи зарим хувийн нууцыг хэнд ч хамаагүй хэлж болохгүй. Чамайг тэдэнд хэлсний дараа тэд сүсэг бишрэлгүй байж, чиний хэлсэн зүйлийн талаар хошигнох эсэхийг мэдэхийн тулд чи ах эгч нарынхаа биеийн хэмжээг үнэлэх ёстой. Хэрвээ тэд үүнийг задруулбал энэ нь асуудал болно; энэ нь чиний занг хохироох болно. Иймээс энгийн, нээлттэй байх нь ч бас мэргэн ухаан шаарддаг. Энэ нь хэвийн хүний эзэмших ёстой дөрөв дэх стандарт—хүмүүстэй мэргэн ухаанаар харьцах явдал юм.

Тав дахь шинж чанар бол Бурханд үнэхээр итгэдэг ах эгч нарынхаа төлөө жинхэнэ халамжтай байх явдал. Энэ нь бага зэрэг бодит хайр, жинхэнэ тусламж, бага зэргийн зориулалтын сэтгэлийг агуулдаг. Ялангуяа бид, шинэ итэгчид байхаас эсвэл хэдэн жилийн турш итгэсэн байхаас үл хамааран, үнэнийг эрэлхийлж байгаа ах эгч нартайгаа илүү их ярилцаж, тэднийг илүү их хангах ёстой. Чуулганы амьдралын ийм нэгэн тодорхой зарчим байдаг: Үнэнийг эрж хайдаг хүмүүст онцгой ханд. Тэднийг хурдан босоход нь тусалж, амийг нь аль болох хурдан өсгөхийн тулд тэдэнтэй илүү их ярилцаж, тэднийг илүү их хангаж, илүү их усал. Үнэнийг эрж хайдаггүй хүмүүсийн хувьд хэсэг хугацаанд усалсны дараа тэд үнэнийг хайрладаггүй нь илэрхий болбол тэдэнд хэтэрхий их хичээл чармайлт зарцуулах хэрэггүй. Хүний хувьд боломжтой бүхнийг чи аль хэдийн хийсэн учраас ингэх шаардлагагүй. Өөрийн үүргийг биелүүлсэн чинь хангалттай... Чи өөрийнхөө ажлыг хэн дээр төвлөрүүлэхээ харах хэрэгтэй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийг Бурхан төгс болгох уу? Хэрвээ Ариун Сүнс төгс болгохгүй бол чи яагаад сохроор зүтгэх ёстой юм бэ? Чи Ариун Сүнсний ажлыг ойлгодоггүй ч үргэлж биеэ тоодог—энэ нь чиний тэнэглэл, мэдлэггүй байдал биш гэж үү? Иймээс үнэнийг үнэхээр эрэлхийлдэг ах эгч нартаа илүү их тусламж үзүүл, учир нь тэд бол Бурханы авралын бай бөгөөд Түүний урьдаас тодорхойлж сонгосон хүмүүс юм. Хэрвээ бид нэгэн зүрх сэтгэл, оюун ухаанаар энэ хүмүүстэй үнэнийг ярилцаж, бие биенээ дэмжиж, хангадаг бол эцэст нь бид бүгд аврал хүртэх болно. Хэрвээ чи энэ хүмүүстэй нэгддэггүй бол Бурханы хүслээс урваж байна... Чуулган дахь хэвийн хүн чанартай хүмүүс өөрсдийгөө үнэнийг эрж хайдаг хүмүүсийн дунд тавьж, энэ хүмүүстэй эв зохицолтой байж, үнэний эрэл хайгуулаар дамжин Бурханы төлөө хамтдаа аажмаар нэгэн зүрх сэтгэл, оюун ухаанаар заарцуулах ёстой. Тийм маягаар үнэнийг эрэлхийлж байгаа хүмүүс аврагдаж, чи ч бас аврагдана, учир нь Ариун Сүнс үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн дунд ажилладаг...

Хэвийн хүн чанарын эзэмших ёстой таван талыг бид дээр ярилцлаа. Хэрвээ чи энэ таван шинж чанараар зэвсэглэсэн бол ах эгч нартайгаа эв зохицолтой байж, чуулганд өөрийнхөө байрыг олж чадах ба чадлынхаа хэрээр өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадах болно.

Дээрхийн нөхөрлөлөөс

Зан чанарын өөрчлөлтийн илэрхийллийн дөрөв дэх төрөл нь мөс чанартай, мэдрэмжтэй, сайхан сэтгэлтэй байж, үнэнч шударга хүн болох юм. Мөс чанар, мэдрэмжтэй байна гэдэг нь хүн Бурханы нигүүлслийг эдэлж байгаа ба Бурханы хайрыг хэрхэн хариулахаа мэддэг гэсэн үг. Тэд Бурханы талаар ойлголттой, сайхан сэтгэлтэй, шударга хүн болсон учраас Бурханд итгэснээр дамжуулан бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж чаддаг. Үнэнч шударга хүн болохын хувьд тэд өөрсдийн үүргийг биелүүлж, Бурханы хайрыг хариулж, хүмүүст эелдгээр хандаж чадна. Ийм төрлийн хүн худлаа ярьдаггүй, хуурдаггүй, башир арга мэдээж байдаггүй. Ийм хүнтэй эвтэй байх нь чамд хэзээ ч ямар нэгэн аюул учруулахгүй эсвэл чамайг шархлуулахгүй... Зан чанар нь өөрчлөгдсөний дараа хүмүүс эелдэг болж, хүн бүхэнд шударга хандаж, ялангуяа нэн сайн хүмүүст нигүүлсэнгүй хандаж чаддаг. Нэгдүгээрт тэд чамайг хуурахгүй. Хоёрдугаарт, тэд чамайг урхидахаар оролдохгүй. Гуравдугаарт, тэд гарцаагүй чамайг шархлуулахаар санаархахгүй. Чи эдгээр зүйлийн талаар хэзээ ч санаа зовох хэрэггүй. Цаашлаад хэрвээ чи тэднийг ямар нэгэн байдлаар шархлуулбал тэд чамайг уучилж, чиний гэм буруутай зууралдахгүй. Тэд чамайг хүлцэж, чамд хүлээцтэй байж, чамд тэвчээртэй хандах ба чамд мөн л хайраар хандах болно. Хэрвээ ийм хүнтэй уулзвал чамд хамаагүй илүү аюулгүй байхгүй гэж үү? Амь зан чанар нь өөрчлөгдсөн хүн эелдэг зүрх сэтгэлтэй, хүн бүрийг хайрладаг байх ба тэдэнд туслахад бэлэн байдаг. Чи тэднийг шархлуулсан ч эсвэл буруу зүйл хийсэн ч гэсэн тэд хүлээцтэй, тэвчээртэй байж, чамайг уучилж чаддаг. Тэр нь хэвийн хүн чанартай, жинхэнэ хүний төрхтэй хүн юм. Жинхэнэ хүний төрхтэй хүн бусдад мөс чанар, мэдрэмжтэйгээр, үнэнээр дамжуулан ханддаг. Тэд Бурханыг дуулгавартай дагадаг, хайрын зүрх сэтгэлтэй байдаг ба жинхэнэ шүтлэг бишрэлтэй байдаг. Тэр бол амь зан чанар нь өөрчлөгдсөн хүн юм. Өнөө үед хүмүүс өөрсдөдөө хэтэрхий олон хорон найрлагатай байдаг, иймээс тэд хэрхэн авирладаг вэ? Хэрвээ тэд өөрсдөд нь таалагддаггүй хэн нэгнийг харвал тэднийг шүүж, үл ойшоох болно. Тэр нь харгис биш гэж үү? Бас хэрвээ тэд зарим нэг завхрал илчилдэг хэн нэгнийг харвал тэдэнд хүн шиг хандахгүй, харин оронд нь тэдэнд чөтгөр шиг хандах болно. Хүмүүст зохих ёсоор хандахгүй байх—энэ нь хорлонтой биш гэж үү? Хэрвээ хэн нэгэн тэдэнд буруу зүйл хийвэл эсвэл тэднийг шүүсэн, тэдэнд эргэлзсэн, эсвэл тэднийг уурлуулсан гэх мэт хэлэх ёсгүй зүйлийг хэлбэл, тэд уучлахгүй бөгөөд өшөө авч, адилхан хариу барихыг хүсэх болно. Энэ нь хорон биш гэж үү? Үүн дээр нэмээд тэд үргэлж хүмүүсийг ашиглаж, тэднийг захирч, бусдаар өөрсдийнхөө төлөө юм хийлгэхээр оролддог, гэхдээ тэд хэзээ ч өөр нэгэнд тусалдаггүй. Энэ нь увайгүй хэрэг биш гэж үү? Энэ бүхэн нь хорон санааны илэрхийлэл юм. Сайхан санаатай хүмүүсийн зүрх сэтгэлд ёрын муу байдаггүй. Хэрвээ чи тэдэнд өртэй бол тэд үүнийг тоохгүй, харин тэд чамд хэзээ ч өр тавихгүй, учир нь тэдний хувьд энэ нь үнэхээр хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм. Дээр нь нэмээд, хэрвээ чи тэднийг уурлуулбал тэр нь асуудал биш, харин тэд чамайг хорлох нь байтугай, хэзээ ч чамайг уурлуулахыг хүсэхгүй. Энэ нь сайхан сэтгэл биш гэж үү? Хэн нэгэн хүн тэдэнд ямар нэгэн таагүй зүйл хийх үед тэд өөрсдийгөө тэдний оронд тавьж үзээд, тэдэнд анхаарал тавьж, тэднийг уучилж, ойлгож бас чаддаг. Энэ нь ч бас сайхан сэтгэлийн илэрхийлэл. Зарим хүмүүс өмнө нь ихээхэн муу зүйл үйлдсэн байдаг боловч тэд одоо Бурханд итгэлтэй байж, үнэнийг илэрхийлж, түүнчлэн бусдыг уучилж, тэдэнд үнэн зөв, шударгаар хандаж чаддаг. Ийм төрлийн хүнийг сайхан сэтгэлтэй хүн гэж ангилдаг. Сайхан сэтгэлтэй хүмүүс зүрх сэтгэлдээ хүлээцтэй, өршөөл, уучлалтай, тэвчээртэй байдаг ба үүнээс ч илүүтэйгээр тэдэнд хайр, энэрэл байдаг. Тийм учраас хүн бүхэн ийм хүнтэй холбоотой байх дуртай байдаг бөгөөд тийм хүнтэй найзлах дуртай байдаг.

Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Зан чанарын өөрчлөлтөнд хүрэхийн тулд хүний орох ёстой үнэн ба зан чанарын өөрчлөлтийн илэрхийллүүд”-ээс

Аврагдсан хүн Бурханы талаар жинхэнэ ойлголттой болмогцоо жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадах болно. Жинхэнэ хүний энэ төрх байдлыг хоёр хэллэгээр дүгнэж болно. Эхнийх нь үнэнийг эзэмших, хоёр дахь нь хүн чанартай байх. Зөвхөн тийм хүн л Бурханы өмнө үнэхээр үнэнч хүн юм. Үнэхээр үнэнч шударга хүн дотроо үнэнтэй байдаг, иймээс тэд гарцаагүй Сатанаар дахин завхруулагдаж, мэхлэгдэхгүй. Тэд энэ дэлхий ертөнц болон үүний ёрын муу, харанхуй байдлыг, түүнчлэн завхарсан хүмүүсийн уг чанар болон мөн чанарыг нэвт хардаг. Тиймээс тэд жинхэнээсээ Бурханыг шүтэн мөргөж, Бурханд үнэхээр дуулгавартай байж чадах бөгөөд тэдний амьдрал Бурханд итгэх итгэлийнх нь жинхэнэ гэрчлэл болдог. Тийм хүн бол аврагдсан хүн юм. Аврагдсан хүн үнэнийг эзэмшихийн хэрээр Бурханы өмнө мөс чанар, мэдрэмжтэй байдаг ба бусдын өмнө жудагтай, нэр хүндтэй байдаг. Тэд Бурханы үгээс бат зуурдаг ба бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлснээр Бүтээгчийг хангалуун байлгаж чадна. Тэр бол аврагдсан хүн юм. Үнэнийг эзэмшдэг аврагдсан хүний нэг тал нь тэд дэлхий ертөнцийг, Сатаныг, завхарсан хүмүүсийг нэвт харж чаддаг. Тиймээс тэд дэлхий ертөнцтэй хэрхэн харьцахыг, Сатантай хэрхэн харьцахыг мэддэг бөгөөд ялангуяа тэд завхарсан хүмүүстэй хэрхэн харьцахаа мэддэг. Тийм болохоор тэдний амьдралд гарцаагүй зарчимтай, үнэнтэй байдаг зүйл олон бий. Үнэнээр зэвсэглэсэн хүн хэд хэдэн янзаар авирладаг. Нэгдүгээрт, үнэнтэй хамаатай зүйлийн тухайд гэвэл тэд Бурханд залбирч, Түүнийг эрж хайж, Түүнд дуулгавартай байдаг. Хоёрдугаарт, Бурханы гэрт өөрсдийн үүргийг биелүүлэх үедээ тэд Бурханы ажлыг хамгаалдаг, тэд үнэнийг болон зарчмыг баримталж зүрхэлдэг ба хүмүүсийг уурлуулахаас айдаггүй. Тэд бүтээгдсэн зүйл болохын хувьд өөрсдийнхөө үүргийг биелүүлдэг бөгөөд үргэлж Түүний талд зогсон, зүрх сэтгэл нь Бурхантай нэг болсон байдаг. Энэ нь үнэнийг эзэмшдэг аврагдсан хүмүүсийн нэг тал юм. Тэдний хүнлэг тал нь, тэд Бурханы хайрыг хариулахаа мэддэг, бүтээгдсэн зүйлийн хувьд өөрсдийн үүргийг үнэнчээр биелүүлж чаддаг, өөрсдийн хийж чадах үүргийг биелүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийдэг. Дээр нь нэмээд тэд бусадтай хэвийн харилцаатай байдаг ба ихэнх хүмүүстэй хэвийн байдлаар зэрэгцэн оршиж, эвтэй байж, шударгаар ярьж, юмыг мэргэн ухаанаар хийж чаддаг. Энэ нь тэдний хүнлэг тал юм. Ийм хоёр маягаар авирладаг хүмүүс бол үнэнтэй, хүн чанартай хүмүүс мөн. Хүн чанартай хүмүүс сүрлэг харагдахгүй байж магад бөгөөд тэд ямар нэгэн тодорхой мэдлэг эсвэл туршлага байхгүй байж магадгүй боловч тэдэнд үнэн байдаг учраас тэд хэвийн хүн чанартай байдаг. Үнэнийг үнэхээр ойлгодог хүмүүс хэвийн хүн чанартай байдаг. Гадна талдаа тийм хүн бусдаас ялгарч эсвэл онцгой харагдахгүй байж магадгүй. Тэд тун жирийн, маш хэвийн, бусдаас ялгарах юмгүй харагдаж болох боловч үнэнгүй хүмүүс тэдгээрийг таньж чадахгүй. Үнэнээр зэвсэглэсэн хүмүүс л, энэ хүний амьдралыг ажигласнаар дамжуулан энэ хүн өөр юм гэдгийг эцэстээ хэлж чадах болно. Тэдний дотор үнэн байдаг, тэдэнд зарчим байдаг, тэд юмыг дээд зэргийн мэргэн ухаантайгаар хийдэг. Цаашилбал тэдний хэвийн хүн чанар нь энгийн, үнэнч шударга, нээлттэй, бөгөөд тэдэнтэй харьцахад туйлын амархан байдаг. Тийм хүнтэй харилцсан хэн боловч тэднийг сайн хүн гэж бодох болно. Ийм сайн хүмүүс олон байхаа больжээ. Тэд маш ховорхон. Тийм хүнд ямар ч муу санаа зорилго байдаггүй ба ямар ч муу үйл үйлддэггүй. Ийм хүнтэй цагийг хамт өнгөрүүлэх үед хэдий тэд ухаалаг, зарчимч санагддаг боловч тэд чамайг хэзээ ч хорлохгүй, тэр ч бүү хэл хуурахгүй. Үнэнийг эзэмшдэг, хүн чанартай хүн нь үнэхээр сайхан сэтгэлтэй, үнэнч шударга хүн юм гэдгийг батлахад энэ нь хангалттай. Тэр нь аврагдсан хүн билээ.

Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Авралын дөрвөн стандарт ба аврагдсан хүний бодит нөхцөл байдал”-аас

No comments:

Post a Comment

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...