Хаанчлалын сүлд дуулал (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирдэг
Хүмүүс Бурханыг сайшааж, хүмүүс Бурханыг магтдаг;
бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэдэг.
Хаанчлал дэлхий дээр бууж ирдэг.
Хүмүүс Бурханыг сайшааж, хүмүүс Бурханыг магтдаг;
бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэж,
бүх хүн Бурханы үйл хэргийг харахын тулд нүдээ нээдэг.
Хаанчлал дэлхий дээр буун ирдэг,
Бурханы үнэн бие
баялаг агаад өгөөмөр (баялаг агаад өгөөмөр).
Хэн үүнийг тэмдэглэхгүй байх юм бэ?
(Хэн үүнийг тэмдэглэхгүй байх юм бэ?)
Хэн үүний төлөө баяртайгаар бүжиглэхгүй байх юм бэ?
(Хэн үүний төлөө баяртайгаар бүжиглэхгүй байх юм бэ?)
Өө, Сион! (Өө, Сион!) Өө, Сион! (Өө, Сион!)
Бурханыг магтахын тулд ялгуусан далбаагаа өргө!
Ялалтын ялгуусан дуугаа дуулж,
Бурханы ариун нэрийг түгээ!
Газар дээрх бүх зүйл ээ!
Одоо Бурханы тахил болохын тулд өөрсдийгөө ариусга!
Тэнгэр дэх одод оо!
Одоо өөрсдийн байранд эргэн очиж
огторгуйд Бурханы агуу байдлыг харуул!
Дуундаа Түүнийг гэсэн эцэс төгсгөлгүй хайр,
хүндлэлийг илэрхийлж байгаа
газар дээрх хүмүүсийн дуу хоолойг
Бурхан анхааралтай сонсож байна!
Энэ өдөр, бүх зүйл шинэчлэгдэхийн сацуу
Бурхан газар дээр алхахаар ирдэг.
Энэ мөчид цэцэгс цэцэглэж,
шувууд жиргэж, бүх зүйл баяслаар дүүрэн байна!
шувууд жиргэж, бүх зүйл баяслаар дүүрэн байна!
Хаанчлалын ёслолын буудлагын дуунаар
Сатаны хаанчлал нуран унаж,
хаанчлалын сүлд дууллын
цуурайтсан дахилтанд сүйрч байна.
Энэ нь тэгээд хэзээ ч дахин өөдлөхгүй!
Газар дээрх хэн өндийн босож,
эсэргүүцэж зүрхлэх билээ?
Газар дээр бууж ирэнгээ Бурхан шатаалтыг авчирдаг,
уур хилэнг авчирдаг,
бүх гай гамшгийг авчирдаг, бүх гай гамшгийг авчирдаг.
Газар дэлхийн хаанчлалууд бол одоо Бурханы хаанчлал!
Тэнгэр дээр үүлс хөлбөрөн нүүгэлтдэг;
тэнгэрийн дор (тэнгэрийн дор),
тэнгэрийн дор (тэнгэрийн дор)
гол, нуурууд долгиолон уярам аялгууг урсгадаг.
Ичсэн амьтад ичээнээсээ гарч,
зүүрмэглэж буй бүх хүн Бурханаар сэрээлгэдэг.
Бүх хүний хүсэн хүлээсэн өдөр эцэстээ ирлээ!
Тэд хамгийн сайхан дууг Бурханд өргөж байна! Бурханд!
Бурханд! ...
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Subscribe to:
Post Comments (Atom)
Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна
Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...
-
Муи, Өмнөд Солонгос “ Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн Бурханы өгөөмөр тэр хайр хүнийг хүрээлж байдаг Гэмгүй ариун хүн ...
-
Magtan duu 2019 “Бүх зүйл Бурханы гарт байдаг” (Praise and Worship) Бурхан нэгэнтээ ийм үг хэлсэн: Бурхан хэлсэндээ хүрч, амласнаа биел...
-
Христийн чуулганы кино “Урхи зангыг сэт цохь” Бурхан хятадад байна (Монгол хэлээр) 2000 жилийн өмнө, Эзэн Есүс золин авралын ажлыг хийх ...
No comments:
Post a Comment