Showing posts with label шүүлт,Христийн,төгс,үнэн,сайн мэдээ .. Show all posts
Showing posts with label шүүлт,Христийн,төгс,үнэн,сайн мэдээ .. Show all posts

2020/05/22

Хүнийг дагах гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрхтэн дархтаныг дагагч гэж нэрлэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудаас болон шашны академиас ирсэн пастор, багш нарыг онцгойлон эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн авсан хэдий ч эргэлзсээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зарцуулах тухай ярьдаг боловч агуу пастор, багш нар дээр харцаа тогтоон, Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр төр, ашиг сонирхол, яруу алдарт анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, ийм онцлох зүйлгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт тэд итгэдэггүй. Тоос тортог, өтөг бууцан дундах тэр шалихгүй хүмүүс бол Бурханы сонгосон хүмүүс гэдэгт тэд огт итгэдэггүй. Хэрвээ ийм хүмүүс Бурханы авралын бай байсан бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд боддог. Хэрэв Бурхан эдгээр хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан бол өнөөх агуу хүмүүс нь Бурхан Өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний харах өнцгийг үл итгэл бохирдуулсан байдаг; тэд үнэхээр үл итгэлээс ч дор, үгэнд ордоггүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, хүч чадлыг л үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг басамжилдаг; тэд угаасаа л Христ, үнэн, аминаас нүүр буруулсан урвагчид юм.

Чи Христийн даруу занг бус, харин цуутай байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал юм уу, мэргэн ухааныг хайрлалгүй, харин бузар булай ертөнцтэй холбоотой тэдгээр завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэр цогцсуудыг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, хоосон үг, хяналтаар л чамайг хангадаг, дур зоргоороо аашилдаг тэдгээр антихристүүдийн тэвэрт баяртайгаар очдог. Одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдэн рүү, тэдний нэр хүнд, тэдний байр суурь, тэдний сүр хүч рүү эргэсэн хэвээр байна. Гэсэн ч чи бас л Христийн ажлыг хүлээн авахад хэцүү гэсэн хандлага баримталсаар байдаг бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чи албадуулсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Чиний зүрх сэтгэлд эгнэсэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг мартаж чаддаггүй, мөн тэдний нөлөө бүхий үг болон гарыг ч мартдаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд хэвээрээ, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм байдаггүй. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, сүрлэг байдлаас хаа хол байдаг.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...