Showing posts with label сайн мэдээ,Эзэн Есүс,Эзэн Есүс,Гурвал,Библи.. Show all posts
Showing posts with label сайн мэдээ,Эзэн Есүс,Эзэн Есүс,Гурвал,Библи.. Show all posts

2020/02/28

Гурвалын оньсого тайлагдлаа

Жинмо, Малайз

1997 онд надад Эзэн Есүсийн сайн мэдээг хүлээн зөвшөөрөх завшаан тохиосон бөгөөд намайг баптисм хүртэх үед пастор Эцэг, Хүү, Ариун Сүнс хэмээх Гурвалын нэрээр залбирч, надад баптисм хүртээсэн юм. Тэр үеэс хойш би залбирах бүрдээ хайр энэрэлт тэнгэрлэг Эцэг, Аврагч Эзэн Есүс, Ариун Сүнс хэмээх Гурвалын нэрээр залбирдаг боллоо. Гэвч гурав яаж нэг болж болдог юм бол? хэмээх эргэлзээ сэтгэлд минь үргэлж байдаг байв. Гурвал гэж яг юу болохыг би хэзээ ч бүрэн томьёолж, ойлгож чадаагүй юм.

Хоёр жилийн дараа би чуулганыхаа санваартан болсон ба итгэгч болох гэсэн хүмүүсийг шашин судлахад нь дагалдаж байх үед Гурвал гэж юу гэсэн утгатайг хэн нэг нь үргэлж асуудаг байлаа. Нүглээ улайх үеэр ч бас хүмүүс Эцэг, Хүү, Ариун Сүнсний гурвалын талаар байнга асуудаг байв. Энэ нууцыг би ч бас ойлгодоггүй байсан тул тэдэнд огт хариулж чадаагүй бөгөөд үүндээ нэлээд их зовнисон юм. Би энэ асуудлыг тодорхой мэдэж авахыг тун их хүссэн тул баттай хариулт сонсоно гэж найдсандаа пастор, номлогчдоос үүнийг тайлбарлаж өгөөч гэж гуйлаа. Гэвч тэдний хариулт үндсэндээ нэг иймэрхүү байв: “Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнснээс бүрддэг Гурвал юм. Эцэг биднийг аврах төлөвлөгөө гаргаж, Хүү нь үүнийг дуусгаж, харин Ариун Сүнс энэ төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Эцэг бол Бурхан, Хүү нь Бурхан, Ариун Сүнс ч бас Бурхан юм—энэ гурван үнэн бие нь хамтдаа нэгэн жинхэнэ Бурханыг бүрдүүлдэг.” Энэ тайлбарт би харин ч улам будилсан бөгөөд “Гурван үнэн биетэй юм бол яаж нэгэн Бурхан байж чаддаг юм бэ?” гэж асуулаа. Тэгэхэд тэд ийн хариулав: “Гурвал бол нууц. Үүнийг хэтэрхий гүн бодоод хэрэггүй. Зүгээр л итгэлдээ найдаж, үүнд итгэхэд л болно.” Хэдийгээр би маш их будилсаар байсан ч үүнийг хүчээр хүлээн зөвшөөрөөд “Энэ талаар дахиад битгий бод. Зүгээр л үүнд итгэ!” гэж бодсон юм. Тэгээд залбирах үедээ хайр энэрэлт тэнгэрлэг Эцэг, Аврагч Эзэн Есүс, Ариун Сүнс гэх Гурвалд залбирсаар л байв. Ингэж залбирснаар л Бурхан залбирлыг минь сонсох мэт санагдан, Бурханы нэг үнэн биед л залбирах юм бол намайг сонсохгүй байх вий гэж айдаг байлаа. Ийнхүү би олон жилийн турш өөрийн төсөөлөл дэх Гурвалд итгэн, ийм төөрөгдөл дунд явсаар байсан юм. Үүний дараа, Гурвал гэж юу гэсэн үг болох тухай чуулганы ах эгч нарыг асуух болгонд би мөн л юу гэж хариулахаа мэддэггүй байв. Тэгээд яах ч аргагүй пасторын хэлсний дагуу хариулдаг байсан ч тэд үнэхээр ойлгохгүй байгааг царайнаас нь харж болохоор байсан юм. Үүнээс болж би арга мухардсан бөгөөд Эзэний өмнө очин залбирахаас өөр яаж ч чадсангүй: “Хүндэт тэнгэрлэг Эцэг минь, Танд талархъя! Гурвалын талаар ах эгч нар болон итгэгч болох гэсэн хүмүүсийг асуухаар би юу гэж хариулахаа мэдэхгүй юм. Надад туслахыг Танаас гуйя. Гурвал гэдгийг ойлгуулж, энэ асуудлын талаар будилдгийг минь болиулахаар Ариун Сүнс намайг замчлах болтугай, тэгээд улам олон хүн Таныг мэдэж авах болтугай.”

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...