Showing posts with label аврал,тэнгэрийн хаанчлал,сайн мэдээ ,Зүүний Аянга,магтан дуу.. Show all posts
Showing posts with label аврал,тэнгэрийн хаанчлал,сайн мэдээ ,Зүүний Аянга,магтан дуу.. Show all posts

2020/05/02

Тэр өдөр тэнгэр тун цэлмэг, нартай байлаа

Тиан Инг, Хятад

 Би Хятад дахь Гурван-Өөрөө сүмийн итгэгч байлаа. Анх цуглаанд оролцож эхлэхэд пастор: “Ах, эгч нар аа: ‘Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөв шударга байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг’ (Ром 10:10). гэж Библид бичигдсэн байдаг. Бид итгэлээрээ зөвтгөгдсөн, Есүст итгэдэг тул аврагдсан. Хэрвээ бид өөр бусдад итгэсэн бол аврагдахгүй байх байсан…” хэмээн үргэлж бидэнд хэлдэг байлаа. Би пасторын эдгээр үгийг үргэлж санадаг байв. Иймээс би гал халуунаар эрэлхийлж, цуглаанд идэвхтэй оролцон, Эзэн ирж, намайг тэнгэрийн хаанчлал руу хүлээн авахыг хүлээх болсон юм. Дараа нь, хууль бус үйл хэрэг сүмд үргэлжлүүлэн гарсаар байсан тул би тэндхийн цуглаанаас залхаж эхэллээ. Пасторууд өөр хоорондоо хуваагдаж, өөрсдийгөө бүлэглэлийн тэргүүнд томилж, бие даасан хаанчлалуудыг бий болгохоор хичээгээд зогсохгүй, пасторуудын номлол нь Нэгдсэн Фронтын Ажлын Алба (НФАА)-ны тогтоосон хүрээнд хязгаарлагдаж байв. НФАА “ард түмний дунд үймээн өдөөх” вий гэхээс айсандаа Илчлэлийн Номоос номлохыг пасторуудад зөвшөөрдөггүй байсан учраас пасторууд Илчлэлийн номоос номлодоггүй байлаа. Пасторууд ихэнхдээ хандивын талаар номлон, хүн ихийг хандивлах тусам, Бурханаас илүү их ерөөл хүлээн авна хэмээн хэлдэг байлаа. Сүм ийм нөхцөл байдалтай байхыг хараад би нэлээд будилав: Яагаад сүм ийм байхад хүрэв? Пасторууд Эзэнд итгэдэггүй гэж үү? Яагаад тэд Эзэний үгийг дагадаггүй билээ? Яагаад тэдэнд Эзэнийг гэх хүндлэл өчүүхэн ч байдаггүй вэ? Тэд бол Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэггүй, ах эгч нарын зовж олсон мөнгийг олж авахын тулд Бурханд итгэсэн дүр үзүүлдэг хуурамч хоньчид хэмээн бодсон учир тэр үеэс хойш би Гурван-Өөрөө сүмийн цуглаан руу явахыг хүсэхээ болив.

1995 оны сүүлчээр би ямар ч эргэлзээгүйгээр сүмийг орхиж, гэр чуулганд (дан ганц итгэлийн талыг баримтлагч чуулган) нэгдсэн юм. Эхэндээ би тэдний номлолуудыг улсын засгийн газар хязгаарлаагүй гэж бодсон бөгөөд тэд Илчлэлийн номыг хүртэл номлолдоо багтааж, эцсийн өдрүүд, Эзэний эргэн ирэлт гэх мэтийг хэлэлцдэг байв. Тэдний номлол Гурван-Өөрөө сүмийн пасторуудынхаас хавьгүй дээр байсан ба Гурван-Өөрөө сүм дэх цуглаантай харьцуулахад эндхийн цуглаан илүү таатай санагдсан нь намайг машид баяр хөөртэй болгов. Гэвч хэсэг хугацааны дараа, энд ч бас, атаархаж, аливаа зүйл дээр маргаж, хагалан бутаргахыг хүсдэг зарим хүн хамтран зүтгэгчдийн дунд байгааг олж мэдэв. Ах, эгч нарын хэн нь ч Эзэний шаардлагуудыг амьдран харуулахгүй байсан бөгөөд тэд урьдынх шигээ элэгсэг биш байлаа. Энэ чуулган Гурван-Өөрөө сүмээс ямар ч ялгаагүй байсан тул би ихэд сэтгэлээр унаж, бас Ариун Сүнсний ажилтай чуулганыг хаанаас олж болохоо мэдэхгүй байв. Илүү дээр сонголт байхгүйн улмаас би энэхүү дан ганц итгэлийн талыг баримтлагч чуулгантай үлдэхээс өөр аргагүй байсан тул цуглаануудад нь оролцсоор байлаа. Пастор болон номлогчид бүгд “нэг удаа аврагдах гэдэг нь үүрд аврагдах юм”, мөн “эцсийг нь хүртэл тэвчээртэй байж, Эзэний төлөө хөдөлмөрлөж, Эзэний замыг хамгаалж байгаа цагт чи тэнгэрийн хаанчлалд орж чадна” гэдэг байв. Иймээс тэр үед би: “Бусад хүмүүст юу ч тохиолдлоо гэсэн, Эзэн Есүст итгэх итгэлээ үргэлжлүүлж, Эзэний замаас холдохгүй байсан цагт, Эзэнийг эргэн ирэхэд би тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх боломжтой болно” гэж бодсон юм.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...