Ёнюань, АНУ
1982 оны 11-р сард манайх гэр бүлээрээ АНУ руу цагаачиллаа. Өвөөгийн минь үеэс хойш манай гэр бүлийнхэн Эзэнд итгэж ирсэн учраас АНУ-д очсоныхоо дараахан, мөргөлд оролцохын тулд Нью-Йоркын хятад хороолол дахь нэгэн хятад чуулганыг олсон билээ. Бид ганц ч мөргөл алгасалгүй явсан бөгөөд Бурханы ерөөл, хамгаалалтыг эрж хайхын тулд ээж, эгч хоёр маань зав л гарвал судрыг тун сайн уншдаг байв. Тухайн үед тахилч: “Эзэн ирэхдээ хүмүүсийг ил тод шүүж, ангилан хуваана: Үнэхээр гэмшиж, нүглээ улайж, итгэлээ хэрэгжүүлдэг хүмүүс тэнгэр лүү явж чадна; ноцтой бус, багахан нүгэл үйлддэг хүмүүс ариусгалын зовлон амсах боловч мөн л аврагдаж, тэнгэрт гарч чадна; Эзэнд итгэдэггүй юм уу хэтэрхий ноцтой нүгэл үйлддэг хүмүүс тамын шийтгэлийг хүртэнэ” гэж үргэлж хэлдэг байлаа. Эдгээр үг зүрх сэтгэлд минь сийлэгдсэн мэт гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. Эдгээрээс үүдэн би Эзэнд урам зоригтойгоор итгэсэн бөгөөд хэчнээн завгүй байлаа ч гэсэн мөргөлд явахаа хэзээ ч болиогүй билээ.
Яах ийхийн завдалгүй 2014 он гарлаа. Нэг өдөр нэгэн мөргөлчин надад гэнэт “Танай эгч одоо Төгс Хүчит Бурханд итгэж байгаа...” гэж хэлэв. Тэрээр Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүжирдэж, ялласан өөр олон зүйл хэлсэн билээ. Энэхүү гэнэтийн мэдээг сонсоод сэтгэл минь ихэд түгшиж, эгч минь замаа алдсан байх вий гэж тун их санаа зовсон юм. Эгч минь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдээ чуулган даяар хурдан түглээ. Намайг эгчээсээ зай барь гэж тахилч захисан бөгөөд чуулганы хэд хэдэн гишүүн ч бас нүүрэн дээр минь Төгс Хүчит Бурханыг гүжирдэж, ялласан зүйлс хэлсэн юм. Тахилч, мөргөлчид надад олон удаа “тусалсны” дараа би тэдний үгэнд итгэж эхэлсэн бөгөөд эгч маань замаа алдчихаж гэж үзэв. Би эгчийнхээ үгийг дахиж сонсохгүй, мөн боломж олдвол эгчийг Эзэнд гэмшүүлэхийн тулд бүлэгтээ эргүүлэн авчирна гэж тахилч, мөргөлчдөд хэллээ. Би гэртээ хариад ах дүүс рүүгээ утасдсан бөгөөд тэд миний талд оров. Бид бүгдээрээ хамт эгчийг ятгах гэж оролдсон ч, эгч маань Төгс Хүчит Бурханд тууштай итгэсээр байсан төдийгүй, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн гэж бидэнд гэрчлэл хийлээ. Бурханы авралыг хүртэх боломжоо алдахгүйн тулд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөр гэж эгч биднийг ятгахаар хичээсэн юм. Гэвч зүрх сэтгэл минь тахилч, мөргөлчдийн итгүүлсэн сөрөг санаагаар аль хэдийн дүүрсэн байв. Эгч минь надад яаж ч нөхөрлөж, яаж ч гэрчлэл хийлээ гэсэн би ер сонссонгүй.
Дараа нь ээж бид хоёр Төгс Хүчит Бурханд итгэснээс нь болоод эгчтэй хэд хэдэн удаа маргалдсан боловч эгч минь юу ч гэж хэлсэн бай, би интернэтээс уншсан цуу яриа болон тахилчид итгэсээр байсан бөгөөд Төгс Хүчит Бурханы ажлыг эрж хайж, судалж огт зүрхлээгүй юм. Бидний маргаан хэзээ ч бүтэлтэй болдоггүй байсан боловч ээж минь яваандаа эгчийн нөхөрлөл, гэрчлэлтэй санал нийлж эхэлснийг би анзаарлаа. Ээж үнэндээ эгчтэй минь хамт “нэгдсэн фронт” байгуулсан бөгөөд эцэстээ Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээн зөвшөөрөв. Ээж минь ч бас Төгс Хүчит Бурханд итгэдэг болсныг хараад би санаа зовж эхэллээ. Энэ нь үнэхээр тахилч, мөргөлчдийн хэлсэн шиг байгаад, гэр бүлд маань ямар нэг зүйл тохиолдвол яах билээ? Цөхөрсөндөө би, эгч бид хоёрын хэн хэнтэй нь сайн харилцаатай байсан Чианьхэ эгчийг олж уулзахаар явсан ба тэр эгчээр ээж, эгч хоёроо ятгуулсан юм. Гэвч тэр эгч манай ээж, эгч хоёрыг ятгаж чадаагүйгээр зогсохгүй, өөрөө ч бас Төгс Хүчит Бурханд итгэх болов. Энэ нь надад тун хачин санагдлаа: Энэ эгч шулуун шударга, урам зоригтой эрэлч байсан, гэтэл яахаараа тэр хоёрыг ятгаж чадаагүйгээр зогсохгүй, өөрөө Төгс Хүчит Бурханд итгэдэг болчихов оо? Төгс Хүчит Бурханы үг үнэхээр тийм их хүч чадалтай гэж үү? Төгс Хүчит Бурханы үг үнэхээр хүний амийг хангаж чаддаг юм болов уу? Гэвч Төгс Хүчит Бурханыг дайрч давшилсан тахилч, мөргөлчдийн үгийг санаж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг эсэргүүцэж, ялласан зүйл интернэтээс харснаа бодмогц зүрх сэтгэлдээ дахин айдас мэдэрч, тэдэнтэй цаашид холбогдсонгүй. Үүний дараа ээжтэйгээ уулзахаар очих минь ховордлоо. Би хааяа нэг зочилж оччихоод яаран буцдаг байсан бөгөөд ээж, эгч хоёрынхоо нөхөрлөлийг сонсохоос татгалздаг байв. Ээж, эгч бид гурвын хоорондох энэхүү “хүйтэн дайн” ийм маягаар жил хагас үргэлжилсэн билээ.