Showing posts with label Эзэн Есүс,магтан дуу,амийн,үнэн,Ариун Сүнс.. Show all posts
Showing posts with label Эзэн Есүс,магтан дуу,амийн,үнэн,Ариун Сүнс.. Show all posts

2020/02/20

Өөр төрлийн хайр

Чэншинь, Бразил

2011 онд тохиолдлоор олдсон боломжоор, би Хятадаас Бразилд ирсэн юм. Намайг яг ирэх үед, нүд минь шинэлэг, шинэхэн туршлага, сониуч зангаар дүүрэн байсан ба ирээдүйн талаар сайхан мэдрэмжтэй байлаа. Гэхдээ богино хугацааны дараа, энэ шинэлэг, шинэ мэдрэмжийг алс холын харь нутагт байхын ганцаардал болон шаналал даруй орлосон юм. Өдөр бүр би гэртээ орь ганцаараа харьж, ганцаараа хооллож, ярих ч хүнгүй өдөр бүр эргэн тойрныхоо ханыг ширтэн, зүрх сэтгэлдээ нэн их ганцаардаж, байнга гав ганцаараа уйлдаг байв. Ихээхэн шаналлыг, арга мөхөс байдлыг мэдрэх үед минь Эзэн Есүс найзаар дамжуулан намайг цуглаанд авчрав. Эзэний үгийг уншиж, магтан дуу дуулж, цуглаан дээр залбирснаар дамжуулан ганцаардмал зүрх сэтгэл минь Эзэний тайтгарлыг хүлээн авсан юм. Би Библиэс, тэнгэр, газар болон бүх зүйлийг Бурхан бүтээсэн бөгөөд хүн ч бас Бурханы бүтээл гэдгийг сурч авав. Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврахаар цовдлогдсон, мөн биднийг нүглээс золин аварсан хүн бол Эзэн Есүс бөгөөд Тэр бол хүн төрөлхтний цор ганц Золин аврагч билээ. Бүхнээс илүү Эзэний авралтай нүүр тулаад миний сэтгэл ихэд хөдөлсөн ба үлдсэн амьдралынхаа туршид Эзэнийг дагахаар сэтгэл шулуудсан билээ. Үүнээс болж, Талархлын баярын өдөр зүгээр нэр төдий биш, бодит амьдрал дээр Христэд итгэгч болохоор баптисм хүртсэн юм. Би магтан дуу, ялангуяа Бурханыг магтсан дуунуудыг дуулах дуртай байсан учраас баптисм хүртсэнийхээ дараа найрал дуунд орох санаачилга гаргаж, үүний нэг хэсэг болж ажиллах боллоо. Бурханы удирдамж болон ерөөлөөр дамжуулан би амар тайван, аз жаргалтай амьдарч байв. Цуглаанд явах болгондоо, эсвэл шүтлэг бишрэлдээ Бурханыг магтах бүрдээ би эрч хүчээр бялхаж байлаа.

Гэвч, сайн нөхцөл байдал үүрд үргэлжлээгүй ба чуулганы үйлчлэлийн эгнээнд орохын хэрээр би чуулган дахь ах, эгч нарын нэг нэгэндээ үзүүлдэг анхаарал, халамж гаднаа бүгд найрсаг харагдаж байсан боловч яриа болон үйлдлээрээ яг үнэндээ тэд бүгд хувийн ашиг сонирхлынхоо дагуу үйлдэж байсныг бага багаар харлаа. Чуулганы үйлчлэлд ажиллаж байхдаа тэд ямар нэгэн хувийн алдагдал хүлээхийг хүсээгүй бөгөөд хэн илүү ихийг хийж, хэн багыг хийж байгаа талаар бусдын ар хударгаар үргэлж хов ярьдаг байлаа. Пастор хүртэл туйлын их зантай байв. Тэрээр өргөлийнх нь хэмжээнд үндэслэн хүмүүст хандаж, мөн номлохдоо үргэлж өргөлийн талаар ярьдаг байв. Цуглаанд ирэх бүрдээ пасторын хамгийн их онцолдог зүйл нь хүмүүс өргөлөө өгч байгаа эсэх, тэд хэр ихийг өгсөн гэдэг бөгөөд ах, эгч нарын амийн талаар юу ч сонсохыг хүсдэггүй байлаа. Тэр хайрын талаар ярьдаг байсан боловч ганц ч үнэнч үйлдэл үзүүлээгүй юм. Ах, эгч нарт бэрхшээлтэй байх үед пастор тэдэнд тусалдаггүй байв, гэхдээ хүмүүсийг илүү ихээр эгдүүцүүлдэг зүйл нь тэр тэднийг шүүмжилдэг байсан ба хүч чадалгүй, мөнгөгүй ах, эгч нарыг дорд үздэг байлаа... Би чуулганы энэ орчин нөхцөлийг хараад, сэтгэлээр унан, будилж орхив: Чуулган яаж нийгмээс ялгаагүй болтлоо өөрчлөгдчихөв? Аажмаар би өмнө нь байсан хайр, итгэлээ алдаж, Ням гарагт чуулган руу явах болоход миний бие тэнхээгүй мэт санагдав. Дуулахыг ч хүсэхгүй байлаа. Долоо хоног бүр, чуулганд явахдаа би нэг бол гадаа кофе ууж зогсоно, эсвэл вандангууд дээр түр дуг хийдэг байлаа. Номлол дуусахад би өргөлөө шидчихээд, гарч оддог байв. Миний зүрх сэтгэлд үргэлжид уй гашуу, хүчин мөхөс байдал байх боллоо.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...