Showing posts with label Христ.. Show all posts
Showing posts with label Христ.. Show all posts

2020/01/20

“Бурханд итгэх итгэлээ бүхнээс дээгүүр тавих ёстой” Христийн сүмийн шинэ дуу (lyrics)





“Бурханд итгэх итгэлээ бүхнээс дээгүүр тавих ёстой” Христийн сүмийн шинэ дуу (lyrics)
Хэрэв чи итгэхийг хүсвэл,
Бурханыг, Түүний сэтгэл ханамжийг олж авахыг хүсвэл,
хэрвээ чи зовлон амсахгүй, хүч чармайлт гаргахгүй бол
эдгээр зүйлд хүрч чадахгүй.
Чи их олон номлол сонссон.
Гэхдээ сонссон гэдэг нь
тэр үг чинийх болсон гэсэн үг биш.
Чи тэдгээрийг өөртөө шингээж,
өөрийн гэсэн зүйл болгох ёстой.
Бурханд итгэх итгэл нь амьдралын агуу зүйл,
идэж, уух, өмсөх зүйлээс чинь,
энэ дэлхийн юм бүхнээс чухал гэдгийг мэдэх л юм бол
чи ашиг тусыг нь хүртэнэ.

Эдгээр үгийг амьдралдаа хэрэгжүүл,
оршин тогтнолдоо оруул,
тэдгээрээр амьдралаа удирдуулж,
амьдралдаа жинхэнэ үнэ цэнэ, утга учрыг авчир,
тэгвэл эдгээрийг сонссоны чинь үнэ цэнэтэй.
Хэрэв Бурханы үг амьдралд чинь
өсөлт, үнэ цэнэ авчирдаггүй бол
тэдгээрийг сонсох шаардлагагүй, тийм ээ.
Бурханд итгэх итгэл нь амьдралын агуу зүйл,
идэж, уух, өмсөх зүйлээс чинь,
энэ дэлхийн юм бүхнээс чухал гэдгийг мэдэх л юм бол
чи ашиг тусыг нь хүртэнэ.

Хэрэв чи завтай үедээ л итгээд
хамаг анхаарлаа итгэлд зориулж чадахгүй бол,
хэрэв чи будилж самууран аргалаад л байвал
юу ч олж авахгүй, өө, юу ч авахгүй.
Бурханд итгэх итгэл нь амьдралын агуу зүйл,
идэж, уух, өмсөх зүйлээс чинь,
энэ дэлхийн юм бүхнээс чухал гэдгийг мэдэх л юм бол
чи ашиг тусыг нь хүртэнэ.
Бурханд итгэх итгэл нь амьдралын агуу зүйл,
идэж, уух, өмсөх зүйлээс чинь,
энэ дэлхийн юм бүхнээс чухал гэдгийг мэдэх л юм бол
чи ашиг тусыг нь хүртэнэ.
Өмсөх зүйлээс чинь,
эсвэл энэ дэлхий дээрх бүх зүйлээс илүү,
өмсөх зүйлээс чинь,
эсвэл энэ дэлхий дээрх бүх зүйлээс илүү чухал,
энэ дэлхий дээрх бүх зүйлээс илүү чухал.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020/01/18

“Миний гэр хаана байна вэ” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)



Венягийн эцэг эх нь түүнийг хоёр настай байхад салсан бөгөөд түүнээс хойш тэр өөрийн эцэг болон хойд эхийн хамт амьдарчээ. Хойд эх нь түүнд дургүйлхэж, эцэгтэй нь байнга маргалддаг байж. Ингээд эцэг нь Веняг ээжийнх рүү нь явуулахаас өөр аргагүй болсон ч ээж нь өөрийн бизнестээ хамаг анхаарлаа хандуулж түүнд санаа тавьдаггүй байсан тул тэрээр хамаатан садан, найз нөхдийнх нь гэрээр дамжин амьдарчээ. Ийм байдлаар олон жил амьдарсны дараа Веня ганцаардаж, цөхрөнгөө барж гэр бүлийн халуун дулаан байдлыг маш их хүсэж байлаа. Түүний аав, хойд эх хоёр нь салахад л тэрээр аав дээрээ очиж, сайн ч муу ч гэртэй болсон юм. Веня өсөж том болох тусам хашир болгоомжтой, дуулгавартай болж, хичээлдээ ч шамддаг байв. Гэвч түүнийг коллежийн элсэлтийн шалгалтандаа шамдан бэлдэж байх үеэр нэгэн золгүй зүйл тохиолдов. Түүний ээжийн тархинд цус харваж, саажилттай болж, хэвтэрт оров. Түүний хойд эцэг нь ээжийг нь орхиж, тэр ч бүү хэл бүх эд хөрөнгийг нь авчээ. Төд удалгүй аав нь мөн элэгний хорт хавдраас болж эмнэлэгт хэвтсэн байна.... Веня ганцаараа гэр орноо авч явж чадахгүй байсан тул хамаатан садан, найз нөхдөөсөө гуйхаас өөр аргагүй байсан ч түүнийг хүлээж авах хүн байсангүй.... Веня зовж шаналан, найдвараа алдаад байтал Төгс Хүчит Бурханы чуулганы хоёр эгч Веня болон түүний ээж, эгчид нь ТөгсХүчит  Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилжээ. Тэд Төгс Хүчит Бурханы үгнээс хүмүүсийн амьдралын зовлон шаналалын үндсийг олж харж, хүмүүс Бурханы өмнө ирэх л юм бол Түүний хамгаалалтанд орж, аз жаргалаар бялхан амьдардаг болохыг ойлгожээ. Бурханы үгний аргадалтын ачаар л ээж болон охид зовлон шаналал, цөхрөлөөсөө ангижирчээ. Веня Бурханы өршөөл, хайрыг үнэнхүү үзэж мэдрэв; эцэст нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, жинхэнэ гэртээ иржээ... 

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...