Шийнь, Хятад
Би Христэд итгэдэг гэр бүлд төрсөн ба олон хамаатан маань номлогч. Би багаасаа л эцэг эхтэйгээ хамт Эзэнд итгэсэн. Өсөж том болсныхоо дараа би: Хэрвээ итгэгч нөхөртэй болох юм бол нөхөртэйгөө хамт Эзэнд үйлчилнэ гэж Эзэнд залбирсан юм. Намайг гэрлэсний дараа, миний нөхөр үнэхээр Эзэнд итгэх болсон ба үнэн хэрэгтээ бүтэн цагаар өөрийгөө зориулдаг номлогч болов. Нөхрийгөө Эзэний төлөө санаа амар ажиллуулах гэсэндээ, мөн Эзэний өмнө өгсөн амлалтаа биелүүлэг гэсэндээ би санаачилга гарган, гэр бүлээ авч явах хүнд ачааг үүрсэн юм. Хэдийгээр энэ нь бага зэрэг хэцүү, ядармаар байсан боловч Эзэний дэмжлэг надад байсан учир хэдий их зовлон туулсан ч зүрх сэтгэл минь баяр хөөр, амар амгалангаар дүүрэн байв.
1997 оноос хойш, нөхрийн маань номлол урьдынх шигээ гэрэлтэй биш байхыг би олж мэдлээ. Би гэр орны ямар нэгэн ажил хийлгэхээр нөхрөөсөө гуйх үед номлолынхоо ажлаар завгүй байна гэсэн шалтаг байнга хэлэх болов. Гэрийн ажил хийсэн ч гэсэн зүрх сэтгэлээ зориулдаггүй байсан бөгөөд шалихгүй зүйлээс болж үргэлж уурлах боллоо. Хэдийгээр гаднаа би тэвчиж, түүнтэй маргаагүй ч сэтгэл зүрхэндээ нөхрийнхөө энэ зан авирт үнэхээр сэтгэл хангалуун бус байв. Гэр орны хүнд хэцүү ачаа болон сүнсний минь доторх харанхуй байдал намайг зовлон шаналалтай болгож орхилоо. Би бүх хүн унтсаны дараа шөнө дүлээр Эзэний өмнө очиж, залбиран, зүрх сэтгэлээ уудалж, надад илүү их итгэл болон хүч өгөөч гэж гуйхаас өөр яаж ч чадаагүй юм. Үүний зэрэгцээ, Эзэн хурдан эргэн ирж, намайг өрөвдөлтэй амьдралаас минь авраасай гэж би хүсэн эрмэлзэж байв.
2000 оны 4 дүгээр сарын нэгэн өдөр, хувцаснуудаа янзалж байхдаа би нөхрийнхөө цүнхийг олоод, дүүртэл нь юм чихсэн байхыг харлаа. Би сониуч зандаа хөтлөгдөн цахилгааныг нь онгойлгоод дотор нь Библи болон магтан дууны ном, бас гаднаа хавтастай шинэ ном байхыг харав. “Би яахаараа энэ номыг ер харж байгаагүй байдаг билээ? Энэ нь номлолд зориулсан лавлах ном, эсвэл зарим нэг сүнслэг хүний туршлагыг агуулсан ном байж таараа. Би үүнийг унших ёстой, магадгүй би үүнээс хангалт олж авч болох юм” хэмээн дотроо бодов. Сониуч зандаа хөтлөгдөн номыг нээж, “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой” гэсэн гарчгийг хараад “Яасан шинэлэг гарчиг вэ! Гарчгаас нь үзвэл, цэвэршүүлэлт туулах нь муу зүйл биш! Би одоо дийлж чадахааргүй цэвэршүүлэлт туулж байгаа, иймээс цэвэршүүлэлтийн тухай туршлагыг нь анхааралтай унших хэрэгтэй. Тэгвэл үүн дотроос хэрэгжүүлэлтийн замыг олж чадна” гэж би бодсон юм. Тэгээд уншиж эхлэв: “Урьд нь хүмүүс бүгд Бурханы өмнө шийдвэр гаргаж, ‘Хэн ч Бурханыг хайрлахгүй байх нь хамаагүй, би Түүнийг хайрлах ёстой’ гэж хэлдэг байсан. Харин одоо чи цэвэршүүлэлттэй тулгарлаа. Энэ нь үзэлтэй чинь нийцдэггүй байгаа учраас чи Бурханд итгэх итгэлээ алддаг. Энэ жинхэнэ хайр мөн үү? Өмнө нь чи Иовын үйл хэргийн талаар олон удаа уншсан—одоо тэдгээрийг мартчихаа юу? Жинхэнэ хайр зөвхөн итгэлээс л бий болдог. ... Зовлон бэрхшээлтэй тулгарах үедээ чи махан биеийг анхаарахгүй, Бурханы эсрэг гомдоллохгүй байж чадах ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед чи Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа багасгаж, алдахгүйгээр хадгалж чадах ёстой. Бурхан яаж хийх нь хамаагүй, чи Түүний зохицуулалтыг дагаж, Түүний эсрэг гомдоллосноос өөрийн махан биеийг хараахыг илүүд үзэх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ сэтгэлээ хатамжлан хайртай зүйлсээ гаргуунд нь гаргасан ч гэсэн, эсвэл гашуунаар уйлж байсан ч Бурханыг хангалуун байлгах ёстой. Үүнийг л жинхэнэ хайр, үнэн итгэл гэж хэлж болно. Бодит биеийн хэмжээ чинь ямар байх нь хамаагүй, чи зовлон бэрхшээлийг туулах хүсэл зориг болон жинхэнэ итгэлийг эхлээд эзэмших ёстой бөгөөд махан биеийг орхих хүсэл зоригтой байх ёстой. Өөрийн биеэр зовлон зүдүүрийг тэвчиж, хувийн ашиг сонирхолдоо хохирол амссан ч Бурханы хүслийг хангалуун байлгах ёстой. Түүнчлэн чи урьд нь Бурханыг хангалуун байлгаж чадаагүйдээ харамсах зүрх сэтгэлтэй байж, одоо өөртөө гэмших сэтгэлтэй байх ёстой. Эдгээрийн аль нь ч дутаж болохгүй бөгөөд эдгээр зүйлээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно. Хэрвээ чамд эдгээр нөхцөл дутагдаж байвал төгс болгуулж чадахгүй” (“Үг нь махбодоор илэрсэн”). Эдгээр үг үнэхээр зүрх сэтгэлийг минь хөдөлгөв. Үүнийг уншингаа би уйлж байлаа—энэ яг миний туулж байгаа зүйл бус уу? Урьд нь би өөрийгөө болон нөхрийгөө Эзэнд зориулахаар шийдсэн байсан. Нөхрийнхөө Эзэний төлөө хийж буй, гэрийн гаднах ажлыг дэмжихийн тулд би хэчнээн шаналгаатай, зүдэргээтэй байсан ч гэр орныхоо ажлыг эрхлэх бүх ачааг үүрэхдээ тун сэтгэл хангалуун байсан юм. Гэвч, одоо гэрт үүссэн хүндрэлүүд болон нөхрийн халамж дутмагаас болоод би нэн хэлмэгдсэн мэт байнгын мэдрэмжтэйгээр амьдарч байв; би цэвэршүүлэлт дунд амьдарч, нэгэн цагт надад байсан хайр, итгэлийг алдсан байлаа. Би Бурханы өмнө гаргасан шийдвэрээ хадгалж чадалгүй, ганцаараа үргэлж нууцхан уйлдаг байв. Тийм асар их, хүнд бэрх шалгалт дунд Иов хэрхэн Бурханд гэрчлэл хийж, Түүнд итгэл алдахгүй байж чадсан тухай би бодлоо. Иов “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:20-21). гэж хэлсэн. Би үүнийг яаж мартаж чадав аа? Тэгээд би Эзэний өмнө хийсэн бүхнийхээ талаар гүнээ харамсав. Иов Бурханыг хангалуун байлгаж чадахгүй байхын оронд өөрийн биеэр зовж, ашиг сонирхлоо золиослохыг илүүд үзэх байсан. Би Эзэнд маш олон жил итгэсэн мөртөө Эзэнд итгэх итгэлээ алдсан. Тэгээд цэвэршүүлэлт туулж байхдаа Эзэнд гомдоллосон бөгөөд Эзэнийг гэсэн хайраа жаахан ч болов илэрхийлээгүй! Үүнийг ухаараад би, цаашид урьдных шигээ байхаа болино, мөн Эзэний төлөө хийж байгаа нөхрийнхөө ажлыг дэмжих ёстой бөгөөд миний хувьд багахан бэрхшээл туулах нь зөв гэж нууцхан шийдсэн юм.