Showing posts with label Хаанчлал,Ариун Сүнс,үнэн,төгс,Есүс .. Show all posts
Showing posts with label Хаанчлал,Ариун Сүнс,үнэн,төгс,Есүс .. Show all posts

2020/05/06

БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ (3)

 Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэх үедээ ямар нэг бүтээн байгуулалт эсвэл хөдөлгөөнүүдэд оролцдоггүй, харин Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлдэг. Түүнийг махбод болох болгонд энэ нь зөвхөн ажлын нэг үе шатыг биелүүлж, шинэ эрин үеийг нээхийн төлөө л байдаг. Одоо Хаанчлалын эрин үе, мөн хаанчлалын сургалт ирсэн. Ажлын энэ үе шат нь хүний ажил биш, энэ нь хүнийг тодорхой хэмжээнд хүн болгох явдал биш; энэ нь Бурханы ажлын нэг хэсгийг л гүйцээх явдал юм. Түүний хийдэг зүйл хүний ажил биш бөгөөд газар дэлхийг орхихоосоо өмнө хүнийг хүн болгохдоо тодорхой үр дүнд хүрэхийн төлөө биш; энэ нь Өөрийн үйлчлэлийг биелүүлж, Өөрийн хийх учиртай ажлаа дуусгах явдал буюу газар дээрх Өөрийн ажилд зүй зохистой зохицуулалт хийж, тэгснээрээ алдарших явдал юм. Бие махбодтой болсон Бурханы ажил нь Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийнхтэй адилгүй. Бурхан Өөрийн ажлыг газар дээр хийхээр ирэхдээ зөвхөн Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд анхаардаг. Түүний үйлчлэлтэй холбоогүй бусад бүх зүйлийн тухайд Тэрээр бараг оролцдоггүй ба хараагүй мэт өнгөрдөг. Тэр Өөрийн хийх ёстой ажлыг л хийдэг ба хүний хийх ёстой зүйлд хамгийн бага анхаардаг. Түүний хийдэг ажил нь гагцхүү Түүний байгаа эрин үе болон Түүний гүйцэтгэх учиртай үйлчлэлтэй хамаатай байдаг ба бусад бүх зүйл Түүний үйл ажиллагааны хүрээний гадна оршдог мэт байдаг. Түүнд хүн болж амьдрах тухай илүү үндсэн мэдлэг байдаггүй, Тэрээр нийгмийн харилцааны ур чадварыг ч илүү их сурдаггүй, мөн хүний ойлгодог өөр бусад зүйлээр ч Өөрийгөө зэвсэглэдэггүй. Хүний эзэмших ёстой бүхнийг Тэр огт анхаардаггүй ба Өөрийнх нь үүрэг болох ажлыг л хийдэг. Иймээс, хүний харж байгаагаар бие махбодтой болсон Бурхан маш их дутагдалтай болохоор хүнд байх учиртай олон зүйлд анхаарлаа ч хандуулдаггүй, цаашлаад тийм зүйлсийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Амьдралын тухай ерөнхий мэдлэг, мөн түүнчлэн биеэ авч явах, бусадтай харилцах тухай зарчим нь Түүнд ямар ч хамаагүй мэт байдаг. Гэхдээ чи бие махбодтой болсон Бурханаас өчүүхэн төдий ч хэвийн бус байдлыг мэдэрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, Түүний хүн чанар нь сайн мууг ялгах чадварыг Түүнд олгож, жирийн хүн болох Түүний амьдрал хийгээд уураг тархиных нь хэвийн сэтгэх чадварыг л хадгалдаг. Гэвч Тэр өөр ямар ч зүйлээр зэвсэглэдэггүй, энэ бүхэн нь гагцхүү хүний (бүтээгдсэн зүйлийн) эзэмших ёстой зүйл юм. Бурхан Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд л махбод болдог. Түүний ажил бүхий л эрин үед чиглэдэг ба ямар нэг хүн, эсвэл газар луу биш, харин бүх орчлон ертөнцөд чиглэдэг. Энэ бол Түүний ажлын чиглэл бөгөөд Түүний ажилладаг зарчим билээ. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй ба хүн үүнд оролцох ямар ч аргагүй. Махбод болох болгондоо Бурхан тухайн эрин үеийн ажлыг Өөртэйгээ хамт авчирдаг бөгөөд хүнд Өөрийгөө илүү сайн ойлгуулж, Өөрийнхөө тухай мэдлэг ухааныг өгөхийн тулд хүний дэргэд хорь, гуч, дөч эсвэл бүр дал, наян жил амьдрах ямар ч санаа зорилго байдаггүй. Тэгэх хэрэггүй! Ингэх нь Бурханы төрөлх зан чанарын талаарх хүний мэдлэгийг яавч гүнзгийрүүлэхгүй; үүний оронд энэ нь зөвхөн түүний үзлийг л ихэсгэж, хүний үзэл болон бодлыг хуучинсаг болгох байсан. Иймээс бие махбодтой болсон Бурханы ажил яг юу болохыг та нар бүгд ойлговоос зохино. Миний та нарт хэлсэн: “Би жирийн хүний амьдралыг туулахаар ирээгүй” хэмээх үгийг та нар ойлгож чадаагүй юм биш биз? Та нар, “Бурхан эгэл хүний амьдралаар амьдрахын тулд газар дээр ирээгүй” хэмээх үгийг мартчихсан уу? Та нар Бурхан махбод болохын зорилгыг ойлгодоггүй, мөн “Бурхан яаж бүтээгдсэн зүйлийн амьдралыг туулах зорилготойгоор газар дээр ирэх юм бэ?” гэдэг үгний утгыг ч мэддэггүй. Бурхан газар дээр гагцхүү Өөрийн ажлыг дуусгах гэж л ирдэг тул газар дээрх Түүний ажил түр зуурынх байдаг. Бие махбодоо чуулганыг удирдах шилдэг хүн болгон хөгжүүлэхэд Бурханы Сүнсийг хүргэх санаа зорилготойгоор Тэр газар дээр ирдэггүй. Бурхан газар дээр ирэхэд Үг махбод болдог; харин хүн Түүний ажлын талаар мэддэггүй ба Түүнд аливааг хүчээр тулгадаг. Иймд та нар бүгдээрээ, Бурхан бол “Үг махбод болсон” болохоос түр зуур Бурханы үүргийг авахын тулд Бурханы Сүнсний боловсруулсан махан бие биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан Өөрөө боловсруулалтын үр дүн биш, харин энэ нь Үг махбод болсон хэрэг бөгөөд өнөөдөр Тэр та бүхний дунд Өөрийн ажлыг албан ёсоор гүйцэтгэдэг. Бурхан бие махбодтой болсон нь бодит үнэн гэдгийг та нар бүгд мэддэг, хүлээн зөвшөөрдөг хэдий ч зүгээр л тоо бүрдүүлж байгаа дүр үзүүлдэг. Бие махбодтой болсон Бурханы ажлаас эхлээд Түүний бие махбодтой болохын ач холбогдол болон мөн чанарыг хүртэл та нар өчүүхэн ч ухаарч чаддаггүй бөгөөд зүгээр л ой тойндоо байгаа үгээ үнэмшилтэйгээр цээжээр уншихад нь бусдыг дагадаг. Бие махбодтой болсон Бурхан чиний төсөөлдөг шиг гэж чи итгэж байна уу?

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...