Showing posts with label Төгс Хүчит Бурхан,хувь заяа,үнэн, магтан дуу,Бурханы үг.. Show all posts
Showing posts with label Төгс Хүчит Бурхан,хувь заяа,үнэн, магтан дуу,Бурханы үг.. Show all posts

2020/05/23

Христэд итгэгчийн сүнслэг сэрэлт

Линву, Япон

 Би наяад оны хүүхэд бөгөөд жирийн нэгэн тариачин гэр бүлд төрсөн юм. Ах маань багаасаа л бие султай, өвчин ороомтгой хүүхэд байв. Аав маань намайг 10 настай байхад осолд орж, бэртсэн юм. Тэгээд ослоос хойш хоёр жилийн дараа бүрэн саажилттай боллоо. Манай гэр бүл угийн ядуу тарчиг байсан тул аавын эмчилгээг хийлгэх гэж их хэмжээний өр тавьсан юм. Найз нөхөд, хамаатан садан маань биднийг өрөө хэзээ ч төлж чадахгүй гэж эмээж байсан болохоор мөнгө зээлдүүлэх хүсэлгүй байв. Иймээс би аргагүйн эрхэнд 16 насандаа сургуулиа хаяж, өөр газар ажилд орох шаардлагатай болсон юм. “Бага балчир байхдаа үеийнхэн маань хичээлийн дараа хүссэнээрээ тоглож нааддаг байсан бол харин би тариан талбай руу очиж, тариалангийн ажил хийх ёстой болдог байсан. Одоо бид бүгд өсөж том болсон ч тэд сургуульд явж, эцэг эхийнхээ өмнө эрх хүүхэд шиг аашилсаар байхад харин би гэр бүлээ тэжээхийн тулд бага залуугаасаа эхлэн ажиллаж, янз бүрийн хатуу бэрхийг туулах ёстой болж байдаг” хэмээн шөнө дундын нам гүм үед би байнга бодлогоширдог байлаа. Ийм үедээ, намайг анхнаасаа яах гэж төрүүлсэн юм бэ гэж ээж аавыгаа зүхдэг байв. Мөн яагаад би энэ ертөнцөд зөвхөн хөдөлмөрлөж, зовж шаналах гэж ирсэн юм бэ гэж асуудаг байлаа. Гэвч би аргагүйн эрхэнд ийм бодит байдалтайгаа эвлэрэх ёстой болсон юм. Тухайн үед миний хамгийн том хүсэл бол эцэх эхээ тав тухтай амьдруулж, бусдад дор үзэгдэхгүйн төлөө шаргуу ажиллаж, мөнгө олох явдал байв.

Хөнгөн цагааны хайлшны хувийн үйлдвэрт би ажлын гараагаа эхэлсэн юм. Намайг хүүхэд байсан болохоор дарга маань үргэлж хоол унд, байрлах байраар хангаж, анхаарал халамж тавьдаг байв. Нэг жилийн дараа цалин маань дэндүү бага санагдаж эхэлсэн тул тавилгын үйлдвэрт би бусад хүний хийхийг хүсдэггүй лак шүршдэг ажилд орохоор шийдэв. Тухайн үед хууль ёсны л бол илүү их мөнгө олох боломжтой ямар ч ажлыг би хийдэг байлаа. Миний зорилго бол чинээлэг болж, ядуу хүний амьдралаар дахин амьдрах шаардлагагүй болох явдал байв. Хожим нь хамаатан маань намайг гадаадад ажиллах боломжтой нэг компанид ажилд орууллаа. Хэдэн жилийн дараа гайхмаар зүйл болж, би үнэхээр л гадаад явж чадсан юм.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...