Тиан’на, Хонг Конг
“Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн” хэмээх Бурханы үгийн нийтлэлийг эргүүлж суутал цуу ярианы хүлээсээс ангижирч, Бурханы өмнө эргэн ирсэн, хоёр жилийн өмнөх туршлага минь өөрийн эрхгүй санаанд орлоо.
Гэр бүлийнхээ хамтаар би Хонг Конгд амьдардаг юм. Хадам аав, хадам дүү (нөхрийн маань бага дүү) хоёр хоёулаа Эзэн Есүст итгэдэг. Хадам дүү сүмийн пастор тул чуулганы ах, эгч нар манайд байнга зочлон ирж, хамтдаа залбирцгаан, Эзэнийг магтсан магтан дуу дуулцгаадаг байсан юм. Дараа нь 2014 оны 12 дугаар сард нэг сайн найз маань бас Эзэнд итгэдэг гэдгээ надад хэлэв. Гэр бүл, найзуудынхаа нөлөөнд автан Эзэнд итгэх итгэлийг бага зэрэг сонирхох болсон юм. Нэг их удалгүй би өөр сүмийн гишүүн болох Пэйпэй эгчтэй танилцлаа. Эгч харилцахад амархан, нөхөрсөг хүн байв. Гэр бүлийн зарим гишүүн, бас найзууд маань Эзэнд итгэдэг гэдгийг олж мэдээд тэр ихэд баярлаж, намайг гэртээ зочлохыг уриад, гэрт нь очиход Чэн Хуй эгчтэй намайг танилцуулсан юм. Хэд хэдэн цуглааны явцад Чэн Хуй эгч, Бурхан бүх зүйлийг бүтээсэн талаар, бүх зүйлийг захирах Бурханы дээд эрх, мөн түүнчлэн Сатаны уг гарлын тухай гэх мэт үнэнийг надтай хуваалцлаа. Түүний хэлсэн зүйлс анхаарлыг минь үнэхээр татаж, намайг туйлын их баярлуулсан билээ. Тэдний туршлага, итгэлийн тухай ойлголтоо хуваалцахыг нь сонсох би үнэхээр дуртай байсан ба энэ аз жаргалаа бусадтай хуваалцахыг маш их хүсэж байв. Нэг өдөр би өөрийгөө барьж дийлэлгүй, итгэгч болохыг хүсэж буйгаа гэр бүлийнхэндээ хэллээ. Хадам дүүд минь мэдээ маш хурдан хүрчээ. Тэрээр залгаж, надаас гэнэт яагаад Бурханд итгэх болсныг минь асуугаад “Зүүний Аянга нэртэй чуулган байдаг бөгөөд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн хэмээн хаа сайгүй гэрчилдэг. Тэд урсгал бүрийн маш олон үнэнч эрэлчдийг хулгайлсан. Үүнд хэт хөнгөмсөг бүү хандаарай; тэдэнтэй бүү орооцолдоорой” гэж хэлэв. Тэгээд, сайн мэдээ хуваалцаж байгаа хүмүүс надад ном өгсөн эсэх талаар надаас ахин дахин асууж, бас итгэлтэй холбоотой аливаа зүйлд онцгой анхаарал болгоомжтой хандахыг удаа дараа захилаа. Хадам дүүгийн маань үг толгойд минь байнга эргэлдэн, ухаан самууруулах болов. Нэг талаас, өөр чуулган олсныг минь хадам дүү эсэргүүцэж байсан ч нөгөө талаас, Бурханд итгэх талаар Чэн эгчийн хэлсэн зүйл надад үнэхээр таалагдаж байв. Надад хадан завсар хавчуулагдсан мэт санагдаж, Чэн эгчтэй цаашид холбоо барих хэрэгтэй эсэхээ би огт мэдэхгүй байлаа.