Showing posts with label Бурханы үг,Төгс Хүчит Бурхан,үнэн,магтан дуу,гэрчлэл.. Show all posts
Showing posts with label Бурханы үг,Төгс Хүчит Бурхан,үнэн,магтан дуу,гэрчлэл.. Show all posts

2020/04/25

Гэрлийг харахын тулд мананг нэвтлэх нь

Шиньшинь, Хятад

 Би бол ердийн л нэг ажилчин. 2013 оны 11 дүгээр сарын сүүлчээр хамт ажиллагч маань, эхнэр бид хоёр өчүүхэн зүйлээс болж үргэлж маргалдан, цаг үргэлж санаа зовж, бачимддагийг харсан тул Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг бидэнд номлолоо. Төгс Хүчит Бурханы үгээс бид тэнгэр, газар болон бүх зүйлийг Бурхан бүтээсэн бөгөөд хүний амийг Бурхан хайрласан болохыг мэдэж авав. Бид бас зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц, бие махбодтой болохын нууц, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шат, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол гэх мэт үнэнийг ойлгосон юм. Амьдрах хугацаанд маань, бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ажиллаж таарсан нь асар их ерөөл гэж эхнэр бид хоёрт санагдав. Бид эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг баяртайяа хүлээн авч, чуулганы амьдралаар амьдарч эхэллээ. Бурханы үгийн удирдамж дор бид хоёр хоёулаа үнэнийг эрэлхийлж, өөрсдийгөө өөрчлөхөөр чармайсан бөгөөд ямар нэгэн зүйл тохиолдон, маргаж эхлэх болгондоо бид урьдынх шигээ нэг нэгнээсээ алдаа мадаг олохоо болиод, харин ч өөрсдийгөө эргэцүүлж, мэдэхээр оролддог байв. Тэгээд махан биеэ хаяж, Бурханы шаардлагад нийцүүлэн үйлддэг байлаа. Гэр бүлийн харилцаа улам бүр сайжирч, зүрх сэтгэл маань амар тайван, тогтвортой болов. Бурханд итгэх нь үнэхээр сайн зүйл мэт санагдаж байлаа. Гэвч Бурханыг баяр хөөртэй, жаргалтайгаар дагаж, аз жаргалтай амьдралыг эдэлж байхдаа бид гэр бүлийнхнийхээ зүгээс ирэх ширүүн дайралттай нүүр тулгарсан билээ… Гэсэн хэдий ч намайг замаа алдаж байх яг тэр үед, Сатаны төлөвлөгөөг нэвт харж, мананг нэвтлэн, амьдралын гэрэл гэгээтэй зөв замд ороход Төгс Хүчит Бурханы үг л намайг хөтөлсөн юм.

Би 2014 оны 2 дугаар сард тэтгэвэрт гарсан ба хөгшин бид хоёроор ач хүүг маань харж хандуулах гэсэндээ бэр маань биднийг Сычуань руу яваач гэж гуйв. Бид тун эвгүй байр сууринд очиж байгаа мэт санагдсан тул би Бурханд ийн залбирлаа: “Төгс Хүчит Бурхан минь! Бэр охин надаас ачийгаа харж өгөөч гэж гуйсан боловч тэндхийн амьдралд дасахад бэрхшээл тулгарна, бас тэнд очоод Танд итгэх юм уу Таны үгийг уншихад хэцүү байх болно. Бидэнд гарц нээж өгөөч…” Тун удалгүй, ач хүүг маань бидэн дээр авчрахаар болсноо хэлэх гэж бэр маань над руу дахин утасдав. Энэ мэдээг сонсоод би хагартлаа баярлан Бурхан хэчнээн төгс хүчит болохыг мэдэрсэн юм. Бурхан миний залбирлыг сонсож, надад гарах гарц нээж өгчээ. Хэд хоногийн дараа бэр охин, аав ээжтэйгээ хамт ач хүүг маань авч ирэв. Тэр өдрийн маргааш нь би чуулганы цуглаанд явах байсан бөгөөд Төгс Хүчит Бурханд итгэдгээ тэдэнд хэллээ. Үүнийг сонсоод бэр маань баяр хөөргүйгээр: “Аав аа, та яаж Төгс Хүчит Бурханд итгэдэг байна аа? Засгийн газар хүмүүст Төгс Хүчит Бурханд итгэхийг зөвшөөрдөггүй гэдгийг та мэднэ гэдэгт би итгэлтэй байна. Сүүлийн жилүүдэд тэд Төгс Хүчит Бурханд итгэгчдийг байнга баривчилсаар ирсэн. Та Түүнд үргэлжлүүлэн итгэж болохгүй” гэв. “Бид Бурханд итгэхдээ улс төрд оролцдоггүй. Бид зөвхөн цуглаанд оролцож, Бурханы үгийг уншиж, үнэнийг эрэлхийлж, зөв замыг дагадаг. Тэд яагаад бидний итгэлийг зөвшөөрөхгүй гэж?” хэмээн би үг сөргөлөө. Бэр охин маань: “Та юу ч гэж хэлсэн бай, бас Бурханд итгэх нь зөв зам байсан ч гэсэн, засгийн газраас үүнийг эсэргүүцэж байгаа л бол Түүнд итгэж болохгүй!” гэж хэлсэн юм. “Чи юу ч хэлсэн бай хамаагүй, миний итгэдэг Бурхан бол жинхэнэ Бурхан. ХКН-ын засгийн газар үүнийг зөвшөөрөхгүй байсан ч гэсэн би итгэсээр байх болно” гэж би дотроо бодов. Тэгээд бэр маань явж миний эхнэрийг олж уулзаад, биднийг Бурханд итгэхээ боль гэж ятгасан бөгөөд дараа нь алс холын Сычуаниас хүү маань утасдаж: “Аав аа, таныг Төгс Хүчит Бурханд итгэдэг гэж сонслоо. Энэ бол ХКН-ын засгийн газрын эсэргүүцдэг зүйл, тэгэхээр та Түүнд цаашид итгэж болохгүй” гэж хэллээ. Хүүгээ ингэж хэлэхийг сонсоод сэтгэл түгшиж, “Бурханд итгэх нь тэнгэр, газрын хувиршгүй хууль, гэтэл та нар яагаад бүгдээрээ Бурханд итгэхийг минь болиулах гэж ахин дахин оролдоод байгаа юм бэ? Бурханд итгэж, зөв замыг дагах нь маш хэцүү юм!” гэж бодогдов. Тэгээд би Бурханд хандан чимээгүй залбирч, итгэлд минь саад хийх гэсэн хүү бэр хоёрын оролдлогоос намайг хамгаалахыг гуйлаа. Залбирсны дараа зүрх сэтгэл аажмаар амар тайван болсон юм. Хэдийгээр хүү, бэр хоёр маань ойлгоогүй боловч Бурханд итгэж, зөв замыг дагах нь зүйтэй гэдгийг би тов тодорхой мэдэж байсан бөгөөд тэдний нөлөөнд автах ёсгүй гэдгээ ч мэдэж байв. Гурван өдрийн дараа бэр маань гэртээ яаран гүйж ирэхдээ гартаа хоёр хэсэг хэвлэсэн зүйл барьсан байхыг би харлаа. Тэр намайг тэдгээрийг хурдан хар гэж шавдуулсан бөгөөд тэдгээр нь ХКН-ын засгийн газраас Төгс Хүчит Бурханы Чуулганыг гутааж, яллаж, гүжирдсэн цуу яриа, худал хуурмагаар дүүрэн байв. Хэсэг хугацаанд би бага зэрэг будилж, “Ийм байж таарахгүй, би хэдэн сарын турш цуглаанд оролцсоор ирсэн ба гар хөлгүй болсон нэг ч ах, эгчийг ер хараагүй! ХКН-ын засгийн газар яагаад цуу яриа тарааж, Төгс Хүчит Чуулганы талаар цуу яриа тарааж, нэр хүндэд нь халдахыг хүсэж байгаа юм бэ? Энд ер нь юу болоод байна аа?” гэж бодов. “Өө, ХКН-ын засгийн газар Бурханд итгэгчдийг ихэд улайран хавчдаг, миний хүү, бэр хоёр ч бас Бурханд итгэхийг минь болиулахаар маш их хичээж байна. Тэгэхээр би юу хийх хэрэгтэй вэ?” гэж бодогдсоор байсан учир би тэр шөнө унтаж чадсангүй.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...