Showing posts with label Бурханы хайр,сайн мэдээ,хувь заяа,Төгс Хүчит Бурхан,үнэн.. Show all posts
Showing posts with label Бурханы хайр,сайн мэдээ,хувь заяа,Төгс Хүчит Бурхан,үнэн.. Show all posts

2020/05/17

Хэрэв Бурхан намайг авраагүй бол

Линву, Япон

“Бурхан намайг авраагүй бол хорвоод би одоо ч төөрсөөр, нүгэл дотор зүдэж, зовсоор өдөр бүр хоосон хөндий, найдваргүй байх байсан. Бурхан намайг авраагүй бол чөтгөрийн хөлд би одоо ч гишгүүлсээр, нүгэл ба түүний зугаа цэнгэлд урхидуулж, амьдрал минь яахыг ч мэдэхгүй явах байсан. Бурхан намайг авраагүй бол өнөөдөр би ивээл ерөөлгүй, яагаад амьдрах ёстойгоо ч мэдэхгүй, амьдралын утга учрыг ч ухаарахгүйсэн. Бурхан намайг авраагүй бол итгэлийнхээ талаар би одоо ч будилж, өдөр хоногийг хий хоосон өнгөрүүлж, хэнд найдахаа ч мэдэхгүй байх байсан. Бурханы хайрын мутар гараас минь атгаад бид хамт явж байгааг одоо би ойлгосон. Ийм гайхалтай зам дээр би байгаа болохоор замаасаа хэзээ ч холдохгүй, хэзээ ч гажихгүй.” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурхан намайг авраагүй бол”-оос). Энэхүү туршлагын дууллыг сонсох бүртээ миний сэтгэл үргэлж маш их хөдөлдөг байсан. Хэрэв Бурхан энэ дуулалд гардаг шиг намайг авраагүй байсан бол би энэ дэлхий дээр ямар ч зорилгогүй тэнэсэн хэвээр байж, мөнгө хөөн өөрийгөө ядрааж, тэр байтугай аль хэдийн амиа алдаж, харийн оронд үхэх байсан.

Би наяад оны хүүхэд бөгөөд жирийн нэгэн тариачин гэр бүлд төрсөн юм. Том ах маань аль бага балчир байхаасаа л үргэлж өввдөг байв. Аав маань намайг 10 настай байхад осолд орж, гэмтэл авсан юм. Тэрээр ослоос хойш хоёр жил ямар ч хөдөлгөөнгүй, саажилттай байлаа. Манай гэр бүлийн санхүүгийн хувьд анхнаасаа л ядуу байсан тул их хэмжээний өрөнд орж байж аавынхаа эмчилгээг хийлгэсэн юм. Найз нөхөд, хамаатан саднууд маань биднийг өрөө хэзээ ч эргэн төлж чадахгүй гэж эмээж байсан тул бидэнд мөнгө зээлдүүлэх хүсэлгүй байдаг байв. Ямар ч найдвар байгаагүй тул би 16 насандаа сургуулиасаа гарч, гэрээсээ хол ажил хийх шаардлагатай болсон юм. Шөнө дундын нам гүн үед би байнга ингэж боддог байв: Тэд над шиг залуу, хүүхэд байхдаа хичээлийнхээ дараа чөлөөтэй тоглодог байхад би тариалангийн ажил хийхээр тариан талбайд ажиллах шаардлагатай байдаг байсан. Одоо тэд над шиг том болсон ч сургуульд явсан хэвээр байгаа бөгөөд буруу эрхэлсэн хүүхэд шиг аашилж байхад би хүүхэд шахуу наснаасаа эхлэн ажиллаж, гэр бүлээ дэмжихийн тулд янз бүрийн хатуу бэрхийг туулж байдаг... Ийм үедээ би ээж аавдаа гомдоллон, яах гэж намайг төрүүлсэн юм бэ гэж уурладаг байв. Тэгээд би яагаад энэ дэлхийд зөвхөн зовж шаналах гэж ирсэн юм бэ гэж асуудаг байлаа. Гэвч би энэ талаар юу ч хийж чадахгүй байсан бөгөөд зөвхөн бодит байдлыг хүлээн авахаас өөр аргагүй байсан юм. Тухайн үед миний хамгийн том хүсэл бол их ажиллаж, мөнгө олж, эцэх эхийгээ тав тухтай амьдруулж, бусдад дор үзэгдэхгүй байх явдал байв.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...