Showing posts with label Библи,залбирах,Төгс Хүчит Бурханы Чуулган,үнэн,Эзэн Есүс. Show all posts
Showing posts with label Библи,залбирах,Төгс Хүчит Бурханы Чуулган,үнэн,Эзэн Есүс. Show all posts

2020/02/26

YouTube-ын мэдэгдэл намайг Эзэнтэй дахин нэгдүүлсэн юм

Ли Лан, Өмнөд Солонгос

Амьдралд заримдаа санамсаргүй тохиол санаанд оромгүй үр дагаварт хүргэж болдог. Хэдэн сарын өмнө надад гэнэтийн, гайхалтай зүйл тохиолдсон юм: YouTube-ын мэдэгдэл намайг Эзэнтэй дахин нэгдүүлсэн юм.

6 дугаар сарын нэг өглөө би эртлэн сэрээд дэрнийхээ ойролцоо хадгалдаг Библийн хуудаснуудыг алгуур эргүүлж эхэллээ. Тэгээд Фарисайчуудыг зэмлэх үедээ Эзэн Есүсийн хэлсэн үгийг уншив: “‘Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг; гэхдээ та нар үүнийг дээрэмчдийн үүр болгочихож’ гэлээ” (Матай 21:13). Чуулганы маань нөхцөл байдал Хуулийн эрин үеийн төгсгөлийн сүмийнхтэй ижил болсон болохоор үүнийг уншаад өөрийн эрхгүй санаа минь зовлоо. Итгэгчид нэг нэгнээ хайрлах ёстой гэж чуулганы маань пастор, ахлагч нар бидэнд байнга номлох мөртлөө өөрсдөө цуглааныхаа гишүүдийн төлөө залбирахдаа гар цайлгах мөнгө авдаг байсан бөгөөд заримдаа мөнгө өгсөн хүний төлөө хэр удаан залбирах нь өгсөн мөнгөнийх нь хэмжээгээр тодорхойлогддог байв. Уг нь бол чуулган хүмүүсийн Бурханд шүтэн мөргөдөг газар байх ёстой атал харин одоо итгэгчдийн хоорондоо хуримладаг л газар болчихжээ. Итгэлтэй хүмүүс өдрөөс өдөрт цөөрч, пастор, ахлагч нар номлолдоо хүчин чармайлт нэг их гаргахгүй, Эзэний хонин сүргийг хэрхэн илүү сайн хариулах талаар эрж хайхгүй, харин оронд нь хуримын ёслол хийгээд эцэс төгсгөлгүй баясан цэнгэж байв. Би өөрийн эрхгүй ингэж бодлоо: “Пастор, ахлагч нар Эзэний замаас хазайсан бөгөөд одоогийн чуулган гадаад ертөнцөөс өөрцгүй ажээ. Яг л Хуулийн эрин үеийн төгсгөлд байсан сүм адил хулгайчдын үүр болжээ. Эзэн эргэн ирэх үедээ ийм байдалтай чуулганд илэрнэ гэж үү?”

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...