Жиандин, АНУ
Би Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын Коммунист Нам иргэний дайны дараа үндэстнээ сэргээн босгож байсан бөгөөд ХКН бүх шашныг дарангуйлж байхад би 20 настайдаа л анх удаа чуулганд очиж, номлол сонсох боломжтой болсон билээ. Тахилч бидэнд байнга ингэж хэлдэг байлаа: “Католик шашинтнууд бид зохих ёсоор нүглээ улайж, гэмшдэг байх ёстой. Бид мууг бус, сайныг хийж, үргэлж цугларалтад явдаг байх ёстой. Эцсийн өдрүүдэд Эзэн ирж, хүн бүрийг шүүж, газар дэлхий дээр хэрхэн үйлдэж, биеэ авч явж байсных нь дагуу тэнгэр лүү юм уу там руу илгээх болно. Хамгийн том нүгэлтнүүд үүрд тамд шийтгүүлнэ, харин бага нүгэл үйлдсэн хүмүүс өөрсдийн нүглийг Эзэнд улайж, гэмшиж байгаа цагт тэнгэр лүү явж мөн л чадна. Эзэнд итгэдэггүй хэн боловч хэчнээн сайн байх нь хамаагүй хэзээ ч тэнгэр лүү явахгүй.” Үүнийг сонсох болгондоо би үргэлж өөрийгөө азтайд тооцон, Католик шашны цуглааны гишүүн болж төрсөндөө өөртөө баяр хүргэдэг байв. Хичээнгүйлэн эрэлхийлж, цугларалтад илүү их оролцож, нүглээ Эзэнд илүү их улайж, гэмших ёстой, ингэснээр би тамд зоволгүй, тэнгэр лүү явах болно гэж би өөртөө үргэлж хэлдэг байв. Тиймээс тэр үеэс би чуулганд явж, цугларалтад тогтмол оролцдог болохоор шийдсэн юм. Тухайн үед тахилч маань бидэнд, 2000 онд Эзэн эргэн ирнэ гэж бас хэлсэн бөгөөд энэ мэдээ нь бид бүгдийг маш их баярлууллаа. Тиймээс бид бүгдээрээ чин сэтгэлээсээ эрэлхийлж, Эзэний эргэн ирэхийг хүлээж эхэлцгээв. Гэтэл 2000 он болоод өнгөрөх үед бид Эзэний эргэн ирэлтийн ямар ч тэмдгийг харсангүй. Манай шашны цуглааны олон хүн итгэл үнэмшлээ алдаж, цугларалтад оролцох хүмүүсийн тоо улам бүр цөөрсөөр байв. Надад ч бас төөрөлдсөн мэдрэмж төрсөн боловч бусад хүмүүс юу хийж байгаа нь хамаагүй Эзэнд итгэх итгэл маань ганхахгүй гэдгийг бас мэдэрсэн юм. Энэ нь үндсэндээ, олон удаа аюултай тулгарах үед минь Эзэн намайг хамгаалж, аюулыг арилгаж байснаас үүдэлтэй. Эзэний хамгаалалтгүйгээр би аль эрт үхэх байсан, иймээс би Эзэнд итгэх итгэлээ алдахуйц тийм талархалгүй хүн хэзээ ч болохгүй гэж шийдсэн юм.
Дараагийн жилүүдэд би эргэн тойрныхоо хүмүүсээс АНУ бол “газар дээрх диваажин” гэж сонсоод, улмаар тийшээ очихыг маш их хүсэх болсон юм. 2014 оны 12 дугаар сард манай гэр бүлийнхэн бүгд АНУ руу цагаачилсан ч эндхийн бодит амьдрал миний бодсон шиг сайхан биш байлаа. Эхлээд АНУ дахь бүх зүйл танил бус санагдаж, бид хэнийг ч таньдаггүй байв. Хүрээлэн буй орчин, уур амьсгал нь Хятадад дассанаас минь маш өөр байсан бөгөөд бие маань ч төд удалгүй гомдоллож эхлэв. Надад үргэлж сул дорой, үлбэгэр санагддаг байсан ч эмнэлгийн эмч нар юу нь болохгүй байгааг олж чадахгүй байлаа. Би яахаа мэдэхгүй байсан тул Эзэнд улам чин сэтгэлээсээ залбирч эхлэн, Эзэн намайг хамгаална гэж найдаж байв. Би илүү их залбирч, цугларалтад явж болох чуулганыг хайж эхэлсэн бөгөөд эцэст нь Хятадын Христэд итгэгчдэд зориулсан чуулганыг олов. Гэвч тэр чуулганд хэдэн удаа явсныхаа дараа энэ нь нийгэмд өдөр тутам болдог зүйлээс ямар ч ялгаагүй болохыг олж мэдлээ: Цуглааны гишүүд гаднаа найрсаг байдаг ч тэдний харилцааг эрх мэдэл, мөнгө захирдаг байв. Чуулганд ийм нөхцөл байдалтай тулгарсандаа сэтгэл минь маш их гонсойв. Тэгээд би дотроо ингэж бодлоо: “Өө Эзэн минь, Та хэзээ эргэн ирэх юм бэ? Таныг эргэн ирэх үед сайн хүмүүс хорон муу хүмүүсээс тусгаарлагдаж, дэлхий цэвэрлэгдэх болно.” Хэдийгээр би цугларалтад явсан хэвээр байсан ч чуулганд Бурханы байгааг хэзээ ч мэдэрч чадаагүй юм. Энэ нь миний урмыг хугалж, сэтгэлээр унагааж, Эзэнд итгэх итгэлд минь нөлөөлөв.