Showing posts with label Библи,Ариун Сүнс,Хаанчлал,үнэн,гэсгээлт .. Show all posts
Showing posts with label Библи,Ариун Сүнс,Хаанчлал,үнэн,гэсгээлт .. Show all posts

2020/05/12

БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ (4)

 Та нар Библийн ар дахь түүх болон туурвилыг мэдэх ёстой. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүст энэ мэдлэг байдаггүй. Тэд мэддэггүй. Хэрвээ чи тэдэнд мөн чанарын эдгээр асуудлын талаар ний нуугүй ярьсан бол тэд Библийг хамгаалан зүтгэхээ болих байсан. Тэд зөгнөгдсөн зүйлсийг тасралтгүй ухаж төнхөж байдаг: Энэ үг биелсэн үү? Тэр үг биелсэн үү? Тэд Библийн дагуу сайн мэдээг хүлээн зөвшөөрч; Библийн дагуу сайн мэдээг номлодог. Бурханд итгэх тэдний итгэл Библийн үгэнд тулгуурладаг; Библигүйгээр тэд Бурханд итгэхгүй. Тэд Библийг ухаж төнхөх байдлаар амьдардаг. Тэд дахин нэгэнтээ Библийг ухаж төнхөж, чамаас тайлбар хүсэх үед чи ийнхүү хэлж болно: “Бид эхлээд үг бүрийг магадлахгүй байцгаая. Харин оронд нь Ариун Сүнс хэрхэн ажилладгийг харцгаая. Өөрсдийнхөө алхаж буй замыг авч үзээд, энэ зам Ариун Сүнсний ажилтай нийцэж байгаа эсэхийг мэдэхийн тулд үнэнтэй харьцуулж, тийм зам зөв эсэхийг шалгахын тулд Ариун Сүнсний ажлыг ашиглацгаая. Энэ үг, эсвэл тэр үг зөгнөсний дагуу биелсэн эсэхийн тухайд гэвэл хүмүүс бид хошуу дүрэх ёсгүй. Харин ч бидний хувьд Ариун Сүнсний ажлыг болон Бурханы хийсээр ирсэн сүүлийн үеийн ажлын талаар ярьсан нь дээр. Библи бол тухайн үед эш үзүүлэгчдээр дамжуулан хэлсэн Бурханы үг болон Бурханы ашиглаж байсан хүмүүсийн бичсэн үгнээс бүрддэг; зөвхөн Бурхан Өөрөө л тэдгээр үгийг тайлбарлаж чадна, зөвхөн Ариун Сүнс л тэдгээр үгийн утга учрыг мэдэгдэж чадна, мөн Бурхан Өөрөө л долоон лацыг эвдэж, хуйлмал номыг нээж чадна. Чи Бурхан биш, би ч бас биш болохоор хэн Бурханы үгийг хөнгөхнөөр тайлбарлаж зүрхлэх юм бэ? Чи тэдгээр үгийг тайлбарлаж зүрхлэх үү? Эш үзүүлэгч Иеремиа, Иохан, Елиа нар энд байсан ч гэсэн тэдгээр үгийг тайлбарлаж зүрхлэхгүй, учир нь тэд бол Хурга биш билээ. Гагцхүү Хурга л долоон лацыг эвдэж, хуйлмал номыг нээж чадах ба өөр хэн ч Түүний үгийг тайлбарлаж чадахгүй. Би Бурханы үгийг тайлбарлахаар оролдох нь байтугай, Бурханы нэрийг ч булаан авч зүрхлэхгүй. Би Бурханд дуулгавартай байдаг нэгэн л байж чадна. Чи Бурхан юм уу? Бурханы бүтээлүүдийн нэг нь ч хуйлмал номыг нээж, эсвэл тэдгээр үгийг тайлбарлаж зүрхлэхгүй, иймээс би ч гэсэн тайлбарлаж зүрхлэхгүй. Чи тэдгээрийг тайлбарлахаар оролдохгүй нь дээр. Хэн ч тайлбарлахаар бүү оролд. Ариун Сүнсний ажлын талаар ярилцацгаая; хүн үүнийг л хийж чадна. Би Ехова, Есүс хоёрын ажлын талаар бага зэрэг мэддэг боловч тийм ажлыг биечлэн туулаагүй болохоор энэ талаар бага зэрэг л ярьж чадна. Тухайн үеийн Исаиа эсвэл Есүсийн хэлсэн үгний утгын тухайд гэвэл би ямар ч тайлбар хийхгүй. Би Библийг судалдаггүй; харин оронд нь би Бурханы өнөөгийн ажлыг дагадаг. Чи үнэндээ Библийг бяцхан хуйлмал ном мэт үздэг бол энэ нь Хурга л нээж чадах зүйл биш гэж үү? Хурганаас гадна өөр хэн тэгж чадах юм бэ? Чи бол Хурга биш, тэр ч бүү хэл би өөрийгөө Бурхан Өөрөө гэж хэлж зүрхлэхгүй, иймээс Библийг ухаж төнхөхөө байцгаая. Ариун Сүнсний хийсэн ажлыг буюу Бурханы Өөрийн хийсэн өнөөгийн ажлыг хэлэлцсэн нь хамаагүй дээр. Бурханы ажилладаг зарчмууд юу болохыг, Түүний ажлын мөн чанар юу болохыг хараад, өнөөдөр бидний алхаж буй зам зөв эсэхийг магадлахын тулд эдгээрийг ашиглацгаая, ийм маягаар үүнийг тодорхой болгоцгооё.” Хэрвээ та нар, ялангуяа шашны ертөнц дэх хүмүүст сайн мэдээг номлохыг хүсвэл, Библийг ойлгож, үүний дотоод түүхүүдийг эзэмшсэн байх ёстой; эс бөгөөс чиний хувьд сайн мэдээг номлох арга үгүй. Чи ерөнхий дүр зургийг эзэмшиж, Библийн үхмэл үгсийг нягтлан шалгахаа больж, зөвхөн Бурханы ажил болон амийн үнэний талаар ярьдаг болмогцоо үнэн сэтгэлээсээ эрж хайдаг хүмүүсийг олж авч чадах болно.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...