Шиаоёу, Хятад
Миний нэрийг Шиаоёу гэдэг, би 26 настай. Анх би Католик шашинтай байсан юм. Бага байхдаа Мөргөлд оролцож, Библи уншиж, нүглээ улайн, ариун зоог хүлээн авахаар ээжтэйгээ хамт сүмд явдаг байлаа. Миний ээж итгэлдээ маш махруу зүтгэлтэй байв. Тэрээр гэрийнхээ хоол хүнс, янз бүрийн бусад зүйлсийг чуулгандаа хандивлаж, мөн мөнгө хандивладаг байсан юм. Чуулганы удирдагч, гэлэнмаа нарт ээж маш их таалагддаг байв. Ээжийг харахаараа тэд инээмсэглэн мэндэлж, маш их анхаарал хандуулж, бас ээж рүү байн байн утсаар ярьж, сүмийн бүхий л төрлийн үйл ажиллагаанд оролцон, янз бүрийн үүрэг даалгавар гүйцэтгэхэд туслахыг хүсдэг байлаа. Би ч бас гэлэнмаа нарын заадаг хичээлд идэвхтэй оролцдог байсан бөгөөд сүмийн гишүүдтэйгээ хамт Библи уншдаг байв. Тэр үед би, Эзэнийг дэргэдээ байлгаснаас ирдэг баяр хөөр, амар тайвныг мэдэрч, өдөр бүр аз жаргалтай байдаг байлаа. Хэдий тийм боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сүмийн гишүүдийн маань итгэл улам бүр хөрч байв. Миний сүнс ч бас сул дорой болж, Эзэний сургаалуудыг мөрдөх чадваргүй боллоо. Би байн байн нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан бөгөөд гэрлэснийхээ дараа нөхөртэйгээ хамт ажиллахаар улсынхаа өөр хэсэг рүү нүүв.
Нүд ирмэхийн зуурт 2013 оны Зул сарын баяр болж, Төгс Хүчит Бурханы Чуулганы нэг эгчтэй уулзах завшаан надад тохиосон юм. Эгч надад Эзэн Есүс аль хэдийнэ эргэж ирсэн, тэгээд Өөрийн ажлын шинэ үе шатыг гүйцэтгэж байгаа гэж хэлэв. Үүнийг сонсоод би гайхаж, сэтгэл хөдлөн: “Тийм үү? Эзэн эргээд ирчихэж! Эзэн хэзээ эргэж ирсэн юм бэ? Эзэн яг одоо хаана байгаа юм бэ? Эгч ээ, надад хэлээч” гэлээ. Эгч надтай нөхөрлөж, “Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс юм. Төгс Хүчит Бурхан хэдэн сая үг илэрхийлсэн бөгөөд эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийж байгаа. Тэрээр хүн төрөлхтнийг аврахын тулд Бурханы гүйцэтгэдэг ажлын гурван үе шат, бие махбодтой болохын нууц, Библийн нууц, Бурханы нэрийн утга учир, хүн төрөлхтний төгсгөл, хүрэх газар зэргийг оролцуулаад хүнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илчилсэн. Энэ нь Эзэн Есүсийн: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна’ (Иохан 16:12-13) хэмээх үгийг биелүүлдэг” гэж хэлэв. Би эгчийн нөхөрлөлийг чин сэтгэлээсээ сонсож, “Эзэний эргэн ирэлтийг угтан авч чадах юм гэж би хэзээ ч бодож байсангүй. Энэ ч гайхмаар байна шүү” гэж бодлоо. Дараа нь эгч надад Бурханы ажлын гурван үе шат болон Бурханы нэрсийн утга учрын талаар гэрчлэл хийв. Намайг ойлгохгүй байж магад гэж айсандаа эгч зүйрлэл, жишээ ярьж өгөв. Тэрээр тодорхой, илэрхий байдлаар нарийвчлан дэлгэрэнгүй нөхөрлөсөн юм. Түүний нөхөрлөлөөр дамжуулан би урьд нь ойлгоогүй байсан олон үнэнийг ойлгож авав. Түүнчлэн хүнийг шүүж, гэсгээж, цэвэрлэж, төгс болгох ажлыг гүйцэтгэхээр Эзэн эргэн ирснийг мэдсэн юм. Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс байх тун боломжтой гэж надад санагдсан бөгөөд би эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг судлах хүсэлтэй байгаагаа эгчид хэллээ. Дараа нь би ах, эгч нартай хамт цуглаанд оролцож, Бурханы үгийг уншиж, Бурханыг магтсан магтан дуу дуулж, бүжиглэдэг байв. Бурханы үгийг унших зуур ойлгохгүй зүйлс тулгарах бүрд ах, эгч нар тэр талаар маш тэвчээртэй нөхөрлөдөг байлаа. Тэдний нөхөрлөлд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт байсан бөгөөд тэдэнтэй хамт цуглаанд оролцох нь Ариун Сүнсний ажлын таашаалыг дахин нэгэнтээ эдлэх боломжийг надад олгосон юм. Би туйлын их аз жаргалтай байлаа. Төгс Хүчит Бурханы энэ том гэр бүлд дээд доод, баян ядуугийн зааг ялгаа байсангүй. Ах эгч нар бүгд бие биетэйгээ нээлттэй байж, үргэлж сэтгэлээ уудалдаг байлаа. Энэ бол үнэхээр аз жаргалтай амьдрал мөн гэж надад санагдав! Нэг сар гаруй хугацаанд судалсны дараа би Бурханы олон үгийг уншсан ба Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэх боллоо. Би их хувьтай хүн мэт надад санагдахын зэрэгцээ энэ сайн мэдээг ээждээ болон сүмийн гишүүддээ хэлэхийг хүсэв.